A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТЕХНОЛОГИЙН ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ НИЙТЛЭГ ЖУРАМ /БСШУСС-ын 2018 оны А/750 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/БСШУСС-ын 2018 оны А/750 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

Гэгээрлийн сайдын 1998 оны 271 дүгээр тушаалын хавсралт
 
ТЕХНОЛОГИЙН ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглаж буй болон шинээр эзэмших технологийн түвшний үнэлгээ хийхэд энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.2. "Технологи" гэдгийг Технологи дамжуулах тухай хуулийн 3.1.1-д зааснаар ойлгоно.
1.3.Технологийн түвшний үнэлгээ нь бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, үр ашгийг нөхцөлдүүлэгч техник, эдийн засаг, оюуны болон бусад хүчин зүйлийн цогц нөлөөллийг тодорхойлох, түүнд тулгуурлан технологийн хөгжил дэвшлийн цаашдын чиг хандлагыг тогтооход чиглэгдэнэ.
1.4.Түвшний суурь үнэлгээ (эталон) гэдгийг тухайн технологийн хувьд бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний хамгийн дээд зэргийн чанар, үр ашгийг хангаж чадахуйц харилцан уялдаат хүчин зүйл, үзүүлэлтүүдийн хам нөлөөллийг цогц хэлбэрээр тодорхойлсон тоон илэрхийлэл буюу нэгдсэн үнэлэлт, дүгнэлт гэсэн утгаар ойлгоно. Эсвэл төрөл, чиглэлийн хувьд үнэлгээ хийж буй технологитой адилтгаж болох, гадаад, дотоодын практикт дээд зэргийн чанар, үр ашигт хүрч байгаа технологийн харгалзах үзүүлэлтүүдийг шууд жишиг (эталон) болгон авч болно.
1.5.Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн тодорхой үе шатны онцлогт нийцсэн технологийн хөгжлийн бодлого явуулах буюу тухайн үеийн шаардлагыг хангахуйц түвшинд хүрсэн технологийг төлөвлөж бий болгох, импортлох, түүний урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэхэд технологийн түвшний үнэлгээг ашиглана.
1.6.Технологийн түвшний суурь үнэлгээ (эталон)-г технологи шинэчлэлтийн бодлого хэрэгжүүлэхэд чиглэгдсэн нэг хөшүүрэг буюу уг бодлогод нийцэхээргүй технологийн ашиглалтыг зогсоох, хориглох, түүнийг шинэчлэх арга хэмжээний үндэслэл болгон ашиглаж болно.
Хоёр. Технологийн түвшний үнэлгээ хийх ажлын удирдлага, зохион байгуулалт
2.1.Технологийн түвшний үнэлгээ хийх үйл ажиллагаанд Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан төрийн захиргааны төв байгууллагуудын чиг үүрэг, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 7.1.1., 7.1.2,-д заасан шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, Технологи дамжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийг удирдлага болгоно.
2.2. Технологийн түвшний үнэлгээ хийх ажлын удирдлага, зохион байгуулалт, арга зүйн үндсийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шинжлэх ухаан, технологийн бодлого боловсруулах үүрэг бүхий нэгж хариуцан боловсруулж шийдвэрлүүлнэ.
2.3.Энэхүү нийтлэг журамд нийцүүлэн, салбарын хөгжлийн стратеги, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогийг тусгасан түвшний үнэлгээний нарийвчилсан аргачлалыг тухайн технологийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж

шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр баталж мөрдүүлнэ.
2.4.Хүн, мал, амьтны эрүүл мэнд, экологийн тэнцвэртэй холбогдол бүхий технологийн түвшний үнэлгээ хийх ажлыг 5 жил тутамд явуулна. Эдгээр асуудлын хүрээнд сөрөг нөлөө илрэх тохиолдолд энэ хугацааг харгалзахгүй байж болно.
2.5.Технологийн түвшний үнэлгээ хийх, тухайн технологийн ашиглалтыг зогсоох, хориглох, технологи дамжуулах, шинээр эзэмших үйл ажиллагааны талаархи мэдээллийг тухайн технологийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэдээлэл, хяналт-шинжилгээ хариуцаж буй нэгжид түүнээс тараан өгсөн маягт загварын дагуу гаргаж дараа оны 1 дүгээр улиралд багтаан ирүүлж байна.
2.6.Энэхүү мэдээлэлд тулгуурлан технологийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих, түүнийг зохицуулахад ашиглах зорилгоор "Технологи ашиглалтын тухай мэдээллийн дэд сан" байгуулж ажиллуулах арга хэмжээг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага авч хэрэгжүүлнэ.
2.7.Технологийн түвшний үнэлгээ хийх чадавхи бүхий эрдэм шинжилгээний байгууллагыг сонгон шалгаруулж тэдэнд эрх олгох асуудлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
2.8.Технологийн түвшний үнэлгээ хийлгэх ажлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгж зохион байгуулна.
2.9.Технологийн түвшний үнэлгээнд тулгуурлан үр ашиг муутай технологийн ашиглалтыг түр зогсоох, хориглох, үр ашигтайг нь урамшуулах талаар тухайн технологийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гаргаж болно.
Гурав. Технологийн түвшний үнэлгээ хийх зарчим
3.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглаж байгаа технологийн улмаас хүний эрүүл мэнд, мал амьтан, байгаль орчинд хохирол учруулбал, түүнчлэн тухайн чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд технологи дамжуулах үйл ажиллагааг хянаж байхаар Засгийн газар хоорондын болон Монгол Улс нэгдэн орсон олон улсын бусад гэрээ хэлэлцээрт заасан бол шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага уг технологийн түвшинд үнэлгээ хийлгэнэ.
3.2.Тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, онцлог байдлаас хамааран түвшний үнэлгээ хийгч байгууллагад нарийн мэргэжлийн эрдэмтэн, мэргэжилтэн дутагдвал тэднийг өөр байгууллагаас авч ажиллуулж болно.
3.3.Энэ журмын 3.1.-д хамрагдаж буй технологид түвшний үнэлгээ хийлгээгүй бол уг технологиор үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг төрийн захиргааны холбогдох төв байгууллагаас зохих журмын дагуу түр зогсоох буюу хориглох арга хэмжээ авна.
3.4.Энэ журмын 3.1.-д хамрагдаагүй боловч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр тэдний шинээр эзэмших болон ашиглаж буй технологид зохих журмын дагуу түвшний үнэлгээ хийж өгч болно.
3.5.Түвшний үнэлгээ хийлгэж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг чанартай, найдвартай явуулахын үндэс, баталгаа болох учир үнэлгээ хийлгүүлэх асуудлыг технологи эзэмшигч этгээд өөрийг үүрэг, нэр төрийн хэрэг гэж үзвэл зохино.
 
 
3.6.Технологийн түвшний үнэлгээ хийх чадавхи бүхий эрдэм шинжилгээний байгууллагыг сонгон шалгаруулахдаа тухайн чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог байдал, цаашид хөгжүүлэх арга замыг сайн мэддэг, энэ чиглэлээр мэдлэг, туршлага хуримтлуулсан, шинэ бүтээл, оновчтой саналууд гарган нэвтрүүлж байсан эрдэмтэн, мэргэжилтэн байгаа эсэхийг гол шалгуур үзүүлэлт болгоно.
3.7.Түвшний суурь үнэлгээ (эталон)-г тогтоох ажлыг шинжлэх ухаан, технологийн мэдээллийн төв байгууллага (цаашид "мэдээллийн байгууллага" гэх) мэдээлэл, . боловсон хүчнийхээ хангамжаас шалтгаалан дангаараа буюу үнэлгээ хийх эрх бүхий эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран гүйцэтгэх үүрэг хүлээнэ.
3.8.Түвшний үнэлгээ хийж буй эрдэм шинжилгээний болон мэдээллийн байгууллага нь тухайн технологийн нууцыг холбогдох хууль тогтоомжийн дагуу чандлан хадгалах үүрэг хүлээх бөгөөд хийсэн үнэлгээнийхээ талаар батламж гаргана.
3.9.Технологийн түвшний үнэлгээ хийлгүүлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага уг ажилд шаардагдах баримт бичиг, мэдээлэл, бусад зүйлийг зохих хугацаанд нь саадгүй бүрдүүлж өгөх, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй ажлынхаа удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, тухайн технологийн болон түүн дээр ажиллагчдын мэргэшил, дадлага, туршлагын баталгаажуулалт, горимын мөрдөлт, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эм урвалж, түүхий эд, тэдгээрийн ашиглалт, хадгалалт, хөдөлмөр, экологийн аюулгүй байдал, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах орчны техникийн шаардлага зэргийг үнэлгээ хийгч этгээдэд нэг бүрчлэн үзүүлж шалгуулах үүрэг хүлээнэ.
3.10.Технологийн түвшний үнэлгээ хийлгэх этгээд уг ажлыг эхлэхээс өмнө тодорхой хэмжээний хураамж  (зардал)-ийг Технологи дамжуулах төвд шилжүүлнэ.
 
3.11.Технологид  үнэлгээ  хийсэн  эрдэм шинжилгээний  болон мэдээллийн  байгууллагад Технологи дамжуулах төвөөс гүйцэтгэлээр нь ажлын хөлс олгоно.
 3.12. Хураамж болон ажлын хөлсний хэмжээг үнэлгээ хийх объектын байршил, хөдөлмөр, экологийн нөхцөл байдал, зарцуулах цаг хугацаа, ажлын явцад гарч болзошгүй буюу гарсан аливаа хүндрэл бэрхшээл зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэж, технологийн төрөл, чиглэлийн  ялгавартайгаар Технологи дамжуулах төвөөс холбогдох мэргэжлийн байгууллага,  хүмүүстэй хамтран тооцож тогтооно.
3.13.Эрдэм шинжилгээний болон мэдээллийн байгууллага технологийн түвшний үнэлгээ, ажлын тайланг холбогдох эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж түүнд зохих засвар, сайжруулалт хийсний дараа уг үнэлгээ, тайлан, эрдмийн зөвлөлийн хурлын протоколыг үнэлгээ хийсэн хүмүүсийн нэр, ажилласан цаг, тэдний ажлын үнэлэлт дүгнэлтийн хамт шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгжид ирүүлнэ.
3.14.Технологийн түвшний үнэлгээг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн болон тухайн технологийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран хянаж эцэслэн баталгаажуулна.
3.15.Технологийн түвшний суурь үнэлгээ хийх хугацаа ажлын 45, түвшний үнэлгээ хийх хугацаа ажлын 60 хоногоос тус тус хэтрэхгүй байна.
3.16.Технологийн түвшний үнэлгээ хийлгэж зохих арга хэмжээ аваагүйгээс байгаль орчинд болон хүн, мал, амьтны эрүүл мэндэд хохирол учруулсан, технологийн нууцыг задруулсан, түвшний үнэлгээ хийхэд шаардагдах баримт бичиг, бусад зүйлийг бүрдүүлж өгөөгүй буюу энэ журмын 3.1.-д хамрагдаж буй боловч үнэлгээ хийлгэхээс
цааргалсан этгээдэд Технологи дамжуулах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Дөрөв. Технологийн түвшний үнэлгээ
4.1."Технологийн түвшний үнэлгээ" гэдгийг уг технологиор бий
болгосон бүтээгдэхүүн, явуулж буй үйлдвэрлэл, үйлчилгээний чанар,
үр ашгийг нөхцөлдүүлж байгаа техник-эдийн засгийн харилцан уялдаат
үзүүлэлтүүдийн тухайн үе дэх хам нөлөөллийг цогц хэлбэрээр
тодорхойлсон тоон илэрхийлэл буюу нэгдсэн үнэлэлт, дүгнэлт гэсэн
утгаар ойлгоно.                                            '
4.2.Технологийн түвшний үнэлгээг улс орны болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн тодорхой үе шатны онцлогт нийцүүлж техник,  технологийн  шинэчлэлт,  өөрчлөлт  хийх  ажлыг  оновчтой төлөвлөх,  прогнозчилоход  шинжлэх  ухаан-статистикийн  үндэслэл болгон ашиглана.
4.3.Технологийн түвшний үнэлгээ хийх ажлын аргачлал нь тухайн чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээний удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын онцлог, материал техникийн болон мэдээлэл хангамж, оюун шингээлтийн байдал зэргээс шалтгаалж зарим тооцоо, судалгаа, харьцуулалтын хувьд ямар нэг хэмжээгээр харилцан адилгүй байж болно.
 4.4.Технологийн түвшний үнэлгээнд тухайн технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, явуулж буй үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, үр ашгийг нөхцөлдүүлэгч дараахь харилцан уялдаат хүчин зүйл, үзүүлэлтүүдийг хамруулан авч үзнэ (эдгээрийг энэхүү журамд жишээ, загвар болгож буй байдлаар ойлгоно):
4.4.1.технологийг ашиглахад шаардагдах мэргэжилтний хүрэлцээ хангамж, мэргэшлийн түвшин:
-үндсэн мэргэжлийн дээд боловсролтой инженер, техникийн ажилтны хувийн жин;
-мэргэжлийн ажилтны дотор мэргэжлийн зэрэгтэй инженерийн хувийн жин;
-олон улсын түвшинд баталгаажсан (сертификаттай) ажилтны хувийн жин;
-мэргэшлийн 5, б дугаар зэрэгтэй ажилчны хувийн жин гэх мэт.
4.4.2.технологийг ашигласнаас байгаль орчин, хүний эрүүл мэнд, үйлдвэрлэлийн нөхцөлд үзүүлж байгаа, үзүүлж болох сөрөг нөлөөлөл, үр дагаварыг бууруулах бололцоо;
-үйлдвэрлэлийн бохир усны хувийн жин;
-агаарын бохирдлын хэмжээ;
-үйлдвэрлэлийн хүнд, хортой нөхцөлд ажиллагчдын хувийн жин;
-үйлдвэрлэлийн осолд өртөгчдийн хувийн жин;
-мэргэжлийн өвчнөөр өвчилөгчдийн хувийн жин;
-сөрөг нөлөөллийг бууруулах боломж;
-бусад онцлог үзүүлэлт.
4.4.3.технологийг ашигласны эдийн засгийн үр ашиг:
-технологийн үнэ (боловсруулалтын өртөг);
-үйлдвэрлэлийн зардал;
-бүтээгдэхүүний өөрийн өртөг;
-үйлдвэрлэлийн орлого;
-үйлдвэрлэлийн цэвэр ашиг;
-өртгөө нөхөх хугацаа гэх мэт.
4.4.4.тухайн технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанарын түвшин, стандарт, зах зээл, аюулгүй байдал:
-таваарын нийт бүтээгдэхүүнд улсын стандарт, норматив-техникийн бусад баримт бичгээр тогтоосон үзүүлэлт,  шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүний эзлэх хувийн жин (бүтээгдэхүүний чанарын ангилал, зэрэглэлийн ялгавартайгаар, өртөгөөр);
-зах зээлийн эрэлт хэрэгцээ (биет бүтээгдэхүүний тоо хэмжээгээр);
-бүтээгдэхүүний борлуулалт буюу эрэлт хэрэгцээний хангалт(жилд борлогдсон бүтээгдэхүүний жигнэсэн дундаж хэмжээ, түүнд дээрх үзүүлэлт, шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүний эзлэх хувийн жин, өртөгөөр) гэх мэт.
4.4.5.үйлдвэрлэл, хөдөлмөрийн зохион байгуулалт:
-ажлын цагийн ашиглалтын коэффициент;
-машин, тоног төхөөрөмжийн ашиглалтын коэффициент;
-үйлдвэрлэлийн жигд ажиллагааны хангалт;
-үйлдвэрийн газрын ээлжийн коэффициент гэх мэт.
4.4.6.технологийн боловсронгуй байдал:
-тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд ашиглагдаж буй технологиудын дотор шинэ ба шинэчлэгдсэн дэвшилт технологийн эзлэх хувийн жин (тус тусдаа технологийн шугам бүхий хэд хэдэн үе шатны ажлаар тодорхой нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй нөхцөлд энэ үзүүлэлт хэрэглэгдэж болох юм);
-шинэ ба шинэчлэгдсэн дэвшилт технологиор ажиллагчдын эзлэх хувийн жин;
-үйлдвэрлэлийн автоматжуулалтын коэффициент;
-хөдөлмөрийн энерги зэвсэглэмж;
-үйлдвэрлэлийн үндсэн фондын идэвхитэй хэсэгт орчин үеийн шаардлага хангаж буй (олон улсын түвшинд хүрсэн) тоног төхөөрөмжийн эзлэх хувийн жин;
-үйлдвэрлэлийн үндсэн фондын нийт өртөгт түүний идэвхитэй хэсгийн эзлэх хувийн жин;
-үйлдвэрлэлийн үндсэн фондын шинэчлэлтийн коэффициент;
-үйлдвэрлэлийн үндсэн фондын идэвхитэй хэсгийн насжилт (5 хүртэл, 5-10, 10-20, 20-иос дээш жил);
-материалын ашиглалт (хаягдлын үзүүлэлт) гэх мэт.
4.4.7.тухайн технологийн онцлогтой холбогдох бусад хүчин зүйл, үзүүлэлт.
4.5.Дээр дурдсан үнэлгээг өгөхийн тулд тухайн хүчин зүйлд хамааралтай гол үзүүлэлтүүдийг оновчтой сонгож тэдгээрийн статистик буюу албан ёсны бусад мэдээг бүрдүүлнэ. Эдгээр үзүүлэлт нь тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, технологийн төрлөөс хамаарч тоо, дэс дарааллын хувьд харилцан адилгүй байж болно.
4.6.Технологийн түвшний үнэлгээг хийхдээ математик аппаратыг аль болох өргөн ашиглаж холбогдох үзүүлэлтүүдийг тоон утгаар илэрхийлнэ. Үүнийг бүтээгдэхүүний чанарын түвшингийн нэгдсэн үнэлгээн дээр жишээ болгож харуулбал:
 
Нэгдсэн үнэлгээг тооцох энэхүү томъёог нийтлэг шинж чанартай загвар болгож буй бөгөөд тухайн салбар, технологи, бүтээгдэхүүний онцлогт илүү зохицсон хувилбарыг үүнээс санаа авч, аргачлалын хүрээнд бусад хүчин зүйлүүдээр зохиож хэрэглэнэ.
 
4.7.Энэ журмын 4.4.-Д дурдсан хүчин зүйл, үзүүлэлтүүдийн бодит утгыг нэг бүрчлэн тооцож тодорхойлсны дараагаар тухайн технологийн түвшний суурь үнэлгээ (эталон)-ний харгалзах үзүүлэлтүүдтэй харьцуулалт хийж тэдгээрийн түвшний байдалд үнэлэлт, дүгнэлт өгнө.
4.8.Энэ журмын 4.7.-Д дурдсан үнэлэлт, дүгнэлтэд тулгуурлан хүчин зүйлүүдийн хоорондох уялдаа шүтэлцээ, тэдгээр нь тухайн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, үр ашигт хэрхэн хам нөлөөлж байгааг тодорхойлно. Энэ нь технологийн түвшний эцсийн нэгдсэн үнэлгээг хийж, тухайн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, үр ашгийг сайжруулах арга зам, нөөц бололцоо, технологи шинэчлэлтийн чиг хандлагыг тогтоох үндэс болно.
4.9.Нөхцөлдүүлэгч хүчин зүйл, түүнд хамрагдах тодорхой нэрийн үзүүлэлтийг суурь үнэлгээ (эталон)-ний харгалзах үзүүлэлттэй дараахь байдлаар харьцуулна:

 

 

ТК-тухайн хүчин зүйл, үзүүлэлтийн    түвшний үнэлгээ
Т .-тухайн хүчин зүйл, үзүүлэлтийн бодит утга

ТKi -тухайн хүчин зүйл, үзүүлэлтийн эталон утга