A

A

A

Бүлэг: 1979
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ -66
АГААРЫН ХӨЛГИЙН ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫГ ҮНЭМЛЭХЖҮҮЛЭХ
Энэ дүрэм ДБ-ийн сайдын 2001 оны 75 тоот тушаалаар батлагдаж, 2001 оны 6-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд: /нэмэлт, өөрчлөлт хийгдээгүй/
 
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ                                                                                             3
66.1         Зорилго                                                                                                                   3
66.2         Тодорхойлолт                                                                                                      3
66.3         Үнэмлэх, зэрэглэл                                                                                               3
66.4         Өргөдөл гаргах                                                                                                    3
66.5         Үнэмлэх, зэрэглэл, тусгай эрх олгох                                                         4
66.6         Үнэмлэхний хугацаа                                                                                           5
66.7         Шалгалт                                                                                                                 5
66.8         Шалгалтын үед хориглох зүйлс                                                                   6
66.9         Мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн ажилтанд хүлээлгэх хариуцлага                                                                                     6
66.10    Техник үйлчилгээний ажилтны эрүүл мэндэд тавигдах шаардлага                                                                                                                                     6
Б БҮЛЭГ. АГААРЫН ХӨЛГИЙН ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХ                                                                                                                                   7
66.11    Үнэмлэх авахад тавигдах шаардлагууд                                                    7
66.12    Эрх, үүрэг                                                                                                                8
66.13    Дадлага туршлагад тавигдах шаардлагууд                                          8
 
В БҮЛЭГ. АГААРЫН ХӨЛГИЙН ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ
ЗЭРЭГЛЭЛ                                                                                                                           9
66.14    Зэрэглэл авахад тавигдах шаардлагууд                                                  9
66.15    Зэрэглэлийн дагуу олгогдох эрх                                                                 10
 
Г БҮЛЭГ. ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУСГАЙ ЭРХ                                                            10
66.16    Тусгай эрх авахад тавигдах шаардлагууд                                               10
66.17    Эрх, үүрэг                                                                                                                10
 
Д БҮЛЭГ. АГААРЫН ХӨЛӨГ, ТҮҮНИЙ ЭД АНГИЙГ ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ГАРГАХ ЭРХ                                                                                                             11
66.18    Агаарын хөлөг, түүний эд ангийг техник үйлчилгээнээс гаргах эрх олгоход тавигдах шаардлагууд                                                                         11
66.19    Эрх, үүрэг                                                                                                                12
66.20    Дадлага туршлагад тавигдах шаардлагууд                                          12
 
Хавсралт А – Шилжилтийн үеийн зохицуулалт                                               12
Хавсралт Б – Зэрэглэл                                                                                                  13
Хавсралт В – Нэмэлт эрх                                                                                            13
 
 
 
 
 
 
 
Дэд бүтцийн сайдын 2001 оны 75 тоот тушаалын хавсралт
АГААРЫН ХӨЛГИЙН ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
АЖИЛТНЫГ ҮНЭМЛЭХЖҮҮЛЭХ
 
А Бүлэг. Ерөнхий зүйл 66.1         Зорилго      
Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтанд мэргэжлийн үнэмлэх, зэрэглэл, тусгай эрх олгоход тавигдах шаардлага, үнэмлэх, зэрэглэл, тусгай эрхийн хүрээнд эдлэх эрх, үүргийг тогтооход энэ дүрмийн зорилго оршино.
66.2         Тодорхойлолт
"Тусгай эрх" гэж агаарын хөлөг, түүний эд ангид тусгай зориулалтын багаж хэрэгсэл, тоноглол ашиглан техник үйлчилгээ, үзлэг гүйцэтгэх эрхийг хэлнэ.
66.3         Үнэмлэх, зэрэглэл
(а)   Энэ дүрмээр дараах ангиллын үнэмлэх олгож, зэрэглэл тогтооно:
1/      үнэмлэх -
/i/      онгоц;
/ii/    нисдэг тэрэг;
2/      хавсралт Б-д заасан зэрэглэл.
(б)   Энэ зүйлийн (а) хэсгийн 1/-д заасан үнэмлэх эзэмшигчид техник үйлчилгээний тусгай эрх болон агаарын хөлөг, түүний эд ангийг техник үйлчилгээнээс гаргах эрх олгож болно.
66.4         Өргөдөл гаргах
(а)   Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх, үнэмлэхний нэмэлт ангилал, техник үйлчилгээний тусгай эрх авахаар өргөдөл гаргагч (цаашид өргөдөл гаргагч гэх) нь ИНЕГ-066/01 маягтыг бөглөж, төлбөрийн баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ.
(б)   Агаарын хөлөг, түүний эд ангийг техник үйлчилгээнээс гаргах эрх авахаар өргөдөл гаргагч нь ИНЕГ-066/03 маягтыг бөглөж, төлбөрийн баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ.
(в)   Өргөдөл гаргагч нь Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч аль нэг улсаас олгосон хүчин төгөлдөр үнэмлэх, гэрчилгээтэй бол энэ зүйлийн (а) хэсэг, эсхүл (б) хэсэгт заасан маягтыг бөглөж үнэмлэх, гэрчилгээгээ хавсаргасан байна.
(г)   Энэ дүрмийн Хавсралт Б-д заасан зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь ИНЕГ-066/02 маягтыг бөглөж, төлбөрийн баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ.
66.5         Үнэмлэх, зэрэглэл, тусгай эрх олгох
(а)   ИНЕГ нь дараах шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид энэ дүрмийн дагуу үнэмлэх, зэрэглэл, тусгай эрх олгоно :
1/      өргөдлийг өөрийн биеэр гаргасан байх;
2/      үнэмлэх, зэрэглэл, тусгай эрхийн дагуу үүрэг гүйцэтгэхийн тулд монгол (англи) хэлээр унших, ойлгох чадвартай байх;
3/      үнэмлэх, зэрэглэл, тусгай эрх олгоход холбогдох, энэхүү дүрэмд заагдсан бусад шаардлагыг хангасан байх;
4/      үнэмлэх, зэрэглэл, тусгай эрх олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй байх.
(б)   ИНЕГ нь Чикагогийн Конвенцийн хэлэлцэн тохирогч аль нэг улсаас олгосон хүчин төгөлдөр үнэмлэх гэрчилгээг үндэслэн дараах шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид үнэмлэх, зэрэглэл, тусгай эрх олгож болно:
1/      өргөдлийг тухайн үнэмлэх, гэрчилгээг эзэмшигч өөрийн биеэр гаргасан байх;
2/      үнэмлэх, зэрэглэл, тусгай эрх олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй байх;
3/      66.11-ийн (а) хэсгийн 2/, 3/-т заасан шалгалтуудыг амжилттай өгсөн байх.
66.6         Үнэмлэхний хугацаа
(а)   Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх нь үйлчлэлийг нь түр зогсоох, хүчингүй болгосноос бусад тохиолдолд хүчин төгөлдөр байна.
(б)   Техник үйлчилгээний ажилтны үнэмлэхийг 3 жилийн хугацаагаар, техник үйлчилгээний тусгай эрхийг 5 жилийн хугацаагаар тус тус олгоно.
(в)   Агаарын хөлөг, түүний эд ангийг техник үйлчилгээнээс гаргах эрхийг 5 жилийн хугацаагаар олгоно.
66.7         Шалгалт
(а) Энэ дүрмийн дагуу үнэмлэх, зэрэглэл, тусгай эрх авахаар өргөдөл гаргагч нь шалгалт өгөхдөө:
1/      биеийн байцаалт, бичиг баримтаа авч ирэх;
2/      бичгээр өгөх шалгалтад 80 хувиас доошгүй үнэлгээ авсан байх;
3/      аман шалгалтын үед холбогдох сэдвээр өөрийн мэдлэгийг бүх талаар харуулах.
(б)   Өргөдөл гаргагч нь үнэмлэх, зэрэглэл, тусгай эрх авах шалгалтад амжилттай дүн үзүүлсэн боловч, шалгалт өгсөн өдрөөс хойш 6 сарын дотор холбогдох үнэмлэх, зэрэглэл, эрхийг эдлээгүй тохиолдолд шалгалтыг дахин өгнө.
(в)   66.11-ийн (а) хэсгийн 3/-т заасан аман шалгалт өгөхийн тулд өргөдөл гаргагч нь 66.11-ийн (а) хэсгийн 2/ ба 4/-т тусгасан бичгийн шалгалт болон мэргэжлийн дадлага туршлагад тавих шаардлагыг хангасан байна.
(г)   Өргөдөл гаргагч 66.11-ийн (a) хэсгийн 3/-т заасан аман шалгалтад 3 удаа орж хангалтгүй дүн үзүүлсэн тохиолдолд хамгийн сүүлд шалгалт өгсөн өдрөөс хойш 3 сарын дотор дахин шалгалт өгөх эрхгүй.
66.8         Шалгалтын үед хориглох зүйлс
(a)   Энэ дүрмийн дагуу авч буй шалгалтын үед дараах үйлдлийг хориглоно:
1/      шалгалтын материалыг гадагш авч гарах;
2/      ямар нэгэн хэрэгсэл ашиглан шалгалтын талаар болон шалгалтын материалаас бичлэг хийх.
(б)   Энэ зүйлийн (а) хэсэгт заасан үйлдлийг гаргасан этгээдийн талаар ИНЕГ дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
1/      тухайн шалгалтад тэнцээгүйд тооцох;
2/      бүх тэнцсэн шалгалтын дүнг хүчингүйд тооцох;
3/      ИНД-ийн хүрээнд өгөх аливаа шалгалтад орох эрхийг нь 12 сар хүртэл хугацаагаар хасах;
4/      энэ дүрмээр олгогдсон аливаа үнэмлэх, зэрэглэл, тусгай эрхийг хураах буюу үйлчлэлийг нь түр зогсоох.
66.9         Мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн ажилтанд хүлээлгэх хариуцлага
Техник үйлчилгээний ажилтан ажлын байранд мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд тухайн ажилтны үнэмлэхийг хураах буюу үйлчлэлийг нь түр түдгэлзүүлэх арга хэмжээ авна.
66.10    Техник үйлчилгээний ажилтны эрүүл мэндэд тавигдах шаардлага
Техник үйлчилгээний ажилтны үнэмлэх эзэмшигч (цаашид үнэмлэх эзэмшигч гэх) нь өөрийн эрүүл мэндийн байдал муудсан, эсхүл муудаж байгаагаа мэдсэн тохиолдолд, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн үнэмлэхний дагуу олгогдсон аливаа эрхээс сайн дураар татгалзана.
Б Бүлэг. Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх 66.11     Үнэмлэх авахад тавигдах шаардлагууд
(а)   Үнэмлэх авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагуудыг хангасан байна:
1/      21 нас хүрсэн байх;
2/      иргэний нисэхийн хууль тогтоомж, тухайн ангиллын агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үүрэгтэй холбогдол бүхий, ИНЕГ-аас хүлээн зөвшөөрөгдсөн бичгийн шалгалтыг амжилттай өгсөн байх;
3/      аман шалгалт (үнэмлэх эзэмшигчийн хүлээх үүрэг, хариуцлагыг ухамсарласан байдал болон өөрийн дадлага туршлагын талаар)-д хангалттай дүн үзүүлсэн байх;
4/      мэргэжил, дадлагын хувьд дараах шаардлагуудын аль нэгийг хангасан байх:
/i/      нисэхийн чиглэлээр техникийн зохих боловсрол эзэмшсэн, агаарын хөлгийн их бие, хөдөлгүүр, эсхүл холбооны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, өөрчлөлтийг хийхэд ашиглагддаг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал дээр 12 сараас доошгүй хугацаагаар ажилласан байх;
/ii/    техникийн зохих боловсрол эзэмшсэн, агаарын хөлгийн их бие, хөдөлгүүр, эсхүл холбооны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, өөрчлөлтийг хийхэд ашиглагддаг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал дээр 36 сараас доошгүй хугацаагаар ажилласан байх;
/iii/  энэ хэсгийн (i), (ii), (iv) дахь заалтад хамаарахгүй этгээдийн хувьд агаарын хөлгийн их бие, хөдөлгүүр, эсхүл холбооны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, өөрчлөлтийг хийхэд ашиглагддаг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал дээр 72 сараас доошгүй хугацаагаар ажилласан байх;
/iv/  ИНД-141-ийн дагуу иргэний нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ эзэмшигчийн зохион байгуулсан сургалтад 36 сараас доошгүй хугацаагаар хамрагдсан байх.
(б)   Үнэмлэх эзэмшигч нэмэлт ангилал эзэмшихийг хүсвэл энэ зүйлийн (а) хэсгийн 2/ дугаарт заасан шалгалтыг өгсөн байхын хамт, мөн дараах шаардлагуудыг хангасан байна:
1/      техник үйлчилгээний ажилтны үнэмлэх авснаас хойш 5 хүртэл жил ажилласан тохиолдолд тухайн ангиллаар 24 сар ажилласан сургалт-дадлагатай байх.
2/      техник үйлчилгээний ажилтны үнэмлэх авснаас хойш 5 болон түүнээс дээш жил ажилласан тохиолдолд тухайн ангиллаар 12 сар ажилласан сургалт-дадлагатай байх.
(в)   Үнэмлэх эзэмшигч нь энэ зүйлийн (б) хэсгийн 1/, 2/-т заасан шаардлагыг хангахын тулд агаарын хөлөг, түүний эд ангийн тухайн ангилал дээр 66.12-ын (а) хэсэгт заасан эрхийг эдлэхгүй.
66.12    Эрх, үүрэг
(а)   Үнэмлэх эзэмшигч нь үнэмлэхэнд заагдсан зэрэглэл, эрхийн хүрээнд техник үйлчилгээг гүйцэтгэх, эсхүл хянах эрхтэй.
(б)   Үнэмлэх эзэмшигч нь дараах шаардлагыг хангаагүй бол энэ зүйлийн (а) хэсэгт заасан эрхийг эдлэхгүй:
1/      тухайн агаарын хөлөг, түүний эд ангид тохирох зэрэглэлгүй; эсхүл
2/      хавсралт В-д заасан нэмэлт эрхгүй бол.
(в)   Үнэмлэх эзэмшигч нь тусгай зориулалтын шалгах тоног төхөөрөмжийг ашиглах сургалтад хамрагдаагүй бол хавсралт В-д заасан нэмэлт эрхийг эдлэхгүй.
66.13    Дадлага туршлагад тавигдах шаардлагууд
Үнэмлэх эзэмшигч нь өмнөх 24 сарын туршид дараах шаардлагуудыг хангаагүй тохиолдолд үнэмлэхний дагуу олгогдох эрхийг эдлэхгүй:
1/      6 ба түүнээс дээш сарын хугацаагаар:
/i/      үнэмлэхний дагуу олгогдох эрхийг эдэлсэн; эсхүл
/ii/    олгогдсон зэрэглэлийн хүрээнд агаарын хөлгийн техник үйлчилгээнд хяналт тавьж ажилласан;
2/      эрх бүхий сургалтын байгууллагад, олгогдсон зэрэглэлийнхээ хүрээнд техникийн сургалтад хамрагдсан,
3/      аман шалгалт /үнэмлэх эзэмшигчийн хүлээх үүрэг, хариуцлагыг ухамсарласан байдал болон өөрийн дадлага туршлагын талаар/-д хангалттай дүн үзүүлсэн.
 
  В Бүлэг. Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны зэрэглэл 66.14    Зэрэглэл авахад тавигдах шаардлагууд
Энэ дүрмийн дагуу Хавсралт Б-д заасан зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагуудыг хангасан байна:
1/      агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэхтэй байх;
2/      тухайн зэрэглэлийн хувьд тухайн ангиллын агаарын хөлөг, түүний эд анги дээр 6 сараас доошгүй хугацаагаар ажилласан дадлагатай байх;
3/      энэхүү шаардлагын хүрээнд -
/i/      ИНЕГ-аас авах шалгалтад хангалттай дүн үзүүлсэн байх; эсхүл,
/ii/    тухайн зэрэглэлийн хувьд агаарын хөлөг, түүний эд ангийн маягт хамааралтай дараах аль нэг сургалтад хамрагдсан байх:
-   ИНД-141-ийн дагуу иргэний нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ эзэмшигчийн зохион байгуулсан сургалтад; эсхүл
-   тухайн агаарын хөлөг, түүний эд ангийг үйлдвэрлэгчээс зохион байгуулсан сургалтад; эсхүл
-   хэлэлцэн тохирогч аль нэг улсын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөгдсөн сургалтад.
66.15    Зэрэглэлийн дагуу олгогдох эрх
ИНД-145.3-т заасан шаардлагын хүрээнд, зэрэглэл нь үнэмлэх эзэмшигчид тухайн зэрэглэлд заасан агаарын хөлөг, түүний эд ангийн техник үйлчилгээнд оролцох эрхийг олгоно.
  Г Бүлэг. Техник үйлчилгээний тусгай эрх 66.16    Тусгай эрх авахад тавигдах шаардлагууд
(а) Техник үйлчилгээний тусгай эрх авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагуудыг хангасан байна :
1/      ИНД-141-ийн дагуу Иргэний нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ эзэмшигчийн зохион байгуулсан сургалтад хамрагдсан байх;
2/      техник үйлчилгээ хийх тухайн маягийн агаарын хөлөг, түүний эд ангийн хувьд:
/i/      ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн сургалтад амжилттай хамрагдсан байх;
/ii/    иргэний нисэхийн тухай хуулийн холбогдох заалтуудаас тусгасан, ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн шалгалтад амжилттай дүн үзүүлсэн байх.
3/      тусгай эрх авах тухайн төрлөөр өөрийн ур чадвараа харуулсан байх.
4/      (б) Энэ зүйлийн (а) хэсэгт заасан шаардлагыг хангасан ажилтны үнэмлэх дээр тухайн техник үйлчилгээг гүйцэтгэх тусгай эрхийн тэмдэглэгээг хийнэ.
66.17    Эрх, үүрэг
Техник үйлчилгээний тусгай эрх олгогдсон этгээд нь дараах эрхийг эдэлнэ:
/i/      агаарын хөлөг, түүний эд ангийн тусгай техник үйлчилгээг гүйцэтгэх, техник үйлчилгээнээс гаргах; эсхүл
/ii/    ИНД-21-ийн Ж Бүлгийн дагуу олгогдсон тусгай ангиллын, туршилтын нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэй агаарын хөлгийн техник үйлчилгээг гүйцэтгэх, техник үйлчилгээнээс гаргах.
Д Бүлэг. Агаарын хөлөг, түүний эд ангийг техник үйлчилгээнээс гаргах эрх 66.18    Агаарын хөлөг, түүний эд ангийг техник үйлчилгээнээс гаргах эрх олгоход тавигдах шаардлагууд
Агаарын хөлөг, түүний эд ангийг техник үйлчилгээнээс гаргах эрх авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагуудыг хангасан байна:
1/      энэ дүрмийн дагуу үнэмлэх олгогдсон, мөн онгоц, нисдэг тэрэгний ангиллаар зэрэглэл тогтоогдсон байх ба өргөдөл гаргах үедээ:
/i/      уг үнэмлэхийг 60 сараас доошгүй хугацаагаар эзэмшсэн байх;
/ii/    66.13-д заасан шаардлагыг 60 сараас доошгүй хугацаанд хангаж ажилласан байх.
2/      өмнөх 24 сарын хугацаанд:
/i/      агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх эзэмшиж техник үйлчилгээний ажил гүйцэтгэж байсан; эсхүл
/ii/    агаарын хөлгийн техник үйлчилгээнд хяналт тавьж байсан.
3/      агаарын хөлгийн их биед их засвар хийхтэй холбогдсон, ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн шалгалтыг амжилттай өгсөн байх.
4/      ИНД-141-гийн дагуу нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ эзэмшигч, эсхүл ИНЕГ-аас зохион байгуулсан, агаарын хөлөг, түүний эд ангийн үзлэг хийхтэй холбогдсон бичгийн шалгалтад хангалттай дүн үзүүлж, танилцах сургалтад хамрагдсан байх.
66.19    Эрх, үүрэг
(а)   Энэ зүйлийн (б) хэсгийг харгалзан үзсэнээр, агаарын хөлөг, түүний эд ангийг техник үйлчилгээнээс гаргах эрх олгогдсон ажилтан дараах эрхийг эдэлнэ:
1/      ИНД-43-ын Д Бүлэгт заасны дагуу үндсэн засварын болон үндсэн өөрчлөлтийн гүйцэтгэл нь ИНД-21-ийн Хавсралт Г-д заасан Техникийн үзүүлэлттэй нийцэж буйг баталгаажуулах.
2/      ИНД-43-ын Г Бүлэгт заасны дагуу агаарын хөлгийн техник үйлчилгээний жилийн үзлэгийг гүйцэтгэх;
(б)   Техник үйлчилгээний ажилтан нь энэ зүйлийн (а) хэсэгт заасан эрхүүдийг агаарын хөлгийн их бие, хөдөлгүүр, сэнс, эд анги, тоног төхөөрөмжүүдийг шалгахад тохирсон техникийн өгөгдөхүүнүүд, ажлын байр, багаж хэрэгсэлгүй тохиолдолд эдлэхгүй.
66.20    Дадлага туршлагад тавигдах шаардлагууд
Агаарын хөлөг, түүний эд ангийг техник үйлчилгээнээс гаргах эрх олгогдсон этгээд нь өмнөх 12 сарын хугацаанд дараах шаардлагыг хангаагүй тохиолдолд энэ бүлгийн дагуу олгогдох эрхийг эдлэхгүй:
1/      ИНД-43-ын Г Бүлэгт заасны дагуу агаарын хөлгийн техник үйлчилгээний жилийн үзлэгийг 4-өөс доошгүй удаа гүйцэтгэсэн байх;
2/      агаарын хөлгийн үндсэн засвар болон үндсэн өөрчлөлт нь ИНД-21-ийн Хавсралт Г дахь техникийн үзүүлэлттэй нийцэж буй эсэхийг 4-өөс доошгүй удаа баталгаажуулсан байх;
3/      ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн, 8-аас доошгүй цагийн зааварчилгааг багтаасан, бататгах сургалтад амжилттай хамрагдсан байх;
4/      ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн шалгалтуудад амжилттай дүн үзүүлсэн байх.
Хавсралт А – Шилжилтийн үеийн зохицуулалт
(а)   Энэ дүрэм батлагдахаас өмнө Иргэний нисэхийн мэргэжлийн ажилтныг үнэмлэхжүүлэх дүрмийн дагуу олгогдсон агаарын хөлгийн засвар, техник үйлчилгээний мэргэжлийн үнэмлэх нь ИНЕГ-аас шинээр баталгаажуулах хүртэл хүчинтэй байна.
(б)   Агаарын хөлгийн техник үйлчилгээний мэргэжлийн үнэмлэх эзэмшигч нь агаарын хөлөг, түүний эд ангийг техник үйлчилгээнээс гаргах эрх болон техник үйлчилгээний тусгай эрхээ энэ дүрэм батлагдсанаас хойш 6 сарын дотор шинээр баталгаажуулна.
Хавсралт Б – Зэрэглэл
Энэ дүрмийн дагуу дараах үндсэн зэрэглэлүүдийг олгоно:
1.      Онгоцны хувьд :
(а) Их биеийн зэрэглэл
(б) Хүчний төхөөрөмж / хөдөлгүүрийн зэрэглэл
(в) Авионикийн зэрэглэл
(г) Цахилгааны зэрэглэл
2.      Нисдэг тэрэгний хувьд :
(а) Их биеийн зэрэглэл
(б) Хүчний төхөөрөмж / хөдөлгүүрийн зэрэглэл
(в) Авионикийн зэрэглэл
(г) Цахилгааны зэрэглэл
Хавсралт В – Нэмэлт эрх
(а)   Онгоц болон нисдэг тэрэгний ангиллын хувьд, үнэмлэх эзэмшигч нь тухайн маягийн агаарын хөлөг дээр авионик, цахилгааны зэрэглэлүүдтэй бол дараах техник үйлчилгээг хийх, эсхүл хяналт тавих болон уг техник үйлчилгээний үзлэгийг гүйцэтгэх нэмэлт эрхийг эдэлнэ:
1/      авионикийн болон хэрэглэлийн системүүдэд, ИНД-91, ИНД-125, ИНД-135-ын Ж Бүлгүүдэд заагдсаны дагуу хийгдэх үзлэг шалгалтууд;
2/      тухайн агаарын хөлөг дээр тусгай зориулалтын шалгах тоног төхөөрөмж шаардагдах цахилгааны ба хэрэглэлийн эд анги, системүүд (энд компасын систем хамаарахгүй)-ийн ажиллагааг шалгах, тохируулах, солих үйлчилгээ;
3/      цахилгаан цэнэг хуримтлуулагчид хийх техник үйлчилгээ;
4/      VHF, HF радио системийг суурилуулах, түүнд хийх техник үйлчилгээ;
5/      шуурхай үйлчилгээний үед сольж болох эд ангийг солих;
6/      шууд ба зайн уншилтын компасын тэнцүүлэх хязгаарыг хийх ба шууд уншилтын компасын эд ангийг солих.
(б)   Хүчний төхөөрөмж/хөдөлгүүрийн хувьд, үнэмлэх эзэмшигч нь тухайн маягийн хөдөлгүүрийн зэрэглэлтэй бол дараах нэмэлт техник үйлчилгээг хийх, эсхүл хяналт тавих болон техник үйлчилгээний үзлэгийг гүйцэтгэх эрхтэй:
1/      тусгай зориулалтын шалгах тоног төхөөрөмж шаардагдах хөдөлгүүрийн хэрэглэлүүдийн ажиллагааг шалгах;
2/      тусгай зориулалтын шалгах тоног төхөөрөмж шаардагдах, хөдөлгүүрт хамаарах эд ангиуд, системүүдийн ажиллагааг шалгах, тохируулах, солих үйлчилгээ;
3/      шуурхай үйлчилгээний үед сольж болох, хөдөлгүүрт хамаарах авионик эд ангийг солих.