- Нүүр
- Сайдын тушаал
- ХДХВ/ДОХ/БЗДХ-ТАЙ ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХЭД БАРИМТЛАХ ХАЛДВАР ЭСЭРГҮҮЦЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗААВАР
Эрүүл мэндийн Сайдын 2004 оны 8-р сарын 31-ний өдрийн 197 тоот тушаалын наймдугаар хавсралт
ХДХВ/ДОХ/БЗДХ-тай тэмцэх, сэргийлэхэд баримтлах халдвар эсэргҮҮцэх арга хэмжээний заавар
Нэг. Бүх хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад баримтлах халдвар хамгааллын дэглэм
ХДХВ-ын халдварын шинж тэмдэггүй үе 5-10 жил, илрэх (халуурах, ханиах, суулгах, г.м.) шинж тэмдэг нь бусад өвчний үед ч түгээмэл тохиолддог тул эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бүрдээ халдвар эсэргүүцэх арга хэмжээний заавар журмыг бүхий л үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллана.
1.1. Улсын болон хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад ХДХВ эмнэлгээс шалтгаалсан халдвар (ЭШХ) байдлаар тархахаас сэргийлэхдээ "ЭШХ-аас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай" ЭМНХ-ын Сайдын 1997 оны А/336 тоот тушаал, "Журам шинэчлэх тухай" ЭМ-ийн Сайдын 2003 оны 313 тоот тушаал, "Хог хаягдлын менежментийг сайжруулах тухай" Эрүүл мэндийн Сайд, Байгал орчны Сайдын хамтарсан 2002 оны 249/201 тоот тушаал болон энэхүү тушаалын заалтуудыг мөрдөж ажиллана.
1.2. ХДХВ-ын халдвар ЭШХ байдлаар дамжин тархахаас сэргийлэхэд тухайн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллын дэглэм сахиулах комисс болон эмчилгээний чанарын хяналтын менежер болон Эрүүл мэндийн мэргэжлийн хяналтын албанаас хяналт тавьж ажиллана.
1.3. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг өмчийн бүх хэлбэрийн, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллага эмчилгээ үйлчилгээндээ зөвхөн нэг удаагийн зүү, тариур болон эмнэлгийн бусад жижиг багаж хэрэгслэл хэрэглэнэ.
1.4. Эмнэлгийн байгууллагуудад хүний цус, биологийн шингэнд хүрэлцсэн оношилгоо эмчилгээнд хэрэглэгдэж байгаа бүх багаж, аппарат хэрэгслэлийг төвлөрсөн ариутгалд зохих журмын дагуу ариутгаж, дээр заагдсан тушаал, шийдвэрүүдийн дагуу ариутгалд тавигдах чанарын хяналтыг эрчимжүүлнэ.
1.5. Цус, цусан бүтээгдэхүүнийг өвчтөний амь насанд аюул учирч цус сэлбэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдлоос бусад үед хэрэглэхийг хориглоно.
1.6. ХДХВ-ын эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийж халдваргүй болохыг нь баталгаажуулаагүй эд, эрхтнийг шилжүүлэн суулгах, цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх, зохиомлоор үр тогтоох зэргийг хориглоно.
1.7. ХДХВ/ДОХ-той жирэмсэн эмэгтэй, түүнээс төрсөн хүүхэд, ХДХВ/ДОХ-той хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ цусаар дамжин халдварладаг гепатит В, С болон бусад халдварт өвчний үед баримтлах халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж ажиллана.
1.8. Улсын болон хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд нь эмч, сувилагч, лаборант, асрагч, үйлчлэгч, инженер техникийн ажилчдад ХДХВ/ДОХ болон ЭШХ тархахаас сэргийлэх мэдлэг эзэмшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулна.
1.9. Тайрагдсан, таслагдсан эд эрхтэн, ихэс, зулбаа болон эмнэлгийн бусад тусгай хог хаягдлыг зохих заавар, журмын дагуу оршуулах буюу шатааж устгаж, протокол хөтлөн нэг хувийг өвчний түүх, картад хавсаргана.
Хоёр. ХДХВ/ДОХ-той өвчтөнийг эмчлэх, сувилах үед баримтлах дэглэм
2.1. Өвчтөний палатны үүдний өрөөнд буюу ойролцоох өрөө, коридорт ариутгалын бодисууд (0.5-1%-ийн виркон, 10%-ийн хлорамин, 0.1-0.5%-ийн гипохлорид натри, 3-7%-ийн гипохлорид кальци), резин бээлий, цэвэр халаад, амны хаалт, хэрэглэгдсэн материал хийх целлофан уут болон хогийн сав зэрэг шаардлагатай зүйлсийг бэлтгэж тавьсан байна.
2.2. Өвчтөнд эмчилгээ, үйлчилгээ хийхдээ халаад өмсөж, амны хаалт, резин бээлий заавал хэрэглэнэ. Резин бээлийг өмсөхийн өмнө цоорсон эсэхийг заавал шалгана.
2.3. Өвчтөнд үйлчлэхдээ ялангуяа сүрьеэ, суулгалтат халдвар хавсарсан үед болон цус, нугасны шингэн, биеийн бусад шингэнтэй хүрэлцэх үед болон зүү, хурц үзүүртэй, иртэй багаж, хэрэгслэлээр арьсаа хатгаж, эсгэж гэмтээхээс болгоомжлон хянуур ажиллана.
2.4. Өвчтөний цагаан хэрэглэл, гудас хөнжлийг цус болон биологийн бусад шингэнээр бохирдсон тухай бүрт сольж, өндөр даралтат уураар ариутгана.
2.5. Өвчтөний цус, биологийн шингэнээр бохирдсон талбайг ариутгахдаа эхлээд уудаг цаас буюу шингээгч материалыг тухайн талбай дээр тавьж, дээр нь ариутгагч бодис цацаж 10 минут байлгасны дараа аваад халдвартай хаягдал цуглуулах саванд хийнэ. Талбайг дахин ариутгалын бодисоор халдваргүйжүүлнэ.
2.6. Арьс гэмтсэн тохиолдолд бээлийгээ яаралтай тайлж, гэмтэл авсан хэсэг газрыг спирт, иодоор ариутгах буюу савандаж угаана.
2.7. Халдвартай биологийн шингэн:
· Нүдний салстад хүрсэн үед 1%-ийн борын хүчлийн уусмал дусаах буюу дээрх уусмал байхгүй нөхцөлд цэвэр усаар сайтар зайлж угаана.
· Ам, хоолой, хамрын салстад хүрсэн үед 0,7%-ийн тамедины уусмал, 2% содын уусмал, 1:5000 фурациллины уусмалын аль нэгээр буюу дээрх уусмалууд байхгүй нөхцөлд цэвэр усаар сайтар зайлж угаана.
1.1 Эмч, эмнэлгийн ажилтнууд ХДХВ/ДОХ-той өвчтөнд эмчилгээ, оношилгооны ажилбар гардан хийж байгаад халдвар авах эрсдэлд орсон бүрийн тухай тодорхой тэмдэглэл, протокол хөтөлж эрсдэлийн үнэлгээг тогтоох үзлэг, ХДХВ-ын халдварыг илрүүлэх суурь шинжилгээ, хяналтын шинжилгээг 14 хоног, 1 сар, 3 сарын хугацаанд давтан хийлгэж, зөвлөгөө авна.
1.2 ХДХВ/ДОХ-той өвчтөнтэй гардан ажиллаж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эмч, сувилагч, лаборант, эмнэлгийн ажилтан нарт ажилласан цагийнх нь хөлсийг хууль, тогтоомжид заасны дагуу бодож олгоно.
1.3 Эмнэлгийн байгууллагад хүний цус, биологийн шингэнтэй харьцаж ажилладаг мэс засал, төрөх эмэгтэйчүүд, лаборатори, шүд, төвлөрсөн ариутгал, шүүх эмнэлэг, эмгэг анатомийн болон ХДХВ/ДОХ-той өвчтөнтэй шууд харьцаж ажилладаг эмч, эмнэлгийн ажилчдыг жилд нэгээс доошгүй удаа ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж байна.
1.4 Эмчилгээ үйлчилгээнд хэрэглэсэн нэг удаагийн жижиг багаж хэрэгслэлийг цус, биологийн шингэнд хүрэлцсэн хэсгээр нь аюулгүй хайрцаг, эсвэл тусгай бэлдсэн хуванцар саванд хийж устгалд өгнө.
1.5 ХДХВ/ДОХ-той өвчтөнд хэрэглэсэн хөвөн бөмбөлөг, боолтын материал, ариун цэврийн хэрэглэл зэргийг тусгай целлофан уутанд хийж цуглуулан халдвар судлагч эмчийн хяналтан дор шатааж устгана.
1.6 Халдваргүйжүүлэх бодисууд нь мэргэжлийн байгууллагуудаар шалгагдсан чанарын баталгаатай, вирусийг үхүүлэх хэмжээ (хувиар)-нд бэлтгэгдсэн, хүнд хоргүй, харьцангуй богино хугацаанд үйлчлэх, халдваргүйжүүлж байгаа материалыг гэмтээхгүй байх шаардлагыг хангасан, хэрэглэх хугацаа хэтрээгүй, зөв хадгалагдсан байна.
1.7 Халдваргүйжүүлэлт, устгал хийж дуусаад бээлийгээ тайлалгүйгээр гараа савандан угааж, ариутгалын уусмалаар ариутгаж, өмссөн хувцсаа тайлан дезкамерт халдваргүйжүүлнэ. Бээлийгээ ар талаас нь урагшаа эргүүлэх байдлаар тайлж, халдвартай материал цуглуулах саванд хийж устгалд өгнө. Дараа нь гараа дахин савандаж угаана.
1.8 Эмчилгээ, үйлчилгээнд давтан хэрэглэгддэг багажуудыг халдваргүйжүүлсний дараа төвлөрсөн ариутгалд хүлээлгэж өгөх ба төвлөрсөн ариутгалд ЭМНХСайдын 1997 оны 10-р сарын 14-ны А/336 тоот тушаалын зургадугаар хавсралтаар батлагдсан "Эмнэлгийн багаж, материалыг угааж ариутгах" зааврыг баримтлан тус тусад нь угааж ариутгана.
Гурав. ХДХВ/ДОХ-ын халдварын үед хэрэглэх халдваргүйтгэх, ариутгах бодисуудын жагсаалт
ХДХВ-ээр бохирдсон багаж, эд юмс, хувцас хэрэглэлийг халдваргүйтгэх, ариутгахад хэрэглэх бодисууд:
1. Хлорлог бодис:
1 Хлорамин хуурай ба 0,2%-10% уусмал
2 Хлорын шохой хуурай ба 3%-10% уусмал
3 Гипохлорид кальци хуурай ба 3%-7% уусмал
4 Гипохлорид натрийн 0,1-2% уусмал (белизна)
5 Жавелион 0,015-0,3% уусмал (дихлор изоцианарут)
2. Спирт:
1. 70% этанол (спирт денатурат)
2. 70-96% этилийн спирт,
3. 60% изопропилийн спирт
3. Иодлог бодис
1 Иодинал уусмал (Iodinolum, 0,1% "химодин"-монгол, 0,9% кали иод, поливинил спирт)
2 10% повидон иодын уусмал ("бетадин"-америк, "иоданат"-орос, "тамедин"-монгол)
4. Альдегид:
1. 10% формалин
2. 2% глютаральдегид
3. 2% формальдегид
5. Бусад бодис
1 1-6% устөрөгчийн хэт исэл
2 2% виркон (персульфат кали, идэвхжүүлэгч холимог, эрдэс агуулна)
Дөрөв. ХДХВ/ДОХ-той хүнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх үед гэр орон, эмнэлгийн байгууллагад халдваргүйтгэл хийх аргачлал
¹
|
Объектын нэр
|
Арга
|
Бодисын хэмжээ, хувь
|
Хугацаа
|
Тайлбар
|
1
|
Гарын халдваргүйтэл
|
Халдваргүйжүүлэх уусмал хэрэглэнэ
|
0,5%-ийн виркон
|
1 минут
|
Гарын бүх гадаргууг бүрхэж байхаар 5 мл орчим уусмалаар арчина
|
|
|
|
Повидон иодтой саван
|
1 минут
|
Гарыг угаах техникийн дагуу угаана
|
|
|
|
0,5% хлорамины уусмал
|
2 минут
|
|
|
|
|
2,5% Тамедин
|
5 минут
|
Гарын бүх гадаргууг 5 мл орчим уусмалаар арчина
|
2
|
Нүд, хамар, хоолой, хамрын хөндий
|
Халдваргүйжүүлэх уусмал хэрэглэнэ
|
0,7%-ийн тамедины уусмал
|
1 минут
|
Зайлах, угаах
|
|
|
|
2%-ийн содын уусмал
|
|
|
|
|
|
1:5000 фурациллины уусмал
|
|
|
3
|
Дурандагч багажууд
|
Ариутгах уусмал ба хуурай халууны аргыг хэрэглэнэ
|
1%-ийн виркон 3%-ийн ус төрөгчийн хэт ислийн уусмал
|
30 минут
1 цаг
|
ЭМНХС-ын 1997 оны А/336 тоот тушаалын дагуу угааж ариутгана
|
4
|
Наркозын аппарат
|
Ариутгах уусмал хэрэглэнэ
|
1%-ийн виркон 6%-ийн устөрөгчийн хэт исэл 0,5%-ийн угаагч бодисын уусмал
|
30 минут
1 цаг
|
ЭМНХС-ын 1997 оны А/336 тоот тушаалын дагуу угааж ариутгана
|
5
|
Давтан хэрэглэгдэх багаж
|
Халдваргүйжүүлэх уусмал хэрэглэнэ
|
1%-ийн виркон
5%-ийн гипохлорид кальцийн уусмал
3%-ийн хлорамины уусмал
|
30 минут
4 цаг
|
Халдваргүйжүүлсний дараа угааж ариутгалд өгнө
|
6
|
Өвчтөнд хэрэглэж байсан багаж, хэрэглэл, зүү, тариур, хөвөн, резин материал
|
Халдваргүйжүүлэх уусмал хэрэглэнэ
|
1%-ийн виркон
3%-ийн хлорамины уусмалд байлгаж, шатааж устгана
|
30 минут
1 цаг
|
Зүү, тариурыг хэрэглэсний дараа шууд аюулгүй хайрцагт цуглуулан шатаана
|
7
|
Салс соруулах зонд, хаймсуур баллон хөхлөг
|
Халдваргүйжүүлэх уусмал хэрэглэнэ.
Автоклавт ариутгана |
1% виркон хэрэглэн угаасны дараа 2%-ийн содын уусмалд байлгаж, шатааж устгана.
Халдваргүйжүүлсний дараа автоклавт 110О-т
|
30 минут
30 минут
|
|
8
|
Нүдний шил
|
Халдваргүйжүүлэх уусмал хэрэглэнэ
|
1% виркон
|
5 минут
|
Уусмалаар арчина
|
9
|
Өтгөн, шингэн ялгадас, шүлс, бөөлжис, цэр,
|
Халдваргүйжүүлэх уусмал хэрэглэнэ
|
Хуурай вирконыг 250 г/кг түвшрүүлэг үүсгэхээр тооцож нэмээд сайн холилдуулна
45-50%-ийн идэвхтэй гипохлорид кальц /хуурай/
Хлорын шохой 28-32%-ийн идэвхтэй
|
60 минут
60 минут
30 минут
|
250 гр/кг ба литр
250 гр/кг ба литр
400 гр/кг ба литр
|
10
|
Резин бээлий
|
Шууд солино
|
|
|
Хэрэглэсний дараа уутн, хайрцагт цуглуулан шатааж устгана. Давтан хэрэглэхгүй
|
11
|
Хог хаягдал
|
Халдваргүйжүүлэн, шатаана
|
Хлорын шохой хуурайгаар /28-32% идэвхт хлортой
|
1 шоо метрт 1кг
|
ЭМБ-дын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох тухай ЭМС, БОС-ын 2001 оны 249/201 тоот тушаалыг мөрдөнө
|
12
|
Задлан шинжил-гээнд хэрэглэгдсэн өмсгөл, материалууд
|
Халдваргүйтгэх бодис хэрэглэнэ
|
5%-ийн кальцийн уусмал
|
4 цаг
|
Битүү тагтай саванд хийж халдваргүйтгэнэ. Давтан хэрэглэх бол заавал ариутгалд өгнө.
|
|
|
|
3%-ийн хлорамины уусмал
|
4 цаг
|
|
|
|
|
1%-ийн виркон
|
30 минут
|
|
Текст томруулах
A
A
A