- Нүүр
- Сайдын тушаал
- ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ ЭМС-ын 2018 оны А/453-р тушаалаар хүчингүй
ЭМС-ын 2018 оны А/453-р тушаалаар хүчингүй
Эрүүл мэндийн сайдын 2001 оны 39 тоот тушаалын 2 дугаар хавсралт
ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Энэхүү журамд хэвийн явцтай жирэмсэн эмэгтэйд үзүүлэх тусламж хамаарна.
А. ЭМЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ
Нэг. Өрх, сумын их эмчийн хийх ажил
1.1 Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэлийг Эрүүл Мэндийн Сайдын 1993 оны А180 тоот тушаалд заасны дагуу гаргасан байна.
1.2 Өөрийн үйлчлэх хүрээний бүх эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн үзлэг хийж, эрүүл мэндийн бүлгээр ангилан. эмчлэн эрүүлжүүлнэ.
1.3 Жирэмснийг эрт илрүүлэн, эмэгтэйн өөрийн хүсэлтийг харгалзан хяналтдаа авч, холбогдох үзлэг, шинжилгээнүүдийг хийлгэж үнэлгээ өгч, жирэмснийг тээлгэх эсэх болон оношилгоо эмчилгээний асуудлыг нь шийдвэрлэнэ.
Жирэмснийг тээх хүсэлгүй болон тээлгэх боломжгүй тохиолдолд:
- Сум дунд аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг болон төрөлжсөн нарийн мэргэжлийн амаржих газар, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв /ЭНЭШТ/ -д үр хөндүүлж, гэр бүл төлөвлөлт /ГБТ/-ийн арга хэмжээг авна.
Жирэмснийг тээлгэх тохиолдолд:
- Суманд: Сумын эмч жирэмсэн эмэгтэйг энэхүү журмын дагуу хянана. Жирэмсний явцад эмзэг байдал илэрсэн тохиолдолд дараагийн шатны эмнэлэгт шилжүүлнэ.
- Өрхийн эмнэлэгт: Өрхийн эмч жирэмсэн эмэгтэйг энэхүү журмын дагуу хянана. Жирэмсний явцад эмзэг байдал илэрсэн тохиолдолд дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид эсвэл эмчлэн эрүүлжүүлэх харьяа эмнэлэг, амаржих газарт илгээнэ.
- Хот, аймгийн төвд: Өртөмтгий бүлгийн жирэмсэн эмэгтэйг дүүрэг, аймгийн эрүүл мэндийн төв, зөвлөх төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хяналтад шилжүүлнэ.
1.4 Жирэмсэн эмэгтэйн хяналтын картад гравидограммыг зааврын дагуу зөв хөтөлнө.
1.5 Жирэмсэн эмэгтэйд болон түүний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгнө.
1.6 Жирэмсэн эмэгтэйд төрөхийн өмнөх болон төрсний дараах чөлөөний хуудсыг олгоно.
1.7 Жирэмсэн эмэгтэйг боломжтой бол жирэмсний 20, 20, 38 долоо хоногтойд эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчид илгээж, зөвлөгөө авна.
1.8 Өөрийн харьяаллын төрсөн эхчүүдийн тухай мэдээг амаржих газруудаас авч төрсний дараах хяналтыг хийнэ.
1.9 Жирэмсэн эмэгтэйн өвчлөл, эндэгдлийг бууруулахад бүх шатны засаг дарга, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нарын үүрэг, хүлээх хариуцлагыг тэдэнд ойлгуулж, хамтран ажиллана.
1.10 Эсэн мэнд амаржихуйн үйл ажиллагаанд олон нийт, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, дэмжих үйл ажиллагааг өрнүүлнэ.
1.11 Үйлчлэх хүрээний нутаг дэвсгэртээ эрүүл мэндийн идэвхтэнг ГВТ-иин аргууд, жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үеийн онцлог эмзэг байдлын шинж тэмдгүүд, бэлгийн замын халдвар, урьдчилан сэргийлэх талаар сургаж, тэднийг өөрийн үйл ажиллагаандаа туслуулна.
1.12 Жирэмсэн эмэгтэйд зохих журмын дагуу төмөр, фолийн хүчлийн бэлдмэлээр болон бусад урьдчилан сэргийлэх эмчилгээг хийж, жирэмсэн үеийн дасгалд бүрэн хамруулна.
1.13 ЭНЭШТ, аймаг, суманд эхийн амрах байрыг тогтмол ажиллуулна.
Хоёр. Сумын эх баригч, багийн бага эмчийн хийх ажил
2.1 Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн жирэмслэлт, төрөлт, түүний төгсгөл, нярай хүүхдийн эрүүл мэндийн бүртгэлтэй байна.
2.2 Жирэмсэнг илрүүлнэ
2.3 Харьяаллын эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 2-с доошгүй удаа хамруулж, эрүүлжүүлэх ажил хийнэ.
2.4 Үйлчлэх хүрээний нутаг дэвсгэртээ эрүүл мэндийн идэвхтэн сургаж, өөрийн үйл ажиллагаандаа туслуулна.
Гурав. Эрүүл мэндийн идэвхтэн нарын хийх ажил
3.1 Харьяалагдах эрх. хүн амын дунд эмч, эх баригчийн заасан зааврын дагуу эрүүл мэндийн сурталчилгааны ажил хийнэ.
3.2 Харьяаллын жирэмсэн эмэгтэйн биеийн байдлыг асууж, эмчийн зөвлөгөөг биелүүлж буй эсэхэд нь хяналт тавьж, жирэмсний хүндрэлийн шинж тэмдэг илэрвэл баг, сум, өрхийн эмч нарт мэдээлнэ.
3.3 Нярай хүүхдийг хөхөөр хооллохын ач холбогдлыг сурталчилж, төрсөн нярай бүрийг хөхөөр өсгөх ажлыг дэмжиж ажиллана.
Дөрөв. Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчийн хийх ажил
4.1 Өрх, сумын эмч нараас ирүүлсэн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд эрүүл
мэндийн үзлэг хийж, эмэгтэйчүүдийн өвчин илэрсэн хүмүүсийг эмчлэн эрүүлжүүлэх ажил зохион, эмчилгээний зөвлөгөө өгч, хяналтын картад тодорхой бичнэ.
мэндийн үзлэг хийж, эмэгтэйчүүдийн өвчин илэрсэн хүмүүсийг эмчлэн эрүүлжүүлэх ажил зохион, эмчилгээний зөвлөгөө өгч, хяналтын картад тодорхой бичнэ.
4.2 Өөрийн үйлчлэх хүрээний дэвсгэр нутагт ажиллаж буй өрх, сумын эмч, эх баригч, бага эмч нарт эх барихын нэн яаралтай болон ураг нярайн тусламжийн сургалтад явуулна.
4.3 Өөрийн хяналтад байгаад төрсөн эх. эмэгтэйчүүдийн өвчин нь эдгэрсэн хүмүүсийг харьяаллын өрх, сум, багийн эмчид нь хүлээлгэн өгч, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж өгнө.
4.4 Үйлчлэх хүрээний дэвсгэр нутагт нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл cypгалт сурталчилгааны ажлын явуулна.
Тав. Хэвийн явцтай жирэмсэн эмэгтэйн үзлэг
Жирэмсний хугацаанд эмзэг байдал илрэхгүй бол 6 удаа үзнэ. Үзлэгийг хүснэгтэд заасны дагуу гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд хугацаа харгалзахгүй үзлэг хийж, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохионо. Хот, дүүрэг, аймагт бусад нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, зөвлөгөө авна. Суманд нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай жирэмсэн эмэгтэйг илэрвэл дараагийн шатлалын эмнэлэгт илгээж оношийг тодруулан, жирэмслэлтийг тээлгэх эсэх асуудлыг шийднэ.
А. Дурдатгал:
1. Сэтгэл зүй, нийгмийн дурдатгал
- тамхи, архи, эмийн хорт зуршилтай эсэх зур
- амьдралын түвшин сайн, дунд, муу, туйлын муу зур
- сэтгэлийн дарамтат байдалтай эсэх: тийм, үгүй зур
- сэтгэл мэдрэлийн өвчтэй эсэх: тийм, үгүй зур Тийм бол оношийг бич _______________________________________________________________
- жирэмслэх бэлтгэлтэй эсэх: тийм, үгүй зур Үгүй бол шалтгааныг бич _______________________________________________________________
- хортой нөхцөл бүхий өртөмтгий байдал бий эсэх: тийм, үгүй зур Тийм бол шалтгааныг бич _____________________________________________
- орон сууц, санхүүгийн боломж сайн, дунд, муу зур Муу бол шалтгааныг бич ___________________________________________________________
- ажлын нөхцөл хүнд, хортой, ердийн зур Хунд, хортой бол шалтгааныг бич. ______________________________________________________________
2. Эрүүл мэндийн дурдатгал
- Биеийн юмны тухай: Анхны биеийн юм ирсэн нас_____, _____хоноод ______ хоногийн үргэлжилдэг. Биеийн юмны мөчлөг тогтвортой, тогтвортой бусзур Сүүлийн биеийн юм ирсэн хугацаа___________Биеийн юм өвдөлттэй, элбэг, ховор, бага зур
- Анхны төрөлтийн өмнө үр хөндөлт байсан эсэх: тийм, үгүй зур 1,2,3 ба түүнээс дээш зур
- Давтан төрөлтийн өмнө үр хөндөлт байсан эсэх: тийм, үгүй зур 1,2,3 ба түүнээс дээш зур
- Давтан төрөлтийн хоорондын зай: 1,2,3, ба түүнээс дээш зур
- Амьгүй төрөлт байсан эсэх: тийм, үгүй зур шалтгааныг бич___________ ______________________________________________________________
- Нярайн үеийн эндэгдэл: тийм, үгүй зур шалтгааныг бич _______________ ______________________________________________________________
- Хүүхдийн гажиг, дутуу хөгжил: тийм, үгүй зур Гажгийг бич______________ ______________________________________________________________
- Дутуу төрөлт : тийм, үгүй зур 1,2,3 ба дээш удаа зур шалтгааныг бич____ ______________________________________________________________
- Өмнөх жирэмслэлт, төрөлтийн хүндрэлүүд:
- Цус алдалт :тийм, үгүй
- Ихэс гардах: тийм, үгүй
- Төрөлтийн саатал: тийм, үгүй
- Жирэмсний эрт үеийн хордлого: тийм, үгүй
- Жирэмсний манас таталтын урьдал: тийм, үгүй
- Жирэмсний манас таталт: тийм, үгүй
- Төрсний дараах үжил, халдвар: тийм, үгүй. Шалтгааныг бич___ __________________________________________________________
- Эх барих, эмэгтэйчүүдийн мэс засал хийгдсэн: тийм, үгүй. Шалтгааныг бич____________________________________________
- Гэр бүл төлөвлөлтийн ямар арга хэрэглэж байсан бич __________________________________________________________
- Бэлгийн амьдрал: хэвийн , эмгэг зур Эмгэг бол ямар___________________
- Эмэгтэйчүүдийн өвчний талаар хийгдсэн эмчилгээ, мэс засал бич ___________________________________________________________
- Удамшлын дурдатгал бич_________________________________________
- Хүнс, тэжээлийн байдал бич_______________________________________
- Хүнсний хангамжийн байдал хангалттай эсэх:тийм, үгүй. Үгүй бол шалтгааныг бич___________________________________________
- Өдөрт хэдэн удаа хооллодог__________________________________
- Хоолны үндсэн төрөл: мах, гурил, ногоо, сүү, тос, жимс, бусад зур______________________________________________________
3. Одоогийн жирэмсний явц
- Цус багадалт байгаа эсэх: тийм, үгүй. Тийм бол хэлбэр, зэргийг бич_______ ________________________________________________________________
- Манас таталтын урьдлын шинж байгаа эсэх: тийм, үгүй
- Ураг орчмын шингэний ихсэлт байгаа эсэх: тийм, үгүй
- Илүү тээлт байгаа эсэх: тийм, үгүй:
- Ихэр ураг: тийм, үгүй
- Уйтан аарцаг буй эсэх: тийм, үгүй. Тийм бол хэлбэр, зэргийг бич_________ _______________________________________________________________
- Ургийн буруу байрлал байгаа эсэх: тийм, үгүй Тийм бол хэлбэрийг бич_____ _______________________________________________________________
- Хэвлий дэх ургийн өсөлтийн удаашрал: тийм үгүй. Тийм бол зэргийг бич____ _______________________________________________________________
4. Эрхтэн тогтолцооны өвчнүүд
Зүрхний гажиг цус эргэлтийн гажуудалтай эсэх тийм, үгүй. Тийм бол хэлбэрийг бич ____________________________________________________ Цусны даралт ихсэх өвчин: тийм, үгүй. Тийм бол зэргийг бич______________ ________________________________________________________________ Бөөр, шээсний замын эмгэгтэй эсэх: тийм, үгүй. Тийм бол хэлбэрийг бич ____ ________________________________________________________________ Дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүд: тийм, үгүй. Тийм бол хэлбэрийг бич ________________________________________________________________ Цус багадалт: тийм, үгүй. Тийм бол хэлбэр, зэргийг бич_______ ________________________________________________________________ Ойрын харалган: тийм, үгүй. Тийм бол зэргийг бич_______________________ ________________________________________________________________ Хэлгүй, дүлий: тийм, үгүй. Тийм бол шалтгааныг тодруулж бич____________ Архаг халдварууд: тийм, үгүй. Тийм бол хэлбэрийг бич___________________ ________________________________________________________________ Жирэмсний явц дахь цочмог халдварууд: тийм, үгүй. Тийм бол хэлбэрийг бич_____________________________________________________________
Дээрх дурдатгалаар жирэмсний өртөмтгий байдал илрээгүй тохиолдолд жирэмслэлтийг хэвийн явцтай жирэмсэн гэж үзнэ.
Б. Хэвийн явцтай жирэмсэн эмэгтэйд зайлшгүй хийгдэх тусгайлсан үзлэг
- Ерөнхий үзлэг
- Артерийн даралтыг 2 гарт үзэх
- Судасны лугшилт
- Өндөр, жин
- Хөхний үзлэг
- Умайн ёроолын өндөр
- Хэвлийн тойрог
- Ургийн зүрхний цохилт
- Аарцгийн хэмжилт
- Эх барих эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэг
Дээрх үзлэгийг жирэмсэн эмэгтэйг үзэх бүрд зайлшгүй хийж, тэмдэглэл хөтөлсөн байна.
В. Хэвийн явцтай жирэмсэн эмэгтэйд хийгдэх шинжилгээ
Эрүүл мэндийн шатлалд жирэмсэн эмэгтэйд дараах шинжилгээг хүснэгтэд заасны дагуу хийлгэнэ.
Хийгдэх шинжилгээ
|
Эмнэлэг үйлчилгээний түвшин
|
Хэдэн удаа хийх
|
||
Хот дүүрэг
|
Аймгийн нэгдсэн эмнэлэг
|
Сумын эмнэлэг
|
||
Цусны ерөнхий шинжилгээ
|
+
|
+
|
+
|
2
|
Шээсний ерөнхий шинжилгээ
|
+
|
+
|
+
|
3
|
Шээсний сорилоор уураг үзэх
|
Боломжтой бол
|
2-3
|
||
Резус хүчин зүйл
|
|
Заалтаар
|
|
|
Чанд авианы шинжилгээ
|
|
1,2,3 дахь гурван сард
|
Боломжтой бол
|
3
|
Үтрээний наацын шинжилгээ
|
|
+
|
+
|
CNI
|
Тэмбүүгийн сорил
|
|
|
+
|
CNI
|
ХДХВ-ийн шинжилгээ
|
|
+
|
Боломжтой бол
|
1
|
Флюрогоафи
|
|
+
|
+
|
1
|
Угийн бичиг
|
|
+
|
+
|
1
|
Үтрээний наацад стрептококкийн сорил
|
|
Боломжтой бол
|
|
|
Үзлэг
|
Жирэмсний хугацаа
|
Зорилго
|
Үзлэгээр хийх зүйл
|
Шинжилгээ
|
Зөвлөгөө
|
№1
|
12 долоо хоногоос дотогш, анхны үзлэгээр
|
- Жирэмсний хугацааг тодорхойлох
- Жирэмснийг тээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх
|
- Эрүүл мэндийн дурьдатгал авах
- Биеийн үзлэг хийх
- Эх барихын тусгайлсан үзлэг
- Бусад нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэх
|
- Цусны ерөнхий шинжилгээ гемоглобины хэмжээ
- Шээсний шинжилгээ, сорилоор уураг үзэх
- Чанд авианы шинжилгээ
- Үтрээний наацны шинжилгээ
- Тэмбүүгийн сорил
- ХДХВ-ын шинжилгээ
- Флюрографи
- Угийн бичиг
|
- Жирэмсний хяналтын ач холбогдол
- Жирэмсэн үеийн хооллолт
- Хорт зуршил, архи тамхины хор
- Бэлгийн замын халдвар, түүнээс сэргийлэх тухай
- Жирэмсний эмзэг байдлын тухай
|
№2
|
20 долоо хоног
|
- Жирэмсний явц, эмгэг байдлыг үнэлэх
- Ургийн өсөлт, хөгжилтийг үнэлэх
|
- Асуумж
- Биеийн үзлэг хийх
|
- Шаардлагаар холбогдох шинжилгээг хийлгэнэ.
|
- Жирэмслэлт, төрөлттэй холбоотой хууль зүйн ойлголт
- Төмрийн бэлдмэл, фолийн хүчил уухын ач холбогдол
- Зулбалтаас сэргийлэх тухай
|
№3
|
28 долоо хоног
|
- Жирэмсний явц, эмгэг байдлыг үнэлэх
- Ургийн өсөлт, хөгжилтийг үнэлэх
- Эх барихын мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах
|
- Асуумж
- Биеийн үзлэг хийх
|
- Чанд авианы шинжилгээ
- Үтрээний наацад стрептококкийн сорил хийх
- Шаардлагаар холбогдох шинжилгээг хийлгэнэ.
|
- Цус багадалт үүсэж болох тухай
- Төмрийн бэлдмэл, фолийн хүчил уухын ач холбогдол
- Дутуу төрөлтөөс сэргийлэх
- Эрхтэн тогтолцооны эмгэг ба жирэмслэлт
|
№4
|
32 долоо хоног
|
- Үзлэг №3 адил
- Төрөхийн өмнөх амралт олгох
- Шаардлагатай бол нарийн мэргэжлийн эмч нартын зөвлөгөө авах
|
- Асуумж
- Биеийн үзлэг хийх
- Ургийн байрлал, түрүүлсэн хэсэг, янзыг үзэж, ургийн зүрхний цохилтыг сонсоно.
|
- Цусны ерөнхий шинжилгээ гемоглобины хэмжээг үзэх
- Шээсний шинжилгээ, уураг сорилоор үзэх
- Тэмбүү илрүүлэх шинжилгээ
- Үтрээний наацын шинжилгээ
|
- Төрөлтийн тухай
- Жирэмсний хожуу хордлого үүсэж болох, түүнээс сэргийлэх тухай
|
№5
|
36 долоо хоног
|
- Жирэмсний явц, эсгэг байдлыг үнэлэх
- Ургийн бодит байдлыг үнэлэх
|
- Асуумж
- Биеийн үзлэг хийх
- Ургийн байрлал, янз, түрүүлсэн хэсгийг тодорхойлох
- Ургийн зүрхний цохилтыг сонсоно.
|
- Шаардлагатай тохиолдолд холбогдох шинжилгээг хийнэ.
|
- Хөх арчлах
- Жирэмсний эмзэг байдал
|
Зургаа. Хэвийн явцтай жирэмсэн эмэгтэйг үзэхэд хийгдэх ажил
Topcniiii дараах
ел
|
№6
|
38 долоо хоног
|
- Төрөлтийн бэлтгэлийг үнэлэх
- Төрөх газрыг товлох
- Ургийн жинг тодорхойлох
- Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчид үзүүлэх
- Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх
|
- Асуумж
- Биеийн үзлэг хийх
|
- Шаардлагатай тохиолдолд холбогдох шинжилгээг хийнэ.
- Чанд авианы шинжилгээ
|
- Төрөх үйл ажиллагааны тухай
- Төрөлтөд бэлтгэх
- Илүү тээлт
- Төрөх үеийн өвдөлтийг бууруулах аргуудын тухай
- Төрсний дараах үеийн тухай
- Нярайн асаргаа
- Гэр бүл Төлөвлөлт
|
№7
|
Төрсний дараах үе
|
- Төрсний дараах үеийг үнэлэх
|
- Асуумж
- Биеийн үзлэг хийх
|
- Шаардлагаар холбогдох шинжилгээг хийлгэнэ.
|
- Төрсний дараах үеийн тухай
- Нярайн асаргаа
- Гэр бүл Төлөвлөлт
|
Жич: Жирэмсэн эмэгтэйд эмгэг байдал илэрвэл үзлэгийн хуваарь харгалзахгүй үзэж, зөвлөгөө өгч, оношилгоо, эмчилгээний шаардлагаар шинжилгээ хийж, асуудлыг шийдвэрлэнэ.
Текст томруулах
A
A
A