- Нүүр
- Сайдын тушаал
- ӨРТӨМТГИЙ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙГ ИЛРҮҮЛЭХ, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ ЭМС-ын 2018 оны А/453-р тушаалаар хүчингүй
ЭМС-ын 2018 оны А/453-р тушаалаар хүчингүй
Эрүүл мэндийн сайдын 2001 оны 39 тоот тушаалын 3 дугаар хавсралт
ӨРТӨМТГИЙ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙГ ИЛРҮҮЛЭХ, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1 Өртөмтгий жирэмсэн эмэгтэйг бүх шатны эмнэлгийн эмч нар илрүүлнэ.
1.2 Өндөр өртөмтгий жирэмсэн эмэгтэйчүүдийг эх барих эмэгтэйчүүдийн эмч хянана.
1.3 Тухайн орон нутагт эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч байхгүй бол жирэмсний 12, 20, 28, 34 долоо хоногтойд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авч, 37-38 долоо хоногтойд дараагийн шатлалын эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт шилжүүлж төрөлтийг явуулна.
1.4 Тухайн орон нутагт эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч байхгүй бол жирэмсний 38 долоо хоногийн дотор дараагийн шатны эмнэлэгт шилжүүлсэн байна.
1.5 Өртөмтгий бүлгийн жирэмсэн эмэгтэйд үзүүлэх эмнэлгийн тусламжийг зөвхөн эх барих эмэгтэйчүүдийн эмч бусад нарийн мэргэжлийн эмч нартай хамтран гүйцэтгэнэ.
1.6 Өрх, сумаас илгээсэн өртөмтгий жирэмсэн эмэгтэйг Эрүүл мэндийн төв, аймгийн эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн, зөвлөх эмч эсвэл хамгийн туршлагатай эмч томилогдон хянана.
1.7 Бүх шатны эмнэлгийн эмч нар өргөмтгий бүлгийн эмэгтэйчүүдийн тухай улс төрчид, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нарт ойлгуулан, тусламж авахад бэлтгэнэ.
1.8 Бүх шатны эмнэлгийн эмч ажилтан, сайн дурын идэвхтэн нар өртөмтгий бүлгийн эмэгтэйчүүдийн гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүстэй холбоотой ажиллан, эмэгтэйн жирэмслэлт төрөлтийн талаар бүрэн ойлголт өгсөн байна.
Хоёр: Өртөмтгий жирэмсэн эмэгтэйг илрүүлэх
2.1 Өртөмтгий байдал бүхий жирэмсэн эмэгтэйчүүдэд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг 4 бүлэгт хувааж үзнэ.
А. Нийгэм -биологийн хүчин зүйлийн дурдатгал.
- 20-оос доош 30-аас дээш насны тулгар жирэмсэн
- 5 ба түүнээс олон төрсөн эх
- 35-аас дээш насны давтан төрөгч
- нэн ядуу жирэмсэн эх
- байнга тамхи татдаг, архи уудаг, мансууруулах бодис хэрэглэдэг
Б. Эх барихын ужиг дурдатгал.
- Өмнөх жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үед цус алдаж байсан
- Өмнөх жирэмслэлт, төрөлтийг мэс засал, мэс ажилбараар төгсгөсөн
- Өмнөх жирэмслэлтийн үед хожуу хордлогын хүнд хэлбэр, манас таталтаар хүндэрсэн
- Зуршсан зулбалт ба дутуу төрөлт
- Антенаталь.интернаталь, постнаталь үед нярай нь эндэж байсан
- Эрхтэн тогтолцооны гажигтай болон оюун санааны эмгэгтэй хүүхэд төрүүлж байсан
- Үргүйдэлтэй байсан
- Нөхөн үржихүйн эрхтний гажиг хөгжил
В. Эрхтэн тогтолцооны өвчний дурдатгал.
- Артерийн даралт ихсэх өвчин
- Зүрхний судасны өвчин
- Амьсгалын замын өвчин /цагаан мөгөөрсөн хоолойн багтраа, архаг, хурц хатгалгаа/
- Ходоод, элэг цөсний өвчин
- Бөөр, шээсний зарим өвчин /өрөөсөн бөөртэй, гидронефроз, гломерулонефрит, жирэмсэлж болохгүй бөөрний хурц ба архаг дутагдал/
- Дотоод шүүрлийн булчирхайн өвчин
- Холбогч эдийн өвчин
- Цусны өвчин , цус багадалтын 2,3-р зэрэг, резус хүчин зүйл сөрөг байх
- Удамшлын өвчин
- Халдварт өвчин /сүрьеэ, тэмбүү, заг хүйтэн, ДОХ, элэгний халдварт үрэвсэл/
- Нүдний зарим өвчин /холын харалган 2,3-р зэрэг .нүдний даралт ихдэлт/
- Сэтгэц-мэдрэлийн өвчин
Г. Тухайн жирэмсний үеийн хүндрэлтэй
- Жирэмсний хожуу хордлоготой
- Жирэмсний эрт үеийн хордлогын хүнд хэлбэр
- 150 см ба түүнээс намхан
- Биеийн жин 40 кг бага, 80 кг-с их
- Ургийн буруу байрлал
- Ихэр урагтай жирэмсэн
- Ураг хавийн шингэний ихдэлт багадалт
- Ургийн өсөлтийн саатал
- Ургийн бүтэлт
- Жирэмсний дунд ба сүүлийн сард цус алдсан
2.2 Жирэмсэн эмэгтэйг анх хяналтад орох, жирэмсний 20, 28, 32, 36 долоо хоног бүрд дээрх 4 бүлэгт байгаа хүчин зүйлүүдийг илрүүлж, өндөр өртөмтгий байдлыг тогтооно.
Гурав: Өртөмтгий жирэмсэн эмэгтэйн хяналт
3.1 Аймгийн төв, эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч (нь өртөмтгий жирэмснийг хүлээж авсны дараа шаардлагатай бүх үзлэг шинжилгээг хийлгүүлж, бусад холбогдох нарийн мэргэжлийн эмч нартай хамтран жирэмслэлтийг тээлгэх, эсэх асуудлыг хугацаа алдахгүй шийднэ.
3.2 Жирэмснийг тээлгэхгүйгээр шийдвэрлэсэн тохиолдолд аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг болон төрөлжсөн нарийн мэргэжлийн амаржих газар, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд үр хөндүүлж, Гэр бүл төлөвлөлтийн арга хэмжээг авна.
3.3 Өртөмтгий жирэмсэн эхийг жирэмсний хугацаанд 8-аас доошгүй удаа, төрсний дараах 21 хоногт 1 удаа үзэж зөвлөгөө өгнө.
3.4 Шаардлагатай тохиолдолд өртөмтгий бүлгийн жирэмсэн эмэгтэйчүүдийг жирэмсний 12 долоо хоног хүртэлх хугацаанд сард 1 удаа, 13-аас 32 долоо хоногтойд 14 хоногт 1 удаа, 32 долоо хоногоос төрөх хүртэл 7 хоногт 1 удаа, төрсний дараах 21 хоног тутамд 1 удаа болон хугацаа харгалзахгүй үзнэ.
Дөрөв: Өртөмтгий жирэмсэн эмэгтэйд зайлшгүй хийгдэх шинжилгээ.
Шинжилгээний нэр
|
Жирэмсний хугацаа /долоо хоног/
|
|||
10
|
20
|
32
|
36
|
|
Цусны ерөнхий шинжилгээ
|
+
|
+
|
+
|
+
|
Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
|
заалтаар
|
|
+
|
Заалтаар
|
Шээсний ерөнхий шинжилгээ
|
+
|
+
|
+
|
+
|
Биохимийн шинжилгээ (ерөнхий уураг, билирубин, ферментийн идэвхжил, тимол, сульма саахар, креатинин)
|
+
|
|
+
|
|
Чанд авиа
|
+
|
+
|
+
|
+
|
Зүрхний бичлэг
|
заалтаар
|
|||
Нүдний уг шинжлэх
|
|
|
|
+
|
Шээсэнд бактериолог шинжилгээ
|
|
|
заалтаар
|
|
Үтрээний наацын шинжилгээ
|
+
|
|
+
|
заалтаар
|
Тэмбүү
|
+
|
|
+
|
|
Заг хүйтэн
|
+
|
|
+
|
|
ХДХВ-ийн шинжилгээ
|
+
|
|
|
|
Угийн бичиг
|
+
|
|
|
|
Резус хүчин зүйл тодорхойлох
|
+
|
|
|
|
Ургийн зүрхний бичлэг
|
заалтаар
|
|||
Ураг орчмын шингэний шинжилгээ
|
|
|
заалтаар
|
|
Флюрографи
|
+
|
|
+
|
|
Сүрьеэ илрүүлэх бусад шинжилгээ
|
заалтаар
|
|||
Шээсэнд уураг сорилоор үзэх
|
боломжтой бол
|
Үзлэг
|
Жирэмсний хугацаа
|
Зорилго
|
Үзлэгээр хийх зүйл
|
Шинжилгээ
|
Зөвлөгөө
|
№1
|
10 долоо хоногоос дотогш
|
· Бусад нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэх
· Гломерулонефрит, элэгний идэвхтэй үрэвсэл, зүрх судасны эмгэгтэй эмэгтэйг харъяаллын дагуу дотрын тасагт хэвтүүлэх
|
· Эрүүл мэндийн дурьдатгал авах
· Биеийн үзлэг хийх
· Эх барихын тусгайлсан үзлэг хэмжилтүүд
· Нарийн мэргэжлийн эмч нарт үзлэг
|
· Цусны ерөнхий шинжилгээ
· Гемоглобины хэмжээ
· Шээсний шинжилгээ
· Резус хүчин зүйл
· Чанд авианы шинжилгээ
· Үтрээний наацын шинжилгээ
· Заг хүйтний өсгөвөр
· Тэмбүүгийн сорил
· ХДХВ-ын шинжилгээ
· Сүрьеэ илрүүлэх шинжилгээ
· Флюрографи
· Угийн бичиг
|
· Жирэмсний хяналтын ач холбогдол
· Жирэмсэн үеийн хооллолт
· Хорт зуршил, архи тамхины хор
· Бэлгийн замын халдвар, түүнээс сэргийлэх тухай
· Жирэмсний эмзэг байдлын тухай
|
№2
|
16 долоо хоног
|
· Жирэмсний явц, эмгэг байдлыг үнэлэх
· Жирэмснийг тээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх
· Ургийн өсөлт, хөгжилтийг үнэлэх
|
· Асуумж
· Биеийн үзлэг хийх
· Эх барихын гадуур үзлэг
|
· Шаардлагаар холбогдох шинжилгээг хийлгэнэ.
|
· Жирэмслэлт, төрөлттэй холбоотой хууль зүйн ойлголт
· Жирэмсний эмзэг байдлын тухай
· Төмрийн бэлдмэл, фолийн хүчил уухын ач холбогдол
· Зулбалтаас сэргийлэх тухай
|
№3
|
20 долоо хоног
|
· Жирэмсний явц, эмгэг байдлыг үнэлэх
· Ургийн өсөлт, хөгжилтийг үнэлэх
· Зүрх судасны эмгэгтэй жирэмсэн эмэгтэйг хэвтүүлэх
|
· Асуумж
· Биеийн үзлэг
· Эх барихын гадуур үзлэг
· Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг
|
· Чанд авианы шинжилгээ
· Шаардлагаар холбогдох шинжилгээг хийлгэнэ.
· Зүрх судасны эмгэгтэй жирэмсэн эмэгтэйд зүрхний бичлэг хийнэ.
|
· Цус багадалт үүсэж болох тухай
· Төмрийн бэлдмэл, фолийн хүчил уухын ач холбогдол
· Дутуу төрөлтөөс сэргийлэх
· Эрхтэн тогтолцооны эмгэг ба жирэмслэлт
|
№4
|
28 долоо хоног
|
· Үзлэг №3 адил
· Төрөхийн өмнөх амралт олгох
· Шаардлагатай бол нарийн мэргэжлийн эмч нартын зөвлөгөө авах
|
· Асуумж
· Биеийн үзлэг хийх
· Эх барихын гадуур үзлэг
|
· Шаардлагаар холбогдох шинжилгээг хийнэ.
|
· Дутуу төрөлтөөс сэргийлэх
· Жирэмсний хожуу хордлого үүсэж болох, түүнээс сэргийлэх тухай
|
Тав. Өртөмтгий бүлгийн жирэмсэн эмэгтэйг үзэхэд хийгдэх ажил
№5
|
32 долоо хоног
|
- Төрөхийн өмнөх амралт олгох
- Жирэмсний явц, эмгэг байдлыг үнэлэх
- Ургийн бодит байдлыг үнэлэх
|
- Асуумж
- Биеийн үзлэг хийх
- Эх барихын гадуур үзлэг
|
- Цусны ерөнхий шинжилгээ
- Гемоглобины хэмжээ
- Шээсний шинжилгээ
- Тэмбүү илрүүлэх шинжилгээ
- Үтрээний наацын шинжилгээ
- Сүрьеэ илрүүлэх цэрний шинжилгээг шаардлагаар
- Флюрографи
- Чанд авианы шинжилгээ
- Зүрхний бичлэг
- Цусны биохимийн шинжилгээ
|
- Хөх арчлах
- Дутуу төрөлтөөс сэргийлэх
- Жирэмсний эмгэг байдал
- Хорт зуршил, архи тамхины хор
- Бэлгийн замын халдвар, түүнээс сэргийлэх тухай
|
№6
|
36 долоо хоног
|
- Төрөлтийн бэлтгэл үеийн үнэлэх
- Төрөх газрыг товлох
- Ургийн бодит байдлыг үнэлэх
- Жирэмсний явц, эмгэг байдлыг үнэлэх
|
- Асуумж
- Биеийн үзлэг хийх
- Эх барихын гадуур үзлэг
|
- Шаардлагатай тохиолдолд холбогдох шинжилгээг хийлгэнэ.
- Чанд авианы шинжилгээ
- Нүдний уг харах
|
- Төрөх үйл ажиллагааны тухай
- Төрөлтөд бэлтгэх
- Илүү тээлт
|
№7
|
38 долоо хоног
|
- Төрөлтийн бэлтгэлийг үнэлэх
- Ургийн жинг тодорхойлох
- Төрүүлэхээр товлосон газарт хүргүүлэх
- Төрлөг явуулах төлөвлөгөөг боловсруулах
|
- Асуумж
- Биеийн үзлэг
- Эх барихын гадуур үзлэг
|
- Шаардлагатай тохиолдолд холбогдох шинжилгээ хийнэ.
|
- Төрөх үйл ажиллагааны тухай
- Төрөлтөд бэлтгэх
- Төрөх үеийн өвдөлтийг бууруулах аргуудын тухай
- Төрсний дараах үеийн тухай
- Нярайн асаргаа
- Гэр бүл Төлөвлөлт
|
№8
|
39-40 долоо хоног
|
- Төрөлтийн бэлтгэлийг үнэлэх
- Ургийн жинг тодорхойлох
|
- Асуумж
- Биеийн үзлэг хийх
- Эх барихын гадуур үзлэг
|
- Шаардлагатай тохиолдолд холбогдох шинжилгээг хийнэ.
|
- Үзлэг №7
|
№9
|
Төрсний дараах үе
|
- Төрсний дараах үеийг үнэлэх
- Ургийн жинг тодорхойлох
|
- Асуумж
- Биеийн үзлэг
|
- Шаардлагатай тохиолдолд холбогдох шинжилгээг хийнэ.
|
- Төрсний дараах үеийн тухай
- Нярайн асаргаа
- Гэр бүл Төлөвлөлт
|
- Шаардлагатай тохиолдолд хугацаа харгалзахгүй үзэх ба харъяаллын эмнэлэгт хэвтүүлнэ.
- Хэвийн явцтай жирэмсэн эмэгтэйд зайлшгүй хийгдэх биеийн үзлэг, эх барихын хэмжилтүүдийг өртөмтгий бүлгийн эмэгтэйд хийнэ.
Зургаа: Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын хийх ажил:
6.1 Эрхтэн тогтолцооны эмгэг бүхий өртөмтгий жирэмсэн эмэгтэйг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар мэргэжлийн чиглэлийн дагуу эх барих эмэгтэйчүүдийн эмч нартай хамтран давхар хяналтыг явуулна. Үүнд: жирэмсний эхний 3 сард нэг удаа, дунд сард 3 сард cap тутам, сүүлийн 3 сард 14 хоногт 1 удаа үзэж эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ авна.
6.2 Хэвтүүлж эмчлэх шаардлагатай бол жирэмсний 28 долоо хоногийн дотор тухайн аймаг, эрүүл мэндийн нэгдлийн төрөлжсөн тасгуудад, жирэмсний 28 долоо хоногоос хойш хугацаанд харьяа амаржих газар болон ЭНЭШТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн жирэмсний эмгэгийн тасагт хэвтүүлнэ.
6.3 Улсын хэмжээнд цусны эргэлтийн алдагдал бүхий жирэмсэн эмэгтэйчүүдийг ЭНЭШТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн клиникт хянаж, төрүүлнэ.
6.4 Улсын хэмжээнд зуршмал дутуу төрөлт, зулбалтын өгүүлэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг ЭНЭШТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн клиникт зөвлөгөө өгч, хянаж, төрүүлнэ.
Текст томруулах
A
A
A