A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРЫН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН ЭРХ ҮҮРЭГ /ЭМС-ын 2017 оны А/123-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2017 оны А/123-р тушаалаар хүчингүй болсон/

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 233 тоот тушаалын тавдугаар хавсралт
 
Мэргэжлийн эмч нарын комиссын бүрэлдэхүүн, эрх үүрэг
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.             Мэргэжлийн эмч нарын комисс /цаашид комисс гэнэ/ эрхтэн шилжүүлэн суулгах нэгж бүхий эмнэлэг, төвүүд дээр эмнэлэг, төвийн даргын тушаалаар байгуулна.
2.             Комисс нь Реципиент болон донорын эрүүл мэнд нь эрхтэн шилжүүлэн суулгахад найдвартай эсэхийг зохих шалгуур, шинжилгээний дүнг харгалзан дүгнэлт гаргах зорилготой.
Хоёр. Комиссын бүрэлдэхүүн
Мэргэжлийн комисс нь дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:
Комиссын дарга: Тухайн эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга
Гишүүд:
1.     Реципиентийн эмчлэгч эмч
2.     Эд эрхтэн шилжүүлэн суулгах эмч /зарим тохиолдолд 1, 2 нь нэг хүн байж болно/
3.     Сэхээн амьдруулагч эмч
4.     Эмгэг судлаач эмч /шаардлагатай тохиолдолд /
Гурав. Комиссын үүрэг, эрх
3.1.           Комиссын үүрэг
1.        Мэргэжлийн комисс нь реципиент болон донорын эрүүл мэндийн байдал, холбогдох шинжилгээнүүдийг үндэслэн эрхтэн шилжүүлж суулгахад найдвартай эсэх талаар дүгнэлт гаргах
3.2.           Комиссын эрх
1.        Реципиентийн эмчлэгч эмчээс реципиентийн талаар шаардлагатай бүх мэдээлэл, шинжилгээнүүдийг гаргуулах
2.        Амьд болон амьгүй донорын талаарх шинжилгээ, мэдээллийг холбогдох эмнэлгээс гаргуулах
3.        Реципиентийн болон донорын эрүүл мэндийн байдал нь эрхтэн шилжүүлэн суулгахад харшлахаар бол донор болон реципиент болохыг хориглосон дүгнэлт гаргах