A

A

A

Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайд, Санхүү, эдийн засгийн сайдын 2003 оны 21/30 тоот хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт
 
ТӨЛБӨРГҮЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ
Доорх өвчин эмгэгийн үед vнэ төлбөргүй тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Yүнд:
 
Нэг. Сүрьеэ (энэ тушаалын гуравдугаар хавсралтад заасан эмд дасал болоогүй тохиолдол)
Хоёр. Хорт хавдрын III, IY үе шат (хөнгөвчлөх эмчилгээ)
Гурав. Сэтгэцийн эмгэг
3.1.           Органик болон шинж тэмдгийн сэтгэцийн өөрчлөлт
3.2.           Сэтгэц нөлөөт бодисоос үүсэх сэтгэцийн болон зан үйлийн эмгэг
3.3.           Шизофрени, шизофрени хэв шинжит болон дэмийрэх хэлбэрийн эмгэг
3.4.           Оюуны хомсдол (F7.0 - F7.9)
Дөрөв. Удаан хугацаанд нөхөн эмчилгээ шаардагдах зарим эмгэг
1.1.           Чихрийн шижин
1.2.           Чихрийн бус шижин
1.3.           Бамбай булчирхайн дутмагшил (гипотиреоз)
1.4.           Бамбайн дайвар булчирхайн дутмагшил (гипопаратиреоз)
1.5.           Бөөрний дээд булчирхайн дутмагшил (Аддисоны өвчин)
1.6.           Паркинсоны өвчин
1.7.           Өнчин тархины дутмагшил (Шиханы хам шинж)
1.8.           Миастени өвчин (хүнд хэлбэр)
1.9.           Нүдний даралт ихсэх өвчин
1.10.       Эрхтэн шилжүүлэн суулгасны дараах байдал
1.11.       Бруцеллёз (эмнэл зүйн болон лабораторийн шинжилгээний үзүүлэлтээр сэдэрсэн нь батлагдсан)
1.12.       Дархлалын олдмол хомсдол өвчин (шинж тэмдэг илрэх ба өвчлөлийн үе шат)
Тав. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ:
5.1.           Эрүүл мэндийг дэмжих, хамгаалах сургалт, сурталчилгаа явуулах, эрүүл мэндийн суурь боловсрол олгох.
5.2.           Товлолын болон халдвар судлалын заалтаар хийгдэх дархлаажуулалт
5.3.           Эмчийн заалтаар хийгдэх халдварт өвчний голомтын ариутгал, халдваргүйтгэл
5.4.           Эрүүл ахуйн урьдчилсан ба байнгын хяналт
5.5.           Нийтийг хамарсан аюул, гамшгийн үеийн (халдвар судлалын чиглэлээр хийх шинжилгээ, ариутгал, халдваргүйтгэл, шавьжгүйтгэл, сэргийлэх тарилга, тусламж, үйлчилгээ)
5.6.           Үйлдвэрийн томоохон осол, төрөл бүрийн хордлогын шалтгааныг судлан тогтоох, хянах, дүгнэлт гаргах, мэдээлэх (хариуцах эзэн, шалтгаан тодорхойгүй, технологийн онцлогтой холбоотой)
Ахуйн осол, хордлогыг судлах, дүгнэлт гаргах, хянах, мэдээлэх (хариуцах эзэн, холбогдогч тодорхойгүй, хохирогчийн буруугүйгээс