- Нүүр
- Сайдын тушаал
- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГАЖЛИЙН СУРГУУЛЬД СУРАЛЦАГЧИЙН МЭДЛЭГ,ЧАДВАР, ДАДЛЫГ ҮНЭЛЖ, ДҮГНЭХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ /БСШУС-ын 2020 оны А/41-р тушаалаар хүчингүй болсон/
/БСШУС-ын 2020 оны А/41-р тушаалаар хүчингүй болсон/
Гэгээрлийн сайдын 1999 оны 246 тоот тушаалын хавсралт
Техникийн болон мэргэжлийн сургуульд суралцагчийн мэдлэг,
чадвар, дадлыг үнэлж, дүгнэх үлгэрчилсэн журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 .Техникийн болон мэргэжлийн анхан, дунд шатны сургуульд суралцагчийн мэдлэг, мэргэжлийн ур чадварын эзэмшилтийн байдал, дунд боловсролын агуулгын стандартын биелэлтийг үнэлэхэд энэхүү үлгэрчилсэн журмыг баримтална.
1.2.Сургууль бүр энэхүү үлгэрчилсэн журамд нийцүүлэн мэргэжлийн хичээлээр суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж, дүгнэх үзүүлэлтүүдийг гаргасан шалгалт, шүүлгийн дүрэм боловсруулж мөрдүүлнэ.
Хоёр. Суралцагчийг шалгаж, үнэлж, дүгнэх агуулга ба шалгуур
2.1.Суралцагчийн сургалтын агуулгын нэг тал болох тухайн судлагдахууны тогтолцоог мэдлэг болгон эзэмшсэн байдал, түүний нөгөө тал болох бүтээлч туршлага, ур ухааны тогтолцоог чадвар, хандлага, үнэлэмж болгон төлөвшсөн байдлаар сургалтын үр дүнг тодорхойлно.
2.2.Суралцагчийн мэдлэг, чадвар эзэмших үйл явцын үе шат бүрд нийцүүлэн тэдний нас, сэтгэцийн болон хичээлийн онцлогийг харгалзан шалгалтын агуулгыг хичээлийн агуулгын нэгжээр, үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох бүлэг, сэдвээр, тухайн хичээлийн болон тодорхой ажил мэргэжилд сургах сургалтын бүрэн агуулгаар тус тус үнэлж дүгнэнэ.
2.З.Мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээр сурагчдын мэдлэгийг үнэлэхдээ системтэй, бүрэн төгс эзэмшсэн байдал, мэдлэгийн нэгтгэн дүгнэх чадвар, тодорхой нөхцөл байдалд шилжүүлэн хэрэглэх чадвар, танин мэдэх идэвх сонирхлыг харгалзана.
2.4.Үйлдвэрлэлийн сургалтын хичээлээр сурагчдын мэдлэг, чадвар, дадлыг үнэлэхдээ ажлын арга барилын эзэмшилт, сургалт үйлдвэрлэлийн ажилд тавигдах техник технологийн шаардлагын мөрдөлт, норм нормативын биелэлт, (бүтээлийн болон хугацааны) хөдөлмөр болон техникийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байдал, хөдөлмөрийн зохион байгуулалт, мэргэжлийн сонирхол, танин мэдэх идэвх, арвич хямгач чанар, зэргийг харгалзана.
2.5.Суралцагчийн мэдлэг чадвар, дадлыг дараахь арга хэлбэрээр үнэлж дүгнэнэ.
а/Тест, хяналтын ажил, илтгэл, реферат, тайлан, төсөл, бодох, тооцоолох, найруулан бичих зэрэг бичгийн шалгалтын арга
б/Асуулт, хариулт, ярилцлага, маргаан, мэтгэлцээн, шүүлэг, сэдэв хамгаалалт зэрэг аман шалгалтын арга
в/Дадлагын ажил, туршилт, үйлчилгээ, загвар зохион бүтээлт, бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг практик шалгалтын арга
2.6.Бичгийн шалгалтын асуулт нь тодорхой, ойлгомжтой байх ба асуулт бүр оноотой байна.
Гурав. Мэдлэг, чадвар, дадлыг үнэлж дүгнэх
3.1.Сургалтын явцад болон төгсгөлд суралцагчийг шалгаж, үнэлж дүгнэх шалгуурыг тухайн хичээлийн агуулгын хүрээнд боловсруулна.
3.2.Мэргэжлийн ур чадварын эзэмшилтийн байдлыг тухайн хичээлээр, тодорхой сэдэв, дэд сэдвээр, хичээлийн бүрэн агуулгаар шалгаж дүгнэнэ.
3.3.Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж дүгнэхдээ дараахь үсгэн дүнг хэрэглэнэ.
А- Сурлагын дээд амжилтыг илтгэх дүн
В- Дундаж төвшнөөс дээгүүр амжилтыг илтгэх дүн
С- Тухайн хичээлийн агуулгыг дундаж төвшинд эзэмшсэнийг илтгэх дүн
D- Дундаж төвшнөөс доогуур амжилтыг илтгэх дүн
F- Сурлагын доод, хангалтгүйг илтгэх дүн
3.4.Суралцагчийн сурлагын төвшинг дараахь нийтлэг жишгийг баримтлан дүгнэнэ. Тухайн шалгалтаар авбал зохих нийт оноог 10 0 хувь гэж үзээд түүний:
90-100 хувийг авсан бол "А"
80-89 хувийг авсан бол "В"
70-79 хувийг авсан бол "С"
60-69 хувийг авсан бол "D"
0-59 хувийг авсан бол "F"
3.5.Зарим хичээлийг дүгнэхдээ тооцов, үл тооцов гэсэн тэмдэглэгээ хэрэглэж болно.
З.6.Мөн тухайн сургалтын байгууллага суралцагчийн хичээлд оролцсон байдал зэргийг илтгэх нэмэлт тэмдэглэгээг дотооддоо хэрэглэж болно.
3.7. Хэрэв тухайн сургууль дээд боловсролын зэрэг олгох сургалт эрхэлдэг бол Гэгээрлийн сайдын 1998 оны 255 тоот тушаалаар баталсан "Дээд боловсролын зэрэг олгох сургалтад багц цагийг хэрэглэх, суралцагчийн мэдлэг, чадварыг дүгнэх журам"-ыг баримтална.
Дөрөв.Сургалтын явцыг хянах, анги дэвшүүлэх, мэргэжлийн зэрэг олгох
4.1.Сургалтын агуулгын эзэмшилтийн байдлыг багш ээлжит хичээл бүрээр тооцож байхын зэрэгцээ сургуулийн захиргаанаас улиралд нэгээс доошгүй удаа хөндлөнгийн хяналт явуулж, үр дүнд хяналт-шинжилгээ хийж зөвлөмж боловсруулан багш, суралцагч, эцэг эхэд мэдээлж байна.
4.2.Хичээл бүрээр суралцагчийг үнэлэх агуулга, шалгуур үзүүлэлтүүд тодорхой байх бөгөөд түүнийг суралцагч, эцэг, эх, шалгагч бүгд мэддэг байна.
4.3.Анги дэвших болон улсын шалгалт авах хичээлийн нэр, хугацааг хичээлийн жилийн эхэнд багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, сургуулийн удирдах зөвлөлөөр баталгаажуулан суралцагч, эцэг, эхэд танилцуулна.
4.4.Анги дэвших шалгалтыг салбар, заах аргын нэгдэл, тэнхимүүд, улсын шалгалтыг сургуулийн захирлын тушаалаар байгуулсан улсын шалгалтын комисс хичээлийн жилийн эцэст зохион байгуулна.
--------оОо--------
Текст томруулах
A
A
A