A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ҮЙЛДВЭР ХУДАЛДААНЫ ЯАМ АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХЭМЖЭЭНД 1:50000-ЫН МАСШТАБЫН ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ,ЕРӨНХИЙ ЭРЛИЙН АЖЛЫГ ХИЙХ ЗААВАР, ТАВИХ ШААРДЛАГА
Бүлэг: 1979
Үйлдвэр, худалдааны сайдын 2006 оны 214 тоот тушаалын 2 дугаар хавралт
 
МОНГОЛ УЛС
 
МОНГОЛ УЛСЬШ НУТАГ ДЭВСГЭРИЙН ХЭМЖЭЭНД 1:50 000-НЫ
МАСШТАБЫН ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ, ЕРӨНХИЙ ЭРЛИЙН
АЖЛЫГ ХИЙХ ЗААВАР, ТАВИХ ШААРДЛАГА
УЛААНБААТАР ХОТ 2006 ОН

ГАРЧИГ
1.  Ерөнхий асуудлууд.
2.   1:50000-ны  масштабын  геологийн  зураглал,   ерөнхий   эрлийн  ажлыг  явуулах
талбайн хэмжээнд тавих шаардлага_____________________________________ 4
3.            1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын агуулгад тавих
шаардлага___________________________________________________________ 5
4.            1:50000-ны   масштабын   геологийн   зураглал,   ерөнхий   эрлийн   ажлын   зохион
байгуулалт__________________________________________________________ 9
5.            Геологийн  зураглал,   ерөнхий  эрлийн   1:50000-ны  масштабын  ажлын  бэлтгэл
ажил______________________________________________________________ 10
6.            Геологийн зураглал, ерөнхий эрлийн 1:50000-ны масштабын ажлын хээрийн ажил
7.            Суурин боловсруулалтын ажил___________     ____________________             29
8.            Тайлангийн хавсралт зургууд болон түүний агуулга, тавих шаардлага_________ 43
9.            Геологийн    региональ    судалгааны    үед    геоэкологийн    суурь    үнэлгээ    өгөх
ажил_______________________________________________________________ 56
10.     Хавсралт зургууд______________________________________________________ 57

1. ЕРӨНХИЙ АСУУДЛУУД
1.1   1:50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил (ГЗЕЭА) нь сонгон авсан нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалыг судалж, талбайн үнэлгээ өгч хэтийн төлвийг  тодорхойлж, дүгнэлт өгдөг геологийн судалгааны   биеэ   даасан   үе   шатны   ажил   юм.   ГЗЕЭА   нь   1:200   000-ны масштабын      геологийн   зураглалын   ажлаар   хэтийн   төлөвтэй   болох   нь урьдчилан тогтоогдсон талбайд хийгдэж, ашигт малтмалын хэтийн төлөвтэй объектуудыг тодруулдаг онцлогтой.
1.2  ГЗЕЭА нь дараах үндсэн гурван зорилттой. Үүнд:
Нэгдүгээрт: Судалгааны талбайд тархсан тунамал, вулканоген, интрузив, метаморф чулуулаг, тэдгээрийн эвшлээс бүрдэх чулуулгийг Монголын литостратиграфийн кодексийн дагуу зохих нэгжүүдэд ангилан зураглаж, тектоник структурийн төрлүүдийг тодорхойлж, геодинамик нөхцлийг тогтоосон байх:
Хоёрдугаарт: Судалгааны талбайд байгаа бүх төрлийн ашигт малтмалыг тогтоож, хүдрийн бүс, зангилаа, талбай, биетийг илрүүлэх ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэсэн байх,
Гуравдугаарт: Судалгааны талбайн хэмжээнд ашигт малтмалын тархалтын зүй тогтол, хэтийн төлвийг тодорхойлон, эрдэс баялгийн үнэлгээг өгч, тэдгээрийн цаашдын судалгааны ажлын чиглэлийг тодорхойлох,
1.3   ГЗЕЭА    нь тодорхой төрлийн ашигт малтмал агуулсан байж болох өндөр магадлал бүхий  хэтийн төлөвтэй, эх орны эдийн засгийн ач холбогдол бүхий бүсийн   хэмжээнд   төвлөрөн   хийгдэнэ.   Тэрчлэн   үйлдвэрлэлийн  дэд   бүтэц хөгжсөн бүс болон улсын хил орчмын дагуу зайлшгүй хийгдсэн байна. ГЗЕЭА нь судалгааны талбайн хэмжээнд тархсан хурдас чулуулаг болон тэдгээртэй холбоотой  ашигт малтмалыг геологийн судалгааны дэвшилтэт арга аргачлалыг бүтээлчээр ашиглан судалсан байна.
1.4   ГЗЕЭА нь   1:50000-ны масштабын байрзүйн номенклатурын хавтгайнуудад хийгдэнэ. Ингэхдээ ГЗЕЭА-ын дараах төрлүүдийг хослуулан ашиглаж болно. Үүнд:   бүлэгчилсэн  зураглалын  ажил,  гүйцээх  судалгааны  ажил,   агаарын геологийн зураглал, гүний геологийн зураглал зэрэг ажлын төрлүүд байна. Эдгээрийг тухайлсан хавтгайн хэмжээнд геологийн тогтоцоос хамааруулан
хослуулан хэрэглэж болно.
1.5   ГЗЕЭА-ын  үр  дүнд   өөрийнхөө  агуулгаар  зааврын  шаардлагуудыг  бүрэн
хангасан   1:50000-ны   масштабын   геологийн   иж   бүрдэл   зургууд,   тайлбар бичгийн хамт зохиогдсон байна. Эдгээр нь монгол хэлээр хийгдэнэ. Зарим шаардлагатай тохиолдолд англи ба орос    хэлээр байж болох бөгөөд энэ тохиодолд товч агуулгыг монголоор хийж хавсаргасан байна.
1.6    ГЗЕЭА   нь   геологийн   тогтцын   хувьд   нэгдмэл,   дөрвөөс   доошгүй   тооны
номенклатурын хавтгайд хийгдэх ёстой.
1.7    ГЗЕЭА-ын үндсэн масштаб нь 1:50 000, ажлын масштаб нь 1:25000 байна.
Харин өөр өөр төрөл зүйлд хамаарах олон тооны ашигт малтмалын орд, илрэлтэй буюу маш нийлмэл геологийн тогтоц бүхий талбайд захиалагчийн шийдвэрийн үндсэн дээр ГЗЕЭА-ыг 1:25000-ны масштабаар явуулж болно.
1.8  ГЗЕЭА-ыг явуулахад зайлшгүй шаардагдах оновчтой иж бүрэн судалгааны арга, аргачлалыг тухайн судалгаа явуулах гэж байгаа дүүргийн геологийн тогтцын   ба  металлогенийн   онцлогт  уялдуулан  сонгож  уг   ажлын  төсөлд тусгасан байна.  Ийм иж бүрэн арга аргачлалд геологийн,  агаар-сансрын, геофизикийн, геохимийн,  гидрогеологийн, геоэкологийн, инженерийн геологийн,  геоморфологийн  судалгаанууд,  тэрчлэн  уул,  өрмийн  ба  бусад ажлууд хамаарна. Харин судалгааны ажлын бүрэлдэхүүнд нэг нэгэнтэйгээ
давхцсан буюу тухайн нөхцөлд үр ашиггүй аргуудыг оруулж болохгүй.
ГЗЕЭА-ын үед гүйцэтгэх геохимийн эрлийн ажлыг литогеохимийн аргаар явуулна. Геохимийн бусад төрлийн судалгааны аргуудыг (атомо, био, гидро г.м) тодорхой зорилгоор буюу туршилтын байдлаар ашиглах нь тухайн ажлын өмнө тавигдаж буй ажлын шаардлага, геологийн даалгавраас хамаарч ашиглаж болно.
1.9   ГЗЕЭА-ын үйлдвэрлэлтэй холбоотой болон бусад дагалдах чанарьш ажилтай холбогдсон  газар  шорооны  ажлыг  гүйцэтгэхдээ  тухайн  нутаг  дэвсгэрийн байгалийн төрх байдлыг алдагдахгүй, хор нөлөө учруулахгүйгээр Монгол улсад дагаж мөрдөж буй зохих хууль, эрх зүйн   баримтын дагуу хийсэн байх ёстой.
1.10   Геологийн хээрийн судалгаа явуулж буй хэсэг хамт олон  Монгол улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөж буй геологийн судалгааны ажлын хөдөлмөр хамгаалал,   аюулгүй   ажиллагааны  дүрэм   зааврыг   ширхэгчлэн   биелүүлж ажиллах ёстой.                                                                              
2. 1:50 000-ЫН МАСШТАБЫН ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ, ЕРӨНХИЙ ЭРЛИЙН АЖЛЫГ ЯВУУЛАХ ТАЛБАЙД ТАВИХ ШААРДЛАГА
2.1    ГЗЕЭА-ыг   явуулах талбай нь байрзүйн суурь зураг, агаар, сансрын зургийн материал    болон    агаарын    болон    гадаргуугийн    түрүүлэх    геофизикийн судалгааны  материал,   геологийн  тулгуур  легенд,   1:200000-ны   масштабын геологийн зураглалын ажлын үр дүн зэргээр хангагдсан байх ёстой.
2.2   Судалгаа хийх талбайн байрзүйн зураг нь дараах масштабын байх ёстой. Үүнд:
Тайлангийн масштаб нь 1:50 000, ажлын масштаб нь 1:25000 байхаас гадна тухайн талбайг хамарсан 1:100000 (1:200000)-ны масштабын байрзүйн суурь зургаар хангагдсан байна. Дээрхи масштабын байрзүйн зургаар хангагдаагүй талбайд ГЗЕЭА-ыг гүйцэтгэхийг зөвшөөрөхгүй. Энэ зургууд нь тухайн шатны геологийн судалгааг хийх болон судалгааны үр дүнг боловсруулах шаардлагыг (хаяалбарын нягтрал бусад географийн дүрсний илэрхийлэл г.м) хангасан байх хэрэгтэй.
2.3   Судалгаа хийх    талбайн хэмжээнд 1:32 000 буюу  1:45 000-ын масштабтай агаарын зургийн аль нэг нь байна. Агаарын зураг нь тухайн талбайн геологийн тайлалыг ердийн стереоскоп хэрэглэн хийх шаардлага хангасан байна.
2.4   Сансрын зураг нь  1:50000-1:500000-ын масштабтай байх ба компыотерийн тусламжтайгаар геологийн тайлал хийх боломжтой байхаар зураг болон тоон мэдээлэл хэлбэрээр байна.
2.5   ГЗЕЭА явуулах талбай нь  1:200000 эсвэл  1:50 000-ны масштабын агаарын соронзон ба агаарын гаммаспектрометрийн, 1:200000-ны масштабын газрын соронзон ба гравиметрийн зураглалаар бүрхэгдсэн байна. Зарим тохиолдолд судалгааны ажлын тавьсан зорилт, геологийн тогтоцын онцлогоос хамаарч сейсмо ба цахилгаан хайгуулын ажлын үр дүнг оруулж болно.
2.6   Геологийн   тулгуур   легенд   зохиогдсон   байна.   Энэ   нь   өмнөх   геологийн судалгааны   ажлын   үр  дүнд  тулгуурлан   зохиогдсон   байх   бөгөөд тухайн судалгааны ажлын явцад нэмэлт хийн тодруулна.
2.7  Хэрвээ дээрхи ажлуудын аль нэг нь тухайн талбайн хэмжээнд хийгдээгүй байвал уг ажлыг тусдаа бие даасан төслөөр, тухайн ажлыг гүйцэтгэх зааврын дагуу мэргэжлийн байгууллагаар ГЗЕЭА-ыг эхлэхээс 1 жилийн өмнө хийсэн байвал зохино.
3. 1:50 000-НЫ МАСШТАБЫН ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ, ЕРӨНХИЙ ЭРЛИЙН АЖЛЫН АГУУЛГАД ТАВИХ ШААРДЛАГА
3.1       ГЗЕЭА-ын нэгдүгээр зорилтыг биелүүлэх үүднээс дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
3.1.1    Тунамал,  вулканоген,  вулканоген-тунамал  болон  анхдагч үелэлээ хадгалж үлдсэн   метаморф   (хувирмал)   чулуулгууд   зэрэг   давхраат   хурдсыг   групп, формац, мэмбэр, бэд болон  зузаалаг, багц, үе (тэмдэгт, фаун, флор агуулсан), горизонт зэрэг литостратиграфийн албан ёсны ба албан ёсны бус нэгжүүдэд ялгасан байх ёстой. Эдгээр нэгжүүд нь ГЗЕЭА-ын үед геологийн зүсэлт дээр тодорхой   байрлал   эзлэж,   талбайн   хэмжээнд   мөрдөгдсөн   байна. Хэрэв зураглаж буй нэгж нь тулгуур легенд дээр тусгагдсан литостратиграфийн нэгжтэй харьцуулах боломжгүй бол зузаалаг зэрэг албан бус нэгжид ангилна.
Фанерозойн настай давхраат хурдсын хувьд нутгийн литостратиграфийн нэгжүүдийн ярусын хамаарлыг тогтоосон байвал зохино.
Давхраат чулуулгийн насыг тодорхойлохдоо палеонтологийн, үнэмлэхүй насны ба палеосоронзонгийн аргууд, эсвэл тэдгээрийн хослолыг хэрэглэсэн байна. Тэрчлэн зэргэлдээх нутагт нас нь баттай тогтоогдсон адил төстэй нэгжтэй харьцуулах аргыг хэрэглэж болно.
3.1.2    Дөрөвдөгчийн  хурдас   нь нас, гарал үүсэл, литологийн найрлагаараа ангилагдсан байна.
Дөрөвдөгчийн хурдсын гарал үүсэл нь хэмхдэс материалын шинж төрх, зөөгдсөн ба хуримтлагдсан нөхцөлөөр тодорхойлогдоно. Тэдний гарал үүсэл, найрлагын онцлогийг газар дээр нь тасралтгүй ажиглах, геоморфологийн ямар бүтэц ба элементүүд үүсгэж байгаа зэрэгт үндэслэгдэн тодорхойлоно. Дөрөвдөгчийн хурдасны насыг давхаргазүй ба геоморфологийн харьцаагаар, мөн үнэмлэхүй насны ба палеосоронзон судалгааны үр дүн, палеонтологи, палинологи ба археологийн мэдээллээр тогтоосон байна.
3.1.3    Давхраажаагүй (интрузив ба метаморф) чулуулгийг ангилан геологийн зурагт дүрслэхдээ найрлага, бүтцийн хувьд ижил төстэй, эрс буюу аажим шилжилт бүхий хил заагаар хязгаарлагдсан, өөрөөр хэлбэл бие даасан фаз үүсгэж буй интрузив, метаморф чулуулгуудыг ялгаж өгөх хэрэгтэй. Геологийн зураг дээр тусад нь дүрслэн үзүүлэх боломжтой нэг ижил буюу эсвэл ойролцоо настай
боловч найрлагаараа ялгарч буй чулуулгийг нэгтгэн нэг биет болгон үзүүлж болохгүй. Фанерозойн интрузив чулуулгийн насыг аль болохоор комплексийн түвшинд ялгах ба харин кембрийн өмнөх насны интрузив нь үүнээс нарийвчлалаараа арай том байж болно.
Интрузив ба метаморф чулуулгийн насыг тэдгээрийн өөр хоорондын болон давхраат чулуулагтай харьцаж буй харьцаа, үнэмлэхүй насны тодорхойлолт зэрэгт тулгуурлахаас гадна, зэргэлдээх нутагт буй интрузив ба метаморф бүрдлүүдийн петрограф, петрохими, геохими, минералогийн шинж тэмдгүүдтэй харьцуулах замаар тогтоосон байна.
Судалгааны талбайд тогтоогдсон интрузив ба метаморф чулуулгийн биет тус бүр нь зүсч, зүсэгдэж, хучигдаж буй чулуулагтайгаа ямар харьцаа, өөрчлөлт хувиралтай байгаа нь тогтоогдсон байх ёстой.
3.1.4  Давхраажаагүй  чулуулаг  нь  формац,  комплекс, фаз,  фацад  ангилагдана.Интрузив чулуулгийн хувьд зураглагдаж болох хамгийн бага нэгж нь фаз, харин метаморф чулуулгийн хувьд петрограф, минералоги, петрофизик ба геохимийн шинж тэмдгүүдээрээ фацид ангилагдсан байна.
3.1.5  Дэл, судлын чулуулгийг судлахад 3.1.3-д зааснаас гадна нэмэлт байдлаар дараах асуудлыг шийдсэн байх хэрэгтэй. Үүнд:
 
•        хэмжээ, байрлалыг тодорхойлсон байх,
•        найрлага, хүдэржилтыг нарийвчлан судлах,
•        тэдгээрийн   хоорондын   болон   бусад   геологийн   биеттэй   харьцаж   буй харьцааг судлах,                                                                      
 
3.1.6    Талбайн тектоникийн судалгаанд дараах ажлуудыг хийсэн байна. Үүнд:
•        АСЗ-ийн тайлалаар ялгагдаж байгаа тектоникийн структуруудыг газар дээр нь шалгаж тодруулсан байх,
•        Тектоник   хагарлуудын   төрөл,   морфолог,   чиглэл,   хэмжээ,   тэдгээрийг дагалдсан хувирлуудыг судалж тогтоох,
•        Вулкан-плутон   структур,   шарьяж,   меланжийн   бүсүүд,   олистостромыг судлаж тогтоох,
•        Цагирган ба нуман структуруудыг бүрдүүлж байгаа хурдас чулуулгийн найрлага, бүрэлдүүнийг судлаж тогтоох,
•        Кливаж, ан цав, занаршилтуудад хэмжилт хийж, дүгнэлт өгсөн байх, Ингэснээр тэдгээрийн геологийн биетүүдтэй болон   ашигт малтмал агуулсан байдал хоорондын уялдаа холбоог судлан тогтоох шаардлагатай.
3.1.7     Газрын гадаргад ил ба булагдмал орших солирын уналтаас үүссэн тогоо байгаа эсэхийг тогтоосон байна. Солирын тогоог олсон нөхцөлд тэдгээрийн хэлбэр, хэмжээ, дотоод бүтэц, нас, цохилт болон дэлбэрэлтэнд өртсөн чулуулгийн найрлага болон тэдгээртэй холбоотой үүссэн ашигт малтмал орд, илрэлүүд байгаа хэсгийг тогтоох хэрэгтэй.
3.1.7 Өгөршлийн бүрхүүлийг судлан тэдгээрийн хувирлын эрдсүүдыг тогтоож, хувирал болон геохимийн төрлүүдийг ялган геологийн зурагт дүрслэхээс гадна, тэдний тархалтын талбайн хадгалагдан үлдсэн байдал, өгөршилд орсон анхдагч чулуулаг ба түүнийг хучсан хурдасны найрлага, хоёрдогч хувиралд орсон байдлыг тодорхойлно. Хоёрдогч хувиралд өртсөн цаг хугацааг тодорхойлох замаар өгөршлийн бүрхүүлийн насыг тодорхойлбол зохистой.
3.1.9 Тунамал, вулканоген, метаморф ба интрузив чулуулгийн геологийн формацийн хамаарлыг тогтоосон байна. Ашигт малтмалын байршлын зүй тогтлыг тогтоох үүднээс ашигт малтмалын хувьд сонирхолтой байж болох

чулуулгийн үе, давхаргууд ба интрузив бүрдлүүдийн үүссэн цаг хугацааг тодорхойлох, литологи-фацын, палеогеографийн, палеовулканы ба бусад туслах чанарын зураг, схемүүдийг зохионо.
Хурдас чулуулгийн формацийн хамаарал болон металлогенийн шинж төлөвийг тогтоохын тулд судалгааны талбайн хэмжээнд ялгасан чулуулгийн нэгжүүдийг бүрдүүлэгч гол төрлүүдээс эталон сорьц, дээжийг авсан байна. Эдгээр сорьцуудийг лабораторийн боломжит бүх шинжилгээнд хамруулсан байна.
3.1.10   Геологийн биет хоорондын хил зааг нь газар дээр 100 м-ын нарийвчлалтай тогтоогдсон байх ёстой. Янз бүрийн геологийн биетүүдийн хоорондох хил зааг газар дээрээ дараах тохиолдлуудад тогтоогдсонд тооцогдоно. Үүнд:
•         өөр хоорондоо 200 м-ээс илүү биш зайд орших байгалийн болон уулын малталтаар илрүүлсэн гаршууд дээр, эсвэл шууд гарш дээр хил тогтоогдсон,
•         агаар, сансрын зурагийн тайлал, эсвэл геофизик, геохимийн мэдээллээр хил зааг тогтоох нарийвчлал хангагдсан байвал;
•         геологийн шууд ажиглалтаар чулуулгийн гарш дээр бүх суналынхаа дагуу мөрдөгдсөн,
•         Дээрхи  шаардлагыг  хангасан  тохиолдолд  элювиаль, делювиаль хэмхдсүүдийг ашиглан маршрут хийх замаар мөрдөнө. Энэ тохиолдолд хурдас   чулуулгийн   гарш   хоорондын   зай   тэдгээр   чулуулгийн   сунал тогтвортой бол 1.5 км хүртэл, тогтворгүй бол 0.5 км хүртэл байх болно
(гэхдээ агаар, сансрын зураг дээр тайлагдаагүй, геофизик, геохимийн ба бусад мэдээллээр хил зааг нь тогтоогдоогүй нөхцөлд)
•         агаар, сансрын зураг дээр тайлагдаж байгаа тохиолдолд,
Формац, мэмбэр, бэд зэрэг литостратиграфийн нэгжүүд, бүрдэл, фаз зэрэг интрузив ба метаморф биетүүдийн хил зааг, тэмдэгт үе, ашигт малтмалын биетүүд, тасралтат эвдрэлүүд нь илэрц сайтай нутагт бол геологийн хил заагийн нийт уртын 70%-иас багагүй, илэрц муутай нутагт 50%-иас багагүй хэмжээнд суналынхаа дагуу мөрдөгдөн тогтоогдсон байх ёстой.
3.1.11   Гидрогеологи, геоэкологи, иоженерийн  геологи, геоморфологийн судалгааг дагалдах хэлбэрээр гүйцэтгэн холбогдох зураг схемүүдийг зохиосон байна.
3.2      ГЗЕЭА-ын хоёрдугаар зорилтыг биелүүлэх үүднээс дараахи шаардлагыг ханган биелүүлсэн байна. Үүнд:
3.2.1   Ашигт малтмал байж болох эрлийн шууд ба шууд бус шинж тэмдгийг тогтоон, тэдгээрийг үндэслэн тухайн  ашигт  малтмал  бүхий  хэсгүүдийг  илрүүлэхэд чиглэсэн эрлийн иж бүрдэл ажлыг нийт талбайн хэмжээнд гүйцэтгэсэн байна.
3.2.2  Өмнө нь тодорхой байсан ба шинээр илрүүлсэн ашигт малтмал байж болох хэсгүүд,   хүдэр   хянагч   болон   агуулагч   структур,   бүсүүд,   геофизикийн, геохимийн,  геоботаникийн  зэрэг хамгийн  чухал  гажигууд,  хүдрийн илрэл зэрэгт эрлийн ажил явуулан холбогдох зураг, схемийг зохиосон байна.
3.2.3   Далд  болон  хучигдмал  хүдэржилтийг  илрүүлэхэд  чухал  ач  холбогдолтой геохимийн     ба     геофизикийн     аргуудыг     зайлшгүй     хэрэглэж,     ихээхэн сонирхолтой, өндөр гажиг бүхий хэсгүүдийг уул, өрөмдлөгийн аргаар шалгах зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн байна.
3.2.4  Үндсэн чулуулгийн өгөршлийн бүрхэвч дээр суурилан үүсдэг дөрөвдөгчийн хурдастай холбоотой үүссэн ашигт малтмалууд (барилгын материалууд, хүлэр, сапропель, шороон орд, давс г.м)- ын ашигтай давхаргыг тогтооно.
3.2.5  Газрын тос ба байгалийн хий илрүүлэх боломж бүхий хэтийн төлөв сайтай нутагт газрын тос ба байгалийн хий агуулах боломжтой геологийн структурыг илрүүлж, тэдгээрийн шууд ба шууд бус шинж тэмдгүүдийг тогтоосон байна.
3.2.6  Давхарга болон давхраас маягийн (стратиформын) ашигт малтмал тархсан нутагт ашигт малтмал агуулсан ба агуулах боломжтой зузаалаг, фацуудыг ялган тархалтын талбайг тогтоох, тэдгээрийг хэд хэдэн хөндлөн огтлолоор удлахаас гадна суналын дагуу ашигт малтмалын биетийг аль болохоор үндсэн гарш дээр нь мөрдөж тогтоосон байна.
3.2.7  Судлын ба штокверкийн төрлийн нийлмэл тогтоцтой металл ба металл бус ашигт  малтмал тархсан,  тэрчлэн  пъезо  ба  оптикийн  түүхий  эд,  үнэт ба хэрэглээний чулууны орд бүхий нутгуудад эдгээр ашигт малтмалын байж болох шууд ба шууд бус шинж тэмдэг бүхий хэсгүүдийг илрүүлэн тархалтын талбайг тогтоон, түүнийг зурагт дүрслэн үзүүлнэ. (ашигт малтмал агуулсан чулуулгийн үндсэн гарш, шлихийн сарнилын хүрээ, хүдэр агуулах магадлалтай геофизик ба геохимийн гажгууд, хүдэр орчмын хувиралд орсон чулуулгууд г.м)
3.2.8  Ашигт малтмалын шороон хуримтлал  илрүүлэх боломжтой нутагт  ашигт малтмал агуулсан хурдсын тархалтын талбайг илрүүлэх, зарим нэг огтлолоор тэдгээрт агуулагдаж буй ашигтай эрдсийн агуулгыг тодорхойлсон байна.
3.2.9  Өгөршлийн бүрхүүл хурдас тархсан нутагт түүнтэй холбоотой үүсдэг ашигт малтмал бүхий хэсгүүдийг тогтоох, зарим нэг огтлолоор түүнд агуулагдсан ашигт малтмалын шууд шинж тэмдгүүдийг илрүүлсэн байна.
3.2.10  Цацраг идэвхит  ашигт малтмалыг илрүүлэх хэтийн  төлөвтэй болон  усан хагалбар сайн хөгжсөн, уулархаг, гарш сайнтай, эсвэл орчин үеийн тунамал хурдсын хучаас 2-3 метрээс илүүгүй байх тохиолдолд геологийн маршрутыг радиометрийн   (эсвэл  спектрометрийн)   хамт   гүйцэтгэж холбогдох зураг схемүүдыг зохиож, дүгнэлт өгнө.
3.2.11  Хөдөө   аж   ахуй,   үйлдвэр,   барилгын   хэрэгцээнд ашиглаж   болох хурдас чулуулгийг илрүүлэн тэдгээрийн тархалтын талбайг тогтоон (хүлэр, барилгын, өнгөлгөөний, галд   тэсвэртэй,  чимэглэлийн    материалууд   г.м), ашигт малтмалын хувьд тэдгээрийн тунамал,  вулканоген,  интрузив  ба хувирмал чулуулгууд, өгөршлийн бүрхүүл, структур ба геоморфологийн элементүүдтэй орон зай ба гарал үүслийн ямар холбоотойг тогтоосон байна.
3.2.12   Ашигт   малтмалын байршлыг хянаж буй  хүчин  зүйлүүд,  ашигт компонентуудийн   өндөр   агуулгатай   хуримтлал   үүсгэх   геологийн   нөхцөл зэргийг тодорхойлох ёстой.
3.2.13 Ашигт малтмалыг агуулсан ба агуулах тааламжтай нөхцөл бүхий тунамал вулканоген ба хувирмал чулуулгийн формац, мэмбэр, горизонт   давхаргууд, тэдгээртэй орон зай эсвэл гарал үүслээрээ холбоотой байгаа интруз биетүүд, мөн түүнчлэн метасоматитууд, хүдэр орчмын хувирч өөрчлөгдсөн чулуулаг зэрэг ашигт малтмалын бөөгнөрөл үүсэх боломтой үзэгдлүүдийг геологийн
зурагт онцгойлон дүрслэн тэмдэглэхээс гадна дэлгэрэнгүй судалж, сорьцолсон байх ёстой.
3.2.14  Бүх    насны   хурдас   чулуулгийн    нэгжүүдийн    фац,    формацийн   геохими, металлогений төрөлжилтийг тодорхойлсон байна.
3.2.15 Ашигт малтмал хуримтлахад тохиромжтой, эсвэл түүнийг илрүүлэхэд хэтийн төлөв сайтай бүх төрлийн атираат. ба тасралтат эвдрэлийн (түүний дотор цагирган ба нуман хэлбэрийн) структуруудыг нарийвчлан судалсан байна. Ийм структуруудын  хэлбэр  дүрс,  гүндээ  ямар  тогтоцтой  байгааг  юуны  өмнө геофизик ба агаар, сансрын зургийн тайлалын үр дүнг ашиглаж боломжийн хирээр судалж нягтласан байна.
3.2.16   Дээрхи шаардлагыг хангах үүднээс авагдсан    бүх төрлийн дээж, сорьцууд холбогдох         лабораторийн шинжилгээнүүдэд  бүрэн хамрагдан баталгаажуулагдсан байна.
3.3      ГЗЕЭА-ын гуравдугаар зорилтыг ханган биелүүлэх үүднээс дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
3.3.1  Тунамал,   тунамал-метаморф   гаралтай   давхраас   маягийн   стратиформын төрлийн  биет бүхий  ашигт малтмалын  орд,  илрэлийн  хувьд тэдгээрийн боломжит тархалтын талбай, ашигт малтмалын үндсэн биетүүдийн байршльш элементүүд ба суналын дагуух уртын хэмжээ, зарим нэг хөндлөн огтлолоор ашигт малтмалын биетийн бодисын найрлага, зузаан, үндсэн ба дагалдагч
ашигт компонентуудын агуулга, ашигт малтмалын чанар, агуулагч чулуулаг болон ашигт малтмалын физик чанар, тэдгээр биетүүдийг хянаж байгаа орон нутгийн чанартай хүчин зүйлүүд, байж болох үйлдвэрлэлийн төрөл зэргийг хэсэг буюу талбайн хэмжээнд тодорхойлж үнэлсэн байх:
3.3.2   Эндоген гаралтай ашигт малтмалын тархалтын талбай, морфологи, хүдрийн биет болон хүдрийн бүсүүдийн урт, өргөн, зузаан, ашигт компонентуудын агуулга  ба  чанар,  хольц  элементүүд,  агуулагч  чулуулгийн  физик  чанар, хүдрийн биетийн үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлүүд, байж болох үйлдвэрийн
төрөл, хүдрийн формацийн хамаарлыг тогтоон үнэлгээ өгсөн байх.
3.3.3   Шороон орд илрүүлэх боломжтой талбайд шороон хуримтлалын тархалтын талбай, ашигт ба хучаас давхрагын  зузаан, ашигт компонентуудын агуулгыг тодорхойлж зохих үнэлгээг өгөх:
3.3.4   Барилгын   материал   илрүүлж   болох   талбайд   түүний   тархалтын   талбай, холбогдох хэмжигдэхүүнүүд, чанар зэргийг тодорхойлон үнэлгээ өгөх,
3.3.5   Дээрхи ажпуудыг үндэслэн судалгааны талбайн хзмжээнд ашигт малтмалын тархалтын зүй  тогтолыг тогтоон  хэтийи  төлвийн  үнэлгээг  өгч  цаашдын судалгааны ажлын чиглэл, зөвлөмжийг өгсөн байна.
4. 1:50 000-НЫ МАСШТАБЫН ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ, ЕРӨНХИЙ ЭРЛИЙН АЖЛЫН, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
4.1 Геологийн зураглал, ерөнхий эрлийи  1:50000-ын масштабын ажлыг бүрэн хариуцан бэлтгэл, хээрийн судалгаа, суурин боловсруулалтын үе шатуудыг ажлыг хийж үр дүнгийн тайланг зохиож, захиалагч байгууллагад тайлагнаж чадах тогтвор суурьшилтай, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшсэн мэргэшсэн боловсон хүчинтэй, санхүү хөрөнгийн чадавхитай геологийн судалгаа хййх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага гүйцэтгэнэ.
4.2  ГЗЕЭА явуулах хугацаа  нь  бэлтгэл,  суурин  боловсруулалт ба хээрийн судалгааны ажлыг оруулан нэг төслийн хүрээнд 2.5-3 жил байна. ГЗЕЭА-ын хугацаа нь судалгаа хийх талбай, гүйцэтгэх ажлын хэмжээ, геологийн тогтцын нийлмэл байдал, ашигт малтмалын тархалт, газарзүйн нөхцлөөс хамааран захиалагчийн баталсан геологийн даалгавраар нарийвчлагдан тодорхойлогдоно.
4.3 ГЗЕЭА-ын төсөл, төсөв зохиох үндсэн баримт нь өмнөх судалгааны материал дээр тулгуурлан боловсруулж захиалагчаас баталсан геологийн даалгавар болно. Уг геологийн даалгаварт дараах зүйлүүдийг тусгасан байна: Үүнд:
 
•    судалгааны     талбайн     засаг     захиргааны     харъяалал,     хавтгайнуудын номеиклатур, талбайн хэмжээ    (х.д.км-ээр), зонхилох ашигт малтмалын төрөл,
•    төслийн ажлын зорилго, үндэслэл,
•    геологийн судалгааньг ажлын зорилгыг шийдвэрлэх үидсэн  аргууд, дэс дараалал,
•    гарах үр дүн,
•    геологийн даалгаврыг биелүүлэх хугацаа,

Судалгааны талбайн геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын онцлогоос хамаарч геологийн даалгаварт зарим заалтуудыг тодруулж өгсөн байна.
5. 1:50 000-НЫ МАСШТАБЫН ГЗЕЭА-ЫН БЭЛТГЭЛ АЖИЛ
5.1      Бэлтгэл ажлын бүрэлдэхүүнд дараах ажлууд орно. Үүнд:
•        судалгаа хийх талбайн байрзүйн болон агаар, сансрын зургийн материалыг зохих шаардлагыг хангах түвшинд бэлтгэсэн байх,
•        талбайн   хэмжээнд   өмнө   хийгдсэн   1:200000-ын   масштабын   геологийн зураглалын ажлын үр дүнтэй нарийвчлан танилцаж дүн шинжилгээ үйлдэх, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний бүх  мэдээлэл,  материалууд, палеонтологийн ба изотопын тодорхойлолтуудын жагсаалт үйлдэн нэгтгэж боловсруулалт хийх,
•        ГЗЕЭА-ын зорилгыг чанарын өндөр түвшинд шийдвэрлэж чадахуйц илүү оновчтой арга, аргачлал ба ажлын хэмжээг сонгохын тулд зэргэлдээх болон геологийн тогтцын хувьд ижил төстэй талбайд өмнө хийгдсэн 1:50000-ны масштабын зураглалын ажилд дүн шинжилгээ хийх,
•        өмнө хийгдсэн геологийн зураглалын болон бусад бүх төрлийн судалгааны ажлын үр дүнгээр зохиогдсон зургуудыг ашиглан агаар, сансрын зургийн тайлалыг үндэслэн  урьдчилсан геологийн зургийг 1:50000-ны масштабаар зохиох,
•        чухал  ач холбогдолтой чулуулгийн гаршууд  болон литостратиграфийн ангиллалын   нэгжүүдийн   тулгуур   зүсэлт,   тулгуур   талбайнууд,   уулын малталт,  өрмийн  цооног,  геофизикийн  профилиуд,  палеонтологийн ба, археологийн   олдвортой   цэгүүд,   булаг   шанд,   худаг,   үнэмлэхүй   нас,
чулуулгийн ба хүдрийн найрлага, физик шинж чанар зэргийг тодорхойлсон цэгүүдийг харуулсан баримт материалын зураг зохиох,
•        ашигт малтмалын орд, илрэл, эрдэсжисэн цэг, геофизик, шлих, геохимийн гажигууд, уст цэгүүдийн талаархи мэдээллийг цуглуулан бүртгэл хийх.
•        өмнөх судлаачдын материалд тулгуурлан ашигт малтмалын бүртгэлийн зураг зохиох,
•        ГЗЕЭА хийх талбайд металлогений урьдчилсан тулгуур схемийг өмнөх геологийн бүх төрлийн судалгааны материалд үндэслэн тухайн хүдрийн бүс, дүүргийн хэмжээнд 1:200 000-1:500 000-ны масштабын хэмжээнд зохиох.
•    геофизикийн мэдээлэлд интерпретаци тайлал хийж бусад ажлын үр дүнтэй холбон тайлбарлах,
•   өмнө   хийгдсэн   геохимийн   судалгааны   анхдагч   үр  дүнг   орчин   үеийн аргачлалаар дахин боловсруулж, талбайн геохимийн зүй тогтлын зураг зохиож, цаашдын судалгааны чиглэлийг тогтоох,
•   Хээрийн ажил явагдахаас өмнө өмнөх геологийн бүх төрлийн судалгааны материалд  үндэслэн  тулгуур легендийг  урьдчилсан  байдлаар  зайлшгүй зохиосон байна.   Энэ нь МСК-ийн кодекс, Улсын геологийн зураг (УГЗ-200)-ийн серийн легендтэй уялдсан байна. Ингэхдээ өмнөх судалгааны үр
дүнд ялгасан давхрага зүйн нэгж, ангилалыг литостратиграфийн нэгжид ангилж нарийвчлах,  гүйцээж  судлах, маргаантай үлдсэн асуудлыг шийдвэрлэх, ашигт малтмалын шалгуурын болон структур формацийн бүс, тогтолцооны давхрагазүйн үндэслэл гаргаж, зүсэлтийн харьцуулалт хийж,
зургийн таних тэмдэг, легендийг боловсруулан зохионо.
•        Тулгуур легенд нь уг талбайн хэмжээнд тархсан хурдас чулуулгийн насны үндэслэл,   найрлага,   үүссэн   дэс  дараалал,   тэдгээрийн   өөр   хоорондын харьцаа, чулуулгийн стратотип газрыг зааж, товч бичиглэл дагалдсан байх ёстой. Улмаар тулгуур легендэд ГЗЕЭА гүйцэтгэх явцад зайлшгүй өөрчлөлтүүд орох бөгөөд уг өөрчлөлтүүдийг хийсний дараа тухайн судалгааны талбайн тулгуур легенд эцсийн хувилбараар зохиогдон боловсруулна. Энэ нь тулгуур легенд дээр дүрслэн үзүүлсэн чулуулгийн нэгжүүдийг нарийвчлан судалснаар цоо шинэ биеэ даасан давхрага зүйн нэгжүүдийг ялгах явдал юм. Ингэхдээ МСК-ын батлан гаргасан дүрэм журмуудыг нягтлан баримтлан зохих зааврын шаардлагыг бүрэн хангасан байх ёстой.
5.2    Бэлтгэл ажлын үргэлжлэх хугацаа нь 3-аас 6 сар байна.
5.3     Бэлтгэл ажлын үед цуглуулсан материалд тулгуурлан тухайн талбайн хэмжээнд гүйцэтгэх төсөл, төсвийг зохиож батлуулахаас эхлэнэ. Геологийн даалгаврын дагуу зохиогдсон төсөл   төсөв нь ГЗЕЭА-ыг гүйцэтгэх үндсэн баримт бичиг болох бөгөөд уг ажлыг холбогдох журам, шаардлагыг үндэслэн боловсруулсан байна. Эдгээр журам, шаардлагыг захиалагчаас батлан гаргасан байна.
5.4    Бэлтгэл ажил хийж дууссаны дараа хээрийн ажилд гарахаас өмнө төслийн хугацаанд гүйцэтгэх ажлын дэлгэрэнгүй хөтөлбөр, эхний жилийн хээрийн ажлын хуанлийн төлөвлөгөө зохиогдоно.
5.5   Бэлтгэл ажлын үед төслийн судалгааны ангийн боловсон хүчний асуудал, шаардагдах  тээвэр,   багаж  хэрэгслэл,  тоног  төхөөрөмж,  байр   орон  сууц, түүнчлэн хээрийн ангийн төв зэрэг судалгааны ажилд щаардагдах бүхий л асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна.                                    
6. 1:50 000-НЫ МАСШТАБЫН ГЗЕЭА-ЫН ХЭЭРИЙН АЖИЛ
6.1    ГЗЕЭА-ын хээрийн судалгааны ажлыг захиалагчаас баталсан төсөлд тусгасан геологийн судалгааны ажлын арга аргачлал, дэс дарааллын дагуу гүйцэтгэнэ.
6.2    Хээрийн ажлыг богино хугацааны танилцах судалгаагаар эхлэнэ. Уг ажилд ГЗЕЭА-ыг гүйцэтгэгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр оролцуулан тухайн талбайн геологийн  тогтоцын   онцлог   хэсгүүд,   тулгуур     талбай,   зүсэлтүүд,  ашигт малтмалын орд, илрэлүүд, геофизик, геохимийн гажиг зэргүүдтэй    газар дээр нь танилцаж, холбогдох дээжлэлтүүдийг хийж, дүгнэлтийг өгсөн байна.
6.3  Танилцах судалгааны ажлын дараа талбайн хэмжээнд   хийгдэх геофизикийн ажлууд, геохимийн болон шлихийн сорьцлолтуудыг явуулна. Эдгээр ажлыг хээрийн  судалгааны  эхний  жилд  багтаан  гүйцэтгэх  шаардлагатай.  Дээрх ажлуудтай нэгэн зэрэг геологийн маршрутын судалгааг гүйцэтгэж эхлэнэ.
6.4    Зураглал-эрлийн  маршрут  нь  геологийн  зураг   зохиох,   ашигт  малтмалын ерөнхий хэтийн төлөвийг илрүүлэн тогтоох зорилгын үүднээс хийгдэнэ. Энэ нь еологийн структур ба    биет, тэдгээрийн орон зай дахь байрлал, харьцааг тогтоох талаар мэдээлэл цуглуулах, тунамал, магмын ба метаморф чулуулгийн литостратиграфийн  ангилал  хийх,  харьцуулах,  тэрчлэн   ашигт  малтмалын
эрлийн ажлыг хамгийн оновчтой явуулах, АСЗ-ийн тайлалын үр дүнг шалгах, геофизикийн   ба  геохимийн гажигийн мөн чанарыг тайлбарлахаас  гадна бэлтгэл, хээрийн ба суурин боловсруулалтын үед тэмдэглэгдсэн   асуудлуудыг шийдвэрлэхэд оршино.
Хээрийн   судалгааны   үеийн   ажиглалтын   нягтрал   нь   хурдас   чулуулгийн хоорондын хил заагийн байвал зохих нарийвчлалыг хангасан байна.
Маршрутын торыг тухайн талбайн геологийн тогтоц, АСЗ-ийн тайлалын зэрэглэл, геофизик, геохими ба шлихийн гажигуудын ачаалал зэргийг харгалзан сонгоно. Геологийн маш нийлмэл, нийлмэл тогтоцтой тулгуур хэсгүүд, ашигт малтмал агуулж болох тааламжтай талбайд нягт ба харин энгийн тогтоцтой талбайд сийрэг тороор хийгдэнэ. АСЗ-ийн тайлал болон бусад шинж тэмдгээр адил төстэй томоохон талбайд АСЗ-ийн ба геофизик, геохимийн ажлын мэдээллийг батлах, геологийн биетийн бүрэлдүүнийг тогтоох, органик үлдвэр ба ашигт малтмал эрж хайх зорилгоор шаардлагатай хэмжээнээс багагүй  ажиглалтыг хийх хэрэгтэй.
Геологийн бүх маршрутыг холбогдох масштабын байрзүйн болон агаарын зураг ашиглан хийнэ. Уг агаарын зураг дээр байрзүйн зургаас чухал өндрийн тэмдгүүд, газар усны нэр, шалгавал зохих геохими, геофизикийн гажгууд, тайлалаар тогтоогдсон геологийн биетүүд, зэргэлдээх маршрут, уул, өрөмдлөгийн ажлаар цуглуулсан мэдээллийг урьдчилан буулгасан байвал зохино.
Маршрутын явцад геологийн биет, тектоник структурын элементүүдэд тасралтгүй судалгаа хийж, бичиглэл үйлдэнэ. Бичиглэлд маршрутын зорилго, газар зүйн холболт, хурдас чулуулгийн илэрцийн байдал, хэмжээ, шинж төрх, агаар, сансрын зурагт тайлагдах шинж, чулуулгийн нэр, өнгө, туяа, структур, текстур, эрдсийн найрлага, хагарлын гадарга, үежилт, үеийн зузаан, байрлалын элементүүд, хооровдын уялдаа, эрдэсжсэн биет, хувирал өөрчлөлт, тэдгээрийн хэмжээ, палеонтологийн олдворуудын талаар өгүүлж, тоймчилсон зураг, схемээр баяжуулсан байна. АСЗ-ийн тайлалаар тогтоогдсон хил заагийг шалган хээрийн тайлалыг үйлдэн баталгаажуулах, чулуулгийн төрлүүдийн ба тектоник структурын фото дүрслэлийн онцлогийг сайтар анхаарч бичвэл зохино. Түүнээс гадна фаун, флорын үлдэгдэл эрэх, цуглуулах, хүдэр ба чулуулгийн физик шинж чанар, бодисын найрлага, геохими ба геофизикийн гажгууд нь геологийн биетүүдтэй болон тэдгээрийн бодисын найрлагатай ямар холбоотой зэргийг тогтоох үүднээс дээж, сорьц авна. Байрзүйн ба агаар, сансрын зурагт маршрутын шугам, уг шугамын дагуу хийсэн геологийн зураг, ажиглалтын болон дээж, сорьц авсан, палеонтологийн олдвор олдсон, ашигт малтмалын илрэл бүхий цэгүүдийг буулган зурж тэмдэглэсэн байна.
Судалгааны талбайн хэмжээнд геологийн тодорхой асуудлыг шийдэх тогтоцтой, АСЗ-т сайн тайлагдах, илэрц сайтай хэсэгт тулгуур талбайг сонгоно. Тулгуур талбайнуудад гүйцэтгэх ажил нь тухайн талбай бүрт шийдвэрлэвэл зохих тодорхой асуудлуудтай байхын зэрэгцээ ГЗЕЭА-ын хүрээнд шийдэх ёстой бусад асуудлыг харьцуулан шийдэх байдлаар судлагдах ёстой. Эдгээр ажил нь 3-р бүлэгт заасан шаардлагуудыг хангахуйц нарийвчлалтай, иж бүрдлээр хийж гүйцэтгэсэн байна. Тулгуур талбайн хэмжээнд давхаргазүйн нэгжийн тулгуур болон хэсэгчилсэн зүсэлтийг хийж, геологийн биетүүдийн бүтэц, харьцаа ба структурыг тогтоож, палеонтологийн олдвор бүхий цэгүүдийг судлаж геофизик, радиометр, геохимийн гажгуудын мөн чанарыг тогтоосон байна. Мөн металлогений (минерагений) хүчин зүйл, ашигт малтмал илрүүлэх боломж зэргийг тогтоож, литологи, геохими, геофизик, палеонтологи, петрограф ба бусад судалгаанд шаардлагатай дээж, сорьц авна.   Энэ талбайн зургийг томсгосон масштабаар үзүүлж болно.
6.5 Маршрутаар давхраажсан хурдсын зүсэлтийг судалж ангилах, харьцуулж нэгтгэх улмаар геологийн биет (давхрагазүйн нэгж)-ийг ялгах, хил заагийг нарийвчлан тогтоодог сонгодог аргаар судалгаа хийнэ. Ялангуяа тулгуур, туслах   зүсэлтийг   нарийвчлан   судлах,   тэмдэгт   үеийг   ялгаж,   харьцуулах шалгуурыг тогтооно. Үүний тулд тулгуур хэсэгчилсэн зүсэлт хийх, тэмдэгт үе ялгаж мөрдөх, давхрагазүйн нэгжийн хил заагийг тогтоож, ялган зураглах, палентологийн олдвор эрж хайх ба шаардлагатай сорьц, дээжлэлт хийнэ.
6.6 Зүсэлт хийх, Литостратиграфийн давхрагазүйн нэгжийг ялгах судалгаа нь сонгосон маршрутаар хэсэгчилсэн ба тулгуур зүсэлт хийхээс эхлэнэ. Хурдсын үе, давхрага бүрийг судалж, бичиглэл хийж, бүдүүвч зураг зохиож, фотозураг авч зүсэлтийн үе давхрага бүрийг дугаарлаж ажлын зурагт тэмдэглэнэ. Тэмдэгт үеэс бусад үеийг араб тоогоор дугаарлах ба энэ дугаар нь мөн сорьц, дээжинд ижил байна. Зүсэлтийн бичиглэлд үеийг бүрдүүлэгч чулуулгийн нэр, найрлага, структур, текстур, өнгө, зузаан, фаун, флор, физик, химийн шинжийг тусгасан байна. Ангилсан нэгжийн тодорхой хэсэгт хэсэгчилсэн, бүрэн, эсвэл ихэнхи хэсгийн дайруулан хийсэн зүсэлтийг тулгуур зүсэлт гэж үзнэ. Тулгуур зүсэлтийг нарийвчлан судлаж жишвэр зүсэлт буюу литостратиграфийн нэгжийн стратотип болгоно. Стратотип ялгасан газрын холболт, хаяг маш тодорхой байх ёстой. Түүнчлэн үеүдийн радиолог, палеосоронзонгийн мэдээлэл хавсрагдсан байвал зохино. Органик үлдвэрийн мэдээллийг олдсон үе бүрд тусган, хэрэв судлагдсан бол түүний давхрагазүйн ба фацийн ач холбогдолыг бичнэ. Давхрагазүйн хил заагийг тодорхой бичиж, стратотипын бүдүүвч зураг,зүсэлтийн огтлолыг гар ба фото зургаар тодорхой масштабаар үзүүлж хавсаргана. Дээрхи зүсэлтүүдийг харьцуулан нэгтгэж, тухайн нэгжийн ерөнхий зүсэлтийг тогтооно. Бүх ялгагдсан нэгжүүдийн ерөнхий зүсэлтүүдийг насаар нь дараалан эвлүүлж ангилалын зэрэг, нас, зузаан, литологи, палеонтогийн шинжүүдийг тусгасан давхрагазүйн багана байгуулах ба баганыг талбайн структур-формацийн бүс тус бүрээр зохионо.
6.7    Литостратиграфийн нэгжийг ялгахад түүний хил заагийг зөв тогтоох нь чухал.
Хил заагийг өнцгийн үл нийцлэгээр, хурдас хуримтлалын буюу давхрагазүйн тасалдлаар, литологийн найрлагын өөрчлөлтөөр, органик хөгжлийн үе шатны хил заагаар, геологийн нас, тектоник хагарал, эвдрэлийн заагаар, хувирлын зэргээр эсвэл багцаагаар тус тус тогтоосон байна. Мөн авсан дээж, сорьцонд лабораторийн шинжилгээ хийж чулуулгийн найрлага, физик, химийн шинж, гарал үүсэл, геологийн насны талаарх мэдээлэл авч литостратиграфийн нэгж ангилан ялгасан үндэслэлийг баталгаажуулна.
6.8     Палеонтологийн материалыг зүсэлтийн үе, багц бүрийн үндсэн чулуулгаас цуглуулахыг хичээх, цуглуулсан материалын  тоо, шинжилгээ дүгнэлт хийхэд хүрэлцэхүйц хэмжээнд хүрэлцээтэй байх, сайн , муу хадгалалттай гэж ялгахгүй үеийн дэс дарааллаар цуглуулах, өмнөх ялгасан биостратиграфийн ба мужийн давхрагазүйн нэгжтэй харьцуулан судалж тогтоосон байна.
6.9    Вулкан чулуулгийг   зураглахдаа давхраажсан буюу эффузив, туфоген фацийг тунамал чулуулгийн адил буюу найрлага, бүтцээрээ өөр, өөр нэгжид ангилж, фаци, литологийн төрлүүдээр нарийвчлан зураглаж давхрагазүйн зүсэлтэд тэдгээрийн эзлэх байрлал, хил зааг тогтоогдсон байвал зохино.    Литологи-давхрагазүйн   нэгжүүдээр  харьцуулалт  хийх,   вулканизм   явагдсан  ерөнхий чиглэлийг тогтоох, эффузивийн фацийн давхрагазүйн бүдүүвч боловсруулах, бялхалтын төвийг тогтоох, тэдгээрийн хадгалагдаж үлдсэн байдал, хэлбэр, элэгдлийн гадарга бусад бүтцүүдтэй харьцах харьцааг тодорхойлох, ялангуяа цоргын болон субвулкан фацийн ба интрузив чулуулагтай ямар холбоотой байгааг олж тогтоосон байх шаардлагатай. Маршрутын явцад эффузив, галт
уулын хэмхдэс чулуулгийн давхрагазүйн зүсэлтийн бүтцийг нарийвчлан судалж тэдгээрийн  тэмдэгт  давхраас  үеийг   болон   галт  уулын  үйл   ажиллагааны тасалдал, хурдас чулуулгийн байрлалыг тогтоох, цоргын фацийн некк, өрх.