- Нүүр
- Сайдын тушаал
- YНЭ ТӨЛБӨРГYЙ ЭМ ОЛГОХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайд, Санхүү, эдийн засгийн сайдын 2003 оны 21/30 тоот хамтарсан тушаалын гуравдугаар хавсралт
YНЭ ТӨЛБӨРГYЙ ЭМ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1. Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн болон удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардагдах зарим эмгэгийн эмчилгээний зайлшгүй шаардлагатай эмийг амбулатори, поликлиникоор үнэ төлбөргүй олгох асуудлыг зохицуулна.
1.2. Энэ журмын 1 дүгээр зүйлд дурьдсан өвчтэй хүмүүсийг орон нутагт Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлд төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төв, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэрээр оношийг нь баталгаажуулж хяналтад байлгана.
1.3. Амбулатори, поликлиникоор үнэ төлбөргүй эм олгохдоо тухайн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн үнэ төлбөргүй эм олгох хуудсаар (маягт 001) өвчтөнд нэг сарын хугацаанд хэрэглэгдэх эмийг бүртгэн, Эрүүл мэндийн сайдын 2001 оны 168 тоот тушаалаар батлагдсан жорын маягтад бичиж, эмчилгээ хяналтын картад нь тэмдэглэнэ.
Маягтыг хоёр хувь үйлдэж, нэг хувийг санхүүгийн баримт болгон үлдээж, нөгөө хувийг жорын хамт эмийг олгосон эмнэлгийн эмийн санд үлдээнэ. Маягт 001-ийг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас эрхлэн хэвлүүлнэ.
1.4. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төв, дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн захиргаа төлбөргүй эм олгох эмийн зардлыг жил бүр төсөвтөө тусган уг эмээр тасралтгүй хангах асуудлыг хариуцна. Үнэ төлбөргүй олгосон эмийн зарцуулалтын тайланг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт улирал тутам гаргаж ирүүлнэ.
1.5. Иргэн орон нутаг шилжсэн тохиолдолд эмчилгээ хийж байсан эмнэлгийн байгууллага нь шилжүүлэг хийж өгөх бөгөөд очсон газрынх нь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг түүнийг бүртгэн авч эмчилгээг нь чирэгдэлгүй үргэлжлүүлнэ.
1.6. Амбулатори, поликлиникоор үнэ төлбөргүй олгох эмийг зориулалтаас гадуур зарцуулахыг хориглоно. Уг журмыг зөрчсөн тохиолдолд гэм буруутай хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Хоёр. Амбулатори, поликлиникоор үнэ төлбөргүй эмчлэх өвчин, түүнд хэрэглэх эмийн жагсаалт
2.1 Сүрьеэ
· Пиразинамид (шахмал 500 мг)
· Этамбутол (шахмал 100-400 мг)
· Рифамицин (капсул, шахмал 150 мг, 300 мг)
· Изониазид (шахмал 100-300 мг)
· Стрептомицин (тарилгын нунтаг 1 гр. Флаконтой)
2.2. Хорт хавдрын гурав, дөрөвдүгээр үе шат (хөнгөвчлөх эмчилгээ)
· -Морфин (шахмал 10 мг, лаа 10, 20, 30 мг) (тарилгын уусмал 10 мг, 1 мл тун шилтэй)
· Кодейн (шахмал 30 мг)
· Трамадол (капсул 50 мг)
· Петидин (шахмал 50 мг, 100 мг) (тарилгын уусмал 50 мг/1 мл тун шилтэй)
· Метадон (шахмал 5 мг)
· Тримеперидин (тарилгын уусмал 10 мг/мл 1 мл тун шилтэй)
2.3. Сэтгэцийн өвчин эмгэг
· Хлорпромазин (шахмал 100 мг гидрохлорид)
· Галоперидол (шахмал 2мг, 5 мг)
· Флуфеназин (шахмал 10 мг, 20 мг деканоат)
· Диазепам (шахмал 2 мг, 5 мг)
· Вальпроны хvчил (шахмал 200 мг, 500 мг натрийн давс)
· Амитриптилин (шахмал 10 мг)
· Литийн карбонат (капсул, шахмал 300 мг)
· Фенобарбитал (шахмал 0.1 мг)
· Карбомазепин (шахмал 100 мг)
· Фенитоин (капсул 25 мг, 50 мг)
· Кломипрамин (капсул 10 мг, 25 мг)
2.4. Удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардагдах зарим эмгэг
2.4.1. Чихрийн шижин
· Инсулины тарилга (тарилгын уусмал 40,80,100 ОУН/мл, 10 мл/фл)
· Дундаж хугацааны үйлчилгээтэй инсулин (тарилгын уусмал 40, 80, 100
· ОУН/мл, 10 мл флаконтой)
· Толбутамид (шахмал 500 мг)
· Глибенкламид (шахмал 2.5 мг, 5 мг)
· Метформин (шахмал 500 мг)
2.4.2. Чихрийн бус шижин
· Адиурекрин (нунтаг 50 мг)
· Десмопрессин (хамрын дусаалга, аэрозол 100 мкг/мл)
2.4.3. Бамбай булчирхайн дутмагшил (гипотиреоз)
· Левотироксин (шахмал 50 мкг)
· Тиреоидин (шахмал 005)
2.4.4. Бамбайн дайвар булчирхайн дутмагшил (гипопаратиреоз)
· Глюконат кальция (шахмал 60 мг)
· Эргокалциферол (капсул, шахмал 1.25 мг, 50000 ОУН)
· Пропилтиоурацил (шахмал 50 мг)
2.4.5. Бөөрний дээд булчирхайн дутмагшил (Аддисоны өвчин)
· Дексаметазон (шахмал 4 мг)
· Преднизолон (шахмал 5 мг)
2.4.6. Өнчин тархины дутмагшил (Шиханы хам шинж)
· Преднизолон (шахмал 5 мг)
· L тироксин (шахмал 100 мг)
· Гонадотропин (тун шил 2500 ОУН)
2.4.7. Паркинсоны өвчин
· Левадопа+Карбидопа (шахмал 100 мг+10 мг, 250+25 мг)
· Биперидин (шахмал 2 мг, гидрохлорид) (тун шил 2 мг, гипрохлорид)
2.4.8. Миастени
· Неостигмин (шахмал 0,015, тун шил 1 мг 005%)
· Галантамин (тун шил 1% 025-1 мл)
2.4.9. Нvдний даралт ихсэх өвчин
· Пилокарпин (нүдний дусал 2%, 4%)
· Ацетазоламид (шахмал 200 мг)
· Тимолол (нүдний дусал 0,25 хувь)
2.4.10. Эд, эрхтэн шилжvvлж суулгасны дараах байдал
· Циклоспорин (капсул 25 мг)
· Програф (капсул 100 мг)
· Азатиопирин /Имуран/ (шахмал 50 мг, тарилгын нунтаг 100 мг)
2.4.11. Бруцеллёз
· Доксицилин (шахмал, капсул 100 мг)
· Котримиксазол (шахмал 100 мг)
· Ибупрофен (шахмал, 200 мг, 400 мг)-Диклофенак натри (шахмал 25 мг)
2.4.12. ДОХ-ын өвчин
· Зидовудин /AZT/ (шахмал 300 мг, капсул 100 мг, 250 мг)
· Ламивудин /ЗТС/ (шахмал 150 мг)
Ацикловир (шахмал 200 мг, 400 мг, 800 мг Текст томруулах
A
A
A