A

A

A

Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2002 оны 176 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
 
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛ
 
ДЭМБ-аас гаргасан "Эрүүл мэндийг дэмжигч" байгууллагыг хөгжүүлэх дараах зургаан чиглэлийн хүрээнд хийсэн ажлаар шалгаруулна. Үүнд:
 
Хамт олны эрүүл мэнд Орчны эрүүл ахуй Хамт олны харилцаа, сэтгэл зүйн орчин Байгууллага хоорондын хамтын ажиллагаа Хувь хүмүүсийн эрүүл мэндийн дадал хэвшил Эрүүл мэндийн үйлчилгээ
 
Эрүүл мэндийг дэмжигч байгууллага /сургууль, ажлын байр, эмнэлэг/-ыг шалгаруулах болзол
 
¹
Үзүүлэлт
Үнэлгээ ба оноо
Шалгуур
Нэг. Хамт олны эрүүл мэнд
1.
ЭМДБ-ыг хөгжүүлэх үндсэн 6 чиглэлээр дүрэм боловсруулан хэрэгжүүлж үр дүнг тооцон ажилласан байх
Дүрэмтэй 2
Дүрэмгүй 0
Батлагдсан дүрэм
2.
Ажиллагсад /суралцагсад/-ын эрүүл мэндийн түвшинг тодорхойлж үзүүлэлтийг дээшлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх
Хангалттай 3
Дутуу 1
Хангалтгүй 0
Эрүүл мэндийн картын тэмдэглэл, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн /эрүүл мэндийн үзүүлэлт сайжирсан зэрэг/
3.
Ажлын байранд хийх дасгал хөдөлгөөнд хамт олныг хамруулж хэвшүүлсэн байх
Хангалттай 2
Дутуу 1
Хангалтгүй 0
Хөтөлбөр, хуваарь
Нэрсийн жагсаалт
Бодит байдал
4.
Ажиллагсад /суралцагсад/-ын бие бялдрын чийрэгжилтийн түвшинг жил бүр тогтоож сайжруулах арга хэмжээг тогтмол зохион байгуулж үр дүнг тооцсон байх
Хангалттай 3
Дутуу 1
Хангалтгүй 0
Бие бялдрын чийрэгжилтийн үзүүлэлт, авсан арга хэмжээ, түүний үр дүнг харуулах баримт
5.
Хоолны газар нь эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан, ажиллагсдад сүү, цагаан идээ, төрөл бүрийн ногоо, жимс бүхий чанар сайтай, "эрүүл" хоол хүнсээр хөнгөлөлттэй үйлчилж, буцалсан ус уух нөхцөл бололцоогоор хангагдсан байх
Хангалттай 3
Дутуу 1
Хангалтгүй 0
Хөнгөлөлттэй хооллох журам, хоолны газрын эрүүл ахуй, ариун цэврийн байдал, хоолны цэс, чанар, илчлэгийн хэмжээний талаар эрүүл мэндийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, асуумж судалгааны дүн
6.
Архи, тамхигүй хамт олон болох хөдөлгөөн өрнүүлж үйл ажиллагаа нь хэвшсэн байх
Хангалттай 3
Дутуу 1
Хангалтгүй 0
Хөтөлбөр, Архи тамхинаас гарсан хүний тоо, холбогдох хуулийн хэрэгжилт
7.
Ажлын байран дахь осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулсан байх
Урьд оноос буурсан 2
Урьд оны түвшинд 1
Урьд оноос ихэссэн 0
Өвчлөл, хөдөлмөрийн чадвар түр алдалт /ХЧТА/, осол, гэмтлийн үзүүлэлт оноор
8.
Онцгой тохиолдлын үед /гал түймэр, зуд, осол, голомтлон гарсан халдварт өвчин/ авран хамгаалах бэлэн байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөтэй, ажиллагсдыг сургаж бэлтгэсэн байх
Хангалттай 2
Дутуу 1
Хангалтгүй 0
Төлөвлөгөө, ажиллагсдын мэдлэгийн төвшин
Хоёр. Орчны эрүүл ахуй
1.
Байгууллагын гадаад орчныг тохижуулсан, аюулгүй байдлыг хангасан эсэх
Хангалттай 3
Дутуу 1
Хангалтгүй 0
Гадаад орчны зураг хийсэн ажлын үзүүлэлт
2.
Байгууллага хортон шавьжгүй байх
Хангалттай 3
Дутуу 1
Хангалтгүй 0
Гэрээ, ариутгал, шавьжны устгал хийлгэсэн баримт, эрүүл мэндийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт
3.
Ажиллах, сурах нөхцөл бололцоогоор хангагдсан байдал /ажлын байр, багаж, тоног төхөөрөмж, хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, анги, ширээ, сандал, ном сурах бичиг нь стандартын шаардлага хангаж буй байдал/
Хангалттай 3
Дутуу 1
Хангалтгүй 0
Хөдөлмөрийн эрүүл ахуйн болон эрүүл ахуйн асуудал хариуцсан эрүүл мэндийн хяналтын улсын байцаагч нарын дүгнэлт, бодит байдал, зураг
4.
Ариун цэврийн шаардлага хангасан угаагуур, бие засах газартай, суудлын тоо нь хүрэлцээтэй байх
Хангалттай 3
Дутуу 1
Хангалтгүй 0
Шаардлага хангасан угаагуур /8-10 хүнд 1/, суултуур /10 эмэгтэйд 1, 15 эрэгтэйд 1/
5.
Орчиндоо дуу чимээ, шуугиан, доргион, утаа, тоос зэрэг ажиллагсдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зүйлгүй байх
Хангалттай 2
Дутуу 1
Хангалтгүй 0
Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, бодит байдал, зураг
6.
Байгууллагын дотоод орчин /агааржуулалт, гэрэлтүүлэг, дулаан, өнгө будаг, бохир ус, тоног төхөөрөмж, барилга байгууламжийн байдал, хог хаягдал зэрэг/-оос ажиллагсдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлгүй, ажлын байрны орчны эрүүл ахуйн стандартын шаардлага хангаж буй байдал
Хангалттай 3
Дутуу 1
Хангалтгүй 0
Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, бодит байдал, зураг
7.
Байгууллага нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хүрэлцээтэй халуун, хүйтэн усаар хангагдсан байх
Хангалттай 3
Дутуу 1
Хангалтгүй 0
Эрүүл мэндийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт
8.
Ажиллагсад нь алжаал тайлах, амрах нөхцлөөр хангагдсан байх
Хангалттай 3
Дутуу 1
Хангалтгүй 0
Амрах байр, ажиллагсдын зуслан түүний тохижилт, үйлчилгээний байдал /зураг/
Гурав. Хамт олны харилцаа, сэтгэл зүйн орчин
1.
Шийдвэр гаргах үйл ажиллагаандаа хамт олны төлөөлөгчдийг оролцуулдаг байх
Оролцуулдаг 2
Үгүй 0
Тушаал шийдвэр, хамт олны зөвлөл, хурлын тэмдэглэл
2.
Хамт олон нөхөрсөг, харилцан бие биеэ хүндэтгэсэн, эелдэг зөөлөн харилцааг эрхэмлэдэг, бие биедээ тусалж дэмждэг болсон байх
Хангалттай 3
Дутуу 1
Хангалтгүй 0
Санал гомдол, шүүмжлэлийн мөрөөр авсан арга хэмжээ, асуумж судалгааны дүн
3.
Тахир дутуу болон амьдралын бололцоо муутай хүмүүстээ халамж, үйлчилгээ үзүүлэх талаар тодорхой ажил зохиосон байх
Хангалттай 2
Дутуу 1
Хангалтгүй 0
Тушаал шийдвэр, хөтөлбөр, нэрсийн жагсаалт, тайлан
4.
Ажиллагсдынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэх үе шаттай сургалт явуулах, эсвэл сурч боловсрох нөхцөл боломжоор хангасан байх
Хангалттай 2
Дутуу 1
Хангалтгүй 0
Сургалтын өрөө, түүний тохижилт, гарын авлага, явуулсан сургалт
 
5.
Хамт олны дунд спорт, соёл урлагийн болон бусад арга хэмжээг тогтмол зохион явуулдаг, шаардлагатай нөхцөл боломжоор хангагдсан байх /биеийн тамирын заал, клуб зэрэг/
Хангалттай 2
Дутуу 1
Хангалтгүй 0
Ажлын төлөвлөгөө тайлан, зураг, шагнал урамшуулал, хамт олны дунд явуулсан асуулгын дүн
Дөрөв. Байгууллага хоорондын хамтын ажиллагаа
1.
Байгууллага нь орон нутгаас зохиож буй соёл, урлаг, спорт, биеийн тамир, бусад олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцож амжилт гаргасан байх
Хангалттай 2
Дутуу 1
Хангалтгүй 0
Бичиг баримт, шагнал урамшуулал, тайлан, бусад баримт
2.
Эрүүл мэндийг дэмжих талаар хийж байгаа ажлаа мэдээллийн хэрэгслээр /радио, телевиз, сонин/ сурталчилдаг, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилладаг байх
Хангалттай 3
Дутуу 1
Хангалтгүй 0
Хөтөлбөр, бэлтгэсэн материал, график, тайлан
3.
Хамт олны эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх талаар эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажилладаг байх
Хангалттай 2
Дутуу 1
Хангалтгүй 0
Гэрээ, ажлын хөтөлбөр, түүний биелэлт
4.
Албан байгууллага, хамт олныг сонгон авч эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд нь тусалж дэмжих
Хангалттай 3
Дутуу 1
Хангалтгүй 0
Тушаал шийдвэр, баримт бичиг, хөтөлбөр тайлан
5.
Эрүүл мэндийн хичээл дээр үзсэн зүйлийг хүүхдүүд гэртээ хариад хэрэгжүүлэх, эцэг эхтэйгээ хамтран ажиллах боломжоор хангагдсан байх /хичээл дээр шүдээ хэрхэн угаах талаар орсон үед эцэг эхчүүд энэ хичээлийн дадлагыг гэртээ хийлгэдэг байх гэх мэт/
Хангалттай 3
Дутуу 1
Хангалтгүй 0
Эцэг эхийн зөвлөлийн ажлын төлөвлөгөө, эцэг эхчүүдийн сургалтад хамрагдсан байдал, багш эцэг эхчүүдийн харилцах дэвтэр, хүүхдүүдийн мэдлэг, дадлын түвшин
Тав. Хувь хүмүүсийн эрүүл мэндийн дадал хэвшил
1.
Ажиллагсад /суралцагсад/-ын эрүүл мэндийн мэдлэгийн түвшин
80%-иас дээш-4
60%-иас дээш-2
60%-иас доош-0
Болзлын дагуу ажиллахын өмнөх ба дараах асуумж, судалгааны харьцуулсан дүн
2.
Эрүүл мэндийн танхим, булантай үйл ажиллагаа нь тогтмолжсон, МСС-ны гарын авлага, материалаар хангагдсан байх
Хангалттай 4
Дутуу 1-2
Хангалтгүй 0
Тохижуулсан танхим, булан, хөтөлбөр хуваарь, тайлан
3.
Үе тэнгийн сургагч /сайн дурын идэвхтэн/ нарыг бэлтгэж, ажиллагсад, хамт олны дунд сургалт, ярилцлагыг тогтмол явуулдаг байх
Хангалттай 3
Дутуу 1
Хангалтгүй 0
Хөтөлбөр, сургагч идэвхтнүүдийн нэрс, хуваарь, тайлан
4.
Сургуулиас завсардсан хүүхдүүдэд /Эмнэлэг, ажлын байранд бол ажиллагсдын сургуулиас завсардсан хүүхдүүд/ эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулж тодорхой үр дүнд хүрсэн байх
Хангалттай 3
Дутуу 1
Хангалтгүй 0
Хөтөлбөр, нэрс, хуваарь, үр дүнгийн үзүүлэлт, тайлан
5.
Хамт олныг эрүүл мэндийн боловсрол олгох албан бус сургалтанд хамруулсан, хүн бүр эрүүл мэндээ хамгаалж бэхжүүлэх мэдлэг, дадалтай, бусдад туслах чадвартай болсон байх
Хангалттай 3
Дутуу 1
Хангалтгүй 0
Хөтөлбөр, нэрс, хуваарь, тайлан, хамт олноос авсан судалгаа
6.
Эцэг эх, суралцагсад /эмчлүүлэгч, үйлчлүүлэгч/ болон хүн амын дунд эрүүл мэндийн мэдээлэл, сурталчилгаа хийж сурталчилгааны материалаар хангасан байдал
Хангалттай 3
Дутуу 1
Хангалтгүй 0
Хөтөлбөр, нэрс, хуваарь, тайлан, сургалтын материал, баримт
 
Зургаа. Эрүүл мэндийн үйлчилгээ
1.
Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмолжуулж эрүүлжүүлэх бодитой арга хэмжээ авсан байх
Хангалттай 3
Дутуу 1
Хангалтгүй 0
Эрүүл мэндийн үйлчилгээний төрөл, давтамж, эрүүл мэндийн карт, үзлэгт хамрагдсан хүмүүсийн бүртгэл, эрүүлжүүлэх арга хэмжээ, түүний үр дүн /өвчлөл буурсан зэрэг/
2.
Ажиллагсдын хүүхдийг /сурагчдыг/ дархлаажуулалтад хамруулсан байдал
Хангалттай 2
Хангалтгүй 0
Нэрсийн бүртгэл, эрүүл мэндийн карт, тайлан
3.
Ажиллагсад /суралцагсад/-ын эрүүл мэндийн картыг журмын дагуу тогтмол сайн хөтөлж хэвшсэн байх /тухайн байгууллагын эмч, боловсон хүчин/
Хангалттай 2
Дутуу 1
Хангалтгүй 0
Журмын дагуу хөтлөгдсөн карт
4.
Ажиллагсдын /багш, сурагчдын/ тодорхой хэсгийн төлөөллийг эмнэлгийн анхны тусламжийн аргад сургаж шаардагдах материалаар хангасан байх
Хангалттай 3
Дутуу 1
Хангалтгүй 0
Тушаал, хөтөлбөр,сургалтын материал, гарын авлага мэдлэгийн түвшинг шалгасан дүн, тусламж үзүүлсэн бүртгэл
5.
Байгууллага эмчтэй, эмчийн өрөөтэй, үйл ажиллагаа нь тогтмолжсон, эмчгүй бол эмч гэрээгээр ажиллуулдаг байх
Хангалттай 3
Дутуу 1
Хангалтгүй 0
Тушаал, гэрээ, ажлын байрны тодорхойлолт, фото зураг, үйлчлүүлэгсдийн бүртгэл, судалгаа, авсан арга хэмжээ, түүний үр дүн