A

A

A

Бүлэг: 1979
ӨӨРЧЛӨЛТ, ЗАСВАР ОРУУЛСАН БҮРТГЭЛ

ӨӨРЧЛӨЛТҮҮД
мөрдөж эхлэх огноо
өөрчлөлт оруулсан огноо
өөрчлөлт оруулсан хүний гарын үсэг
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
ЗАСВАРУУД
хэвлэсэн огноо
засвар оруулсан огноо
засвар оруулсан хүний гарын үсэг
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ – 47
АГААРЫН ХӨЛГИЙН БҮРТГЭЛ, ТАНИХ ТЭМДЭГ
-         Энэ дүрэм ДБ-ийн сайдын 2001 оны 75 тоот тушаалаар батлагдаж, 2001 оны 6-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
-         Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд: /нэмэлт, өөрчлөлт хийгдээгүй/
 
 
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ                                                                                             2
47.1          Зорилго                                                                                                                  2
47.2         Монгол Улсад нислэг үйлдэх агаарын хөлгийн бүртгэл                  2
47.3         Дүрмийн шаардлагаас чөлөөлөх                                                                  2
 
Б БҮЛЭГ. АГААРЫН ХӨЛГИЙН БҮРТГЭЛ, БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ         2
47.4         Агаарын хөлгийн бүртгэл                                                                              2
47.5         Агаарын хөлгийг бүртгүүлэх өргөдөл                                                     3
47.6         Агаарын хөлгийг бүртгэх, гэрчилгээ олгох                                          3
47.7         Бүртгэлийн гэрчилгээний эзэмшигчийг солих                                     3
47.8         Гэрчилгээ хүчингүй болсны дараах агаарын хөлгийн ашиглалт3
47.9         Бүртгэлийн гэрчилгээний бичлэг                                                              4
47.10    Бүртгэлийн гэрчилгээг солих                                                                      4
47.11    Бүртгэлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа                                        4
47.12    Агаарын хөлгийн тухай мэдүүлэг                                                              4
47.13    Бүртгэлээс хасах                                                                                                5
47.14    Агаарын хөлгийн харьяалал                                                                          5
 
B БҮЛЭГ. АГААРЫН ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГ                                                  5
47.15    Агаарын хөлгийн таних тэмдэгт тавих шаардлага                         5
47.16    Үндэсний болон бүртгэлийн таних тэмдэг                                           5
47.17    Бүртгэлийн таних тэмдгийг нөөцлөх                                                     6
47.18    Бүртгэлийн тэмдгийг солих                                                                                    6
47.19    Таних тэмдгийн харагдац                                                                               6
47.20    Таних тэмдгийг байрлуулах                                                                          6
47.21    Таних тэмдгийн тодорхойлолт                                                                  7
47.22    Таних тэмдгийн хэмжээ                                                                                  7
47.23    Таних пайз                                                                                                              7
47.24    Хориглох зүйл                                                                                                      7
 

Дэд бүтцийн сайдын 2001 оны 03 сарын 16-ны өдрийн 75 тоот тушаалын хавсралт
 
 
АГААРЫН ХӨЛГИЙН БҮРТГЭЛ, ТАНИХ ТЭМДЭГ
 
А бүлэг. Ерөнхий зүйл 47.1         Зорилго
Энэ дүрмийн зорилго нь агаарын хөлгийг Монгол Улсад бүртгэх, Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлөгт үндэсний болон бүртгэлийн таних тэмдэг олгохтой холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино.
47.2         Монгол Улсад нислэг үйлдэх агаарын хөлгийн бүртгэл
(а)   Монгол Улс руу, Монгол Улсаас, Монгол Улсын нутаг дэвсгэрт, эсхүл нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэх агаарын хөлөг нь :
1/      Монгол Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас, эсхүл
2/      Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын гишүүн улсуудын эрх бүхий байгууллагаас, эсхүл
3/      Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан болон Монгол Улсын ИНЕГ-аас харилцан хүлээн зөвшөөрсөн бусад улсын эрх бүхий байгууллагаас тус тус олгосон хүчин төгөлдөр бүртгэлийн гэрчилгээтэй байна.
(б)   Энэхүү дүрэмд Иргэний нисэхийн багц дүрмийн ИНД-91,101,105,106-д заагдсан агаарын хөлгүүд хамаарахгүй.
47.3         Дүрмийн шаардлагаас чөлөөлөх
ИНЕГ нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг энэ дүрмийн аль нэг шаардлагаас ИНД-11-д заагдсаны дагуу чөлөөлж болно.
 
Б бүлэг. Агаарын хөлгийн бүртгэл, бүртгэлийн гэрчилгээ 47.4         Агаарын хөлгийн бүртгэл
(а)       Монгол Улсад агаарын хөлгийг бүртгэх ажиллагааг ИНЕГ эрхлэн гүйцэтгэнэ.
(б)       Өөр улсад бүртгэлтэй агаарын хөлгийг Монгол Улсад бүртгэхгүй.
47.5         Агаарын хөлгийг бүртгүүлэх өргөдөл
(а)       Агаарын хөлгийг бүртгүүлэхээр өргөдөл гаргагч /цаашид Өргөдөл гаргагч гэх/ нь тухайн агаарын хөлгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч, эсхүл тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байна.
(б)       Өргөдөл гаргагч нь ИНЕГ-047/01 маягтыг бөглөж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хамт ИНЕГ-т ирүүлсэн байна.
(в)       Өргөдөлд дараах зүйлийг тусгана:
1/      агаарын хөлгийн маяг, үйлдвэрлэгч, үйлдвэрлэлийн дугаар;
2/      Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн нэр, хаяг;
3/      агаарын хөлөг болон түүнийг өмчлөгч, эзэмшигчтэй холбоотой нэмэлт мэдээлэл.
(г)   ИНЕГ нь шаардлагатай гэж үзвэл өргөдөл гаргагчаас дор дурьдсан зүйлийг шаардаж болно:
1/ агаарын хөлгийн маяг, үйлдвэрлэгч, үйлдвэрлэлийн дугаарыг нотолсон баримт;
2/ өргөдөл гаргагчийн биеийн байцаалт.
47.6         Агаарын хөлгийг бүртгэх, гэрчилгээ олгох
(а)   ИНЕГ нь дараах шаардлага хангагдсан өргөдөл гаргагчийн агаарын хөлгийг Улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгоно:
1/      тухайн агаарын хөлөг нь өөр улсад бүртгэлгүй байх;
2/      өргөдөл гаргагч нь өргөдөл гаргасан өдрөөс хойш 28 хоног, түүнээс дээш хугацаанд тухайн агаарын хөлгийн хууль ёсны өмчлөгч, эсхүл эзэмшигч байх;
3/      бүртгэлийн гэрчилгээ олгосноор аюулгүй байдалд харшлахгүй байх.
(б)   ИНЕГ нь Монгол Улсын агаарын хөлгийн бүртгэлд дараах зүйлийг тусгана:
1/      бүртгэсэн он, сар, өдөр;
2/      өргөдөлд дурдсан агаарын хөлөгт хамаарах мэдээлэл;
3/      агаарын хөлгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн нэр ба хаяг;
4/      ИНЕГ-аас агаарын хөлөгт өгсөн бүртгэлийн таних тэмдэг.
(в)   ИНЕГ нь шаардлагатай гэж үзвэл агаарын хөлгийг тодорхой хугацаагаар бүртгэж болно.
47.7         Бүртгэлийн гэрчилгээний эзэмшигчийг солих
(а)   Бүртгэлийн гэрчилгээ нь, түүнийг эзэмшигч агаарын хөлгийн эзэмшлийг солиулахаар өргөдөл гаргасан өдрөөс эхлэн хүчингүйд тооцогдоно.
(б)   Шинээр бүртгэлийн гэрчилгээ эзэмшихээр хүсэлт гаргагч нь гэрчилгээг хүчингүй болгосноос хойш 14 хоногийн дотор ИНЕГ-047/01 маягтыг бөглөж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ.
47.8         Гэрчилгээ хүчингүй болсны дараах агаарын хөлгийн ашиглалт
(а)   Энэ дүрмийн 47.7 зүйлийн (a) хэсэгт заасны дагуу агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болсноос хойш зөвхөн 28 хоногийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт нислэг үйлдэж болно.
(б)   Энэ дүрмийн 47.7 зүйлийн (a) хэсэгт заасны дагуу бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болсноос хойш 28 хоног өнгөрсөн тохиолдолд тухайн агаарын хөлөгт шинээр бүртгэлийн гэрчилгээ олгох хүртэл нислэг үйлдэхийг хориглоно.
47.9         Бүртгэлийн гэрчилгээний бичилт
(а)   Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээний бичилтэд өөрчлөлт оруулах бол энэ тухайгаа ИНЕГ-т нэн даруй мэдэгдэнэ.
(б)   Хэрэв ИНЕГ нь агаарын хөлгийн улсын бүртгэлийн гэрчилгээний бичилтэд алдаа байгаа, эсхүл өөрчлөлт орсон гэдгийг тогтоовол гэрчилгээг шинэчлэн олгож болно.
47.10    Бүртгэлийн гэрчилгээг солих
(а)   Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь дараах тохиолдолд гэрчилгээг солиулах болон шинээр авах тухай хүсэлт гаргана:
1/      гэрчилгээг алдаж үрэгдүүлсэн, эсхүл
2/      гэрчилгээн дээрх бичилт гэмтсэн.
(б)   Гэрчилгээ солиулахаар хүсэлт гаргагч нь ИНЕГ-047/01 маягтыг бөглөж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэмтсэн болон алдаж үрэгдүүлсэн болохыг нотолсон баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ.
47.11    Бүртгэлийн гэрчилгээний хугацаа
(а)   Бүртгэлийн гэрчилгээ нь гэрчилгээ эзэмшигч агаарын хөлгийг хууль ёсоор өмчилж, эзэмшихээ больсон, эсхүл ИНЕГ-аас гэрчилгээний хугацааг түр түдгэлзүүлсэн буюу хүчингүй болгох хүртэл хүчин төгөлдөр байна.
(б)   Бүртгэлийн гэрчилгээний хугацааг түр түдгэлзүүлсэн тохиолдолд эзэмшигч нь гэрчилгээг ИНЕГ-т ирүүлнэ.
(в)   Бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон, эсхүл гэрчилгээ эзэмшигч нь агаарын хөлгийг хууль ёсоор өмчилж, эзэмшихээ больсон тохиолдолд гэрчилгээг ИНЕГ-т нэн даруй хураалгана.
47.12    Агаарын хөлгийн тухай мэдүүлэг
(а)   Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь дараах тохиолдолд ИНЕГ-т агаарын хөлгийн тухай мэдүүлэг ирүүлнэ:
1/      агаарын хөлгийг удаан хугацаагаар ашиглалтаас чөлөөлөх болсон, агаарын хөлөг сүйрсэн, алга болсон, эсхүл хулгайлагдсан тухай мэдсэнээс хойш 14 хоногийн дотор;
2/      агаарын хөлгийг өөр улсад бүртгүүлэх болсон.
(б)   Энэ зүйлийн (а) хэсгийн дагуу гаргах мэдүүлэг нь доорх шаардлагыг хангасан байна:
1/      бичгээр үйлдсэн байх;
2/      нөхцөл байдлыг тодорхой заасан байх;
3/      бүртгэлийн гэрчилгээг хавсаргасан байх;          
4/      гэрчилгээ эзэмшигч гарын үсэг зурсан байх.
47.13    Бүртгэлээс хасах
(а)   Хэрэв агаарын хөлгийг тодорхой хугацаагаар бүртгэсэн бол хугацаанаас нь өмнө хүчингүй болгохоос бусад тохиолдолд тухайн хугацаа дууссанаар бүртгэлээс хасагдана.
(б)   Агаарын хөлгийг дараах тохиолдолд Монгол Улсын бүртгэлээс хасна:
1/      бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч агаарын хөлгийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар ИНЕГ-т хүсэлт гаргасан бол;
2/      агаарын хөлөг ашиглалтаас гарсан бол;
3/      агаарын хөлгийг өөр улсад бүртгүүлэхээр болсон бол;
4/      энэ дүрмийн 47.8 зүйлийн (б)-д заасан хугацаа дууссан бол;
5/      ИНЕГ-аас бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон бол.
47.14    Агаарын хөлгийн харьяалал
(а)   Агаарын хөлгийг энэ дүрмийн 47.6 зүйлийн (а) хэсгийн дагуу бүртгүүлсэн бол уг агаарын хөлөг Монгол Улсын харьяалалтай байна.
 
b БҮЛЭГ. АГААРЫН ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГ 47.15    Таних тэмдэгт тавигдах шаардлага
(а)   Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (б) хэсэг болон ИНД-101,105,106-д зааснаас бусад тохиолдолд үндэсний болон бүртгэлийн таних тэмдэг, таних пайзыг энэ дүрмийн 47.19, 47.23-т заасны дагуу агаарын хөлөгт байрлуулсан байна.
(б)   Монгол Улсын нутаг дэвсгэрт нислэг үйлдэж байгаа Монгол Улсад бүртгэлтэй дараах агаарын хөлөгт үндэсний таних тэмдгийг байрлуулахгүй байж болно:
1/      5700 кг буюу түүнээс доош хөөрөлтийн жинтэй онгоц;
2/      ИНД-21, бүлэг З-д үндэслэн олгосон нислэгт тэнцэх чадварын тусгай ангиллын гэрчилгээний дагуу ашиглагдаж буй онгоц;
3/      нисдэг тэрэг;
4/      мотортой болон моторгүй хэт хөнгөн онгоц.
47.16    Үндэсний болон бүртгэлийн таних тэмдэг
(а)   Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгийн Үндэсний таних тэмдэг нь "JU" гэсэн том үсгүүдээс бүрдэнэ.
(б)   Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгийн Бүртгэлийн таних тэмдэг 4 (дөрөв) тооноос бүрдэх ба үндэсний таних тэмдгээс холбоос зураасаар тусгаарлагдсан байна.
(в)   Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгийн Бүртгэлийн таних тэмдгийг ИНЕГ-аас олгоно.
47.17    Бүртгэлийн таних тэмдгийг нөөцлөх
(а)   ИНЕГ нь агаарын хөлгийг Монгол Улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргасан хуулийн этгээдийн хүсэлтээр, энэ зүйлийн (б), (в) хэсгийг харгалзан үзсэний үндсэн дээр бүртгэлийн таних тэмдгийг 24 сараас дээшгүй хугацаагаар хадгална.
(б)   Бүртгэлийн таних тэмдгийг өөр агаарын хөлөгт давхардуулан олгохгүй.
(в)   Тухайн бүртгэлийн таних тэмдгийг ашиглахад тохирохгүй гэж ИНЕГ-аас үзсэн тохиолдолд түүнийг хадгалахаас татгалзана.
(г)   Тухайн бүртгэлийн таних тэмдгийг хадгалж байх хугацаанд хадгалуулахаар хүсэлт гаргасан этгээдийн өөрийнх нь хүсэлтээр өөр агаарын хөлөгт олгож болно.
47.18    Бүртгэлийн таних тэмдгийг солих
(а)   Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч гэрчилгээнд заасан бүртгэлийн таних тэмдгийг шинэ таних тэмдгээр солих хүсэлтээ ИНЕГ-т гаргаж болно.
(б)   Бүртгэлийн таних тэмдэг солиулахаар хүсэлт гаргагч нь өргөдлөө дараах зүйлийн хамт ИНЕГ-т ирүүлнэ:
1/      бүртгэлийн гэрчилгээ;
2/      санал болгож байгаа бүртгэлийн таних тэмдэг.
(в)   Энэ зүйлийн (б) хэсэгт дурдсан өргөдлийг хүлээн аваад ИНЕГ агаарын хөлөгт олгосон бүртгэлийн таних тэмдгийг хураан авч, бүртгэлийн шинэ таних тэмдэг олгох асуудлыг шийдвэрлэнэ.
(г)   ИНЕГ-аас энэ зүйлийн (в) хэсэгт заасан бүртгэлийн шинэ таних тэмдгийг агаарын хөлөгт олгосон тохиолдолд Монгол Улсын агаарын хөлгийн бүртгэлд холбогдох өөрчлөлтийг оруулна.
47.19    Таних тэмдгийн харагдац
(а)   Үндэсний болон бүртгэлийн таних тэмдгийг:
1/      гадны аливаа нөлөөнд хялбар гэмтэж арилахгүй будгаар будаж, агаарын хөлөгт бэхэлсэн байна;
2/      агаарын хөлгийн хийц загварын онцлогоос хамааран хамгийн тохиромжтой хэсэгт, ил харагдахуйц газар байрлуулсан байна;
 (б)  Үсэг, тоо болон холбоос зураас бүр нь ижил өнгөтэй байх бөгөөд суурь гадаргуугаас ялгарч байна.
47.20    Таних тэмдгийг агаарын хөлөгт байрлуулах
(а)   Агаараас хөнгөн агаарын хөлгийн таних тэмдгийг ИНЕГ-аас зөвшөөрсөн хэсэгт байрлуулна.
(б)   Агаараас хүнд, далавчит агаарын хөлгийн хувьд таних тэмдгийг:
1/      далавчид:
2/      их бие, эсхүл агаарын хөлгийн сүүлний босоо хэсэг дээр тус тус байрлуулна.
(в)   Таних тэмдгийг далавчид байрлуулах тохиолдолд агаарын хөлгийн зүүн далавчийн доод хэсэгт, эсхүл хоёр талын доод далавчаар дамжуулан байрлуулна. Давхар далавчтай агаарын хөлгийн хувьд "далавч" гэснийг доод далавч гэсэн утгаар ойлгоно.
(г)   Таних тэмдгийг их биеийн гадаргууд байрлуулах тохиолдолд агаарын хөлгийн далавч болон сүүлний хэсгийн хооронд, их биеийн хоёр талд байрлуулна.
(д)   Таних тэмдгийг босоо сүүлэн дээр дараах байдлаар байрлуулна:
/i/                  хэрэв нэг босоо сүүлтэй бол түүний 2 талд;
/ii/                хэрэв олон босоо сүүлтэй бол захын босоо сүүлний гадна талуудад.
(е)   Агаараас хүнд агаарын хөлгийн хувьд таних тэмдгийг дээр заасан хэсгүүдэд байрлуулах боломжгүй бол ИНЕГ-аас зөвшөөрсөн хэсэгт байрлуулна.
47.21    Таних тэмдгийн тодорхойлолт
(а)   Агаарын хөлгийн үндэсний болон бүртгэлийн таних тэмдгүүд нь ямар нэг чимэглэлгүй, Ромын том үсгээс, хээ угалзгүй араб тооноос тус тус бүрдэнэ.
(б)   Үсэг, тоо бүрийн өргөн болон холбоос зураасны урт нь үсэг буюу тооны өндрийн гуравны хоёртой тэнцүү байна.
(в)   Үсэг, тоо буюу холбоос зураас бүрийн хоорондын зай нь үсэг, тооны дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний зайгаар тусгаарлагдсан байна.
(г)   Үсэг, тоо болон холбоос зураас нь таних тэмдгийн өндрийн зургааны нэгтэй тэнцэх өргөн бүхий үргэлжилсэн шугамаар бичигдсэн байна.
47.22    Таних тэмдгийн хэмжээ
(а)   Үндэсний болон бүртгэлийн таних тэмдгүүд нь ижил өндөртэй бичигдэх ба байрлуулах гадаргын захаас 50 мм-ээс доошгүй зайд байна.
(б)   Таних тэмдгийн өндөр нь далавчид 500 мм-ээс, их биед 150 мм-ээс доошгүй байна.     
47.23    Таних пайз
(а)   Таних пайзанд агаарын хөлгийн үндэсний болон бүртгэлийн таних тэмдгийг суулгаж, дарж, эсхүл шигтгэж өгнө.
(б)   Таних пайз нь галд тэсвэртэй металл буюу физик шинж чанараараа галд тэсвэртэй материалаар хийгдсэн байна.
(в)   Таних пайз нь 90x50 мм–ээс доошгүй хэмжээтэй байх ба агаарын хөлөг рүү орох гол хаалганы ойролцоо, ил харагдахуйц газарт бэхлэгдсэн байна.
47.24    Хориглох зүйл
Энэ дүрмийн дагуу агаарын хөлөгт байрлуулах үндэсний ба бүртгэлийн таних тэмдгийг өөрчлөх буюу тэдгээртэй адил төстэй тэмдэг, тэмдэгтийг Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлөгт байрлуулахыг хориглоно.