- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ОЛГОХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭ, ЛИЦЕНЗИЙГ ДУГААРЛАХ ЖУРАМ /ЭМС-ын 2008 оны 81 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
/ЭМС-ын 2008 оны 81 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Эрүүл мэндийн сайдын 2002 оны 296 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ОЛГОХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭ, ЛИЦЕНЗИЙГ ДУГААРЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1 Энэхүү журмыг эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд олгох экспорт, импортын лицензийг дугаарлахад мөрдлөг болгоно.
1.2 Энэхүү журмыг ЭМЯ, аймаг, нийслэлийн засаг даргын дэргэдэх тусгай зөвшөөрөл олгох комисс эрүүл мэндийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгоход мөрдөнө.
Хоёр. Тусгай зөвшөөрлийн дугаар
2.1. Тусгай зөвшөөрлийн дугаар нь үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт үйл ажиллагааны чиглэлийг заасан үсгэн код, хоёрдугаар хэсэгт зөвшөөрөл олгосон оныг илтгэх хоёр тоо, гуравдугаар хэсэгт аймаг, нийслэлийн код, дөрөвдүгээр хэсэгт зөвшөөрлийн дугаарыг илтгэх гурван тоо байна. Үсгэн кодыг тасалсан богино зураасаар, тоон хэсгийг тасалсан ташуу зураасаар зааглана. Жишээ нь: ЭХ-02/01/015
2.2. Үсгэн код нь тусгай зөвшөөрөл олгож буй үйл ажиллагааны чиглэл болон эрүүл мэндийн байгууллагын өмчийн хэлбэрийг тодорхойлсон хоёр үсэгтэй байна. Тусгай зөвшөөрөл олгоход дараах үсгэн кодыг ашиглана:
Үсгэн код
|
Үйл ажиллагааны чиглэл
|
Өмчийн хэлбэр
|
ЭУ
|
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
|
Төрийн
|
ЭХ
|
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
|
Хувийн
|
ХУ
|
Эм ханган нийлүүлэх
|
Төрийн
|
XX
|
Эм ханган нийлүүлэх
|
Хувийн
|
ҮУ
|
Эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх
|
Төрийн
|
ҮХ
|
Эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх
|
Хувийн
|
ТУ
|
Эмнэлгийн багаж техник хэрэгсэл ханган нийлүүлэх
|
Төрийн
|
тх
|
Эмнэлгийн багаж техник хэрэгсэл ханган нийлүүлэх
|
Хувийн
|
2.3. Хоёрдугаар хэсэг нь тусгай зөвшөөрөл олгосон оныг илтгэнэ. Ингэхдээ оны сүүлийн хоёр тоог ашиглана. Жишээ нь 2003 оныг 03 гэж тэмдэглэнэ.
2.4. Гуравдугаар хэсэгт аймаг, нийслэлийн кодыг тэмдэглэнэ. Жишээ нь ХХ-03/05/401.
Дугаар
|
Аймаг, нийслэл
|
Код
|
Гэрчилгээнд олгох дугаарууд
|
1
|
Архангай
|
01
|
001-099
|
2
|
Баян-өлгий
|
02
|
100-199
|
3
|
Баянхонгор
|
03
|
200-299
|
4
|
Булган
|
04
|
300-399
|
5
|
Говь-алтай
|
05
|
400-499
|
6
|
Говь-сүмбэр
|
06
|
500-599
|
7
|
Дархан уул
|
07
|
600-699
|
8
|
Дорноговь
|
08
|
700-799
|
9
|
Дорнод
|
09
|
800-899
|
10
|
Дундговь
|
10
|
900-999
|
11
|
Завхан
|
11
|
1000-1099
|
12
|
Орхон
|
12
|
1100-1199
|
13
|
Өвөрхангай
|
13
|
1200-1299
|
14
|
Өмнөговь
|
14
|
1300-1399
|
15
|
Сүхбаатар
|
15
|
1400-1499
|
16
|
Сэлэнгэ
|
16
|
1500-1599
|
17
|
Төв
|
17
|
1600-1699
|
18
|
Увс
|
18
|
1700-1799
|
19
|
Ховд
|
19
|
1800-1899
|
20
|
Хөвсгөл
|
20
|
1900-1999
|
21
|
Хэнтий
|
21
|
2000-2099
|
22
|
Улаанбаатар
|
22
|
2100-2999
|
23
|
Эрүүл мэндийн яам
|
23
|
3000-дээш
|
2.5. Дөрөвдүгээр хэсэг нь тухайн онд олгосон гэрчилгээний дугаар байна. Жишээ нь 002, 180, 2111 гэх мэт.
Гурав. Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх барааны экспорт, импортын лицензийн дугаар.
3.1. Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх экспорт, импортын бараанд олгох лицензийн дугаар хоорондоо ташуу зураасаар заагласан хоёр тоон хэсгээс бүрдэнэ. Жишээ нь: 03/012
3.2. Эхний хэсэг нь лиценз олгосон оныг илтгэнэ. Ингэхдээ оны сүүлийн хоёр дугаарыг ашиглана. Жишээ нь 2003 оныг 03 гэнэ.
3.3. Хоёрдугаар хэсэг нь тухайн онд олгосон лицензийн дугаарыг илтгэнэ. Лицензийн дугаарыг гурван орон тоо бүхий тоогоор илэрхийлнэ. Жишээ нь 003, 028, 110 гэх мэт.
Текст томруулах
A
A
A