A

A

A

Бүлэг: 1979
Сангийн сайдын 2007 оны 18 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
 
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТЫН ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл
1.1НӨАТ төлөгчийн төсөвт илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид НӨАТ гэх /-ыг шалгаж баталгаажуулах, түүнийг татвар төлөгчид буцаан олгох, бусад татварын өрөнд шилжүүлэн тооцоход энэхүү журмыг мөрдөнө.
1.2 Буцааж олгох нэмэгдсэн өртгийн албан татварыг "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай" хуулийн 15.3-д заасан хувиар тооцож тухайн жилийн улсын төсвийн төлөвлөгөөнд тусгана. Буцааж олгох нэмэгдсэн өртгийн албан татвар нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.
Хоёр.Төсвөөс буцаан олгох НӨАТ-ыг шалган баталгаажуулах
2.1Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн татварын илүү төлөлтийг түүний хүсэлтийн дагуу харилцагч татварын алба, Дипломат төлөөлөгчийн газрын татварын илүү төлөлтийг ҮТЕГ хариуцан шалгаж баталгаажуулна.
2.2Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч нь илүү төлсөн татвараа буцаан авах хүсэлтээ тайлан тушааж, тооцоо хийх үедээ татварын албанд албан бичгээр гаргах бөгөөд уг хүсэлтийг хүлээн авснаас хойш татварын алба ажлын 15 өдөрт багтаан шалгалтыг хийж, төсвөөс буцаан олгох НӨАТ-ын илүү төлөлтийн дүнг баталгаажуулсан актыг үйлдэж ҮТЕГ-т хүргүүлнэ. Актанд илүү төлөлтийг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой заасан байна.
2.3ҮТЕГ энэ журмын 2.2-д заасны дагуу нийслэл, аймаг, дүүргийн татварын албадаас ирүүлсэн актыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдөрт багтаан хянаж, илүү төлөлтийг буцаан олгохоор эсвэл дахин шалгахаар шийдвэрлэсэн тухай татвар төлөгчид албан бичгээр мэдэгдэнэ. Албан бичигт илүү төлөлтийн дүн өөрчлөгдсөн болон дахин шалгах болсон шаардлага, үндэслэлээ тодорхой бичсэн байна.
2.4ҮТЕГ илүү төлөлтийг дахин шалгахаар шийдвэрлэж энэ тухайгаа татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш шалгалтыг ажлын 10 өдөрт багтаан хийж акт үйлдэнэ.
2.5.Гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газрууд нь албан
ажлын болон ажиллагсадын хувийн хэрэгцээнд дотоодын зах зээлээс худалдан
авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан
авах хүсэлтээ холбогдох баримт /бэлтгэн нийлүүлэгчийн бичсэн НӨАТ-ын падаан, нэхэмжлэл, түүний дагуу төлбөрийг төлсөн баримт/-ын хамт ҮТЕГ-т сар бүрийн 10-ны дотор ирүүлэх бөгөөд ҮТЕГ хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдөрт багтаан баримтыг шалгаж төсвөөс буцаан олгох НӨАТ-ын дүнг тодорхойлон энэ тухайгаа албан бичгээр хариу мэдэгдэнэ.
2.6Дипломат төлөөлөгчийн болон консулын газрууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ журмын 2.5-д заасан хугацаанд НӨАТ-ыг төсвөөс буцаан авах хүсэлтээ гаргаагүй бол нөхөн олгохгүй.
2.7ҮТЕГ энэ журмын 2.3-2.5-д заасны дагуу шалгагдаж баталгаажсан НӨАТ-ыг татвар төлөгчийн улс, орон нутгийн төсөвт төлөх бусад татварын өрөнд шилжүүлэн тооцуулах, буцаан олгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэснээс хойш ажлын 1 өдөрт багтаан энэ журмын хавсралт маягтуудаар гаргаж, албан бичгээр Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлнэ.
Гурав. НӨАТ-ыг буцаан олгох, бусад татварын өрөнд суутган тооцох
3.1Сангийн яам энэ журмын 2.7-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 45 өдөрт багтаан илүү төлөлтийг бусад татварын өрөнд суутган тооцох, буцаан олгох асуудлыг шийдвэрлэнэ.
3.2Төсвийн бодлого, зохицуулалтын газар нь ҮТЕГ-ын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 40 өдөрт багтаан ҮТЕГ-аас ирүүлсэн жагсаалтыг хянаж татвар төлөгчид, дипломат төлөөлөгчийн газруудад НӨАТ буцаан олгох санхүүжилтийн эрхийг нээж, санхүүжилтийн мэдэгдэл бичин Төрийн сангийн газарт хүргүүлнэ.
3.3Төрийн сангийн газар нь санхүүжилтийн эрхийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан дор дурьдсан гүйлгээг хийнэ.
 
              3.3.1Татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн илүү төлсөн татвараас татвар төлөгчийн улс, орон нутгийн төсөвт төлөх бусад татварын өрөнд суутган тооцсон дүнгээр улсын болон орон нутгийн төсвийн холбогдох данс руу шилжүүлэх;
              3.3.2Татвар төлөгчийн төсвөөс буцаан авах НӨАТ-ыг түүний данс руу шилжүүлэх;
              3.3.3Гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газрууд, тздгээрт ажиллагсадын дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг тэдгээрийн холбогдох данс руу шилжүүлэх;
3.4.             Төрийн сангийн газар нь бусад татварын өрөнд суутган тооцож улс,
орон нутгийн төсөвт төлсөн болон татвар төлөгчид, дипломат төлөөлөгчийн
газрууд, тэдгээрт ажиллагсдад буцаан олгосон НӨАТ-ын талаархи мэдээллийг
Төсвийн бодлого, зохицуулалтын газар, ҮТЕГ-т тухай бүр хүргүүлнэ.
3.5 Төсвөөс буцаан олгох НӨАТ-ын тооцоо, баримтын үнэн зөвийг татвар төлөгчид, дипломат төлөөлөгчийн газрууд болон буцаан олголтыг шалгаж баталгаажуулсан татварын албад хариуцна.
 
Дөрөв. Хяналт
4.1. Энэхүү журмын хэрэгжилтэд Төсвийн бодлого, зохицуулалтын болон Төрийн сангийн газар, ҮТЕГ хяналт тавьж ажиллана.