A

A

A

Бүлэг: 1979
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ – 65
 
НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫГ ҮНЭМЛЭХЖҮҮЛЭХ
 
 
·        ЭНЭ ДҮРЭМ ДБХ-ИЙН САЙДЫН 2001 ОНЫ 75 ТООТ ТУШААЛААР БАТЛАГДАЖ, 2001 ОНЫ 6-Р САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ ЭХЭЛСЭН.
·        ДҮРЭМД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТҮҮД:
1.                  ДБ-ИЙН САЙДЫН 2002 ОНЫ 268 ТООТ ТУШААЛААР 65.18-ЫН (Б)-ГИЙН 1/-Д "НХҮ-НИЙ БАЙГУУЛЛАГА" ГЭСНИЙ ДАРАА "БУЮУ" ГЭЖ НЭМСЭН
2.                  ЗТАЖ-ын сайдын 2005 оны 144-р тушаалаар дараах нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан:
-                                  "А" БҮЛЭГТ 65.10.1 ДЭХ ЗҮЙЛИЙГ НЭМСЭН
-                                   65.23-ЫГ ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСАН
ХАВСРАЛТ /ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН ЗОХИЦУУЛАЛТ/-ЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦСОН
 
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ                                                                                             3
65.1         Зорилго                                                                                                                   3
65.2         Тодорхойлолт                                                                                                      3
65.3         Ерөнхий шаардлага                                                                                            3
65.4         Үнэмлэх ба зэрэглэл                                                                                          3
65.5         Өргөдөл гаргах                                                                                                    4
65.6         Үнэмлэх, зэрэглэл олгох                                                                                  4
65.7         Үнэмлэх, зэрэглэлийн хугацаа                                                                      5
65.8         Шалгалт                                                                                                                 5
65.9         Шалгалтын үед хориглох зүйлс                                                                   5
65.10    Эрүүл мэндийн болон мэргэжлийн чадварын дүгнэлт                      6
65.11    Эрүүл мэндэд тавигдах шаардлага                                                            6
65.12    Мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн ажилтанд хүлээлгэх хариуцлага                                                                                     6
 
Б БҮЛЭГ. НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДАГЧИЙН ҮНЭМЛЭХ             6
65.13    Үнэмлэх авахад тавигдах шаардлагууд                                                    6
65.14    Эрх, үүрэг                                                                                                                8
 
В БҮЛЭГ. НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ         8
65.15    Зэрэглэл авахад тавигдах шаардлагууд                                                  8
65.16    Эрх                                                                                                                             9
65.17    Дадлага, туршлагад тавигдах шаардлага                                              9
 
Г БҮЛЭГ. НИСЛЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОПЕРАТОРЫН ҮНЭМЛЭХ              9
65.18    Үнэмлэх авахад тавигдах шаардлагууд                                                    9
65.19    Эрх, үүрэг                                                                                                                10
 
Д БҮЛЭГ. НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДАГЧИЙН ЗЭРЭГЛЭЛ           11
65.20    Зэрэглэл авахад тавигдах шаардлага                                                       11
65.21    Дүгнэлт гаргах                                                                                                   12
65.22    Эрх, үүрэг                                                                                                                13
65.23    Ажлын дадлага, туршлагад тавигдах шаардлага                               13
 
Е БҮЛЭГ. НИСЛЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОПЕРАТОРЫН ЗЭРЭГЛЭЛ            14
65.24    Зэрэглэл авахад тавигдах шaардлага                                                       14
65.25    Дүгнэлт гаргах                                                                                                   14
65.26    Эрх, үүрэг                                                                                                                15
65.27    Дадлага, туршлагад тавигдах шаардлага                                              15
 
Ж БҮЛЭГ. НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГШЛАХ ЗЭРЭГЛЭЛ                                                                                                                                   15
65.28    Зэрэглэл авахад тавигдах шаардлага                                                       15
65.29    Эрх, үүрэг                                                                                                                16
 
З БҮЛЭГ. НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШАЛГАХ
ЗЭРЭГЛЭЛ                                                                                                                           17
65.30    Зэрэглэл авахад тавигдах шаардлага                                                       17
65.31    Эрх, үүрэг                                                                                                                17
 
Хавсралт А. Шилжилтийн үеийн зохицуулалт                                                 18
 
 

Дэд бүтцийн сайдын 2001 оны 75 тоот тушаалын хавсралт
 
НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
АЖИЛТНЫГ ҮНЭМЛЭХЖҮҮЛЭХ
  А бүлэг. Ерөнхий зүйл 65.1         Зорилго
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтанд мэргэжлийн үнэмлэх, зэрэглэл олгоход тавигдах шаардлага болон уг үнэмлэх, зэрэглэлийн хүрээнд эдлэх эрх, үүргийг тогтооход энэ дүрмийн зорилго оршино.
65.2         Тодорхойлолт
"Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх" гэж энэ дүрмийн дагуу олгогдох бичиг баримтыг;
"Шууд хяналт" гэж нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэл эзэмшигч нь нислэгийн хөдөлгөөнд бие даан хяналт тавих, зохицуулалт хийх, хяналтыг ямар ч үед өөрийн хариуцлагад aвах чадварыг тус тус хэлнэ.
65.3         Ерөнхий шаардлага
(а)   Монгол Улсын агаарын зайд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ (цаашид НХҮ гэх) үзүүлж буй ажилтан нь энэ дүрмийн дагуу олгосон НХҮ-ний үнэмлэх, зэрэглэлтэй байна.
(б)   НХҮ-ний ажилтанд багшлах этгээд нь энэ дүрмийн Ж бүлэгт заасан багшлах зэрэглэлтэй байна.
(в)   НХҮ-ний ажилтныг шалгагч нь энэ дүрмийн 3 бүлэгт заасан шалгагчийн зэрэглэлтэй байна.
65.4         Үнэмлэх ба зэрэглэл
(а)   Энэ дүрмээр дараах ангиллын үнэмлэх олгож, зэрэглэл тогтооно:
1/      үнэмлэх:
/i/      нислэгийн хөдөлгөөний удирдагчийн үнэмлэх;
/ii/    нислэгийн үйлчилгээний операторын үнэмлэх.
2/       зэрэглэл:
/i/      нислэгийн хөдөлгөөний удирдагчийн (нислэгийн ахлах удирдагч, аэродромын нислэгийн удирдагч, ойртолтын бүсийн нислэгийн удирдагч, контролийн нислэгийн удирдагч, контролийн удирдлагын автомат хамаарагчийн нислэгийн удирдагч);
/ii/    нислэгийн үйлчилгээний операторын (аэронавигацийн болон орон нутгийн нислэгийн мэдээллийн);
/iii/  НХҮ-ний ажилтанд багшлах;
/iv/  НХҮ-ний ажилтныг шалгах.
(б)   НХҮ-ний ажилтны үнэмлэхэнд зэрэглэл болон хүчинтэй хугацааг заасан байна.
(в)   Зэрэглэл авахтай холбогдсон дадлага, сургалтад хамрагдах хугацаанд үнэмлэхэнд тусгай тэмдэглэл хийнэ.
65.5         Өргөдөл гаргах
Үнэмлэх авах, зэрэглэл тогтоолгохоор өргөдөл гаргаж буй НХҮ-ний ажилтан /цаашид Өргөдөл гаргагч гэх/ нь ИНЕГ-065/01 маягтыг бөглөж, төлбөрийн баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ.
65.6         Үнэмлэх, зэрэглэл олгох
(а)   ИНЕГ нь дараах шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид энэ дүрмийн дагуу үнэмлэх, зэрэглэл олгоно:
1/      сэтгэл зүй, биеийн байдал, мэргэжилд тавигдах шаардлагад тэнцсэн;
2/      үнэмлэх, зэрэглэлийн дагуу үүрэг гүйцэтгэхэд шаардагдах хэл (монгол, англи) дээр унших, бичих, ярих, ойлгох чадвартай;
3/      үнэмлэх, зэрэглэл олгохтой холбогдсон, энэхүү дүрэмд заагдсан шаардлагуудыг хангасан байх;
4/      үнэмлэх, зэрэглэл олгосноор нислэгийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй байх.
65.7         Үнэмлэх, зэрэглэлийн хугацаа
(а)   НХҮ-ний ажилтны үнэмлэх нь үйлчлэлийг нь түр түдгэлзүүлэх, хүчингүй болгохоос бусад тохиолдолд, үнэмлэхэнд заасан хугацаанд хүчин төгөлдөр байна.
(б)   Үнэмлэхийг 3 жилийн хугацаагаар олгоно.
65.8         Шалгалт
Энэ дүрмийн дагуу үнэмлэх, зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь:
1/      шалгалт өгөхдөө биеийн байцаалт, бичиг баримтаа авч ирнэ;
2/      өндөр оноо шаардлагатай тусгай шалгалтаас бусад тохиолдолд нийт үнэлгээний 70%-ийг авсан байна.
65.9         Шалгалтын үед хориглох зүйлс
(а)   Энэ дүрмийн дагуу авч буй шалгалтын үед дараах зүйлийг хориглоно:
1/      мэдээллийн ямар нэгэн эх үүсвэр ашиглах болон бусдаас хуулах;
2/      шалгалтын үед бусдын дэмжлэг авах;
3/      бусдын өмнөөс шалгалт өгөх;
4/      шалгалтын материалыг гадагш авч гарах;
5/      ямар нэгэн хэрэгсэл ашиглан шалгалтын талаар болон шалгалтын материалаас бичлэг хийх.
(б)   Энэ зүйлийн (а) хэсэгт заасан үйлдлийг гаргасан этгээдийн талаар ИНЕГ дараах дүгнэлтийн аль нэгийг гаргана:
1/ тухайн шалгалтад тэнцээгүйд тооцох;
2/ бүх тэнцсэн шалгалтын дүнг хүчингүйд тооцох;
3/ ИНД-ийн хүрээний аливаа шалгалтад орох эрхийг нь 12 сар хүртэл хугацаагаар хасах;
4/ энэ дүрмээр олгогдсон аливаа үнэмлэх, зэрэглэлийн үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгох.
65.10    Мэргэжлийн ур чадварын дүгнэлт
(а)   Үнэмлэх, зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь шалгалтад тэнцсэн тохиолдолд мэргэжлийн хувьд шаардлага хангасан тухай дүгнэлтийг ИНЕГ-аас гаргуулсан байна.
(б)   Энэ зүйлийн (а) хэсгийн шаардлагыг хангаагүй ажилтан үнэмлэх болон зэрэглэлд заасан эрхийг эдлэхгүй.
(R) 65.10.1 Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага
 
            (a) Нислэгийн удирдагч болон нислэгийн үйлчилгээний оператор нь радио холбооны харилцаанд ашиглагддаг хэлээр ярих болон ойлгох чадвартай байна;
 
(б) Энэ зүйлийн (а)-д заасан нислэгийн удирдагч, нислэгийн үйлчилгээний оператор нь Чикагогийн конвенцийн Хавсралт 1-д тогтоосон
англи хэлний шаардлагыг бүрэн хангасан байна.
65.11    Эрүүл мэндийн шаардлага
(а) Шалгалтад тэнцэж үнэмлэх, зэрэглэл авсан НХҮ-ний ажилтан нь дараах тохиолдолд үнэмлэхэнд заасан эрхийг эдлэхгүй:
1/      ИНД-67-д заасан 3 дугаар ангиллын эрүүл мэндийн гэрчилгээгүй бол;
2/      эрүүл мэндэд нь гэрчилгээний шаардлагыг хангахгүй байдал илэрсэн бол;
3/      ерөнхий мэдээ алдуулалт бүхий эмчилгээ (мэс засал) хийлгэсэн бол;
4/      5-аас дээш сартай жирэмсэн болон төрсний дараа тухайн этгээдийн эрүүл мэндийн талаар эмчийн дүгнэлт гараагүй бол.
65.12    Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтанд хүлээлгэх хариуцлага
НХҮ-ний ажилтан ажлын байранд мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд тухайн ажилтны үнэмлэхийг хураах буюу түр хугацаагаар хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна.
 
Б бүлэг. Нислэгийн хөдөлгөөний удирдагчийн үнэмлэх 65.13    Үнэмлэх авахад тавигдах шаардлагууд
(а)   Нислэгийн хөдөлгөөний удирдагчийн үнэмлэх авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагуудыг хангасан байна:
1/      21 нас хүрсэн байх;
2/      ИНД-67-д заасан 3 дугаар ангиллын эрүүл мэндийн гэрчилгээтэй байх;
3/      хяналттай агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгийн нислэгийн тоноглол дээр 5-аас доошгүй цаг aжилласан байх;
4/      нислэгийн удирдагчийн ажил үүрэгт хамаарал бүхий дараах сэдвүүдийг багтаасан, ИКАО-ийн стандарт шаардлагыг хангасан сургалтад амжилттай хамрагдсан байх. Үүнд :
/i/      иргэний нисэхийн хууль, дүрэм;
/ii/    нислэгийн хөдөлгөөний удирдлагын тоног төхөөрөмж: ажиллах зарчим, ашиглалт, хязгаарлалт;
/iii/  агаарын хөлгийн тухай ерөнхий ойлголт: нислэгийн зарчим, агаарын хөлөг, хөдөлгүүр болон систем, тоног төхөөрөмжийн ажиллагааны ерөнхий зарчим, техникийн үзүүлэлтүүд;
/iv/  хүний хүчин зүйл: нислэгийн хөдөлгөөний удирдлагын aжлын үүрэг хариуцлага, ажлын ачаалал, хүний чадвар, боломж, хүмүүсийн хоорондын харилцааны асуудлууд гэх мэт.
/v/    цаг уурын мэдээлэл: аэронавигацийн цаг уур, цаг уурын баримт, мэдээллийг хүлээн авч зөв хэрэглэх, нислэгийн үйл ажиллагаа, аюулгүй байдалд нөлөөлөх цаг агаарын өөрчлөлтийн эх үүсвэр, онцгой шинж чанар, өндрийн хэмжигдэхүүн;
/vi/  навигаци: агаарын зай дахь навигацийн үндсэн зарчим, агаарын хөлгийн болон газрын навигацийн систем, ил харааны зарчим, тэдгээрийн хязгаарлалт болон нарийвчлал, тоног төхөөрөмж;
/vii/                        ажлын горим: нислэгийн хөдөлгөөний удирдлага, харилцаа холбоо, радио холбоо, нислэгийн холбооны хэллэг (чиглэлийн болон чиглэлийн бус нислэг, онцгой нөхцөл байдлын), аэронавтикийн бичиг баримтыг ашиглах, нислэгийн аюулгүй байдлын дадлага.
(б)   Энэ зүйлийн (а) хэсгийн 4/-т хамаарах сургалт, шалгалтыг ИНЕГ-аар хүлээн зөвшөөрөгдсөн дараах байгууллага гүйцэтгэнэ:
1/      нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага;
2/      нислэгийн хөдөлгөөний сургалт хариуцсан байгууллага.
65.14    Эрх, үүрэг
НХҮ-ний зэрэглэл авах хүсэлт гаргасан үнэмлэх эзэмшигч нь НХҮ-ний багшийн зэрэглэлтэй ажилтны шууд удирдлагад ажиллаж дадлага эзэмшсэн байна.
  В Бүлэг. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний зэрэглэл 65.15    Зэрэглэл авахад тавигдах шаардлагууд
(а)   НХҮ-ний зэрэглэл авахаар хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/      энэ дүрмийн дагуу, эсхүл Чикагогийн Конвенцийн хэлэлцэн тохирогч аль нэг улсаас олгосон нислэгийн хөдөлгөөний удирдагчийн үнэмлэх эзэмшсэн байх;
2/      21 нас хүрсэн байх;
3/      Хяналттай агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгийн бүхээгийн хянах самбар дээр 10 цагаас доошгүй хугацаагаар ажилласан байх;
4/      нислэгийн удирдагчийн ажил үүрэгт хамаарал бүхий дараах сэдвүүдийг багтаасан сургалтад амжилттай хамрагдсан байна. Үүнд :
/i/      иргэний нисэхийн хууль, дүрэм;
/ii/    нислэгийн хөдөлгөөний удирдлагын тоног төхөөрөмж: ажиллах зарчим, ашиглалт, хязгаарлалт;
/iii/  агаарын хөлгийн тухай ерөнхий ойлголт: нислэгийн зарчим, агаарын хөлөг, хөдөлгүүр болон систем, тоног төхөөрөмжийн ажиллагааны ерөнхий зарчим, техникийн үзүүлэлтүүд;
/iv/  хүний хүчин зүйл: нислэгийн хөдөлгөөний удирдлагын aжлын үүрэг хариуцлага, ажлын ачаалал, хүний чадвар, боломж, хүмүүсийн хоорондын харилцааны асуудлууд гэх мэт.
/v/    цаг уурын мэдээлэл: аэронавигацийн цаг уур, цаг уурын баримт, мэдээллийг хүлээн авч зөв хэрэглэх, нислэгийн үйл ажиллагаа, аюулгүй байдалд нөлөөлөх цаг агаарын өөрчлөлтийн эх үүсвэр, онцгой шинж чанар, өндрийн хэмжигдэхүүн;
/vi/  навигаци: агаарын зай дахь навигацийн үндсэн зарчим, агаарын хөлгийн болон газрын навигацийн систем, ил харааны зарчим, тэдгээрийн хязгаарлалт болон нарийвчлал, тоног төхөөрөмж;
/vii/                        ажлын горим: нислэгийн хөдөлгөөний удирдлага, харилцаа холбоо, радио холбоо, нислэгийн холбооны хэллэг (чиглэлийн болон чиглэлийн бус нислэг, онцгой нөхцөл байдлын), аэронавтикийн бичиг баримтыг ашиглах, нислэгийн аюулгүй байдлын дадлага.
5/      Зэрэглэл тогтоолгоход тавигдах шаардлагууд (сургалт, дадлага, туршлага)-ыг хангасан, нислэгийн хөдөлгөөний удирдагчийн үүргийг зохих ёсоор гүйцэтгэх чадвартайгаа харуулсан байх.
(б)   Чикагогийн Конвенцийн хэлэлцэн тохирогч аль нэг улсаас олгосон нислэгийн удирдагчийн үнэмлэх эзэмшигчийг энэ зүйлийн (а) хэсгийн 4-т заасан агаарын хөлгийн тухай ерөнхий мэдлэг, цаг уур, навигацийн сэдвээр шалгалт өгсөнд тооцно.
65.16    Эрх
Үнэмлэх эзэмшигч нь тогтоогдсон зэрэглэлийн дагуу ажиллах эрхтэй.
65.17    Ажлын дадлага, туршлагад тавигдах шаардлага
Нислэгийн хөдөлгөөний удирдагчийн үнэмлэх эзэмшигч нь зэрэглэл олгогдсоноос хойш 1 жилийн хугацаанд тухайн зэрэглэлийн дагуу ажиллаагүй бол эрхээ дахин сэргээхийн тулд 65.15-ын (a) хэсгийн 4/-ийн (vii)-д заасан шаардлагыг хангасан байна.
  Г Бүлэг. Нислэгийн үйлчилгээний операторын үнэмлэх 65.18    Үнэмлэх авахад тавигдах шаардлагууд
(а)   Нислэгийн үйлчилгээний операторын үнэмлэх авахаар хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/      нислэгийн үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан байх;
2/      хяналттай агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгийн бүхээгийн хянах самбар дээр 10 цагаас доошгүй хугацаагаар ажилласан байх;
3/      нислэгийн үйлчилгээний операторын үүрэгт хамаарах дараах сэдвүүдээр шалгалт өгч хангалттай үнэлгээ авсан байна. Үүнд :
/i/      иргэний нисэхийн хууль, дүрэм;
/ii/    нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ерөнхий мэдлэг: Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдэх нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ;
/iii/  үйл ажиллагааны горим: нислэгийн холбооны хэллэг, теле холбооны сүлжээний ажиллагаа;
/iv/  хүний хүчин зүйл: нислэгийн хөдөлгөөний удирдлагын aжлын үүрэг хариуцлага, ажлын ачаалал, хүний чадвар, боломж, хүмүүсийн хоорондын харилцааны асуудлууд гэх мэт;
/v/    телехолбооны тоног төхөөрөмж: ажиллах зарчим, аэронавигацийн мэдээллийн хэлбэр, aшиглах зарчим.
4/      дараах зүйлийг хамарсан, Нислэгийн үйлчилгээний операторын үүргийг гүйцэтгэх чадвараа харуулсан байх:
/i/      ашиглаж байгаа теле холбооны тоног төхөөрөмжийг ажиллуулах;
/ii/    аэронавигацийн мэдээллийг түргэн шуурхай, алдаагүй дамжуулах, хүлээн авах.
(б)   Энэ зүйлийн (а) хэсгийн 3 дугаарт заасан шалгалтыг доорх байгууллагууд авна:
1/      ® ИНД-172-ын дагуу гэрчилгээ эзэмшсэн НХҮ-ний байгууллага; буюу
2/      ИНД-141-ийн дагуу гэрчилгээ эзэмшсэн нислэгийн хөдөлгөөний сургалтын байгууллага.
65.19    Эрх, үүрэг
(а)   Нислэгийн үйлчилгээний операторын үнэмлэх эзэмшигч нь нислэгийн үйлчилгээний операторын зэрэглэл тогтоолгох эрхтэй.
(б)   Үнэмлэх эзэмшигч нь нислэгийн үйлчилгээний дадлагыг НХҮ-ний багшлах зэрэглэлтэй ажилтны шууд удирдлагад гүйцэтгэнэ.
  Д Бүлэг. Нислэгийн хөдөлгөөний удирдагчийн зэрэглэл 65.20    Зэрэглэл авахад тавигдах шаардлага
(а)   Нислэгийн хөдөлгөөний удирдагчийн зэрэглэл авахаар хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/      нислэгийн хөдөлгөөний удирдагчийн үнэмлэхтэй байх;
2/      холбогдох сургалтад хамрагдаж дараах сэдвээр хангалттай үнэлгээ авсан байх:
/i/      нислэгийн ахлах удирдагчийн зэрэглэл: энэ хэсгийн 2/-ын (ii), (iii), (iv)-т заасан зэрэглэлийн дагуу 6-аас доошгүй жил ажилласан байх;
/ii/    аэродромын удирдлагын зэрэглэл: аэродромын байрлал, зохион байгуулалт, ил харааны тоноглол, агаарын зайн бүтэц, холбогдох хууль, дүрэм, ажлын горим, мэдээллийн эх үүсвэр, нислэгийн удирдлагын тоног төхөөрөмж, тэдгээрийн ашиглалт, орон нутгийн онцлог, агаарын хөдөлгөөний тодорхойлолт, цаг агаарын үзэгдэл, онцгой нөхцөл, эрэн хайх, авран туслах ажлын төлөвлөгөө;
/iii/  ойртолтын бүсийн удирдлага болон контролийн удирдлагын зэрэглэл: агаарын зайн бүтэц зохион байгуулалт, холбогдох хууль, дүрэм, аэронавигацийн тоног төхөөрөмж, тэдгээрийн хүчин чадал, орон нутгийн онцлог, агаарын хөдөлгөөний тодорхойлолт, цаг агаарын үзэгдэл, аэродромын бүсийн нислэг үйлдэх заавар, онцгой нөхцөл, эрэн хайх, авран туслах ажлын төлөвлөгөө;
/iv/  автомат хамаарагчийн удирдлагын зэрэглэл: дээрх (iii)-т заасан зүйлүүд, мөн талбайн удирдлагын автомат хамаарагчийн удирдлагын систем, холбогдох тоног төхөөрөмж, ашиглалтын заавар, контролийн удирдлагын автомат хамаарагчийн удирдлагыг хангах ажлын горим, үүнд хамаарах нислэг үйлдэх заавар.
3/      нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний багшлах зэрэглэлтэй этгээдийн шууд удирдлагад ажиллаж дараах туршлагыг хуримтлуулсан байна:
/i/      аэродромын удирдлагын зэрэглэл эзэмшигчийн хувьд шаардагдах аэродром дээр аэродромын удирдлагын үйлчилгээг 90-ээс доошгүй цаг, эсхүл 1 сарын хугацаагаар гүйцэтгэсэн байх;
/ii/    ойртолтын бүсийн удирдлага, контролийн удирдлага, эсхүл автомат хамаарагчийн удирдлагын зэрэглэл эзэмшигчийн хувьд шаардагдах ажлын байранд аэродромын бүсийн, контролийн, автомат хамаарагчийн удирдлагын үйлчилгээг 180-аас доошгүй цаг, эсхүл 3 сарын хугацаагаар гүйцэтгэсэн байх;
4/      тухайн зэрэглэлд хамааралтай, энэ хэсгийн 2 дугаарт заасан сэдвээр дараах байгууллагаас авсан шалгалтыг амжилттай өгсөн байна:
/i/      ИНД-172-ын дагуу гэрчилгээ эзэмшсэн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага;
/ii/    ИНД-141-ийн дагуу гэрчилгээ эзэмшсэн Нислэгийн хөдөлгөөний сургалтын байгууллага;
5/      нислэгийн хөдөлгөөний удирдлагыг аюулгүй, шуурхай гүйцэтгэх болон нөхцөл байдалд үнэлгээ өгөх чадвараа ажлын байран дээр шалгуулсан байна.
(б)   Эзэмшиж буй зэрэглэлээ бататгах, нэмэлт зэрэглэл авахын тулд дараах шаардлагыг хангасан байна:
1/      энэ зүйлийн (a)-гийн 2-т заасан сургалтад амжилттай хамрагдсан байх;
2/      энэ зүйлийн (a)-гийн 5-д заасан шаардлагыг хангасан байх.
65.21    Дүгнэлт гаргах
(а)   Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний зэрэглэл авахаар хүсэлт гаргагч энэ дүрмийн 65.20-ын (а)-гийн шаардлагыг хангасан гэж үзвэл сургалт хариуцсан багш нь шинээр эзэмшсэн зэрэглэл, ажлын байрыг дараах байдлаар тодорхойлж ИНЕГ-т ирүүлнэ:
н………………………… нь ИНД-65-ын … бүлэгт заасан нислэгийн удирдагчийн ............................................ зэрэглэл олгоход тавигдах шаардлагыг хангасан болохыг тодорхойлов.
Гарын үсэг ……………..…………..
(б)   Эзэмшиж буй зэрэглэлээ баталгаажуулах, нэмэлт зэрэглэл авахаар хүсэлт гаргагч энэ дүрмийн 65.20-ын (а)-гийн шаардлагыг хангасан гэж үзвэл сургалт хариуцсан багш нь өмнө нь эзэмшиж байсан болон шинээр эзэмшсэн зэрэглэлийн талаар энэ зүйлийн (a) хэсэгт заасны дагуу тодорхойлон ИНЕГ-т ирүүлнэ.
65.22    Эрх, үүрэг
(а)   Нислэгийн удирдагчийн зэрэглэл тус бүр нь дараах эрх, үүргийг тодорхойлно:
1/      Нислэгийн ахлах удирдагчийн зэрэглэл эзэмшигч нь ээлжийн ажлыг удирдан зохион байгуулна;
2/       Аэродромын удирдлагын зэрэглэл эзэмшигч нь үйлчилгээ явагдах тухайн аэродромыг нислэгийн хөдөлгөөний удирдлагаар хангана;
3/      Ойртолтын бүсийн удирдлагын зэрэглэл эзэмшигч нь үйлчилгээ явагдах ойртолтын бүсийн нислэгийн хөдөлгөөнийг удирдлагаар хангана;
4/      Контролийн удирдлагын зэрэглэл эзэмшигч нь тогтоогдсон агаарын зай буюу агаарын замын дагуу нислэгийн хөдөлгөөний удирдлагаар хангаж, зохицуулалт хийнэ;
5/      Автомат хамаарагчийн хяналтын удирдлагын зэрэглэл эзэмшигч нь автомат хамаарагчийн төхөөрөмж ашиглан тогтоогдсон агаарын зайг хяналтын удирдлагаар хангана;
(б)   Зэрэглэл эзэмшигч нь тухайн зэрэглэлийн дагуу үүрэг гүйцэтгэж эхлэхийн өмнө холбогдох бүх мэдээлэлтэй танилцсан байна.
65.23    (R) 65.23.      Дадлага, туршлагад тавигдах шаардлага
(а) Зэрэглэл эзэмшигч нь энэ дүрмийн дагуу олгогдсон зэрэглэлээрээ тухайн ажлын байранд сүүлийн 28 хоногийн дотор 5-аас доошгүй цагийн хугацаагаар             гадны хяналтгүйгээр үүрэг гүйцэтгээгүй бол бие дааж ажиллах чадвараа дахин шалгуулна;
 
            (б) Зэрэглэл эзэмшигч нь энэ дүрмийн дагуу олгогдсон зэрэглэлээрээ тухайн ажлын байранд сүүлийн 6 сар үүрэг гүйцэтгээгүй бол бие даан ажиллахын өмнө 65.20-ын (а)-гийн 4/, 5/-ын шаардлагыг хангасан байна;
 
            (в) Зэрэглэл эзэмшигч нь ИНД-172-ын дагуу гэрчилгээжсэн НХҮ-ний байгууллагын, эсхүл ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн сургалтын байгууллагын дадлагажуурт сард 8-аас доошгүй цагийн сургалтад хамрагдсан байна.
 
Е Бүлэг. Нислэгийн үйлчилгээний операторын зэрэглэл 65.24    Зэрэглэл авахад тавигдах шaардлага
(а)   Нислэгийн үйлчилгээний операторын зэрэглэл авах, баталгаажуулах, нэмэлт зэрэглэл авахаар хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/      нислэгийн үйлчилгээний операторын үнэмлэхтэй байх;
2/      ИНД-172-ын дагуу гэрчилгээжсэн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, эсхүл ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн нислэгийн хөдөлгөөний сургалтын байгууллагаас явуулсан сургалтад хамрагдаж амжилттай төгссөн байх;
3/      ажил үйлчилгээ явуулах болон нөхцөл байдалд үнэлгээ өгөх чадвар, тухайн зэрэглэлд хамаарах нэгж дээр нислэгийн үйлчилгээ явуулах чадвараа багшлах зэрэглэлтэй ажилтанд шалгуулсан байх.
65.25    Дүгнэлт гаргах
(а)   Нислэгийн үйлчилгээний операторын зэрэглэл авахаар хүсэлт гаргагч энэ дүрмийн 65.24-т заасан шаардлагыг хангасан гэж үзвэл сургалт хариуцсан багш нь ИНЕГ-т дараах тодорхойлолтыг гаргана:
н ………………………………………. нь ИНД-65-ын …. бүлэгт заасан нислэгийн үйлчилгээний операторын зэрэглэл олгоход тавигдах шаардлагыг хангасан болохыг тодорхойлов.
Гарын үсэг ……………………………..
(б)   Эзэмшиж буй зэрэглэлээ баталгаажуулах, нэмэлт зэрэглэл авахаар хүсэлт гаргагч энэ дүрмийн 65.24-ын (а)-гийн шаардлагыг хангасан гэж үзвэл сургалт хариуцсан багш нь энэ зүйлийн (a)-д заасан дүгнэлтийг ИНЕГ-т гаргана.
65.26    Эрх, үүрэг
(а)   Нислэгийн үйлчилгээний операторын зэрэглэл нь дараах эрх, үүргийг тодорхойлно:
1/      Аэронавигацийн нислэгийн мэдээллийн зэрэглэл эзэмшигчийн хувьд, аэродромын бэлэн байдал, газрын навигацийн тоног төхөөрөмжийн бэлэн байдал, нислэгийн бусад мэдээллийг холбогдох аэродромд хүргэх;
2/      Орон нутгийн нислэгийн мэдээллийн зэрэглэл эзэмшигчийн хувьд, аэродромын нислэгийн мэдээллийн үйлчилгээг холбогдох нислэгийн чиглэлийн дагуу мэдэгдэх .
(б)   Оператор нь тухайн зэрэглэлд хамаарах үүргийг гүйцэтгэж эхлэхийн өмнө холбогдох бүх мэдээлэлтэй танилцсан байна.
65.27    Дадлага, туршлагад тавигдах шаардлага
(а)   Зэрэглэл эзэмшигч нь энэ дүрмийн дагуу зэрэглэл тогтоолгосноос хойш тухайн ажлын байранд 28 хоног, нэг ээлжийн хугацаанд 5-аас доошгүй цагийн хугацаагаар гадны хяналтгүйгээр үүрэг гүйцэтгээгүй бол бие дааж үүрэг биелүүлэх чадвараа дахин шалгуулна.
(б)   Зэрэглэл эзэмшигч нь тухайн зэрэглэлийг тогтоолгосноос хойш ажлын байранд 6 сар үүрэг гүйцэтгээгүй бол бие дааж ажиллахын өмнө 65.24-ын (a)-гийн 3-ын шаардлагыг хангасан байна.
  Ж Бүлэг. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний багшлах зэрэглэл 65.28    Зэрэглэл авахад тавигдах шaардлага
(а)   Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний багшийн зэрэглэл тогтоолгохоор хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/      нислэгийн хөдөлгөөний удирдагчийн үнэмлэхтэй байх;
2/      нислэгийн удирдагчийн болон операторын үүргийг 3-аас доошгүй жил гүйцэтгэсэн байх;
3/      ИНД-172-ын дагуу гэрчилгээжсэн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, эсхүл ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн нислэгийн хөдөлгөөний сургалтын байгууллагын явуулсан сургалтад хамрагдаж амжилттай төгссөн байх;
4/      ИНЕГ-аас хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтыг өгч, дадлагаа шалгуулахын хамт тухайн зэрэглэлд заасан эрх, үүргийг гүйцэтгэх ур чадвараа харуулсан байх.
(б)   Энэ зүйлийн (а) хэсгийн 4/-т заасан шалгалтыг дараах байгууллага авна:
1/      ИНД-172-ын дагуу гэрчилгээжсэн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага;
2/      ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн нислэгийн хөдөлгөөний сургалтын байгууллага.
(в)   Энэ дүрэм хүчин төгөлдөр болохоос өмнө 65.29-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлж байсан этгээдийг энэ зүйлийн (а)-ийн шаардлагыг хангасан гэж үзнэ.
65.29    Эрх, үүрэг
(а)   Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний багшлах зэрэглэл эзэмшигч нь дараах бүрэн эрхтэй:
1/      нислэгийн хөдөлгөөний ажилтанд багшлах;
2/      сургалтад хамрагдсан нислэгийн хөдөлгөөний ажилтан болон эрхээ сэргээх зорилгоор нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ гүйцэтгэж буй ажилтанд шууд хяналт тавих;
3/      Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний зэрэглэл тогтоох, хүчинтэй хугацааaг тодорхойлох.
(б)   Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний багшлах зэрэглэл эзэмшигч нь :
1/       Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах үнэмлэх, зэрэглэлтэй байна;
2/      Энэ зүйлийн (а) хэсэгт заасан бүрэн эрхийг ИНД-172-ын дагуу гэрчилгээжсэн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, эсхүл ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн нислэгийн хөдөлгөөний сургалтын байгууллага тус тус гүйцэтгэнэ;
3/      Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний үнэмлэх, зэрэглэл олгох, тэдгээрийг баталгаажуулахын тулд:
/i/      нислэгийн удирдагчийн үүргийг 3-аас доошгүй жил гүйцэтгэсэн, эсхүл нислэгийн үйлчилгээний операторын үнэмлэхтэй байна;
/ii/    өмнөх 13 сарын хугацаанд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний шалгах зэрэглэлтэй этгээдэд холбогдох шалгалтыг өгч, дадлагаа шалгуулахын хамт тухайн бүрэн эрхийг эдлэх ур чадвараа харуулсан байна.
(в)   Багшлах зэрэглэл эзэмшигч нь ажил үүргээ гүйцэтгэх үедээ эрүүл мэндийн гэрчилгээтэй байх шаардлагатай.
З Бүлэг. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний шалгах зэрэглэл 65.30    Зэрэглэл авахад тавигдах шaардлага
(а)   Нислэгийн хөдөлгөөний шалгагчийн зэрэглэл авахаар хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/      нислэгийн хөдөлгөөний удирдагчийн үнэмлэхтэй байх;
2/      R нислэгийн удирдагчийн үүргийг 6-аас доошгүй жил гүйцэтгэсэн байх;
3/      ИНЕГ-ын шалгах эрх бүхий байцаагчид шалгах үүрэг гүйцэтгэх чадвараа шалгуулсан байх.
(б)   Энэ дүрэм хүчин төгөлдөр болохоос өмнө энэ дүрмийн 65.31-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлж байсан этгээдийг энэ зүйлийн (а)-гийн шаардлагыг хангасан гэж үзнэ.
65.31    Эрх, үүрэг
(а)   Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний шалгах зэрэглэл эзэмшигч нь дараах эрхтэй:
1/      Нислэгийн хөдөлгөөний удирдагчийн үнэмлэх олгох, эрх сэргээх, баталгаажуулах зорилго бүхий аман болон бичгийн шалгалт авах, дадлагыг шалгах, дүгнэлт гаргах;
2/      Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний багшлах зэрэглэл тогтоох зорилго бүхий аман болон бичгийн шалгалт авах, дадлагыг шалгах, дүгнэлт гаргах.
(б)   Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний шалгах зэрэглэл эзэмшигч нь:
1/      холбогдох зэрэглэл бүхий нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний үнэмлэхтэй байна;
2/      ИНД-172-ын дагуу гэрчилгээжсэн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, эсхүл ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн нислэгийн хөдөлгөөний сургалтын байгууллагын хүрээнд шалгалт авах эрхтэй байна;
3/      өмнөх 13 сарын хугацаанд ИНЕГ-ын шалгах эрх бүхий ажилтанд холбогдох шалгалт өгч, дадлагаа шалгуулахын хамт шалгах эрх, үүргийг хэрэгжүүлэх чадвараа харуулна.
(в)   Шалгах зэрэглэл эзэмшигч нь ажил үүргээ гүйцэтгэх үедээ эрүүл мэндийн гэрчилгээтэй байх шаардлагатай.
(R) Хавсралт А. Шилжилтийн үеийн зохицуулалт
Энэ дүрэм батлагдахаас өмнө олгогдсон үнэмлэх эзэмшигчийг энэхүү дүрмийн шаардлагыг хангасанд тооцно.