- Нүүр
- Сайдын тушаал
- ХДХВ/ДОХ-ЫН МЕНЕЖМЕНТИЙН ЗААВАР
Эрүүл мэндийн Сайдын 2004 оны 08-р сарын 31-ний өдрийн 197 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
ХДХВ/ДОХ-ын менежментийн заавар
Нэг. Ерөнхий ойлголт
Дархлалын олдмол хомсдол (ДОХ) өвчин нь Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ээр үүсгэгддэг архаг явцтай халдварт өвчин.
Хүний дархлал хомсдолын вирус
ХДХВ нь Retroviridae овгийн Lentiviruses дэд овогт хамаарах вирус бөгөөд генийн бүтэц, ийлдэс судлалын үзүүлэлтээрээ ялгаатай ХДХВ-1, ХДХВ-2 гэсэн хэлбэрүүдтэй. ХДХВ нь ойролцоогоор 100 нм-ийн голчтой халдварласан эсийн гаралтай липид бүрхүүл бүхий вирус юм. Энэ бүрхүүл нь хатаах, уураг задлагч бодис болон химийн ариутгалын янз бүрийн бодист маш мэдрэг учир идэвхээ амархан алддаг. Липид бүрхүүлийн дотор агуулагдах нилээд нягт цөмд вирусийн дан утаслаг хос РНХ оршино.
Гарал үүслийн хувьд ХДХВ-1-ийн M,O,N бүлүүд Pan troglotides troglotides сармагчинд дархлал дутал үүсгэдэг SIVcpz (шимпанзе сармагчны дархлал дутлын вирус), ХДХВ-2 нь SIVsm (sooty mangaby төрлийн Cerocebus atys сармагчны дархлал дутлын вирус)-ээс эволюц хөгжлийн явцад үүссэн болох нь тогтоогдсон.
ХДХВ-1 нь үндсэн гурван бүлэгтэй. үүнээс М (major) бүлэг нь Америк болон Европт тархсан халдварын гол үүсгэгч бөгөөд O (outlier) бүлэг нь одоогоор Камерун, Габонд бага хэмжээнд тархсан, N (non-M, non-O) бүлэг нь Камерунд анх илэрчээ. М бүлгийн вирусийн арван нэгэн дэд хэв шинжийн дотроос C дэд хэв шинжийн тархалт дэлхий дахинд давамгайлдаг.
Үүний зэрэгцээ ХДХВ-ын рекомбинант омгуудын тархалт нэмэгдэж байгаа бөгөөд одоогоор арван гурван рекомбинант омгийг тогтоосноос АЕ омог нь Зүүн өмнөд Азид, AG омог Баруун болон Төв Африкт, AGI омог Кипр, Грект, AB омог Оросын Холбооны улсад илэрчээ.
ХДХВ-2 нь Баруун Африкийн цөөхөн оронд нутагшмал тархалттай бөгөөд халдвар үүсгэх чадварын хувьд ХДХВ-1-ээс 20 дахин сул.
ХДХВ-ын эмгэг жам
ХДХВ халдварласан эсийнхээ дотор маш идэвхтэй тасралтгүй үржиж олшрох бөгөөд хоёр өдөр тутамд нэг мөчлөг явагдаж өдөрт нэг тэрбум вирус үүсдэг. Гэхдээ вирусын түргэн үржил болоод вирусийг бие махбодиос цэвэрлэх дархлалын урвал хоёрын хооронд тэнцвэртэй байдал тогтдог тул өвчтөний сийвэн дэх ХДХВ-ын РНХ-ийн хэмжээ удаан хугацааны туршид тогтмол хэмжээтэй байдаг.
ХДХВ нь хүний эсийн дархлалыг сонгомлоор гэмтээнэ. Вирус нь Т-лимфоцитийн CD4 бүлийн гадарга дахь CD4 рецептор болон ко-рецептортой холбогдож вирусийн цөм эсийн цитоплазмд нэвтэрч, урвуу траскриптаза фермент нь вирусийн РНХ-ээс хос утаслаг кДНХ үүсгэх бөгөөд энэ кДНХ эсийн бөөмд орж хромосомын салшгүй нэг хэсэг болон залгагддаг ба халдварласан эсийн ферментийн системийг ашиглан вирусийн геномын РНХ, мРНХ, уургуудыг нийлэгжүүлдэг. Вирион эвлэж цогцлох процесс эндоплазмын торлогт эхэлж, дараа нь цитоплазмын мембран руу шилжин, эвлэж гүйцсэн вирусүүд эсээс нахиалан сална. Эсээс нахиалан салж байгаа вирусийн бүрхүүлийн фосфолипидийн найрлага нь эсийн мембраныхаас ялгаатай бөгөөд вирусийн бүрхүүлийн өвөрмөц уургуудын зэрэгцээ эсийн гадаргын зарим уургийг (бета-2 микроглобулин, эдийн тохирооны үндсэн цогцолборын II бүлгийн уураг-MHC II гэх мэт) бас агуулна. Халдварлагдсан CD4 эс мөхөж, шинээр үүссэн вирусүүд бусад CD4 эсүүдийг халдварлуулж гэмтээнэ.
ХДХВ-ын халдварын шинж тэмдэг илрэх зайлшгүй нөхцөл нь CD4 эсийн тоо цөөрч дархлалын үйл ажиллагаа алдагдан дагалдах халдварууд болон хорт хавдар үүсэх явдал юм. CD4 эсийн тоо цөөрөх нь вирусийн үржил, эс хайлж задрах зэргээс шууд шалтгаалахаас гадна эс устгагч лимфоцитүүд болон дархлалын тогтолцоонд бусад эсийг сонгон гэмтээж эсийн бөөгнөрөл үүсгэх зэргээс дам шалтгаална. үүнээс гадна тунгалгийн бусад эд гэмтэж В эс, шингэний дархлал, моноцит, макрофаг зэргийн үйл ажиллагааны хямрал, төрөлхийн устгагч эсийн гэмтэл зэрэгт нөлөөлнө.
Хоёр. Тархвар судлал
ХДХВ/ДОХ нь анх 1981 онд бүртгэгдсэнээс хойш дэлхий нийтийг хамарсан халдварт өвчин болоод байгаа бөгөөд 2003 оны эцэс гэхэд 38 сая хүн энэхүү халдварыг тээж яваа гэсэн тооцоо гараад байна.
БЗДХ-ын тархалт өндөр, эрсдэлт бүлгийн болон нийт хүн амын дунд бэлгэвчний хэрэглээ бага байдгаас гадна ХДХВ-ын халдвар хамгийн хурдацтай тархаж байгаа бүс нутагт оршдог, хилээр зорчих хөдөлгөөн ихтэй тул манай орон ХДХВ-ын халдварын тархалт багатай, эрсдэл өндөртэй оронд тооцогддог. 1992, 1997, 2001, 2003 онуудад ХДХВ-ын халдварын 4 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ДЭМБ ба НҮБ-ын ДОХ-той тэмцэх нэгдсэн хөтөлбөр (UNAIDS)-ийн тооцоолж буйгаар Монголд 300 орчим хүн ХДХВ-ын халдвартай байх боломжтой юм.
Халдварын эх уурхай: ХДХВ-ын халдвартай, ДОХ-той хүн
Халдвар дамжих зам:
ХДХВ нь парэнтераль замаар буюу бэлгийн замаар, цусаар, эхээс урагт дамжин халдварлана. Ийнхүү халдварлах нь цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл, хөхний сүүнд агуулагдах вирусийн тоо хэмжээ, хоруу чанар болон макро организмын арьс, салстын бүрэн бүтэн байдлаас шууд хамаарна.
ХДХВ-ын халдварт бүх насны хүн өртөж болох ба халдвар авсан хүн насан турш вирус тээгч байж, эмчилгээ хийлгээгүй тохиолдолд 5-10 жилийн дотор өвчилж нас бардаг.
Гурав. Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдолын оношилгооны заавар
Эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагуудаас харъяаллынхаа нутаг дэвсгэрт оршин суугаа, ХДХВ-ын халдвартай, ДОХ өвчтэй хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхдээ энэхүү зааврыг баримтална. Энэхүү заавар нь Стандартчилал, Хэмжилзүйн үндэсний Зөвлөлийн 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 84 тоот тогтоолоор батлагдсан Монгол Улсын MNS 5349-49:2003 дугаар стандарттай нийцэж байгаа болно.
3.1 Ангилал, эмнэлзүй
I. ХДХВ-ын анхдагч халдвар
II. ХДХВ-ын халдварын шинж тэмдэггүй үе
III. Тунгалгийн булчирхайн түгээмэл томролт
IY. Шинж тэмдэгт ХДХВ-ын халдвар, ДОХ-ын өвчлөл
А. ХДХВ-ын турж эцэх хам шинж ба бие махбодийн үйл ажиллагааны хямралт байдлууд
В. ХДХВ-ын энцефалопати ба мэдрэлийн өвчнүүд
С1. ХДХВ/ДОХ-ын үеийн гол дагалдах (оппортунист) халдварууд
С2. Бага оппортунист халдварууд
D. Бусад эмгэг байдлууд
I. ХДХВ-ын анхдагч халдвар. ХДХВ-ын эсрэг эсрэг бие шинжилгээгээр тодорхойлогдох хүртэл 3 долоо хоногоос 3 сар болдог ("цонх" үе). Халдвар авсан хүмүүсийн 25-65%-д халдвар авснаас хойш 2-6 дахь долоо хоногт халуурах, ядрах, тунгалгийн булчирхай томрох, хоолой өвдөх, биеэр нь (нүүр, цээж, гарын сарвуу, хөлийн улаар) толбон буюу гүвдрүүн тууралт гарах, үе мөч, булчин өвдөх, суулгах, толгой өвдөх, зарим тохиолдолд мэнэн, энцефалитын шинжүүд богино хугацаанд илэрч болдог (цочмог халдвар буюу ретровирусын хам шинж). Энэ үед ХДХВ-ын репликацийн түвшин өндөр байдаг учраас өвчтөний цус, үрийн шингэн, үтрээний шүүрэлд ХДХВ-ын ачаалал их, халдвар дамжих боломж өндөр.
II. ХДХВ-ын халдварын шинж тэмдэггүй үе. Шинж тэмдэггүй үе 5-10 жил, түүнээс ч илүү үргэлжилж болно. Энэ үед өвчтөнд ямар ч зовиур илэрдэггүй ба ХДХВ-ын халдвартай болохыг нь зөвхөн өвөрмөц эсрэг бие буюу нуклеин хүчил илрүүлэх шинжилгээгээр батална. ХДХВ-ын репликац удааширч, цусан дахь вирусийн ачаалал бага, CD4-эсийн тоо хэвийн хэмжээнд буюу >350 эс/мл байна.
III. Тунгалгийн булчирхайн түгээмэл томролт. Тодорхой шалтгаангүйгээр биеийн янз бүрийн хэсэгт тунгалгийн булчирхайнууд ижил хэмтэйгээр (диаметр нь >1 см) томорч, энэ нь >3 сар үргэлжилнэ. Зарим хүнд тунгалгийн булчирхай томрохгүйгээр энэ үе өнгөрч болдог. өвчтөний гуравны нэгд дэлүү нь томордог.
IV. Шинж тэмдэгт ХДХВ-ын халдвар. өвчтөнд ядрах, хоолонд дургүй болох, суулгах, биеийн жингээ алдах, халуурах, толгой өвдөх, унтамхай болох, шөнө хөлрөх шинжүүд илрэх ба амны мөөгшил, герпест халдвар гарах зэргээр шинж тэмдэгт ХДХВ-ын халдвар эхэлдэг. Өвчтөний 90%-д мэдрэлийн систем хямарч ой тогтоомж муудах, хөдөлгөөний зохицуулалт алдагдах, саа саажилт үүсэх зэрэг шинжүүд илэрнэ. Дархлалын чадамжит эсүүдийн хомсдол гүнзгийрэхийн хирээр зэрэгцэн идэвхждэг болзолт бус төрөл бүрийн халдвар, хорт хавдар, мэдрэлийн системийн гүнзгий хямралууд илэрч ДОХ-ын өвчлөлд шилжинэ.
3.2 ХДХВ-ын халдвар ба ДОХ-ыг оношлох шалгуур
1. ХДХВ-ын халдварыг илрүүлэх шинжилгээний оношлуурын чанарын үзүүлэлт, итгэмж нь үндэсний болон олон улсын чанарын стандартын шаардлагыг хангасан, чанарын хяналтын байгууллагаар шалгагдаж эмнэлгүүдэд хэрэглэхээр зөвшөөрөгдсөн байна.
2. Аймгийн нэгдсэн эмнэлэг, клиникийн эмнэлгүүдийн түвшинд ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээг энгийн/хурдавчилсан аргаар (иммунодот, наалдуулах шинжилгээ) хийж нэг сорьцоос давтан эерэг гарсан тохиолдолд тухайн сорьцыг ХӨСҮТ-д хүргүүлнэ.
3. Төвийн түвшинд ХДХВ-ын халдварыг илрүүлэх эхний шинжилгээгээр эерэг гарсан сорьцыг шинжилгээний өөр зарчимд тулгуурласан, эсвэл эсрэгтөрөгчийг өөр аргаар бэлтгэсэн энгийн/хурдавчилсан аргаар болон энзим-иммуны аргаар шинжилнэ. Эхний оношлуур мэдрэг чанар өндөртэй, дараагийн оношлуур өвөрмөц чанар өндөртэй байна. Эргэлзээтэй хариу гарсан тохиолдолд 2 долоо хоногийн дараа шинэ сорьцод шинжилгээг давтан хийнэ.
Батлах шинжилгээг Вестернблотын аргаар хийж оношийг баталгаажуулна.
4. ХДХВ-ын эхний шатанд (цонх үе буюу цочмог халдварын үед) шинж тэмдэг болон лабораторийн шинжилгээний дүн дээр үндэслэн баталгаатай онош тавих, ялган оношлох боломж муу, ийлдсэнд ХДХВ-ын эсрэг бие илэрдэггүй тул шаардлагатай гэж үзвэл шинжилгээг нэг сарын зайтайгаар хэд хэдэн удаа давтан хийнэ.
5. ХДХВ-ын халдвартай болох нь батлагдсан өвчтөнд шинж тэмдэг илэрсэн байдал болон тунгалгийн булчирхайн түгээмэл томролт, ХДХВ-ын халдвар, ДОХ-ын үеийн дагалдах халдвар, хорт хавдар, бусад өвчин, эмгэгт байдлын эмнэлзүй, дархлалын урвал (түүний таньц, CD4-эсийн тоон өөрчлөлт, CD4/CD8-эсийн харьцаа), нян судлалын болон бусад шинжилгээний дүн дээр үндэслэн дэлгэрэнгүй онош тавина.
3.3 ХДХВ/ДОХ-ын үед эмнэлзүйн урьдчилсан онош тавих
Насанд хүрсэн хүнд
Дархлал дарангуйлагдсан өөр шалтгаан мэдэгдээгүй бол дор дурьдсан шинжүүдээс хоёр гол, дээр нь нэг туслах шинж илэрсэн бол ХДХВ/ДОХ-ыг сэжиглэж цусны ийлдсэнд ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ хийлгүүлж оношийг баталгаажуулна.
Гол шинжүүд:
· биеийн жингийн >10%-ийг алдах
· >1 сар үргэлжилж буй суулгалт
· >1 сар үргэлжилж буй (байнгын буюу үечилсэн) халууралт
Туслах шинжүүд:
· амны мөөгшил
· бүслүүр үлд (1-ээс илүү дерматомтой)
· ТМС-ийн үйл ажиллагааны хямрал
· >1 сар үргэлжилсэн ядаргаа
· >1 сар үргэлжилсэн арьсны загатнаат үрэвсэл
· цус багадалт, лимфопени, тромбоцитопени
· >2 сар үргэлжилсэн ханиалгалт буюу хатгалгаа
· тунгалгийн булчирхайн түгээмэл томролт
а Сүрьеэтэй өвчтөнд туслах шинж гэж үзэхгүй
Хүүхдэд
Дархлал дарангуйлагдсан өөр шалтгаан мэдэгдээгүй бол дор дурьдсан шинжүүдээс хоёр гол, хоёр туслах шинж илэрсэн бол ХДХВ/ДОХ-ыг сэжиглэж цусны ийлдсэнд ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ хийлгүүлж оношийг баталгаажуулна.
Гол шинжүүд
· жин буурах буюу өсөлт саатах
· >1 сар үргэлжилж буй суулгалт
· >1 сар үргэлжилж буй халууралт
· ужиг буюу хүнд явцтай амьсгалын доод замын халдвар
Туслах шинжүүд
· тунгалгийн булчирхайн түгээмэл томролт буюу элэг, дэлүү томрох
· амны тууралт
· түгээмэл тохиолдох халдварууд (отит, фарингит, г.м.) олон дахих
· байнгын ханиалгалт
· арьсны түгээмэл загатнаат үрэвсэл
· Эх нь ХДХВ-ын халдвартай байх
ХДХВ-ын халдвартай эхээс нярайд вирус бус ХДХВ-ын эсрэг бие (IgG) дамжиж болдог тул ХДХВ-ын эсрэг бие илрүүлэх шинжилгээний дүн эерэг байх нь вирусээр халдварлагдсан болохыг яг нарийн зааж чадахгүй. Иймд дээр дурьдсан эмнэлзүйн шинжүүд ХДХВ/ДОХ-той болохыг заах гол үзүүлэлтүүд болдог.
ХДХВ-ын халдвар аваагүй үед эхээс дамжсан эсрэг бие аажмаар (12 сарын дотор) арилдаг ба харин >15 сартай хүүхдэд шинжилгээ эерэг хэвээр байх нь ХДХВ-ын халдвартай болохыг гэрчилнэ. Нярайд эсрэг бие илрүүлэх шинжилгээний хариу хуурамч эерэг буюу хуурамч сөрөг гарах тохиолдол олонтаа байдаг тул полимеразын гинжин урвал (PCR) юм уу, вирус өсгөвөрлөх аргаар шинжилж оношийг баталгаажуулж болно.
Тайлбар: ХДХВ-ын эсрэг бие илрээгүй бөгөөд дараах нөхцөл байдалд дархлалын хоёрдогч дутмагшил үүсвэл ХДХВ/ДОХ-ыг үгүйсгэнэ. үүнд:
· Кортикостроид бүлгийн эмийг >4 сар хэрэглэснээс хойш 1-2 сарын дотор эхэлсэн бүх халдвар, хорт хавдрууд
· Эсийн дархлалыг дарангуйлах, эс хордуулах үйлчилгээтэй эмийн бодисыг >4 сар хэрэглэснээс хойш 1 жилийн дотор эхэлсэн бүх халдвар, хорт хавдрууд
· Төрөлхийн дархлал хомсдолууд, төрөлхийн хипо- буюу гаммаглобулинеми
· 28 хоног хүртэлх насны хүүхдэд тохиолдох түгмэл цитомегали
· өлсгөлөн, хоол шингэхгүйгээс болсон хэт тураал (кахекси)
3.4 Лимфоцит эсийн тоон өөрчлөлтөөр ХДХВ/ДОХ-ыг ангилах нь
ХДХВ/ДОХ-той өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх, эмчилгээний үр дүнг хянах, эмнэлзүйн судалгаа хийхдээ доорхи ангиллыг ашиглана
CD4
эсийн тоо |
Эмнэлзүйн зэрэг
|
||
|
А зэрэг ХДХВ-ын халдварын ш/т-гүй үе
|
В зэрэг
ХДХВ-ын халдварын ш/т илрэх үе
|
С зэрэг
ДОХ-ын өвчлөл
|
>500 эс/мл
|
А1
|
В1
|
С1
|
499-200 эс/мл
|
А2
|
В2
|
С2
|
<200 эс/мл
|
А3
|
В3
|
С3
|
А зэрэг:
ХДХВ-ын халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдсан ≥13 насныханд:
· ХДХВ-ын анхдагч халдвар
· ХДХВ-ын шинж тэмдэггүй үе
· Тунгалгийн булчирхайн түгээмэл томролт
илэрсэн байх бөгөөд эмнэлзүйн В ба С зэрэгт орсон эмгэгээр өмнө нь өвдөөгүй байна.
В зэрэг:
А ба С зэрэгт хамаарахгүй эмгэг байдлууд орно. ХДХВ-ын халдварын үед түгээмэл тохиолдох бие махбодийн ерөнхий хямралт байдлууд ба эсийн дархлалын дутмагшлыг заасан, эмнэлзүйн хувьд ХДХВ-ын халдварын явцыг хүндрүүлж болзошгүй, эмчилгээ хийх шаардлагатай байдлууд орно. үүнд:
· Нянгийн гаралтай ангиоматоз
· Амны мөөгшил (тууралт)
· Бэлэг эрхтний мөөгшил (архаг, олон дахих, эмчилгээнд засал авдаггүй)
· Умайн хүзүүний дисплази (дунд зэргийн ба хүнд явцтай)
· Бие махбодийн ерөнхий хямралт байдлууд: >1 сар үргэлжилсэн халууралт (38оС) ба суулгалт
· Амны үсэрхэг лейкоплаки
· Бүслүүр үлд (дахисан буюу 1-ээс илүү дерматом үүссэн)
· Аяндаа үүсэх нөжин эс багадалтын ягаан толбо
· Листериоз
· Бага аарцгийн үрэвсэлт өвчнүүд фаллопийн гуурс, өндгөвчний буглаагаар хүндэрсэн
· Захын нейропати
Дээрх эмгэг байдлууд илэрсэн боловч цааш хүндрээгүй (С зэрэгт шилжээгүй), одоогоор шинж тэмдэггүй бол эмнэлзүйн В зэрэгт хамаарна.
С зэрэг:
ХДХВ-ын халдварын эцсийн шат болох ДОХ-ын өвчлөлийн үед илрэх дагалдах эмгэгүүд орно. Эдгээр эмгэгүүд бүртгэгдсэн бол өвчтөн С зэрэгт хамаарна. үүнд:
· Залгиур, гуурсан хоолой, мөгөөрсөн хоолой, уушигны мөөгшил
· Түгмэл кокцидиоидомикоз
· Криптококкоз
· >1 сар үргэлжилсэн суулгалттай архаг криптоспоридоз
· Цитомегаловируст халдвар
· >1 сар үргэлжилсэн энгийн герпест халдвар
· Түгмэл гистоплазмоз
· ХДХВ-ын энцефалопати/ХДХВ-ын ухаан хомсдол
· Умайн хүзүүний нэвчдэст өмөн үү
· >1 сар үргэлжилсэн суулгалттай архаг изоспороз
· Капошийн сарком
· Лимфомууд: Беркиттын, иммунобластын, тархины анхдагч
· Сүрьеэ (уушигны ба уушигны бус)
· Микобактериум авиум комплекст халдвар
· Микобактерийн бусад халдвар (түгмэл буюу уушигны бус)
· Нянгийн гаралтай дахимтгай хатгалгаа
· Пенициллиум марнеффей халдвар
· Пневмоцистэт хатгалгаа
· Даамжрах явцтай олон голомтот лейкоэнцефалопати
· Салмонеллын дахимтгай цусан үжил
· Тархины токсоплазмоз
· ХДХВ-ын турж эцэх хам шинж
· CD4≤200 эс/мл
3.5 ХДХВ/ДОХ-ын үеийн дагалдах эмгэгүүдийн эмнэлзүйн шинж тэмдгийн ба лабораторийн шинжилгээний цэгнүүр үзүүлэлтүүд
Залгиур, гуурсан хоолой, мөгөөрсөн хоолой, уушигны мөөгшил
Юм залгиж, зажлахад хөндүүрлэж өвддөг болсон, амны салст, тагнай, хэлээр улайсан суурин дээр олон тооны цагаан толбон өнгөр туурсан, амны салстын арчдасанд микроскопын шинжилгээгээр мөөгөнцрийн хөрөнгө, мицелийн утаслагууд илэрсэн байна. Гуурсан хоолой, мөгөөрсөн хоолой, уушиг гэмтсэн үед эдгээр эрхтний талаас зовиурууд илэрнэ.
Түгмэл кокцидиоидомикоз
Түгмэл хэлбэрээр илэрнэ. Халуурна, толгой өвдөнө, шөнө хөлөрнө, хоолонд дургүй болно, хуурай ханиана, цээжээр өвдөнө, биеэр хордлогын тууралт гарна, үе мөч өвдөнө, арьс хэт мэдрэг болно. Зөөлөн эдийн буглаа, шар ус, нугасны ус, цус, шээсэнд микроскопын шинжилгээгээр (шууд аргаар харахад) эндоспор агуулсан том хэмжээтэй, зузаан ханатай, дугариг бөөрөнцөг (сферул) харагдана. Арьс, уушиг, ясны чөмөг, элэг, дэлүү, тунгалгийн булчирхайн эдийн биоптатыг Шиффийн аргаар будахад сферул ягаан, эндоспор нь тод ягаанаар будагдана. өсгөвөр шинжилгээнд артроспорын утаслагууд илэрнэ. Серологийн шинжилгээгээр кокцидиоидын эсрэг IgG, IgM илэрнэ. Coccidioides immitis их дэгдэмхий тул лабораторийн нөхцөлд маш халдвартай.
Криптококкоз
ДОХ-той өвчтөний CD4<200-100 эс/мл болсон үед тохиолдоно. өндөр халуурна, толгой өвдөнө, ядарна, будлиу болно. Мэнэнгийн сонгомол шинжүүд (хүзүүний хөшингө, гэрлээс айх, Кернигийн шинж) өвчтөний 10%-д илэрнэ. Цус, нугасны усны сорьцод (Энэтхэг бэхээр будахад) хөрөнгөн мөөг харагдана (75%-д). Криптококкийн эсрэгтөрөгч 95%-д (+), өсгөвөр шинжилгээ 85%-д (+).
>1 сар үргэлжилсэн суулгалттай архаг криптоспоридоз
ДОХ-той өвчтөний 10-30%-д CD4<200 эс/мл болсон үед тохиолдоно. Хэдэн сараар үргэлжилсэн хүнд, архаг, усархаг суулгалт (хоногт 10 л хүртэл), хэвлийн маш хүчтэй өвдөлтөөс өвчтөн амархан сульдаж, жингээ алдана. Халуурна, хоолонд дургүй болно, дотор нь муухай оргиж бөөлжинө. Цус багадалт үүснэ. Тунгалгийн булчирхай томорч, гэдэсний шимэгдэлт алдагдана (бага абсорбцийн хам шинж). Микроскопын шинжилгээгээр баасанд 4-6 μм хэмжээтэй криптоспоридын ооцист (өндөг) илэрнэ.
Цитомегаловирусын халдвар
CD4<100 эс/мл болсон үед тохиолдоно. Эзофагит, энтерит, колит, пневмонит, энцефалитээр илрэх нь олонтой. Ийлдсэнд цитомегаловирусын өвөрмөц %-д CD4%эсрэг бие илэрнэ. Цитомегеловируст ретинит ДОХ-той өвчтөний 20-30<50 эс/мл болсон үед тохиолдоно. Нүдний өмнүүр юм хөвөх, хараа муудах шинжүүд илэрнэ. өвчтөн амархан сохорч болно. Нүдний угт: торлог дээр тод хүрээтэй цайвар толбо үүсэж, судас даган төв рүүгээ тархах шинж хэдэн сараар үргэлжлэх, ихэнх тохиолдолд торлогийн васкулит, цус харвалт, үхжил болж даамжрах. үрэвслийн хурц үе эдгэрэхдээ торлогт сорви, торлогийн нөсөөт хучуур эсийн өнгөгүйтсэн хатангир үлдээнэ.
>1 сар үргэлжилсэн энгийн герпесийн халдвар
Энгийн герпесийн халдвар ХДХВ-ын халдварын эрт үед элбэг тохиолдоно. ХДХВ-ын халдварын хожуу үед CD4<120 эс/мл болбол хүнд, аажим явцтай, ихэнх тохиолдолд ам, бэлэг эрхтэн, хошного орчмын байрлалтай цэврүүт тууралтаар илэрнэ. Уушиг, төв мэдрэлийн системийг хамарсан буюу арьсны тархмал цэврүүт яршлаар илэрч болно. Ойр ойрхон дахих ба дахилт нь удаан (>3 сар) үргэлжилнэ.
Түгмэл гистоплазмоз
Гистоплазмоз %-д CD4%нутагшмал газарт ДОХ-той өвчтөний 15<50 эс/мл болсон үед тохиолдоно. Уушиг, арьс, элэг, дэлүү гэмтэнэ. Халуурна, шөнө хөлөрнө, толгой өвдөнө, турж эцнэ. Нүүр, гар, биеийн арьсанд яршилт гэмтлүүд гарч болно. Тунгалгийн булчирхай, элэг, дэлүү томорно. Цус багадалт, лейкопени, тромбоцитопени үүснэ. Зарим тохиолдолд эндокардит, менинго-энцефалит, хориоидит, ретинитээр хүндэрч болно. өндөгний цус, чөмөгний шинжилгээнд хистоплазм илэрнэ. Тархины токсоплазмозын үед компьютерт томографийн шинжилгээгээр олон тооны, хэмжээ нь хурдан томрох голомтот өөрчлөлт харагдана.
ХДХВ-ын энцефалопати/ХДХВ-ын ухаан хомсдол
CD4<200 эс/мл болсон үед ДОХ-той өвчтөний 15%-д тохиолдоно. ХДХВ-тэй холбоогүй бусад хавсрах өвчин, эмгэг байдал илрээгүй тохиолдолд тодорхой шалтгаангүйгээр ухамсарт үйлдэл ба хөдөлгөөний зохицуулалт алдагдаж ажил амьдралд хүндрэл учруулах болно. Араншин өөрчлөгдөх шинж богино хугацаанд (долоо хоног, сараар) даамжирна. Эрт үед илрэх шинжүүд: анхаарал төвлөрөлт муудах, мартамтгай, болхи, ноомой, гөлрөнг болох, явахдаа гуйвах, нүдний хөдөлгөөн, гар хурууны хөдөлгөөн удаашрах. Хожуу үед: бүрэн тэнэгрэл, өтгөн шингэнээ мэдээгүй алдах, таталт, агчилтат парапарез, булчингийн хэсэгчилсэн (клоник) таталт. Нугасны ус, компьютерт томографи, цацраг соронзонт резонанс, аутопсийн шинжилгээ хийх. Судсаар мансууруулах бодис тарьж хэрэглэгчдийн 60%-д ХДХВ-ын энцефалопати, 6-7%-д ХДХВ-ын тэнэгрэл үүсдэг.
Умайн хүзүүний нэвчдэст өмөн үү
Тохиолдлын 90%-д Хүний папилломын вирус (ХПВ) 16, 18, 31, 33, 45 идэвхжсэнтэй холбоотой. ХДХВ-ын халдвар авсан эмэгтэйчүүдийн бэлгийн зан үйлийн эрсдэл өндөр. Нөлөөлөх бусад хүчин зүйлүүд: тамхи татах, жирэмслэлтээс хамгаалах эм уух, эрт жирэмслэх. Микроскопын (гистолог ба цитологийн) шинжилгээ хийнэ.
>1 сар үргэлжилсэн суулгалттай архаг изоспороз
ДОХ-той өвчтөний %-д CD4%1-3<100 эс/мл болсон үед тохиолдоно. Нэг сараас удаан үргэлжлэх суулгалтаар илэрнэ, өвчтөн амархан сульдаж, турж эцнэ. Халуурна. Баас нь усархаг, хөөсөрхөг, идээ, залхаг, цусны хольцтой. Микроскопын шинжилгээгээр өтгөн, нарийн гэдэсний салстад 20-30 μм хэмжээтэй кокцидын ооцист (өндөг) тодорхойлогдоно.
Капошийн сарком
Арьс, амны салст дээр өвөрмөц, нил ягаанаас улаан хүрэн өнгөтэй, том том хавтгай толбон тууралт олноор гарсан байдаг. Эдийн шинжилгээнд судасны эсийн төлжилт үрэвсэл (пролиферац) болж хавдрын эмх замбараагүй ургалт харагдана.
Лимфомууд
ДОХ-той өвчтөний 2-6%-д тохиолдоно. CD4<240 эс/мл орчим байхад Беркиттын лимфом, иммунобластын сарком илэрч болох ба ХДХВ-ын халдварын хожуу үе шатанд өвчтөний 2%-д тархины анхдагч лимфом илэрч болно. Биопсийн шинжилгээ хийнэ.
Сүрьеэ (уушигны ба уушигны бус)
ХДХВ-ын халдварын эрт ба хожуу үед өвчтөний 5-10%-д тохиолдоно.
1. 75-100%-д уушигны сүрьеэгээр эхэлнэ. ХДХВ/ДОХ-ын үеийн дагалдах бусад халдварыг бодвол халдвартай. ХДХВ-ын халдварын эхний шатанд (CD4≥395 эс/мл байхад) үүссэн уушигны сүрьеэний явц ердийн үеийнхээс бараг ялгарахгүй. Хожуу шатны үед ихэвчлэн уушигны доод дэлбээ гэмтэнэ. Гэрлийн шинжилгээнд уушигны угийн ба голтын тунгалгийн бүх булчирхай томорсон байх ба доод дэлбээнд сүүдэр тийм ч тархмал биш байж болно. Хөндий үүсэх нь ховор. Гялтан болон үнхэлцэг хальсны шүүдэст үрэвсэл элбэг тохиолдоно. Уушган дахь сүүдэр хурдан өөрчлөгдөж болно.
2. CD4<150 эс/мл болсон үед уушигны бус сүрьеэ, ялангуяа тунгалгийн булчирхайн сүрьеэ элбэг тохиолдоно. Тунгалгийн бүх булчирхай томорч, сүүлдээ булчирхайнууд зөөлөрч, өвчтэй болж болно.
3. Хурц тархмал сүрьеэ элбэг тохиолдоно. Цуснаас Mycobacterium tuberculosis өсгөвөрлөх шинжилгээгээр нян илэрнэ (ердийн сүрьеэний үед илрэхгүй).
4. Сүрьеэ ховор тохиолддог хэсэгт гэмтэл илэрнэ: тархины туберкулом, цээжний хана болон бусад хэсгийн буглаа, ясны чөмөг, элэг гэмтэх г.м.
5. Цээжний зурагт их өөрчлөлттэй ч цэрийн түрхэц сөрөг байж болно.
6. Туберкулины сорил ихэвчлэн сөрөг.
7. ХДХВ эерэг өвчтөнд халуурах, турах, ядрах шинжүүд илүү ажиглагдах ба харин ханиалгах, цустай ханиах шинж бага илэрнэ.
Микобактериум авиум комплексийн халдвар
CD4<50 эс/мл болсон үед өвчтөн нас барахаас өмнө түгмэл халдвар байдлаар илэрнэ. өвчтөн зүгээр мэт байснаа огцом өндөр халуурах, шөнө нь усан хулгана болтлоо шөнө хөлрөх, хоолонд дургүй болох, архаг суулгалт, хэвлийгээр өвдөх шинжүүд илэрч, цус багадалт, лейкопени үүснэ, элэг дэлүү томорно. Сүүлдээ өвчтөн ядарч сульдан, биеийн жингээ алдаж тураалд орж болно. Гэмтсэн тунгалгийн булчирхайнаас авсан сорьц, цусны сорьцод хүчилд тэсвэртэй нян илрүүлэх шинжилгээ хийнэ.
Микобактерт бусад халдвар
M. kansasii- халдвар уушигны ба уушигны бус хэлбэрээр, M.marinum-ийн халдвар арьсны гранулем, M.scrofulaceum-ийн халдвар хүзүүний лимфаденит, B.cheloni-ийн халдвар арьс ба холбогч эдийн буглаагаар илэрнэ.
Нянгийн гаралтай дахимтгай хатгалгаа
Streptococcus pneumoniaeae, Haemophilus influenzaeae-ийн халдвар олонтой тохиолдоно. Ханиалгана, халуурна, бактереми болно, уушигны буглаа, цээжний гялтангийн идээгээр хүндэрч болно. Жилд >2 дахина. Дахилт хооронд гэрлийн шинжилгээ хэвийн. өвөрмөц нянг өсгөвөрлөж үүсгэгчийг тогтооно.
Пенициллиум марнеффейт халдвар
Арьсны гэмтэл, остеоартрит, залгиурын арын буглаа, түгмэл хэлбэрээр тохиолдоно. Халуурах, ханиах, турж эцэх, тунгалгийн булчирхай, элэг, дэлүү томрох шинжүүд илэрнэ. Арьсаар улаан өнгийн гүвдрүүт тууралт (зарим нь голдоо хонхортой) гарна. Уушиг гэмтсэн тохиолдолд: тромбангиит, уушигны судасны бөглөрөл, уушигны шигдээс ажиглагдана. өндөгний цусыг Райтын аргаар будаж шинжлэхэд нейтрофил эсийн цитоплазмд хөрөнгөн эсүүд харагдана.
Пневмоцистэт хатгалгаа
ХДХВ-ын халдварын хожуу үед ДОХ-той өвчтөний CD4<200 эс/мл болсон үед олонтой тохиолдоно. Илрэх шинжүүд: саяхнаас (сүүлийн 3 сарын дотор) хүчтэй хөдлөхөд амьсгааддаг болсон, хуурай ханиалгаж эхэлсэн. Гэрлийн шинжилгээнд уушигны хоёр талд нэвчсэн сүүдэр харагдана. Цусны хийн найрлагыг шинжлэхэд артерийн рО2<70 мм Нg буюу амьсгалын хийн нэвчүүлэмж зохих үзүүлэлтээс 80%-иар багассан, эсвэл уушигны цулцан-артерийн хүчилтөрөгчийн хэмжвэрийн эсэргүүцэл (градиент) >35 мм болсон, нянгийн гаралтай хатгалгаа батлагдахгүй байх, амны хөндий, залгиур, мөгөөрсөн хоолойг гипотоник уусмалаар зайлсан угаадасны тунадсыг Гимз буюу Толуидины хөхөөр будаж шинжлэхэд Рneumocistis Carinii-н трофозоид илэрсэн байна.
Даамжрах явцтай олон голомтот лейкоэнцефалопати
JC вирусын идэвхжилттэй холбоотой. Мэдрэлийн талаас тал хагас саажилт, хэл яриа ээдрэх, хараа муудах, хөдөлгөөний зохицуулалт алдагдах шинжүүд илэрнэ. Толгой өвдөх боловч тархины даралт ихсэхгүй. Ховор тохиолдолд тэнэгрэл үүснэ. Компьютерт томографийн шинжилгээнд хэмжээгээр томордоггүй тархины цайвар эдийн сийрэгжилтийн талбай харагдана.
Сальмонеллын дахимтгай цусан үжил
Хүнд хэлбэрийн энтерит, бактереми олон дахих. Олон удаагийн баасны сорьц шинжилж, цусны ариун чанарын шинжилгээ хийнэ.
Тархины токсоплазмоз
ДОХ-той өвчтөний 2-4%-д CD4<100 эс/мл болсон үед тохиолдоно. Халуурах, толгой өвдөх, гавлын хөндийн өвчнүүдэд холбогдох мэдрэлийн голомтот эмгэгийн шинжүүд илэрч, ухамсар, ой тогтоомж доройтох, тархины зураг, дүрслэлийн шинжилгээнд (компьютерт томографи, цацраг-соронзонт резонанс, контраст бодистой рентген зураг авах г.м.) голомтот өөрчлөлт харагдах, ийлдсэнд токсоплазмын эсрэг бие (IgG) илрэх, эсвэл токсоплазмын эмчилгээнд засал авах.
ХДХВ-ын турж эцэх хам шинж
Хавдар, сүрьеэ, микобактерийн бусад халдвар, Капошийн сарком, Ходжкины бус лимфом, криптоспоридоз болон бусад өвөрмөц шалтгаантай энтеритыг үгүйсгэсэн нөхцөлд биеийн жингийн >%-ийг алдаж турах, архаг%30 суулгалт (өдөрт >2 удаа, >1 сарын хугацаанд), архаг сульдаа ба халууралтаар (>1 сарын хугацаанд) илэрнэ.
CD4<200 эс/мл
ХДХВ-ын анхдагч халдвар, ХДХВ-ын халдварын шинж тэмдэггүй үе буюу тунгалгийн булчирхайн түгээмэл томролтын үед CD4<200 эс/мл болсон байвал ДОХ-ын өвчлөл гэж тооцно.
Дөрөв. ХДХВ-ын халдвар ба ДОХ-ын эмчилгээний зарчим
ХДХВ/ДОХ-той хүмүүст стационарын тусламж шаардлагагүй нөхцөлд холбогдох нарийн мэргэжлийн эмч, харъяалах өрх, сумын эмчтэй хамтран тогтоосон журмын дагуу эрүүл мэндийн байнгын хяналт тавьж зөвлөгөө өгнө.
ХДХВ/ДОХ-той хүмүүст стационарын тусламж шаардлагатай нөхцөлд сумын эмнэлэг, аймаг, нийслэлийн халдварт өвчнийг эмчлэх эмнэлэг (тасаг)-т хэвтүүлж, эмчилгээ, үйлчилгээний стандартад заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

ХДХВ-ын анхдагч халдварын үед CD4-эсийн тоо хэвийн (CD4=1000-1300 эс/мл), цочмог халдварын шинжүүд аяндаа арилах тул эмчилгээ хийхгүй, шаардлагатай гэж үзвэл зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. ХДХВ-ын халдварын шинж тэмдэг илрэх үеэс буюу CD4< 200 эс/мл болсон, эсвэл CD4/CD8-ийн харьцаа 1.0-ээс багасвал ретровирусын эсрэг эмчилгээг эхэлнэ.
ХДХВ-ын халдвар, ДОХ-ын өвөрмөц эмчилгээг: ерөнхий засал, ретровирусын эсрэг эмчилгээ, ХДХВ/ДОХ-ын үеийн дагалдах эмгэгүүдтэй тэмцэх, дархлал зүгшрүүлэх засал гэсэн 4 бүлэг болгоно.
4.1 ЕРӨНХИЙ ЗАСАЛ
ХДХВ/ДОХ-той хүмүүст эмчийн зөвлөгөөг дараах чиглэлээр өгнө. үүнд:
ХДХВ-ын халдвар давтан авах, бусдад халдвар тараахаас сэргийлэх. ХДХВ-ын халдвартай хүн ХДХВ-ээр дахин халдварлагдсан тохиолдолд вирусийн хуримтлал нэмэгдэж эс хордуулж хайлуулах нөлөө ихсэж шинж тэмдэггүй үеэс өвчлөлд шилжих хугацаа богиносно. Давтан халдвар авах, бусдад халдвар тараахаас сэргийлэхийн тулд бэлгийн аливаа хавьтлаас тууштай зайлсхийж, бэлгийн харьцаанд орох болбол заавал бэлгэвч хэрэглэж занших, бэлэг эрхтэнд яр шархлаа үүсгэдэг БЗДХ-аас сэргийлж, шаардлагагүй үед цус, цусны бүтээгдэхүүн сэлбүүлэхгүй байх, тариа хийлгэхдээ нэг удаагийн зүү тариур хэрэглэж байх нь чухал. ХДХВ-ын халдвар авсан хүн цусны болон эд, эрхтний донор байж болохгүй.
Амьдралын хэв маягийг өөрчлөх. Олон хүнтэй бэлгийн хавьталд орох нь халдвар тараах, өөрөө нэмж халдвар авах, өвчнөө даамжруулж хүндрүүлэх аюултай. Ийм зан үйлийг өөрчилж биеэ авч явах эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэх нь зүйтэй.
Хэт ядрах, нойр хоол муу байх, тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь өвчний явцад сөргөөр нөлөөлнө. Ажил амралтаа зохицуулж, мөн чихрийн шижин, цусны даралт ихдэх өвчин, таргалалтаас сэргийлэх хэрэгтэй.
Хооллолт. ХДХВ дархлалын системийг шууд гэмтээдэгтэй адил муу хооллох нь дархлалын системийг шууд бусаар доройтуулна. Энэ хоёр хавсарч бие махбодийг янз бүрийн халдварт өвчинд өртөмтгий болгох тул өвчтөнд таарч тохирсон шингэц сайтай тэжээллэг хоол өгөх нь туйлын чухал байдаг ба зарим тохиолдолд хоолны зүйлийг амаар өгөхөд хүндрэлтэй болдог тул гуурсаар хооллох юм уу тэжээлийн шингэн юүлэх шаардлага гарна.
Биеийн тамирын дасгал. Биеийн тамирын дасгал нь ДОХ-той өвчтөнд зовиур шаналгаа үүсгэдэг олон эмгэгтэй тэмцэхэд тус болдог. Тодорхой хэмжээний дасгалууд нь дархлалыг сэргээдэг хэдий ч хэт ядарч болохгүй.
Сэтгэл зүйн засал. ДОХ-той өвчтөнд түгээмэл ажиглагдах түгшүүрт, сэтгэл санааны дарамттай байдал нь өвчинтэй тэмцэх, биеийн эрүүл мэндийн байдлаа хянахад нь муугаар нөлөөлдөг тул эмчлэгч эмч, гэр орныхон, ойр дотны найз нөхдийн зүгээс тайвшруулж, асран халамжилж, сэтгэл санааны дэмжлэг байнга үзүүлж байх нь ДОХ-той өвчтөнд үе үе тохиолдох сэтгэл санааны хүнд хямралт байдлаас гарахад нь зайлшгүй чухал.
4.2 РЕТРОВИРУСЫН ЭСРЭГ ЭМЧИЛГЭЭ
1. Хавсарсан эмчилгээг сонгохдоо нуклеозидын гаралтай эргэх транскриптаз ферментийг саатуулагч 2 эмийг нуклеозидын бус эргэх транскриптазыг саатуулагч буюу протеаз ферментийг саатуулагч 1 эмтэй хавсарч хэрэглэнэ.
2. Ретровирусын эсрэг эмчилгээг эхэлсэн бол насан туршид нь үргэлжлүүлэн хэрэглэнэ.
Эмийн нэр*
|
Эмийн бүлэг
|
Хэрэглэх заалт
|
Харш нөлөө
|
|
< 60 кг
|
>60 кг
|
|||
Азидотимидин (AZT)
|
NRTI
|
200мг х 2 уух
|
өглөө 200-250 мг, орой
300 мг х 1уух
|
Анеми, ХГ*-ний хямрал, толгой өвдөх, ядрах, нойр хулжих
|
Диданозин
(ddI) |
NRTI
|
125мг х 2 уух
|
200 мг х 2 уух
(хоолноос 1ц-ийн өмнө) |
Панкреатит, захын невропати, бөөлжих, суулгах
|
Залцитабин
(ddC) |
NRTI
|
0.75 мг х 3 уух
|
Панкреатит, захын невропати, ам гэмтэх, элэг томрох
|
|
Ставудин (d4Т)
|
NRTI
|
30 мг х 2 уух
|
40 мг х 2 уух
|
Захын невропати, ХГ-ний хямрал, гепатит, липодистрофи
|
Ламивудин (3TC)
|
NRTI
|
150 мг х 2 уух
|
Толгой өвдөх, бөөлжих, ядрах, нойр хулжих, бие сульдах, элэг томрох
|
|
Невирапин (NVP)
|
NNRTI
|
200 мг х 1 уух (10 хоног), дараа нь 400 мг х 1 уух
|
Тууралт гарах, гепатит
|
|
Эфавиренц (EFV)
|
NNRTI
|
600 мг х 1 уух (унтах үед)
|
Анхаарал сарних, мэдрэхүй өөрчлөгдөх, толгой эргэх, нойр хулжих, эвгүй зүүдлэх, зан байдлын өөрчлөлт, гепатит, тууралт
|
|
Индинавир (IDV)
|
PI
|
800 мг х 2 уух
|
Бөөр чулуужих, ХГ*-ний хямрал, бөөлжих, ш/бус билирубин, толгой өвдөх ба эргэх, ядрах, буруу харах, суулгах, тууралт гарах, төмөр амтагдах, тромбоцитопени, гипергликеми, ӨТС* хямрах
|
|
Ритонавир
(RTV) |
PI
|
100 мг х 2 уух
|
Бөөлжих, суулгах, мэдрэхүй өөрчлөгдөх, амт өөрчлөгдөх, гепатит, атени, гипергликеми, ӨТС* хямрах
|
|
Саквиновир
(SQR) |
PI
|
400 мг х 2 уух
|
Бөөлжих, суулгах, хэвлийгээр өвдөх, толгой өвдөх, гепатит, гипергликеми, ӨТС* хямрах
|
NRTI- нуклеозидын гаралтай эргэх транскриптазыг саатуулагч
NNRTI- нуклеозидын бус эргэх транскриптазыг саатуулагч
PI- протеаза ферментийг саатуулагч * ХГ- ходоод гэдэс
* бүх эм липодистрофи үүсгэнэ * ӨТС- өөх тосны солилцоо
1. Вирусийн эсрэг эмчилгээ эхлэхээс өмнө, эмчилгээ эхэлснээс хойш 2-3, 6 сар, дараа нь 6 сар тутамд CD4-эсийг тоолж үр дүнг хянана. Эмчилгээний дүнд CD4-эс жилд дунджаар 100-200 эс/мл-р нэмэгдэнэ.
2. Эмчилгээ таарахгүй байгаа тохиолдолд, ХДХВ/ДОХ-ын үеийн дагалдах эмгэгүүд шинээр илэрч өвчин даамжрах үед болон CD4-эсийн тоо 3 сар болоход буурсаар байгаа, эсвэл нэмэгдэхгүй байгаа бол вирусийн эсрэг 2-3 эмийг солино.
3. Эхээс урагт дамжих халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд жирэмсэн эмэгтэйд төрөх үед нь Невирапиныг 200 мг, нярайд төрсний дараах 72 цагийн дотор 2мг/кг-р нэг удаагийн тунгаар уухаар өгнө.
4.3 ХДХВ/ДОХ-ЫН ҮЕИЙН ДАГАЛДАХ ЭМГЭГҮҮДТЭЙ ТЭМЦЭХ
ХДХВ/ДОХ-ын үеийн дагалдах эмгэгүүдийг эмчлэхэд дараах зүйлсийг анхаарна:
1. Дагалдах (оппортунист) халдваруудыг эмчлэхэд хэрэглэж байгаа нянгийн эсрэг үйлчилгээтэй эм бэлдмэлийг ердийн үеийнхээс их тунгаар удаан хугацаагаар хэрэглэнэ.
2. Дагалдах халдварууд нь дархлал сулралтай өвчтөнд олон дахидаг тул дахилтаас сэргийлэх засралын үеийн дэмжих эмчилгээг насан туршид нь үргэлжлүүлэн хийнэ.
3. ХДХВ-ын халдвартай өвчтөнд хэрэглэдэг эмийн бодис нь хэт мэдрэгжүүлэх болон харших нөлөөгөөрөө арьсаар харшлын тууралт гаргах, ясны чөмөгний үйл ажиллагааг дарангуйлж, цус төлжилтийг сулруулах нөлөөтэй тул эмчилгээг байнгын хяналтан доор явуулна.
¹
|
Оппортунист халдвар
|
Заалт
|
Эмийн нэр
|
Хоногийн тун
|
Хэрэглэх хугацаа
|
Тайлбар
|
1
|
Пневмоцис-тэт хатгалгаа
(PCP)
Пневмоцис-тэт хатгалгаагаас сэргийлэх
|
Орлуулах эмчилгээ
Хүндэрсэн үед (РО270 мм Hg бол)
СД4200 эс/мл, 14 хоног халуу-рах, суулгах
|
Триметоприм-суль-фометоксазол (ТМП-СМК) 960мг Клиндамицин
+ примаквин преднизон (ТМП-СМК, клиндами-цин хэрэглэхээс 15-30 минутын өмнө) +ТМП (15 мг/кг) -СМК (75 мг/кг),
эсвэл клиндамицин,
эсвэл пентамидин
ТМП-СМК 480 мг эсвэл
ТМП-СМК 960 мг,
Эсвэл
Пентамидин
|
2 ш х 3 уух
600 мг х 8 цагаар судсанд тарих буюу
300-450 мг х 3 уух
15 мг х 1 уух
40 мг х 2 уух
40 мг х 1 уух
20 мг х 1 уух
6 хувааж 6-8 цагаар судсанд тарих
900 мг х 8 цагаар
судсанд тарих
4 мг/кг судсанд тарих
өдөрт 2 ш х 1уух
өдөрт 1 ш х 1уух
300 мг-р сард 1 утах
|
21 хоног
21 хоног
21 хоног
5 хоног
5 хоног
11 хоног
21 хоног
21 хоног
21 хоног
үргэлжлүүлэн хэрэглэх
|
3-6 сарын турш СД4 200эс/мл бол хасна
|
2
|
Нянгийн гаралтай хатгалгаа
|
|
Амоксициллин эсвэл ампициллин буюу эритромицин
|
750 мг х 3 уух
1.0 г х 3 уух
500 мг х 4 уух
|
5 хоног
7 хоног
7 хоног
|
3 хоногт үр дүнгүй бол ТМП-СМК -оор солих
|
3
|
Сүрьеэ
болон мико-бактерийн бусад халдвар Мико бакте-риум авиум комплекс
|
Сүрьеэ
СД450 эс/мл Сүрьеэ (-) |
Изониазид (Н)
+Рифампицин (R) +Пиразинамид +Этамбутол Кларитромицин эсвэл азитромицин + Этамбутол + Рифабутин |
5 мг/кг
50 кг - 450 мг 50 кг - 600 мг хүүхдэд 10 мг/кг (дээд тун 600 мг) 50 кг - 1,5 г 50 кг - 2,0 г хүүхдэд 35 мг/кг 25 мг/кг 2 сар цаашид 15 мг/кг 500 мг х 2 уух 500 мг х1 уух 15-25 мг/кг х 1 300 мг х 1 уух |
9-12 сар
16 долоо хоног |
Эдгээрийг турших.Үр дүн муу
|
4
|
Криптококт менингит
|
Дэмжих эмчилгээ
|
Амфотерицин В
дараа нь +флуконазол Флуконазол |
0.7-1.0 мг/кг (нийт 2.5г) судсанд тарих
400 мг х 1 уух 200 мг х 1 уух |
14 хоног
8-10 долоо хоног үргэлжлүүлэн хэрэглэх |
Халуун бууж,шинж тэмдэг арилтал
|
5
|
Хистоплаз-моз
|
Орлуулах эмчилгээ
У/с-х,дэмжих эмчилгээ |
Амфотерицин В
Итраконазол эсвэл Флуконазол Итраконазол,эсвэл Амфотерицин В |
0,5-1,0 мг/кг-р 7 хоног, дараа нь 0,8 мг/кг-р өнжөөд судсанд тарих
300 мг х 2 уух, 3хоног, дараа нь 200 мг х 2 уух 400 мг х 2 уух 200 мг өдөр бүр 1,0 мг/кг-р 7 хоногт 1 удаа судсанд тарих |
7 хоног
(нийт 10-15 мг/кг) 3 сар 3 сар үргэлжлүүлэн хэрэглэх |
|
6
|
Токсоплаз-моз
|
У/с-х,дэмжих эмчилгээ
|
Пириметамин
+Сульфадиазин +Фолийн хүчил Пириметамин +Сульфадиазин +Фолины хүчил |
эхний өдөр 200 мг,
дараа нь 75-100 мг 1-1,5 г х 4 уух 10-15 мг х 3 уух 25-50 мг х 1 уух 500-1000 мг х 4 уух 10-15мг х 1 уух |
6 долоо хоног уух
үргэлжлүүлэн хэрэглэх |
14 хоног үр дүн өгөхгүй бол токсо-плазмозыг үгүйсгэж эмчилгээг зогсооно
|
7
|
Крипто-
споридиоз |
|
Азитромицин
+Парамомицин |
600 мг х 1 уух
1,0 г х 2 уух |
1 сар, дараа нь дан пара-момициныг 2 сар
|
Эмчилгээний үр дүн муу
|
8
|
Энгийн херпест халдвар
|
Дахисан үед
Бүслүүр үлд, лейкоплаки |
Ацикловир
Ацикловир Ацикловир |
200 мг х 5 уух
(400 мг х 3 уух) 400 мг х 3 уух (800 мг х 2 уух) 800 мг х 5 уух, эсвэл 14-30 мг/кг судсанд тарих |
7 хоног
5 хоног 7 хоног |
|
9
|
Цитомегало-вируст халдавр
|
Орлуулах эмчилгээ
|
Ганцикловир
Фоскарнет |
5 мг/кг х 2 удаа судсаар удаан (1 ц) ) тарих, эсвэл
1,0-1,5 г х 3 уух 90 мг/кг х 2 удаа судсаар удаан (1 ц) тарих |
14-21 хоног
14-21 хоног |
Шаардлагатай бол үргэлжлүүлэн хэрэглэнэ
|
10
|
Кандидоз
|
Ам,
залгиурын Улаан хоолойн Үтрээний Хүндэрсэн үед Дэмжих эмчилгээ |
Нистатин, эсвэл
Клотримазол, эсвэл Кетоконазол, эсвэл Флуконазол, эсвэл Флуконазол, эсвэл Кетоконазол,эсвэл Клотримазол, эсвэл Флуконазол Амфотерицин В Флуконазол |
500000 ОУН х 5 уух буюу ам зайлах
10 мг х 3-5 цацлагаар 200 мг х 2 уух 100 мг х 1 уух 200-400 мг уух 200 мг х 1 уух 1 крем буюу 100 мг уух 100 мг х 1 уух 0.3-0.5 мг/кг х 1 уух 0,8-1,2 мг/кг өнжөөд судсанд тарих 100 мг-р 7 хоногт 1-3 уух |
7 хоног
7-14 хоног 7-14 хоног 7-14 хоног 14-21 хоног 7-14 хоног 7-14 хоног 10 хоног үргэлжлүүлэн хэрэглэх |
Амфотерицины өдрийн тун 0,5-1,0 г
|
11
|
Суулгах
хамшинж |
Сальмонел-лёз болон шигеллёз
Паразитат халдвар |
ТМП-СМК 480 мг
Ципрофлоксацин, эсвэл цефтриаксон Метронидазол |
2 ш х 2 уух
500 мг х 2 уух 1,0 г х 1 булчинд буюу судсанд тарих 500 мг х 3 уух |
5-14 хоног
7-14 хоног 5 хоног 7 хоног |
Хүнд өвчтөнд метро-нидазол, ТМП-СМК -ыг 1 сар хэрэглэнэ
|
12
|
Кампило-бактериоз
|
|
Эритромицин, эсвэл ципрофлоксацин
|
500 мг х 4 уух
500 мг х 2 уух |
5 хоног
5 хоног |
Дахивал
1-3 сар |
13
|
Изоспороз
|
|
ТМП-СМК 960 мг
|
1ш х 3 уух
|
14 хоног
|
Дахивал
1-3 сар |
14
|
Амёбиаз
|
|
Метронидазол дараа нь
Парамомицин |
500 мг х 3 уух
500 мг х 3 уух |
7 хоног
7 хоног |
|
15
|
Идээт менингитүүд
|
|
Бензилпенициллин
(харшилтай бол ампициллин, хлорамфеникол, цефтриаксон) |
200000-400000 ОУН х 6 удаа булчинд тарих
|
7 хоног, эсвэл халуун бууснаас хойш 4-5 хоног
|
|
16
|
Уушигны
завсрын лимфоид эд-ийн үрэвсэл |
|
Кортикостероид эмчилгээг турших
|
|
|
|
17
|
Капошийн сарком (КС)
|
Арьсны хэлбэр (гэнц нэг цөөн гэмтэц байвал)
Явц түргэн-тэй түгмэл КС |
Туяа эмчилгээ
Винбластин,эсвэл, -интерферон -интерферон Винкристин + доксорубицин +блеомицин Преднизон |
7 хоногт 400 рад
0,01-0,002 мг 1,0 сая ОУН гэмтэц рүү тарих 18-36 сая ОУН булчинд тарих 1,4 мг/м2 10-20 мг/м2 10 мг/м2 судсанд тарих 20 мг х 4 уух |
14 хоногт 1 удаа, 6 долоо хоног
|
Маш хүнд өвчтөнд
|
18
|
Ходжкины бус лимфом
|
СД4 200 эс/мл
СД4 200 эс/мл |
циклофосфамид
доксорубицин винкристин Преднизон 1дэх өдөр: циклофосфамид доксорубицин винкристин 15 дахь өдөр: метотрексат (МТК) +лейковорин |
300 мг/м2
25 мг/м2 судсанд тарих 1,4 мг/м2 20 мг х 4 уух 300 мг/м2 25 мг/м2 1,4 мг/м2 судсанд тарих 500 мг/м2 судсанд тарих 25 мг х 4 уух (МТК тарь-сны дараа 24 ц болоод) |
28 хоногийн зайтай 4-6 цикл эмчил-гээ хийнэ
|
СД4 100 мм3 бол эм- чилгээ үр дүнгүй
Дараа нь ретровирусийн эсрэг эмчилгээг залгуулна |
19
|
ХДХВ-ын турж эцэх хам шинж
|
Тестостеро-ны түвшин бага үед анаболик стероидууд хэрэглэнэ
|
Дронабинол (Маринол)
Мегестрол (Мегаце) Флуоксиместерон Оксиметолон Тестостерон (эрэг-тэйд) Оксандролон Оксиметолон Нандролон (декадураболин) Өсөлтийн гормон Талидомин (Синовир) |
2,5 мг х 2 уух ( өдөр, орой хоолны өмнө)
800 мг х 1 уух 400 мг х 1 уух 10 мг х 2 уух 50 мг х 3 уух 200-400 мг-р 14 хоногт 1 удаа булчинд тарих 10 мг х 2 уух 50 мг х 2 уух эрэгтэйд 100-200мг, эмэг- тэйд 25 мг/кг-р 14 хоногт 1 удаа булчинд тарих 6 мг (0,1 мг/кг) 100 мг х 2 уух |
1 сар
4 сар 3-4 сар |
|
4.4 ДАРХЛАЛ ЗҮГШРҮҮЛЭХ ЗАСАЛ
ДОХ-той өвчтөний дархлалыг зүгшрүүлэх зорилгоор бактерийн липополисахаридын гаралтай болон нийлэг бэлдмэлээр, идэвхтэй, идэвхгүй бэлэн (адоптив) дархлаа заслын аргууд, интерлейкин-2, альфа, бета, гамма-интерферон, сэрээ булчирхайн бэлдмэлүүдийг хэрэглэнэ. Дархлал сэргээх нөлөөтэй бэлдмэлүүдийн бүлэг, нэр, заалт, дашрамын нөлөөг хүснэгт 4-т үзүүлэв.
Дархлал зүгшрүүлэх бэлдмэлүүд
Дархлал зүгшрүүлэх бэлдмэлүүд
Эмийн бэлдмэлийн бүлэг, нэр
|
Заалт
|
Тун хэмжээ
|
Дашрамын нөлөө
|
1. Интерферон, интер-
-лейкины бэлдмэл: · Интерферон
· Интерлейкин-2
(рекомбинант) |
Тк, Нк эсийн идэвх сулрах, КС томрох
Т-эсийн тоо цөөрөх |
30-36 сая ОУН-р долоо хоногт 3-7 удаа булчинд тарих, нийт 28 хоног
250-250000 н/дуслаар арьсан дор өдөрт 1 удаа тарих, 30 хоног |
Тамирдах, толгой өвдөх, халуурах, чичрэх,үе мөч, булчин өвдөх, мэдрэл, элэгний эс хордох. Цус багадах,цусны бүлэгнэлт удаашрах, шээсэнд уураг илрэх
|
2. Сэрээ булчирхайн
бэлдмэл: · Тимолин
|
CD4 эс цөөрөх буюу CD4/CD8 харьцаа буурах
|
20,0-50,0 мг-аар өдөрт 1 удаа булчинд тарих, нийт 7-10 долоо хоног
|
Тарьсан газар бэрсүүтэх, буглах, хавагнах
|
3. Нянгийн гаралтай
болон нийлэг бэлд- мэл: · Левамизол
|
Эсийн дархлал буурах
|
50 мг-аар өнжөөд, бүгд 150 мг-аар уун нэг курс, курс эмчилгээг 1,5 сар тутамд давтах
|
Цагаан эсийн тоо цөөрөх

Текст томруулах
A
A
A