- Нүүр
- Сайдын тушаал
- “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА”-ЫГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2002 оны 176 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
"ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА"-ЫГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Зорилго:
1.1 Хамт олныхоо эрүүл мэндийг хамгаалж бэхжүүлэх таатай орчин бүрдүүлсэн эрүүл мэндийг дэмжигч байгууллагын үйл ажиллагааг үнэлж урамшуулан дэмжих зорилготой.
Хоёр. Шалгаруулах журам:
2.1. Эрүүл мэндийг дэмжигч байгууллага /ЭМДБ/ болох зорилт тавин ажиллаж байгаа байгууллага нь орон нутгийн ЭМДБ-ыг шалгаруулах комисст бүртгүүлж үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулсан байна.
2.2. ЭМДБ шалгаруулах үйл ажиллагаа нь 2 үе шаттай байна. Эхний шатыг аймаг, нийслэлийн хэмжээнд, 2 дах шатыг улсын хэмжээнд дүгнэнэ.
2.3. Нэгдэх шатны шалгаруулалтаар 60-100 оноо авсан байгууллага хоёр дахь шатны шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд "Эрүүл мэндийг дэмжигч" гэсэн гэрчилгээ олгоно.
Гурав. Гэрчилгээ, Урамшуулал
3.1. Болзолд шалгарсан байгууллагад "Эрүүл мэндийг дэмжигч" гэсэн гэрчилгээг Эрүүл мэндийн яам холбогдох бусад яам /Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам/-тай хамтран олгоно.
3.2. Гэрчилгээ нь гурван зэрэглэлтэй байна.
3.2.1. Орон нутгийн комисст бүртгүүлээд ЭМДБ-ыг хөгжүүлэх үндсэн 6 чиглэлийн хүрээнд 1-ээс доошгүй жил үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд болзлын дагуу 60-75 оноо авсан тохиолдолд "Эрүүл мэндийг дэмжигч" 3-р зэргийн гэрчилгээ олгоно.
3.2.2. "Эрүүл мэндийг дэмжигч" 3-р зэргийн гэрчилгээ аваад үндсэн 6 чиглэлийн хүрээнд 1-ээс доошгүй жил үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд болзлын дагуу 76-90 оноо авсан тохиолдолд "Эрүүл мэндийг дэмжигч" 2-р зэргийн гэрчилгээ олгоно.
3.2.3. "Эрүүл мэндийг дэмжигч" 2-р зэргийн гэрчилгээ аваад үндсэн 6 чиглэлийн хүрээнд 1-ээс доошгүй жил үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд болзлын дагуу 91-100 оноо авсан тохиолдолд "Эрүүл мэндийг дэмжигч" 1-р зэргийн гэрчилгээ олгоно.
3.3. "Эрүүл мэндийг дэмжигч"-1,2,3 дугаар зэргийн Гэрчилгээг дагалдах мөнгөн шагналын эх үүсвэр, хэмжээг тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар шийдвэрлэнэ.
3.4. Гэрчилгээг дагалдах мөнгөн шагналын доод хэмжээ:
Гэрчилгээ 1-р зэрэг 500 000 төгрөг
Гэрчилгээ 2-р зэрэг 350 000 төгрөг
Гэрчилгээ 3-р зэрэг 200 000 төгрөг байвал зохино.
3.5. "Эрүүл мэндийг дэмжигч"-нэгдүгээр зэргийн гэрчилгээ аваад 2-оос доошгүй жил ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн байгууллагууд /сургууль, ажлын байр, эмнэлэг тус бүр 3/-аас жил бүр 9 байгууллагыг шалгаруулан Эрүүл мэндийн яамны өргөмжлөл, 1.5 сая төгрөгийн үнэ бүхий ЭМД үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүнээр шагнана.
Текст томруулах
A
A
A