A

A

A

Бүлэг: 1979
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 232 тоот тушаалын дөрөвдүгээр хавсралт
 
ДОНОРООС ЦУС АВч БОЛОВСРУУЛАХ, ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, УСТГАХ ЖУРАМ
 
Нэг. Донороос цус авч боловсруулах
Цус авч боловсруулах ажлыг Улаанбаатар хотод Цусны төвд, аймагт Цусны салбар станцад, Суманд сумын эмнэлэгт их эмчийн хяналтан дор явуулна.
Донороос цус авч боловсруулахдаа батлагдсан стандарт, технологийн заавруудыг мөрдөж ажиллана.
Хоёр. Цус, цусан бүтээгдэхүүнийг хадгалах заавар
1)     Цус, цусан бүтээгдэхүүнийг дараах нөхцөлд MNS болон технологи зааврын дагуу тогтоосон хугацаанаас хэтрүүлэхгүй хадгална.
¹
Бүтээгдэхүүний нэр
Хадгалах
Нөхцөл
хугацаа
1.
Даршилсан цус
+2+10 С
8 хоног хүртэл
2.
Даршилсан улаан бөөм
+2+10 С
21 хоног хүртэл
3.
Улаан бөөмийн цул
+2+10 С
21 хоног хүртэл
4.
Угаасан улаан бөөм
+2+10 С
Бэлтгэсэн даруйд
5.
Шингэн сийвэн
+2+10 С
-30 С
7 хоног
6 сар
6.
Шинэ хөлдөөсөн сийвэн
+2+10 С
-15-25 С
-30 С
-35 С
-80 С
6 цагийн дотор
3 сар*
6 сар*
12 сар*
3-5 жил*
7.
Гемофилийн эсрэг сийвэн
+2+10 С
-15-25 С
-30 С
-35 С-аас дээш
-80 С
6 цагийн дотор
3 сар*
6 сар*
12 сар*
3-5 жил*
8.
Гемофилийн эсрэг глобулин А
+2+10 С
-15-25 С
-30 С
-35 С-аас дээш
-80 С
6 цагийн дотор
3 сар*
6 сар*
12 сар*
3-5 жил*
9.
Цагаан эсийн холимог
+2+10 С
6 цагийн дотор
10.
Ялтаст эсийн холимог
+20+22
6 цагийн дотор
11.
Цусны бүлэг тодорхойлох стандарт ийлдэс
+2+10 С
3 сар
12
Хуурай сийвэн
Хуурай сэрүүн тасалгаанд
3-5 жил
13
Дархалсан сийвэн
+2+10 С
-30 С
7 хоног
6 сар
Тайлбар: *Хөлдүү бэлдмэлийг гэсгээсний дараа 2 цагийн дотор хэрэглэх ба дахин хөлдөөхийг хориглоно.
 
2)     Цус, цусан бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөгчид технологи зааварт заагдсан тодорхой хугацаагаар хадгална. Хэрэв сумдад хөргөгчид хадгалах боломжгүй бол бэлтгэсэн даруйд нь цусыг хэрэглэнэ.
3)     Цус, цусан бүтээгдэхүүнийг хадгалах хөргөгчийн хэмийг өдөрт 3-аас доошгүй удаа хэмжиж, тусгай дэвтэрт тэмдэглэнэ.
4)     Цус, цусан бүтээгдэхүүнийг хүлээн авч буй эмч, сувилагч нар бүтээгдэхүүнийг сайтар шалган, хүлээн авсан он, сар, өдөр, цаг, нэрээ тодорхой гаргацтай бичиж, гарын үсэг зурна.
5)     Хүлээн авсан бэлдмэлийг буцаах, Цусны төвийн /салбар станцын/ зөвшөөрөлгүйгээр өөр эмнэлэгт шилжүүлэхийг хориглоно.
Гурав. Цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэх
1.        Цус, цусан бүтээгдэхүүнийг халалт, хөрөлт, доргилтоос хамгаалсан зориулалтын саванд хийж, хадгалах нөхцөлийг алдагдуулахгүйгээр сэгсэрч зайлахгүйгээр хамгийн богино хугацаанд тээвэрлэнэ.
2.        Эмнэлгийн захирлын тушаалаар томилогдсон эмч, сувилагч нар тээвэрлэлтийг хариуцна.
3.        Тээвэрлэх стандартын нөхцөлийг хангаагүй цус, цусны бэлдмэлийг сэлбэгийг хориглоно.
4.        Хөлдөөсөн бүтээгдэхүүнийг хөлдүү хэвээр тээвэрлэнэ.
5.        Цусны бүлэг үзэх стандарт ийлдэс, альбуминээс бусад цус, цусан бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотоос аймгуудад, аймгийн төвөөс сумдад тээвэрлэхийг хориглоно.
Дөрөв. Цус, цусан бүтээгдэхүүнийг устгах, халдваргүйжүүлэх
1.        Шаардлага хангахгүй болсон цус, цусан бүтээгдэхүүн болон цус авах, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, сэлбэхэд хэрэглэсэн нэг удаагийн хэрэглээний зүйлсийг хаяж устгахын өмнө заавал халдваргүйжүүлэлт хийнэ.
2.        Халдваргүйжүүлэлтийг дараах аргаар хийнэ. Үүнд:
а. Гологдол бүтээгдэхүүн /шинжилгээгээр стандарт хангаагүй, хугацаа дууссан, үйлдвэрлэлийн явцад гарсан хаягдал/-ийг 3-5 хувийн хлорамины уусмалд 4:1 харьцаагаар хийж, 20-24 цаг байлгасны дараа зориулалтын тусгай нүхэнд булж устгах буюу бохирын татуургад хийж устган акт бичнэ.
б. Цусны хүүдий, систем, зүү зэргийг тусгай саванд хийж шатаана. Шатаах бололцоогүй бол автаклавын +121+131-н хэмд 1.5 атмосферийн даралтад 20-30 минут хийж халдваргүйжүүлэн, хэсэгчлэн хайчилж, хог хаягдлын цэгт битүүмжилж хаяна. Устгасан тухайгаа протокол хөтөлнө.