A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ОТОР НҮҮДЛИЙН ҮЕД ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАХ ТАЛААР АРД ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2002 оны 264 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
 
ОТОР НҮҮДЛИЙН ҮЕД ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАХ ТАЛААР АРД ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
 
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, Монгол орны нүүдлийн мал аж ахуйн онцлогийг харгалзан отор, нүүдэл хийж байгаа ард иргэдэд эрүүл мэндээ хамгаалахад нь туслах зорилгоор дараах зөвлөмжийг санал болгож байна.
1.  Иргэд отор нүүдлээр явахын өмнө харъяаллын эмнэлэгтээ урьдчилан сэргийлэх үзлэгт орж үзлэгийн картдаа тэмдэглүүлсэн байх шаардлагатай. Жирэмсэн эх болон 5 хүртэлх насны хүүхдийг авч оторт явахгүй байхыг эрхэмлэх хэрэгтэй. Зайлшгүй нүүдэл хийх тохиолдолд эндэх аюултайг тунгаан нүүдлээр явж буй тухайн орон нутгийн эмнэлэгт хандаж зөвлөмж авч байх хэрэгтэй.
2.            Отор нүүдлээр очсон иргэд үзлэгийн карт, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхээ ямагт биедээ явах шаардлагатай бөгөөд оторлож буй тухайн орон нутгийн эмнэлэгт заавал бүртгүүлж байх нь зүйтэй. Орон нутгийн эмнэлэг жирэмсэн болон хөхүүл эх, бага насны хүүхэд, өндөр настны эрүүл мэндэд онцгой анхаарч тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй юм.
3.            Отор нүүдэл хийж байгаа айл өрх хэрэглэж заншсан мах, гурил, цагаан идээ болон шим тэжээл сайтай хүнсний нөөцийг нэн тэргүүнд хүрэлцэхүйц базаасан байхын сацуу жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх, бага насны хүүхдийн хоол, хүнсэнд онцгойлон анхаарах хэрэгтэй.
4.            Өрх бүр өвчин намдаах, халуун бууруулах эм, даралт бууруулах эм, иодын ханд, денатурат спирт, шархны наалт, хөвөн, бинт зэрэг нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл бүхий эмийн сантай байх нь зүйтэй.
 
5.            Отор, нүүдлээр яваа иргэд та бүхэн болон таны гэр бүл, нөхөд тань осгож хөлдөх, архаг хууч өвчин сэдрэх аюул байгааг ямагт санаж түлээ түлш, дулаан хувцас хунарын нөөцтэй байхыг эрхэмлэвэл зохино.
6.            Эмнэлгийн тусламж шаардлагатай үед хамгийн ойр байгаа эмч, мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагад хандах нь зүйтэй. Эмнэлгийн яаралтай дуудлага өгөхдөө тухайн оторлож буй нутаг, усны нэрийг зөв, тодорхой өгөх, эргэлзээтэй бол өөрсдөө газарчлахыг эрхэмлэх нь өвчтөнд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй шуурхай үзүүлэх, хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг анхаарвал зохино.