A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАЙГАЛИЙН ГОЛОМТОТ ХАЛДВАРТ ӨВчНИЙ ҮҮСГЭГЧ ИЛЭРСЭН ТОХИОЛДЛЫГ МЭДЭЭЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2002 оны 168 тоот тушаалын дөрөвдүгээр хавсралт
 
БАЙГАЛИЙН ГОЛОМТОТ ХАЛДВАРТ ӨВчНИЙ ҮҮСГЭГч ИЛЭРСЭН ТОХИОЛДЛЫГ МЭДЭЭЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл
1.1                 Энэхүү журмаар тархвар судлалын холбогдол бүхий сорьцоос байгалийн голомтот халдварт өвчний үүсгэгч илэрсэн тохиолдолд мэдээлэх үйл ажиллагааг зохицуулна.
1.2       "Тархвар судлалын холбогдол бүхий сэжигтэй материал, (цаашид сэжигтэй материал гэх) гэж Байгалийн голомтот халдварт өвчин үүсгэгчийг агуулсан байж болох буюу түүнийг дамжуулж болох зүйлүүдээс дээжилж авсан сорьцод тухайн өвчин үүсгэгч агуулагдаж байгааг нотолж, лабораторийн урьдчилсан дүгнэлт гарсан тохиолдлыг хэлнэ.
1.3       "Тархвар судлалын холбогдол бүхий,, гэж Хилийн гарц, боомт, хүн ам олноор төвлөрсөн хот суурин газрын хун амын хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндэд нөлөөлөх нөхцөл бүрдсэн экспорт, импортын бараа, эд зүйлс, хүнсний бүтээгдэхүүн, тэдгээрийг агуулах, дамжуулах хучин зүйлүүдийг хэлнэ.
Хоёр. Урьдчилсан мэдээлэх журам
2.1.              Тархвар судлалын холбогдол бүхий сэжигтэй материалын лабораторийн хариуг тухайн  шинжилгээг хийсэн лабораторийн эмч Халдвар Эсэргүүцэх Мэргэжлийн Секторын (ХЭМС) эрхлэгчид батлагдсан маягтаар бичиж өгнө. Шинжилгээний хариуг өгсөн эмч, хүлээн авсан албан тушаалтны гарын үсэг, цаг хугацааг тодорхой тэмдэглэж, бүртгэсэн байна.
2.2.              ХЭМ Секторын эрхлэгч шинжилгээний хариунд тархвар судлалын дүгнэлт хийж, тархвар судлалын холбогдол бүхий сэжигтэй материал гэж үзвэл БГХӨЭСТ-ийн ерөнхий захирал, дэд захирал нарт яаралтай мэдээлнэ.
2.3.     Батлагдсан мэдээг ерөнхий ба дэд захирал нар Эрүүл Мэндийн Яамны халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэнд 2 цагийн дотор мэдээлэх ба холбоо барих боломжгүй нөхцөлд Эрүүл Мэндийн Яамны дэд сайдад мөн хугацаанд мэдээлнэ.
2.4.     Орон нутагт тархвар судлалын холбогдол бүхий сэжигтэй материал илэрсэн тохиолдолд мэдээг 2 цагийн дотор БГХӨТ Газрын дарга ажлын цагаар ХЭМ Секторын эрхлэгчид, ажлын бус цагаар БГХӨЭС Төвийн хариуцлагатай жижүүрт мэдээлнэ.
2.5.     Аль ч шатанд мэдээлэл өгсөн албан тушаалтан мэдээллийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтны нэр, хаяг, утасны дугаар, цаг хугацааг тодорхой тэмдэглэж бүртгэнэ.
Гурав. Тусгай мэдээлэх журам.
3.1.    Лабораторийн эцсийн хариугаар тухайн сорьц гоц халдварт өвчний үүсгэгч агуулж байгаа нь хөдлөшгүй нотлогдсон, (шаардлагатай гэж үзвэл Эрүүл Мэндийн Яамны шинжээч нараар лабораторийн хариуг баталгаажуулсан) тохиолдолд сэжигтэй материалын (цаашид халдвартай материал гэх) мэдээг Эрүүл Мэндийн Яаманд утсаар урьдчилан мэдэгдэж, албан бичгээр 2 цагийн дотор хүргүүлнэ.
3.2.    Эрүүл Мэндийн Яам УБОК, нийслэлийн БОК, харъяа нутаг дэвсгэрийн засаг захиргаа болон холбогдох газруудад мэдээлнэ.
3.3.    Тархвар судлалын холбогдол бүхий сэжигтэй материал илрүүлсэн тухай, шинжилгээний явцыг тусгасан илтгэх хуудсыг нийслэлд  48 цагийн дотор, хөдөө орон нутагт 7 хоногийн дотор Эрүүл Мэндийн Яаманд хүргүүлнэ.
3.4.    Мэдээллийн үнэн зөв эсэхийг тухайн албан тушаалтан бүрэн хариуцах бөгөөд буруу ташаа мэдээлэл өгсөн, хугацаа алдсан, саатуулсан, мэдээллийн нууцыг задруулснаас учирсан хохирлыг гэм буруутай этгээд хариуцан барагдуулна.
Дөрөв. Бусад зүйл.
4.1.      Халдвартай материал илэрсэн тухай холбогдох мэдээг БГХӨЭС Төвийн захирал, дэд захирал нар хэвлэл мэдээллийн байгууллагад өгөх ба удирдлагын хянаж зөвшөөрсөн мэдээг тус төвийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн хэвлэл мэдээллийн байгууллагад өгч нийтлүүлнэ.
4.2.      Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, гадаадын бусад улс оронд мэдээлэх асуудлыг Эрүүл Мэндийн Яам хариуцна.
1.4.     Бүх шатны байгууллагын дотоод мэдээ, мэдээлэл тухайн байгууллагын дотоод журмаар зохицуулагдана.
 
Байгалийн голомтот ба гоц халдварт өвчний үүсгэгч илэрсэн тохиолдолд мэдээлэх схем