A

A

A

Бүлэг: 1979
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2000 оны
118 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
 
МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛСЭН БАГШИД ГЭРЧИЛГЭЭ. ОЛГОХ ЖУРАМ
Нэг: Нийтлэг үндэслэл
1.    Бүх шатны сургууль, цэцэрлэгийн багшид мэргэжил дээшлүүлсэн болон сургууль,  орон нутаг,  үндэсний түвшний   сургагч-багшаар   батламжилсан   гэрчилгээ олгоход энэхүү журмыг баримтална.
2.    Мэргэжил дээшлүүлэх сургалт нь улсын төвлөрсөн төсөв /эрхийн бичиг/, орон нутгийн болон хөтөлбөр, төслийн санхүүжилтийн эх үүсвэртэй байна.
3.    Мэргэжил дээшлүүлэх  сургалт  нь  дор  дурьдсан хэлбэртэй байна.
а)      Үндсэн мэргэжлээр
б)     Өөр мэргэжлээр буюу мэргэжлийн хослол
Хоёр: Мэргэжил дээшлүүлэх сургалт, түүнийг зохион байгуулах
1.    Багш   нарын   мэргэжил   дээшлүүлэх   сургалтыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,  аймаг,  нийслэлийн   боловсрол соёлын төв, багш бэлтгэдэг их сургууль, коллеж болон төрийн
бус өмчийн боловсролын байгууллага, мөн олон улсын байгууллагын  шугамаар  хэрэгжиж  байгаа  хөтөлбөр төслийг  хэрэгжүүлэгч  байгууллага  зэрэг  газрууд /цаашид "сургалт явуулах байгууллага" гэнэ/ зохион
байгуулна. 
2.    Сургалт явуулах байгууллага нь тухайн жилд багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах саналаа жил бүрийн 12 сарын 1-ны дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
Саналд дор дурьдсан материалыг хавсаргасан байна.
а)Сургалтын тухай танилцуулга:
·        Мэргэжил  дээшлүүлэх  сургалтын  зорилго,  чиглэл /математик, физик, англи хэл г.м/
·        Сургалт явуулах хугацаа
·        Сургалт зохион байгуулах байр, . түүний байршил, хаяг
б)      Сургалтын хэлбэр, төлөвлөгөө, хөтөлбөр
в)      Сургалтын зардлын төсвийн төсөл, төлбөрийн хэмжээ, санхүүжих эх үүсвэр
 
г) Сургалтад хамрагдагчдад гэрчилгээ олгох үндэслэл, сургалтаар эзэмшсэн байх мэдлэг, чадвар болон түүнийг хэрхэн үнэлэх тухай тодорхой бичсэн байна.
2.3. Энэхүү саналыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч хянаад шаардлага хангасан гэж үзвэл тухайн жилийн мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарын - нэгдсэн төлөвлөгөө, графикт оруулан хэвлэж; аймаг, нийслэлийн боловсрол, соёлын төвөөр дамжуулан сургууль, цэцэрлэгт хүргүүлнэ.
Гурав: Гэрчилгээ олгох
           3.1.Сургалтын  зорилго,  агуулгаас  хамааран  тодорхой чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн болон сургагч-багш /сургууль, орон нутгийн болон үндэсний/ гэсэн хоёр төрлийн гэрчилгээ олгоно.
           3.2.Мэргэжил дээшлүүлэх сургалтын агуулга нь 48 цагаас доошгүй,  сургагч-багш  бэлтгэх  сургалт  нь  тухайн чиглэлээр гүнзгийрүүлсэн, төрөлжсөн буюу хэд хэдэн төрлийн цуврал болон давтан сургалт байх ба
сургалтын нийт цаг нь 144-өөс багагүй байна.
           3.3.Мэргэжил дээшлүүлэх хэд хэдэн төрөлжсөн сургалтад хамрагдсан багшид     мэргэжил  дээшлүүлсэн гэрчилгээнүүдийг үндэслэн сургагч-багшийн гэрчилгээ олгож болно.
         3.4.Энэхүү  журмын  3.2-д  заасан  хөтөлбөрийг  бүрэн дүүргэж,   эзэмшсэн   багшид   боловсролын   асуудал эрхэлсэн  төрийн  захиргааны  төв  байгууллага  буюу аймагт  боловсрол  соёлын  төв,  сургалт  явуулсан байгууллага суралцагчийн үнэлгээ болон сургалтын үр дүнг  нийт  суралцагчидтай  хэлэлцсэн  ярилцлагын протоколыг үндэслэн гэрчилгээ олгоно.
           3.5.Сургууль, орон нутгийн болон үндэсний сургагч багш нь тухайн түвшинд сургалт яву-улах эрхтэй байх ба ямар   түвшний   сургагч-багш   болохыг   сургалтын агуулгаас хамааран тогтооно.
         3.6.Мэргэжил   дээшлүүлсэн   болон   сургагч-багшийн /сургуулийн,  орон  нутгийн/  үндэсний/  гэрчилгээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан загварын дагуу тухайн сургалт
явуулсан   байгууллага   сургалтын   төсөвт   тусган хэвлүүлнэ.
3.7.Гэрчилгээ нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон нэгдсэн дугаартай байна.
3.8. Гэрчилгээний загвар.
·        Мэргэжил   дээшлүүлсэн   болон   сургагч багшид /сургуулийн,орон нутгийн, үндэсний/ болох-тухай гэрчилгээг А4 хэмжээтэй цаасан дээр хийнэ.
·        Гэрчилгээний дунд хэсэгт "Монгол улсын төрийн сүлд"-ийг  100  мм  голчтой  тойрогт  багтах хэмжээтэйгээр  фон  байдлаар  дүрсэлнэ.   Мөн нүүрний дээд хэсэгт "ГЭРЧИЛГЭЭ" гэсэн үгийг 10 мм өндөртэй шрифтээр тус тус бичнэ.
·        Гэрчилгээний  нүүрний  дээд  талд  ГЭРЧИЛГЭЭ, түүний дараа "...дугаар", доод талд нь овог, нэр,  ямар  мэргэжлээр  хэдэн  цагийн  агуулгыг дүүргэн мэргэжил дээшлүүлсэн-н болон ямар түвшний сургагч багш болсныг бичих зай байх ба дараа нь "гэрчилгээ  олгов"  гэсэн  үгийг  бичнэ.  Мөн нүүрний доод талд   зүүн захаас 60 мм зайд Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу аймагт Боловсрол соёлын төв, сургалт явуулсан байгууллагын нэр, эцэст нь гэрчилгээг олгосон хот (аймаг), он, сар, өдөр тус тус байх ба гэрчилгээг ламинатороор бүрсэн байна.
3.8 Мэргэжил дээшлүүлсэн болон сургагч-багшид олгох гэрчилгээ нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу аймагт Боловсрол соёлын  төв,  сургалт  явуулсан  байгууллагын  тамга тэмдэг дарснаар баталгаажна.
3.9 Мэргэжил дээшлүүлсэн болон сургагч багшийг батламжилсан гэрчилгээ нь 5 жилийн хугацаанд хүчинтэй байна.
 
 
 
-----------оОо-------------