A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • А, Д АМИНДЭМИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХ ЗААВАР /ЭМС-ын 2013 оны 470 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2013 оны 470 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 74 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
 
А, Д АМИНДЭМИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХ ЗААВАР
 
1.1.    Танилцуулга
А Аминдэм Дутал /ААД/ нь дэлхийн хөгжиж буй олон оронд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. Дэлхийн хэмжээнд 3.3 сая хүн ААД-ын эмнэл зүйн хэлбэрээр, 75.4 сая хүн эмнэл зүйн далд хэлбэрээр өвчлөөд байгаа бөгөөд үүний 45% нь Зүүн Өмнөд Азид тохиолдож байна/14/. Мөн жил бүр 5-10 сая хүүхэд ААД-ын улмаас үүсдэг ксерофтальм өвчнөөр өвчилж, үүнээс 250-500 мянган хүүхэд сохорч байна/5/.
Хүүхдийн төлөө дэлхийн дээд хэмжээний уулзалт (Нью-Йорк, 1990), Далд өлсгөлөнг устгах талаар шийдвэр гаргах зөвлөлдөөн(Монреаль, 1991), Хоол тэжээлийн талаарх олон улсын бага хурал(Ром, 1992)-д оролцсон төрийн тэргүүн, сайд нар болон бусад төлөөлөгчид бүгд А Аминдэмийн Дутал, түүний үр дагаврыг үндсээр нь 2000 он гэхэд устгах асуудлыг баталгаажуулсан/5,7, 8/.
Манай оронд 1992 онд НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарч хийсэн судалгааны дүнгээр монгол хүүхдийн дунд ААД-ын нэг шинж болох Битогийн толбо 0.8% байсан. 1998 онд НЭМХ-ийн судалгааны дүнгээр судалгаанд хамрагдсан сургуулийн өмнөх насны хүүхдийн (397) 31.23%-д, 8-11 насны хүүхдийн(74) 17.57%-д нь ийлдэсний ретинол (спектрофотометрийн аргаар тодорхойлсон) <0.7мкмоль/л байгаа нь ДЭМБ-ын жишгээр ийлдсэн дэх А аминдэмийн хэмжээ бага /8,13/ гэсэн ангилалд орж байна. Цаашид А аминдэмийн дутлын тархалтыг илрүүлэх өндөр даралтат шингэний хроматографийн аргаар нарийвчлан тогтоох нь зүйтэй. Мөн " Хелен Келлер" олон улсын байгууллагын гаргасан хүн амын хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг давтамжийн аргыг ашиглан монгол хүүхдийн (521) дунд судалж үнэлэхэд 66.79%-д нь А аминдэм агуулсан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ хангалтгүй байлаа. Зах зээлийн харилцаанд шилжиж буй өнөө үед нийт хүн амын амьжиргааны түвшин, тийм ч сайн биш (судалгаанд хамрагдсан хүүхдийн 58.8%-д нь нэг хүнд оногдох өрхийн орлого 10000 төгрөгөөс доош), мөн хэрэглэж заншаагүйгээс А аминдэм агуулсан хүнсний зүйл(малын элэг, өндөг, бяслаг, сүү, цөцгий, лууван, амтат чинжүү, халиар, халгай, хөмүүл, чацаргана, нохойн хошуу гэх мэт)-ийг айл бүхэн тэр болгон тогтмол, хүртээмжтэйгээр хэрэглэж чадахгүй байна/2/.
Сульдаа /рахит/ өвчин нь Д амин дэмийн дутлаас ДАД голчлон үүсдэг бөгөөд дэлхийн ихэнх орнуудын бага насны хүүхдийн дунд өндөр тархалттай байсан хэдий ч өндөр хөгжилтэй орнуудад хоол хүнсийг Д аминдэмээр баяжуулалт хийх Д аминдэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээр энэ өвчний тархалт эрс багассан юм. Гэвч хөгжиж байгаа орнууд түүний дотор манай улсын бага насны хүүхдийн дунд энэ өвчин түгээмэл хэвээр байсаар байна.
Монгол улсын бага насны хүүхдийн дунд сульдаа өвчний тархалт нь 1992 -1994 онд 25.7%, 1998 онд 36.8% тус тус байгаа нь бусад улс оронтой харьцуулахад харьцангуй өндөр түвшинд байгаа юм/6/. Иймээс уг өвчний тархалтыг бууруулахын тулд өөрийн орны нийгэм эдийн засгийн хөгжил, байгаль цаг уур, хоол хүнсний онцлогтой уялдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Түүнчлэн эрүүл мэндийн статистикийн мэдээгээр манай орны 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл (1000 амьд төрөлтөнд) 1998 онд 47.8, 1999 онд 49.03 болж 1.23-оор өссөн нь хүүхэд бор хоолонд орох энэ эмзэг үед зохих хэмжээний аминдэмээ авч чадахгүй байгаагийн нэг илрэл болж байна.
Дэлхий дахинд А, Д аминдэм дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор:
1.      А, Д аминдэм агуулсан төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх,
2.      Хүнсний бүтээгдэхүүнийг А аминдэмээр баяжуулах баяжуулах боломж бүрдсэн улс орнуудад
3.      Нэмэлтээр өндөр тунтай А, Д аминдэмийн бэлдмэлээр хангаж уулгах, жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхдэд уулгах арга нь хүнсний хангамж хэрэглээ доогуур, баяжуулалт хийх үйлдвэрлэлийн боломж бүрдээгүй улс орнуудад хэрэглэгддэг гэсэн гурван үндсэн аргуудыг хэрэглэж байна.
Монгол улсын Засгийн Газрын "Хүүхдийг хөгжүүлэх талаар 2000 он хүртэл баримтлах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр"-т хоол тэжээлийн дуталтай холбоотой өвчлөлийн бууруулах, 3 хүртэлх насны хүүхдийн 80%-ийг аминдэмээр хангах зорилт тавьсны дагуу ЭМНХЯ-аас НҮБ-ийн Хүүхдийн Сантай хамтран "Хүүхдийг хөхөөр хооллох, хүүхдийн өсөлт хөгжилтийг хянах" төсөлт ажлуудыг хэрэгжүүлж байна.
Уг төсөлт ажлын хүрээнд 1993 оноос эхлэн аймаг, хотын 3 хүртэлх насны хүүхдийг сульдаа өвчнөөс сэргийлэх зорилгоор 1 үрэлдээ 50 000 нэгжтэй, Д аминдэм, 50-200 000 нэгжтэй витамин А-ийн тосон бэлдмэлээр хангалт хийж байна. Үүнээс нэмэлтээр өндөр тунтай А аминдэмийн бэлдмэлийг уулгах нь хүүхдийн эрүүл мэндийг богино хугацаанд сайжруулж, ААД-аас урьдчилан сэргийлэх ойрын хугацааны зорилтот арга хэмжээ болох нь олон орны туршлагаар нотлогдож байна. Индонез, Непал, Энэтхэгт зэрэг орнуудад нэмэлтээр А аминдэмийн бэлдмэлийг уулгасны дүнд хүүхдийн эндэгдлийг 30-50%-иар бууруулж чадсан байна/15/. Грег Хасси нарын эрдэмтэд Өмнөд Африкийн ААД-тай 75 хүүхдэд А аминдэмийг 200000 ОУН-ээр уулгаад нэг сарын дараа цусанд дахь дархлалын эсийг тоолж үзэхэд нэмэгдсэн байжээ. Мөн ДОХ-той хүүхдийн эндэгдлийг бууруулсан байна. Уушигны цочмог хүнд хэлбэрийн үрэвслийн үед өндөр тунтай А аминдэмээр хэрэглэхэд эмчилгээний нөлөө үзүүлээгүй боловч харин цочмог суулгалтын үед хүндрэлээс сэргийлж чадсан байна/16/.
Д аминдэмээр баялаг хүнсэнд загас, өндөг зэрэг орно. Манай улсад хуучин хэрэглэгддэг байсан арга болох Д аминдэмийг өдөр тутмын бага тунгаар хүүхдэд уулгах нь Д аминдэмийн хордлогоос сэргийлэх сайн талтай боловч олон хоногоор тогтмол уулгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байдаг. Ийм учраас нэг удаагийн өндөр тунгаар, хүүхдийг Д аминдэмийн хордлогод оруулалгүйгээр, тодорхой цаг хугацааны давтамжаар уулгах нь сульдаанаас сэргийлэхэд илүү үр дүнтэй болохыг зарим орны болон манай орны нөхцөлд хийсэн туршилтын дүн /1,6,10, 11, 12, 18,19/ харуулж байна.
Д аминдэмийн хангалт, уулгасан тухай үр дүнгийн мэдээ бүртгэлийг хоол судлаач эмч нараар дамжуулан НЭМХ- ийн Хоол Судлалын Төвд 1995-1996 онуудад авч байсан.
Мэдээ ирүүлсэн аймаг хотын тайлангаас үзэхэд 1994 онд 3 хүртэлх насны хүүхдийн 46%, 1995 онд 55%, 1996 онд 56% нь 1-2 удаа тус тус Д-аминдэмээр хангагдсан байв/6/. 1996 оноос эхлэн Д аминдэмийн хангалт тасарч, 1997 онд үлдэгдэл Д аминдэмийн нөөцөөр хангалт хийсэн бөгөөд тусгайлан хийсэн судалгаагаар (1997) 3 хүртэлх насны хүүхдийн 47% нь нэг удаа хангагдаж, 2 сар хүртэлх хүүхдийн 33%-ийг хамарсан байв/6/. Энэ нь хүүхдийн цусан дахь Д аминдэмийн нөөцийг тогтмол байлгах хэмжээнд Д аминдэмийг /6/ хангаагүйгээс хангалттай үр дүнд хүрээгүй нь сульдааны тархалт 1997 онд 37.8%, 1998 онд 36.8% байгаагаас харагдаж байна.
Сульдаатай хүүхдийн цусанд Д аминдэмийн түвшин тодорхойлсон шинжилгээгээр 25(OH)D-ийн дундаж түвшин 7.09± 0.77 nmole/l байгаа нь ( N = 25-100 nmole/l) /6/ монгол хүүхдийн сульдааны шалтгаан зүй нь Д аминдэмийн , дуталтай холбоотой болохыг нотолж буй учир жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдийг Д- аминдэмээр хангах ажлыг тогтмолжуулах шаардлагатай байгаа юм.
Европын улс орнуудад хүүхдийн сүүг Д аминдэмээр баяжуулалт хийн хэрэглэхээс өмнө өндөр тунтай Д аминдэмийг сульдааны сэргийлэлтэд тодорхой хугацааны давтамжтайгаар, хүйтэн сэрүүний улиралд хэрэглэж байсан/10, 11, 12, 18, 19/. Одоогоор Хятадад хүүхдийг төрсний дараах 1 сартайгаас нь эхлэн 50 000 нэгжээр 1 нас хүртэл нь сар бүр уулгах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн Хоол Судлалын Төвөөс эрхлэн 50 000 нэгжтэй Д аминдэмийг сульдааны эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг лабораторийн шинжилгээтэй эмчийн хяналтын дор туршин хэрэглэх эмнэл зүйн ажиглалт судалгааг 1995-1999 онуудад явуулсан дүнгээс үзвэл эмчилгээний нийт тун 250 000-300 000 нэгж байхад хордлого үүсгэх аюулгүй, урьдчилан сэргийлэлтийн үр дүн нь 76. 4% байлаа/1,6/.
1.2.           А аминдэмийн тосон бэлдмэлийг хэрэглэх заавар
Өндөр тунтай А аминдэмийн тосон бэлдмэлийг А Аминдэмийн дутал /ААД/-аас урьдчилан сэргийлэх (хүснэгт 1, 2), дутлын улмаас үүссэн ксерофтальмийг эмчлэх (хүснэгт 3) зорилгоор хэрэглэнэ/17/. А аминдэм нь ААД-аас урьдчилан сэргийлэхээс гадна бие махбодийн өсөлт хөгжилт, дархлаа, харах үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй.

Хүснэгт 1
 
ААД-аас урьдчилан сэргийлж А аминдэмийг хэрэглэх заавар
Нас
А Аминдэмийн капсул
200 000 ОУН
100 000 ОУН
50 000 ОУН
6 сар хүртэл
 
12 капсул
1 капсул
6-12 сар хүртэл
12 капсул
1 капсул
2 капсул
12 сараас 5 нас хүртэл
1 капсул
2 капсул
4 капсул
Төрсөн эх төрснөөс хойш 2 сарын дотор нэг удаа
1 капсул
? капсуп
4 капсул
Анхааруулга: Жирэмсэн эмэгтэй өндөр тунтай А аминдэмийн бэлдмэлийг ууж болохгүй.
Хүүхэд сүүлийн 30 хоногийн дотор өндөр тунтай аминдэмийн бэлдмэлийг уугаагүй байх шаардлагатай.
 

Хүснэгт 2
Эрсдэлтэй* хүүхдийг ААД-аас урьдчилан сэргийлж өндөр тунтай А аминдэмийг хэрэглэх заавар

 
<6 сартай хүүхэд
6-12 сартай хүүхэд >12сартай хүүхэд

 
50000 ОУН" 4-6 сар тутам
100000 ОУН" 4-6 сар тутам
200000 ОУН" 4-6 сар тутам

 
- эрсдэлтэй хүүхдэд: улаан бурхан, суулгалт, амьсгалын эрхтний өвчин, салхин цэцэг ба бусад халдварт өвчинтэй, уураг илчлэгийн дуталтай хүүхдүүд багтана.
"-дээрх насны хүүхдүүд өндөр тунтай А аминдэмийн бэлдмэлийг сүүлийн 30 хоногийн дотор уугаагүй байх шаардлагатай.
Хүснэгт З
Ксерофтальмийг өндөр тунтай А аминдэмийн бэлдмэлээр эмчлэх заавар

Хугацаа

А аминдэмийн тун

Оношилсон даруйд
<6 сартай
6-12 сартай
>12 сартай*
Дараагийн өдөр:
2 долоо хоногийн дараа

 
50000 ОУН
100000 ОУН
200000 ОУН
дээрхтэй адил дээрхтэй адил

 

Тайлбар: Ксерофтальмийн хурц хэлбэрийн үед яаралтай эмнэлэгт хүргэнэ.
" Битогийн толбо, шөнийн харалгантай төрөх насны эмэгтэйчүүдийн өдрийн тун £10000 ОУН, 7 хоногийн тун£25000 ОУН.
 
2.        Тавин мянган 50 000 нэгжтэй Д аминдэмийг сульдаагийн урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэх заавар
2.1.           Сульдааг /рахит/ оношлох зарчим
Сульдааг дараах загварт дурдсан шалгуурыг ашиглан оношилж ангилна.

Сульдааг оношлох загвар
Асуу
Ажигла, тэмтэр
Шинжүүд
Ангилал
•          Хүүхэд хөхөө хөхөх, хооллох, унтах үедээ дух магнай, дагз хэсгээр хүчтэй хөлөрдөг эсэх
•          том зулайны зах ирмэг, дагзны яс зөөлрөлт
•          Сампингийн эрхийн шинж,
Булчингийн хүчдлийн суларсан эсэхийг шалгах
•          Дагзны яс зөөлрөлт (краниотабес) эсвэл
•          Сампингийн эрх,
•          Булчин сулрал эсвэл
•          Хөлрөлт
Сульдаатай
Сульдаагүй
2.2          Эмчилгээний тун
•         Сульдаагийн үед 50 000 нэгжээр 3-4 хоногийн зайтай 7 хоног бурийн Даваа Пүрэв гаригуудад 7 удаа уулгах; нийт курсийн тун нь 350 000 нэгж;
•         Нэг удаагийн курс эмчилгээ хийгдсэнээс хойш 1 сарын дараа хүүхэд сульдаатай бол Д-аминдэмийг урьдчилан сэргийлэх тунгаар өгнө. Хэрэв сульдаагүй бол 2 сарын дараа Д-аминдэмийг урьдчилан сэргийлэх тунгаар өгнө.
2.3          Урьдчилан сэргийлэлтийн тун
•         Хугацаандаа, гүйцэд жинтэй төрсөн хүүхдэд төрсний дараах 14 хоногтойгоос эхлэн 10-аас 4-р сарын хооронд сар бур 50 000 нэгжээр 1 удаа, 2 нас хүртэл уулгана. 6,7,8,9 дүгээр саруудыг алгасна.
•         Дутуу төрсөн, сульдаа өвчинд өртөх эрсдэлтэй хүүхдэд төрсний дараах 14 хоногтойгоос 50 000 нэгжээр сар бур 1 нас хүртэл уулгах бөгөөд 1-2 насанд 6, 7, 8, 9 дүгээр саруудыг алгасан сар бур дээрх тунгаар уулгана.
 
А, Д аминдэмийг хадгалах: Гэрэл, халуунаас хамгаалагдсан харанхуй сэрүүн газар хадгална. Онгойлгосон нөхцөлд заавал хөргөгчид хадгална.
А аминдэмийн илүүдлийн үед: толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, огиулах, хэвлийгээр өвдөх, толгой эргэх, ядрах, ус унах зэрэг шинжүүд гарч болно.
 
 
Анхааруулга:
1.        А ба Д аминдэм нь эсрэг үйлчилгээтэйг /антидот/ харгалзан аль нэгийг нь уулгаснаас хойш нэг сар өнгөрсний дараа нөгөө витаминыг уулгана. Энэ удаагийн тохиолдолд А аминдэм нь 1-5 насныханд тохирох өндөр тунгаар /200000/ нийлүүлэгдсэн бөгөөд, энэ насны хүүхдийн эндэгдэл улсын хэмжээнд өсөж байгааг харгалзан эхний ээлжид уулгахаар хуваарилсан болно. Цаашид Д ба А аминдэмийг уулгахдаа хүүхдийн нас, уулгах цаг хугацааг орон нутгийн өрхийн эмч, сувилагч нар сайтар хянаж эсрэг үйлчилгээ бүхий витамины уултыг хянаж хүндрэлээс сэргийлэхийг анхааруулж байна.
2.        Зургаан сар хүртэл насны нярай хүүхдүүдэд А,Д витамины тосон бэлдмэлийг өгөхдөө үзүүрийг нь хайчилж ам руу нь дусаах, эсвэл цэвэр тариураар соруулан ам руу нь шахаж уулгана.
 

НОМЗҮЙ
1.    Монгол орны нөхцөлд хэрэглэх Д аминдэмийн эмчилгээний болон урьдчилан сэргийлэх тун ((99-00100). УБ. 1999. 4х.
2.    Монгол хүүхдийн дунд А аминдэмийн дутлыг судлах асуудалд. ЭА99/43в УБ. 1999. 11х.
3.    Петровский К.С. Ванханен В.Д. Гигиена питания. М.Мед. (1982). с.87-90
4.    Снигур М.И. Корешкова З.Т. Питание детей. Киев. "Радяньска " (1988). с.ЗЗ
5.    Соммер А. Недостаточность витамин А и ее последствия. Полевое руководство по выявлению и лечению. Всемирная организация здравоохранения. Женева. (1995)
6.    У.Цэрэндолгор. Распространенность рахита у детей раннего возраста Монголии и его прифилактика. Авторефератв Улаанбаатар. 1999
7.    Global Prevalence of Vitamin A Deficiency. World Heallh Organization. (1995)
8.    Indicators for assessing Vitamin A Deficiency and their application in monitoring and evaluating intervention programmes. World Health Organization. (1996)
9.    Mahshid Lotfi., M.G. Venkatesh Mannar., Richard J. H.M. Merx., Petra Naber-van den Heuvel. Micronutrient Fortification of Foods. Current practices, research, and opportunities. The Micronutrient Initiative, c/o International Development Research Gentre/ International Agriculture Centre. 1996. p58-72, p 82-94.
10.    Markestad T, Heese V, Siebenhumer M et al. Intermittfint high-dose vitamin D prophylaxis during infancy; effection vitamin D metabolites, calcium and phosphorus. Am. J Clin. Nutr. 1987; 46:652-8
11.    Markestad T, Ulstein M, Aksnes L, Arskoy D. Serum concentration of vitamin D metabolities in vitamin D supplemented pregnant women. Acta obset Gyneool Scand 1986; 24:367-9
12.    Ministry of Public Health, People's Republic of China. Prevention and treatment of Rickets young children. Clin. J Pediatrics 1986; 24:367-9
13.    Present knowledge in Nutrition. Sexth edition. ILSI North America. (1990). pp96-105
14.    Sustainable Control of Vitamin A Deficiency. Cairo. Egypt. 22-26 September, 1997
15.    Vitamin A Mortality and Morbidity Studies. May, 1992 .p8
16.    Vitrual Elimination of Vitamin A Deficiency: Obstacles and Solutions for the Year 2000. Guatemala City, Guatemala. 18-22 March 1996. p33
17.    Vitamin A supplements. A guide to their use treatment and prevention of vitamin A deficiency and xerophthalmia. WHO, UNICEF. IVACG. 1997.
18.    Zho Huankang. On prevention and treatment of Rickets. Clin. J Pediatrics. 1986; 24:355-6
19.    Zho Huankang. Rickets in China. NestleNuti. Workshop. Series. Vol. 21. 1991; 253-261
 
БОЛОВСРУУЛСАН:1. ЭША Э.ЭРДЭНЭЧИМЭГ(ОЭМСТ)
2. ЭШАА, Д/Д У.ЦЭРЭНДОЛГОР (ХСТ)
З.ХҮҮХДИЙН ӨВЧИНИЙ ЦОГЦ МЕНЕЖМЕНТ СЕМИНАРТ ОРОЛЦОГСОД
ХЯНАСАН: ХСТ-ИЙН ЗАХИРАЛ, ЭШАА, Д/Д Д.ОЮУНЧИМЭГ
ЗӨВШӨӨРСӨН: НЭМХ-ИЙН ЗАХИРАЛ, ЭШТА, ДОКТОР
Л.НАРАНТУЯА
ХЯНАН ЗӨВШӨӨРСӨН
В.СҮРЭНЧИМЭГ
ЭМНХЯ-НЫ ХООЛ ТЭЖЭЭЛИЙН БОДЛОГО ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
Б.ЭНХЖИН
ЭМНХЯ-НЫ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН