A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ АНХАН ШАТНЫ БОЛОН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, ТАЙЛАНД ТУСГАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Сангийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
 
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ АНХАН ШАТНЫ БОЛОН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, ТАЙЛАНД ТУСГАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1Нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид НӨАТ гэх/ төлөгчөөр бүртгүүлсэн аливаа этгээд /аж ахуй нэгж, байгууллага, иргэн/-ийн борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлогод ногдуулан хэрэглэгчдээс нэхэмжлэн авсан болон үйлдвэрлэл, үйлчилгээний ба худалдан борлуулах зориулалтаар импортлосон буюу дотоодын нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдөөс худалдан авсан бараа. ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-тай холбогдсон ажил, гүйлгээг анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүү, татварын тайланд тусгахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2Татварын алба энэ журмын дагуу хөтлөгдсөн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлд тулгуурлан гаргасан тайланг үндэслэн НӨАТ-ын тооцоог хийнэ.
Хоёр. НӨАТ-ыг анхан шатны бүртгэлд тусгах
2.1НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн аливаа этгээд бараа, ажил, үйлчилгээг борлуулахдаа НӨАТ-ын падааныг бичих бөгөөд уг падаанд бараа, ажил, үйлчилгээний нэр, зэрэг, дугаар, хэмжих нэгж, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон бүгд үнийг тусгана. Борлуулсан бараа, ажил үйлчилгээ тус бүрийн үнийг дүгнэн нийт үнийг гаргасны дараа НӨАТ-ыг үнийн дүнгийн 10 хувиар бодон тусад нь бичин, түүнийг бараа, ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж нэхэмжлэх төлбөрийн нийт хэмжээг тодорхойлно.
2.2НӨАТ татвар төлөгчөөр бүртгэгдсэн аливаа этгээд НӨАТ төлөгчдөд борлуулсан бараа, ажил, үйлчилгээндээ энэ журмын 2.1-д дурьдсан падааныг заавал бичиж өгөх бөгөөд татварын падааныг 3 хувь үйлдэж, эх хувийг НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг тодорхойлохтой холбогдсон баримтын бүрдэл болгож өөртөө хадгалан, 2, 3 дугаар хувийг худалдан авагчид өгнө. Худалдан авагч 2 дугаар хувийг тухайн сарын НӨАТ-ын тайланд худалдан авалтын дэвтэртээ хавсарган татварын албанд, 3 дугаар хувийг НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг тодорхойлохтой холбогдсон баримтын бүрдэл болгон өөртөө хадгална.
2.3 НӨАТ төлөгчдөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан НӨАТ төлөгч аливаа этгээд нь худалдан авсан бараа, ажил, үйлчилгээндээ энэ журмын 2.1-д дурьдсан падааныг заавал бичүүлж авах бөгөөд уг падааны дагуу худалдан авалтын дэвтрийг хөтөлж, тухайн тайлангийн хугацаанд хасагдах НӨАТ-ын хэмжээгээ тодорхойлно. "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай" хуулийн 7.3.5, 7 4 9. 14.1.4-д заасан худалдан авалтаас бусад худалдан авалтанд НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн борлуулагчийн бичсэн НӨАТ-ын падаангүй бол хасалт хийхгүй
2.4. НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн борлуулагч нь бэлэн мөнгөний тасалбар буюу талон, өөрийн падааныг хэрэглэдэг бол тэдгээрийг зөвхөн НӨАТ төлөгч биш этгээдэд борлуулсан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын баримт болгон ашиглах бөгөөд борлуулалтын падаанаа компьютерээр боловсруулан гаргадаг НӨАТ төлөгч нь НӨАТ төлөгч бусад этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд өөрийн падааныг энэ журмын 2.1-д заасан падаантай давхардуулан олгож болно.
2.5Импортын бараанд төлсөн НӨАТ-ын хасалтыг тодорхойлохдоо гаалийн мэдүүлгийг НӨАТ-ын падаантай адилтгах баримтанд тооцно.
2.6НӨАТ төлөгч этгээд нь энэ журмын 2.3-д заасан падааныг үрэгдүүлсэн тохиолдолд уг падааныг бичсэн борлуулагчийн тамга, тэмдэг бүхий албан ёсны хуулбарыг заавал авсан байна.
Гурав. Нягтлан бодох бүртгэл, тайланд тусгах
3.1НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн аливаа этгээд нь НӨАТ-ын ногдуулалт, хасалт, төлөлтийг тодорхойлохтой холбогдуулан Санхүү. эдийн засгийн сайдын 2002 оны 191 дүгээр тушаалаар батлагдсан "Мөнгөний орлогын журнал", "Мөнгөний зарлагын журнал", "Борлуулалтын журнал", "Худалдан авалтын журнал"-уудыг заавал хөтөлнө.
3.2"Мөнгөний орлогын журнал", "Мөнгөний зарлагын журнал"-уудад төлбөр нь мөнгөөр хийгдсэн борлуулалт болон худалдан авалтыг, "Борлуулалтын журнал", "Худалдан авалтын журнал"-уудад зээлээр хийсэн борлуулалт болон худалдан авалтыг тусгах бөгөөд журналуудыг хөтлөхдөө энэ журмын 3.1-д дурьдсан тушаалаар батлагдсан "Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягтыг хөтлөх аргачлал"-ыг баримтална.
3.3"Худалдан авалтын журнал"-д бичигдсэн зээлээр хийсэн худалдан авалтанд ногдох НӨАТ-ыг "Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо" дансны ДТ-д бүртгэх бөгөөд төлбөр нь хийгдсэн тухай бүр уг дансны КТ-ээс "НӨАТ-ын тооцоо" дансны ДТ-д хаана.
3.4"Мөнгөний орлогын журнал", "Борлуулалтын журнал"-уудыг үндэслэн борлуулсан бараа, ажил үйлчилгээндээ ногдуулан худалдан авагчаас нэхэмжилсэн буюу тухайн тайлангийн хугацаанд ногдуулсан НӨАТ-ын хэмжээг, "Мөнгөний зарлагын журнал"-ыг үндэслэн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн буюу тухайн тайлангийн хугацаанд хасагдах НӨАТ-ын хэмжээг тус тус тодорхойлно.
3.5 Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн өөрөө үйлдвэрлэж бэлтгэсэн, үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй анхдагч түүхий эд мах, сүү, өндөг, арьс шир, үр тариаг дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлсэн үнэд нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувь шингэсэн гэж үзэж "Мөнгөн зарлагын журнал", "Худалдан авалтын журнал"-д бичилт хийх ба уг түүхий эдийг хэрэглэж буй дотоодын үйлдвэрлэгч худалдан авсан дээрхи анхдагч түүхий эдийн үнийн дүнг 110-т хувааж 10-аар үржүүлэн гарсан дүнгээр   "Нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо" дансны ДТ-д, үнийн дүнг 110-т хувааж 100-аар үржүүлэн гарсан дүнгээр холбогдох бараа материалын дансны ДТ-д бичиж бүртгэнэ.
3.6 НӨАТ төлөгчөөр эхлэн бүртгэгдэж буй иргэн, хуулийн этгээдийн НӨАТ төлөгчөөр бүртгүүлэхээсээ өмнө өөрөө импортолсон болон НӨАТ төлөгч этгээдээс авсан худалдах зориулалт бүхий борлогдоогүй /НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх үед борлоогүй байсан үлдэгдэл бараа/ бараанд татварын алба тооллого хийж. санхүүгийн холбогдох баримтуудад үндэслэн өртөгт шингэсэн НӨАТ-ын дүнг тодорхойлон акт үйлдсэний үндсэн дээр, актаар баталгаажсан НӨАТ-ыг дараагийн хугацааны борлуулалтад ногдож, төсөвт төлөгдөх татварын дүнгээс хасч тооцно. Үлдэгдэл барааны өртөгт шингэсэн НӨАТ-ын дүнг тодорхойлохдоо үлдэгдэл барааны дүнг 110-т хувааж 10-аар үржүүлэн гаргана.
Актаар тодорхойлогдсон НӨАТ-ын дүнгээр НӨАТ-ын тооцоо дансны Дт-д Бараа дансны   Кт-ээс бичилт хийнэ.
3.7 НӨАТ төлөгч аливаа этгээд, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон бараа болон бусдаас худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд, зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу татвар ногдохгүй хэрэглээнд ашиглаж байгаа бол худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтын тооцоог ҮТЕГ-ын даргын 2006 оны 236 тоот тушаалаар баталсан "НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлал"-ын 4.3.4-дэх заалтын дагуу хийнэ.
3.8Борлуулалтын буцаалт, хөнгөлөлт, үнийн бууралттай холбогдон гарах НӨАТ-ын ногдуулалтын бууралтыг "НӨАТ-ын тооцоо" дансны Дт-д, худалдан авалтын буцаалт, хөнгөлөлт, үнийн бууралттай холбогдох НӨАТ-ын хасалтын бууралтыг "НӨАТ-ын тооцоо" дансны Кт-д тус тус бүртгэнэ.
3.9НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн бэлтгэн нийлүүлэгч ба худалдан авагч, аж ахуй нэгжүүд нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг хэрхэн хийхийг дараах жишээн дээр харуулав.
3.10 Тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсээр худалдан авах буюу импортлоход санхүүгийн түрээсийн төлбөр хийхээр тохирсон хуваарийг баримтлан НӨАТ-ыг тухай бүрт нь тооцож ногдуулна. Гэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.6.7-д санхүүгийн түрээсийн хүүг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэж заасны дагуу зөвхөн түрээсийн үндсэн төлбөрт ногдуулна. Харин үндсэн өр төлбөр ба хүүгийн төлбөр хэд болохыг нягтлан бодох бүртгэлийн 17 дугаар санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу тооцно.
Жишээ1: Бөөний худалдааны "А" компани гадаадын харилцагчдаа төлбөрийг мөнгөөр хийн 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэг бүр нь 100 ам.дол тухайн үед 11130=1000Т/ НӨАТ ногдох үнэлгээ бүхий 100 ширхэг зурагтыг импортлосон, гаалийн байгууллага /гаалийн мэдүүлгийн дугаар 005483/ хуулийн дагуу 1000000 төгрөгийн НӨАТ-ыг 2007.4.11- ний өдрийн 75 тоот шилжүүлгээр төлүүлж барааг импортлогчид олгожээ. Тус компани Орхон аймаг дахь жижиглэн худалдааны «Б» компанид 4 дүгээр сарын 25-ны өдөр 50 ширхэг зурагтыг 2/10, п/30  нөхцөлтэй  зээлийн  гэрээ  байгуулан,  нэг бүрийг  нь   121000 /барааны үнэ 110000, НӨАТ 11000/-өөр үнэлж, 297 тоот НӨАТ-ын падаан бичсэн. «Б» компани эвдрэлтэй байсан 5 ширхэг зурагтыг 5 дугаар сарын 2- нд 350 тоот падаанаар «А» компанид буцаасан бөгөөд «А» компани буцаалтыг хүлээн зөвшөөрсөн. «Б» компани хөнгөлөлтийн хугацаанд буюу 5 дугаар сарын 4-нд 470 тоот шилжүүлгээр төлбөрөө бүрэн хийсэн. Бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч хоёр НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн аж ахуй нэгжүүд болно.
/Регистрийн дугаар: «А» компани - 2279827,  «Б»компани- 2095781/
 
Хүснэгт
 
Жишээ2:
Түрээслэгч компани 2007 оны 1 сарын 1-нд түрээслүүлэгч компаниас тоног төхөөрөмж түрээслэн авсан ба түрээсийн гэрээнд дараахь зүйлийг тусгасан байв.Үүнд:
1?     Санхүүгийн түрээсийн хугацаа 6 жил, түрээслэгч жил бүрийн 12 сарын 31-нд 50000 төгрөг түрээслэгчид төлнө.
2?     2007.01.01-нд түрээсийн тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ 217763 төгрөг байв.
3?     Түрээслүүлэгчийн нуугдмал хүүгийн түвшин 10 хувь ба үүнийг түрээслэгч мэдэж байгаа.
Капиталын түрээсээрхи өр төлбөрийг өнөөгийн үнэ цэнээр бүртгэнэ.Үнэ цэнийг олохдоо олон удаагийн төлбөрийн өнөөгийн үнэ цэнийн хүснэгтийг ашиглаж болно.
Жил бүрийн 12 сарын 31-нд 50000 төгрөг төлөхдөө тодорхой хэсгээр үндсэн өрийг барагдуулж, тодорхой хэсгийг нь хүүгийн төлбөрт төлж байдаг. Чухам хэд нь үндсэн өр төлбөр ба хүүгийн төлбөр вэ гэдгийг тооцохдоо олон улсын стандартын дагуу үр ашигт хүүгийн аргыг ашигладаг.
Хэрэв түрээслэгч нь түрээслүүлэгчийн ашиглаж байгаа нуугдмал хүүгийн хэмжээг мэдэж байгаа эсвэл нуугдмал хүүгийн хувь нь түрээслэгчийн хүүгээс бага байвал түрээслэгч нь нуугдмал хүүгийн түвшинг түрээсийн төлбөрийн өнөөгийн үнэ цэнийг тооцохдоо ашигладаг.
Түрээслэгч компани Түрээсийн өр төлбөрийн элэгдүүлэлтийн хүснэгт
 

Огноо
Түрээсийн төлбөр
Хүүгийн зардал
Түрээсийн өрийн бууралт
Түрээсийн
өрийн
үлдэгдэл
(а)
 
(с)=е*10%
 
(е) 217763
2007 01.01
 
 
200801.01
50000
21776
28224
189539
2009.01.01
50000
18954
31046
158493
201001.01
50000
15849
34151
124343
2011.01.01
50000
12434
37566
86777
2012.01.01
50000
8678
41322
45454
2013.01.01
50000
4545
45455
 
 
300000
82237
217763
 

Дээрхээс харахад тухайн жилийн түрээсийн өр төлбөрийн эхний үлдэгдлийг 10 хувь буюу нуугдмал хүүгийн түвшнээр үржүүлсэн нь тухайн жилийн хүүгийн зардалтай тэнцүү байна.
Түрээслэгч түрээсийн төлбөрийг төлөхдөө дараахь журналын бичилт хийнэ:
 
Хүснэгт
 
Түрээсийн хугацааны эцэст, түрээсийн өр төлбөр нь үлдэгдэлгүй болно.
Жишээ 3:
"А" компани 2007 оны 1-р сард 22 сая төгрөгийн НӨАТ шингэсэн барааг импортолжээ.2007 оны 2-р сард буюу нэмэгдсэн өртгийн татвар төлөгчөөр бүртгэгдэх үед 11 сая төгрөгийн өртөгтэй барааг худалдан борлуулсан байв.
Татварын албанаас тооллого хийхэд 11 сая төгрөгийн барааны үлдэгдэлтэй байсан тул үлдэгдэл барааны өртөгт шингэсэн НӨАТ -ыг тодорхойлбол:
Үлдэгдэл барааны өртөгт шингэсэн НӨАТ=11/110*10=1 сая төгрөг байна.
Татвар төлөгч нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийхийн тулд нягтлан бодох бүртгэлийн дараахь журналын бичилт хийнэ:
Дансны нэр                                                                                         ДТ                 КТ
Нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо                   1000000
Бараа /холбогдох түүхий-эд материал,                                                 1000000
барааны данс/
Дөрөв. Хяналт тавих
4.1Татварын алба НӨАТ-ын тайланг хүлээн авах бүрдээ борлуулалтын болон худалдан авалтын дэвтрийн хөтлөлтийг НӨАТ-ын падаан болон тайлангийн холбогдох үзүүлэлтүүдтэй тулган шалгах бөгөөд шаардлагатай гэж үзвэл татварын хяналт, шалгалт хийж тайланг баталгаажуулна.
4.2Аудитын байгууллагууд аж ахуй нэгж байгууллагын улирал, жилийн тайлан балансыг баталгаажуулахдаа НӨАТ-тай холбоотой нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт энэ журмын дагуу хийгдсэн эсэхэд хяналт тавина.