A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТЭЙ ЭСЭХИЙГ ТОГТООХ, ЭМНЭЛГИЙН ДҮГНЭЛТ ГАРГАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2005 оны 152/188 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт
 
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТЭЙ ЭСЭХИЙГ ТОГТООХ, ЭМНЭЛГИЙН ДҮГНЭЛТ ГАРГАХ ЖУРАМ
1.             Сум, баг, хорооны Засаг дарга, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, цагдаагийн байгууллага, иргэн нь архины хамааралтай этгээдийг согтуурах мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоолгох, дүгнэлт гаргуулахаар нутаг дэвсгэрийн эмнэлгийн байгууллагад хүсэлт гаргана.
2.             Эмнэлгийн байгууллага нь доорх эмч нарын комиссын бүрэлдэхүүнтэйгээр тухайн этгээдэд дүгнэлт гаргана.
 
Комиссын дарга: Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга
 
Гишүүд:
1.      Сэтгэцийн эмгэг, наркологийн эмч
2.      Дотрын эмч
3.      Сүрьеэгийн эмч
4.      Арьс ба өнгөний эмч
3.             Комисс нь "Архины шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ" "MNS 5396-1:2004 стандартад заагдсан оношилгооны шалгуур шинжийг баримтлан тухайн этгээдийг архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон дүгнэлтээ 48 цагийн дотор хүсэлт тавьсан байгууллага, иргэнд гаргаж өгнө.
4.             Комисс нь согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдэд Эрүүлийг хамгаалах технологи, Архины шалтгаант сэтгэцийн зан үйлийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ MNS 5396-1:2004 стандартад заасан шинжилгээнүүдээс гадна дараах шинжилгээнүүдийг холбогдох газруудаар хийлгэж дүнг дүгнэлтдээ хавсаргана. Үүнд:
а/ Сүрьеэгийн шинжилгээ /уушигны флюр зураг/
б/ЭХО-сонографийн шинжилгээ /дотрын цуллаг эрхтнийг шинжлэх/
в/Цус ба шээсний ерөнхий, биохимийн шинжилгээ /элэгний үйл ажиллагааг тодорхойлох/
г/Бусад шинжилгээ
5.             Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон комиссын дүгнэлтийг тусгай маягтаар гаргаж, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.