A

A

A

Бүлэг: 1979
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 232 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
Цусны донор сонгох заавар
Нэг. Цусны донорын тухай тодорхойлолт
1.        "Цусны донор" гэж Донорын тухай Монгол улсын хуулийн 3.1.3-т тодорхойлсноор бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгөгчийг,
2.        "Идэвхтэй донор" гэж Донорын тухай Монгол улсын хуулийн 3.1.7-д тодорхойлсноор гурав ба түүнээс дээш цусаа өгөгчийг,
3.        "Итгэмжлэгдсэн донор" гэж Донорын тухай Монгол улсын хуулийн 3.1.8-д тодорхойлсноор тогтоосон хугацаанд донорын шалгуур шинжилгээнд урьдчилан хамрагдсан, сумын эмнэлгийн түвшинд яаралтай тусламж үзүүлэх тохиолдолд шууд цусаа өгөгчийг,
4.        "Сайн дурын донор" гэж цусны алба, төвөөс үйлдвэр, коллеж, их дээд сургууль, албан газруудад зохиож байгаа донор элсүүлэх хөдөлгөөнд оролцож, сайн дураараа өгөгчийг,
5.        "Төрөл төрөгсдийн донор" гэж эмнэлгийн байгууллагын зөвлөмж, иргэдийн хүсэлтээр төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олноос нь цусны станц, төвд ирж, тодорхой нэг хүнд зориулж цусаа өгөгчийг,
Хоёр. Цус өгөхийг түр хориглох заалт
Дараах тохиолдолд цус өгөхийг түр хугацаагаар хориглоно. Үүнд:
1.        Цусны систолийн даралт 180-аас дээш 90-ээс доош, диастолийн даралт 100-аас дээш 60-аас доош мөнгөн усны баганын даралттай байх
2.        Жирэмсэн
3.        Төрснөөс хойш 2 жилийн дотор
4.        Хөхүүл үед
5.        Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, сэтгэл санаа тайван бус, нойр дутуу үед
6.        Шүд авахуулсны дараа 72 цагийн дотор
7.        Арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан үед эдгэртэл нь
8.        Жижиг мэс ажилбар хийлгэсний дараа 6 сар, том мэс ажилбар хийлгэсний дараа 1 жилийн дотор
9.        Цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлсэн, зүү эмчилгээ, гоо заслын зориулалттай шивээс хийлгэсэн тохиолдолд 6 сарын дотор
10.   Хижгээр өвдсөнөөс хойш 2 жилийн дотор
11.   Гүйлсэн булчирхайн үрэвсэл, томуу амьсгалын замын хурц үрэвслээр өвчилсөн тохиолдолд 1 сарын дотор
12.   Хумхаа өвчин тархсан оронд амьдарч байсан болон эм ууж урьдчилан сэргийлж байсан хүмүүст тухайн орноос ирснээс хойш 3 жилийн дотор
13.   Харшил: мөгөөрсөн хоолойн багтраа, ургамлын тоосны харшилтай доноруудыг улирлын чанартай хойшлуулна.
14.   Эмийн эмчилгээ:
•         Антибиотик хэрэглэснээс хойш 2 долоо хоногийн дотор
•         Салицилат хэрэглэснээс хойш 3 хоногийн дотор
•         Псиораз эмчилдэг эм хэрэглэснээс хойш 3 жил
15.   Дархлаажуулалт:
•         Улаан бурхнаас урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн ба уусны дараа 1 сарын дотор
•         Булчин задрах тахал, хижгийн урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн бол 72 цагийн дотор
•         Тарваган тахлын урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн бол 6 сарын дотор
•         Галзуу, гепатит, бруцеллёзын урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн бол 1 жилийн дотор
Гурав. Донор болохыг хориглох заалт
Дараах тохиолдолд цусаа өгөхийг бүрмөсөн хориглоно. Үүнд:
1.        Амьдралынхаа хугацаанд сүрьеэ, тэмбүү, В,С гепатитаар өвчилсөн
2.        Зүрх, уушиг, элэг, цус дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүдтэй
3.        Шалтгаан тодорхойгүй туралт, тунгалгийн зангилгааны томролт, биеийн жингийн алдагдалт 5 кг ба түүнээс дээш
4.        Мэдрэл, сэтгэл мэдрэлийн өвчнүүд
5.        Цус ба цусны эргэлтийн өвчнүүд
6.        Бөөрний аяганцарын цочмог ба архаг үрэвсэл сэдрэлтийн үед
7.        Ясны цочмог болон архаг үрэвсэл
8.        Ходоод, арван хоёр нугалаа гэдэсний шархлаа
9.        Нян бактери тээгч эрүүл хүмүүс
10.   Хорт хавдартай болох нь тогтоогдсон хүмүүс
11.   ДОХ-ын халдварт өртөмтгий бүлэгт хамрагдах хүмүүс
12.   Архаг архичин, мансууруулах донтой хүмүүс
13.   Цус гоожимтгой хүмүүс
 
Дөрөв. Цусны донор сонгох үндсэн шалгуур
 
Шалгуур
Бүхэл цусны донор
Сийвэнгийн донор
Донорын нас
18-50
20-25
Донорын жин             эр
                                    эм   
50кг-аас дээш
45 кг-аас дээш
55кг-аас дээш
50 кг-аас дээш
Гемоглобин /гемоглобин цианидын аргаар/      эр
                                   эм
 
126 г/л-ээс дээш
118 г/л-ээс дээш
Цус өгөх хоорондын зай
                                    эр
                                    эм
 
2 сар
3 сар
 
Плазмаферезийн дараа 2 долоо хоног
Нэг удаа өгөх цусны хэмжээ                         эр
                                     эм
 
200-400 мл
200-500 мл
 
Биеийн жингээс хамааран 400-600 мл
Жилд өгөх цусны хэмжээ                        эр
                                    эм
 
1200-2400 мл
800-1200 мл
 
Жилд хэдэн удаа цус өгөх                             эр
                                    эм
 
6
4
 
4-8 удаа