- Нүүр
- Сайдын тушаал
- ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 422 дугаар тушаалын хавсралт
ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ
1. Өмчийн бүх хэлбэрийн их сургууль, дээд сургууль, коллеж (цаашид "дээд боловсролын байгууллага" гэх) –д оюутан элсүүлэхэд энэхүү үлгэрчилсэн журмыг баримтлана.
Тайлбар: Шашны боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад энэхүү журам хамаарахгүй.
2. Дээд боловсролын байгууллагууд энэхүү үлгэрчилсэн журамд нийцүүлэн оюутан элсүүлэх өөрсдийн журмаа боловсруулж, захирлын тушаалаар батлан мөрдүүлнэ.
3. Оюутан элсүүлэх ажлыг зохион байгуулж буй дээд боловсролын байгууллага, комисс үйл ажиллагаандаа "Боловсролын тухай", "Дээд боловсролын тухай" хуулиуд, байгууллагынхаа дүрэм, энэхүү үлгэрчилсэн журам болон холбогдох бусад албан ёсны баримт бичгийг удирдлага болгоно.
4. Оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж буй этгээд элсэлтийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах үүрэгтэй.
5. Оюутан элсүүлэх ажлын гол зорилго нь шалгуулагчдын сурах чадвар, мэдлэгийн төвшин, авъяасыг бодитойгоор үнэлж, цаашид амжилттай суралцах чадвартай хүмүүсийг шалгаруулан элсүүлэхэд оршино.
6. Байгууллагын нөөц, хүчин чадал болон сургалтын ажил эрхлэх тусгай шаардлагыг хангасан байдлыг харгалзан дээд боловсролын байгууллагад тухайн хичээлийн жилд өдрийн ангид элсүүлэх оюутны хяналтын тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. /Энэ хэсэгт 2006 оны 12 сарын 29-ний өдрийн 483 дугаар тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав./
6.1.Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад нийслэл болон аймгуудаас өдрийн ангид оюутан элсүүлэх хяналтын тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. /Энэ хэсэгт 2006 оны 12 сарын 29-ний өдрийн 483 дугаар тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав./
7. Дээд боловсролын байгууллага нь сургалтын явцад оюутан мэргэжлийн чиглэлээ сонгон мэргэших боломж, журмын талаар бүрэн дүүрэн мэдээллээр шалгуулагчдыг эхнээс нь хангах үүрэгтэй.
8. Дээд боловсролын байгууллага нь оюутан элсүүлэх хяналтын тоо, иргэн сургууль, мэргэжлээ сонгоход шаардлагатай мэдээллийг сургуулийнхаа вэб хуудас болон education.mn порталд байрлуулж ил тод байдлыг хангана.
9. Оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Шалгуулагч энэхүү журмын 10.-д заасан ерөнхий шалгалтыг эхний шатанд өгнө. Ерөнхий шалгалт өгч, зохих болзлыг ханган өөрт хандсан иргэдийн өргөдлийг дээд боловсролын сургалтын байгууллага хүлээн авч, өөрийн тогтоосон шалгуураар эцсийн шалгаруулалт хийхэд хоёр дахь шатны зорилго оршино.
ХОЁР. ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ
10. Их дээд сургууль, коллежид элсэх бүрэн дунд боловсролтой иргэн элсэгчийн мэдлэг, чадвар, сурах чадварын төвшинг тогтоох зорилго бүхий Ерөнхий шалгалт /ЕШ/ өгнө
ЕШ нь монгол хэл, математик, нийгмийн ухаан (Нийгмийн тухай мэдлэг, Монгол Улсын түүх), гадаад хэл (англи хэл, орос хэл), хими, физик, биологи, газарзүйн хичээлийн агуулгад үндэслэн бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна.
10.1.Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол холбогдох дээд боловсролын байгууллагын тогтоосон журмын дагуу элсэнэ.
10.2. Ерөнхий шалгалт авах хичээлүүдийн тоог нэмэгдүүлэх, эсхүл зарим хичээлийг нэгтгэхээр шийдвэрлэсэн бол түүнийг уг шийдвэр гарснаас хойш 18 сарын дараа мөрдөж эхэлнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 54 дугаар тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав./
/Энэ хэсэгт 2008 оны 54 дугаар тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав./
11. Дээд боловсролын байгууллага нь сургалтын чиглэл бүрээр энэхүү журмын 10-д заасан хичээлээс элсэлтийн шалгаруулалтад хэрхэн тооцохоо элсэлтийн журамдаа тусгана
11.1. Тухайн сургалтын чиглэлээр элсэгчдээс авахаар тогтоосон Ерөнхий шалгалтын хичээлүүдэд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн тохиолдолд түүнийг уг шийдвэр гарснаас хойш 18 сарын дараа мөрдөж эхэлнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 54 дугаар тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав./
/Энэ хэсэгт 2008 оны 54 дугаар тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав./
12. ЕШ-ыг хичээлийн жилд 1 удаа зохион байгуулна. /Энэ хэсэгт 2006 оны 12 сарын 29-ний өдрийн 483, 2008 оны 54 дугаар тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав./
ГУРАВ. ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ АВАХ БАЙГУУЛЛАГА
13. Ерөнхий шалгалтыг Боловсролын үнэлгээний төв зохион байгуулна. Боловсролын үнэлгээний төв нь ерөнхий шалгалтыг хөндлөнгийн нөлөөнд автахгүй, шинжлэх ухааны үндэстэй, бодитой зохион байгуулах үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2008 оны 54 дугаар тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав./
/Энэ хэсэгт 2008 оны 54 дугаар тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав./
14. Боловсролын үнэлгээний төв дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ
14.1. Ерөнхий шалгалтын агуулга, сэдэв зохиох арга зүйг боловсруулах;
14.2.Ерөнхий шалгалтын бүрэлдэхүүн хэсэг бүрт тавих шаардлага, онооны хэмжээ, дүгнэх журмыг олон улсын хандлагад нийцүүлэн тодорхойлох, мөрдөх;
14.3. Ерөнхий шалгалтд орох хүсэлтийг хүлээн авах, Ерөнхий шалгалт авахад баримтлах хэм хэмжээг нарийвчлан тодорхойлох;
14.4. Шалгалтын дүнд анализ хийх, стандартчлагдсан тестийн сан бүрдүүлэх;
14.5. Ерөнхий шалгалт зохион байгуулах, оролцох этгээдүүдийн эрх үүргийг нарийвчлан тодорхойлох;
14.6. Ерөнхий шалгалтын материал бэлтгэх, хувилах, хүргүүлэх, нууцлалыг хадгалах;
14.7.Ерөнхий шалгалттай холбоотой мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн, мэдээллийн электрон сан бүрдүүлэх;
14.8. Ерөнхий шалгалтд авсан оноог холбогдох иргэн, сургалтын байгууллагад мэдэгдэх арга, хэлбэрийг тодорхойлох;
14.9. Ерөнхий шалгалт өгөх иргэнийг шаардлагатай мэдээллээр хүртээмжтэй, жигд хангах;
14.10. Шалгуулагчдаас авах хураамжийн хэмжээг тогтоох.
14.11. Ерөнхий шалгалт авах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтоох
/Энэ хэсэгт 2008 оны 54 дугаар тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав./
/Энэ хэсэгт 2008 оны 54 дугаар тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав./
15. Энэхүү журмын 13-д дурдсан байгууллагаас эрх олгосон этгээд орон нутагт ерөнхий шалгалт өгөх хүмүүсийг бүртгэнэ. Зохих боломж бүрдсэн нөхцөлд иргэн мэдээллийн технологийн орчин үеийн хэрэгслийг ашиглан интернэтээр бүртгүүлж болно.
ДӨРӨВ.ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА
16. Дээд боловсрол эзэмшүүлэх мэргэжлээр бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой хүмүүсийг элсүүлнэ.
17. Энэхүү журмын 11-д заасны дагуу зарласан ЕШ –д үзүүлсэн дүнг тооцох талаар тухайн дээд боловсролын байгууллагын тавьсан шаардлагыг хангана.
18. Дээд боловсролын байгууллага шалгуулагчийн авъяас чадварыг онцгойлон үзэж тусгай нөхцөлөөр элсүүлэхээр нийтлэг байдлаар шийдвэрлэсэн бол уг нөхцөлийг мөрдөнө.
19. Дээд боловсролын байгууллага сургалтын онцлог, тухайн чиглэлээр суралцах сонирхол, авьяас, бэлтгэл сайтай залуучуудыг элсүүлэх зорилгоор дээд боловсролын байгууллагаас тавьсан шалгуурыг хангана.
ТАВ.ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ШАЛГАРУУЛАЛТ
20. Дээд боловсролын байгууллага ЕШ-д орсон хүмүүсээс оюутан элсүүлэх ажлыг зохион байгуулна.
21. Дээд боловсролын байгууллага нь шалгуулагчдыг шалгаруулан оюутнаар элсүүлэхэд баримтлах дэгийг бие даан тодорхойлно. Дээд боловсролын байгууллага шалгуулагчийн ЕШ-ын оноог үндэслэн элсүүлж болно. Дээд боловсролын байгууллага ЕШ-ын онооноос гадна харгалзах өөрийн шалгуур (бүрэн дунд боловсролын үнэмлэхийн дүн, багш нарын тодорхойлолт, эссэ, авъяас чадварын шалгалт, ярилцлага)-ыг тодорхойлон мөрдөж болно. Шалгуулагч мэдлэг шалгах шалгалт нэмж өгөх, уг шалгалтын дүнг харгалзах шаардлагыг энэхүү шалгуурт тусгаж болохгүй.
22. Дээд боловсролын байгууллага биеийн тамир, урлаг зэрэг тодорхой авъяас шаардах мэргэжлээр элсэх хүмүүсээс авъяас чадварын шалгалт авч болно. Ийм шалгалт авах хугацаа, шалгалт авах газар, шалгалт авах журмыг тухайн дээд боловсролын байгууллага тодорхойлно.
ЗУРГАА. ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ
23. Дээд боловсролын байгуулагад элсэх хүсэлтэй бүх хүн өргөдөл /зохих загварын дагуу/, холбогдох баримт бичгийг тухайн байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлнэ. Зохих боломж бүрдсэн нөхцөлд иргэн мэдээллийн технологийн орчин үеийн хэрэгслийг ашиглан интернэтээр өргөдл, бусад материалыг ирүүлэн бүртгүүлж болно. дээд боловсролын байгууллага аймгаас оюутан элсүүлэх ажлыг орон нутагт нь дангаар болон хамтран зохион байгуулж болно./Энэ хэсэгт 2006 оны 12 сарын 29-ний өдрийн 483 дугаар тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав./
24. Энэхүү журмын 6.1., 6.2.-д заасан байгууллагад аймгаас оюутан элсүүлэх хуваарь дээр уг аймагт оршин суугаа иргэн өрсөлдөх эрхтэй.
25. Дээд боловсролын байгууллага нь шалгуулагч өөрийн суралцах бэлтгэл (сурлага), авъяас чадвар, туршлага, хувийн чанар, гэр бүл сургуулийнхаа тухай илэрхийлсэн эссе бичиж ирүүлэх нөхцөл тавьж болно.
26. Дээд боловсролын байгууллага оюутан элсүүлэх журам, тухайн жилд оюутан элсүүлэх чиглэлүүд, хяналтын тоо, сургалтын төлбөрийн хэмжээ, элсэлтийн шалгалтын хөтөлбөр (агуулга) зэргийг жил бүрийн 2 дугаар сард багтаан нийтэд зарлана.
ДОЛОО. ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ОЮУТАН
ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМД ТАВИХ ШААРДЛАГА
27. Дээд боловсролын байгууллагууд оюутан элсүүлэх журамдаа доорх зүйлийг заавал тусгасан байвал зохино. Үүнд:
27.1. Элсэгчдэд тавих нийтлэг болон онцлог шаардлагууд;
27.2.Оршин байгаа газраасаа өөр аймаг, хотоос оюутан хэрхэн элсүүлэх;
27.3. Элсэх хүсэлтэй хүмүүсийн өргөдөл хүлээн авч шийдвэрлэх, хариу мэдэгдэх журам, бүрдүүлэх материал, энэхүү журмын 27- заасны дагуу эссе бичүүлэх бол түүнд тавих шаардлага;
27.4.Шалгуулагч заавал өгөх ЕШ, ЕШ-аас гадна нэмэлт авъяас чадварын шалгалт авах бол хэзээ хаана ямар шалгалт авах, шалгалтын хэлбэр, агуулга, бүтэц, хугацаа, дүгнэх журам;
27.5.ЕШ-д авсан байх босго оноо, хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх бол болзол, бүрдүүлэх нэмэлт материал;
27.6.Оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэлүүд, сургалтын хэлбэр, ямар шалгалт өгөх, элсэгчдийг шалгаруулах зарчим;
27.7.Ямар мэргэжлүүдийг нэг бүлэгт хамруулах, мэргэжил сонгуулах, тэнцсэн шалгуулагчдыг оюутнаар элсүүлэх журам;
27.8.Бүрэлдэхүүний болон харьяаллын ерөнхий боловсролын сургуулийн ахлах сургуулийг тухайн онд төгсөгчдөөс элсүүлэх журам;
27.9.Урьд нь дээд боловсрол эзэмшсэн хүнийг хэрхэн элсүүлэх журам, мэргэжлийн шаталсан сургалтаар дэвшин сургах журам;
27.10.Гадаадын оюутан элсүүлэх журам;
27.11.Оюутан элсүүлэхтэй холбогдсон маргаан шийдвэрлэх журам;
27.12.Элсэлтийн шалгалтын комисс, түүний эрх, үүрэг ;
27.13.Сургалтын төлбөр, түүнийг төлөх журам;
27.14.Тэнцсэн шалгуулагч хичээлийн жил эхлэхэд сургуульдаа бүртгүүлэх хугацаа, бүртгүүлэхэд тавих нийтлэг шаардлага.
Текст томруулах
A
A
A