- Нүүр
- Сайдын тушаал
- ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХАДГАЛАХ ЗОРИУЛАЛТЫН САВЫГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ ЖУРАМ
Үйлдвэр, худалдааны сайд, Мэргэжлийнхяналтын
асуудал эрхэлсэн сайдын 2007 онь 05 дугаар
сарын 7-ны өдрийн 90/12 тоот хамтарсан
тушаалын нэгдүгээр хавсралт
Газрын тос, газрын тосны бҮтээгдэхҮҮнийг хадгалах зориулалтын савыг улсын бҮртгэлд бҮртгэх журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын савыг улсын бүртгэлд бүртгэж савны ашиглалтын үеийн хэвийн найдвартай байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын савыг бүртгэхдээ Тазрын тосны бүтээгдэхүүний тухай", Тазрын тосны тухай" Монгол Улсын хууль болон холбогдох бусад хууль, дүрэм, стандартууд мөн энэ журмыг дагаж мөрдөнө.
Хоёр. Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын савыг өмчлөгч, эзэмшигчдэд тавигдах шаардлага
2.1. Савыг ашиглагч, өмчлөгч нь ашиглалтын паспортын маягтыг газрын тосны асуудал
эрхэлсэн төрийн захиргааны болон төрийн захиргааны төв байгуулагын вэб сайтаас
авна.
2.2.Өөрийн эзэмшилд байгаа газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах
зориулалтын савны ашиглалтын паспортыг сав тус бүр дээр үнэн зөв бөглөж, баталгаажуулан газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад
бүртгүүлнэ.
2.3.Савны ашиглалтын үеийн шилжилт хөдөлгөөн болон хийгдсэн өөрчлөлтийн талаарх
мэдээллүүдийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тухай бүр
мэдэгдэж паспортонд тэмдэглэл хийлгэнэ.
2.4. Шинээр баригдсан болон угсарч, суурилуулсан савыг байнгын ашиглалтанд хүлээлгэн
өгөхөөс өмнө улсын бүртгэлд хамруулсан байна.
2.5.Савны паспортыг үрэгдүүлсэн тохиолдолд байнгын ашиглалтанд хүлээлгэн өгсөн акг
болон гэрчлэх бусад баримтыг бүрдүүлэн, нөхөн авах хүсэлтээ газрын тосны асуудал
эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
2.6 Улсын бүртгэлийн дугаарыг сав тус бүр дээр арилахааргүйгээр тэмдэглэсэн байна.
2.7Савыг өмчлөгч, эзэмшигч нь ашиглахаа больсон савыг улсын бүртгэлээс хасуулж, паспортыг хураалгах бөгөөд зайлуулж, аюул осолгүй болгоно.
Гурав. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тавигдах шаардлага
3.1.Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын савыг бүртгэж улсын нэгдсэн бүртгэлд хамруулах ажлыг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
3.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтаар суурилуулагдан ашиглагдаж байгаа бүх савны судалгаа хийж, савны ашиглалтын паспортыг үндэслэн мэдээллийн сан бүрдүүлнэ.
3.3.Савны ашиглалтын паспортын маягт, савыг улсын бүртгэлд бүртгэх журмыг өөрийн вэб сайтад байрлуулна.
3.4.Савыг ашиглагч, өмчлөгчөөс бөглөж ирүүлсэн ашиглалтын паспортыг үндэслэн ажлын 5 хоногийн дотор улсын бүртгэлд авч, давхардуулалгүйгээр дугаар олгож, паспортыг баталгаажуулна.
3.5.Ашиглахаа больсон савны паспортыг хурааж, улсын бүртгэлээс хассан талаарх мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллагад нэг сарын дотор хүргүүлнэ.
3.6 Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын савыг бүртгэх үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийг татан оролцуулах, савыг бүртгэхэд тавигдах шаардлага, нөхцлийн талаар дүгнэлт гаргуулах эрхтэй.
Дөрөв. Хяналт тавих
4.1Аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн эзэмшилд байгаа газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын саваа улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан эсэх, ашиглалтын паспортын хөтлөлт бүрэн зөв хийгдсэн эсэх, бүртгэлээс хасагдсан сав ашиглагдаж байгаа эсэхэд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.
4.2.Энэхүү журмыг зөрчсөн аж ахуйн нэгж байгууллагад холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
4.3Журмын биелэлтэнд газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Улсын мэргэжлийн хяналтын газар хяналт тавина.
Текст томруулах
A
A
A