A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭД ЭРХТНИЙ ДОНОР СОНГОХ ЗААВАР /ЭМС-ын 2017 оны А/123-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2017 оны А/123-р тушаалаар хүчингүй болсон/

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 233 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
 
ЭД ЭРХТНИЙ ДОНОР СОНГОХ ЗААВАР
Нэг. Тодорхой өвчний хүндрэлийн эцсийн шатанд тухайн эрхтний үйл ажиллагааны эргэшгүй дутагдлын улмаас өвчтөн цаашид үргэлжлүүлэн амьдрах бололцоогүй тохиолдолд мэргэжлийн эмч нар шаардлагатай эд эрхтнийг амьд болон амьгүй донороос шилжүүлэн суулгана.
 
Хоёр. Эд эрхтний донорыг сонгохдоо доорхи шалгуурыг баримтална. Үүнд:
2.1.           Амьд донор сонгох, шалгуур хийх шинжилгээ
2.1.1.     Амьд донорыг сонгох шалгуур
1.     18-60 насны бие бялдрын болон сэтгэцийн хувьд эрүүл /Мэргэжлийн эмч нарын комиссоор орж тэнцсэн/
2.     Эдийн тохирооны шинжилгээ хийгдсэн байх
3.     Реципиенттэй АВО бүлэг, резус фактор нь ижил байх
4.     Архины архаг хордлого болон мансууруулах бодист дасал болоогүй
5.     Нийгмийн болон эдийн засгийн дарамт шахалтад ороогүй байх
2.1.2.     Дараах тохиолдлуудад эд эрхтний донороор сонгохыг хориглоно.
1.     Тухайн шилжүүлэн суулгах эрхтний гаж хөгжил, үйл ажиллагааны алдагдалтай
2.     Бактерийн, вирусийн халдвар авсан
3.     Шилжүүлэн суулгахаар авах эрхтний үйл ажиллагаанд нөлөөлөхүйц цочмог болон архаг өвчнүүд
2.1.3.     Амьд донорт хийх шинжилгээ
Донор нь эрүүл мэндээр тэнцэх эсэхийг мэргэжлийн эмч нарын комисс үзэж тогтооно. Үзлэгээр орохдоо дараах шинжилгээнүүдийг хийлгэнэ.
1.        Цус судлалын шинжилгээ:
а. Цусны бүлэг, /АВО/ резус фактор тогтоох
б. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
в. Цусны бүлэгнэлийн шинжилгээ
2.        Шээсний шинжилгээ:
а. Шээсний ерөнхий шинжилгээ
б. Шээсний ерөнхий өсгөвөр
в. Хоногийн шээсний уураг
г. Креатины клиренс
3.        Биохимийн шинжилгээ
4.        Халдварын шинжилгээ:
а. Тэмбүү
б. Бруцеллёз
в. Сүрьеэ
г. ХДХВ
д. Гепатитын вирус
5.        Эдийн тохирооны шинжилгээ
6.        Багажийн шинжилгээ:
а. Зүрхний цахилгаан бичлэг
б. Цуллаг эрхтний хэт авиан оношилгоо
в. Цээжний рентген шинжилгээ
7.        Ямар эд эрхтэн шилжүүлэн суулгахаас хамаарч эд эрхтэн тус бүрийн өвөрмөц шинжилгээнүүдийг нэмж хийж болно.
 
2.2.           Амьгүй донорыг сонгох шалгуур
2.2.1      Тархины үйл ажиллагаа нь эргэшгүйгээр алдагдаж нас барсан болох нь тодорхойлогдсоны дараа хэвийн үйл ажиллагаа нь хадгалагдаж байгаа зарим эд эрхтнийг бусдын амь нас, эрүүл мэндийг аврах болон сайжруулах зорилгоор шилжүүлэн суулгаж болох цогцсыг амьгүй донор гэнэ.
2.2.2      Амьгүй донорыг сонгохдоо дараах шалгуурыг баримтална. Үүнд:
1.        Амьгүй донорын насны хязгаар 65 байна.
2.        Хэрэв тархины үхлээр нас барагч нь эмэгтэй байвал жирэмсэн эсэхийг, жирэмсэн бол ураг амьд болохыг үгүйсгэсний дараа эд эрхтнийг донорын зориулалтаар авна.
3.        Цогцсоос авах эд, эрхтэн түүний шаардлагыг мэргэжлийн эмч, эмгэг анатомич нар тогтооно.
4.        Дараах өвчнүүдээр өвчилж байсан буюу түүний улмаас нас барсан болох нь тогтоогдсон тохиолдолд донороор сонгохыг хориглоно.
а. Хорт хавдартай болох нь оношлогдсон, эсвэл сэжигтэй
б. Онош тодроогүй өвчтэй
в. Вирусийн болон бактерийн идэвхтэй халдвартай
г. ХДХВ-ийн халдвартай
д. В гепатитын антиген илэрсэн
е. Архи, мансууруулах бодис хэрэглэдэг зуршилтай
ё. Сүрьеэ, тэмбүү, бруцеллёз, ДОХ, боом, голомтот халдвараар өвчилж нас барсан.