A

A

A

Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2004 оны 2-р сарын өдрийн 45 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
 
Шувууны томууны хүний өвчлөлийг бүртгэх, мэдээлэх журам
1.      Шувууны томууны хүний өвчлөлийг анх сэжиглэсэн, оношилсон улс, хувийн хэвшлийн эмнэлгийн эмч аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар /ЭМГ/, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн 100 тоот утсанд 2 цагийн дотор мэдээлнэ.
2.      Сэжигтэн, өвчтөнд тархвар судалгааг анх үзсэн эмч хийж, халдвар эсэргүүцэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
3.      Хавьтал болсон 12 наснаас дээш насны хүүхэд, насанд хүрэгсдийг 7 хоног, 12 наснаас доош хүүхдийн 21 хоног гэрт нь тусгаарлан, ажил, хичээлээс чөлөөлж, биеийн байдлыг хянаж, мэдээг өдөр бүр харъяа эрүүл мэндийн газарт мэдээлнэ.
4.      Сум, өрхийн эмчээс шувууны томуутай өвчтөн, сэжигтний хавьтлын хүмүүст хийсэн ажиглалтын мэдээг нийслэлд өдөр бүрийн 10 цагт эрүүл мэндийн газарт өгнө. Эрүүл мэндийн газар 11 цагт ХӨСҮТ-д мэдээлнэ. ХӨСҮТ нь 14 цагт Эрүүл мэндийн яаманд  мэдээлнэ.
5.      Замын-Үүд, Алтанбулаг, Буянт-Ухаа дахь хилийн мэргэжлийн хяналтын алба нь хилээр нэвтрэн ирж байгаа зорчигчдод хийсэн үзлэг, хяналтын мэдээг өглөө бүр 9 цагт аймаг, нийслэлийн ЭМГ-д факсаар хүргүүлэх ба Эрүүл мэндийн газрууд нь ХӨСҮТ-д нээлттэй утсаар өгч байна.
6.      ХӨСҮТ нь өвчлөлийн мэдээг нэгтгэн ЭМЯ -д өдөр бүрийн 14 цагт мэдээлж байна.
7.      Шувууны томууны хүний өвчлөлийн сэжигтэй, магадлал өндөртэй, батлагдсан тохиолдлыг сар бүрийн 25-ны өдрөөр тасалбар болгон, халдварт өвчнийг мэдээлэх журмын дагуу Эмнэлгийн тусламжийн удирдах газар /ЭТУГ/-т мэдээлнэ.
8.      Яаралтай мэдээлэх хуудасны Б хэсгийг дараа сарын 5-ны дотор аймгийн ЭМГ-аас ХӨСҮТ-д ирүүлнэ.
9.      ХӨСҮТ нь шувууны томууны талаарх мэдээллээр орон нутгийг хангана.