A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЦӨМ ХӨТӨЛБӨР БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн
Бүлэг: 1979
БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн
 
Гэгээрлийн сайдын 2000 оны 115 тоот тушаалын хавсралт
 
Тайлбар
Монгол улсын Боловсролын тухай хуулинд "Боловсролын зорилго нь иргэнд эрүүл чийрэг бие бялдар, оюуны зохих чадавхитай, хуулийг дээдлэн сахидаг, хүмүүнлэг ёс суртахуун, гоо зүйн мэдрэмж, таашаал олж, бие даан сурч, амьдрах, чадвартай болоход нь үйлчлэхэд оршино" хэмээн заасан байдаг. Энэхүү эрхэм зорилгод үндэслэн хүний хөгжил, төлөвшлийн идэвхтэй үе болох бага наснаас нь хүүхдэд байгаль, нийгмийн юмс үзэгдлийн талаарх энгийн мэдлэг, төсөөллийг эзэмшүүлж, тэднийг бүх талаар хөгжүүлэх, хүмүүнлэг иргэн болж төлөвшихөд үйлчлэх нь сургуулийн өмнөх боловсролын зорилго оршино.
Монгол улсын Засгийн газраас батлан гаргасан "Сургуулийн өмнөх боловсрол" үндэсний хөтөлбөрт сургуулийн өмнөх боловсролын агуулга, арга зүйг шинэчлэн боловсронгуй болгох зорилт дэвшүүлж, тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасан.
Дээрх заалт, зорилгод нийцүүлэн хүүхдийн цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаанд "хүүхэд" төвтэй сургалтын арга технологи нэвтрүүлэх, цэцэрлэгийн багш нарын хүүхэдтэй ажиллах арга барил, мэргэжлийн ур чадварыг сайжруулах ажлыг сүүлийн жилүүдэд эрэмбэ дараатай явуулж ирлээ. Үүний үр дүнд багш нар идэвхтэй сургалтын арга, технологийг зохих хэмжээнд эзэмшиж, хүүхдийн цэцэрлэгийн сургалтын таатай орчин нөхцөл бүрэлдэж байна. Сургуулийн өмнөх насны хүүхдийн эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадалд тавигдах наад захын шаардлагыг тодорхойлсон агуулгын стандартыг боловсруулан гаргаж, мөрдүүлж байгаа билээ.
Энэхүү стандартын зорилго, зорилттой уялдуулан сургуулийн өмнөх боловсролын сургалтын үлгэрчилсэн цөм хөтөлбөрийг боловсруулан 1999 - 2000 оны хичээлийн жилд УБИС-ийн Боловсролын хөгжлийн сургуулиас аймаг, нийслэлийн цэцэрлэгүүдэд туршин, холбогдох судалгааг явуулж, үр дүнг нэгтгэн дахин засварлан боловсруулсан юм.
Уг хөтөлбөрийг боловсруулахдаа хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын өмнөх хөтөлбөрүүдийн ололттой талыг шингээх, хүүхэд үйл ажиллагааны явцад хөгжих дэвшилтэт онол, үзэл баримтлал, туршлагыг үндэс болгон:
 
Хүүхдийн  харж,     сонсож,  мэдэрч,  төсөөлж болох бодит зүйлсэд тулгуурлаж, тэдний хийсвэр сэтгэхүй нь хөгжихөд туслах; Хүүхдийн  хур  мэдлэг,  өдөр тутмын үйл  ажиллагаанд тулгуурлаж, өөрсдийнх нь идэвхтэй, бүтээлч оролцоог дэмжих замаар тэдний хөгжлийг хангах; Хүүхэд  хөгжих,   тэдний  хэрэгцээ  сонирхлыг хангах  таатай  орчныг бүрдүүлэхэд дэмжиж туслах; Хүүхэд өөрийн давуу талыг үнэлж, гэр бүлийн ба нийгмийн идэвхтэй, санаачилгатай гишүүн болж төлөвшихөд нь тэдэнд бүх талаар дэмжин туслах; Сургуулийн    өмнөх    боловсролын    байгууллага,    сургалтын    үйл ажиллагаагаа  үнэлэх,  чанар,  үр дүнг сайжруулан  цаашид хөгжих боломж нөхцлийг бүрдүүлэх чиглэлийг баримталсан болно.
 
Хөтөлбөрийн онцлог
Энэхүү үлгэрчилсэн хөтөлбөр нь хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын өмнөх хөтөлбөрүүдтэй харьцуулахад дараах үндсэн онцлогтой.
Хөтөлбөрийн агуулгыг:
•         Хүүхдийн насыг 0-2, 3-5, 6-7 гэсэн үечлэлээр;
•         Хөгжүүлэх үйл ажиллагааг үндсэн 4 чиглэлээр;
•         Хөтөлбөрийн агуулгыг хэрэгжүүлэх үлгэрчилсэн сэдвийн хүрээг насны
үечлэл тус бүрээр боловсруулсан.
Энэхүү онцлог нь сургуулийн өмнөх боловсролын байгууллага, багшийн бие даасан бүтээлч үйл ажиллагааг хангах, сургалтыг зохион байгуулах арга зүй, хэлбэрийг боловсронгуй болгох, хөтөлбөрийг уян хатан, олон хувилбараар ашиглах боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн. Үүний зэрэгцээ хүүхдийн цэцэрлэгүүд байгууллагынхаа сургалтын хөтөлбөрийг хичээлд төвлөрдөг байсан хандлагыг хүүхдэд төвлөрүүлж, хүүхэд, багшийн хэрэгцээ, сонирхлыг харгалзан хичээл болон бусад үйл ажиллагааг уялдуулан, шүтэлцүүлж тодорхой багц сэдвийн дор зангидан явуулах боломжтой болж байгаа юм. Энэхүү сургалтын үлгэрчилсэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлснээр багш нар өөрсдөө бие даан сургалтын ажлыг төлөвлөх, сургах арга, зохион байгуулалтын хэлбэрийг бүтээлчээр сонгох, сургалтын орчныг бүрдүүлэх, сургалтын үр дүнд хяналт тавьж, үнэлгээ өгч ажиллах болно. Иймээс сургалтын үйл ажиллагааны чанар, үр дүн багш нарын үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай болж байна.
Хөтөлбөрийн агуулгыг дор дурьдсан сургалтын үйл ажиллагааны явцад хэрэгжүүлнэ.
•         Тоглоом
•         Хичээл
•         Хөдөлмөр
•         Хөгжөөн баясгах ажил
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Цөм хөтөлбөр
 

ЦӨМ ХӨТӨЛБӨР
1. Хамрах хүрээ
Энэхүү цөм хөтөлбөр нь Монгол улсын боловсролын тухай хууль, бага, дунд боловсролын тухай хуулийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын үндсэн агуулгыг тодорхойлно.
Үндсэн агуулгаас гадуур хүүхдийг хөгжүүлэх төрөл бүрийн нэмэлт сургалтын агуулга үүнд хамаарахгүй бөгөөд түүнийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохицуулна.
Цөм хөтөлбөрийг сургуулийн өмнөх боловсролын сургалт явуулж байгаа өмчийн бүх төрлийн байгууллага, албан тушаалтан дагаж мөрдөнө.
2.   Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
 
•         Хүүхдийн  нас,  сэтгэцийн хөгжлийн онцлогийг харгалзах, хэрэгцээ,
сонирхлыг хангах;
•         Хүүхдийн   бие   бялдар,   оюун   ухаан,   гоо   сайхан,   нийгэмшихүйн
хөгжлийг цогц байдлаар хангах;
•         Хүүхдэд адил тэгш үйлчлэх;
•         Бага боловсрол эзэмших бэлтгэлийг хангах;
3.   Зорилго
Энэхүү хөтөлбөр нь хүүхэд төвтэй хөгжүүлэх үйл ажиллагааг эрхэмлэж, тэдний бие бялдар, сэтгэл хөдлөл, нийгмийн харилцаа, гоо сайхан болон оюун ухааны хөгжлийг хангахад үйлчилнэ.
 
4.  Зорилт
Цөм хөтөлбөр нь хүүхдэд дараах энгийн мэдлэг, чадвар, хүмүүжлийн зөв хэвшил төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.
•         Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх, бие бялдрын хөгжлийг
хангах, эрүүл аж төрөх ёсны анхны чадвар, дадалтай болгох;
•         Хүүхдийн танин мэдэх сонирхол, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх,
суралцах үйлийн ерөнхий чадвар төлөвшихөд нь дэмжин туслах,
байгаль,   нийгмийн   юмс  үзэгдлийн  талаарх  ойлголт,   төсөөлөлтэй
болгох;
•         Хүрээлэн байгаа орчин, юмс үзэгдлийн тухай таньж мэдсэн зүйлээ
зурах,   урлан   бүтээх,   хөгжимдөх,   бүжиглэх,   жүжиглэх   хэлбэрээр
бүтээлчээр илэрхийлэх;
•         Хүүхэд   өөрийгөө   таньж   мэдэх,   санаа   бодлоо   бусдад   ойлгуулан
илэрхийлэх, харилцааны чадвар, хэм хэмжээг эзэмших, эх орноо
хайрлах   үзэл   төлөвшихөд   нь   туслах,   аливаа   үйл   ажиллагаанд
хариуцлагатай ханддаг болгох;
 
БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ
Зорилго
Эрүүл ахуйн энгийн мэдлэг, чадвар, дадалтай, чийрэг бие бялдартай, уян хатан хөдөлгөөнтэй, эрүүл мэндээ хамгаалах арга барил эзэмшихэд нь туслах.
Агуулга
0-2 нас
•         Толгой, гар хөлийн хөдөлгөөнийг хөгжүүлэх;
•         Тодорхой орон зайд хөдөлгөөний тэнцвэрээ хадгалах, баримжаалах
чадварт сургах;
•         Хөдөлгөөний идэвхтэй байдлыг дэмжиж, эвслийг сайжруулах;
•         Шидэх, мөлхөх, алхах, гүйх үндсэн хөдөлгөөний хөгжилд дэмжлэг
үзүүлэх;
•      Гарын сарвууны булчинг хөгжүүлэх;
•         Өөрийн бие эрхтнийг заах, нэрлүүлэх;
•         Хөгжмийн    хэмнэлд    хөдөлгөөнөө    тохируулан    сэтгэл    хөдлөлөө
илэрхийлэхэд туслах;
•         Аюултай   болон   хориглосон   зүйлтэй   тулгарахад   биеийн   тэнцвэр,
хөдөлгөөнөө зохицуулахад нь туслах;
•         Эрүүл ахуй, ариун цэврийн чадвар, дадал төлөвшихөд туслах;
•         Нар, ус, агаараар бие махбодыг чийрэгжүүлэх;
•         Өөртөө үйлчлэх хөдөлмөрийн арга барил эзэмшихэд туслах;
3-5 нас
•         Мөлхөх,    авирах,    алхах,    гүйх,    үсрэх,    харайх,    шидэх    үндсэн
хөдөлгөөний чадварыг зөв эзэмшихэд нь туслах;
•         Өөрийн бие, эрхтнийг нэрлүүлж, мэдрэхүйн эрхтний гүйцэтгэх үүргийг
мэдүүлэх;
•         Бие бялдрыг хөгжүүлэх үйл ажиллагааны явцад хөдөлгөөний хурд,
тэнцвэр, авхаалж самбаа, уян хатан чанар, хүч, тэвчээрийг хөгжүүлэх;
•         Орон   зайд   хөдөлгөөнөө   зохицуулах,   болзошгүй   осол   гэмтлээс
өөрийгөө хамгаалахад нь туслах;
•         Хөгжмийн аянд зориудын болон сонирхсон хөдөлгөөн хийж сурахад
нь туслах;
•         Гар, хөл, биеийн булчин, галбирыг зөв хөгжүүлэх;
 
•         Эрүүл ахуй, ариун цэврийн мэдлэг, чадвар, дадал төлөвшихөд нь
туслах;
•         Бие махбодыг чийрэгжүүлэх;
•         Өөртөө үйлчлэх,    гэр ахуйн болон гар хөдөлмөрийн чадвар, дадал
төлөвшихөд туслах;
6-7 нас
Өмнө эзэмшсэн үндсэн хөдөлгөөний чадвар, дадлаа үйл ажиллагаа,
хэрэгцээндээ нийцүүлэн хэрэглэж сурахад нь туслах;
Хэсэг, бүлэг, хамт олноороо хөдөлгөөний дасгалуудыг зохих дүрмийн
дагуу гүйцэтгэхэд сургах;
Эрүүл аж Төрөх сэдэл, тэмүүллийг нь хөхүүлэн дэмжих;
Эрүүл мэнддээ хяналт тавих чадвартай болгоход нь туслах;
Хүний   биеийн   бүтэц,   үүргийн   тухай   энгийн   мэдлэг,   төсөөллийг
өргөтгөн хөгжүүлэх;
Хэсэг, бүлэг хамт олноороо хөдөлмөрлөх, энгийн арга барил суулгах;
 
ОЮУН УХААНЫ ХӨГЖИЛ
Зорилго
Байгаль, нийгэм, хүмүүсийн амьдрал, хөдөлмөр, юмс үзэгдлийн шинж, энгийн холбоо, хамаарлыг таних ухаарахад нь туслах;
Хүүхдийн ажигч чанар, анхаарал, сонирхол, жиших, ялгах, харьцуулах, ангилах, бүлэглэх чадварыг хөгжүүлж, тэднийг дараагийн шатны суралцах үйл ажиллагаанд эрэмбэ дараатай бэлтгэх;
Бодол санаагаа цэгцтэй илэрхийлж сурахад нь туслах.
Агуулга
0-2 нас

Авиалбарын сонсгол хөгжүүлэх, авиаг зөв дуудахад сургах, өгүүлэх

эрхтнийг хөгжүүлэх;

Бусдын яриаг хүртэж ойлгоход нь туслах, ойр дотны хүмүүсийн нэр,

гэр орон, орчин тойрны эд юмсыг нэрлүүлж, тод, зөв хэлүүлж сургах;

Үгийн  баялгийг нэмэгдүүлэх,  орчны хүмүүс,  эд  юмстай харилцах

хүрээг өргөтгөх;

Таньж мэдсэн зүйлээ үгээр илэрхийлэх, яриулж сургах; Мэдрэх эрхтнийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, чиглүүлэх; Үндсэн өнгө, дүрс, том, жижгийг танилцуулах, мэдүүлэх;

3-5 нас

Гийгүүлэгч авиаг зөв дуудахад сургах, өгүүлэх эрхтнийг хөгжүүлэхэд туслах, авиан зөв дуудлагыг хэвшүүлэх; Хөгжүүлэх   үйл   ажиллагааны   явцад     үгийн   нөөцийг   нэмэгдүүлэх боломж бүрдүүлэх; Бусдад   асуулт  тавих,     хариулах,   харилцан   яриа   өрнүүлэх,   дуу хоолойны   өнгийг   тохируулан   зөв   ярих,   "Яагаад"   эрмэлзлэлийг хөхүүлэн дэмжих; Бүтээлчээр  сэтгэх,  ургуулан  бодож    дүрслэх хүсэл  эрмэлзлэлийг дэмжих; Юмс, үзэгдлийн тоо хэмжээ, хэмжигдэхүүн, хэлбэр, дүрс, байрлал, зориулалт, бүтэцтэй танилцуулах, эдгээрийн тухайн энгийн төсөөлөл, мэдлэг, арга барил эзэмшихэд нь туслах; Байгалийн  тухай  ойлголт,  төсөөллийг  өргөжүүлэх,   юмс  үзэгдлийг гайхах, сонирхох, хайрлах, хамгаалах сэтгэлийг нь хөхүүлэн дэмжих;

 

Хөгжүүлэх үйл  ажиллагааны явцад нийгмийн  амьдрал, хүмүүсийн хөдөлмөртэй   танилцуулж,   түүнд   хандах   эерэг   хандлага,   итгэл, үнэмшил төлөвшихөд нь туслах; Мэдээллийн хэрэгсэлтэй ажиллах арга барилтай болоход нь туслах; Бүдүүвч зураглалын тухайн энгийн төсөөлөлтэй болоход нь туслах; Хөгжүүлэх үйл ажиллагааны явцад үлгэр, өгүүллэг, домог сонсож ойлгох, өөрсдөө зохиож ярих, угийн нөөцийг нэмэгдүүлэх боломж, нөхцөл бүрдүүлэх; Эд   юмс,   үйл   явдлыг   харьцуулах,бүлэглэх,   дараалуулах   чадвар эзэмшихэд нь туслах; Айл гэрт уламжлагдан тогтсон заншлыг мэдэхэд нь туслах;

6-7 нас

Хүмүүстэй тодорхой ба сонирхсон сэдвээр яриа үүсгэж харилцан ярилцах, бусдын яриаг анхааралтай сонсох, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хамгаалах, чадвар суулгахад нь туслах; Өөрийн чадамжаар ардын аман зохиол, тоглоомын зарим төрөл, богино   хэмжээний    шүлэг,    өгүүллэг   цээжилж,    уран    тод,    яруу илэрхийлэхэд сургах; Ажиглалт   хийх,   энгийн   туршилт   явуулах,   урьдчилж   таамаглал дэвшүүлэх, үр дүнг олж харах, байгаль нийгмийн  юмс үзэгдлийн шалтгаант холбоо хамаарлыг таньж мэдэх, тайлж сурахад нь туслах; Үсэг нүдлэх, нөхцөл бололцоо бүрдсэн тохиолдолд уншиж, бичиж сурахыг дэмжих; Үлгэр, өгүүллэг, шүлэг сонсоод утгачлан тогтоож, бүтээлчээр сэтгэж, дүрслэхэд нь туслах; Хэмжих нэгжийг ашиглан хэмжилт хийх, түүний үр дүнг тооцох, жиших, харьцуулахад сургах; Юмс үзэгдлийн тоо, хэмжээ, хэмжигдэхүүн, хэлбэр, дүрс, орон зайн байрлал, цаг хугацаа, зориулалт, бүтцийн тухай мэдлэг, чадварыг бататгаж өргөжүүлэх, Нэмэх, хасах, үйлдэл хийх, энгийн бодлого бодох зохиоход сургах; Өрхийн төсвийн тухай анхны мэдэгдэхүүнтэй   болгох; Мэдээллийн хэрэгслийг өөрийнхөө сонирхол хэрэгцээнд нийцүүлэн ашиглаж шинэ зүйл олж мэдэхэд нь туслах; Бүдүүвч зураглал зохиох, ашиглах арга барилд сургах; Мал аж ахуйн мэдлэг, төсөөллийг өргөтгөн гүнзгийрүүлэх; Аливаа   үйлийг   зааврын   дагуу   хийж   гүйцэтгэх   чадвар   дадлыг хөгжүүлэх; Мэдээллийн хэрэгсэлтэй ажиллах арга барилтай болоход нь туслах;

 
ГОО САЙХНЫ ХӨГЖИЛ
Зорилго
         Хүрээлэн буй орчноосоо хүртэж, таньж, мэдсэн зүйлээ зурах, барих, зохион бүтээх, дуулах, бүжиглэх, жүжиглэх үйл ажиллагаанд бүтээлчээр илэрхийлэх, гоо сайхны мэдрэмж, таашаалтай болоход нь дэмжлэг үзүүлэх.
Агуулга
0-2 нас
•         Бүүвэйн дуу сонсож, таашаах, уярах, тайвшрах сэтгэл хөдлөлийг нь
дэмжих;
•         Хөгжмийн аялгуу хэмнэлд тохируулан хөдөлгөөн хийх, дуу, хөгжмийг
дагаж аялахыг дэмжих;
•         Эд юмс, тоглоом, наадгайгаар дуу чимээ гаргах, түүндээ баясах;
•         Харандаа     атгах,  зөв барих оролдлого хийж цаасан дээр  гарын
хөдөлгөөнөөр мөр гаргахыг дэмжих;
•         Элс, ус, зуурмагаар тоглох сонирхлыг нь дэмжих;
•         Сайхан, муухайг ялгах, таних, мэдрэмж хөгжихөд нь туслах;
3-5 нас

Аялгуу хэмнэлд нийцүүлэн хөнгөн, намуун, зөөлөн аялах, дуулахад сургах; Байгаль, юмс үзэгдлийн дуу чимээ, хөг аялгууг мэдэрч таних, ялгахад нь туслах; Хөгжмийн    аянд    тохируулан    бүжгийн    энгийн    хөдөлгөөн    хийх эрмэлзлэлийг дэмжих; Хөгжмийн энгийн зэмсэг болон эд юмс ашиглан аялгуу гарган тоглох эрмэлзлэлийг дэмжих; Хөгжүүлэх үйл ажиллагааны явцад хөгжим, дуу аялгуу сонсоод өөрт төрсөн төсөөлөл, дүрслэлийг бүтээлчээр илэрхийлэхэд туслах; Үлгэр, зохиолын баатрууд, тэдний дүр төрх, зан үйлийг хөгжмийн энгийн   зэмсэг,   эд   юмс   ашиглан   илэрхийлэх,   дүрээр   жүжигчлэн тоглоход туслах; Угсарч эвлүүлэх, өрж байгуулах тоглоомыг задлах, угсарч эвлүүлэх сонирхлыг дэмжих; Өөрийн орон нутгийн уран бүтээлчдийн зарим бүтээлтэй танилцуулах; Өөрийн болон  нөхдийн бүтээлийг ойлгож,  баярлан баясах сэтгэл хөдлөлийг дэмжих;

 
6-7 нас

Хөгжимтэй,   ганцаараа  болон  бусадтай  хамтран  дуулах  чадварыг дэмжих; Хөгжмийн аялгууг ялгахад нь туслах; Хөгжим сонсох хүслийг нь дэмжих, утга санааг ярих, хөгжмийн ямар зэмсэг дээр тоглож байгааг ялгуулах; Ардын болон дэлхийн сонгодог хөгжмийг сонсож сурахад нь туслах; Хөгжмийн энгийн зэмсгээр хялбар аялгуу тоглох сонирхлыг дэмжих; Үзэж харсан зүйл, оролцсон үйл явдал, сонссон хөгжим, зохиолын агуулгыг бүтээлчээр зурж, барьж, нааж, дүрслэхэд сургах; Хэсэг бүлгээрээ ярилцаж хамтын бүтээл хийх чадвар суулгах; Өөрийн болон бусад орны зураач, уран бүтээлчдийн зарим бүтээлтэй танилцуулж, тэднийг хайрлах, хүндэтгэх, зургийн төрлийг таних, ярьж сурахад нь туслах; Зохиолын     агуулгыг    жүжигчилсэн    тоглолтын     олон    хэлбэрээр илэрхийлж тоглох чадварыг хөгжүүлэх; Өөрийн  болон   нөхдийн  бүтээлийн  тухай  ярилцаж,  санаа  бодлоо солилцоход сургах

 
НИЙГЭМШИХҮЙН ХӨГЖИЛ
Зорилго
        Хүүхэд өөрийгөө болон бусдыг таньж ойлгох, биеэ зөв авч явах, хамтран тоглох, хөдөлмөрлөх, эрх, үүрэг хариуцлагаа ойлгож, мэдрэх замаар харилцааны чадвар эзэмшихэд туслах.
Агуулга
0-2 нас

Ойр дотны хүмүүсийн энэрэл, хайр халамж, сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрч, эерэг зан үйлээр илэрхийлэхэд сургах; Хүүхэд өөрийн зөв бурууг мэдрэхэд нь туслах; Бусдаас туслалцаа хүсэх, санаа бодлоо илэрхийлэхэд нь туслах; Мэндлэх, хүндлэх, үдэх, талархал илэрхийлэхэд сургах; Өөртөө   болон   бусдад  итгэх   итгэл   төлөвшихөд  туслах,   хөхүүлэн дэмжих; Орчин нөхцлийн өөрчлөлтөд дасан зохицоход нь туслах;

3-5 нас

Насанд   хүрэгчид,   найз   нөхөд,   бусдын   үгийг   хүлээцтэй   сонсох, харилцан  ойлголцох,  бие биедээ  санаа тавих,  хайрлах,  хүндлэх, халамжлах, туслах, талархал илэрхийлэх дадал хэвшилтэй болгох; Муу муухайг жигших, сайн сайханд баярлах, бахархах, дэмжих; Байгаль, ургамал, амьтан, хүний бүтээсэн үнэт зүйлсийг хайрлах, хамгаалах сэтгэлтэй болоход нь туслах; Хамтран тоглох, ажиллах, харилцан тохиролцох чадвар төлөвшихөд нь туслах; Харах,  сонсох, ярих, хөдөлгөөний болон сурах бэрхшээлтэй  найз нөхдөө халамжлах, хайрлах, тэдэнд туслахыг дэмжих; Бусдын сэтгэл санааны байдлыг мэдрэх, уйтгарлаж гомдсон хүүхдийг тайвшрахад тусладаг болгох;

 
•         Аливаа зүйлийг бие даан хийх эрмэлзлийг хөхүүлэн дэмжих;
•         Биеэ авч явах наад захын хэм хэмжээг мэдэж, дагаж мөрддөг байхыг
нь дэмжих;
•         Шинэ орчин, нөхцөлд дасахад нь туслах;
•         Орчны тааламжтай ба тааламжгүй байдлыг мэдэрдэг байх;
•         Уламжлалт ёс заншлаас танилцуулах, суралцахад нь туслах;
•         "Би", "Би өөрөө",   "Би чадна",    "Би хийнэ" гэсэн   эрмэлзлэлийг   нь
хөхүүлэн дэмжих;
•         Хүүхэд сонирхолтой төдийгүй, зайлшгүй хийх ёстой зүйлийг гүйцэтгэх
чадвар эзэмшихэд нь туслах;
 
6-7 нас
•         Төрсөн газар, эх орноо, ард түмнээ хайрлах, төрийн сүлд, далбаа,
бэлэгдэлтэй танилцуулах, ёс төрийг мэдүүлэх;
•         Бусад үндэстэн ястныг хүндэтгэх үзэл суулгах;
•         Бэрхшээлийг гэтлэн давах, тавьсан зорилгодоо хүрэхийн тулд биеэ
дайчлах, санаачилгатай байх арга барил эзэмшихийг дэмжих;
•         Хүн бүр өөрийнхөө болон бусдын өмнө үүрэг, хүлээдэг гэдгийг
ухаарахад нь туслах;
•         Шинэ орчин нөхцөл, үйл ажиллагаанд дасан зохицоход нь туслах;
•         Ахмад хүмүүс,  үе тэнгийнхэн,  багштайгаа яриа үүсгэн харилцдаг
болгох;
•         Өөрийн   зан   байдал,   үйл   ажиллагаа,   санаа   бодлыг   бусадтай
харьцуулж, өөрийгөө үнэлэх чадвартай болоход нь туслах;