- Нүүр
- Сайдын тушаал
- ОТОР НҮҮДЭЛ ХИЙЖ БАЙГАА ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2002 оны 264 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
ОТОР НҮҮДЭЛ ХИЙЖ БАЙГАА ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Отор нүүдэл хийж байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
Нэг. Отор нүүдэл хийж байгаа иргэдийн харъяа аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэх үүрэг:
1. Отор нүүдлээр яваа айл өрх, иргэд болон оторлох нутаг, өртөмтгий бүлгийнхний /ялангуяа халдварт өвчин/ судалгааг нарийвчлан гаргаж оторлох нутгийн эрүүл мэндийн байгууллагад албан ёсоор бичгээр мэдэгдэх;
2. Онцгойлон анхаарах айл өрх, иргэдийн судалгааг тусгайлан гаргаж оторт яваа иргэдийг эргэж тойрох үедээ уулзаж, тусламж дэмжлэг үзүүлэх, багаараа оторлож байгаа үед багийн эмчийг томилж албан ёсоор хариуцуулан бүхий л дэмжлэг туслалцаа үзүүлэх /цалинг 3 дахин нэмж олгох г.м./;
3. Отор нүүдлээр яваа иргэдэд тусгайлсан төлөвлөгөөний дагуу нарийн мэргэжлийн эмчийн үзлэг зохион байгуулах;
4. Отор нүүдлийн бүсийн орон нутгийн эмнэлгийн байгууллагын эмч мэргэжилтэнтэй гэрээ хэлцэл байгуулах;
5. Орон нутгийн эмнэлгийн ачаалал нь бодит боломж нөхцөлөөс хэтэрсэн үед хамтран зохицуулах арга хэмжээ авах.
Хоёр. Отор нүүдлийн бүсийн эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэх үүрэг:
1. Отор нүүдлээр ирсэн иргэдийг харъяалал харгалзахгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх;
2. Отор нүүдлээр яваа өртөмтгий бүлгийнхний эрүүл мэндийг онцгойлон хянах;
3. Отор нүүдлийн үеийн ачааллыг тооцон эм, эмнэлгийн хэрэгслийн 30 хоногийн байнгын нөөцтэй байх;
4. Отроор яваа иргэдийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг тусгайлан гаргах;
Гурав. Отор нүүдлээр яваа ард иргэдийн хүлээх үүрэг:
1. Эмнэлгийн яаралтай тусламж шаардсан үед хамгийн ойр байгаа эмч, мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагад хандах;
2. Отор нүүдлээр явахдаа иргэний үнэмлэх, үзлэгийн карт, эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авч явах;
3. Отор нүүдлийн бүсийн эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтний зөвлөмж шаардлагыг чанд биелүүлэх;
4. Отроор яваа бүс нутгийн эмнэлгийн байгууллагад заавал бүртгүүлэх;
Текст томруулах
A
A
A