- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨЛБӨРГҮЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЗААВАР
Эрүүл мэндийн сайд, Санхүү, эдийн засгийн сайдын 2003 оны 21/30 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт
ТӨЛБӨРГҮЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЗААВАР
1. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 28-р зүйлд заасан эмнэлгийн төлбөргүй тусламж, үйлчилгээг хэрэгжүүлэхэд энэхүү зааврыг мөрдөнө.
2. Энэхүү заавар нь (цаашид "Төлбөргүй тусламж, үйлчилгээ" гэх) төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад мөрдөгдөнө.
3. Монгол улсын иргэнд эмнэлгийн төлбөргүй тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд даатгуулсан эсэх болон нутаг дэвсгэрийн харьяаллыг харгалзахгүйгээр үзүүлнэ.
4. Гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүсийн төлбөргүй тусламж, үйлчилгээг Монгол улсын хоёр талын болон олон улсын гэрээ хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол хамааруулахгүй.
5. Эмнэлгийн байгууллага нь иргэдээс иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эмчийн буюу эмнэлгийн бичгээс өөр бичиг баримтыг шаардахгүйгээр төлбөргүй тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
6. Харин хүний амь нас аврахаар болон их хэмжээний хохирлоос сэргийлж яваад гэмтсэн, өвчилсөн болон түүнтэй адилтгах тохиолдолд төлбөргүй тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
7. Эмнэлгийн бичиг баримт, энэ тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан үнэ төлбөргүй эм олгох хуудсанд төлбөргүй эмчлэгдэх шалтгаан, өвчин, эмгэг, осол гэмтлийг тодорхой бичиж тэмдэг дарж баталгаажуулна.
8. Эрүүл мэндийн байгууллагууд нь эмнэлгийн төлбөргүй тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгуулж, батлуулна.
9. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг төсвөөс санхүүжүүлнэ.
10. Энэхүү заавар болон Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан эмнэлгийн төлбөргүй тусламж, үйлчилгээний жагсаалтыг зөрчиж төлбөр авсан тохиолдолд тухайн эмнэлгийн байгууллагын дарга, холбогдох эмч, мэргэжилтэнд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A