A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИРГЭНИЙ АГААРЫН ХӨЛГӨӨР ТЭЭВЭР ХИЙХ ДҮРЭМ /Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/

ДБХ-ийн сайдын 1998 оны 159 тоот тушаалын хавсралт
ИРГЭНИЙ АГААРЫН ХӨЛГӨӨР ТЭЭВЭР ХИЙХ ДҮРЭМ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Дүрмийн зорилт
1.1.           Олон улс болон орон нутгийн агаарын зайд зорчигч, тээш, ачаа тээвэрлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад энэ дүрмийн зорилт оршино.
2 дугаар зүйл. Тээврийн үндсэн баримт бичиг
2.2.           Тээвэрлэгч нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол улсын хууль, тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын иргэний агаарын тээврийн конвенцууд тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, заавар болон энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.
2.3.           Энэхүү дүрэмд тухайн цаг үеийн шаардлагаар нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг иргэний нисэхийн асуудал хариуцсан сайдын тушаалаар баталгаажуулна. Дүрэмд орсон өөрчлөлт нь нэгэнт эхэлсэн буюу дууссан тээвэрлэлтэд үл хамаарна. Дүрмийг хэрэгжүүлэхтэй холбогдсон заавар, журмыг тээвэрлэгч өөрийн онцлогт тохируулан баталж, мөрдөх эрхтэй.
3 дугаар зүйл. Нэр томьёо
3.1             "Агаарын тээврийн байгууллага" гэж зорчигч, тээш, ачаа, шууданг тээвэрлэхтэй холбогдсон үйлчилгээг тээвэрлэлтийн нөхцөл, тариф, хөлстэйгөөр гүйцэтгэдэг Иргэний агаарын тээврийн аж ахуйн нэгжийг;
3.2             "Ачаа" гэж гэрээ байгуулсны үндсэн дээр тээвэрлэлтэд хүлээн авсан тээш, шуудангаас бусад эд зүйлсийг;
3.3             "Ачааны дагавар бичиг" гэж тээвэрлэгч болон ачаа илгээгчийн хооронд байгуулсан ачаа тээвэрлэлтийн тухай гэрээ буюу гэрээний баталгаа болох төлбөрийн баримтыг;
3.4             "Аюултай ачаа" гэж агаараар тээвэрлэх үед өөрийн шинж чанараараа иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө болон нислэгийн аюулгүй байдалд xop хүргэж болох биет зүйл болон бодисыг;
3.5             "Аялал" гэж батлагдсан буюу батлагдаагүй цагийн хуваарийн дагуу тогтоогдсон чиглэлээр явагдах нислэгийг;
3.6             "Варшавын Конвенци" гэж Варшав хотноо 1929 оны 10 дугаар сарын 12-нд гарын үсэг зурж,1955 оны 9 дүгээр сарын 28-нд Гаагын, 1975 оны 9 дүгээр сарын 25-ны Монреалын 4-р протоколоор олон улсын агаарын тээвэрт хамаарах зарим журмыг нэг мөр болгохын тулд нэмэлт өөрчлөлт оруулсан Конвенцийг;
3.7             "Гap тээшний зүүлт" гэж зорчигч тухайн аяллын хугацаанд өөрөө хариуцан авч явахыг зөвшөөрсөн тээшний баримт бичгийг;
3.8             ."Завсрын буудал" гэж агаарын хөлгийн замд орших бөгөөд нислэгийн төлөвлөлтөд буулт хийхээр заагдсан буудлыг;
3.9             "Захиалгат нислэг" гэж тээвэрлэгч, захиалагч байгууллагатай хийсэн тусгай гэрээний дагуу гүйцэтгэж байгаа нислэгийг;
3.10         "Зорчигч" гэж агаарын хөлгөөр зорчихоор тээвэрлэгчтэй гэрээ байгуулсан этгээдийг;
3.11         "Зорчигчийн билет" гэж зорчигч, тээвэрлэгч хоёрын хооронд байгуулсан тээвэрлэлтийн тухай гэрээ буюу гэрээний баталгаа болгож олгосон төлбөрийн баримтыг;
3.12         "Зорчигчийн тийз" гэж зорчигч болон тээвэрлэгчийн хооронд байгуулсан гэрээг бичгээр баталсан зорчигчийн билетийн зохих хэсгийг;
3.13         "Нислэгийн тийз" гэж агаарын хөлгөөр зорчигчийн аялах чиглэлүүдийг тэмдэглэсэн зорчигчийн билетийн зохих хэсгийг;
3.14         "Нисэх буудал" гэж аэродром, агаарын тээврийн үйлчилгээний барилга байгууламжийн цогцолборыг;
3.15         "Нялх хүүхэд" гэж хоёроос доош насны хүүхдийг;
3.16         "Орон нутгийн тээвэрлэлт" гэж Монгол улсын нутаг дэвсгэрт агаарын хөлгөөр хийгдэж буй тээвэрлэлтийг:
3.17         "Олон улсын тээвэрлэлт" гэж тээвэрлэлтийн гэрээ ёсоор нисэх ба газардах цэг нь нэгээс дээш улсад байрласан тээвэрлэлтийг;
3.18         "Өртөөлөх буудал" гэж зорчигч, тээш, шуудан, ачааг билет,баримт бичигт дурдсан ёсоор түүний аяллыг үргэлжлүүлэхийн тулд нэг аяллын онгоцноос нөгөөд шилжүүлэн тээвэрлэх буудлыг;
3.19         "Тариф" гэж агаарын хөлгөөр зорчигч, тээш, ачаа, шууданг тээвэрлэхдээ нислэгийн зай, хугацаанаас хамаарч авах тээвэрлэлтийн хөлсийг;
3.20         "Тээвэрлэгч" гэж агаарын тээврийн гэрээний үндсэн дээр зорчигч, тээш, ачаа, шууданг агаараар тээвэрлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагыг;
3.21         "Тээвэрлүүлэгч" гэж агаарын хөлгөөр тээвэрлүүлэхээр тээвэрлэгч байгууллагатай гэрээ хийгч байгууллага, иргэд тэдгээрийн төлөөлөгчийг;
3.22         "Тээш" гэж тээвэрлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр агаарын хөлгөөр тээвэрлүүлж байгаа зорчигчийн хувийн эд зүйлсийг;
3.23         "Тээшний зүүлт" гэж тээвэрлэхээр хүлээн авсан тээш тус бүрт зүүсэн таних тэмдгийг;
3.24         "Тээшний зүүлтний тасалбар" гэж зорчигчийн эд зүйлсийг агаарын тээврийн байгууллага хариуцлагадаа хүлээн авсныг баталж зорчигчид олгосон баримт бичгийг;
3.25         "Хүүхэд" гэж хоёр болон түүнээс дээш арван зургаагаас доош насны хүүхдийг;
3.26         "Францын алтан франк" гэж мянганы есөн зуугийн сорьцтой 65.5 мг алтаар хийгдсэн валютын нэгжийг; Энэ мөнгийг үндэсний ямар ч валютад бүхэл тоогоор гуйвуулж болно.
3.27         "Эхний буудал" гэж зорчигч, тээш, шуудан, ачааг зохих баримт бичгийг үндэслэн бүртгэж тээвэрлэлтэд хүлээн авч буй буудлыг;
3.28         "Эцсийн буудал" гэж зорчигч, тээш, ачаа, шууданг зорчигчийн билет болон тээврийн баримт бичигт заагдсаны дагуу хүргэх буудлыг хэлнэ.
4 дүгээр зүйл. Тээвэрлэлтийн гэрээ
4.1.           3орчигч тээвэрлэх гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч болон түүний тээшийг хүрвэл зохих газар нь тээвэрлэн хүргэх, гэрээнд өөрөөр заагаагүй бол зорчигч нь тээвэрлэлтийн хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
4.2.           Ачаа тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь ачаа тээвэрлүүлэгчээс итгэмжлэн өгсөн ачааг дурдсан газар хүргэж зохих хүлээн авагчид хүлээлгэн өгөх, гэрээнд өөрөөр заагаагүй бол ачаа тээвэрлүүлэгч нь тогтоосон хөлсийг төлөх үүрэг тус тус хүлээнэ.
4.3.           Тээвэрлэлтийн гэрээг нэг талаас үйлчлүүлэгч байгууллага, иргэн нөгөө талаас тээвэрлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч байгуулна.
4.4.           Тээвэрлэлтийн гэрээ нь тээвэрлэгч буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс үйлчлүүлэгч байгууллага, иргэнд олгосон тээвэрлэлтийн баримт бичгээр баталгаажна.Тээвэрлэлтийн баримт бичиг нь зорчигч тээвэрлэхэд зорчигчийн билет, тээшний зүүлт, /тасалбар/ ачаа тээвэрлэхэд ачааны дагавар бичиг болно.
5 дугаар зүйл. Тээвэрлэгчийн онцгой эрх
5.1.           Тээвэрлэгч нь тээвэрлэлт хийгдэх нутаг дэвсгэрт онц болон дайны байдал зарласан, хориг арга хэмжээ авсан, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул бий болсон үед нислэгийг урьдчилан мэдэгдэлгүйгээр цуцлах, хойшлуулах буюу тухайн аяллын эхлэх цаг болон буух буудлыг өөрчлөх эрхтэй.
5.2.           Тээвэрлэгч нь агаарын хөлгийн төрлийг солих эрх эдэлнэ.Зорчигч нь өөр төрлийн агаарын хөлгөөр тээвэрлүүлэхээс татгалзсан тохиолдолд тээвэрлэгч түүнийг тухайн чиглэлийн дараагийн тогтмол аяллаар зорьсон буудалд нь хүргэж өгөх ёстой.Хэрэв зорчигч нь нислэгээс бүрмөсөн татгалзсан тохиолдолд тээвэрлэлтийн хөлсийг эргүүлэн олгоно.
5.3.           Тээвэрлэгч нь зорчигчийн билетийг худалдаалах болон тээш ачааг тээвэрлэлтэд хүлээн авах ажиллагааг түр хугацаагаар зогсоох буюу хязгаарлаж болно.Ийм хязгаарлалтын тухай нисэх буудал, билет түгээврийн цэгүүд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд зарлах ёстой.
5.4.           Тээвэрлэгч нь дор дурдсан тохиолдолд зорчигчийг тээвэрлэхээс татгалзах эрхтэй;
1/      Нислэгийн аюулгүй байдлын үүднээс ийм арга хэмжээ авах шаардлагатай бол
2/      Аливаа хууль, дүрэм эсвэл очих гэж буй орны хууль тогтоомжийг зөрчихгүй байх үүднээс тухайн арга хэмжээг авах шаардлагатай гэж үзвэл;
3/      Зорчигчийн билет, бичиг баримт зөрчилтэй буюу тээвэрлэгчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байвал;
4/      Зорчигч нь оюун санааны болон биеийн эрүүл мэндийн хувьд өөрийгөө авч явах чадваргүй;
5/      Бусад зорчигчдын тав тухыг алдагдуулах буюу биеэ зохисгүй авч явж байвал;
6/      Өөртөө болон бусад зорчигчдын эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулахаар байвал.
5.5.           Тээвэрлэлтийн нөхцөл өөрчлөгдсөн тохиолдолд зорчигчийн төлсөн тээврийн хөлс нь энэхүү өөрчлөлттэй холбогдсон тээврийн хөлснөөс бага байвал зорчигч нь зөрүүг нэмж төлөх ба харин илүү байвал уг зөрүүг нь зорчигчид буцааж олгоно. Хэрвээ зорчигч нь билетийн үнийн зөрүүг нэмж төлөөгүй байвал тээвэрлэгч нь зорчигчийг тээвэрлэхээс татгалзах эрхтэй.
5.6             .Нислэгийн аюулгүй байдлыг хангах бодит шаардлагыг үндэслэн тээвэрлэгч нь зорчигчдын тээш болон ачаанд хязгаарлалт хийх эрхтэй.
5.7.           Тээвэрлэгч нь дор дурдсан тохиолдолд ачаа илгээгч, ачаа хүлээн авагчийн аль нэгийг байлцуулах буюу тэдний эзгүйд тээвэрлэгч байгууллагын эрх бүхий албан тушаалтны томилсон комисстойгоор ачааны баглаа боодлыг задлан шалгах эрхтэй:
1/      Тээвэрлэлтийн үед ачаа гэмтсэн буюу баглаа боодол задарсан байвал;
2/      Ачааны дагавар бичигт заасан хэмжээ өөрчлөгдсөн байвал; /тээвэрлүүлэгчийн ломбо, баглаа боодол нь бүрэн бүтэн ирсэн тохиолдолд] хамаарахгүй/
3/      Ачааны нэр буюу шинж байдал, төрх хэлбэрийн талаар тээвэрлэгчид эргэлзэх үндэслэл гарвал;
4/      Баримт бичиггүй ачааны шинж чанар, хаягийг тогтоох шаардлага гарвал;
5/      Төрийн захиргааны эрх бүхий төлөөлөгч болон хүлээн авагч нарын шаардлагаар улсын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс
5.8.           Ачааг задалж онгойлгосны дараа дахин савлан боож задалсан тээвэрлэгчийн ломбоор ломбодно. Ачааг задалж онгойлгосон тухай акт тогтоож нэг хувийг ачаа илгээгчийн дагаварт, үлдэх хувийг тээвэрлэлтийн баримт бичгийн хамт илгээнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТ
6 дугаар зүйл. Зорчигчийн билет
6.1.           Зорчигчдод билет худалдахдаа дараах баримт бичгийг үндэслэн олгоно:
1/      Орон нутгийн нислэгт иргэний паспорт болон түүнтэй адилтгах баримт бичиг
2/      Олон улсын нислэгт тухайн улсын хилээр нэвтрэн opox, гарах зөвшөөрөл болон үндэсний гадаад паспорт
3/      16 насанд хүрээгүй хүүхэд бол төрсний гэрчилгээ, түүнтэй адилтгах баримт бичиг.        
6.2.           3орчигчийн билет нь хяналтын, нислэгийн, зорчигчийн гэсэн тийзүүдээс бүрдэнэ.
6.3.           Зорчигчийн билетэд уг зорчигчийн овог нэр, явах чиглэл, суудал, үйлчилгээний зэрэглэл, нислэг эхлэх он, cap, өдөр, аяллын дугаар, тээврийн хөлсний төлөгдсөн дүн, олгосон он, eap, өдөр, хүчинтэй хугацаа, даатгалын хураамж, билет олгосон газрын тамга, тэмдэг бусад санамжуудыг тэмдэглэсэн байна.
6.4.           3орчигчийн билетэд оруулсан өөрчлөлтийг зөвхөн тухайн тээвэрлэгч байгууллага, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хийгээгүй тохиолдолд уг билетийг хүчингүйд тооцно.
6.5.           Хэрвээ тухайн нислэг хойшлогдсон болон цагийн хуваариар нисээгүй, үйлчилгээний зохих зэрэглэл, урьдчилан захиалсан суудал' байхгүй тохиолдолд уг билетийг нэмэлт төлбөргүйгээр дараагийн аялалд ашиглаж болно.
6.6             Тээвэрлэгч нь зорчигчийн билетийн хүчинтэй байх хугацааг тогтооно.Харин ямар нэг хөнгөлөлттэй эсвэл тусгай тарифаар бичигдсэн билетийн хүчинтэй хугацаа тухайн тарифын нөхцөлд заасан журмаар хязгаарлагдана.13 дугаар зүйлд заасан нөхцөлүүдээс болж зорчигчийн билетийн хүчинтэй байх хугацаа дууссан бол тээвэрлэгч нь зорчигчийн хүсэлтийг харгалзан очих буудалд нь тээвэрлэх хүртэл билетийн хүчинтэй хугацааг сунгаж өгнө.
6.7.           Билетийн хүчинтэй байх хугацаанд зорчигч нь суудал авч үйлчлүүлэх эрхтэй.
6.8.           3орчигч нь бүртгэлээр орохдоо нислэгийн тийзтэй билетээ тээвэрлэгчид шалгуулахаас гадна аяллын бүх хугацааны туршид зорчигчийн тийзийг биедээ хадгалж явах үүрэгтэй.
6.9.           Тийзүүд нь ашиглагдсан билетийг дахин ашиглах, зорчигчийн билетийг бусдад дамжуулахыг хориглоно.
6.10.       Тээвэрлэгч нь дор дурдсан тохиолдолд зорчигчийн билетийг хүчингүйд тооцно:
1/      Билетийн аль нэг хэсэг гэмтсэн буюу засвартай бол;
2/      Нислэгийн буюу зорчигчийн тийзийн аль нэг нь байхгүй бол;
6.11.       Билетийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд билетийн нөхөн хуулбар хийж өгөхгүй ба тээвэрлэлтийн хөлсийг буцааж олгохгүй. Харин билетийг гэмтээсэн тохиолдолд хяналтын тийзтэй тулгасны үндсэн дээр зохих хураамжийг нэмж төлсний дараа олгоно.
7 дугаар зүйл. Суудал урьдчилан захиалах
7. 1.         Билет нь нийтэд худалдагдахаас өмнө хийгдсэн суудал захиалгыг урьдчилсан гэж үзнэ.
7. 2.         Байгууллага, иргэд нь нислэг эхлэхээс тодорхой хугацааны өмнө урьдчилсан захиалга өгч болно. Тээвэрлэгч нь тухайн аяллын нислэгт суудал байгаа тохиолдолд захиалгыг хүлээн авч захиалсан суудлын худалдах хугацааг захиалагч байгууллага, иргэнд мэдэгдэх үүрэгтэй.
7. 3.         3ахиалагч байгууллага, иргэд нь тогтоосон хугацаанд урьдчилан захиалсан суудлаа худалдаж аваагүй тохиолдолд тээвэрлэгч нь захиалгыг хүчингүйд тооцох эрхтэй.
7. 4.         Дамжин өнгөрөх эсвэл очоод буцах газарт 72 цагаас илүү хугацаагаар байх бол дамжих эсвэл буцах нислэгт захиалсан суудлаа нислэг эхлэхээс 72 цагийн өмнө баталгаажуулсан байх шаардлагатай. Дурьдсан хугацаанд суудлаа баталгаажуулаагүй бол захиалгыг хүчингүйд тооцож бусдад худалдана. Харин тухайн газарт 72 цагаас бага хугацаагаар байх бол суудлын баталгаа хийлгэх шаардлагагүй.
7. 5.         Тээвэрлэгч нь энэ зүйлд заасны дагуу суудал урьдчилан захиалах үйл ажиллагааг тусгай журмаар зохицуулна.
8 дугаар зүйл.Зорчигчийн билетийг бүртгэж, тээшийг хүлээн авах
8.1.           Тээвэрлэгч нь зорчигчийн билет бүртгэх, тээш хүлээн авах ажиллагааг нислэг эхлэхээс тодорхой хугацааны өмнө гүйцэтгэнэ.
            Тээвэрлэгч нь зорчигчдын билет бүртгэх үйл ажиллагааны эхлэх, дуусах цагийг төлөвлөн нийтэд зарлан мэдээлэх үүрэгтэй.
8.2.3орчигч нь аяллынхаа өмнө энэхүү тогтоосон бүртгэлийн хугацаанаас оройтолгүйгээр нисэх буудал дээр ирсэн байх шаардлагатай.
8.3.Тээвэрлэгч нь зорчигчийн билет бүртгэх, тээш хүлээн авах ажиллагааг тээвэр үйлчилгээний технологийн дагуу явуулж, тээврийн баримт бичгийг бүрдүүлнэ.
8.4.Олон улсын зорчигч тээвэрлэлтэд хамаарах төрийн зохицуулалт
Зорчигч нь тухайн орны болон бусад улс орны төр засгийн байгууллагуудаас агаарын тээврийн үйл ажиллагаатай холбогдон гаргасан хууль, тогтоол, зааврыг дагаж мөрдөх ба гарах, opox болон дамжин өнгөрөх бичиг баримтуудаа бэлдсэн байх шаардлагатай /паспортын, визний, гаалийн, хорио цээрийн гэх мэт/
Зорчигчийн зорчих явахад шаардагдах бичиг баримтууд байгаа эсэх асуудлыг тээвэрлэгч хариуцахгүй.
8.5.Тээвэрлэгч нь дангаараа буюу холбогдох байгууллагатай хамтран нислэгийн аюулгүй байдлыг хангах, нисгэх баг, зорчигчдын эрүүл мэнд, амь насыг сэргийлэн хамгаалах үүднээс зорчигчдын биед болон авч яваа тээшинд нь үзлэг, шалгалтыг явуулах эрхтэй.Энэ үзлэг шалгалтыг явуулах журмыг Иргэний агаарын тээврийг удирдах газраас баталж мөрдүүлнэ.
9 дүгээр зүйл. Хүүхэд тээвэрлэх
9.1.           Орон нутгийн тээвэрлэлтэд 5 хүртэлх насны хүүхдийг асрамжлагч хүний билетээр үнэ төлбөргүй, 5 болон түүнээс дээш 16-аас доош насны хүүхдийг зохих хувийн хөнгөлөлттэй үнээр тээвэрлэнэ.
9.2.           Олон улсын тээвэрлэлтэд 2 хүртэлх насны нялх хүүхдийг асрамжлагч хүний билетээр үнэ төлбөргүй, 2 буюу түүнээс дээш 12-оос доош насны хүүхдийг зохих хувийн хөнгөлөлттэй үнээр тээвэрлэнэ.
9.3.           .Хөнгөлөлттэй үнээр тээвэрлүүлж байгаа хүүхэд нь тусдаа суудалтай байх бөгөөд үнэгүй тээвэрлэх тээшний жин нь ердийн зорчигчдынхтой адил байна.
9.4.           Тээвэрлэгч нь 5-аас доош насны хүүхдийг дагалдах хүнгүй нөхцөлд тээвэрлэхгүй. Харин 5-аас 12 насны дагалдах хүнгүй хүүхдийг хүүхэд тээвэрлэх зааврын дагуу тээвэрлэнэ.
10 дугаар зүйл. Өвчтөн тээвэрлэх
10.1.       Тээвэрлэгч нь өвчтөн тээвэрлэхдээ агаарын хөлгөөр зорчиход харшлах зүйлгүй буюу өвчин нь бусдад халдваргүйг магадласан эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн билет олгоно.
10.2.       Сэтгэл мэдрэлийн хурц өвчтэй хүнийг зохих хамгаалалттайгаар нислэгийн аюулгүй байдалд харшлахгүй тохиолдолд тээвэрлэхийг зөвшөөрнө.
10.3.       Нислэгийн үед болон нислэг дууссаны дараа өвчтөний биеийн байдал муудвал тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй.
10.4.       Тээвэрлэгч нь дамнуургатай өвчтөнийг заавал асрамжлагч хүний хамт тээвэрлэнэ. Өвчтөнийг дамнуурганаас агаарын хөлгийн суудалд шилжүүлэн суулгах боломжгүй тохиолдолд ямар үнээр хэрхэн тээвэрлэх тухай асрамжлагч нь тээвэрлэгчтэй урьдчилан тохирно. Тээвэрлэгч нь дамнуургатай өвчтөн тээвэрлэх бололцоогүй бол өвчтөнийг тээвэрлэхээс татгалзах эрхтэй.
10.5.       Өвчтөнийг асрамжлагч хүн нь зорчигчийн билеттэй байна.
11 дүгээр зүйл. Зорчигчдод учирч болох гэнэтийн тохиолдол
11.1.       Өвдөх буюу эрүүл мэндээр хохирох
Зорчигч нисэх буудал буюу агаарын хөлгийн бүхээгт бие нь муудах, гэмтэл шарх авах тохиолдолд тээвэрлэгч нь дараах арга хэмжээг авна:
1/   Нислэгийн үед эмнэлгийн анхны яаралтай тусламж үзүүлэх, хохирогчийн биеийн байдлаас хамааран эмч нарын тусламж зохион байгуулах.
2/   Эмнэлэг буюу өөр зохих газар хүргэх талаар арга хэмжээ авч, шаардагдах анхаарал халамж тавих.
3/   Зорчигчийн хэн болохыг нь тогтоож, хэрэв зорчигч хүсвэл төрөл саданд нь мэдэгдэх.
11.2.       3орчигч нас барах
Зорчигч нислэгийн буюу онгоцонд сууж, буух үед нас барсан тохиолдолд тээвэрлэгч дараах арга хэмжээг авна:
1/   Энэ тухай ИАТУГ, цагдаагийн газар, зорчигчийн ap гэр болон хэрвээ гадаадын иргэн бол харъяа Элчин сайдын яам буюу консулын газарт нь мэдэгдэх;
2/   Эрх бүхий мэргэжлийн эмчээр үзлэг хийлгэж "HAC БАРСАН" тухай баримт гаргуулах;
3/   Энэ тухай албаны яаралтай мэдүүлэгт дэлгэрэнгүй тусгах.
Уг зорчигчид учирсан гэнэтийн тохиолдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг зохих газруудад дамжуулна.
12 дугаар зүйл. Зорчигч аяллынхаа замд түр буух буюу үлдэх
12.1.       3орчигч цагийн хуваарьт заагдсан дурын завсрын буудалд буух эрхтэй бөгөөд энэ тухайгаа билет худалдан авах үедээ тээвэрлэгчид мэдэгдэх үүрэгтэй.Тээвэрлэгч үүнийг үндэслэн зохих журмын дагуу билетийг бичиж олгоно.
12.2.       Билет худалдаж авах үедээ зорчигч завсрын буудалд буух тухайгаа тээвэрлэгчид мэдэгдээгүй боловч энэ тухай хүсэлтийг завсрын буудалд гаргасан тохиолдолд тээвэрлэгч нь зохих хураамжийг авч зорчигчийн билетэд, заагдсан эцсийн болон эхний буудалд мэдэгдэж, тухайн аяллын зорчигчдын дагалдах хуудас болон тийзэд тэмдэглэгээ хийсэн байх шаардлагатай.
12.3.       Хэрэв зорчигч аяллаа цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа бол завсрын буудалд түр буух, үлдэх хугацаа нь билетийн хүчинтэй хугацаанд багтана.
12.4.       Хэрвээ зорчигч тээвэрлэгчийн буруугаас завсрын буудалд үлдэж хоцорсон бол тээвэрлэгч нь зорчигчийг тухайн чиглэлийн дараагийн аяллаар явуулахаас гадна агаарын хөлөгт үлдсэн уг зорчигчийн бүртгэгдээгүй байгаа тээш, ачааны бүрэн бүтэн байдлыг хариуцна.
12.5.       3орчигч өөрийн буруугаас завсрын буудалд хоцорсон тохиолдолд тээвэрлэгч уг асуудлыг 12.2-т заасны дагуу шийдвэрлэнэ.
13 дугаар зүйл.Зорчигч нислэгээс татгалзах
13.1.             Дор дурьдсан тохиолдолд зорчигч нь нисэх эхний буудал буюу нислэгийн дагуух дурын буудал дээр нислэгээс татгалзаж, тээвэрлэлтийн хөлсийг эргүүлэн авах эрхийг эдэлнэ:
1/            Зорчигчийн билетэд заагдсан аялал хойшлогдох буюу цуцлагдсан бол;
2/         Зорчигчийн билетэд заагдсан нисэх буудалд агаарын хөлөг буулт хийх боломжгүй бол;
3/               Агаарын хөлөг ямар нэгэн шалтгаанаар тухайн аяллыг биелүүлж чадалгүй буцаж ирсэн бол;
4/               Агаарын хөлгийн төрөл солигдсон бол;
5/               Зорчигч буюу түүнтэй хамт яваа гэр бүлийнх нь хүмүүсээс өвдсөн бол;
6/               Тээвэрлэгч билетийг буруу бичсэн байх
Дээр дурьдсан нөхцөлүүдээс шалтгаалан тээвэрлэлт нь аль ч хэсэгт хийгдээгүй бол төлбөрийг бүтэн хэмжээгээр нь, аль нэгэн хэсэгт хийгдсэн бол үлдсэн хэсгийн тээвэрлэлтийн хөлсийг буцаан олгоно.
14 дүгээр зүйл. Зорчигч нислэгээс татгалзсан тохиолдолд төлөх хураамж
14.1.       3орчигч нь ямар нэгэн шалтгаанаар нислэгээс татгалзвал энэ тухай нислэг эхлэхээс 24 цагийн өмнө тээвэрлэгчид мэдэгдэж, тээвэрлэлтийн хөлсийг эргүүлэн авах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хураамж төлөхгүй. Энэ заалт нь тусгай тарифаар бичигдсэн болон групп зорчигчдын билетэд хамаарахгүй.
14.2.       3орчигч /групп зорчигчид' хөнгөлөлттэй тарифаар билет авсан бол тухайн нөхцөлийг дагаж мөрдөнө/ аялал эхлэхээс 24 цагийн өмнө суудлын захиалгаа хүчингүй болгуулах, билетээ буцаахыг хүссэн тохиолдолд:
1/               тээвэрлэлт нь аль ч хэсэгт хийгдээгүй бол төлбөрийн бүтэн хэмжээнээс зохих үйлчилгээний хураамжийг авч үлдсэнийг олгоно.
2/   аль нэгэн хэсэгт хийгдсэн бол үлдсэн хэсгийн төлбөрөөс үйлчилгээний хураамжийг авч үлдсэн хэсгийг олгоно.
14.3.       Анх төлбөрийг валютаар хийсэн бол буцааж олгох төлбөрийг мөн валютаар тооцно. Хэрвээ зорчигч хүсвэл тухайн орны мөнгөн тэмдэгтээр хийж болно.
14.4.       Төлбөрийг буцаахдаа тээвэрлэгчийн олгосон зорчигчийн билет, тээшний тасалбар бусад баримт бичгүүдийг үндэслэнэ.
14.5.       3орчигч нь дор дурьдсан шалтгаанаар тухайн аяллаас хасагдвал тээвэрлэлтийн хөлсний 25 хувиас ихгүй хэмжээний хураамж төлнө:
1/      Зорчигчийн билетэд заагдсан тухайн аяллын бүртгэлээс хоцрох;
2/      Бүртгэлээр орохдоо буюу агаарын хөлөгт суухдаа нисэлтэд шаардагдах баримт бичиггүй байх;
3/      Нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үзлэгт ороогүй байх;
4/      Бие болон гар тээшний үзлэгт орсон боловч агаарын хөлөгт суулгахад байхгүй байх;
5/      Тээвэрлэхийг хориглосон бодис ба эд зүйл авч явахыг завдсан байх.
15 дугаар зүйл. Зорчигчдод үзүүлэх үйлчилгээ
15.1.       Тээвэрлэгч нь дараах үйлчилгээг зорчигчдод үнэ төлбөргүйгээр үзүүлнэ:
1/      Тээшийг агаарын хөлөгт ачиж /буулгах/, нисэх буудлаас агаарын хөлөг рүү хүргэх /авчрах/;
2/      Тээвэрлэгчийн буруугаас агаарын хөлөг завсрын буудалд саатсан үед зорчигчдод зохих хоол, байрны хангалт үзүүлэх;
3/      Аргагүйдсэн саатлын үед зорчигчдын тээшийг хадгалах;
4/      Аялал үргэлжлэх хугацаанд зохих үйлчилгээ үзүүлэх.
15.2.       Хэрэв олон улсын нислэгийн зорчигчид бүртгэлийн ажиллагаагаар орсны дараа тухайн аялал ямар нэг шалтгаанаар удаан хугацаагаар саатах, улмаар дараагийн өдөр хүртэл хойшлогдох тохиолдолд тээвэрлэгч нь нислэг үргэлжилтэл зорчигчдыг байр, хоолоор хангах, зочид буудал pyy ирж, очих унаагаар үйлчлэх, нислэг эхлэх цагийг мэдээлэх зэрэг бүх л шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй.
15.3.       Тээвэрлэгчээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас аливаа нэг аялал саатах болсныг зорчигчдод урьдчилан мэдээлсэн тохиолдолд тээвэрлэгч нь 15.2-т заасан хариуцлагыг хүлээхгүй.
16 дугаар зүйл. Зорчигчийн амь даатгал
16.1.       Агаарын хөлгөөр зорчигч өөрийн амь нас, эрүүл мэндийг нислэг үргэлжлэх хугацаанд тохиолдож болох осол аюулаас улсын даатгалд заавал даатгуулна.
16.2.       Тээвэрлэгч нь даатгалын хураамжийг зорчигчийн билетийн үнийн хамт даатгалын хуулиар тогтоосон хувь хэмжээгээр хураан авч даатгалын байгууллагад шилжүүлнэ. /Энэ заалтыг ДБС-ын 2002.12.20-ны 353-р тушаалаар хүчингүй болгосон/
 
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТЭЭШ ТЭЭВЭРЛЭЛТ
17 дугаар зүйл. Тээшийг тээвэрлэлтэд хүлээн авах
17.1.       3орчигчийн тээшийг зорчигчийн хамт нэгэн агаарын хөлгөөр тээвэрлэх ба нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигчийн тээшинд хязгаарлалт хийж болно.
17.2.       3орчигчийн авч явах эд юмсыг тээшний хувьд бүртгүүлэх буюу бүртгүүлэхгүй тээшний маягаар тээвэрлэнэ.
Бүртгүүлэхгүй тээшний хувьд зорчигчид дараах эд зүйлсийг биедээ авч явахыг зөвшөөрнө:
1/      эмэгтэй хүний гар цүнх, албан бичгийн хавтас, шүхэр, таяг, нимгэн хөнжил, замдаа унших хэвлэл, хүүхдийн хоол, өлгий, даавуу, нярай хүүхдийг хийж явах сагс, тахир дутуу хүний эвхдэг тэрэг, пальто, цув зэрэг болно.
Эдгээр зүйлсээс бусад эд юмсыг жинлүүлж тээвэрлэгчид хүлээлгэн өгөх ба түүнийг бүртгүүлсэн тээш гэж үзнэ.
17.3.       3орчигчдын гар тээшний жинг тухайн тээвэрлэгч тогтооно.
17.4.       Суудлын дээр болон доор хадгалж болохуйц багтаамжтай гар тээшний дээд хэмжээ нь гурван хэмжүүрийн нийлбэрээр 115 см-ээс хэтрэхгүй байна.
17.5.       Нярай хүүхдийг хийж явах сагс, тахир дутуу хүний эвхдэг тэргийг зорчигчдын бүхээгийн ачааны хэсэгт хадгална.
17.6.       3орчигчийн өөрийн нь хүсэлтээр тээшийг үнэ зарлуулан тээвэрлэгчийн хариуцлагад хүлээн авч болно.Тээвэрлэгч нь зорчигчийн үнэ зарласан тээшийг хүлээн авахдаа зохих журмын дагуу хураамж авч тасалбар олгоно. Зорчигчийн тээшээ үнэлсэн үнэлгээ нь тээшин дэх эд зүйлсийн бодит үнэнээс хэтрэхгүй байх шаардлагатай.
17.7.       Үнэлсэн үнэлгээ нь тээшин дэх эд зүйлсийн бодит үнээс зөрсөн тохиолдолд тээвэрлэгч тээшинд шалгалт хийж жинхэнэ үнийг тогтоох буюу тээвэрлэлтэд хүлээн авахаас татгалзах эрхтэй.
17.8.       Тээшийг үнэ зарлуулан тээвэрлэхдээ энэ тухай зорчигчийн билетэд тусгай тэмдэглэл хийсэн байх шаардлагатай.
17.9.       Тээвэрлэгч нь зорчигчийн тээшийг бүртгэж хүлээн авсны баталгаа болгож тээшний зүүлтийг тасалбар олгоно.
17.10.  3орчигч нь тээвэрлэгчийн тогтоосон хэмжээнээс илүүгүй тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.
17.11.  Жинлэх системийн дагуу тарифт өөрөөр заагаагүй бол, жингээрээ үнэ төлбөргүй тээвэрлэхийг зөвшөөрсөн хэмжээнээс илүү гарсан тээшний 1 кг бүрийг энгийн ангиллын насанд хүрэгчдийн нэг талын билетийн үнийн 1 хувиар тооцно.
17.12.  Тээвэрлэгч нь тээш нэг бүрийн овор, хэмжээний дээд хязгаарыг тогтооно. Үүнд: нэг тээшний хүнд 35 кг-аас ихгүй ба тээшний овор хэмжээ нь гурван хэмжүүрийн нийлбэрээр 200 см-ээс хэтрэхгүй байна.
17.13.  3орчигч нь тээвэрлэгчийн зөвшөөрлөөр нэмэлт суудал эзлэх хэмжээний овор ихтэй юмуу эмзэг барааг агаарын хөлөгт авч явж болно.Харин нэмэлт суудал эзлэх тээшний жин нь 75 кг-аас илүүгүй байх шаардлагатай.
17.14.  Тээвэрлэгч нь ямар нэгэн шалтгаанаар зорчигчдын үйлчилгээний ангиллыг соливол зорчигч нь анхны ангиллын дагуу зохих хэмжээний тээшийг үнэ төлбөргүй авч явах эрхтэй.
17.15.  Тээвэрлэгч нь агаарын хөлгийн ачаа ачих савны багтаамж хүрэлцэхгүй, түүнчлэн даац хэтэрсэн тохиолдолд үнэгүй тээвэрлэх хэмжээнээс илүү гарсан тээш болон гар тээшийг хүлээн авахыг хязгаарлах буюу тээвэрлэхээс бүрмөсөн татгалзах эрхтэй.
18 дугаар зүйл. Тээш болон гар тээшинд тавигдах шаардлага
18.1.       Агаарын хөлгөөр дор дурьдсан эд юмсыг тээвэрлэхийг хориглоно:
-         хүйтэн зэвсэг
-         тэсрэх, дэлбэрэх зүйл, тэдгээрийг цэнэглэх ба дэлбэлэх хэрэгсэл
-         даралттай, шингэвтэр, даралтад хайлан уусдаг, гүн хөлдсөн хийнүүд
-         гал авалцах, дэлбэрэх чанартай шингэн
-         идэмхий шингэнүүд
-         хортой болон халдвар тараах бодис
-         цацраг идэвхт бодис
-         соронзжуулсан материалууд
-         хүчиллэг бодис
-         хурц болон мансууруулах үнэртэй бодис
-         очих буюу ирэх, газар нутаг дээгүүр нь дамжин өнгөрөх аливаа улс орны хууль, дүрэм, журмаар тээвэрлэхийг хориглосон эд зүйлс
-         онгоцоор тээвэрлэснээс болж гэмтэж болох зүйлс
-         түгшүүрийн хэрэгсэлтэй цүнх сав
18.2.       Тодорхой хэмжээ хязгаартайгаар тээвэрлэлтэд хүлээн авах эд зүйлүүд:
-         Сум /тэсэрч дэлбэрэх аюултайгаас бусад спортын зориулалттай сумыг бага хэмжээгээр/
-         Түрдэг тэрэг болон цэнэгээр ажилладаг туслах төхөөрөмж
-         Нүүрстөрөгчийн хий бүхий үс буржийлгагч
-         Хуурай мөс
-         Спиртийн зүйл
-         Эмчилгээний болон ариун цэврийн зүйлүүд
-         Хүчилтөрөгчийн хий буюу агаар
-         Нүүрстөрөгчийн исэл
-         Аюулгүй шүдэнз болон асаагуур
-         Гэрэлтдэг зураг
-         Цацруулагч ;
-         Мөнгөн устай барометр
-         Эдгээр эд зүйлийг тээвэрлэлтэд хүлээн авахдаа тусгай зааврын дагуу баглаа боодол, тоо ширхэг нь тухайн нөхцөлд тохирч байгаа эсэхийг нарийн шалгана.
18.3.       Хязгаарлагдмал хэмжээгээр тээвэрлэх эд зүйлийн талаар холбогдох газруудад мэдэгдэж зохих зөвшөөрлийг авсны үндсэн дээр тээвэрлэлтэд хүлээн авна.
18.4.       Тээвэрлэгч нь овор ихтэй буюу тогтоосон хэмжээнээс хэтэрсэн жинтэй тээшийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй байх эрхтэй.
18.5.       3орчигч нь хэврэх юмуу түргэн муудах эд зүйлийг аль болохоор биедээ авч явбал зохино.
18.6.       Нислэгийн үед зорчигч нь буу, галт ба хүйтэн зэвсэг авч явахыг хориглоно.Гагцхүү буу авч явах зөвшөөрөлтэй, албан үүргээ гүйцэтгэж яваа хүн биедээ буу авч явж болох ба энэ тухайгаа дамжин өнгөрөх болон очих гэж буй орныхоо зохих газруудад мэдэгдэж зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Биедээ зэвсэг авч явах зөвшөөрөлтэй хүмүүс албан үүргээ гүйцэтгээгүй үедээ зэвсгээ агаарын хөлгийн багийнханд хадгалуулна.
18.7.       Дуран, радио, хүлээн авагч, нэвтрүүлэгч, гэрэл зургийн аппарат, кино аппаратуудыг гагцхүү сайтар битүүмжилсэн хайрцаг саванд хийсэн байдлаар тээвэрлэнэ.
18.8.       3орчигч нь үнэт зүйл, мөнгө, үнэмлэх, баримт бичгээ өөрийн биедээ авч явах үүрэгтэй.
18.9.       Тээвэрлэгч нь шилэн болон хэврэг бараа материал, түргэн муудах зүйлийг бүртгэгдсэн тээшинд аль болохоор хүлээн авахгүй байх ёстой. Ийм төрлийн эд зүйлсийг зорчигч нь гар тээшинд буюу биедээ авч явах шаардлагатай.Хэрэв ийм тээш нь зорчигчдын тасалгаанд багтахгүй, үйлчилгээнд саад учруулах тохиолдолд уг зүйлийг зорчигч өөрөө хариуцах нөхцөлөөр бүртгүүлсэн тээшинд дараах журмын дагуу хүлээн авч болно.
1/      Хязгаарлагдмал хариуцлагын хүснэгтийг зорчигчоор бөглүүлэн гарын үсэг зуруулж авна.
2/      Тээвэрлэлтийн үед болгоомжтой хандахыг анхааруулсан "ХЭВРЭГ" гэсэн таних тэмдгийг наах буюу зүүж өгнө.
3/      Хэрэв шаардлагатай гэж үзвэл хэврэг эд зүйлс гэсэн таних тэмдэг бүхий тусгай хатуу цаасан хайрцагт хийж тээвэрлэж болно.
19 дүгээр зүйл. Баглаа боодол
19.1.       Тээшний журмаар тээвэрлэх эд зүйлсийг хайрцаг, чемодан, үүргэвч, цүнхэнд хийх буюу баглаж боосон байвал зохино.
19.2.       Авдар, хайрцаг, боодол нь oocop уяагаар баглагдсан, зөөвөрлөхөд тохирсон бариултай байхаас гадна түгжиж цоожилсон байх шаардлагатай.
19.3.       Tyc тусдаа баглаа боодолтой тээшийг хооронд нь холбож уяхыг хориглоно.
19.4.       Хурц үзүүртэй зүйлсийг цухуйлган хийсэн буюу зохих журмын дагуу баглаж боогоогүй тээшийг тээвэрлэлтэд хүлээн авахыг хориглоно.
20 дугаар зүйл. Гэрийн тэжээвэр амьтан тээвэрлэх
20.1.    Нохой, муур, шувуу зэрэг гэрийн тэжээвэр жижиг амьтдыг тээвэрлэгчтэй урьдчилан тохиролцсоны дагуу зорчигчийн хамт тээвэрлэж болно.
20.2.    3орчигч нь гэрийн тэжээвэр амьтан тээвэрлүүлэхдээ холбогдох эрүүл мэндийн болон урьдчилан сэргийлэх тарилга хийлгэснийг баталгаажуулсан баримттай байхаас гадна олон улсын тээвэрлэлтэд өөрийн буюу бусад улсын хилээр opox, гарах, дамжин нэвтрэхэд шаардагдах бүх бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай.
20.3.    Гэрийн тэжээвэр амьтан авч яваа зорчигч нь тээвэрлэлтийн туршид уг амьтныхаа аюулгүй болон бүрэн бүтэн байдлыг хариуцна.
20.4.    Гэрийн тэжээмэл жижиг амьтан, шувууг зөөхөд агаар нэвтрэх боломжтой хайрцаг буюу тор бэлдсэн байх шаардлагатай ба харин шувууны тор хайрцгийг гэрэл нэвтрэхгүй даавуугаар бүрсэн байвал зохино.
20.5.    Хараагүй хүний газарч нохойг хайрцаг саванд хийлгүйгээр, үнэ төлбөргүй авч явахыг зөвшөөрнө. Харин ийм нохой хошуувч, хүзүүвчтэй байхаас гадна тусгай зориулалт бүхий хэвтэш бэлдсэн байх шаардлагатай.
20.6.    Тээвэрлэгч нь бүртгэсэн болон бүртгээгүй тээшинд тооцсоноос үл хамааран тухайн амьтныг түүнийг хадгалж яваа савных нь хамт жинлэж илүү тээшний журмаар төлбөрийг авах бөгөөд энэ нь үнэ төлбөргүй авч явахыг зөвшөөрсөн тээшний жинд орж тооцогдохгүй.
20.7.    Тээвэрлэгч нь зорчигчийн авч яваа амьтдын аюулгүй ба бүрэн бүтэн байдлыг хариуцахгүй.
21 дүгээр зүйл.Алдагдсан, дутагдсан, гэмтсэн болон хоцорсон тээш
21.1.       Олон улс болон орон нутгийн тээвэрлэлтэд зорчигчийн тээш очих ёстой байсан буудалд ирсэн байвал зохих өдрөөс хойш 7 хоногийн дотор олдоогүй буюу сураг нь гараагүй тохиолдолд уг тээшийг алдагдсан гэж үзнэ.
21.2.       Тээвэрлэлтийн явцад тээвэрлэгчийн хариуцлагад хүлээлгэн өгсөн зорчигчийн бүртгэгдсэн тээшийг тээвэрлэлт дууссаны дараа зорчигчид хүлээлгэн өгөх үед анх тушаасан тоо хэмжээ, жингээсээ дутуу байх буюу тээшний дотроос зорчигчийн эд зүйлс дутагдсан тохиолдолд уг тээшийг дутагдсан гэж үзнэ.
21.3.       3охих шаардлага хангасан тээшийг тээвэрлэлтэд бүртгэн хүлээн авснаас хойш хэвийн хэм хэмжээнд харьцаж үйлчлэхэд эвдэрч гэмтэхгүй чемодан, хайрцаг, цүнх зэрэг баглаа боодлын доторх зүйлс нь эвдэрч гэмтсэн бол уг тээшийг гэмтсэн тээш гэж үзнэ.
21.4.       Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс хязгаарлалт хийж үлдээсэн, тухайн аяллаар ирээгүй тээшийг хоцорсон тээш гэж үзнэ.
21.5.       Хэрэв зорчигч хүрэх ёстой буудалдаа хүрэлцэн очиход тээш нь ирээгүй бол энэ тухай тээвэрлэгчид нэн даруй мэдэгдэх бөгөөд тээвэрлэгч нь тээшний эрэн сурвалжилж олох талаар бололцоотой бүхий л арга хэмжээг авч явуулна.
22 дугаар зүйл. Тээш олгох'
22.1.       Тээвэрлэгч нь тээшийг зорчигчид олгохдоо зүүлтний тасалбарыг тээшний зүүлттэй нь тулган шалгаж олгоно.
22.2.       Хэрэв зорчигч тээшний зүүлтний тасалбарыг үрэгдүүлсэн бол уг тээшийг хүлээн авах эрхийг нотлох баримтыг гаргасны эцэст тээвэрлэгч акт тогтоож тээшийг олгоно.
22.3.       Тээшний ямар нэгэн хэсэг эвдэрч гэмтсэн ба дутагдсан байвал зорчигч нь нисэх буудлын талбайгаас гарахаасаа өмнө тээвэрлэгчид мэдэгдэх үүрэгтэй.
22.4.       Эзэн нь хүлээн аваагүй тээшийг тусгай бүртгэлд бүртгэж, эзэнгүй тээш хадгалах газар шилжүүлэх бөгөөд энэ тухай зохих газруудад мэдэгдэнэ.
23 дугаар зүйл. Тээш хадгалах
23.1.       3орчигчийн тээшийг хадгалалтын хэлбэрээр нь 2 хэсэгт хуваана:
1/      нисэх буудлын хариуцлагад хадгалагдаж буй тээш
2/      тээвэрлэгчийн хариуцлагад хадгалагдаж буй тээш
Хадгалуулахаар өгсөн тээш нь энэ дүрмийн 19 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан баглаа, боодолтой байна.
23.2.       Энэ дүрмийн 18.1-д заасан нэр төрлийн эд зүйлсийг тээш хадгаламжид хүлээн авахыг хориглоно.
23.3.       Тээшийг хадгалахаар хүлээн авсны баталгаа болгож хураамжийн тасалбар олгоно.
23.4.       Хэрэв зорчигч хадгаламжийн тасалбарыг үрэгдүүлбэл уг тээшний эзэн мөн болохыг нотолсон баримтыг үндэслэн тээвэрлэгч акт тогтоож олгоно.
23.5.       Тээвэрлэгчийн хариуцлагад байгаа тээшинд хүргэн муудах шинж тэмдэг бүхий эд зүйлс байгаа нь мэдэгдвэл тусгай томилогдсон комисс задалж холбогдох арга хэмжээг авна.
23.6.       Эзэн нь тодорхойгүй тээшийг 3 cap, тээвэрлэгчийн хариуцлагад байгаа алдагдсан буюу хоцорсон тээшийг 6 cap хадгалах бөгөөд уг хугацаанд эзэн нь аваагүй тээшийг тогтоосон журмын дагуу борлуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ
24 дүгээр зүйл. Ачааг хүлээн авах
24.1.       Тээвэрлэгч нь бүх төрлийн ачааг тээвэрлэлтэд хүлээн авахдаа энэхүү дүрмийн заалтууд болон ачаа тээвэр үйлчилгээний зааврыг мөрдлөг болгоно.
24.2.       Ачаа илгээгч нь тээвэрлүүлэх ачаагаа өөрийн тээврийн хэрэгслээр нисэх буудалд хүргэнэ. Тээвэрлэгч ачааг жинлэж олон улс болон орон нутгийн тээвэрт мөрдөгдөж байгаа үнэ тарифыг үндэслэн тээвэрлэлтэд хүлээн авна.
24.3.       Хөргөгч, угаалгын болон оёдлын хөл машин, гэр зэрэг том хэмжээний эд зүйлс /Телевизор, радио хүлээн авагчаас бусад/ түүнчлэн мотоцикл, моторт дугуй, унадаг дугуй, биеийн тамирын ба агнуурын завь, түүний мотор, авто дугуй, овор ихтэй механизм, сэлбэг хэрэгслийг ачааны журмаар тээвэрлэлтэд хүлээн авна.
24.4.       Нислэгийн цагийн хуваарьт заагдсан тогтмол аяллаар тээвэрлэх боломжгүй ачааг тээвэрлэх тухай асуудлыг тусгай гэрээгээр зохицуулна.
24.5.       Ачааны хэсэг тус бүрийн бохир жин нь 180 кг-аас илүүгүй байна. Түүнээс хэтэрсэн тохиолдолд зөвхөн тээвэрлэгчийн зөвшөөрснөөр тусгай тарифын журмаар тээвэрлэнэ.
24.6.       Тээвэрлэгч нь дор дурдсан шалтгаанаар ачааг хүлээн авахаас татгалзах эрхтэй:
1/      ачааны жин, хэмжээ нь агаарын хөлгийн ачааны бүхээгийн хаалганы хэмжээ, бүхээгийн шалны даацаас хэтэрсэн;
2/      ачааны баглаа, боодол энэ дүрмийн шаардлагад тохирохгүй;
3/      ачаа илгээгч ачаатай холбогдсон баримт бичгийг /магадалгаа, мал эмнэлгийн гэрчилгээ гэм/ бүрдүүлээгүй;
4/      ачаа нь шинж байдлаараа тээвэрлэлтэд тохирохгүй;
5/      ачааны баглаа боодол дээр ачаа илгээгчийн буюу өөр тусгай таних тэмдэг тавиагүй;
6/      ачаа тээвэрлэх хугацааг тохирч чадаагүй;
7/      тээвэрлэхийг хориглосон эд зүйлс бүхий ачаа зэрэг болно.
25 дугаар зүйл. Ачааны дагавар бичиг
25.1.       Ачааны дагавар бичгийг Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагаас гаргасан журам болон тээвэрлэгчийн тээвэрлэх нөхцөлийн дагуу ачаа илгээгч бөглөж бэлтгэнэ.
25.2.       Ачаа илгээгч нь ачааны дагавар бичгийг зохих журмын дагуу үйлдэж, гарын үсгээ зурсан байхаас гадна ачааны дагавар бичигт ачааг хүргэх газар, ачааны нэр төрөл, жин хэмжээ, шаардлагатай үед ачааны шинж байдлыг зохих код шифрээр үнэн зөв бичиж тодорхойлолт өгөх явдлыг хариуцна.
25.3.       Тэрхүү тодорхойлолт буруу ташаа бичигдсэний улмаас тээвэрлэгч буюу гуравдагч этгээдэд учирсан хохирлыг ачааны дагавар бичгийг хэн бөглөснөөс үл хамааран ачаа илгээгч хариуцна.
25.4.       Ачаа илгээгч нь тухайн илгээж байгаа ачааны шинж байдлаас хамаарч ариун цэвэр, хорио цээрийн болон шаардлагатай бусад бүх бичиг баримтыг тээвэрлэгчид бүрдэл болгож өгөх үүрэгтэй.
25.5.       Тээвэрлэгч нь ачааны дагавар бичиг үнэн зөв бичигдсэн эсэхийг шалгаж, ачааг дагавар бичигтэй нь тулган хүлээж авна. Ачааг тээвэрлэлтэд хүлээн авсан хугацаа нь дагавар бичигт тэмдэг дарж, баталгаат гарын үсэг зурснаар тогтоогдоно.
25.6.       Тээвэрлэгч нь хэд, хэдэн аяллаар тээвэрлэгдэх ачааг тээвэрлэлтэд хүлээн авахдаа аялал бүрийн тоогоор дагавар бичиг бүрдүүлэхийг ачаа илгээгчээс шаардах эрхтэй.
25.7.       Ачаа илгээгч нь агаарын хөлгөөр тээвэрлэх ачааны дагавар бичгийг хүчинтэй 3 хувь үйлдэнэ:
1/      Нэгдүгээр хувь нь "тээвэрлэгчид" тэмдэгтэй байх бөгөөд илгээгч гарын үсэг зурна.
2/      Хоёрдугаар хувь нь "хүлээн авагчид" гэсэн тэмдэгтэй байх бөгөөд илгээгч болон тээвэрлэгч гарын үсэг зурна.
3/      Гуравдугаар хувьд тээвэрлэгч гарын үсэг зурсан байх бөгөөд ачааг хүлээн авсны дараа илгээгчид буцааж өгнө.
Хэрэгцээнээсээ хамаарч ачааны дагавар бичиг нь хэдэн ч хувь байж болно.
26 дугаар зүйл. Ачаанд тэмдэг тавих
26.1.       Ачаа илгээгч нь ачаа нэг бүрд тэмдэг тавих ёстой. Ачаа бүрийн тэмдэг нь ил газар найдвартай тод тавигдсан байвал зохино. Тэмдгийг ачаа нэг бүрийн баглаа, боодол буюу зүүлтэн дээр тавьж бөх бат бэхэлсэн байх шаардлагатай.
26.2.       Ачаа илгээгч нь тээвэрлэгчид ачааг хүлээлгэн өгөхдөө ачаа нэг бүрд дор дурдсан тэмдгийг тавьсан байна:
1/      тээвэрлэлтийн эхний болон эцсийн буудлын нэр;
2/      ачаа илгээгчийн нэр, хаяг;
3/      ачаа хүлээн авагчийн нэр, хаяг.
26.3.       Тээвэрлэгч ачааг хүлээн авахдаа ачаа нэг бүрд дор дурдсан тэмдэг тавина:
1/      ачааны дагалдах бичгийн дугаар;
2/      хүлээн авсан ачааны тоо ширхэг, жингийн хэмжээ;
3/      очих буудлын нэр
26.4.       Ачаа илгээгч нь тусгай зориулалтын болон аюултай ачаануудыг тээвэрлэгчид хүлээлгэн өгөхдөө ачаа нэг бүр дээр тэдгээрийн шинж чанарын тодорхойлолт болон зохих тэмдгүүдийг тавьж ачааны онцлог байдал, болгоомжтой хандах талаар анхааруулан бичих үүрэгтэй.
26.5.       Ачааны тэмдгийн талаар ачаа тээвэр үйлчилгээний зааварт нарийн тусгасан байх шаардлагатай.
27дугаар зүйл. Хүргэгчтэй ачаа тээвэрлэх
27.1.       Ачаа илгээгч нь тээвэрлэгчтэй тохиролцож, ачааг тусгай томилогдсон хүргэгчтэй тээвэрлүүлж болно. Ачаа хүргэгч ачааг хүргэх ба ачааг авах тухай итгэмжлэхийг биедээ авч явах үүрэгтэй.Ачаа хүргэгчийн овог, нэр, итгэмжлэхийн дугаарыг ачаа илгээгч дагавар бичигт тэмдэглэнэ.
27.2.       Ачаа хүргэгч нь зорчигчийн билеттэй байна.
27.3.       Ачаа хүргэгч нь тээвэрлэлтийн туршид ачааны бүрэн бүтэн байдлыг хариуцна. Хүргэгчтэй ачаа алдагдах, үрэгдэх, дутагдсаны хариуцлагыг тээвэрлэгч хүлээхгүй.
27.4.       Хүргэгчтэй ачааг тээвэрлэлтэд хүлээн авах ба олгохдоо энэ дүрэмд зааснаар гүйцэтгэнэ. Ачаа хүргэгч нь ачааг ачиж, буулгахад байлцах ба тэрчлэн эцсийн буудал дээр тээвэрлэгчээс ачааг хүлээн авна.
28 дугаар зүйл. Ачааг олгох
28.1.    Тээвэрлэгч ачааны дагавар бичигт заасны дагуу ачааг хүлээн авагчид хүлээлгэн өгснөөр тээвэрлэлтийг гүйцэтгэсэнд тооцно.
28.2.    Ачааг хүргэх эцсийн буудал дахь тээвэрлэгчийн төлөөлөгч нь ачаа ирснээс хойш 24 цагийн дотор шуудан, цахилгаан, утсаар болон бусад хэрэгслээр ачаа ирсэн тухай хүлээн авагчид мэдэгдэнэ.Түргэн гэмтэж муудах буюу аюултай ачаа ирснийг хүлээн авагчид нэн даруй мэдэгдвэл зохино.
28.3.    Ачааг дагавар бичигт заасан хүлээн авагчид олгоно. Тээвэрлэгч нь аж ахуйн нэгж, улсын байгууллагын хаягаар ирсэн ачааг тухайн байгууллагын итгэмжлэхийг үндэслэн олгоно. Ачааг хүлээн авах хүн нь итгэмжлэхээс гадна биеийн байцаалт, үнэмлэхийг тээвэрлэгчид үзүүлэх үүрэгтэй. Иргэний хаягаар ирсэн ачааг хүлээн авагчийн биеийн байцаалт, үнэмлэхийг үндэслэн олгоно.
28.4.    Тээвэрлэгч буюу түүний төлөөлөгч ачааг олгохдоо ачаа хүлээн авагчийн шаардлагаар ачааны тоо хэмжээ, хүндийн жинг шалгаж зөрчилтэй тохиолдолд магадлах акт тогтооно. Ачааны шинж байдлыг шалгахдаа эхлээд баглаа боодол нь зохих журмын дагуу байгаа эсэхийг шалгана. Ачааны хүндийн жинг шалгах ажил нь тээвэрлэгчийн пүүн дээр хийгдэнэ.
28.5.    Тээвэрлэгч, ачаа хүлээн авагч нь ачааны бүрэн бүтэн байдлын талаар зайлшгүй магадалгаа хийлгэх шаардлагатай бол магадлах шинжээчийг урьж болно. Магадлах шинжээчийн зардлыг:
1/   хэрэв тээвэрлэгчийн буруугаас ачаа дутагдаж, гэмтэж муудсан нь нотлогдвол тээвэрлэгч хариуцна
2/   бусад бүх тохиолдолд ачаа хүлээн авагч хариуцна.
28.6.    Ачааны дагавар бичиг дээр хаяг заасан хүлээн авагч байхгүй буюу хүлээлгэн өгөх бололцоогүй болсон тохиолдолд тээвэрлэгч энэ тухай ачаа илгээгчид мэдэгдэж уг ачааг хэрхэх тухай санал авна. Хэрэв ачаа илгээгч нь ачаа хадгалах тогтоосон хугацааны дотор хариу өгөхгүй бол уг ачааг эзэнгүйд тооцно.
28.7.    Хэрвээ ачааг үрэгдсэнийг тээвэрлэгч хүлээн зөвшөөрөх юмуу ачаа ирэх ёстой байсан өдрөөс хойш 7 хоногийн хугацаанд ирээгүй бол хүлээн авагч нь тээвэрлэлтийн гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлэх эрхтэй.
28.8.    Хүлээн авагч нь ачааг өөрийн тээврийн хэрэгслээр нисэх буудлаас татаж авна.
29 дүгээр зүйл. Ачааг хадгалах
29.1.       Тээвэрлэгч буюу түүний төлөөлөгч эцсийн буудалд ирсэн ачааг хүлээн авагчид олгох хүртэл хадгалах үүрэгтэй бөгөөд хадгалалтын хөлсийг тогтоосон тарифын дагуу авна.
29.2.       Тээвэрлэгч нь эцсийн буудалд ачааг ирсэн тухай хүлээн авагчид мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоногоос илүүгүй хугацаагаар хадгалах бөгөөд энэ хугацаа өнгөрвөл уг ачааг эзэнгүйд тооцно.
29.3.       Баримт бичиг болон таних тэмдэггүй ирсэн ачааны эзнийг нь тодруулах хүртэл зохих журмын дагуу ачааны' цогцолборт хадгална. Тээвэрлэгч ачааны эзнийг тогтоох буюу хүлээлгэн өгөхөд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авч явуулах үүрэгтэй.
29.4.    Тээвэрлэгч дор дурьдсан тохиолдолд ачааг борлуулах эрхтэй:
1/      Хадгалах хугацаанд эзэн нь тогтоогдоогүй ачаа /баримт бичиггүй байх/;
2/      Чанарын гэрчилгээнд заасан хадгалах хугацаа дуусаж байгаа буюу муудах байдалд хүрсэн ачаа;
3/      Цаашид ашиглах боломжгүй буюу ашиггүй болж гэмтсэн ачаа.
29.5.       Хадгалалтын хугацаа нь хэтэрсэн ачаатай холбогдсон асуудлыг тусгай журмаар зохицуулна.
30 дугаар зүйл. Түргэн гэмтэх ачааг тээвэрлэх
30.1.    Тээвэрлэгч нь түргэн гэмтэх ачааг хүлээн авахдаа:
1/      амархан муудах ачааны хувьд ачааны чанарын үнэмлэх болон гэрчилгээг;
2/      амьтны гаралтай түргэн гэмтэх ачааны хувьд мал эмнэлгийн магадалгаа болон зохих гэрчилгээг;
3/      Хөл хорьсон газрын ачааны хувьд хорио цээрийг нэвтрэн гарах эрхийн баримт бичгийг үндэслэнэ.
Захиалгыг урьдчилан хийх бөгөөд хайрцаг болон баримт бичиг дээр нь тодоор "Түргэн гэмтэх ачаа" гэсэн тэмдэг тавигдсан байх шаардлагатай.
30.2.       Тээвэрлэгч нь урьдчилсан захиалга өгөөгүй, чанарын үнэмлэх ба гэрчилгээгүй түргэн гэмтэх ачааг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Түргэн гэмтэх ачааг чанарын үнэмлэх болон гэрчилгээнд заасан хугацаанд хүргэх боломжгүй тохиолдолд ачааг хүлээн авахаас татгалзаж болно.
30.3.       Тээвэрлэгч нь ачаа илгээгчээс түргэн гэмтэх ачаатай харьцах талаар шаардлагатай мэдээлэл авч холбогдох газруудад мэдэгдэнэ.
30.4.       Тээвэрлэгч нь түргэн гэмтэх ачааг бусад ачаанаас тэргүүн ээлжид тээвэрлэх үүрэгтэй.
30.5.       Тээвэрлэгч нь түргэн гэмтэх ачаа ирсэн тухай хүлээн авагчид нэн даруй мэдэгдэх, хүлээн авагч нь уг ачааг яаралтай хүлээн авах үүрэгтэй.
30.6.       Хэрэв түргэн гэмтэх ачааг хүлээн авагч нь зохих хадгалалтын хугацаанд нь хүлээн аваагүй тохиолдолд уг ачааг борлуулж болно.
30.7.       Энэ тохиолдолд түргэн гэмтэх ачааны чанарын байдал цаашид хадгалах нөхцөлгүй болсныг тогтоосон магадлах акт үйлдэж, эцсийн шийдвэр гаргасан комиссын актыг хавсаргасан байна.
30.8.       Тээвэрлэгч нь түргэн гэмтэх ачааг өөрөөс хамаарахгүй шалтгаанаар хугацаанд нь тээвэрлэж чадахгүй болсон тохиолдолд энэ тухай ачаа илгээгчид мэдэгдэж ачаа тээвэрлэлтийн гэрээг цуцлах эсэх талаар тохиролцоно. Гэрээг цуцалсан тохиолдолд тээвэрлэлтийн хөлсийг буцаан олгоно.
31 дүгээр зүйл. Амьд амьтан тээвэрлэх
31.1.       Бүх төрлийн амьд амьтдыг олон улс болон орон нутгийн тээвэрлэлтэд хүлээн авахдаа Монгол улсын хууль тогтоомж, олон улсын агаарын тээврийн байгууллага /HKAO/-aac гаргасан "Амьд амьтан тээвэрлэх журам" болон ачаа тээвэр үйлчилгээний зааврыг мөрдлөг болгоно.
31.2.       Ачаа илгээгч нь амьд амьтдыг тээвэрлэлтэд хүлээлгэн өгөхдөө урьдчилсан захиалгаа өгсөн байх бөгөөд тухайн улсын буюу хүргэх, дамжин өнгөрөх газар орныхоо гааль, мал эмнэлэг, хорио цээр болон бусад бүх л шаардлагатай зөвшөөрөл, лицензийг авсан байх шаардлагатай.
31.3.       Ачаа илгээгч нь уг ачааны чингэлэг бүр дээр хүлээн авагчийн хаяг, амьд амьтан гэсэн зүүлт болон бусад шаардлагатай тэмдгүүдийг нааж байрлуулахаас гадна тээвэрлэгдэх амьтдыг хооллож ундлах тэдэнтэй харьцах заавруудыг ачааны дагавар бичиг дээр тодорхой бичсэн байх шаардлагатай.
31.4.       Тээвэрлэгч нь амьд амьтдын тоо толгой, төрөл зүйл нь ердийн агаарын хөлгөөр тээвэрлэж болох эсэх, тэдгээрийн тав тух, амьдрах нөхцөл хангагдсан эсэхийг анхаарна.
31.5.       Тэжээвэр болон араатан амьтад, шувуу, загасыг хүргэгчтэйгээр тээвэрлэнэ. Хүргэгч нь тээвэрлэлтийн туршид авч яваа амьтдынхаа аюулгүй ба бүрэн бүтэн байдлыг хариуцна.
31.6.       Тээвэрлэгч нь тэжээвэр болон араатан амьтад, шувуу, загасыг тээвэрлэлтэд хүлээн авахдаа илгээгчээс тэдгээрийг тээвэрлэхэд тохиромжтой байдлаар бөх бат тор саванд хийсэн байх, нислэгийн аюулгүй байдал болон эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан байхыг шаардах эрхтэй.
31.7.       Тээвэрлэгч нь амьд амьтад тээвэрлэгдэн ирсэн тухай хүлээн авагчид мэдэгдэх үүрэгтэй ба хүлээн авагч нь уг амьд амьтдыг агаарын хөлөг ирснээс хойш 3 цагийн дотор хүлээн авсан байвал зохино.
32 дугаар зүйл. Шарил тээвэрлэх
32.1.       Чандарлаагүй шарилтай авсыг тухайн улсын иргэдийг үйлчлэх товчооноос олгосон нас барсан тухай гэрчилгээ ба уг шарилыг тээвэрлэхийг зөвшөөрсөн эрүүлийг хамгаалах байгууллагын магадалгааг үндэслэн тээвэрлэлтэд хүлээн авна.
32.2.       Чандарлаагүй шарилыг тээвэрлэгчид хүлээлгэн өгөхдөө доорхи шаардлагыг хангасан байвал зохино:
1/      хүргэх хугацаанаас хамаарч шарилыг муудуулахгүйн тулд зохих хэмжээний хуурай мөс хийсэн байх;
2/      төмөр буюу төмрөөр гадарласан авсыг модон хайрцагт хийж авс, модон хайрцгийн хоорондох завсар үртэс, нүүрс, занар, шохойгоор чигжсэн байх;
3/      шарилыг хайрцаглан битүүмжилсэн байх зэрэг болно.
32.3.       Чандарласан шарилыг нягт зузаан даавуугаар бүрж, битүүмжилсэн бумба саванд хийсэн байх шаардлагатай.
32.4.       Чандарлаагүй шарилыг заавал хүргэгчийн хамт тээвэрлэнэ. Хүргэгч нь зорчигчийн билеттэй байна.
32.5.       Чандарлаагүй шарилыг агаарын хөлгөөр тээвэрлэхдээ ачаа тээшний бүхээгт тавьж тээвэрлэнэ. Хэрэв ачааны бүхээгт багтахгүй тохиолдолд шарилыг тусгай аяллын агаарын хөлгөөр тээвэрлэх бөгөөд зорчигчидтой хамт тээвэрлэхийг хориглоно.
32.6.       Чандарласан шарилыг ачааны буюу суудлын аль ч агаарын хөлгөөр тээвэрлэхийг зөвшөөрнө.
32.7.       Шарил ба чандартай бумбыг тээвэрлэхдээ тусгай тарифын дагуу тээвэрлэлтийн хөлс авна.
33 дугаар зүйл. Аюултай ачаа тээвэрлэх
33.1.       Тээвэрлэгч нь аюултай ачааг хүлээн авч тээвэрлэхдээ холбогдох улс орны засгийн газрын журам, тогтоол, Олон улсын агаарын тээврийн байгууллагаас гаргасан "Аюултай барааны техникийн зааварчилга" болон ИАТУГ-аас гаргасан "Агаарын хөлгөөр аюултай ачааг тээвэрлэх дүрэм"-ийг баримтлан гүйцэтгэнэ.
33.2.       Тээвэрлэгч нь ИАТУГ-аас баталж гаргасан "Агаарын хөлгөөр аюултай ачааг тээвэрлэх дүрэм"-д заасан бүх л болзол, шаардлагуудыг биелүүлж, аюултай ачааны тээвэрлэлттэй холбогдсон сургалтад ажиллагсдаа хамруулсан байх шаардлагатай.
33.3.       Бүх төрлийн аюултай ачааг тээвэрлүүлэхдээ урьдчилан хүсэлт гаргасны үндсэн дээр захиалгын мэдэгдлээ өгөх ба уг захиалгын мэдэгдэлд холбогдох бүх мэдээллийг тусгасан байх шаардлагатай.
33.4.       Ачаа илгээгч нь аюултай ачааг хүлээлгэн өгөхдөө "Аюултай барааны техникийн зааварчилга", холбогдох улс орны болон тээвэрлэгчийн тусгай журам, зааврын дагуу дагавар бичгийг бөглөж, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангасан байх ёстой.
33.5.       Ачаа илгээгч нь дагавар бичигт аюултай ачааны ангиллыг тусгасан байна.
33.6.       Аюултай ачааг "Аюултай барааны техникийн зааварчилга"-ын дагуу зүүлт болон таних тэмдгийг байрлуулж, боож, савласан байвал зохино.
Аюултай ачааг өөр төрлийн ачаатай хамтад нь нэг боодолд боож баглахыг хориглоно.
Тээвэрлэгч нь аюултай ачааг хүлээн авахдаа дээрх шаардлагыг хангасан эсэхийг шалгах үүрэгтэй.
33.7.       Тээвэрлэгч нь аюултай ачааг тээвэрлэлтэд хүлээн авахдаа жинлэж үзэхгүй бөгөөд ачааны жин хэмжээг үнэн зөвөөр бичиж өгөх үүргийг ачаа илгээгч хүлээнэ. Тээвэрлэгч нь шаардлагатай гэж үзвэл ачааны аль нэг хэсгээс сонголт хийн жинлэж үзээд хэрэв ачааны жин нь дагавар бичигт заасантай тохирохгүй байвал нийт ачааг тээвэрлэлтэд хүлээн авахгүй байх эрхтэй.
33.8.       Аюултай ачааг агаарын хөлөгт ачих үед ачаатай холбогдсон ямар нэгэн зөрчил илэрвэл уг ачааг агаарын хөлгөөс буулгаж илгээгчээс дээрх зөрчлийг арилгахыг шаардах эрхтэй.
33.9.       Тээвэрлэгч нь аюултай ачаа тээвэрлэгдэн ирсэн тухай хүлээн авагчид яаралтай мэдэгдэх үүрэгтэй ба хүлээн авагч нь дурьдсан цагт ирсэн байх шаардлагатай. Аюултай ачааг агаарын хөлгөөс буулгасны дараа хүлээн авагчид нэн даруй олгоно.
34 дүгээр зүйл. Захиалгат нислэг үйлдэх
34.1.       Тээвэрлэгч, захиалагч талуудын хооронд байгуулсан тусгай гэрээний /хэлцлийн/ дагуу зорчигч, ачааг захиалгаар тээвэрлэнэ.
34.2.       Захиалгат нислэг үйлдэх тухай гэрээнд дараах зүйлсийг тусгавал зохино:
1/      тээвэрлэгч,захиалагчийн нэр,хаяг
2/      захиалгат нислэгийн зориулалт
3/      тээвэрлэлтийн эхний ба эцсийн буудлын нэр
4/      нислэг үйлдэх хугацаа
5/      нислэг үйлдэх давтамж, тоо
6/      агаарын хөлгийн төрөл
7/      нислэгийн цагийн хөлс, төлбөрийн журам
8/      гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд талуудын хүлээх хариуцлага, ногдох торгууль-
9/      бусад нөхцөлүүд
ТАВДУГААР БҮЛЭГ
ТЭЭВЭРЛЭГЧ, АЧАА ИЛГЭЭГЧИЙН ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА
35 дугаар зүйл. Зорчигч нас барах, бэртэх буюу биед нь учирсан бусад гэмтлийн талаар тээвэрлэгчийн хүлээх хариуцлага
35.1.       Олон улс болон орон нутгийн нислэгийн агаарын хөлгөөр зорчих явцад, түүнчлэн хөлгийн бүхээгт сууж буух үед тээвэрлэгчийн буруугаас зорчигч нас барах, бэртэх, биед нь гэмтэл учирсан тохиолдолд тээвэрлэгч нь Варшавын Конвенци болон Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
35.2.    3орчигчийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан зорчигч нас барах, бэртэх, биед нь гэмтэл учирсан тохиолдолд тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй.
35.3.    Хохирогчийн болгоомжгүй ажиллагаанаас болж xop уршиг үүссэн буюу ихэссэн нь нотлогдвол тээвэрлэгчийн төлөх хохирлын хэмжээг багасгах буюу хүчингүй болгож болно.
35.4.    3орчигч нь бэртэх буюу биед нь учирсан гэмтлийн улмаас цаашдын нислэгээс татгалзсан тохиолдолд тээвэрлэгч нь уг зорчигчийн ашиглагдаагүй байгаа билетийн үнийг буцаан олгоно.
35.5.    Хэрэв зорчигч өөрийн билетийг дур мэдэн санаатай буюу санамсаргүй, эсвэл харилцан тохиролцсоны үндсэн дээр бусдад шилжүүлсэн бол билетийг хууль бусаар эзэмшигчид учирсан хохирол болон хууль бус хэрэглээтэй холбоотой ямарваа асуудалд тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй.
36 дугаар зүйл. Тээшний бүрэн бүтэн байдлын талаар тээвэрлэгчийн хүлээх хариуцлага
36.1.       Тээвэрлэгч нь тээшийг тээвэрлэлтэд хүлээн авснаас эхлээд зорчигчид олгох хүртэлх хугацаанд тээшний бүрэн бүтэн байдлыг хариуцна.
36.2.       3орчигчийн биедээ авч яваа гар тээшний талаар тээвэрлэгч ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
Харин тээвэрлэгчийн буруугаас зорчигчийн гар тээш үрэгдэх буюу алдагдсан тохиолдолд олон улсын тээвэрт 400 ам.доллараар, орон нутгийн тээвэрт 80000 төгрөгөөр хариуцна. /Энэ заалтыг ДБС-ын 2002.12.20-ны 353-р тушаалаар хүчингүй болгосон/
36.3.       Тээвэрлэлтэд хүлээлгэн өгөхдөө үнэ зарлаж нэмэгдэл хураамж төлсөн тээш алдагдсан бол тээвэрлэгч хохирлыг зарласан үнээр төлнө.
36.4.       .Үнэ зарлаагүй тээш алдагдах буюу дутагдах үед тээвэрлэгч тээшний алдагдсан эсвэл дутагдсан нийт жингийн кг тутамд олон улсын тээвэрт 20 америк доллараар, орон нутгийн тээвэрт 8000 төгрөгөөр тооцож хохирлыг төлөх боловч энэ хэмжээ нь тээшний жинхэнэ үнээс хэтрэхгүй байна. /Энэ заалтыг ДБС-ын 2002.12.20-ны 353-р тушаалаар хүчингүй болгосон/
36.5.       Тээш гэмтсэн тохиолдолд хоёр тал хамтран акт тогтоож түүний дагуу хохирлын хэмжээг шийдвэрлэнэ.
36.6.       Тээвэрлэлтийн хөлс төлөгдсөн тээш алдагдаж, дутагдсан тохиолдолд тээвэрлэгч нь тээшний хохирлыг нөхөн олгохын зэрэгцээ тээвэрлэлт хийгдсэн байдлаас хамаарч тээвэрлэлтийн хөлсийг мөн адил буцааж олгоно.
36.7.       Тээвэрлэгчийн буруугаас тээшний боодол, баглаа гэмтсэн тохиолдолд тээвэрлэгч нь тээшийг эзэнд нь олгохын өмнө баглааг засаж шинэчлэн өгөх буюу эсвэл боодол баглааны үнийг нөхөн олгоно.
36.8.       Үнэ зарлаагүй тээшинд хийсэн үнэт зүйл, мөнгө, үнэмлэх, баримт бичиг зэрэг онцгой хадгаламж шаардагдах зүйлс алдагдвал тээвэрлэгч энэ зүйлийн 36.4-т зааснаас илүү хариуцлага хүлээхгүй.
36.9.       Хэрэв тээвэрлэгч өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар тээш эвдэрсэн буюу гэмтэж муудсаныг нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөнө:
1/      тээшний эзэн зорчигчийн буруугаас;
2/      тээшний өөрийн онцлог, шинж чанараас болсон бол;
3/      тээвэрлэлтийн болон хадгалалтын үед бүрэн бүтэн байдлыг хангахад зориулагдсан тусгай нөхцөл, онцгой болгоомжлол шаардагдах шинж чанар бүхий тээшний журмаар тээвэрлэхийг хориглосон эд зүйлсийг зорчигч тээш дотор хийснээс зэрэг болно.
37 дугаар зүйл. Ачааны бүрэн бүтэн байдлын талаар тээвэрлэгчийн хүлээх хариуцлага
37.1.       Тээвэрлэгч нь ачааг хүлээн авснаас эхлээд уг ачааг хүлээн авагчид олгох хүртэл буюу зохих журмын дагуу өөр байгууллагад шилжүүлэх хүртэл ачааны бүрэн бүтэн байдлыг хариуцна.
37.2.       Олон улс болон орон нутгийн тээвэрт тээвэрлэгч байгууллага, зорчигч, ачаа илгээгч, ачаа хүлээн авагч нь энэхүү дүрэмд заасан үүргээ биелүүлээгүйгээс гарах материалын хариуцлагыг энэхүү дүрмийн холбогдох зүйлд заасан хязгаарын дотор хүлээнэ.
37.3.       Баглаа, боодол, лац ломбо нь бүрэн бүтэн ачааны дутагдлыг тээвэрлэгч хариуцахгүй.
37.4.       Тээвэрлэлтийн явцад ачаа гэмтэх буюу дутсан тохиолдолд хоёр тал хамтран акт тогтоож түүний дагуу хохирлын хэмжээг шийдвэрлэнэ.
37.5.       Тээвэрлэхээр хүлээн авсан зарласан үнэ бүхий ачаа алдагдвал тээвэрлэгч хохирлыг зарласан үнээр төлөх үүрэгтэй.
37.6.       Үнэ зарлаагүй ачаа алдагдах буюу дутагдах үед тээвэрлэгч ачааны алдагдсан эсвэл дутагдсан нийт жингээр нь тооцож төлбөр хийх бөгөөд 1 кг ачааг олон улсын тээвэрт 20 ам.доллараар, орон нутгийн тээвэрт 8000 төгрөгөөр бодож хохирлыг барагдуулна. /Энэ заалтыг ДБС-ын 2002.12.20-ны 353-р тушаалаар хүчингүй болгосон/
37.7.       Тээвэрлэлтийн хөлс төлөгдсөн ачаа алдагдаж, дутагдсан тохиолдолд тээвэрлэгч нь тээвэрлэлт хийгдсэн байдлаас хамаарч уг тээвэрлэлтийн хөлсийг буцаан олгоно.
37.8.       Иргэдийн амины ачааны үнэ нь уул ачааг олгох үеийн улсын жижиглэн худалдаалах үнээр тогтоогдоно.Төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг эд зүйлсийн элэгдэл хорогдлыг харгалзан үзэж үнэ хорогдуулсан байвал зохино. Хэрэв ачааны үнийг тогтоож болохооргүй байвал барааны мэргэжилтэн нараар үнэ тогтоолгон комиссын акт хавсаргана.
37.9.       Урьдчилан зайлуулж, хамгаалах боломжгүй, тээвэрлэгчээс хамаарахгүй шалтгаанаар ачаа гэмтэж муудсан, алдагдсан нь нотлогдвол тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөнө:
1/      Ачааны өөрийн онцлог шинж чанараас шалтгаалж уг ачаа гэмтэж муудсанаас;
2/      Тээвэрлэлт ба хадгалалтын үед бүрэн бүтэн байдлыг хангахад онцгой нөхцөл шаардагдах тусгай чанарыг нь ачааны дагавар бичигт заалгүйгээр тээвэрлэгчид хүлээлгэн өгснөөс;
3/      Тээвэрлэгч түүний албан хаагчид юмуу төлөөлөгчдөөс бусад хүн  ачааг буруу боосноос;
4/      Дайн буюу зэвсэгт мөргөлдөөн болсноос;
37.10.  Тээвэрлэлтэд хүлээн авсан ачаа гэмтэж муудсан, хүндийн жин хорогдсон, алдагдсан нь дор дурьдсан шалтгаанаас болсон байвал тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөнө:
1/      ачаа илгээгч, хүлээн авагчийн тээврийн хэрэгслээр ачиж, буулгах ажиллагаатай холбоотой;
2/      ачаа илгээгч, хүлээн авагч, ачаа хүргэгч нь ачааны бүрэн бүтэн байдлыг хамгаалах талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй;
3/      тээвэрлэлтийн явцад хэвийн хорогдлын улмаас ачааны жин хасагдсан.
38 дугаар зүйл. Тээвэрлэлтийн хугацаа хожимдуулсан тээвэрлэгчийн хүлээх хариуцлага
38.1.       Тээвэрлэгч нь зорчигч, тээш, ачааг хугацаа хожимдуулан тээвэрлэсэн хоног тутамд тээврийн хөлсний үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх торгууль төлөх бөгөөд нийт торгуулийн хэмжээ нь тээвэрлэлтийн хөлсний 50 хувиас хэтрэхгүй байна.
38.2.       Гэхдээ зорчигч, тээш, ачаа тээвэрлэлтийн явцад гарсан саатлаас болж хохирол учирсан тохиолдолд тээвэрлэгч нь хохирол гарахаас зайлсхийх бүхий л шаардлагатай арга хэмжээ авсан юм yy тийм арга хэмжээ авах боломжгүй байсан гэдгийг өөрөө, түүний албан хаагчид болон төлөөлөгчид бүрэн нотолбол хариуцлагаас чөлөөлж болно.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
AKT, ГОМДОЛ, НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ
39 дүгээр зүйл. Магадлах акт                                                              
39.1.       Тээвэрлэгч, зорчигч, ачаа илгээгч, хүлээн авагчдад эдийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь магадлах акт юм.
Магадлах актыг зорчигчийн тээш, ачаа тухайн тээвэрлэгчийн харъяаны нутаг дэвсгэрээс гараагүй нөхцөлд тогтооно.
39.2.       Тээшний хувьд доорхи тохиолдолд магадлах акт тогтооно:
1/       тээш тухайн аяллаар ирээгүй;
2/      тээш алдагдвал;
3/      тээш дутагдсан нь илэрвэл;
4/      зүүлтгүй тээш илэрвэл;
5/      тээш гэмтэж муудсан байвал;
6/      дутагдал илэрсэн тээшийг задлах буюу ломбодвол.
39.3.       Ачааны хувьд доорхи тохиолдолд магадлах акт тогтооно:
1/      ачааны дагавар бичигт заасан нэр төрөл, жин, тоо хэмжээ нь тохирохгүй байвал;
2/      ачаа тухайн аяллаар ирээгүй;
3/       ачаа гэмтэж муудсан байвал;
4/      дагавар бичиггүй ачаа илэрвэл;
5/      алдагдсан ачаа олдвол;
6/      дутагдал илэрсэн ачааг задлах буюу ломбодвол.
39.4.    Магадлах актыг тээвэрлэгчийн эрх бүхий холбогдох албан тушаалтны томилсон комисс тогтооно.
40 дүгээр зүйл. Гомдол ба нэхэмжлэл
40.1.       3орчигч ба үйлчлүүлэгч байгууллага тээвэрлэлтийн гэрээтэй холбогдсон нэхэмжлэл гаргахын өмнө тээвэрлэгчид заавал гомдлоо гаргасан байх шаардлагатай.
40.2.       3орчигч ба үйлчлүүлэгч байгууллага нь тээш, ачаа тээвэрлэлттэй холбогдсон гомдлыг эцсийн буудлаар дамжуулан тухайн улсын иргэний агаарын тээврийн байгууллагад гаргана.
40.3.       Тээш тээвэрлэхтэй холбогдсон гомдол, нэхэмжлэлийг тухайн зорчигч буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргана.
40.4.       Ачаа тээвэрлэхтэй холбогдсон гомдол, нэхэмжлэлийг тухайн ачааг илгээгч, хүлээн авагч ба тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргана.
40.5.       Гомдол ба нэхэмжлэлийг тээвэрлэлтийн баримт бичиг нэг бүрийг үндэслэн тус тусад нь гаргана.
40.6.       Гомдлыг бичгээр гаргах бөгөөд түүнийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай бүх мэдээллийг багтаасан байвал зохино.Тухайлбал гомдлын өргөдөл дотор заагдсан байвал зохих зүйлүүд:
1/      Аль улсын агаарын тээврийн ямар байгууллагад гомдол гаргаж байгаа;
2/      Гомдол гаргаж байгаа байгууллага, иргэний нэр, хаяг;
3/      Гомдол гарах болсон учир шалтгаан, гомдлын агуулга;
4/      Нэхэмжилж байгаа зүйлийн үнэ түүний тооцоо
40.7.       Гомдлын өргөдөлд хавсаргасан байвал зохих зүйлүүд:
1/      тээвэрлэлтийн гэрээ болон гомдол гаргах эрхийг нотолсон баримт бичгүүд;
2/      тээш, ачаа гэмтэж, дутагдсаныг нотлох тээвэрлэгчийн олгосон магадлах акт;
3/      тээш, ачаа үрэгдэж дутагдсан буюу гэмтсэний улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон баримт.
Гомдлын өргөдөлд хавсаргасан баримтууд дутуу бол гомдлыг хүлээн авахгүй.
40.8.       Олон улс болон орон нутгийн тээвэрт тээвэрлүүлэгч нь аливаа гомдлыг түүнийг гаргах эрх үүссэн өдрөөс эхлэн 6 сарын дотор хэрвээ мөнгөн төлбөр хийхээр заасан бол олон улсын тээвэрт 3 cap, орон нутгийн тээвэрт 45 хоногийн дотор гаргана.
40.9.       Олон улсын тээвэрт зорчигч буюу хүлээн авагч нь учирсан хохирлыг илрүүлбэл тээшээ хүлээж авснаас хойш 7 хоногоос хэтрүүлэлгүйгээр, ачаагаа хүлээж авснаас хойш 14 хоногоос хэтрүүлэлгүйгээр тээвэрлэгчид гомдлоо бичгээр гаргасан байх ёстой.
Харин тээш, ачаа саатсан тохиолдолд тээш буюу ачаагаа хүлээн авсан өдрөөс хойш 21 хоногийн дотор гомдлоо гаргасан байвал зохино.
40.10.  Олон улс болон орон нутгийн тээвэрт тээвэрлэгч нь гомдлыг хүлээн авч, түүнийг хангах буюу няцаах тухай хариуг 3 сарын дотор хэрвээ мөнгөн төлбөр төлүүлэхээр гомдол гаргасан бол 45 хоногийн дотор тээвэрлүүлэгчид хариуг мэдэгдэнэ.Харин уг асуудалд өөр нэг тээвэрлэгч хамаарагдаж байгаа бол хугацааг 6 cap хүртэл сунгана.
40.11.  Гомдлын шаардлагаас татгалзсан буюу тогтоосон хугацаанд нь хариу өгөөгүй бол гомдол гаргагч нь тээвэрлэгчээс хариу хүлээн авсан өдрөөс буюу гомдлын хариу өгөх хугацаа дууссан өдрөөс эхлэн олон улсын тээвэрт 6 cap, орон нутгийн тээвэрт 1 жилийн дотор шүүх болон холбогдох хуулийн байгууллагад нэхэмжлэл гаргах эрхтэй.
40.12.  Хариуцлагын талаарх заргыг агаарын хөлөг зохих газартаа ирсэн үеэс буюу ирвэл зохих өдрөөс, эсвэл тээвэр зогсох үеэс хойш 2 жилийн дотор мэдүүлнэ.

Хэрэв энэ хугацаа өнгөрвөл заргалдагч нь заргалдах эрхээ алдана.