A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЦОЧИМОГ СУЛ СААЖИЛТТАЙ ӨВЧТӨНӨӨС ВИРУС СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ СОРЬЦ ЦУГЛУУЛАХ, ХАДГАЛАХ,ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2002 оны 201 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
 
Цочмог сул саажилттай өвчтөнөөс вирус судлалын шинжилгээний сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх журам
Цочмог сул саажилт болон сэжигтэй тохиолдол бүрээс өтгөний сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх арга хэмжээнд энэхүү журмыг мөрдөнө.
1.                ЦСС бүртгэгдсэнээс хойш 7-14 хоногийн дотор 24-48 цагийн зайтай 2 удаа өтгөний сорьц цуглуулна.
2.                ЦСС-ын өтгөний сорьц тус бүрийг4-8 грамм авна.
3.                ЦСС-ын өтгөний сорьцыг зориулалтын пластмасс сав (сорьц авах халбагатай, ус нэвтэрдэггүй, сорьцын тухай мэдээллийг бичих шошготой битүүмжилсэн гялгар уут бүхий)-анд авна. Зориулалтын савгүй тохиолдолд сайтар цэвэрлэсэн, ариутгасан, хуурай, эргэдэг бөглөөтэй шилэн саванд авна.Савны амсрыг сайтар бөглөж битүүмжилнэ.
4.                ЦСС-ын өтгөний сорьцын саван дээр өвчтөний нэр, хаяг, сорьц цуглуулсан огноог усанд уусдаггүй меркер, эсвэл балаар бичнэ.
5.                Сорьцтой савыг тусгаарлах материалаар ороон гялгар уутанд хийж битүүмжилнэ.
6.                ЦСС-ын тархвар судлалын тандалтын судалгааны хуудсыг бөглөж өтгөний сорьцын хамт НЭМХ-ийн полиомиелитын үндэсний лабораторид ирүүлнэ.
7.                ЦСС-ын өтгөний сорьцыг авсны дараа шууд 4-8° хэмийн хөргөгчид хийх буюу мөс агуулсан вакцин зөөвөрлөх саванд -8° хэмд тээвэрлэж 72 цагийн дотор НЭМХ-ийн полиомиелитын үндэсний лабораторид хүргүүлнэ.
8.                НЭМХ-гийн полиомиелитын үндэсний лабораторид 72 цагийн дотор хүргүүлэх боломжгүй тохиолдолд сорьцыг -20° хэмд хөлдөөгчид хадгална. Хөлдөөгчгүй тохиолдолд хуурай мөс болон вакцин зөөвөрлөх саванд хийж -20 хэмд хадгална.
9.                Аймгаас Улаанбаатарт авчирсан сорьцыг 24 цагийн дотор НЭМХ-ийн полиомиелитын үндэсний лабораторид хүргэнэ. Ажлын бус цагаар шинжлэгдэхүүн хүргэх тохиолдолд НЭМХ-ийн 452664 тоот утсанд урьдчилан мэдэгдэнэ.
10.            Өвчтөн нас барсан тохиолдолд эмгэг анатомийн шинжлэгдэхүүнийг нэг цагийн дотор авна. Эмгэг анатомийн шинжлэгдэхүүнийг тархи нугаснаас 1см3, өтгөн агуулсан бүдүүн гэдэснээс 3-5 хэмжээтэй авч тус тусад нь сорьц тээвэрлэх орчин агуулсан саванд хийж НЭМХ-гийн полиомиелитын үндэсний лабораторид 72 цагийн дотор хүргэнэ. 11. ЦСС-ын сорьцыг олон дахин хөлдөж гэсгээхээс болгоомжилно.