A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • РЕЦИПИЕНТЭД ТАВИХ ШААРДЛАГА, ХИЙХ ШИНЖИЛГЭЭ, РЕЦИПИЕНТИЙГ ХҮЛЭЭХ ЖАГСААЛТАД АВЧ ХАРИЛЦАН МЭДЭЭЛЭХ ЖУРАМ /ЭМС-ын 2017 оны А/123-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2017 оны А/123-р тушаалаар хүчингүй болсон/

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 233 тоот тушаалын гуравдугаар хавсралт
 
РЕЦИПИЕНТЭД ТАВИХ ШААРДЛАГА, ХИЙХ ШИНЖИЛГЭЭ, РЕЦИПИЕНТИЙГ ХҮЛЭЭХ ЖАГСААЛТАД АВЧ ХАРИЛЦАН МЭДЭЭЛЭХ ЖУРАМ
Нэг. Реципиентэд тавих шаардлага
1.        Реципиент нь дараах шаардлагыг хангасан байна.
1/. Реципиент байх насны хязгаар 65 байх
2/. Шаардлагатай үзлэг шинжилгээнд хамрагдсан байх
3/. Тухайн эд эрхтэн суулгахад харшлах заалтгүй байх
2.        Реципиент болохыг дараах тохиолдолд хориглоно.Үүнд:
1/. Мансууруулах бодис, нойрсуулах, тайвшруулах эмд дасал болсон
2/. Бактери, вирусийн халдвартай
3/. Шилжүүлэн суулгах эрхтний үйл ажиллагаанд нөлөөлөхүйц цочмог болон архаг өвчнүүд
3.        Эд эрхтний тус бүрт реципиентийн насны хязгаар, хориглох заалт нь өөр өөр байж болно.
Хоёр. Реципиентэд хийгдэх шинжилгээ
1.        Цус судлалын шинжилгээ:
а. Цусны бүлэг /АВО/ резус фактор тогтоох /
б. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
в. Цусны бүлэгнэлтийн шинжилгээ
2.        Шээсний шинжилгээ:
а. Шээсний ерөнхий шинжилгээ
б. Шээсний ерөнхий өсгөвөр
в. Хоногийн шээсний уураг
3.        Биохимийн шинжилгээ
4.        Халдварын шинжилгээ:
а. ХДХВ
б. Гепатитын вирус
в. Тэмбүү
5.        Эдийн тохирооны шинжилгээ
6.        Багажийн шинжилгээ:
а. Зүрхний цахилгаан бичлэг
б. Цуллаг эрхтний хэт авиан оношилгоо
в. Цээжний рентген шинжилгээ
7.        Ямар эрхтэн шилжүүлэн суулгахаас хамааран өвөрмөц шинжилгээнүүдийг нэмэлт маягаар хийж болно
Гурав. Реципиентийг хүлээх жагсаалтад авч, харилцан мэдээлэх журам
1.1.       Эртхэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай нэгж бүр өөрийн хүлээх жагсаалттай байна.
1.2.       Шаардлагатай үзлэг шинжилгээнд хамрагдаж реципиентийн шаардлага хангасан хүмүүсийг хүлээх жагсаалтад авна.
1.3.       Тохирох донор олдсон тохиолдолд өвчтөнтэй холбоо барих хаяг, утас болон факсын дугаарыг хүлээх жагсаалтад тэмдэглэсэн байх шаардлагатай.
1.4.       Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай нэгж бүр хэрэгцээт донорын захиалгаа холбогдох эмнэлгүүдэд хүргүүлж байна.
1.5.       Эмнэлгүүд тархины үхлийн тохиолдол ба тохирох цогцос аль эмнэлэгт гарсан ямар эд эрхтнийг донорын зориулалтаар авч болох тухай эрхтэн шилжүүлэх төвүүдэд тухай бүр мэдэгдэнэ.