- Нүүр
- Сайдын тушаал
- ЭХИЙН ЭНДЭГДЛИЙГ ТООЦОХ, БҮРТГЭХ МЭДЭЭЛЭХ ЖУРАМ ЭМС-ын 2018 оны А/453-р тушаалаар хүчингүй
ЭМС-ын 2018 оны А/453-р тушаалаар хүчингүй
Эрүүл мэндийн сайдын 2001 оны 39 тоот тушаалын 4 дүгээр хавсралт
ЭХИЙН ЭНДЭГДЛИЙГ ТООЦОХ, БҮРТГЭХ МЭДЭЭЛЭХ ЖУРАМ
Нэг. Тодорхойлолт:
Эмэгтэй жирэмсний хугацаанд болон төрөх үедээ эсвэл төрснөөс хойш 42 хоногийн дотор жирэмслэлтийн байрлал, үргэлжилсэн хугацаанаас үл хамааран жирэмслэлт төрөлт болон түүнийг удирдахтай холбогдож хүндэрсэн ямар нэгэн шалтгаанаар нас барахыг эхийн нас баралт гэнэ. Эх барихын ба эрхтэн тогтолцооны эмгэгүүд эмнэлгиин болон эмнэлгийн биш нөхцөлд хийгдсэн үр хөндөлт, зулбалт, умайн гаднах жирэмсний улмаас нас барах тохиолдол эхийн эндэгдэлд орно. Золгүй тохиолдлын шалтгаантай нас баралтыг эхийн эндэгдэлд хамааруулахгүй.
Хоёр. Ангилал:
Эхийн эндэгдлийг шалтгаанаар нь эх барихын, эх барихын бус хамааралтай гэж хоёр ангилна.
2.1 Эх барихын хамааралтай эндэгдэлд жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үед тэдгээртэй холбоотой хүндрэлүүдээс шалтгаалсан нас баралт xaмaapнa. Тухайлбал дараах таван гол шалтгаанаас үүдэлтэй: цус алдалт (ихэвчлэн төрсний дараах үеийн), үжил, манас таталт, төрөлтийн саатал, эмнэлгийн бус үр хөндөлтийн хүндрэл болон эдгээрийн үед хийгдсэн ажилбар, эмчилгээний арга барилаас үүдэгдсэн болон алдаанаас алдаанд дамжсан хүндрэлээс үүдэлтэй нас баралт хамаарна.
2.2 Эх барихын бус шалтгаантай эндэгдэл нь жирэмслэхээс өмнөх өвчилж байсан эмгэг, эсвэл тухайн жирэмсний явцад шинээр үүссэн өвчнүүд (гэхдээ эх барихын шууд шалтгаангүйгээр) жирэмсний нөлөөгөөр хүндэрсний улмаас эндэх явдал юм Тухайлбал: маляри, цус багадалт, ХДХВ/ДОХ, зүрх судасны өвчнүүд гэх мэт.
Гурав. Бүртгэх мэдээлэх:
3.1 Эх эндсэн тохиолдол бүрт хот, аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн захиргаанд 24 цагийн дотор мэдэгдэж, эмгэг судлаач эмчийг газар дээр нь дуудаж орон^нутгийн эмч нарыг байлцуулан задлан шинжилгээ хийнэ. Эмгэг судлаач эмч тухайн тохиолдолтой холбоотой бүх маягтыг (жирэмсний хяналтын карт, төрөлтийн түүх, гар карт, задлан шинжилгээний дүгнэлт) нэгтгэн дүгнэлт гаргаж хот, аймгийн эрүүл мэндийн газарт өгнө.
3.2 Хот, аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн захиргаа холбогдох эмч мэргэжилтэн нарыг байлцуулан эхийн эндэгдлийг эмнэл зүй-эмгэг судлалын хурлаар хэлэлцүүлнэ.
3.3 Эхийн эндэгдлийг магадлан тогтоох, хэлэлцэх зөвлөл эндсэн эхийн материалыг нягтлан шалгаж, хуралд оруулан цаашид эх эндэж болох шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой ажил гүйцэтгэнэ.
3.4 Хот, аймгийн эрүүл мэндийн газар эхийн эндэгдлийг мэдээлэх картыг, төрөлтийн болон өвчний түүхийн хуулбарын хамт эх эндсэнээс хойш нэг сарын дотор Эрүүл мэндийн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын эх барих эмэгтэйчүүдийн мэргэжилтэнд ирүүлнэ.
3.5 Эхийн эндэгдлийн материалыг эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн нэгтгэн, Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаар улирал бүр хэлэлцүүлэн гарсан шийдвэрийг дараагийн улирлын эхэнд аймаг, хотын эрүүл мэндийн газарт мэдэгдэнэ.
3.6 Эхийн эндэгдлийг 100 000 төрөлтөнд харьцуулан доорх томьёог ашиглан тооцно.
Жирэмсэн, төрөлт, төрсний дараах
42 хоногт эндсэн эхийн тоо
ЭХИЙН ЭНДЭГДЭЛ= ________________________________ х 100 000
Төрсөн эхийн тоо
3.7 Эхийн эндэгдлийг орон нутагтаа судлах ба судалгааг жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн цус алдалт, жирэмсний хожуу үеийн хордлого, төрөлтийн гэмтэл (умайн урагдал), үжил халдвар, жирэмслэлттэй хосолсон эрхтэн тогтолцооны өвчнүүд, зулбалт үр хөндөлт, умайн гаднах жирэмсэн, ураг орчмын шингэний бөглөрөлт, анафилаксийн дайрлага зэрэг шалтгааны улмаас үүссэн эндэгдлийг тус бүрээр нь экстенсив үзүүлэлтийг ашиглан судална.
Дөрөв. ХОТ, АЙМГИЙН ЭХИЙН ЭНДЭГДЛИЙГ МАГАДЛАН ТОГТООХ, ХЭЛЭЛЦЭХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ЭРХ ҮҮРЭГ
1.1. Эхийн эндэгдлийг магадлан тогтоох, хэлэлцэх бүрэлдэхүүн:
1.1.1. Хотод:
Зөвлөлийн дарга -Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга.
Нарийн бичгийн дарга -Эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн.
Гишүүд: -Улаанбаатар хотын эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн
35.1 Улаанбаатар хотын дотрын ерөнхий мэргэжилтэн
35.2 ЭНЭШТ-ийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч
35.3 Статистик, мэдээллийн албаны мэргэжилтэн
35.4 Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн зөвлөлийн төлөөлөл
35.5 Эмчилгээ хяналтын улсын албаны чанарын байцаагч
1.1.2. Аймагт:
Зөвлөлийн дарга -Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга.
Нарийн бичгийн дарга -Эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн
Гишүүд: -Аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч
36.1 Аймгийн дотрын ерөнхий мэргэжилтэн
36.2 Эмгэг судлаач эмч
36.3 Статистик, мэдээллийн албаны мэргэжилтэн
36.4 Эмчилгээ хяналтын улсын албаны чанарын байцаагч
36.5 Аймгийн эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн зөвлөлийн төлөөлөл
1.2. Эхийн эндэгдлийг магадлан тогтоох, хэлэлцэх зөвлөлийн үүрэг:
1.2.1. Зөвлөлийн хурлаар тухайн эндэгдлийг 21 хоногийн дотор магадлан хэлэлцэж, дүгнэлт гаргана.
1.2.2. Эхийн эндэгдлийг магадлан, хэлэлцэх зөвлөлийн нарийн бичгийн дарга эхийн эндэгдлийг мэдээлэх карт, хяналтын карт, төрөлтийн болон өвчний түүхийн хуулбарыг шалган, нягталж, эхийн эндэгдлийг хэлэлцсэн хурлын протоколын хамт эх эндсэнээс хойш нэг сарын дотор Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын эх барих эмэгтэйчүүдийн мэргэжилтэнд албан бичигтэйгээр илгээнэ.
1.3. Эхийн эндэгдлийг магадлан тогтоох, хэлэлцэх зөвлөлийн эрх
1.3.1. Эхийн эндэгдэлтэй холбоотой гарсан эмнэлгийн болон бусад холбогдох байгууллага, хүмүүсийн гаргасан алдаа, дутагдал зөрчлийг нэг бүрчлэн ангилан, түүнийг засаж арилгах талаарх зөвлөмж, албан даалгавар, шийдвэрийг харьяа амаржих газар, Эрүүл мэндийн нэгдэл, сумын их эмчийн салбарт бичгээр мэдээлнэ.
1.3.2. Эхийн эндэгдэлтэй холбоотой судалгааны болон холбогдох материалыг доод шатны байгууллагуудаас гаргуулж авна.
1.3.3. Зөвлөлийн хуралд эндсэн эхийг хянасан болон эндэгдэл гаргасан эмнэлгийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүдийг оролцуулна.
1.3.4. Хариуцлага алдсан эмч, мэргэжилтэнд арга хэмжээ авах санал гаргана.
Хариуцлага алдсан удирдах ажилтанг холбогдох байгууллагад уламжилна
Текст томруулах
A
A
A