- Нүүр
- Сайдын тушаал
- ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 232 тоот тушаалын зургаадугаар хавсралт
ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ
1. Цус, цусан бүтээгдэхүүнийг импортлох үндэслэл, хэрэгцээ, хэмжээ, хаанаас хичнээн хэмжээгээр нийлүүлэх, түүний чанарын баталгаажуулалтыг хэрхэн хийх зэргийг тогтоон Хүний эмийн зөвлөлийн салбар хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл авна.
2. Цус, цусан бүтээгдэхүүнийг зөвхөн тодорхой нэг байгууллагад импортлох, түгээх зөвшөөрөл олгоно.
3. Цус, цусан бүтээгдэхүүнийг импортлохдоо хадгалах, тээвэрлэх нөхцөлийг бүрэн хангасан байх шаардлагатай.
4. Хадгалалт, тээвэрлэлтийн шаардлага зөрчигдсөн цус, цусан бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг хориглоно.
5. Зөвхөн "Улаанбаатар" боомтоор цус, цусан бүтээгдэхүүнийг импортолно.
Текст томруулах
A
A
A