A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХДХВ/ДОХ-ТОЙ ХҮН, ТҮҮНИЙ АСРАН ХАМГААЛАГЧ, ХАМТРАН АМЬДРАГЧИД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ, ЗААВАРЧИЛГАА
Бүлэг: 1979
Эрүүл мэндийн Сайдын 2004 оны 8-р сарын 31-ний өдрийн 197 тоот тушаалын зургаадугаар хавсралт
 
ХДХВ/ДОХ-ТОЙ ХҮН, ТҮҮНИЙ АСРАН ХАМГААЛАГЧ, ХАМТРАН АМЬДРАГЧИД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ, ЗААВАРЧИЛГАА
 
200 ... оны ...... дугаар                                               ……………….............................. аймаг, хот
сарын …... -ны өдөр
 
Иргэн ………………………………………. овогтой ……………………………………… танд/
таны асран хамгаалдаг, халамжлан дэмждэг ……………………………………… овогтой
………………………………………………………… -д
Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ) илэрсэн,
Дархлалын олдмол хомсдол (ДОХ) оношлогдсон (аль нэгийг зур)
болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
1.      Уг халдвар танаас/таны асрамжид байдаг хүнээс бусдад:
а) Бэлгийн харьцааны бүх хэлбэр (үтрээгээр, шулуун гэдсээр, амаар),
б) Цус, цусны бэлдмэл, эд эрхтэн, цусаар бохирдсон багаж хэрэгслэл
(зүү, тариур, арьс салстыг зүсэж, цоологч бусад багаж, хэрэгслэл),
в) Эхээс хүүхдэд (төрөхийн өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр)
халдах боломжтой.
2.      Уг халдварыг бусдад халдаахгүйн тулд дараах зааварчилгааг хэрэгжүүлэхийг танд зөвлөж байна:
а. Бэлгийн харьцааг тэвчих, хэрэв бэлгийн харьцаанд орвол заавал бэлгэвч хэрэглэх,
б. Цус, эд эрхтэн, хөхний сүү, үрийн донор байхаас татгалзах,
в. Хэрэглэсэн зүү, тариур, шүдний сойз, сахлын хутга гэх зэрэг арьс, салстыг гэмтээх багаж хэрэгслийг бусдад дамжуулахгүй байх,
г. Эмнэлгээр үйлчлүүлэхдээ, гадаад, дотоодод шилжин явахдаа хяналтад байдаг эмч, эмнэлгийн мэргэжилтэндээ заавал мэдэгдэх,
д. Хяналтад байдаг эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ ХДХВ/ДОХ-той болсон тухайгаа үнэн зөв мэдээлэл өгч байх,
е. Хэрэв жирэмсэлбэл хяналтад байдаг эмч, эмнэлгийн мэргэжилтэндээ яаралтай мэдэгдэж өөрийн болон хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах талаар заавар, зөвлөгөө, тусламж, үйлчилгээ авах,
ё. Эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн мэргэжилтнээс өгсөн зааврын дагуу, тогтоосон хугацаанд үзлэг шинжилгээнд орж, эмчилгээ үйлчилгээ хийлгэж байх, заавар зөвлөгөөг чанд биелүүлж байх,
ж. ХДХВ-ын халдварыг бусдад дамжуулах эсвэл өөрөө нэмж халдвар авч болзошгүй ажил үйлчилгээг эрхлэхгүй байх.
3.      ХДХВ/ДОХ-оос сэргийлэх тухай Монгол Улсын хуульд зааснаар ХДХВ-ын халдвар авсан болон ДОХ-той гэсэн үндэслэлээр таны эрх, эрх чөлөөг хязгаарлахгүй, нууцыг тань задлахгүй, элдвээр ялгаварлан гадуурхахгүй байх ёстой тул хууль ёсны эрхээ шаардах, эдлэх талаар өөрийн эмч, эмнэлгийн ажилтан, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-тай тэмцэх алба, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай зөвлөлдөж болно.
4.      ХДХВ/ДОХ-тойгоо мэдсээр байж бусдад халдвар халдаасан үйлдэл хийвэл "Эрүүгийн хуулийн" 105 дугаар зүйлийн 3-д заасан хариуцлага хүлээх болно.
 
Зөвлөгөө, зааварчилгаа
 
Хүлээлгэн өгсөн хүний                                                                      Хүлээн авсан хүний
 
Овог нэр ……………………………………               Овог нэр ………………………………
Албан тушаал …………………………….
 
…... он ….. сар ...... өдөр                                                         …….. он ….... сар ……. өдөр
 
 
 
 
Тайлбар:
 
Зааварчилгааг хоёр хувь үйлдэж тухайн хүний ухаан санаа саруул үед уншуулж, заалт нэг бүрээр тайлбарлан ойлгуулж нэг хувийг гардуулж өгөөд үлдэх хувийг өвчний түүх, картад хавсарган баримтжуулна.