A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ, ХАЛДВАРЫГ БҮРТГЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 232 тоот тушаалын тавдугаар хавсралт
ЦУС, ЦУСАН БүТЭЭГДЭХүүНИЙГ ЭМчИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХ, ХяНАЛТ ТАВИХ, ХАЛДВАРЫГ БүРТГЭХ ЖУРАМ
Нэг. Цус, цусан бүтээгдэхүүнийг захиалах
1.        Эмчлэгч эмч реципиентийн онош, биеийн байдал, алдсан цусны хэмжээ, лабораторийн шинжилгээний үзүүлэлт зэргийг үндэслэн шаардагдах цус цусан бүтээгдэхүүний нэр төрөл хэмжээг тогтоож, захиалж авна.
2.        Реципиент болон түүний ар гэрийнхэнд цус цусан бүтээгдэхүүн сэлбэх эмчилгээний шаардлага, бэлдмэлийн нэр, хэмжээ ач холбогдлыг урьдчилан хэлж танилцуулна.
3.        Захиалж авчирсан бүтээгдэхүүнд эмчлэгч эмч дараах хяналт тавина. Үүнд:
а. Захиалсан бүтээгдэхүүний нэр, төрөл, хэмжээ, бүлэг, хадгалах хугацаа /бүтээгдэхүүний шошгоос/
б. Авчирсан цус, цусан бүтээгдэхүүний хүүдийний бүрэн бүтэн байдал, бүтээгдэхүүний өнгө, тунадас, хөвдөс, том бүлэн байгаа эсэх
в. Сэлбэхээр бэлтгэж буй бүтээгдэхүүнд хувийн тохироог эмч биечлэн заавал шалгана. Хувийн тохироог тодорхойлох боломжгүй болон эргэлзээтэй тохиолдолд Цусны төв станцад яаралтай эргэж хандана.
Хоёр. Цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэх
1.        Цус, цусан бүтээгдэхүүнийг их эмч эсвэл түүний шууд хяналтан дор туршлагатай сувилагч сэлбэнэ.
2.        Сэлбэлт эхлэхийн өмнө реципиентийн цусны даралтыг үзэж, судасны лугшилт, амьсгалын тоог тоолж, өвчтөний түүхэнд сэлбэлтийн тухай бичнэ. Сэлбэлтийн үед реципиентэд ямар нэг зовиур илрэхийг анхаарч, сэлбэлт дууссаны дараа 2 цагийн турш хянана.
3.        Реципиент ерөнхий унтуулгатай байгаа бол давсагт заавал гуурс тавьж, цусны даралтыг 5-10 минут тутамд үзэж байна.
4.        Цус, цусан бүтээгдэхүүнийг зөвхөн нэг удаагийн систем, зүү тариураар сэлбэнэ.
5.        Цус, цусан бүтээгдэхүүнийг 170-260 ммк-ийн шүүлтүүртэй системээр сэлбэнэ.
6.        Сэлбэх цус, цусан бүтээгдэхүүний хэмжээ, хурдыг урьдчилан тогтоож сэлбэх бөгөөд сэлбэлт эхэлсэн, дуссан цаг, бэлдмэлийн хэмжээ, реципиентийн биед гарсан өөрчлөлт, авсан арга хэмжээний тухай өвчний түүхэнд тодорхой бичнэ.
7.        Цус, цусан бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа 24-48 цагийн хугацаанд өвчтөний шээсний өнгө, хэмжээг хянана.
8.        Цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэж дууссаны дараа цус сэлбэх системийн гуурсанд үлдсэн бэлдмэлийг уутанд буцаан хийж +4+8-ын хэмд 24 цаг хадгална. Хэрэв реципиентэд ямар нэг урвал өгөхгүй бол устгана.
9.        Цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэсний дараа хүчтэй урвал, ямар нэг хүндрэл гарсан тохиолдолд сэлбэхийг зогсоож, үлдэгдэл бэлдмэлийг цусны төвд /станцад/ 24 цагийн дотор хүргүүлнэ. /Тэдгээрийг хүргэхдээ бэлдмэлийн хадгалалтын хэмийг хадгалсан байх ёстой./
10.   Цус, цусан. Бүтээгдэхүүнийг сэлбүүлсэн реципиент нас барсан тохиолдолд сэлбэсэн бэлдмэлийг 24 цагийн дотор эмгэг судлал, шүүх эмнэлгийн төвд хадгалалтын нөхцөлийг баримтлан хүргэнэ.
 
Гурав. Цус, цусан бүтээгдэхүүнийг хэрэглэх үед тавих хяналт
 
¹
Хяналт тавих чиглэлүүд
Цусны төвд
Аймгийн салбар станцад
Сумын эмнэлэгт
1
Цусны аюулгүй байдал
Төвийн захирал
цус сэлбэлтийг зохицуулах салбар зөвлөлийн дарга
Сумын эмч
2
Донор сонгох, донорын үзлэг
Донорын үзлэгийн эмч
Салбар станцын эрхлэгч
Сумын эмч
3
Донор болон бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийх
Чанарын хяналтын лабораторийн эрхлэгч
Аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторийн эрхлэгч
Сумын эмч ба аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторийн эрхлэгч
4
Цусны үйлдвэрлэл ба хадгалалт
Цусны төвийн үйлдвэрийн тасгийн эрхлэгч
Цусны станцын эрхлэгч
Сумын эмч
5
Цус, цусан бүтээгдэхүүний тээвэрлэлт, зохистой хэрэглээ
Клиникийн эмнэлэг, нарийн мэргэжлийн төвүүд, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн цус сэлбэлтийг зохицуулах салбар зөвлөлийн дарга
Аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх цус сэлбэлтийг зохицуулах  зөвлөлийн дарга
Сумын эмч
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Дөрөв. Цус сэлбэлтийн дараах халдварыг бүртгэх журам
 
Зохион байгуулах арга хэмжээ
Улаанбаатар хотод
Аймгийн нэгдсэн эмнэлэг, салбар станц
Сумын эмнэлэг
1.
Цус цусан бүтээгдэхүүнээс үүссэн халдварыг бүртгэх ,мэдээлэх
Халдварт өвчин судлалын төвийн халдвар судлагч эмч нар анх тогтоон бүртгэлд авч, Эрүүл мэндийн нэгдэл, ЭАХСХ-ын албанд мэдээлнэ.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвар судлалын тасаг тогтоож, цус сэлбэх салбар станцад мэдээлнэ.
Сумын эмнэлгийн эрхлэгч оношийг тогтоож, аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвар судлалын тасагт мэдээлнэ.
2.
Цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбүүлсний улмаас халдвар авч өвдсөн гэсэн халдвар судлалын дүгнэлтийг доорх аргуудаар баталгаажуулна.
1. Эмнэл зүйн онош тавих
2. Лабораторийн онош/ДОХ, тэмбүү, бруцеллёз, элэгний үйл ажиллагааг орчин үеийн өндөр мэдрэг аргуудыг ашиглан тавих
3. Эпидемиологийн оношийг дүйцүүлэн тавих.
Оношны үндэслэлийг ХКЭ-ийн халдвар судлагч эмч нар оношны үндэслэл судалгааныхаа үндсэн дээр  цус цусан бүтээгдэхүүнийг сэлбүүлсний улмаас халдвар авчээ гэсэн дүгнэлт гаргаж, ерөнхий мэргэжилтнээр баталгаажуулалт хийнэ. Дүгнэлтийг клиник, лабораторийн шинжилгээ /вируслог, серолог/-г үндэслэн тавина. Дараа нь цусны төвд мэдэгдэнэ.
Оношны үндэслэлийг аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасаг, ерөнхий эмч, нийгмийн эрүүл мэндийн төвийн халдвар судлагч, клиник лабораторийн шинжилгээ, халдвар судлалын асуудлыг үндэслэн оношилно. Халдвар судлалын дүйлтийг халдвар судлалын ерөнхий мэргэжилтэн ба ДОХ-ын асуудал хариуцсан мэргэжилтнээр баталгаажуулсны дараа цусны төвд мэдэгдэнэ.
Оношны үндэслэлийг сумын эмнэлгийн салбарын эмч тогтоож, салбарын эрхлэгчээр баталгаажуулна. Мөн аймгаас баталгаажуулж болно.
3.
Өвчтөн болон холбогдолд орсон донорт ямар шинжилгээг хийх вэ?
1.     ХДХВ-ын халдвар ба ДОХ илрүүлэх
2.     В,С гепатитын эсрэгтөрөгч, эсрэг бие илрүүлэх
3.     Тэмбүү өвчнийг илрүүлэх
4.     Бруцеллёз илрүүлэх
ХКЭ, ДОХ-ын төв лаборатори, Вируслогийн төв лаборатори, серологийн лаборатори, бруцеллёзын лаборатори
Аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори
Өвчтөн болон донорын ийлдсийг аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторид явуулж шинжлүүлнэ.
4.
Шинжилгээгүй цус цусан бүтээгдэхүүний асуудалд
Донорын цуснаас цусны төвийн лабораторид авчирч шинжлүүлнэ.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторид цусыг өгч шинжлүүлнэ.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторид цусыг өгч шинжлүүлнэ.