- Нүүр
- Сайдын тушаал
- БАНКНЫ ЗЭЭЛИЙН ӨРИЙГ БАГЦАЛЖ ХУДАЛДАХ ЖУРАМ /СЭЗС-ийн 2007 оны 161-р хүчингүй болсон/
Банкны зээлийн өрийг багцалж худалдахад энэхүү журмыг мөрдлөг болгоно. Банкны зээлийн өрийн "багц" гэснийг тухайн зээлдэгчийн мөнгөн хэлбэрээр төлөх зээлийн өрийн үлдэгдэл, барьцаанд болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хураагдсан үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө гэж ойлгоно. Банкны зээлийн өрийг гол төлөв эргэж төлөгдөх магадлал нь харьцангуй бага, төлүүлэх үйл ажиллагаанд нь ихээхэн хэмжээний зардал гарч болзошгүй нөхцөлд багцалж худалдана. Худалдах зээлийн өрийн багцын жагсаалтыг тухайн зээлийн төлөгдөх магадлал, зах зээлийн эрэлт хэрэгцээ зэргийг харгалзан гapгax бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж нийтэд мэдэгдэнэ. Банкны зээлийн өрийн багцыг худалдан авах сонирхолтой иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь төлбөрийн чадвартайгаа нотлох хөрөнгийн батлагааг нотариатын байгууллагаар батлуулан гэрчилсэн эсхүл харилцагч банкны тодорхойлолтоор баталгаажуулсан байна. Банкны өрийг барагдуулах алба нь тухайн зээлийн төлөгдөх магадлалыг харгалзан хүү, хугацаа хэтэрсний торгууль болон үнийн дүнг төлж барагдуулах хугацаанаас хамааруулж 10 /арав/ хүртэл хувиар бууруулж болно. Мөн түүнчлэн худалдан авагчийн хүсэлт, хөрөнгийн баталгааг нь харгалзан зээлийн өрийг худалдан авсны төлбөрийг тодорхой хуваарь гарган хэсэгчлэн төлүүлж /нэг жилээс хэтрэхгүй/ болно. Банкны зээлийн өрийг өмгөөлөгчийн товчоо болон мэргэжлийн хуульчдад гэрээгээр тодорхой хугацаанд барагдуулахаар багцлан худалдаж болно. Өмгөөлөгчийн товчоо, хуульчид нь Банкны өрийг барагдуулах албанд зээлийн өр төлбөрийг барагдуулах мэргэжлийн ур чадвар, туршлагатай болохоо Монголын өмгөөлөгчдийн холбоогоор тодорхойлуулсан байна.
Банкны зээлийн өрийг багцалж худалдах гэрээний ерөнхий нөхцөлийг Банкны өрийг барагдуулах албаны дарга батлана.
Текст томруулах
A
A
A