A

A

A

Бүлэг: 1979
Сангийн сайд, Эрүүл мэнд,нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 84/А/91 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт
 
НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.      Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмынтухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д заасан иргэдэд /цаашид нөхөн олговор авагч гэнэ/ одоо авч байгаа тэтгэвэр, нөхвөрийн хэмжэзтэй тэнцэх нөхөн олговрыг тэдний өндөр насны тэтгэврийн эрх үүсэх хүртэлх хугацаанд олгоход энэхүү журмыг баримтална.
2.      Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон дор дурдсан иргэдэд өндөр насны тэтгэврийн эрх үүсэх хүртэлх хугацаанд нөхөн олговор олгоно. Үүнд:
Тэтгэврийн хуулиар тэтгэвэр тогтоолгосон:
а) нийтдээ 32-оос дээш жил ажилласан 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд, 27-гоос дээш жил ажилласан 50 насанд хүрсэн болон нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд;
б) иргэний агаарын тээврийн нисэх бүрэлдэхүүн, инженер техник, диспетчерийн албан тушаалын зэрэглэлтэй ажилтнаар 25-аас доошгүй жил, түймэр эсэргүүцэх агаарын харуулын албаны шүхэрчин-гал сөнөөгчөөр 20-иос доошгүй жил алба хаасан иргэд;
в) мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-иос доошгүй жил, түүнээс  15-аас доошгүй жил уг мэргэжлээр ажилласан иргэд;
г) төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 нас хүртэл нь өсгөж хүмүүжүүлсэн, 15-аас доошгүй жил ажилласан 50 насанд хүрсэн, 20-иос доошгүй жил ажилласан  нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгосон эхчүүд;
д) бүрэн хараагүй болон дүлий, одой бөгөөд 15-аас доошгүй жил ажилласан 45 насанд хүрсэн эрэгтэй, 10-аас доошгүй жил ажилласан 40 насанд хүрсэн эмэгтэй.
Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулиар тэтгэвэр тогтоолгосон:
а) нийтдээ 32 жил ажилласан 55 нас хүрсэн эрэгтэй, 27 жил   ажилласан 50 нас хүрсэн эмэгтэй;
б) мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-иос доошгүй жил уг мэргэжлээрээ ажилласан иргэд;
в) төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албан хаагч, иргэний гаарын тээврийн нисэх бүрэлдэхүүн, инженер, техник, диспетчерийн албаны албан тушаалын зэрэглэлтэй ажилтнаар 25-аас доошгүй жил ажилласан иргэд;
г) эрэгтэй 15-аас доошгүй жил ажилласан 45 насанд хүрсэн, эмэгтэй 10-аас доошгүй жил ажилласан 40 нас хүрсэн бүрэн хараагүй болон дүлий, одой иргэд;
д) төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчилж авсан 16 хүртэл насны 4, түүнээс дээш өнчин хүүхдээ 6 нас хүртэл нь дангаараа өсгөж хүмүүжүүлсэн 20-иос доошгүй жил ажилласан 50 нас хүрсэн эрэгтэй.
 
Хоёр. Нөхөн олговор олгох тухай
3.             Сангийн яамнаас тухайн сард нөхөн олговорт шаардагдах хөрөнгийг Хөдөлмөр зохицуулалтын газраас ирүүлсэн тооцоо, үндэслэл, хуваарийг баримтлан аймаг, нийслэлийн дүүргийн Хөдөлмөр зохицуулалтын албадад санхүүжүүлж байна.
4.  Нөхөн олговрыг Хөдөлмөр зохицуулалтын албанаас ирүүлсэн нэрсийн жагсаалт, нэрийн карт, тэтгэврийн буюу нөхөн олговрын дэвтэр, мэдэгдлийг үндэслэн аймаг, нийслэлийн дүүрэг, сумдын банкны тооцооны касснаас cap бүр олгоно.
5.      Банкны байгууллага нөхөн олговор олгосон тухай бүр нөхөн олговор авагчдын нэрийн карт, тэтгэврийн буюу нөхөн олговрын дэвтэрт тэмдэглэл хийж нөхөн олговор олгосон жагсаалтыг cap бүр тогтоосон хугацаанд тухайн аймаг, нийслэлийн дүүргийн Хөдөлмөр зохицуулалтын албадад хүргүүлэх бөгөөд санхүүжилтийн гүйцэтгэлийн нэгдсэн мэдээг Хөдөлмөр зохицуулалтын газар cap бүрийн З-ны дотор Сангийн яаманд гаргаж өгнө.
6.      Хөдөлмөр зохицуулалтын алба нөхөн олговор авагчийн нөхөн олговрыг зогсоосон буюу нөхөн олговор авах хугацаа нь дууссан тухай мэдэгдсэн нөхцөлд үйлчлэгч банкны тооцооны касс нөхөн олговор авагчийн нэрийн картыг Хөдөлмөр зохицуулалтын албанд хүргүүлнэ.
7.      Нөхөн олговрыг зөвхөн нөхөн олговор авагч хүнд өөрт нь олгох бөгөөд хэрэв өөрийн биеэр ирж авах боломжгүй хүмүүс /бусдын асрамжинд байнга байдаг, удаан хугацаагаар эмнэлэгт хэвтсэн, гадаадад яваа/-ийн нөхөн олговрыг оршин суугаа сум, хорооны Засаг даргаас олгосон итгэмжлэх бичигтэй хүнд олгож болно.
8.      Нөхөн олговор авагч эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хугацаанд нөхөн олговрыг бүрэн олгоно.
9.      Нөхөн олговрыг дор дурдсан шалтгаанаар түр буюу бүрмөсөн зогсооно. Үүнд:
а)  өндөр насны тэтгэврийн эрх үүсэх насанд хүрвэл;
б)   нөхөн олговор авагч төрийн алба xaax буюу хөдөлмөрийн гэрээгээр ажиллавал;
в)  бүрэн бус бүрдэлтэй материалаар нөхөн олговор авч байгаа нь илэрвэл; г)бусад төрлийн тэтгэвэр, тэтгэмж авч эхэлбэл;
д)  нөхөн олговор авагч хорих ял шийтгэгдвэл;
е)  нөхөн олговор авагч гадаад улсын харьяат иргэн эх орондоо бүрмөсөн буцвал;
ж) нөхөн олговор авагч нас барвал.
10.      Нөхөн олговрыг ямар нэг шалтгаанаар зогсоовол тухайн Хөдөлмөр зохицуулалтын алба нь энэ тухай тэтгэврийн буюу нөхөн олговрын дэвтэр, нэрийн карт, хувийн хэрэг болон холбогдох бусад материалд заавал тэмдэглэл хийж холбогдох банкны байгууллагад албан ёсоор мэдэгдэж байна.
11.              Энэхүү журмын 9-ийн а-д заасан нөхөн олговор авагчийн хувийн хэрэг, материалыг уг иргэн тэтгэврийн нас хүрсэн сард нь багтаан тухайн шатны нийгмийн даатгалын байгууллагад албан дагалдах бичигтэй шилжүүлнэ. Нөхөн олговор болон тэтгэврийг давхардуулан олгохгүй.
12.              Энэхүү журмын 9-ийн б, в, г, д-д заасан шалтгаанаар нөхөн олговор нь зогсоогдсон иргэдэд төрийн алба xaax буюу хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаа больсон, нөхөн олговор авах материалаа бүрэн бүрдүүлсэн, бусад төрлийн тэтгэвэр, тэтгэмж авахаа зогсоосон болон хорих ял эдэлж дууссаны дараа харьяалах Хөдөлмөр зохицуулалтын албанд ирж бүртгүүлсэн өдрөөс эхлэн нөхөн олговор олгоно.
13.      Энэхүү журмын 9-ийн e, ж-д заасан тохиолдолд тухайн иргэний хувийн хэрэг, холбогдох материалыг бүрмөсөн хааж Хөдөлмөр зохицуулалтын албад зохих журмын дагуу хадгална.
14.      Нөхөн олговрыг бусад төрлийн ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмжтэй давхардуулан олгохгүй. Нөхөн олговор авагч хэд хэдэн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговор авах болсон тохиолдолд тэдгээрийн аль илүүг сонгон авах эрхтэй.
15.              Иргэдээс нөхөн олговортой холбогдуулж гаргасан өргөдөл, гомдлыг тухайн шатны Засаг даргын Тамгын газар хүлээн авч шийдвэрлэнэ. Харин тухайн шатны Засаг даргын Тамгын газрын хариу, шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл үүнтэй холбогдсон маргааныг Монгол улсын Хөдөлмөр зохицуулалтын газар болон холбогдох дээд шатны байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
16.      Нөхөн олговор авч байх хугацаандаа хөдөлмөр эрхэлж байсан нь мэдэгдвэл тухайн хугацаанд олгогдсон нөхөн олговрыг уг иргэн эргүүлж төлнө.
17.              Нөхөн олговор авагч нь тэтгэврийн буюу нөхөн олговрын дэвтрээ хаяж үрэгдүүлбэл тэр тухайгаа Хөдөлмөр зохицуулалтын албанд 10 хоногийн дотор мэдэгдэж, өөрийн зардлаар зарлуулан хүчингүй болгож, энэ тухай хэвлэл, мэдээллийн байгууллагын мэдэгдлийг авч ирсэний дараа дахин дэвтэр олгоно.
18.              Нөхөн олговор авагч нь оршин суугаа газраасаа өөр газарт байнга оршин cyyxaap тогтоосон журмын дагуу шилжвэл тэр тухайгаа харьяалах Хөдөлмөр зохицуулалтын албанд мэдэгдэх үүрэгтэй. Тухайн Хөдөлмөр зохицуулалтын алба нь нөхөн олговор авагчийн хувийн хэрэг, нэрийн картыг дагалдах албан бичгийн хамт шилжин очих аймаг, нийслэлийн дүүргийн Хөдөлмөр зохицуулалтын албанд шилжүүлнэ. Албан бичигт нөхөн олговор авагчийн хувийн хэрэг, материалын хуудасны тоо, нөхөн олговор авсан хугацаа зэргийг тодорхой бичнэ.
19.              Аймаг, нийслэлийн дүүргийн Хөдөлмөр зохицуулалтын алба нь шилжин ирсэн нөхөн олговор авагчийн хувийн хэрэг, нэрийн карт, тэтгэврийн буюу нөхөн олговрын дэвтэр, шилжиж ирсэн тухай тухайн шатны Засаг захиргааны тодорхойлолт бусад холбогдох материалыг шалгасны үндсэн дээр нөхөн олговор үргэлжлүүлэн авах арга хэмжээ авна.
 
Гурав. Хөдөлмөр зохицуулалтын газрын үүрэг, хариуцлага
20.              Аймаг, нийслэлийн дүүргийн Хөдөлмөр зохицуулалтын албад тухайн сард нөхөн олговор авсан иргэд болон нөхөн олговорт зарцуулсан хөрөнгийн дүнг энэхүү хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын дагуу cap бүрийн З-ны дотор Хөдөлмөр зохицуулалтын газарт гаргаж өгнө.
21.              Хөдөлмөр зохицуулалтын газар нь дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
а)  Хөдөлмөр зохицуулалтын газар тухайн сард нөхөн олговор авсан иргэд болон хөрөнгийн дүнг холбогдох маягтуудын дагуу нэгтгэн гаргаж Сангийн яаманд cap бүрийн З-ны дотор ирүүлж байна.
б)  улирлын тайланг Сангийн сайдын 1991 оны 277 тоот тушаалын дагуу гаргаж тогтоосон хугацаанд ирүүлэх бөгөөд холбогдох тайлбар, тодорхойлолтын хамт гаргаж ирүүлнэ.
в)    нөхөн олговор авагчдын судалгаа, шаардагдах хөрөнгийн тооцоог нэгтгэн төсөвт тусгуулах, тогтоосон хугацаанд санхүүжилтийн cap бүрийн гүйцэтгэл, мэдээ, улирлын тайланг нэгтгэн ирүүлэх, нөхөн олговрын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах.
г)     нөхөн олговор авагчдын шилжилт, хөдөлгөөн, нөхөн олговор нь зогсоогдсон болон сэргээгдсэн тухай тооцоо судалгааг cap бүр тогтмол хийн тухайн сард олгох нөхөн олговрын аймаг, нийслэлийн дүүргийн хуваарьтай тооцоог Сангийн яамны Төсвийн бодлогын газарт тухайн сарын З-ны дотор ирүүлж байна.
22.     Сангийн яамны Төсвийн бодлогын газар нь дээрх тооцоо, хуваарийг үндэслэн зохих санхүүжилтийг шуурхай хийж гүйцэтгэж байна.