- Нүүр
- Сайдын тушаал
- ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧИЙН ГЭРЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧАДВАРЫГ НОТЛОХ БАРИМТ
Тендерт оролцогчийн гэрээг хэрэгжүүлэх чадварыг нотлох баримт
14.1. Тендерт оролцогч нь чадварын маягтыг бөглөж гэрээг хэрэгжүүлэх чадварыг харуулсан дараах нотлох баримтын хамт ирүүлнэ. Үүнд:
(а) Хуулийн этгээдийн бүртгүүлсэн газар, бизнесийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, хаягийг тодорхойлсон улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбар, тендерт гарын үсэг зурах төлөөлөгчийн албан ёсны итгэмжлэх;
(б) Тухайн улсын анхдагч үйлдвэрлэгчид олгосон эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх зөвшөөрлийн баталгаажсан хуулбар.
(в) Үйлдвэрлэсэн улсын анхдагч үйлдвэрлэгчид олгосон нийлүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх зөвшөөрлийн баталгаажсан хуулбар.
(г) Хэрэв тендерт оролцогч нь эм ханган нийлүүлэх байгууллага бол эрх бүхий байгууллагаас олгосон эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх, импортлох зөвшөөрөл, тендерийн урилгын дагуу нийлүүлэгдэх эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэгчээс борлуулах эрх олгосон зөвшөөрлийг ирүүлнэ.
(д) Эм, эмнэлгийн хэрэгслийн чанарыг /барааг ашиглах цэгт/ шалгахад шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмж болон үйлчилгээний жагсаалт /шаардлагатай бол/, дэлгэрэнгүй танилцуулга, аргачлал, мөн хийгдсэн шалгалт туршилтын тухай бүрэн мэдээлэл.
(е) Сүүлийн [тоо]6 жилд гүйцэтгэсэн эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлсэн томоохон гэрээний жагсаалт. Энэ жагсаалтад дараах мэдээллийг тусгана. Үүнд:
1) Захиалагчийн холбогдох ажилтны нэр, хаяг;
2) Гэрээ тус бүрийн нийт дүн, эхэлсэн болон дуусгавар болсон хугацаа;
3) Гэрээ тус бүрийн дагуу нийлүүлэгдсэн эм, эмнэлгийн хэрэгслийн нэр, тоо хэмжээ болон үнэ;
4) Шаардлагатай бол өмнө нь үйлчлүүлж байсан хэрэглэгчдийн гаргасан тодорхойлолт.
(ж) Тендерт оролцогчийн үйлдвэрлэдэг, эсхүл нийлүүлдэг эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг бүртгэл/зөвшөөрлийн дугаар, огноо-ны хамт ирүүлнэ.
(з) Тендерт оролцогчийн нийлүүлэхээр санал болгож буй эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалт.
(и) Санхүүгийн чадавхыг харуулах аудитаар баталгаажуулсан сүүлийн [moo]7 жилийн санхүүгийн тайлан, дүгнэлтийн хамт.
Санамж: Бичиг баримтууд тендерийн хэлнээс өөр хэл дээр байгаа тохиолдолд эх хувийг албан ёсны орчуулгын хамт ирүүлнэ.
Текст томруулах
A
A
A