A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • А, Д АМИНДЭМ ДУТЛААС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЯНАХ, МЭДЭЭЛЭХ ЖУРАМ /ЭМС-ын 2013 оны 470 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2013 оны 470 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 74 тоот тушаалын 2 дугаар хавсралт
 
А, Д АМИНДЭМ ДУТЛААС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЯНАХ, МЭДЭЭЛЭХ ЖУРАМ
1.    Ерөнхий зүйл
1.1.      Нэг сартайгаас гурав хүртэлх насны хүүхдийн Д аминдэм, 5 хүртэлх насны хүүхдийн А аминдэм дутлаас сэргийлэх зорилгоор А, Д аминдэмээр хангах, түүний үр дүнг тооцож хянах, мэдээлэх тогтолцоог бүрдүүлэхийн тулд бүх шатны Эрүүл мэндийн байгууллага хоорондын харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2.      Бага насны хүүхдийн дунд А, Д аминдэм дутлын эмнэл зүйн болон эмнэл зүйн өмнөх урьдал хэлбэрийг зөв оношлох, тархалтын байдалд дүн шинжилгээ хийх, тухайн орон нутгийн нөхцөлд тохирсон урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх, үр дүнг хянах, мэдээлэх, тогтолцоог бий болгох, тогтвортой үйл ажиллагааг хөтөлбөрөөр зохион байгуулах аргад шилжих, байгууллага, хамт олон, иргэдийн оролцоог дээшлүүлэх зорилготой.
2.    А, Д аминдэмийн хангалт, түгээлтийн зохион байгуулалт, удирдлага
2.1.      А, Д-аминдэмийн дутлаас сэргийлэх, бага насны хүүхдийг А, Д-аминдэмээр системтэй хангах ажлыг ЭМНХЯ-ны удирдлагаар," Хүүхдийг хөхөөр хооллох, хүүхдийн өсөлтийг хянах", Хүүхдийн өвчний цогц менежмент", "Сульдаа өвчний шалтгаан зүйн судалгааны ажлын хүрээнд ЭМНХЯ, НЭМХ-ийн Хоол судлалын Төв, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
2.2.      А, Д аминдэмээр хангах үйл ажиллагааг эхний үед НҮБ-ын Хүүхдийн сангийн тусламж дэмжлэгээр, цаашид засгийн газрын хөрөнгөөр санхүүжүүлэх зарчим баримтална.
2.3.      Жил бүр зохиогддог Дархлаажуулалтын үндэсний өдрүүдийн үед Халдварт өвчин судлалын төвөөс тараах вакцины хамт А, Д витаминыг нийт аймгуудад хуваарилж тараана. Аймгийн эрүүл мэндийн газар сум, багтаа оршин суугаа хүүхдийн тоонд харгалзуулан хуваарилж, А, Д аминдэмийн уулгалтыг хянаж үр дүнг Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнд мэдээлнэ.
2.4.      НЭМХ-ийн харьяа Хоол судлалын төвөөс Д аминдэмийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн тунгийн зохицлыг тодорхой тооны хүүхдийн цусанд 25(OH)D-г урьдчилан сэргийлэлт хийгдэхийн өмнө ба хойно нь 2 удаа тодорхойлж, аюулгүйн тунг дахин баталгаажуулна.
3.    Тандалт, бүртгэл, мэдээллийн тогтолцоонд оролцох байгууллага
3.1.      Аймаг хотуудын Эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн төвийн удирдлагын дор өрхийн эмч нарын хяналт, үйл ажиллагаагаар сульдаа өвчнийг оношлох, эмчлэх, сэргийлэх ажлыг хавсралтуудад тусгагдсан зааврын дагуу гүйцэтгэнэ. Сульдааны өвчлөл болон жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдийг Д аминдэмээр хангасан ажлын үр дүнг тооцож, мэдээлэх ажлыг зааврын дагуу аймаг хотын эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн төвийн хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүд хариуцан жил бүрийн 6, 11 дүгээр сарын 25-ны дотор НЭМХ- д ирүүлнэ.
3.2.      Өвчний тандалт болон эмчилгээ, сэргийлэлт, бүртгэл мэдээллийн тогтолцоог хянах, үнэлэх ажлыг нийслэл, аймгийн эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн төвийн хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, хоол судлаач эмч нар, НЭМХ- ийн Хоол Судлалын Төвийн холбогдох мэргэжилтнүүд хариуцна.
4.    Журам хэрэгжсэнээр гарах үр дүн
•         Бага насны хүүхэд, хөхүүл эхчүүд А, Д аминдэмийн урьдчилан сэргийлэлт авах боломж бүрдэж, эх хүүхдийн өвчлөл, эндэгдэл бууруулахад нөлөөлнө.
•         Төрсний дараах 1 сарын дотор төрсөн хүүхдийн 80- аас доошгүй хувь нь Д-аминдэмийн хангамжид хамрагдсан байна,
•         Тухайн өрхийн эмчийн үйлчилгээнд хамрагдаж байгаа 0-3 хүртэлх насны хүүхдийн 80-аас доошгүй хувь нь урьдчилан сэргийлэлтэд хамрагдсан байна
•         Сульдаагаар өвчилсөн бүх хүүхдүүд Д аминдэмийг эмчилгээний тунгаар авсан байна.
•       Бүртгэл, мэдээллийн тогтолцоо бий болж үйл ажиллагаа нь тогтворжино.
5.   Д аминдэмийн дутлыг тандах, бүртгэх, мэдээлэх тогтолцоонд ашиглах маягтууд
5.1.           Сульдааны тархалтыг мэдээлэх хүснэгт 1
 
Нас (сараар)
Нийт хүүхдийн Тоо
Үүнээс үзлэгт хамрагдсан хүүхдийн тоо
Нийт сульдаатай хүүхдийн тоо
Тоо хувь
0-6 сар
 
 
 
 
7-12 сар
 
 
 
 
13-24 сар
 
 
 
 
25-36 сар
 
 
 
 
37-48 сар
 
 
 
 
Дүн
 
 
 
 
Жич: Жилд 1 удаа жил бүрийн 1дүгээр сарын 15ны дотор НЭМХ-д ирүүлнэ.
5.2.           Д аминдэмийн хангамжийн талаар мэдээ авах хүснэгт 2.
 
Нас (сараар)
Нийт хүүхдийн тоо
Үүнээс сэргийлэх тунгаар Д аминдэм уусан хүүхэд
Сэргийлэх тунгаар уусан хүүхдийн дунд сульдаагаар өвчилсөн
Эмчилгээний тунгаар Д аминдэм уусан нийт сульдаатай хүүхэд
Эмчлүүлэгч дээс эдгэрсэн
Эмчлүүлэгчдээс сайжирсан
 
 
 
 
тоо
хувь
тоо
хувь
тоо
хувь
тоо
хувь
тоо
хувь
0-6 сар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
7- 12сар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
13-24сар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25-36 сар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
37-48 сар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Бүгд
 
 
 
 
 
 
 
-
 
 
 
Жич: Жил бүрийн 6, 11 дүгээр сарын 25ны дотор НЭМХ-д ирүүлнэ.
6.        Өндөр тунтай А аминдэм
6.1.      Өндөр тунтай А аминдэмийг 200 000 нэгжтэй өрхийн (баг) эмч нар өөрийн харьяа нутаг дэвсгэрийн хүүхдүүдэд жил болгоны вакцинжуулалтын 10 хоногийн хүрээнд уулган, уусан байдлыг маягт(маягт1) ын дагуу бүртгэл нээн тэмдэглэж, аминдэмжүүлэлтийн хамралтын мэдээг маягт(маягт2)ын дагуу гаргана. Эрүүл мэндийн газрын хүүхдийн ерөнхий мэргэжилтэн аймгийн А аминдэмжүүлэлтийн хамралтын үр дүнг маягт(3)аар тооцож мэдээг нэгтгэн НЭМХ-д заасан хугацаанд ирүүлнэ.
6.2.      Өрхийн(баг) эмч нар ААД, түүнээс сэргийлэх, А аминдэмийн ач холбогдлыг эцэг эхчүүдэд сурталчлах ажлыг зохионо.
6.3.      А аминдэм дутлын тархалтын түвшинд хийсэн дүн шинжилгээг үндэслэн харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн засаг даргад танилцуулан дэмжлэг туслалцаа авч хэрэгжүүлэх ажлыг өрхийн эмч, хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, хоол судлаач эмч, Эрүүл мэндийн байгууллагын дарга нар хариуцна.
Маягт1
 
Өндөр тунтай А аминдэмийн бэлдмэлийг хэрэглэсэн бүртгэл
 

 

 

 

Хүүхдийн овог нэр
Төрсөн он сар өдөр
Нас
Хүйс
Гэрийн хаяг
А аминдэм
Уулгасан хүний нэр
Тун хэмжээ
1-р тун
2-р тун
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Жич:Эрүүл мэндийн байгууллага бүр хөтөлнө.

 
Маягт 2
……….аймгийн А аминдэмжүүлэлтийн хамралтын мэдээ

 
…….. он …….сар ………өдөр
Насны ангилал
Эрэгтэй
Эмэгтэй
уувал зохих
уусан
уувал зохих
уусан
<12сар
 
 
 
 
12-24сар
 
 
 
 
25 - 36 сар
 
 
 
 
37 - 48 сар
 
 
 
 
49 - 60 сар
 
 
 
 
61- 72сар
 
 
 
 
Нийт
 
 
 
 
Хөхүүл эх
 
 
 
 
Жич: Жил бүрийн 6, 11 дүгээр сарын 25ны дотор НЭМХ-д ирүүлнэ.
Мэдээг гаргасан: Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн………………………….
Маягт 3
А аминдэмжүүлэлтийн үр дүнг тооцох
 
Үзүүлэлт
…....он (өмнөх он)
……он (дараагийн он)
Харьцуулалт (%)
1. 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл (1000-д)
 
 
 
2. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл (1000-д)
 
 
 
3. Халдварт өвчин (1000-д)
 
 
 
4. Амьсгалын эрхтний өвчин (1000-д)
 
 
 
5. Суулгалт(1000-д)
 
 
 
6. Улаан бурхан (1000-д)
 
 
 
Жич: Жил бүрийн 1 дүгээр сарын 15ны дотор НЭМХ-д ирүүлнэ.