A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ШУВУУНЫ ТОМУУНЫ ХҮНИЙ ӨВЧЛӨЛ ИЛНРСЭН ҮЕД УЛС, ХУВИЙН ХЭВШЛИЙН БҮХ ШАТНЫ ЭМНЭЛЭГ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДААС ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАЛДВАР ЭСЭРГҮҮЦЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖУРАМ
Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2004 оны 2-р сарын 24-ний өдрийн 45 тоот тушаалын гуравдугаар хавсралт
 
Шувууны томууны хүний өвчлөл илэрсэн үед улс, хувийн хэвшлийн бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлэх халдвар эсэргүүцэх арга хэмжээний журам
 
Нэг. Эмнэлгээс шалтгаалсан халдвараас сэргийлэх арга хэмжээ
 
1.1.  Ерөнхий зарчим
Шувууны томууны хүний өвчлөлийн үед халдвар эсэргүүцэх, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх хамгийн тэргүүн шугамд эмнэлгийн ажилчид байна. Шувууны томууны хүний өвчлөлийн үед эмнэлгийн ажилчид халдварт өртөх эрсдэл өндөртэй. Иймд эмнэлгийн ажилчдыг халдварт өртөхөөс хамгаалж, шувууны томууны сэжигтэй, өвчтэй хүнээс халдвар дамжин тархахаас сэргийлэхийн тулд эмнэлгийн орчинд халдвар хамгааллын хатуу чанд дэглэмийг мөрдөнө.
Шувууны томууны сэжигтэй, өвчтэй, хавьтлын хүмүүст эмнэлгийн тусламж, үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ ариун цэврийн дэглэмийн энэхүү заалтыг хэрэгжүүлнэ. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага нь шувууны томууны сэжигтэй, өвчтэй, хавьтлын хүмүүст зориулсан шувууны томууны эмнэлгийн байрыг бэлтгэхдээ дараах 3 хэсэгтэйгээр зохион байгуулна.
 
Шувууны томууны хүний өвчлөлийн  эмнэлгийн зохион байгуулалт

 Хавьтлыг тусгаарлах  хэсэг
Болзошгүй,  магадлалтай тохиолдлыг  ялган оношлох хэсэг
Өвчтөн эмчлэх хэсэг
 
2.         Шувууны томууны эмнэлгийн байр нь ногоон, шар, улаан 3 бүстэй, ариун цэврийн дэглэм мөрдөх нөхцөлийг хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан байна.
·        Өвчтөний өрөө /Улаан бүс-халдвартай/: Өвчтөний өрөө нь агаарын сөрөг урсгалтай байна.
·        Дамжин өнгөрөх өрөө /Шар бүс-халдварын аюулаар хязгаарлагдмал бүс/: Энэ өрөөнд ажилчдын хувцсыг хадгална. Хамгаалалтын хувцсыг тайлахад зориулагдсан тусдаа хэсгүүдтэй байна.
·        Ариун хэсэг /Ногоон бүс-халдварын аюулгүй бүс/: эмнэлгийн бусад хэсэг байна.
3.         Шувууны томууны магадлал өндөртэй тохиолдлыг ялган оношлох тасагт шууд хүлээн авах нь эмнэлгийн ажилчид, эмнэлэгт хэвтэж байгаа бусад өвчтөнүүдэд халдвар дамжихаас сэргийлнэ.
4.         Шувууны томууны сэжигтэй тохиолдлыг тусгаарлах хэсгийн хүлээн авах нь эмнэлгийн бусад хэсгээс тусдаа байрласан "тусгай нэгж" байна. Эмнэлгийн ажилчид энэ хэсэгт халдвар хамгааллын дэглэмийг мөрдөнө. Эмнэлгийн мэргэжилтнүүд иж бүрдэл хамгаалах өмсгөл өмсөж, N95 амны хаалтыг зүүнэ.
5.         Шувууны томууны хүний өвчлөлийн сэжигтэй, өвчтэй, хавьтлын хүмүүст эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх эмнэлгийн мэргэжилтэн бүрийг урьдчилан эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж, ар гэрийн амьдралын нөхцөлийг судлан бэлтгэнэ.
6.         Шувууны томууны хүний өвчлөлийн сэжигтэй, өвчтэй, хавьтлын хүмүүст эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх эмнэлгийн мэргэжилтэн бүрийг урьдчилан сургалтад хамруулсан байна.
7.         Ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээний заалтыг үндэслэн ээлжид гарах эмнэлгийн мэргэжилтний хуваарь гарган ажиллуулна.
8.         Шувууны томууны хүний өвчлөлийн сэжигтэй, өвчтөн, хавьтлуудад эмнэлгийн тусламж үзүүлж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг ДЭМБ-ын зөвлөмж болгосон стандартын хувцас хэрэглэлээр тасралтгүй, хүртээмжтэй хангана.
9.         Эмнэлгийн мэргэжилтнүүд шувууны томууны хүний өвчлөлийн сэжигтэй, өвчтэй, хавьтлын хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхдээ дараах хамгаалах иж бүрдэл хувцас /Нүдний шил, N95 амны хаалт, арагшаа харсан халаад, пиджак, гутал, малгай, нэг удаагийн бээлий, углааш, резинэн гутал/ хэрэглэнэ.
10.    Нэг удаагийн хэрэглээний иж бүрдэл хамгаалах хувцас хэрэглээд, ариутгагчид хүлээлгэн өгч, шатааж устгана.
11.    Дахин хэрэглэгдэх материалаар хийгдсэн иж бүрдэл хувцсыг хэрэглэсний дараа ариутгагчид халдваргүйжүүлэх, ариутгуулахаар өгч, дахин цэвэр хувцас авч хэрэглэнэ.
12.    Шувууны томууны хүний өвчлөлийн сэжигтэй, өвчтөн, хавьтлуудад үзлэг, шинжилгээ, тархвар судалгаа, эмчилгээ, ажиглалт хийх бүрийдээ хамгаалах иж бүрдэл хувцас хэрэглэнэ.
13.    Шувууны томууны хүний өвчлөлийн сэжигтэй, өвчтэй, хавьтлын хүмүүст эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ хамгаалах хувцсыг сольж хэрэглэнэ.
14.    Шувууны томууны хүний өвчлөлийн сэжигтэй, өвчтөн, хавьтлуудад үзлэг, шинжилгээ, тархвар судалгаа, эмчилгээ, ажиглалт хийсэн тухайгаа байгууллагаас өгсөн мэдээллийн дэвтэрт цаг хугацаагаар тодорхой тэмдэглэж, дараагийн ээлжид хүлээлгэн өгөхийн зэрэгцээ, клиник эрхэлсэн дэд захирал, орлогч, ерөнхий эмч, тасгийн эрхлэгчид заавал танилцуулсан байна.
15.    Бусдын ажиллагааг ажиглаж хянах, халдвар хамгааллын дэглэм хэрхэн явагдаж байгаа талаар эргэж мэдээлэх хүнийг ажилчдаасаа томилно.
16.    Эмнэлгийн байгууллагаас халдвар хамгааллын дэглэмийн байдалд байнгын дотоод хяналт тавих, томилогдсон эмнэлгийн мэргэжилтэн нь өдөр бүр тандалт хийж, гүйцэтгэсэн ажлаа эмчилгээ эрхэлсэн орлогчид танилцуулж байна.
17.    Шувууны томууны тасагт ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, ариутгагч нар тус тусдаа нэг өрөөнд байна.
18.    Шувууны томууны хүний өвчлөлийн сэжигтэй, магадлал өндөртэй, батлагдсан өвчтөн болон хавьтлуудыг тус тусад нь нэг, нэг өрөөнд байлгана./Нэг боксонд нэг хүн байна/
19.    Өвчтөн, хавьтлуудыг боксноос гарч бие биетэйгээ уулзах, холилдохыг хориглоно.
20.    Ариун цэврийн дэглэм сахиулах арга хэмжээг тасагт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүд хариуцна.
21.    Шувууны томууны тасагт ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, ариутгагч нар бие, биенийхээ халууныг өдөрт 2 удаа үзэж, ариун цэврийн дэглэмийг хэрхэн мөрдөж байгаад байнга хяналт тавьж, мэдээллийн дэвтэрт тэмдэглэнэ.
22.    Халдвар хамгааллын дэглэмийн нийтлэг зүйлийн 1.1.21. дугаар зүйлд  заасныг хэрэгжүүлээгүй нөхцөлд 7 хоног тусгаарлагдан ажиглалтад байж, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг үндэслэн, ажлын хэсгийн хурлаар гаргах  асуудлыг шийдвэрлэж байна.
23.    Шувууны томууны хүний өвчлөлийн сэжигтэй, өвчтөн, хавьтлыг тусгаарласан эмнэлгийн  байранд ажиллаж байгаад гэрийн хөл хорионд орсон эмнэлгийн мэргэжилтэн, түүний гэр бүлийг тухайн эмнэлгийн захиргаа өөрийн ажиглалтад авч, шаардлагатай үед эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, тухайн байгууллагын шувууны томууны хүний өвчлөлийн ажлын хэсэг, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт өдөр бүр мэдээлж байна.
24.    Шувууны томууны хүний өвчлөлийн сэжигтэй, өвчтөн, хавьтлыг тусгаарлах эмнэлгийн  байранд ажиллаж байгаад гэрийн хөл хорионд орсон эмнэлгийн мэргэжилтэн, гэр бүлийн гишүүд бие биенийхээ халууныг өдөрт 2 удаа үзэж, тэмдэглэл хөтлөн, биеийн эрүүл мэндийн тухай үнэн зөв мэдээллийг өөрийн ажилладаг эмнэлгийн захиргаанд утсаар мэдээлэх үүрэг хүлээнэ.
25.    Бусад тохиолдолд Эрүүл Мэндийн Сайдын тушаалаар батлагдан мөрдөгдөж байгаа заавар, журам, дэглэмийн дагуу ажиллана.
26.    Шувууны томууны хүний өвчлөлийн голомтод ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд Монгол улсын "Эрүүл мэндийн тухай" хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар "гоц халдварт өвчний голомтод болон байгалийн гамшиг, осол, бусад онцгой тохиолдолд гэнэтийн дайчилгаагаар ажилласан эрүүл мэндийн ажилтанд цалин хөлсийг нь 3 дахин нэмэгдүүлж, дайчилгааг зохион байгуулсан газраас олгоно", Монгол улсын "Хөдөлмөрийн тухай" хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно", 53.2.-д зааснаар олгох нэмэгдүүлсэн цалин хөлсийг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна", гэсэн заалтыг үндэслэн үр дүнгийн гэрээнд тодотгол хийлгэсэн байна.
 
Хоёр. Шувууны томууны хүний өвчлөлийн үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм
1.      Шувууны томууны хүний өвчлөлийн сэжигтэй, магадлал өндөртэй тохиолдлыг нас харгалзахгүй эмнэлэгт заавал тусгаарлана.
2.      Шувууны томууны хүний өвчлөлийн сэжигтэй, өвчтэй хүнд тархвар судалгаа хийнэ.
3.      Өвчтөнөөс цэр, цус, сийвэн, шээсний шинжлэгдэхүүн цуглуулж, уушигны зураг яаралтай авна.
4.      Шувууны томууны шинж тэмдэг илэрсэн өвчтөнд N95, мэс заслын амны хаалтыг зүүлгэнэ.
5.      Өвчтөнийг эмчлэх, асрах үедээ эмнэлгийн ажилтан хамгаалалтын иж бүрдэл хувцас өмссөн байна.
6.      Өвчтөний өрөөнд өдөр бүр байнгын халдваргүйтгэлийг зааврын дагуу хийнэ.
7.      Шувууны томууны хүний өвчлөлийн сэжигтэй хүнийг нэг, нэгээр нь тусгаарлана. Эмнэлгийн ажилчид нэг хүнийг үзээд дараагийн хүнийг үзэхдээ хамгаалалтын хувцсаа сольж, гараа заавал угааж, халдваргүйжүүлнэ. Өрөө бүрийг шаардлагатай эмнэлгийн багаж хэрэгслээр хангаж, багаж хэрэгслийг хэрэглэсний дараа халдваргүйтгэнэ.
8.      Эмнэлгийн өрөөний цонхыг онгойлгон өрөөг агааржуулж болох боловч тэр хэсэгт хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлана. Хүн байгаа өрөөний хаалгыг байнга хаалттай байлгана.
9.      Эмнэлэгт байгаа хүнийг бусад хүмүүстэй уулзахыг хориглоно. Өвчтөний ар гэрийнхэн, шаардлагагүй тохиолдолд эмнэлгийн бусад мэргэжилтэнг орохыг хориглоно.
10. Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэсэн багаж, тоног, төхөөрөмжийг халдваргүйжүүлэх, цэвэрлэх, устгах үед эмнэлгийн мэргэжилтэн заавал хамгаалалтын иж бүрдэл хувцас өмсөнө.
11. Өвчтөнийг зөөвөрлөх, тээвэрлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөнө.
12. Эмнэлгийн гаралтай тусгай хог хаягдлыг битүүмжлэгдсэн тусгай тэмдэг бүхий зориулалтын саванд хийж, шатааж устгана.
13. Эмнэлгийн ажилтан шувууны томуутай өвчтөнтэй хамгаалах хувцас өмсөөгүй, эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдол бүрийг өөрийн эмнэлгийн удирдлага, Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ-д яаралтай мэдээлнэ.
14. Шувууны томуутай өвчтөнтэй хамгаалах хувцас өмсөөгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн эмнэлгийн ажилтанг 7 хоног гэрт тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд оруулна.
 
Гурав. Амбулатори, поликлиникт мөрдөх халдвар хамгааллын дэглэм
 
1.      Шувууны томууны хүний өвчлөлийн эмнэлзүйн шинж тэмдэг бүхий хүн амбулаторит ирэхэд шувууны томуутай өвчтөнтэй ойрын хавьталтай байсан эсэх халдварт өртсөн улс, орон, нутгаар сүүлийн 7 хоногийн хугацаанд зорчсон эсэхийг тодруулан эмнэлгийн удирдлага, харьяа эрүүл мэндийн газар, ХӨСҮТ-д яаралтай мэдээлнэ.
2.      Өвчтөнийг аль болох агаарын сөрөг даралттай өрөөнд тусгаарлана.
3.      Хэрэв өвчтөнд шувууны томууны сэжиг илэрвэл N95 буюу мэс заслын амны хаалт зүүлгэнэ. Өвчтөнд амны хаалт зүүлгэх боломжгүй бол өвчтөнийг ханиах, найтаах, ярихдаа нэг удаагийн амны цаасаар амаа таглахыг зөвлөнө.
4.      Эмнэлгийн ажилчид шувууны томууны сэжигтэй өвчтөнд үзлэг хийхдээ иж бүрдэл хамгаалах өмсгөл өмсөнө.
Дөрөв: Лабораторийн халдвар хамгааллын дэглэм.
·        Лабораторийн шинжилгээг биоаюулгүйн III зэргийн лабораторид хийнэ.
·        Хамгаалах иж бүрдэл хувцас өмсөнө.
·        Шинжилгээ ид явагдаж байгаа үед лаборатори руу орох, гарахыг хориглоно.
·        Халдвартай материалтай харьцах, бээлий тайлсны дараа, лабораториос гарахдаа гараа заавал угаана. 
·        Лабораторид хоол идэх, юм уух, тамхи татах, нүдний уян линзтэй харьцах, гоо сайхны будалт хийхийг хориглоно. Нүдний уян линзтэй эмч, ажилчид нүдний шил, нүүрний хаалт зэрэг хамгаалах хэрэгсэл  хийнэ.
·        Тусгай автомат пипетик хэрэглэнэ. /Пипетикийг  амаар соруулахыг хориглоно/
·        Бүх үйл ажиллагааг агаарт халдвар цацагдахаас  сэргийлэхэд чиглүүлнэ.
·        Ажлын байрны эд юмсын гадаргууг өдөрт 1-2 удаа халдваргүйжүүлнэ.
·        Халдвартай материал асгарсан тохиолдол бүрт халдваргүйжүүлнэ.
·        Лабораторийн бүх хог хаягдлыг тусгай зориулалтын ус нэвтэрдэггүй, битүүмжлэгдсэн саванд цуглуулж, халдваргүйжүүлж, шатааж устгана.
·        Хортон шавьж, мэрэгчдийг устгана.
·        Халдвартай материалтай ажиллаж байгаа үед өрөөний хаалган дээр анхааруулах тэмдэг заавал тавьсан байна. Мөн эмчийн нэр, утас, заавал хэрэглэх хамгаалах хэрэгслийн жагсаалтыг гаргаж хүний нүдэнд ил харагдах газар байрлуулна.
·        Лабораторийн эмч, ажилчдад халдвар хамгааллын дэглэм сахих талаар сургалт явуулсан байна.
Лабораторийн багаж, хэрэгсэл, өрөө, тасалгаа
·        2 давхар, өөрөө хаагддаг хаалгатай байна.
·        Өрөө бүр гар угаах угаалтууртай байна.Угаалтуур нь гар оролцохгүй, автомат ажиллагаатай, гарах хаалганы ойролцоо байрласан байна.
·        Хана, шал, тааз, сандал, эд хэрэгсэл нь цэвэрлэх, халдваргүйжүүлэхэд хялбар материал байна. Шал нь шингэн нэвтрэхгүй, халтирахгүй нөхцөл бүрдсэн байна.
·        Цонх хаалттай байна.
·        Лабораторийн хог хаягдлыг боломжтой бол дотроо халдваргүйжүүлж, устгана.
Тав:Эмнэлгийн гаралтай тусгай хог хаягдлыг  зайлуулж,  устгах
1.          "Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах тухай" Эрүүл мэндийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2002 оны 10 дугаар сарын 17 өдрийн 249/201 тоот тушаал, "Журам шинэчлэн батлах тухай" Эрүүл мэндийн сайдын 2003 оны 12 сарын 31-ны өдрийн 313 тоот тушаалын дагуу зайлуулж, устгана.
2.          Эмнэлгийн ажилтан иж бүрдэл хамгаалах хувцас өмсөж, эмнэлгийн гаралтай тусгай хог хаягдлыг зайлуулж, устгана.
Зургаа. Хамгаалалтын хувцсыг өмсөх, тайлах журам
Өмсөх:
Хамгаалалтын хувцас нь эмнэлгийн мэргэжилтэн шувууны томууны хүний өвчлөлийн халдварт өртөх боломжийг бууруулдаг болохоос халдвараас бүрэн гүйцэд сэргийлэхгүй. Хамгаалалтын хувцас нь эмнэлгийн мэргэжилтэн өвчтөн болон халдвартай материалтай харьцах бүх хугацааны туршид зохих дэглэм, журам, зааврын дагуу, зөв хэрэглэсэн нөхцөлд үр дүнтэй байдаг.
1.      Мэс заслын өмд, цамц / пиджак/
2.      Гутлын углааш юмуу шаахай өмсөнө. Өмдний шуумаг гутлын углааш, эсвэл шаахайны дотор талд орсон байна.
3.      Лабораторийн халаад юмуу комбинзон / Ус нэвтэрдэггүй халаад/
4.      Ус нэвтэрдэггүй хормогч / Өвчтөн, шинжилгээ зөөвөрлөх үед/
5.      1 дүгээр бээлий /Халаадны ханцуйг бээлийний дотор талд орсон байхаар бээлийгээр даруулж өмсөнө/
6.      Амны хаалт
7.      Малгай / хошуу алчуур/
8.      Нүдний шил
9.      2 дугаар бээлий
 
Тайлах
1.      Бээлийтэй гараа < 60%-н этилийн спиртээр арчина. Гутлыг 1%-н гипохлорид натрийн уусмалаар арчина.
2.      Шар бүсэд байгаа эмнэлгийн туслах ажилтан нь агаарын шүүлтүүртэй амны хаалт, комбинзон, нүдний шил, 4 хос бээлий өмсөнө. Туслах ажилтан улаан бүсээс гарч ирсэн эмнэлгийн ажилтны хамгаалалтын хувцсыг дараах дарааллаар тайлна:
3.      Улаан бүсээс гарч ирсэн эмнэлгийн мэргэжилтний нүдний шилийг тайлна.
4.      Туслах ажилтан нэг хос бээлийгээ тайлна.
5.      Эмнэлгийн мэргэжилтний комбинзоны цахилгааныг маш болгоомжтой тайлна.
6.      2 дахь хос бээлийгээ тайлна.
7.      Ажилтны комбинезоныг дотор талаас гадна тал руу нь чиглүүлэн тайлна.
8.      Амны хаалтыг хамгийн сүүлд авна.
9.      Эмнэлгийн мэргэжилтэн гутлын улавчаа тайлаад ногоон бүсэд орно.
10. Туслах ажилтан бохирдсон хувцсыг зориулалтын хог хаягдлын уут, саванд хийнэ. Хог хаягдлын уутны гадна талыг бохирдуулахгүй байна.
11. Бохирдсон зүйлсийн гадаргуу, гутал, өрөөний шалыг халдваргүйжүүлэх уусмалаар халдваргүйжүүлнэ.
12. Туслах ажилтан нүдний шилээ өөрөө тайлна.
13. 3 дахь хос бээлийгээ тайлна.
14. Туслах ажилтан комбинзоныхоо цахилгааныг өөрөө болгоомжтойгоор тайлна.
15. Комбинзоныг тайлахдаа дотроос гадна тал руу нь чиглүүлэн тайлна.
16. Гутлаа тайлаад ногоон бүсэд орохын өмнө сүүлчийн хос бээлийгээ тайлна.
17. Туслах ажилтан 4 хос бээлий өмсөнө.