A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2002 оны 176 тоот тушаалын гуравдугаар хавсралт
 
ЭрҮҮл мэндийг дэмжигЧ байгууллагыг шалгаруулах комиссын бҮрэлдэхҮҮн, ажиллах журам
 
Нэг. Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг шалгаруулах Эрүүл мэндийн яамны комиссын бүрэлдэхүүн
 
Дарга                                     Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
 
Орлогч                                   Мөн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга
 
Нарийн бичгийн дарга  Мөн газрын Орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан
мэргэжилтэн
 
Гишүүд                                  Мөн газрын Халдварт бус өвчний асуудал хариуцсан                                             мэргэжилтэн
Мөн яамны Нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн
Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн захирал
Эрүүл ахуйн асуудал хариуцсан эрүүл мэндийн Улсын хяналтын байцаагч
Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн эрүүл мэндийг дэмжих албаны дарга
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Бага, дунд Боловсролын бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын албаны байцаагч /зөвшилцсөнөөр/
Хоёр. Эрүүл мэндийн дэмжигч байгууллагыг шалгаруулах орон нутгийн комиссын бүрэлдэхүүн
Дарга                                     Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
Орлогч дарга                       Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
Нарийн бичгийн дарга Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн
Гишүүдэд                              Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн
Аймгийн боловсрол, соёлын төв /нийслэлд "Боловсрол" төв/-ийн арга зүйч багш
Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн хяналтын Газрын байцаагч
Аймаг, нийслэлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын байцаагч /зөвшилцсөнөөр/
Гурав. Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг шалгаруулах комиссын ажиллах журам
3.1.           Комиссын зорилго
Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, хамт олны үйл ажиллагаанд бодитой үнэлгээ өгч шалгаруулах
3.2.           Удирдлага, зохион байгуулалт
3.2.1.     Комисс нь эрүүл мэнд, хөдөлмөр, боловсролтой холбоотой гарсан хууль тогтоомж, тушаал шийдвэр, хөтөлбөр ДЭМБ-ын Номхон далайн Баруун Эргийн Бүсээс гаргасан "Эрүүл мэндийг дэмжигч сургууль", "Эрүүл ажлын байр хөгжүүлэх" гарын авлага, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвөөс хэвлүүлсэн "ЭМД үйл ажиллагааны арга зүй" гарын авлага, энэ журам болон бусад холбогдох хууль эрхийн актуудыг мөрдлөг болгон жилийн болон хэтийн төлөвлөгөөтэй ажиллана.
3.3.           Эрүүл мэндийн яамны комиссын үйл ажиллагаа
3.3.1.     Комисс нь орон нутгийн комиссоос ирүүлсэн байгууллагын материалтай танилцаж 2 дах шатны шалгаруулалтыг хийнэ.
3.3.2.     Хоёр дах шатны шалгаруулалтаас болзол хангасан байгууллагуудын материалыг комиссын хуралдааны протоколыг үндэслэн Эрүүл мэндийн сайдын зөвлөлд оруулж шийдвэрлүүлнэ.
3.3.3.     "Эрүүл мэндийг дэмжигч"-нэгдүгээр зэргийн гэрчилгээ аваад 2-оос доошгүй жил ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн байгууллагуудад Эрүүл мэндийн яамны шагнал олгох асуудлыг жил бүрийн 3-р сард багтаан хэлэлцэж Эрүүл мэндийн сайдын зөвлөлд оруулж шийдвэрлүүлнэ.
3.3.4.     Улсын хэмжээнд шалгарсан 9 байгууллага /сургууль, ажлын байр, эмнэлэг/-ын шагналыг Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр /жил бүрийн 4 дүгээр сарын 7/-нд гардуулах ажлыг зохион байгуулна.
3.4.           Орон нутгийн комиссын үйл ажиллагаа
3.4.1.     Орон нутгийн /аймаг, нийслэл/ комисс нь ЭМДБ болохоор ажиллаж буй байгууллагуудын бүртгэлтэй байна.
3.4.2.     Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, ерөнхий чиглэлийг баталгаажуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллана.
3.4.3.     Комисс нь "Эрүүл мэндийг дэмжигч" гэрчилгээ авах болзол хангаж үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан байгууллагуудын үйл ажиллагааг жилд нэг удаа дүгнэн шалгарсан байгууллагын материалыг Засаг даргын Тамгын газрын албан тоотын хамт жил бүрийн 10 дугаар сарын 15-ны дотор ЭМДБ-ыг шалгаруулах Яамны комисст хүргүүлнэ.
3.4.4.     "Эрүүл мэндийг дэмжигч"-нэгдүгээр зэргийн гэрчилгээ аваад 2-оос доошгүй жил ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн байгууллагууд /сургууль, ажлын байр, эмнэлэг/-ыг шалгаруулан Эрүүл мэндийн яамны шагналд тодорхойлж холбогдох материалыг жил бүрийн 3 дугаар сарын 1-ний дотор ЭМДБ-ыг шалгаруулах Яамны комисст хүргүүлнэ.
3.4.5.     Комисс нь ЭМДБ-д олгох гэрчилгээг дагалдах шагналын зардлыг орон нутгийн төсөвт тусгуулах асуудлыг хариуцна.
3.4.6.     Комисс нь үйл ажиллагааны тайлангаа жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор ЭМДБ-ыг шалгаруулах Яамны комисст хүргүүлнэ.
3.4.7.     Комисс нь ЭМДБ-ыг шалгаруулах Яамны комиссоос мэргэжил, арга зүйн зөвлөмж авч ажиллана.