A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭХИЙН ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХ СТРАТЕГИ ЭМС-ын 2018 оны А/453-р тушаалаар хүчингүй
Бүлэг: 1979
ЭМС-ын 2018 оны А/453-р тушаалаар хүчингүй
Эрүүл мэндийн сайдын 2001 оны 39 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
 
ЭХИЙН ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХ СТРАТЕГИ
 
Эхийн өвчлөл, эндэгдлийн байдал
 
2000 оны байдлаар Монгол Улсын хүн ам 2 373 500 хүрч, хүн амын 50.4%1 нь эмэгтэйчүүд байгаагийн дотор 27.1 хувь нь 15-49 насны нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд эзэлж, хүн амын жилийн дундаж өсөлт 1.5 хувь байна2. 1000 хүн амд ногдох төрөлт сүүлийн гурван жилийн дунджаар 22.5 байна,
1996 оны 5 сард Улсын Их хурлаас батлан гаргасан Монгол Улсын төрөөс баримтлах хүн амын бодлогод хүн амын жилийн дундаж өсөлтийг 1.8%-иас доош бууруулахгүй байх, эхийн эндэгдлийг 1990 оны түвшингээс 50%-иар бууруулах зорилт тавьсан.
Шинэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах, эндэгдлийг бaгacгax хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрөөс санхүүжүүлэх талаар заасан.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн 57.2% -нь аймаг, хотын төвд эх, барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчийн хяналтад 41.2% -нь сумын эмнэлэгт ерөнхий мэргэжлийн эмч, эх баригчийн хяналтад, 1,65% нь гэртээ эмнэлгийн тусламжгүйгээр амаржиж байна2.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн 40 хувь нь архаг цус багадалттай, 33.1 хувь жирэмсэнтэй хосолсон эрхтэн тогтолцооны өвчтэй, түүний 25.4 хувь нь бөөр, шээс ялгаруулах замын, 8,8 хувь нь зүрх, судасны, 5,9 хувь нь ходоод гэдэсний өвчтэй байгаа нь судалгаагаар тогтоогджээ2.
Аймгийн эмнэлэгт төрсөн эмэгтэйчүүдийн 60 хувийг нь сумын эмнэлгээс шилжүүлсэн эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд сумын эмнэлгээс шилжүүлсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн 80 хувь нь жирэмсний манас таталтын урьдал оноштой ирсэн байна4.
15-19 насны өсвөр үеийнхний төрөлт нийт төрөлтийн 9 хувийг эзэлж, энэ нь нийслэлд 4,4 хувь, өмнөд бүсэд 26.3 хувь байгаа нь анхаарал татаж байна 2.
100 000 амьд төрөлтөнд ногдох эхийн эндэгдэл 1992 онд 200, 1995 онд 185, 1999 онд 175 2000 онд 158 буюу сүүлийн 10 жилийн дунджаар 161 байгаа нь эхийн эндэгдэл тогтвортой буурахгүй байгааг харуулж байна3.
Эхийн эндэгдэл Баян-Өлгий, Ховд, Архангай зэрэг аймгуудад 100, 000 амьд төрөлтөнд 215-403 ногдож байгаа3 нь улс, аймгийн дунджаас өндөр, ялангуяа сүүлийн 4 жилд Баян-Өлгий аймагт нийт төрөлтийн тоо мэдэгдэхүйц өсөөгүй ч эхийн эндэгдэл жил дараалан нэмэгдсэн нь улсын дундаж хэмжээнд нөлөөлж байна.
Жирэмсэлж, төрж байгаа эхчүүдийн 29 хувь нь малчин3 байхад эндсэн эхчүүдийн 49,3 хувь нь малчин, 27.9 хувь нь гэрийн ажилтай хүмүүс байгаа4 нь нийгмийн доторх эдгээр бүлгийн хүмүүст илүү анхаарал тавих хэрэгтэйг илтгэж байна.
1999-2000 оны эхийн эндэгдлийн шалтгааны бүтцэд эрхтэн тогтолцооны өвчин, манас таталтын улмаас эндсэн тохиолдол зонхилох боллоо. НҮЭМ-ийн эх барихын нэн шаардлагатай эм тарианы хангалт, тусламжийн үр дүнд төрсний дараах цус алдалтаас эмнэлгийн нөхцөлд эх эндэх нь буурч байна.
Үр хөндөлт, зулбалтын улмаас 1994-1997 онд 30 (8.5 хувь) эх эндсэн нь анхаарал татаж байна6. Үр хөндөх тохиолдол харьцангуй өндөр түвшинд байна. 1999 онд нийт 10467 тохиолдолд үр хөндсөнөөс 12 хувь (1267) нь хувийн эмнэлэгт хийгджээ2.
Жирэмсний хяналт сул (36.4 хувь), эмчийн ур чадвар, мэдлэг дутсан (19,8 хувь), эмнэлгийн тусламжаас алслагдсан (16.1 хувь) болон тусламжид оройтож очсон нь (12 хувь) эхийн нас баралтад хүргэж буй нөхцөлдүүлэгч гол хүчин зүйл болж байна3.
Одоогийн байдлаар Анагаах ухааны коллежиудад эх баригч бэлтгэх анги байхгүй, сувилагчийн анги төгссөн сувилагч нь эх баригчийн үүргийг гүйцэтгэж чадахгүй байгаа нь эх баригч нарын залгамж холбоо тасарч байна.
Бэрхшээл, тулгамдсан асуудлууд:
1.      Хууль, бодлого, тогтоол, захирамж, тушаал, шийдвэрийн мэдээлэл, хэрэгжилт,
хяналт хангалтгүй
2.      Улс төрчид, шийдвэр гаргагчдын эсэн мэнд амаржихуй, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг хомс, тэдэнд мэдээлэл бага өгөгдсөн учраас тэднээс хангалттай дэмжлэг авч чаддаггүй.
3.      Анагаах ухааны сургалтын байгууллагууд анхаарлаа эмчилгээний тусламжид илүү хандуулдаг.
4.      Эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нарын хүрэлцээ хөдөө орон нутагт хангалтгүй.
5.      Эмнэлгийн эмч, ажилчдын мэдлэгийн түвшин, мэргэжлийн ур чадвар хангалтгүй
6.      Эх, нярай хүүхдэд үзүүлэх бүрдэл тусламжийн загвар боловсронгуй биш
7.      Эхийн тусламжид шаардагдах эм, эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн хангамж хангалтгүй
8.      Харилцаа, холбоо муу хөгжсөн, төрөх тусламж үзүүлэх газрууд хол зайтай оршдог.
9.      Жирэмсний хүндрэл, аюултай шинж тэмдгүүдийн тухай эмэгтэй түүний гэр бүл, олон нийтийн мэдлэг хомс, хариуцлага сул
ЗОРИЛГО:
Жирэмсэн, төрөлт, төрсний дараах үеийн ба нярайн тусламжийг хүртээмжтэй, чанартай, баталгаатай хүргэх замаар эхийн өвчлөл, эндэгдлийг бууруулах
2005 он гэхэд эхийн эндэгдлийг 100 000 амьд төрөлтөнд 120 хүртэл /өнөөгийн түвшнээс 25 хувиар/ бууруулах.
ЗОРИЛТУУД
1.               Эхийн эндэгдлийг бууруулахад нийгмийн нөөцийг дайчлах таатай орчин бүрдүүлэх,
2.               Эх, нярайн бүрдмэл тусламжийн жишгийг боловсруулж, эх барихын тусламж үйлчилгээний бүх түвшинд хэрэгжүүлэх,
3.               Жирэмсэн эмэгтэйчүүд болон амаржсан эхийн хэрэгцээг дээдэлсэн үйлчилгээг эрүүл мэндийн түвшин бүpт нэвтрүүлж эх барихын бүрдмэл тусламжийн чанарыг сайжруулах,
4.               Эсэн мэнд амаржих чиглэлээр гэр бүл, олон нийтийн дотор өргөн хүрээтэй сурталчилгааг мэдээллийн бүх сувгийг ашиглан явуулж тусламж, үйлчилгээнд хангалтгүй хамрагддаг хүн ам, нийгмийн эмзэг бүлгийнхэнд илүүтэйгээр хүргэх,
5.               Эсэн мэнд амаржихуйн үйл ажиллагаанд төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог хөхүүлэн дэмжиж, өргөжүүлэх,
6.               Эсэн мэнд амаржихуйн тусламж, зөвлөгөө, үйлчилгээний менежментийг бүх түвшинд сайжруулах,
7.               Эмнэлгийн эмч, ажилтан, ажилчдад мэргэжлийн ур чадварыг сайжруулах, ажлынх нь үр дүнд тохируулсан цалин, урамшууллыг олгодог механизмыг боловсруулж хэрэгжүүлэх,
8.               Эрүүл мэндийн тусламжийн бүх түвшний байгууллагуудад жирэмсний хүндрэлийг эрт илрүүлж, дараагийн шатлалын тусламжид цаг алдалгүй шилжүүлэн эмчлэх удирдамж боловсруулж мөрдөж ажиллах,
ХУГАЦАА:
Энэхүү стратегийн төлөвлөгөө болон түүнтэй холбогдсон зохион байгуулах үйл ажиллагааг 2001-2004 онд 4 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
ЗОРИЛТ1
Эхийн эндэгдлийг бууруулахад нийгмийн нөөцийг дайчлах таатай орчин бүрдүүлэх,
Хэрэгжүүлэх арга хэмжээнүүд :
1.      Аймаг, сум, дүүргийн засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга болон бусад шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нарын 80-аас доошгүй хувийг НҮЭМ, Эсэн мэнд амаржихуйд төр, олон нийтийн байгууллага, хамт олны оролцоог дэмжих сургалтад хамруулж, ойлголт хандлагыг өөрчилж, тэдний дэмжлэгийг авдаг болох,
2.      Хот, аймгийн засаг даргын албаны түвшинд
-     Аймаг, хотын засаг даргын өргөтгөсөн хурлаар жилд 1 удаа эх-перинаталь өвчлөл, эндэгдлийн байдлыг нягтлан хэлэлцэж, оршиж байгаа дутагдлыг арилгахад чиглэсэн төлөвлөгөөтэй ажиллах,
-     2001 онд багтааж хот, аймаг, сумын төвд шаардлага хангасан эхийн амрах байрыг тусгайлан байгуулж, ажиллуулах,
-     Сум дундын эмнэлгийн салбарыг байгуулж, төрөх тасгийг ажиллуулах,
3.      Сумдын засаг даргын түвшинд:
-     Сумын засаг даргын зөвлөлийн хурлаар жилд 1-ээс доошгүй удаа эх барихын тусламж ба нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаар хэлэлцэж оршин байгаа дутагдлыг арилгах чиглэл гаргаж ажиллуулах,
-     Сумын эмнэлгийг түшиглүүлж эхийн амрах байрыг байгуулж, гэрийн нөхцөлийн түвшинд ажиллуулах,
-     Жирэмсэн эмэгтэйчүүд эхийн амрах байранд ирэх буюу буцах унааны шатахууныг тусад нь төсөвлөж хангадаг байх,
Гарах үр дүн
1.               Аймаг, сум, дүүргийн засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга болон бусад шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нарын 80-аас доошгүй хувийг НҮЭМ, Эсэн мэнд амаржихуйд төр, олон нийтийн байгууллага, хамт олны оролцоог дэмжих сургалтад хамрагдсан байна.
2.               Эхийн өвчлөл, эндэгдлийг бууруулах ажилд орон нутгийн төрийн байгууллагын анхаарлыг хандуулж энэ ажилд зориулсан орон нутгийн төсвийг нэмэгдүүлж зарцуулалтыг оновчтой болгоно.
3.               Аймаг, сумын эхчүүдийн амрах байрны үйл ажиллагаа жигдэрч, нөхцөл нь сайжирна.
ЗОРИЛТ2
Эх, нярайн бүрдмэл тусламжийн жишгийг боловсруулж, эх барихын тусламж үйлчилгээний бүх түвшинд хэрэгжүүлэх
 
Энэ зорилтыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд хариуцаж хэрэгжүүлнэ.
 
ЭХ, НЯРАЙН БҮРДМЭЛ ТУСЛАМЖ
 
ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙД ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ
 
1.      Жирэмсний хяналт
-     Жирэмсний хяналтыг Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу хийж, хүндрэлийг эрт илрүүлж, жирэмслэлт төрөлтийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх (өрхийн эмч),
-     Төмөр дутлын цус багадалтыг илрүүлж, жирэмсэн эмэгтэй бүрийг төмөр фолийн хүчлээр эмчлэх (өрх, сум, багийн эмч, эх баригч),
-     Артерийн даралт хэмжих, шээсэнд уураг тодорхойлох, төрөх замын саатал, төрөх болон төрсний дараах үеийн эрсдэлтэй, жирэмсэнтэй хавсарсан эрхтэн тогтолцооны өвчнийг эрт илрүүлж сум, аймаг, дүүргийн түвшинд шилжүүлэх,
-     Жирэмсэн эхийг чанар сайтай хоолоор хооллох нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах,
-     Сум болон аймгийн төвд гэрийн нөхцөлд ойртуулсан эхчүүдийн амрах байрыг ажиллуулж, жирэмсэн эхчүүдийг төрөхөөс нь 7-14 хоногийн өмнө амруулах нөхцөлийг бүрдүүлэх,
2.      Төрөлтийн үед:
―       5 цэврийг эрхэмлэх (цэвэр гар, цэвэр гадарга, хүйг цэвэр огтлох, хүйг цэвэр боох, цэвэр өлгийдөх),
―       Шаардлагатай цус орлох шингэн, цус сийвэнгээр тасралтгүй хангах,
―       Нярай хүүхэд болон эхийг дааруулахгүй дулаан байлгах нөхцөлийг бүрдүүлэх
―       Төрсний дараах үеийн цус алдалтаас сэргийлэх зорилгоор төрөлтийн 3 дугаар үеийг идэвхтэй удирдах,
―       Төрсний дараах 30 минутын дотор хүүхдэд ангир уургийг нь амлуулж, эхийн өвөрт байлгах нөхцөлийг бүрдүүлэх,
―       Төрөлтийн явцад нөхөр, хамаатан саданг нь байлцуулах нөхцөлийг бүрдүүлэх,
3.      Төрсний дараах үед:
§    Эхийг нярай хүүхэдтэй нь хамт байлгах,
§    Хүүхдийг хүссэн үед нь хөхүүлж хэвших,
§    Хэвийн төрсөн эхийг төрөх газар удаахгүйгээр гэрт нь гаргах чиглэлийг баримтлах,
§    Амаржсан эхийг дааруулахгүй тохилог орчинд байлгаж, чанар сайтай хоолоор хангах,
§    Хөхний үрэвслээс сэргийлэх арга хэмжээ авах,
§    Төрсний дараах үед гэр бүл төлөвлөлтийн болон хүүхдийг асрах, сувилах зөвлөгөө өгөх ажлыг тогтмолжуулах,
§    Төрсөн эх, нярайг өрхийн эмчид хүлээлгэн өгөх,
§    Төрсний дараах цус багадалттай эхчүүдийг төмөр фолийн хүчлээр эмчлэх, зөвлөлгөө өгөх,
§    Амаржсаны дараах долоо хоногийн дотор амаржсан эх бүрийг гэрээр нь эргэж, гэр бүл төлөвлөлтийн аргууд, хөхөөр хүүхдээ хооллох талаар зөвлөгөө өгөх,
4.      Хүндрэлийг эрт илрүүлэх
§   Цус багадалтыг клиникийн шинж, лабораторийн болон гемоглобинметрийн аргаар оношилж, 3 сарын хугацаагаар төмөр фолийн хүчлийн шахмалаар, дунд ба хүнд хэлбэрийн цус багадалтыг төмрийн декстранаар эмчлэх,
§   Жирэмсэн үеийн болон төрсний дараах цус алдалтыг цаг алдалгүй зөв оношилж яаралтай арга хэмжээ авах,
§   Артерийн даралт болон шээсэн дэх уургийн хэмжээнд хяналт тавьж холбогдох арга хэмжээг оновчтой авах,
§   Үжлийн халууралтыг таньж оновчтой арга хэмжээ авах,
§   Төрлөг 12 цагаас илүү хугацаагаар үргэлжилбэл төрөлтийн саатал гэж үзэж холбогдох арга хэмжээ авах,
§   Ураг орчмын шингэн гараад 12 цаг болсон бол үжил үүсэх магадлалтай гэж үзэж холбогдох арга хэмжээ авдаг байх,
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ
Сумын эмнэлэгт:
§   Ихэс гардах,
§   Манас таталт, цус алдалт, үжлийг эмчлэх, төрөх замын урагдлыг оёх
§   Дутуу зулбалтын үед умайн хөндийг багажаар цэвэрлэх, цус тогтоох эмчилгээ
хийх,
§   Жирэмслэхээс хамгаалах арга хэрэглэх,
§   Нярай хүүхдийг сэхээн амьдруулах, дулаан зохицуулалт хийх,
§   Цус ба цус орлох шингэн сэлбэх,
§   Хэсгийн мэдээ алдуулалт хийх,
Аймаг, хотын амаржих газар, тасагт:
-     Дээр дурьдсан тусламжууд дээр нэмээд:
-     Мэдээ алдуулалт (ерөнхий ба нугасны, хэсгийн)
-     Цус сэлбэх,
-     Эрхтэн тогтолцооны эмгэгтэй жирэмсэн эмэгтэйн төрөлтийг удирдах,
-     Кесар хагалгаа хийх, умайн урагдлыг болон хүнд хэлбэрийн үжлийг мэс заслын аргаар эмчлэх,
Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд:
-     Дээр дурьдсан тусламжууд дээр нэмээд:
-     Зүрх судасны өвчтэй байгаа эмэгтэйд жирэмсэн, төрөлт, төрсний дараах үедээ нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлэх,
-     Зуршсан дутуу зулбалт, дутуу төрөлт, нярай хүүхдэд үзүүлэх өндөр нарийн мэргэжлийн шилжүүлэх тусламж,
-     Аймаг, хот, төрөлжсөн амаржих газруудаас шилжүүлсэн жирэмсэн болон эмэгтэйчүүдийн өвчтэй эмэгтэйд үзүүлэх нарийн мэргэжлийн тусламж,
Гарах үр дүн:
1.      ДЭМБ-ын жирэмслэлт, төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүйг орчуулж хэвлүүлэн, эх барихын тусламж үйлчилгээний бүх түвшинд хэрэгжүүлэх
2.      Эх барихын тусламжийн чанар сайжирсан байна.
ЗОРИЛТ 3
Жирэмсэн эмэгтэйчүүд болон амаржсан эхийн хэрэгцээг дээдэлсэн үйлчилгээг эрүүл мэндийн түвшин бүрт нэвтрүүлж эх барихын бүрдмэл тусламжийн чанарыг сайжруулах,
Хэрэгжүүлэх арга хэмжээнүүд:
-     Эхийн эрүүл мэндийн тусламжийн чиглэлээр эх барих, эмэгтэйчүүдийн эмч, сум, өрхийн эмч, эх баригч, багийн бага эмч нарын ажил үүргийн хуваарийг шинэчлэн гаргаж мөрдүүлэх,
-     Эх барихын нэн шаардлагатай болон яаралтай тусламжийн клиникийн удирдамжийг боловсруулан хэвлүүлж, эрүүл мэндийн шатлал бүрийн эмч, мэргэжилтнүүдэд хүргэх,
-     Эх барихын нэн шаардлагатай болон яаралтай тусламжийн чиглэлээр аймаг бүрт 2-с доошгүй сургагч нарыг бэлтгэх
-     Бэлтгэгдсэн сургагч багш нар өөрийн аймгийн сум, баг, өрхийн эмч, эх баригч нарыг сургалтад хамруулах график, төлөвлөгөө гарган, сургаж дадлага эзэмшүүлэх,
-     Баг, сумын эмнэлэг, өрхийн эмчийн кабинет, Эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмчийн кабинет, аймгийн төрөх тасаг, амаржих газруудыг шаардлагатай эх барихын үзлэг, шинжилгээ, эмчилгээний багаж, тоног төхөөрөмжөөр хангах,
-     Чухал хэрэгцээтэй эмээр эх барих нярайн тусламж үзүүлдэг бүх шатны эмнэлэг, үйлчилгээний байгууллагуудыг тасралтгүй хангах,
-     Эх барихын тусламжийн байгууллагуудын үйл ажиллагаанд үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг нэвтрүүлэх,
-     Эхэд ээлтэй эмнэлгийг шалгаруулах журам, болзол боловсруулж эмнэлгийн байгууллагуудад хүргэж загвар эмнэлгийг шалгаруулж сурталчлах,
-     Үйл ажиллагааны чанарын үзүүлэлтийг боловсруулж эхийн тусламжийн удирдлага, мэдээлэл, хяналтын ажиллагаанд ашиглаж хэвшүүлэх,
Гарах үр дүн
1.      Эх барихын нэн шаардлагатай болон яаралтай тусламжийн удирдамжийн арга зүй боловсрогдоно.
2.      Эх барихын нэн шаардлагатай болон яаралтай тусламжийн чиглэлээр сургагч багш нарыг аймаг, хот бүрд бэлтгэгдэнэ.
3.      Эхэд тусламж үзүүлдэг цэгүүд нэн шаардлагатай эм, багаж, тоног төхөөрөмжөөр хангагдана.
4.      Эхэд ээлтэй эмнэлгийг шалгаруулах журам боловсрогдон мөрдөгдөнө.
ЗОРИЛТ 4
Эсэн мэнд амаржих чиглэлээр гэр бүл, олон нийтийн дотор өргөн хүрээтэй сурталчилгааг мэдээллийн бүх сувгийг ашиглан явуулж тусламж, үйлчилгээнд хангалтгүй хамрагддаг хүн ам, нийгмийн эмзэг бүлгийнхэнд илүүтэйгээр хүргэх,
Энэхүү зорилтыг төвийн болон орон нутгийн төрийн ба төрийн бус байгууллагууд, хандивлагчид олон улсын төрийн бус байгууллагууд, эрүүл мэндийн байгууллагууд, хэвлэл, мэдээллийн газруудын оролцоотойгоор хэрэгжүүлнэ.
Хэрэгжүүлэх арга хэмжээнүүд:
§     Эсэн мэнд амаржихуйн чиглэлээр мэдээлэл сургалт, сурталчилгааны ажлын гол чиглэлийг боловсруулж хэрэглүүлэх,
§     Эсэн мэнд амаржихуйн чиглэлээр мэдээлэл сургалт, сурталчилгааны материалыг олон нийтийн хэрэгцээ сонирхолд нийцүүлэн чанар үзэмж сайтай боловсруулж аймаг, хотуудад хүргэх,
§     Төвийн түвшинд боловсруулсан мэдээлэл сургалт, сурталчилгааг орон нутгийн хэрэглэгч нарт хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх,
§     Аймаг, хотын эрүүл мэндийн сургалт, арга зүйн кабинетыг хэвлэх, олшруулах, сургалт, сурталчилгаа хийхэд шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж хүчин чадлыг нь бэхжүүлэх арга хэмжээ авах,
§     Төвийн болон орон нутгийн хэвлэл, радио, зурагт, FM радио зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эсэн мэнд амаржихуйн чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил явуулах төлөвлөгөөг гаргаж жилийн эхэнд орон нутгийн Засаг Захиргааны Байгууллагаар батлуулан мөрдөж хэрэгжүүлэх,
§     Сурталчилгааны ажилд эмэгтэйчүүд, залуучууд, скаутын байгууллага зэрэг төрийн бус байгууллагатай хамтран ажиллах,
§     Орон нутгийн засаг, захиргааны байгууллагын удирдагч, шийдвэр гаргагч нарыг эсэн мэнд амаржих чиглэлээр ухуулга, сурталчилгааны сургалт, семинарт хамруулж тэдний ойлголт, хандлагыг өөрчлөн, анхаарлыг энэ зүгт чиглүүлэх, тусламж дэмжлэг авах,
§     "Эсэн мэнд амаржихуй"-н мэдээлэл сургалт сурталчилгааны чиглэлээр орон нутагт ажиллаж буй ажилтныг тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах,
Гарах үр дүн:
1.            Эсэн мэнд амаржихуйн чиглэлээр мэдээлэл сургалт, сурталчилгааны ажлын гол чиглэл боловсрогдсон байна.
2.            Аймаг, хотын эрүүл мэндийн сургалт, арга зүйн кабинетын материаллаг бааз, хүчин чадлыг бэхжүүлсэн байна.
3.            Орон нутгийн ухуулагч, сурталчлагч нарын мэдлэг ур чадвар дээшилсэн байна.
4.            Эсэн мэнд амаржихуйн МСС-ны ажлын чиглэлээр төрийн ба төрийн бус байгууллагууд, хандивлагч байгууллагуудын үйл ажиллагаа харилцан уялдаатай сайжирсан байна.
 
ЗОРИЛТ 5
Эсэн мэнд амаржихуйн үйл ажиллагаанд төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог хөхүүлэн дэмжиж, өргөжүүлэх
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд орон нутгийн төрийн бус байгууллагууд болон олон нийтэд мэдээлэл өгч, тэднээс дэмжлэг авахад оршино.
Хэрэгжүүлэх арга хэмжээнүүд:
§    Олон нийтийн дотор хүсээгүй жирэмслэлт, түүний хор уршиг болсон үр хөндөлтөөс зайлсхийх чиглэлээр ухуулга сурталчилгаа хийлгэх,
§    Жирэмсний хүндрэл, аюултай шинжүүд тэдгээрийн үед эмнэлгийн тусламжийг хаанаас авч болох талаар ухуулга сурталчилгаа хийх,
§    Эхчүүдийн амрах байрны үйл ажиллагааг дэмжих санаачилга гаргаж ажиллах,
§    Жирэмслэлт ба төрөлтийн хүндрэлтэй эхчүүдийг аймаг, хотын эмнэлэгт шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүсгэл санаачилга гарсан байх,
§    Эхчүүдийг эсэн мэнд амаржуулах хөдөлгөөнд эрүүл мэндийн сайн дурын туслагчийг өргөнөөр оролцуулахын тулд тэднийг орон нутагт нь сургах,
Гарах үр дүн
1.      Эхчүүдийг эсэн мэнд амаржуулах чиглэлээр гэр бүлийн гишүүд, олон нийтийн мэдлэг сайжирна.
2.      Эсэн мэнд амаржихуйд олон нийт, сайн дурын идэвхтний оролцоо нэмэгдэнэ.
3.      Иргэний өөрийн эрүүл мэндээ хамгаалахад хүлээх үүрэг хариуцлага сайжирна.
ЗОРИЛТ 6
Эсэн мэнд амаржихуйн тусламж, зөвлөгөө, үйлчилгээний менежментийг бүх түвшинд сайжруулах,
Энэхүү зорилтыг Эрүүл мэндийн яам хариуцна.
Хэрэгжүүлэх арга хэмжээнүүд:
-     Хэвийн явцтай жирэмсний үед үзүүлэх эмнэлгийн тусламжийн журам боловсруулж мөрдүүлэх
-     Өртөмтгий бүлгийн жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийн журам боловсруулж мөрдүүлэх
-     Өртөмтгий бүлгийн болон жирэмсний хүндрэлтэй эмэгтэйчүүдийг шилжүүлэн эмчлэх журам боловсруулж мөрдүүлэх
-     Эхчүүдийн амрах байрны үйл ажиллагааны журам боловсруулж мөрдүүлэх Эхийн эндэгдлийг судлах мэдээлэх картыг боловсронгуй болгож мөрдүүлэх
-     Эхийн эндэгдлийг магадлах орон нутгийн комиссын ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх
Гарах үр дүн:
1.      Эхийн тусламжийн удирдлага, хяналт сайжирна.
2.      Эхэд үзүүлэх тусламжийн менежмент боловсронгуй болно.
3.      Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын жирэмсэн эмэгтэйд үзүүлэх хяналт сайжирна.
 
ЗОРИЛТ7
Эмнэлгийн эмч, ажилтан, ажилчдад мэргэжлийн ур чадварыг сайжруулах, ажлынх нь үр дүнд тохируулсан цалин, урамшууллыг олгодог механизмыг боловсруулж хэрэгжүүлэх
Энэхүү зорилтыг Эрүүл мэндийн яам, бусад яамтай хамтран хариуцна.
Хэрэгжүүлэх арга хэмжээнүүд:
§    Эмч нарыг зэргийн шалгалтад оролцуулах бололцоог нэмэгдүүлэхийн тулд аймаг, хотод нь холбогдох хүмүүс очиж шалгалт авах боломжийг бүрдүүлэх,
§    Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил олгох дээшлүүлэх курс, сургалтыг ажлын байранд нь ойртуулах боломжийг судалж хэрэгжүүлэх,
§    Эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч болон алслагдсан хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын цалин нэмэгдүүлэх боломжийг судалж, хэрэгжүүлэх,
§    Анагаах ухааны оюутан, резедентурын сургалтын хөтөлбөрт эх барихын хүндрэлүүдийн шалтгаанууд түүнээс сэргийлэх арга зам, яаралтай тусламжийн арга зүйг ялгавартай оруулах,
§    Анагаах ухааны коллежид эх баригчийн анги нээх,
 
Гарах үр дүн
1.      Холбогдох тогтоол, тушаал, заавар боловсрогдож мөрдөгдөнө.

ЗОРИЛТ 8
Эрүүл мэндийн тусламжийн бүх түвшний байгууллагуудад жирэмсний хүндрэлийг эрт илрүүлж, дараагийн шатлалын тусламжид цаг алдалгүй шилжүүлэн эмчлэх удирдамж боловсруулж мөрдөж ажиллах,
Жирэмсний хүндрэлийг эрт илрүүлж, дараагийн шатлалын тусламжид цаг алдалгүй шилжүүлэн эмчлэх удирдамж
Эхийн
эндэгдлийн
шалтгаан
Эрт оношилгоо
Авах арга хэмжээ
Баг, сумын амбулатори
Эрүүл мэндийн төв, (өрхийн эмч, эмэгтэйчүүдийн эмч)
Сумын эмнэлэг (сумын эмч, эх баригч)
Аймаг, хотын амаржих газар, төрөх тасаг, төрөлжсөн амаржих газар
Жирэмсэн үеийн цус алдалт
Жирэмснийтаван сартайгаас хойшхи хугацаанд үтрээнээс цус алдах (ихэс түрүүлэлт, ховхролт)
§          Оношлох
§          Хэвтрийн дэглэм
§          Төвөөс эмч
§          дуудах
§          Оношлох
§          Стационарт ( аймаг, хотын амаржих газар, тасагт) шилжүүлэх
§          Хэвтрийн дэглэм,
§          Эмийн эмчилгээ,
§          Аймгаас мэргэжлийн эмч дуудах
§          Цус сэлбэх
§          Кесар хагалгаа хийх
§          Умай тайрах
Цус багадалт
§          Арьс салст цайвар
§          Амархан ядрах
§          Амьсгаадах
§          Гемоглобинметрээр оношлох
§          Цусны ерөнхий шинжилгээ
§          Төмөр фолийн хүчлийг өндөр тунгаар өгөх
§          Дунд, хүнд хэлбэрийн цус багадалттай эхийг сумын эмнэлэгт шилжүүлэх
§          Хөнгөн, дунд хэлбэрийн цус багадалтыг эмчлэх,
§          Хүнд хэлбэрийн цус багадалтыг холбогдох эмнэлэгт шилжүүлэх
§          Хөнгөн, дунд хэлбэрийн цус багадалтыг эмчлэх,
§          Хүнд хэлбэрийн цус багадалтыг аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэх
§          Хүнд хэлбэрийн цус багадалтыг эмчлэх
Жирэмсний хожуу үеийн гестоз
§          Хавагнах
§          Даралт ихдэх
§          Шээсэнд уураг гарах
§          Оношлох
§          Шилжүүлэх
§          Тайвшруулах
§          Агчил тавиулах
§          Даралт бууруулах
§          Шээс туулгах
§          Хоол эмчилгээ
§          Үр дүнгүй үед шилжүүлэх
§          Тайвшруулах
§          Агчил тавиулах
§          Даралт бууруулах
§          Шээс туулгах
§          Хоол эмчилгээ
§          Үр дүнгүй үед шилжүүлэх
§          Татахаас урьдчилан сэргийлэх
§          Бүрдмэл эмчилгээ үр дүнгүй үед төрөлтийг шийдвэрлэх

 
Эрхтэн
тогтолцооны
өвчин
Тухайн өвчний онцлог шинжүүд
§           Оношлох
§           Жирэмсэн биш үед жирэмслэхээс хамгаалах арга хэмжээ авахын сацуу эмчлэн эрүүлжүүлэх
§           Жирэмснийг эрт илрүүлж түүнийг үргэлжлүүлэх эсэхийг шийдэх
§           Жирэмсний онцгой хяналт
§           Жирэмсэн биш үед жирэмслэхээс хамгаалах арга хэмжээ авахын сацуу эмчлэн эрүүлжүүлэх
§           Жирэмснийг эрт илрүүлж түүнийг үргэлжлүүлэх эсэхийг шийдэх
§           Жирэмсний онцгой хяналт, эмчилгээ
§           Эмчилгээ үр дүнгүй үед шилжүүлэх
§           Эмгэг жирэмсний тасагт хүлээн авч эмчлэх
§           Төрөлтийн төлөвлөгөөг урьдчилан зохиож төрүүлэх
§           Эмчилгээ үр дүнгүй үед дээд шатны эмнэлэгт шилжүүлэх
Зулбалт
§          Жирэмсний 28 долоо хоногийн дотор үтрээнээс цус алдах
§           Оношлох
§           Бүх төрлийн зулбааг сум, аймгийн эмнэлэгт шилжүүлэх
§           Бүх төрлийн зулбааг амаржих газар, төрөх тасаг эмэгтэйчүүдийн тасагт хэвтүүлэх
§           Тулгарсан зулбааг эмийн аргаар эмчлэх,
§           Дутуу зулбалтын үед умайн хөндийг цэвэрлэж бусад шаардагдах эмийн эмчилгээг хийх,
§           халдварлагдсан зулбааг аймаг, хотод шилжүүлэх
§           Бүх төрлийн зулбааг эмчлэх
Төрөх замын саатал, ужгирсан төрөлт
§          12 цагаас дээш хугацаагаар төрөлт үргэлжлэх
§           Оношилж шилжүүлэх
§           Мэргэжлийн эмчийн тусламж авах
§           Төрөлтийн үйл ажиллагааг эрчимжүүлж төрөх замаар төрүүлэх
§           Төрөх замаар төрөх нөхцөлгүй үед аймаг, хотод шилжүүлэх
§           Мэргэжлийн эмч дуудах
§           Төрөлтийн үйл ажиллагааг эрчимжүүлж төрөх замаар төрүүлэх
§           Кесар хагалгаа хийх,
§           Умайн урагдлын үед мэс заслын тусламж үзүүлэх
Ихсийн үеийн ба төрсний дараах үеийн цус алдалт
§          Ихсийн үед ба төрсний дараах эрт үед (2-4 цаг) үтрээнээс хүчтэй цус алдах
§          Окситоцин тарих
§          Умайд иллэг хийх
§          Гол судсыг дарах
§          Эмч дуудах
§          Ихэс гардах,
§          Умайн хөндийг гараар шалгах
§          Ихэс гардах,
§          Окситоцин тарих
§          Умайд иллэг хийх
§          Цаг алдалгүй амаржих газар, тасагт хүргэх
§          Окситоцин тарих
§          Умайд иллэг хийх
§          Гол судсыг дарах
§          Ихэс гардах,
§          Умайн хөндийг гараар шалгах
§          Мэргэжлийн эмч дуудах
§          Өмнөх арга хэмжээн дээр
§          нэмээд:
§          Хэвлийг нээж умайн судас боох
§          Умай тайрах мэс засал хийх
Үжил
§          Чичрэлттэй ба чичрэлтгүй
§          Антибиотик уулгах,
§          Сумын эмнэлэгт
§          Амаржих газар, эмэгтэйчүүдийн
§          Антибиотик уулгах, тарих
§          Судсаар шингэн, антибиотик хийх,

 
§          халуурах,
§          Шавхарга эвгүй үнэртэй, идээрхэг байдалтай гарах,
§          Хэвлийн доогуур умай орчмоор өвдөх
§          шилжүүлэх
§          Тасагт шилжүүлэх
§          Үp дүн өгөхгүй бол аймгийн эмнэлэгт шилжүүлэх
§          Мэс засал хийх,
§          Идээ, буглааг авах, гуурс тавих
Нярайн
Бүтэлт
§          Сул амьсгалтай эсвэл амьсгалгүй байх,
§          Зүрхний агшилт сул, авиа нь бүдэг
§          Гар аргаар салиаг соруулах (амаар салиаг соруулдаг хэрэгслийг ашиглан)
§          Дулаан байлгах
§          Гар амьсгалуулагч (Амбу) хэрэглэх
§          Зүрхэнд шууд биш аргаар иллэг хийх
§          Дулаан байлгах
§          Цагаан мөгөөрсөн хоолойд амьсгалын гуурс тавих
§          Хүйн болон бусад судсаар эм тарих
§          Аппаратаар хүчилтөрөгч эмчилгээ хийх
Нярайн
хөрөлт
§          Хөл нь хүйтэн
§          Эхэд наалдуулж дулаацуулах
§          Бүлээн алчуурт ороох
§          Дулаан хучих
§          Дахин дулаацуулах
§          Инкубаторт байлгах,
Гарах үр дүн
"Жирэмсний хүндрэлийг эрт илрүүлж, дараагийн шатлалын тусламжид цаг алдалгүй шилжүүлэн эмчилдэг удирдамж" боловсруулж баг, сум, аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад хүргэж үйл ажиллагаандаа ашигладаг болгоно.

ЭХИЙН ӨВЧЛӨЛ, ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХ СТРАТЕГИЙН ДАГУУ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
/2001-2004/
Зорилтууд
Үйл ажиллагаа
Хүлээгдэж буй үр дүн
Хугацаа
Байгууллага
Үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт
Зардлыг гаргах эх үүсвэр,зардал
№1
Аймаг, хотын нийгмийн бодлогын хэлтсийн дарга, ЭМГ-ын дарга, сумын засаг дарга, олон нийтийн байгууллагын удирдах хүмүүсийг Эсэн мэнд амаржихуй сургалтад хамруулах
Дэмжлэг авах, тэдний мэдлэгийг дээшлүүлэх
2001-2004
эмя,
энэшт
80-аас доошгүй хувийг сургалтад хамруулсан байна.
НҮБ-ын Хүүхдийн сан ба ХАС Орон нутгийн засаг захиргааны байгууллагууд
№2
ДЭМБ-аас баталсан Жирэмслэлт, төрөлтийн клиникийн удирдамжийг өөрийн орны нөхцөлд тохируулан боловсруулж хэвлэн тусламж үзүүлэгчдэд түгээх.
Эхийн тусламж үзүүлж буй эмнэлгийн ажилтнуудын мэдлэг, мэргэжлийн ур чадвар сайжирна.
2001 оны 1 дүгээр улиралд
эмя, мэээн, энэшт,
Эхийн тусламж үзүүлэгч бүрт уг ном хүрсэн байна.
ДЭМБ
 
3 сая төгрөг
№3
НҮЭМ-ийн үйлчилгээний клиникийн удирдамжийг боловсруулж хэвлэн тусламж үзүүлэгчдэд түгээх
Эмнэлгийн ажилтнуудын мэдлэг, мэргэжлийн ур чадвар сайжирна.
2001 оны 1 дүгээр улирал
ЭМЯ, АУИС, энэшт,мэээн БЗХӨ/ДОХ-ын лавлах төв
3000 хувь ном хэвлэгдэж тусламж үзүүлэгч бүрт уг ном хүрсэн байна.
НҮБ, ХАС
 
27 сая төгрөг
Жирэмсэн, төрөлтийн хүндрэлийг удирдах, НҮЭМ-ийн үйлчилгээний чиглэлээр сургалтын хөтөлбөр, заах аргын удирдамж боловсруулж сургагч багш нартхүргэх
Орон нутгийн сургагч багш нарын заах аргын мэдлэг, ур чадвар сайжирна.
 
ЭМЯ ДЭМБ АУИС ЭНЭШТ
Заах аргын удирдамж боловсорч сургагч багш нарт хүрсэн байна.
ДЭМБ
 
1.5 сая төгрөг
Аймаг, хотуудаас сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулах
Сургалтыг орон нутагт нь хийх чадавх дээшилнэ.
2000 оны 3,4 дүгээр улирал
ЭМЯ
ДЭМБ
Аймаг бүрт 2-с доошгүй сургагч багш бэлтгэгдсэн байна.
ДЭМБ
 
4 сая төгрөг
Бэлтгэгдсэн клиникийн удирдамжийн чиглэлээр аймаг, сумын эх баригч, эх барих эмэгтэйчүүдийн эмч нарыг сургах
Тусламж хүргэгчдийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар дээшилнэ.
2001-2004
ЭМЯ,
энэшт
АУИС
эмг
Эх баригч, өрхийн эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч сургагдсан байна.
ДЭМБ НҮБ-ын ХАС ХБНГУ НҮЭМ төсөл
 
98 сая төгрөг
Эх барихын нэн шаардлагатай
Тусламжийн
2001-
эмя
Эх барихын нэн
ДЭМБ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зорилтууд
Үйл ажиллагаа
Хүлээгдэж буй үр дүн
Хугацаа
Байгууллага
Үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт
Зардлыг гаргах эх үүсвэр,зардал
 
багаж, хэрэгслээр амаржих газар, тасаг, сумын эмнэлэг, өрхийн эмнэлэг, багийн эмч нарыг хангах
чанар, хүртээмж сайжирна
2004
 
шаардлагатай тусламжийн багажийн хангалт сайжирна
НҮБ-ын ХАС ЮНИСЕФ
 
600 сая төгрөг
Эх барихын нэн шаардлагатай эм, жирэмснээс хамгаалах эмээр тасралтгүй хангах
тусламжийн чанар, хүртээмж сайжирна
2001-2004
эмя
Эмийн хангалт сайжирна
ЭМЯ НҮБ-ын ХАС ЮНИСЕФ GTZ
900 сая төгрөг
Монгол улсын хүн амын төрөлт, нялхсын эндэгдлийн судалгаа хийх
Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал тодорхойлогдоно.
2001
ЭНЭШТ, НҮБ-ын ХАС
Судалгааны тайлан
НҮБ-ын ХАС 6 сая төгрөг
Үр хөндөлтийн шалтгаан түүний хүндрэлийн судалгаа
Өнөөгийн байдал тулгамдсан асуудал тодорхойлогдоно.
2001
ЭМХҮТ, НЭМХ энэшт.
НҮБ-ын ХАС,
Судалгааны тайлан
НЭМХ, ЭМҮТ, НҮБ-ын ХАС
2000 онд улсын хэмжээнд хийсэн Кесар хагалгааны судалгаа
Өнөөгийн байдал тулгамдсан асуудал тодорхойлогдоно.
2001
ЭНЭШТ, НҮБ-ын ХАС
Судалгааны тайлан
ЭМЯ
НҮЭМ-ийн үндэсний 3 дугаар бага хурлыг зохион байгуулж зөвлөмж гаргах
НҮЭМ-ийн тусламжийн удирдлага сайжирна
2001
ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ
Зөвлөмж гарч зохих газруудад хүрсэн байна
ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБГ GTZ
НҮЭМ-ийн үндэсний хөтөлбөрийг шинэчилж батлуулж ашиглах
Улсын хэмжээний бодлого, стратегитай болно
2001
ЭМЯ
Хөтөлбөр Засгийн газраар батлуулна.
ЭМЯ
Эхэд ээлтэй орчин, эмнэлэг шалгаруулах болзол гаргаж ажиллах
Эх барихын тусламж үйлчилгээний чанар сайжирна.
2001
ЭМЯ
Эхэд ээлтэй загвар эмнэлэг байгуулсан байна.
ЭМЯ, ДЭМБ
№4
Эсэн мэнд амаржихуй чиглэлээр сурталчилгааны материал боловсруулж хэвлэж, түгээх
МСС-ны ажлыг эрчимжүүлэх
2001-2003
ЭМЯ ЭМХҮТ НЭМИ
МСС материал хэвлэсэн байна.
НҮБ-ын ХАС болон Хүүхдийн сан GTZ
№5
Жирэмсэн, төрөлтийн үеийн аюултай шинжүүдийн талаар олон нийтийн идэвхтэн эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн нарыг сургах
Мэдээллийн хүрэлцээ сайжирна.
2001-2003
ЭМЯ
энэшт эмг
ТББ
Гэр бүлийн гишүүд, олон нийтийн
сайжирна.
НҮБ-ын Хүүхдийн сан болон ХАС

Зорилтууд
Үйл ажиллагаа
Хүлээгдэж буй үр дүн
Хугацаа
Байгууллага
Үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт
Зардлыг гаргах эх үүсвэр,зардал
№6
Хэвийн явцтай жирэмсэн ба эмзэг бүлгийн жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, эхчүүдийн амрах байрны үйл ажиллагааны журам боловсруулж мөрдүүлэх
Тусламжийн удирдлага, чанар сайжирна.
2001
эмя
Журам боловсрогдож зохих байгууллага, хүмүүсийн гар дээр хүрсэн байна.
эмя
Эхийн эндэгдлийг судлах картыг боловсронгуй болгож мөрдүүлэх
Эх барихын тусламжийн удирдлага, чанар сайжирна
2001оны
1 дүгээр
улирал
эмя
Журам боловсрогдож зохих байгууллага, хүмүүсийн гар дээр хүрсэн байна.
эмя
Эхийн эндэгдлийг магадлах орон нутгийн комиссын ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх
Эх барихын тусламжийн удирдлага, чанар сайжирна
2001 оны
1 дүгээр
улирал
эмя
Журам боловсрогдож зохих байгууллага, хүмүүсийн гар дээр хүрсэн байна.
эмя
Эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, сум, өрхийн эмчийн эхийн тусламжийн чиглэлээр хийх ажил, үүргийг тодруулах
Эх барихын тусламжийн чанар
сайжирна
2001 оны 1 дүгээр улирал
эмя
Журам бо ловсрогдож зохих байгууллага, хү мүүсийн гар дээр хүрсэн байна.
эмя
№7
АУИС/АУ-ны Коллежийн сургалтын хөтөлбөрийг хянан эхийн өвчлөл эндэгдлийн гол асуудлуудыг нэмж оруулах асуудлыг шийдвэрлэх
Үнэлгээ хийсэн тайлан, сургалтын хөтөлбөрийг сайжруулах зөвлөмж
2001-2002
эмя,
гя
АУИС
АУ-ны коллеж
АУИС, АУ-ны коллежийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэн байна.
ДЭМБ
3.5 сая төгрөг
ЭМЯ-ны мэргэжилтэн, аймаг, хотын ЭМГ-ын дарга, Амаржих
газрын дарга нарыг гадаадын танилцах аялалд хамруулж туршлага судлуулах
Удирдлагын мэдлэг, чадвар сайжирна.
2001-
2002
ЭМЯ
24-с доошгүй хүн
хамрагдсан
байна.
ДЭМБ
60 сая төгрөг

Зорилтууд
Үйл ажиллагаа
Хүлээгдэж буй үр дүн
Хугацаа
Байгууллага
Үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт
Зардлыг гаргах эх үүсвэр,зардал
 
Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарыг гадаад орнуудад илгээж клиникийн сургалтад хамруулах
Ур чадвар, мэдлэг сайжирна.
2001-2004
эмя
26-с доошгүй хүн хамруулах
ДЭМБ
НҮБ-ын ХАС
ЮНИСЕФ
68 сая төгрөг
Эхийн тусламжийн удирдлага, мэдээлэл, хяналтын тогтолцоонд үнэлгээ өгөх,
Удирдлага, мэдээллийн өнөөгийн байдалд үнэлгээ өгч сайжруулах арга замыг тодорхойлох
2001-2002
эмя.
ЭМҮТ
ЭМХҮТ
эмг
Үнэлгээний
тайлан
НҮБ-ын ХАС
ХБНГУ НҮЭМ төсөл
АХБ
 
4 сая төгрөг
№8
Шилжүүлэх тусламжийн удирдамжийг боловсруулж хэрэгжүүлэх
Эх барихын нэн шаардлагатай ба нарийн мэргэжлийн тусламжийн хүртээмж сайжирна.
2001оны 1 дүгээр улиралд
эмя
ЭНЭШТАУИС
Шилжүүлэх тусламжийн удирдамжийг эмнэлгийн байгууллагуудад хүргэсэн байх
ЭМЯ
ЭНЭШТ
Аймгийн төвд эхчүүдийн амрах байрын нөхцөлийг сайжруулж аймаг, сумын аль алинд нь эхчүүдийн амрах байрны үйлчилгээг сайжруулах
Эх барихын тусламжийн. хүртээмжийг сайжруулах
2000-
2002
Аймаг хотын захиргаа, ЭМГ Аймгийн нэгдсэн эмнэлэг
Өртөмтгий бүлгийн болон жирэмсний хүндрэлтэй эхчүүдэд үзүүлсэн эх барихын нарийн мэргэжлийн тусламжийн хувь ихэснэ.
ЭМЯ
Аймаг, хотын захиргаа ЭМГ
Нэгдсэн эмнэлэг
 
ЭНЭШТ-ийн дэргэд эхийн амрах
байр байгуулж ажиллуулах
Эх барихын тусламжийн хүртээмжийг сайжруулах
2001
ЭМЯ, ЭНЭШТ
Эхчүүдэд үзуүлсэн эх барихын нарийн мэргэжлийн тусламжийн хувь ихэснэ.
ЭНЭШТ-д 15 сая
төгрөг

ЭХИЙН ӨВЧЛӨЛ, ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
 
ҮЗҮҮЛЭЛТ
2000
2001
2002
2003
2004
1.
8 зорилтын үр дүн биелсэн байна.
ЭХИЙН ӨВЧЛӨЛ, ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХ СТРАТЕГИЙН ДАГУУ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН ДАГУУ
2
Эрхтэн тогтолцооны эмгэгтэй жирэмсэн эмэгтэй
33.1%
30%
28%
25%
22%
3.
Үүнээс цус багадалттай жирэмсэн эмэгтэй
40%
35%
30%
25%
20%
4.
Жирэмсний хяналт
96%
96.5%
97%
97.5%
98%
5.
Жирэмсний эрт үеийн хяналт
63%
64%
66%
68%
70%
6.
Гэрийн төрөлт
6%
5.5%
5%
4.5%
4%
7.
Эхийн амрах байранд хамрагдсан жирэмсэн эмэгтэйн эзлэх хувь
53%
57%
60%
65%
70%
8.
Эхийн эндэгдэл 100000 амьд төрөлтөнд
158
150
140
130
120
Тохиолдлын too
81
75
71
66
61
Хувиар
100%
92.6%
89.7%
81.5%
75%