A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УЛСЫН ЭМНЭЛЭГ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС ҮЗҮҮЛЭХ ЭМЧИЛГЭЭ, ЗАРИМ ШИНЖИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ ТООЦОН ABAX ЖУРАМ
Бүлэг: 1979
Эрүүл мэнд,нийгмийн хамгааллын сайд. Сангийн сайдын 1997 оны А/161/143 тоот хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт
 
 
УЛСЫН ЭМНЭЛЭГ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС ҮЗҮҮЛЭХ ЭМЧИЛГЭЭ, ЗАРИМ ШИНЖИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ ТООЦОН ABAX ЖУРАМ
 
Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 12 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсгийн дагуу даатгалтай иргэний улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд гарсан зардлын 10 хувийн төлбөр /цаашид "эмчилгээний төлбөр" гэх/, улсын эмнэлгийн поликлиник, амбулаторийн зарим шинжилгээ, үйлчилгээ болон Улаанбаатар, аймгийн төв болох хотьн түргэн тусламжийн үйлчилгээ /103/-ний төлбөрийг /цаашид "үйлчилгээний төлбөр" гэх/ батлагдсан тарифын дагуу иргэдээс тооцож авахад энэхүү журмыг мөрдөнө.
 
Нэг. Эмчилгээний зардлын 10 хувийн төлбөрийг төлөх даатгуулагч
1.1        Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эмчилгээний төлбөрийн 10 хувийг мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 4 дүгээр заалт, 2 дахь хэсэгт заасан даатгуулагч өөрөө төлнө. Үүнд:
-аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагын болон иргэний малыг тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу маллаж байгаа малчин;
-хувиараа хөдөлмөр эрхлэгч, аж ахуйн нэгжийн эзэн;
-мэргэжлийн сургуульд суралцагч;
-сайн дураар даатгуулагч.
1.2        Эрүүл мэндийн даатгалтай иргэний улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардлын 10 хувийн төлбөр нь Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 5, 6, 7, 8-д заасан 16 хүртэлх насны хүүхэд /ерөнхий  боловсролын сургуульд сурч  байгаа бол 18 нас  хүртэл/, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, хүүхдээ 2 нас /ихэр бол 3 нас/ хүртэл нь өсгөн бойжуулахаар чөлөө авсан эх, ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувиар, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн болон хугацаат цэргийн жинхэнэ албан хаагчдад хамаарахгүй.
 
Хоёр. Улсын эмнэлгийн поликлиник, амбулаторт хийх зарим төлбөртэй шинжилгээ, уйлчилгээ
2.1        Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 5-ын "а-е"-д заасан дор дурдсан шинжилгээ, үйлчилгээг хуулийн 7 дугаар зүйлд заасан даатгуулагчдад төлбөртэй үзүүлнэ. Үүнд:
а) өөрийн хүсэлтээр хийлгэх бүх төрлийн лабораторийн шинжилгээ, үйлчилгээ;
б) эрүүл мэндийн дүгнэлт гаргахад шаардагдах шинжилгээ, үйлчилгээ;
в) бүх төрлийн нөхөн сэргэзх үйлчилгэз /эмчилгэзний зорилгоор хийгдэхээс бусад/;
г) биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйлчилгээ /эмчилгээний зорилгоор хийгдэхээс бусад/;
д) аялал, жуулчлал, хувийн ба албан ажлаар гадаадад явагчдад хийх
урьдчилан сэргийлэх тарилга ;
е) яаралтай, амь насанд аюултай тохиолдлоос бусад үед хийх компьютер томографийн болон дүрс оношлогоо, уян дуран, судасны зураг авах шинжилгээ.
2.2        Төлбөрийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 1997 оны А/161/143 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын А-гаас Е-д заасан тарифаар тооцож авна.
2.3        Энэ журмын 2.1-ын "а"-д заасан "өөрийн хүсэлтээр хийлгэх бүх төрлийн лабораторийн шинжилгээ, үйлчилгээ" гэдэгт иргэн өөрийн хүсэлтээр эмнэлэг, эмчээ сонгож үйлчлүүлсэн тохиолдолд хийгдэх шинжилгээ, үйлчилгээг хамруулна. Харин иргэн нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу өвчний учир өрхийн эмчийн заалтаар эрүүл мэндийн төв, эмнэлэг, амбулатори, поликлиникт хийлгэсэн шинжилгээ, үйлчилгээ, хөдөө  орон нутгаас эмч нарын зөвлөлгөөний шийдвэр, эмчийн заалт /66 дугаар маягт/-аар дээд шатны эмнэлэг, нарийн мэргэжлийн төвүүдэд хийлгэх шинжилгээ, үйлчилгээ төлбөргүй хийгдэнэ.
2.4        Иргэн өөрийн хүсэлтээр хийлгэсэн шинжилгээний явцад өвчний шинж тэмдэг илэрч, эмчийн заалтаар шинжилгээг цаашид нарийвчлан хийх тохиолдолд үйлчилгээний төлбөр авахгүй.
2.5        Бүх төрлийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, үйлчилгээ нийт иргэдэд үнэ төлбөргүй хийгдэнэ.
2.6        Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдаалах, тээвэрлэх салбарт ажиллагсдад тодорхой хугацаанд тогтмол хийгдэх шинжилгээ, үйлчилгээний төлбөрийг ажил олгогч хариуцан төлнө.
2.7                   Эрүүл мэндийн дүгнэлт гаргахад хийгдэх шинжилгээ, үйлчилгээний төлбөрийг тооцон авахдаа тухайн дүгнэлт /хуудас/-д бичигдсэн шинжилгээ, үйлчилгээний төлбөрийн нийт дүнг шинжилгээ, үйлчилгээний тоонд хувааж нэгж үйлчилгээний дунджийг тооцох замаар тухайн эмнэлэг, амбулатори өөрт ногдох төлбөрийг хариуцагчаас байгууллагын касст авч тооцно.
2.8        Энэ журмын 2.1-ын "е"-д заасан яаралтай, амь насанд аюултай тохиолдол гэдэгт доорхи тохиолдлуудыг хамруулна. Үүнд:
- амь насанд аюултай цочмог өвчин, осол гэмтлийн тусламж;
                   - төрөл бүрийн хордлогын тусламж;
                   - жирэмслэлт төрөлттэй холбоотой тусламж;
                    - эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тусламж.
2.9        Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэн /даатгуулагч/ эмчийн заалтаар 2.1-ийн "е"-д заасан шинжилгээ хийлгэхэд төлбөр авахгүй.
2.10    Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 5-ын "в", "г"-д заасан бүх төрлийн нөхөн сэргээх болон биеийн тамир, чийрэгжүүлэлтийн 1 курс үйлчилгээний төлбөрийг тогтоохдоо нэг удаагийн үйлчилгээний тарифыг 1 курст opox үйлчилгээний тоогоор үржүүлж уг гарсан үнэлгээг 20 хувиар бууруулан тооцно. /Тухайлбал: татлагийн курс үйлчилгээний тарифыг тогтоохдоо нэг удаагийн тариф 200 төг x 8 удаа = 1600 төг /үүний 20 хувь 320төг/ үйлчилгээний төлбөр 1600-320=1280 төг болно./
2.11    Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 1997 оны А/161/143 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсанаас бусад шинжилгээ, үйлчилгээнээс төлбөр авахгүй.
2.12    Тухайн төрлийн эмнэлгийн тусламжийг дүүргийн эмнэлэгт үзүүлэх бололцоогүй нөхцөлд иргэн клиникийн эмнэлэгт шинжилгээ, үйлчилгээ хийлгэвэл төлбөр авахгүй.
 
Гурав. Улаанбаатар, аймгийн төв болох хотын дотор узуулэх эмнэлгийн тургэн тусламжийн төлбөртэй уйлчилгээ /103/
3.1    Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6-гийн "а-г" -д заасны дагуу Улаанбаатар, аймгийн төв болох хотын дор дурдсан эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ (103)-r төлбөртэй үзүүлнэ. Үүнд:
a) иргэдийн хүсэлтээр хэвтрийн өвчтөнг онгоц, галт тэрэгний буудал, ap гэрт нь хүргэх;
б) шарил зөөвөрлөх;
в) иргэн өөрийн хүсэлтээр эмч дуудаж, зөвлөгөө авах;
г) амь насанд аюулгүй гэрийн нөхцөлд үзүүлж болох эмчийн тусламж, үйлчилгээ /иргэн хүссэн тохиолдолд/.
3.2           Төлбөрийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 1997 оны А/161/143 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын ж—д заасан тарифаар тооцож авна.
3.3    Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 1997 оны А/161/143 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын ж-гийн 3, 4-т заасан үйлчилгээг нэг удаагийн дуудлагаар хамтад нь үзүүлэхэд ж-гийн З-т заасан төлбөрийг давхардуулан авахгүй.
3.4    Нэг удаагийн дуудлагаар Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 1997 оны А/161/143 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын ж-ийн 4-т заасан 2 ба түүнээс дээш үйлчилгээ үзүүлэх тохиолдолд эхний үйлчилгээний төлбөрийг бүтнээр, бусад үзүүлсэн үйлчилгээ тус бүрийн тарифын 20 хувьтай тэнцэх төлбөрийг нэмж авна.
3.5           Түргэн тусламжаар очиж гэрийн нөхцөлд эмчийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд тогтоосон төлбөрийн тарифыг амбулатори, поликлиникийн нөхцөлд үзүүлсэн эмчийн тусламж, үйлчилгээтэй адилтган үзэж төлбөр авахыг хориглоно.
3.6    Гэрийн нөхцөлд үзүүлж буй эмчийн тусламж үйлчилгээ нь тусламж авагч иргэний эрүүл мэндэд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлж улмаар амь насанд аюул учруулахгүй байх ёстой. Иймд тусламж үзүүлэгч эмч үүнийг баталж тусгай баталгаа гаргаж өгнө.
 
Дөрөв. Төлбөр тооцоо
4.1                     Даатгалтай иргэний улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардлын 10 хувийн төлбөрийг тогтоохдоо батлагдсан нэг op хоногийн тарифыг эмнэлгийн дундаж op хоног /11 хоног/-ийн тоогоор үржүүлж тооцно.
4.2         Даатгуулагчийн эмнэлэгт хэвтсэн эхний 7 хоногт багтаан 1.1-т заасны
дагуу эмчилгээний зардлын төлбөрийг урьдчилан 100 хувь төлүүлж авна.
4.3         Энэхүү урьдчилгаа төлбөр болон гүйцэтгэлээр жинхэнэ гарсанзардлын зөрүүгийн тооцоог даатгуулагчийг эмнэлгээс гарахад нь эцэслэн хийнэ. Эмчилгээний төлбөрийг даатгуулагч нь бэлэн бусаар төлсөн тохиолдолд эргэж төлөх төлбөрийг мөн бэлэн бусаар төлж барагдуулна.
4.4                     Улсын эмнэлгийн поликлиник, амбулаторийн зарим шинжилгээ, үйлчилгээ, Улаанбаатар, аймгийн төв болох хотын түргэн тусламжийн үйлчилгээ /103/-ний төлбөрийг тогтоосон тарифын дагуу бэлэн болон бэлэн бусаар тооцон авна.
4.5                     Улсын эмнэлгийн стационарийн эмчилгээний зардлын болон поликлиник, амбулаторийн зарим шинжилгээ, үйлчилгээ, Улаанбаатар, аймгийн төв болох хотын түргэн тусламжийн үйлчилгээ /103/-ний төлбөрийг бэлнээр авах тохиолдолд байгууллагын кассанд /мөнгөний нярав/ кассын орлогын ордер бичиж хүлээн авах ба нягтлан бодох бүртгэлийн 50 /шинэчилсэн нягтлан бодох бүртгэлийн 10 дугаар данс/ дугаар дансны дебетэд бүртгэнэ.
 
Тав. Гомдол, маргааныг хянан шийдвэрлэх
5.1   Улсын эмнэлгийн стационарт хэвтэн эмчлүүлсний болон поликлиник, амбулаторийн зарим шинжилгээ, үйлчилгээ, Улаанбаатар, аймгийн төв болох хотын түргэн тусламжийн үйлчилгээ /103/-ний төлбөртэй холбогдсон гомдол, маргааныг хяналт шалгалтын эрх бүхий байгууллага, албан тушаалтан болон шүүх хянан шийдвэрлэнэ.