- Нүүр
- Сайдын тушаал
- АГААРЫН ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА - ГЭРЧИЛГЭЭЖИЛТ
АГААРЫН ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА - ГЭРЧИЛГЭЭЖИЛТ
· ЭНЭ ДҮРЭМ ДБХ-ИЙН САЙДЫН 2001 ОНЫ 75 ТООТ ТУШААЛААР БАТЛАГДАЖ, 2001 ОНЫ 6-Р САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ ЭХЭЛСЭН.
· ДҮРЭМД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ:
1. ДБ-ИЙН САЙДЫН 2002 ОНЫ 268 ТООТ ТУШААЛААР ХАВСРАЛТ А. Б-Г ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСАН.
2. ЗТАЖ-ын сайдын 2005 оны 144-р тушаалаар дараах нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан:
- 119.18-ЫН 3/ ДАХЬ ЗААЛТЫГ ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСАН
- 119.49 /ШИЛЖИЛТИЙН ГЭРЧИЛГЭЭ/-Р ЗҮЙЛИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦСОН.
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 3
119.1 Зорилго 3
119.2 Тодорхойлолт 3
119.3 Ерөнхий зүйл 3
119.4 Өргөдөл гаргах 4
119.5 Гэрчилгээ олгоход тавигдах үндсэн шаардлага 4
119.6 Гэрчилгээ эзэмшигчийн эрх 5
119.7 Үйл ажиллагааны тодорхойлолт 5
119.8 Гэрчилгээний хугацаа 6
119.9 Үйл ажиллагаагаа зогсоох 6
119.10 Гэрчилгээний хугацааг сунгах 6
Б БҮЛЭГ. АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН ГЭРЧИЛГЭЭ ЭЗЭМШИХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД 7
119.11 Боловсон хүчинд тавигдах шаардлага 7
119.12 Мэргэжлийн ур чадварт тавигдах шаардлагууд 8
119.13 Хангалтад тавигдах шаардлагууд 9
119.14 Шалгах нислэг 9
119.15 Техник үйлчилгээний талаар хүлээх хариуцлага 9
119.16 Техник үйлчилгээний хөтөлбөр 10
119.17 Бичиг баримтууд 11
119.18 Боловсон хүчний бүртгэл 11
119.19 Хангалтын тухай мэдээлэл 12
119.20 Нислэгийн хяналт ба зөвшөөрөл 12
119.21 Бүртгэгдээгүй нислэгт мөрдөх систем 12
119.22 Агаарын тээвэрлэгчийн аюулгүй байдлын хөтөлбөр 13
119.23 Үйл ажиллагааны журам тогтоох 13
119.24 Чанарын дотоод баталгаажуулалт 13
119.25 Үйл ажиллагааны зааварт тавигдах шаардлага 15
В БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ХӨЛГӨӨР ТЭЭВЭР ЭРХЛЭГЧ - ГЭРЧИЛГЭЭЖИЛТЭД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД 17
119.26 Боловсон хүчинд тавигдах шаардлага 17
119.27 Мэргэжлийн ур чадварт тавигдах шаардлагууд 18
119.28 Хангалтад тавигдах шаардлагууд 19
119.29 Шалгах нислэг 19
119.30 Техник үйлчилгээний талаар хүлээх хариуцлага 19
119.31 Техник үйлчилгээний хөтөлбөр 20
119.32 Бичиг баримтууд 21
119.33 Боловсон хүчний бүртгэл 21
119.34 Хангалтын тухай мэдээлэл 22
119.35 Нислэгийн хяналт ба зөвшөөрөл 22
119.36 Бүртгэгдээгүй нислэгт мөрдөх систем 22
119.37 Үйл ажиллагааны журам тогтоох 23
119.38 Удирдлага зохион байгуулалтын систем 23
119.39 Үйл ажиллагааны зааварт тавигдах шаардлага 24
Г БҮЛЭГ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГУУД 25
119.40 Гэрчилгээ эзэмшигчийн үндсэн үүрэг 25
119.41 Нислэгийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагууд 25
119.42 Нисэх багийн мэргэшил 26
119.43 Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгийн түрээс, захиалгат нислэг 26
119.44 Монгол Улсад бүртгэлгүй агаарын хөлгийг ашиглах 27
119.45 Албан ёсны нэр 27
119.46 ЕЗАТГ эзэмшигчид тавигдах хязгаарлалт 27
119.47 Гэрчилгээ эзэмшигчийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орох 28
119.48 Техник үйлчилгээний хөтөлбөрт өөрчлөлт оруулах 29
119.49 Шилжилтийн гэрчилгээ 30
ХАВСРАЛТ "А". АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН ГЭРЧИЛГЭЭ ЭЗЭМШИГЧИЙН АЛБАН ТУШААЛТНЫ МЭРГЭЖИЛ БОЛОВСРОЛ, ДАДЛАГА ТУРШЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА 32
ХАВСРАЛТ Б – ЕЗАТГ ЭЗЭМШИГЧИЙН АЛБАН ТУШААЛТНЫ БОЛОВСРОЛ БА ДАДЛАГА ТУРШЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА 35
Дэд бүтцийн сайдын 2001 оны 75 тоот тушаалын хавсралт
АГААРЫН ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА - ГЭРЧИЛГЭЭжилт
Агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагыг гэрчилгээжүүлэхэд энэ дүрмийн зорилго оршино.
119.2 Тодорхойлолт
"Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ" гэж дараах агаарын хөлгөөр агаарын тээврийн үйл ажиллагаа явуулах эрх олгож буй баримт бичгийг:
1/ ИНД-121-ийн дагуу нисэх багийн гишүүдийн суудлаас гадна 30-аас дээш зорчигчийн суудалтай, эсхүл төлбөрт ачааллын хамгийн их жин нь 3410 кг-аас дээш жинтэй онгоц;
2/ ИНД-125-ын дагуу нисэх багийн гишүүдийн суудлаас гадна 10-30 хүртэл зорчигчийн суудалтай, эсхүл төлбөрт ачааллын хамгийн их жин нь 3410 кг буюу түүнээс бага, хөөрөлтийн хамгийн их жин нь 5700 кг-аас дээш жинтэй онгоц;
"Ерөнхий зориулалтын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ" гэж ИНД-135-ын дагуу нисэх багийн гишүүдийн суудлаас гадна 9 буюу түүнээс цөөн зорчигчийн суудалтай, хөөрөлтийн хамгийн их жин нь 5700 кг буюу түүнээс доош жинтэй онгоцоор, эсхүл нисдэг тэргээр агаарын тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэх эрх олгож буй баримт бичгийг;
"Үйл ажиллагааны заавар" гэж энэ дүрмийн гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, 119.25 эсхүл 119.39-д шаардсан бичиг баримтыг тус тус хэлнэ.
119.3 Ерөнхий зүйл
(а) Агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэхээр хүсэлт гаргаж буй Монгол Улсын бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага /цаашид Өргөдөл гаргагч гэх/ нь энэ дүрмийн дагуу гэрчилгээ эзэмшихийн тулд нислэгийн үйл ажиллагааны үүрэг хариуцлага, онцлогийг судалж мэдсэн байна.
(б) Өргөдөл гаргагч нь дараах баталгааг гаргана :
1/ нислэгийн үйл ажиллагаандаа мэргэжлийн хүмүүс оролцуулах тухай;
2/ нислэгийн үйл ажиллагаандаа ашиглах агаарын хөлөг нь нислэгт тэнцэх чадвартай тухай;
3/ нислэгийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангасан тухай.
(в) Энэ дүрмийн дагуу гэрчилгээ эзэмшээгүй аливаа этгээдийг агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
119.4 Өргөдөл гаргах
(а) Өргөдөл гаргагч нь дараах зүйлийг шаардсан ИНЕГ-0119/01 маягтыг бөглөнө:
1/ өргөдөл гаргагчийн нэр, хаяг;
2/ 119.7 зүйлийн (б) хэсгийн дагуу Үйл ажиллагааны тодорхойлолтод шаардагдах мэдээллүүд;
3/ энэ дүрмийн 119.25-д шаардсан Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигчийн, эсхүл 119.39-д шаардсан Ерөнхий зориулалтын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагааны зааврууд.
119.5 Гэрчилгээ олгоход тавигдах үндсэн шаардлага
(а) ИНЕГ нь дараах шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгоно:
1/ энэ дүрмийн "Б" бүлгийн шаардлагыг хангасан;
2/ өргөдөл гаргагч болон түүний удирдах албан тушаалтнууд нь 119.11-ийн (а) хэсгийн 1/ ба 2/-т заасан шаардлагуудыг хангасан;
3/ гэрчилгээ олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй байх.
(б) ИНЕГ нь дараах шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид Ерөнхий зориулалтын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгоно:
2/ өргөдөл гаргагч болон түүний удирдах албан тушаалтнууд нь 119.26 зүйлийн (а) хэсгийн 1/ ба 2/-т заасан шаардлагуудыг хангасан;
3/ гэрчилгээ олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй байх.
119.6 Гэрчилгээ эзэмшигчийн эрх
(а) Гэрчилгээ нь тухайн гэрчилгээ эзэмшигчийг агаарын тээврийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг гэрчилнэ.
(б) Гэрчилгээгээр дараах зөвшөөрлүүд олгогдоно:
1/ агаарын тээврийн үйл ажиллагаа явуулах;
2/ нислэг үйлдэх, эсхүл газрын болон нислэгийн дадлага хийх;
3/ нисэх багийн гишүүдийн ур чадварыг тодорхойлох онолын болон нислэгийн шалгалт авах;
4/ гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны зааварт тусгагдсан, нислэгийн үйл ажиллагаанд оролцох бусад этгээдүүдийн мэргэжлийн ур чадварыг тодорхойлох онолын болон мэргэжлийн шалгалт авах.
119.7 Үйл ажиллагааны тодорхойлолт
(а) Гэрчилгээнд хавсаргах "Үйл ажиллагааны тодорхойлолт"-д дараах мэдээллүүд тусгагдсан байна:
1/ үйл ажиллагаа явуулах үндсэн байршил;
2/ гэрчилгээ эзэмшигчийн хаяг;
3/ үйл ажиллагаагаа өөр бизнес нэрийн дор явуулах бол тухайн нэр, хаяг;
4/ үйл ажиллагаанд ашиглах агаарын хөлгийн маяг болон бүртгэл;
5/ агаарын тээврийн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанууд;
6/ нислэг үйлдэх бүс нутаг, нислэгийн чиглэл, хязгаарлалт;
7/ энэ дүрэм болон бусад дүрмийн шаардлагуудаас чөлөөлөгдөх аливаа нөхцөлүүд;
8/ ИНЕГ-аас шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь "Үйл ажиллагааны тодорхойлолт"-ын заалтуудыг дагаж мөрдөнө.
119.8 Гэрчилгээний хугацаа
(а) Гэрчилгээг 3 жилийн хугацаагаар олгоно.
(б) Гэрчилгээний хугацаа дууссан, эсхүл ИНЕГ-аас гэрчилгээний үйлчлэлийг түр түдгэлзүүлснээс бусад тохиолдолд гэрчилгээ нь хүчин төгөлдөр байна.
(в) Гэрчилгээний хугацаа дууссан, эсхүл хүчингүй болгосон тохиолдолд ИНЕГ гэрчилгээг хураан авна.
(г) Гэрчилгээний үйлчлэлийг түр түдгэлзүүлсэн тохиолдолд эзэмшигч нь гэрчилгээг ИНЕГ-т ирүүлбэл зохино.
119.9 Үйл ажиллагаагаа зогсоох
Гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээний хүрээнд явуулах үйл ажиллагаагаа сайн дураар зогсоох бол энэ тухай 30-аас доошгүй хоногийн өмнө ИНЕГ-т бичгээр мэдэгдэнэ.
119.10 Гэрчилгээний хугацааг сунгах
(а) Эзэмшигч нь гэрчилгээний хугацааг сунгуулах тухай өргөдлөө ИНЕГ-0119/01 маягтын дагуу гаргана.
(б) Энэ зүйлийн (а) хэсэгт заасан өргөдлийг гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө ИНЕГ-т ирүүлсэн байна.
Б Бүлэг. Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшихэд тавигдах шаардлагууд
119.11 Боловсон хүчинд тавигдах шаардлага
(а) Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ /цаашид АТГ гэх/ эзэмшихээр өргөдөл гаргагч нь дараах эрх, үүрэг бүхий албан тушаалтнуудыг ажиллуулна:
1/ удирдах албан тушаалтан нь:
/i/ өргөдөл гаргагчийн зүгээс явуулж буй бүх үйл ажиллагаа энэхүү дүрэмд заагдсан стандарт шаардлагын дагуу гүйцэтгэгдэж, санхүүжиж байгааг бататгах эрхтэй байх;
/ii/ тухайн байгууллага нь энэ дүрмийн шаардлагуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгааг хянах, бататгах үүрэг хүлээх.
2/ бусад албан тушаалтан нь:
/i/ байгууллага Үйл ажиллагааны зааврынхаа дагуу ажиллаж байгааг бататгах үүрэг хүлээх;
/ii/ энэ зүйлийн (б) хэсгийн 1/-д хамаарах үйл ажиллагааны хувьд хариуцлага хүлээх;
/iii/ удирдах албан тушаалтанд шууд захирагдах.
3/ өргөдөл гаргагчийн Үйл ажиллагааны зааварт дурьдсан үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, шалгах болон баталгаажуулах үүрэг бүхий гүйцэтгэх ажилтнууд.
(б) АТГ эзэмшихээр өргөдөл гаргагч нь:
1/ ИНЕГ-аас өөрөөр тогтоогоогүй бол дараах үйл ажиллагаа тус бүрийг хариуцсан албан тушаалтантай байна:
/i/ газрын болон нислэгийн хангалт бүхий нислэгийн үйл ажиллагааг хариуцсан;
/ii/ нисэх багийн дадлага сургалт ба ур чадварыг дүгнэх асуудлыг хариуцсан;
/iii/ техник үйлчилгээний ажлыг удирдах, хянах асуудлыг хариуцсан;
/iv/ чанарын дотоод баталгаажуулалт хариуцсан;
/v/ 119.22-д заасан аюулгүй ажиллагааны хөтөлбөр шаардлагатай бол аюулгүй байдал хариуцсан;
/vi/ ИНД-12-ын дагуу шинжилгээ судалгаа хийх үүрэг хүлээсэн;
2/ албан тушаалтан нь үйл ажиллагаанд шаардлагатай, энэхүү дүрмийн Хавсралт А-д заагдсан мэргэшил, дадлага туршлагыг эзэмшсэн гэдгийг бататгасан байна.
(в) Өргөдөл гаргагчийн бүтэц зохион байгуулалтаас хамааран энэ зүйлийн (б) хэсгийн 1/-ийн (i)-д заасан албан тушаалтан нь мөн хэсгийн 1/-ийн (ii)-д заасан албан тушаалын ажлыг хавсран гүйцэтгэж болно.
(г) Албан тушаалтан нь ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энэ зүйлийн (б) хэсгийн 1/-д заасан ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлж болох боловч тухайн үйл ажиллагааны төлөө хүлээх хариуцлага нь албан тушаалтанд хэвээр хадгалагдана.
119.12 Мэргэжлийн ур чадварт тавигдах шаардлагууд
(а) Өргөдөл гаргагч нь дараах журмыг боловсруулсан байна:
1/ өөрийн Үйл ажиллагааны зааварт тусгагдсан агаарын тээврийн үйл ажиллагааг баталгаажуулах, хянах, шалгах, зохион байгуулах, гүйцэтгэх, төлөвлөх эрх олгох болон ажиллагсдын ур чадварыг дээшлүүлэх журмууд;
2/ журмуудад ажиллагсдын эрх, үүргийг тодорхойлсон байна.
(б) Өргөдөл гаргагч нь ИНД-141-ийн дагуу гэрчилгээжисэн, ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг дүгнэх, эсхүл ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгуулах эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулж болно.
(в) Энэ зүйлийн (б) хэсэгт дурьдсан гэрээтэй тохиолдолд өргөдөл гаргагч нь өөрийн Үйл ажиллагааны зааварт дараах мэдээллүүдийг тусгасан байна:
1/ гэрээт байгууллагад шилжүүлсэн эрх, үүрэг;
2/ гэрээт байгууллагын гүйцэтгэх сургалт, дадлага, шалгалтууд;
119.13 Хангалтад тавигдах шаардлагууд
(а) Өргөдөл гаргагч нь ИНЕГ-ыг дараах мэдээллээр хангана:
1/ үйл ажиллагааныхаа зааврын дагуу ажиллах боломжтой эсэх;
2/ дараах зүйлээр хангагдсан эсэх:
/i/ ажлын байр, барилга байгууламж, ангар;
/ii/ тоног төхөөрөмж, запас сэлбэг, сургалтын материал болон үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бичиг баримт.
(б) Өргөдөл гаргагчийн ажлын байр нь:
1/ ажил үйлчилгээ явуулахад тохиромжтой;
2/ байгаль, цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс хамгаалагдсан байна.
119.14 Шалгах нислэг
(а) АТГ эзэмшихээр, эсхүл гэрчилгээндээ нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөдөл гаргагч нь ИНЕГ-аас шаардсан тохиолдолд шалгах нислэг үйлдэнэ.
(б) Энэхүү шалгах нислэгийг ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн журмын дагуу гүйцэтгэнэ.
119.15 Техник үйлчилгээний талаар хүлээх хариуцлага
(а) Өргөдөл гаргагч нь агаарын хөлгийн их бие, хөдөлгүүр, сэнс, тоног төхөөрөмж, аваарын тоноглолууд ба эд ангиуд болон агаарын хөлгийг бүхэлд нь хамарсан Нислэгт тэнцэх чадвар /цаашид НТЧ гэх/-ын хадгалалтыг бататгах журмыг боловсруулсан байна.
(б) Өргөдөл гаргагч нь агаарын хөлгийн техник үйлчилгээг бусад этгээдээр гүйцэтгүүлэх бол Үйл ажиллагааны заавартаа дараах мэдээллүүдийг тусгасан байна:
1/ тухайн этгээдэд шилжүүлсэн эрх, үүрэг;
2/ тухайн этгээдийн гүйцэтгэх техник үйлчилгээний ажлын цар хүрээ;
3/ тухайн этгээдийн техник үйлчилгээ болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл.
119.16 Техник үйлчилгээний хөтөлбөр
Өргөдөл гаргагч нь ИНД-121, ИНД-125-д шаардсан агаарын хөлгийн техник үйлчилгээний хөтөлбөрт дараах зүйлийг тусгасан байна:
1/ хөтөлбөрт хамрагдах агаарын хөлөг тус бүрийн бүртгэлийн таних тэмдэг;
2/ техник үйлчилгээнд хамрагдах агаарын хөлгийн их бие, хөдөлгүүр, сэнс, тоног төхөөрөмж болон аваарын тоноглолууд нь зайлшгүй шалгагдсан байх, тэдгээрийн эд ангид зориулалтын бус материал ашиглахаас, эсхүл ашиглалтын буруугаас аюулгүй ажиллагаа зөрчигдөхөөс сэргийлсэн журам, зааварчилгаа;
3/ энэ зүйлийн 2/-т дурьдсан техник үйлчилгээний ашиглалтын болон хуанлины хугацаа, үечлэл, системийн ажиллагааны тоо, эсхүл тэдгээрийн нэгдлээр хийгдэх техник үйлчилгээний хуваарь;
4/ хэрэв тухайн хөтөлбөрт бодит хяналтаар техник үйлчилгээ гүйцэтгэхээр, эсхүл хяналтын системээс авсан мэдээллийг ашиглахаар тусгагдсан бол техник үйлчилгээнд дүн шинжилгээ хийх журам;
5/ бүх үзлэг тухайн техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу хийгдсэн эсэхийг бататгах журам;
6/ техник үйлчилгээний явцад илэрсэн дутагдлыг мэдээлэх журам;
7/ техник үйлчилгээний явцад илэрсэн дутагдлыг арилгах, эсхүл дутагдлыг арилгах арга хэмжээг хойшлуулах тухай журам;
8/ дараах мэдээллийг хадгалах журам:
/i/ гүйцэтгэсэн ажлын тодорхойлолт, эсхүл ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн лавлах мэдээлэл;
/ii/ хэрэв техник үйлчилгээг гадны байгууллага гүйцэтгэх бол тухайн ажлыг баталгаажуулан техник үйлчилгээнээс гаргах эрх бүхий этгээдийн нэр.
119.17 Бичиг баримтууд
(а) Өргөдөл гаргагч нь өөрийн үйл ажиллагаа, аюулгүй байдал болон техник үйлчилгээний тухай мэдээллийг түгээх, хяналт тавих, нэмэлт өөрчлөлт оруулах журмуудыг боловсруулсан байна.
(б) Өргөдөл гаргагч нь ИНД-91, ИНД-108, ИНД-121, ИНД-125, ИНД-135-аас гадна холбогдох бусад дүрмүүдээр шаардсан баримт бичгүүдэд хяналт тавих заавар, журмыг боловсруулсан байна.
(в) Энэ зүйлийн (а), (б) хэсэгт дурьдсан журмууд нь дараах зүйлүүдийг бататгасан байна:
1/ бичиг баримтуудыг хэвлэн гаргахаас өмнө холбогдох эрх бүхий этгээд хянаж зөвшөөрсөн байх;
2/ бичиг баримтууд нь хэвлэмэл хувиар, компьютерийн файлаар, эсхүл ИНЕГ-аас зөвшөөрсөн бусад хэлбэрээр шаардлагатай этгээдүүдэд хүргэгдсэн байх;
3/ ашиглалтаас хасагдсан бичиг баримтуудыг цаг тухайд нь хураан авсан байх;
4/ бичиг баримтад хийгдсэн өөрчлөлтүүд нь холбогдох албан тушаалтнаар хянагдаж зөвшөөрөгдсөн байх;
5/ бичиг баримтын хүчин төгөлдөр хувь бүрд хүчингүй болсон буюу өөрчлөлт орсон хэсгүүдийг зааж тэмдэглэсэн байх.
119.18 Боловсон хүчний бүртгэл
Өргөдөл гаргагч нь дараах зүйлийг багтаасан журмыг боловсруулсан байна:
1/ дараах мэдээллүүдийн бүртгэл хөтлөх:
/i/ ажил үүрэг гүйцэтгэхэд шаардагдах үнэмлэх, зэрэглэлтэй ажилтан;
/ii/ ИНЕГ-аас шилжүүлсэн эрх, үүргийн дагуу ажил үүрэг гүйцэтгэж буй ажилтан;
/iii/ гэрчилгээ эзэмшигчээс олгосон аливаа эрхийн дагуу ажил үүрэг гүйцэтгэж буй ажилтан.
2/ мэдээлэл цуглуулах:
/i/ энэ зүйлийн 1/-д дурьдсан ажилтнуудын мэргэшил, дадлага туршлага, сургалтад хамрагдсан байдлын талаарх мэдээлэл;
/ii/ энэ зүйлийн 1/-ийн (i)-д дурьдсан үнэмлэх, зэрэглэлийн үйлчлэх хүрээ, хүчинтэй хугацааны талаарх мэдээлэл;
/iii/ энэ зүйлийн 1/-ийн (ii)-т тусгагдсан эрх, үүргийн шилжүүлэлттэй холбогдолтой мэдээлэл;
/iv/ энэ зүйлийн 1/-ийн (iii)-т тусгагдсан эрхийн холбогдолтой мэдээлэл;
3/ (R) мэдээлэл хадгалах: үнэмлэх, зэрэглэлийн дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзсан тухай, шилжүүлсэн эрх, зөвшөөрлийн дагуу үүрэг гүйцэтгэх тухай мэдээллүүдийг тухайн өдрөөс хойш 1 жил хадгална.
119.19 Хангалтын тухай мэдээлэл
Өргөдөл гаргагч нь:
1/ гэрчилгээнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ашиглагдах, аюулгүй байдалд шийдвэрлэх нөлөө бүхий аливаа хангалтад хийгдэх үзлэг шалгалтын мэдээллийн журамтай байна;
2/ энэ зүйлийн 1/-д заасан мэдээллүүдийг бичигдсэн өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хадгална.
119.20 Нислэгийн хяналт ба зөвшөөрөл
Өргөдөл гаргагч нь нислэгийн эхлэл, үргэлжлэл, төгсгөл нь 119.11-ийн (б) хэсгийн 1/-ийн (i)-д шаардсан этгээдээр хянагдаж, зөвшөөрөгдсөн гэдгийг бататгана.
119.21 Бүртгэгдээгүй нислэгт мөрдөх систем
(а) Өргөдөл гаргагч нь ИНД-172-ын дагуу гэрчилгээжсэн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ /цаашид НХҮ гэх/-ний байгууллагад бүртгүүлээгүй нислэгийн төлөвлөгөөний дагуу нислэг үйлдэхдээ дараах шаардлагыг хангасан гэдгийг бататгана:
1/ ил харааны нислэгийн журмаар хийгдэх нислэгийн төлөвлөгөөнд хавсаргах шаардлагатай мэдээллүүдтэй байх;
2/ холбоо барих боломжгүй бүсэд нислэг үйлдэх бол яаралтай холбоо барих боломжийг цаг хугацаа болон байршлын хувьд тогтоох;
3/ агаарын хөлөг алдагдсан, эсхүл нислэгийн цагаасаа хоцорсон тохиолдолд ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн байгууллагад мэдээлэх.
(б) Энэ зүйлийн (а) хэсгийн 2/-т дурьдсанаар агаарын хөлөг холбоогүйгээр нислэг үйлдэх хамгийн их хугацаа 30 минут байх ба үүнээс дээших хугацааг ИНЕГ-аас тогтооно.
119.22 Агаарын тээвэрлэгчийн аюулгүй байдлын хөтөлбөр
Өргөдөл гаргагч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт, эсхүл Монгол Улсаас гадагш болон Монгол Улс руу зорчигч тээврийн тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөсөн бол ИНД-108-ын шаардлагад нийцсэн аюулгүй байдлын хөтөлбөртэй байна.
119.23 Үйл ажиллагааны журам тогтоох
Өргөдөл гаргагч нь агаарын тээврийн үйл ажиллагаандаа энэхүү дүрэм болон бусад дүрмийн шаардлагыг хангасан журмыг мөрдүүлнэ.
119.24 Чанарын дотоод баталгаажуулалт
(а) Өргөдөл гаргагч нь энэхүү дүрэмд нийцсэн чанарын баталгаажуулалтын дотоод системтэй байна.
(б) Чанар баталгаажуулалтын дотоод системд дараах журмыг мөрдлөг болгоно:
1/ нислэг-техникийн хэргийг ИНД-12-ын дагуу шинжлэн судлах Аюулгүй ажиллагааны бодлогын журам;
2/ системийн дотор гарч буй дутагдлыг илрүүлэх, тэдгээрийн бодит шалтгааныг тодорхойлох, ажиллагсдын болон үйлчлүүлэгчдийн мэдээлэл, осол гэмтэл болон дутагдлын тухай илтгэлийг багтаасан Чанарын үзүүлэлтүүдийг бататгах журам;
3/ системийн дотор илэрсэн аливаа дутагдлыг арилгахад чиглэсэн Дутагдал арилгах арга хэмжээний журам;
4/ системийн дотор гарсан аливаа дутагдлын бодит шалтгааныг тогтоож, давтахгүй байхыг баталгаажуулсан Урьдчилан сэргийлэх арга хэмжээний журам;
5/ өргөдөл гаргагчийн Үйл ажиллагааны зааварт дурьдсан журмууд болон аюулгүй ажиллагааны бодлогын журмууд хэрхэн уялдаж буйг хянах Дотоод хяналтын хөтөлбөр;
6/ статистикийн дүн шинжилгээг ашиглан чанарын баталгаажуулалтын дотоод системийн үр нөлөө, цаашдын оновчтой байдлыг бататгахад чиглэсэн Удирдлага хяналтын журам.
(в) Аюулгүй ажиллагааны бодлогын журамд тусгагдсан бодлого нь байгууллагын бүх түвшинд ойлгомжтой, тогтвортой, хэрэгжхүйц байна.
(г) Дутагдлыг арилгах арга хэмжээний журамд:
1/ илэрсэн дутагдлыг хэрхэн засаж залруулах;
2/ үр дүнтэй байлгах үүднээс уг арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэхийг заасан байна.
(д) Урьдчилан сэргийлэх арга хэмжээний журамд:
1/ болзошгүй дутагдлыг хэрхэн засаж залруулах;
2/ үр дүнтэй байлгах үүднээс уг арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх;
3/ урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнд энэхүү дүрмээр шаардсан аливаа журамд нэмэлт оруулах талаар заасан байна.
(е) Дотоод хяналтын хөтөлбөрт:
1/ хийгдвэл зохих хяналт шалгалтын шинж чанарыг харгалзан шалгалт явуулах байршил, давтамжийг тогтоосон байна;
2/ хяналт шалгалтыг энэ зорилгоор тусгайлан бэлтгэгдсэн, тухайн шалгалт хийгдэх үйл ажиллагааны төлөө хариуцлага хүлээхгүй этгээдээр гүйцэтгүүлэхийг заасан байна;
3/ хяналт шалгалтын үр дүн нь дотоод хяналт шалгалт хариуцсан менежер болон шалгалт хийгдсэн үйл ажиллагааг хариуцсан этгээдэд танилцуулагдахыг заасан байна;
4/ шалгалт хийгдсэн үйл ажиллагааг хариуцсан этгээдийн сүүлийн хяналт шалгалтаас хойш авсан урьдчилан сэргийлэх, эсхүл дутагдлыг арилгах арга хэмжээний үр дүнг дүгнэсэн байна;
5/ шалгалтын явцад дутагдал илэрвэл дутагдлыг арилгах, эсхүл урьдчилан сэргийлэх талаар шалгалт хийгдсэн үйл ажиллагааг хариуцсан этгээдийн авах арга хэмжээг заасан байна;
6/ урьдчилан сэргийлэх, эсхүл дутагдлыг арилгах арга хэмжээний үр дүнг эргэн хянах тухай заасан байна.
(ж) Удирдлага хяналтын журамд:
1/ чанарын баталгаажуулалтын системийн цаашдын үр дүнг тооцсоны үндсэн дээр тухайн системийн удирдлага зохион байгуулалтад хийгдэх хяналт шалгалтын давтамжийг тогтоосон байна;
2/ чанарын баталгаажуулалтын системийг шалгах хариуцлагатай этгээдийг тодорхойлсон байна;
3/ хяналт шалгалтын үр дүнгийн талаар тайлан бичигдсэн, үнэлэлт дүгнэлт өгөгдсөн байх тухай заасан байна.
(з) Чанарын дотоод баталгаажуулалт хариуцсан албан тушаалтан нь аюулгүй ажиллагаанд хамааралтай аливаа асуудлаар байгууллагын удирдах албан тушаалтантай шууд харьцана.
119.25 Үйл ажиллагааны зааварт тавигдах шаардлага
(а) Өргөдөл гаргагч Үйл ажиллагааны заавартаа дараах зүйлийг тусгасан байна:
1/ өргөдөл гаргагчийн удирдах албан тушаалтан нь:
/i/ энэ дүрэм болон бусад дүрмийн заалтуудыг дагаж мөрдөж буйг бататгах арга хэрэгслийг тодорхойлно;
/ii/ зааврыг ажиллагсад байнга дагаж мөрдөхийг шаардана.
2/ 119.11-ийн (а) хэсгийн 1/, 2/-т заагдсан удирдах ажилтнуудын нэрс болон албан тушаал;
3/ энэ зүйлийн (а) хэсгийн 2/-т дурьдсан этгээдүүд нь хүлээсэн үүрэг хариуцлагатайгаа холбогдсон асуудлаар байгууллагын нэрийн өмнөөс ИНЕГ-тай шууд харьцах;
4/ агаарын тээврийн үйл ажиллагаанд оролцох ажилтнуудын ажлын байрны товч танилцуулга;
5/ энэ зүйлийн (а) хэсгийн 2/-т дурьдсан албан тушаалтнуудын үүрэг хариуцлагыг харуулсан бүтэц зохион байгуулалтын бүдүүвч зураглалыг энэ зүйлийн (а)-ийн 4/-т заасан ажлын байрны байршил тус бүрээр харуулах;
6/ ажиллагсдын бүтэц зохион байгуулалтыг энэ зүйлийн (а)-ийн 4/-т дурьдсан ажлын байр тус бүрээр харуулсан товч танилцуулга;
7/ үйл ажиллагааны үндсэн байршил, шаардлагатай тохиолдолд үйл ажиллагааны ба техник үйлчилгээний үндсэн баазын талаарх дэлгэрэнгүй мэдээллүүд;
8/ 119.13-т шаардсан дэлгэрэнгүй мэдээллүүд;
9/ энэ дүрмээр шаардсан журмуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллүүд;
10/ дараах зүйлийг багтаасан техник үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл:
/i/ ИНД-121, ИНД-125, эсхүл ИНД-135-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөр;
/ii/ 119.15 ба 119.16-д шаардсан журмууд;
/iii/ техник үйлчилгээг хийж гүйцэтгэх байгууллага.
11/ энэ дүрэм болон ИНД-121, ИНД-125, эсхүл ИНД-135-д шаардсан хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллүүд;
12/ гадаад улсад үйл ажиллагаа явуулах бол тухайн улсын хуулийг дагаж мөрдөх журмын талаарх дэлгэрэнгүй мэдээллүүд;
13/ үйл ажиллагааны зааварт хяналт тавих, өөрчлөлт хийх, түгээх журмууд.
(б) Өргөдөл гаргагчийн Үйл ажиллагааны заавар ИНЕГ-аар хүлээн зөвшөөрөгдөөгүй тохиолдолд Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгохгүй.
В Бүлэг. Ерөнхий зориулалтын агаарын хөлгөөр Тээвэр эрхлэгч - гэрчилгээжилтэд тавигдах шаардлагууд
119.26 Боловсон хүчинд тавигдах шаардлага
(а) Ерөнхий зориулалтын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ /цаашид ЕЗАТГ гэх/ эзэмшихээр өргөдөл гаргагч нь дараах эрх, үүрэг бүхий албан тушаалтнуудыг ажиллуулна:
1/ удирдах албан тушаалтан нь:
/i/ өргөдөл гаргагчийн зүгээс явуулж буй бүх үйл ажиллагаа энэхүү дүрэмд заагдсан стандарт шаардлагын дагуу гүйцэтгэгдэж, санхүүжиж байгааг бататгах эрхтэй байх;
/ii/ тухайн байгууллага нь энэ дүрмийн шаардлагуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгааг хянах, бататгах үүрэг хүлээсэн байх.
2/ бусад албан тушаалтан нь:
/i/ байгууллага нь Үйл ажиллагааны зааврын дагуу ажиллаж байгааг бататгах үүрэг хүлээсэн байх;
/ii/ энэ зүйлийн (б) хэсгийн 1/-д хамаарах үйл ажиллагааны хувьд хариуцлага хүлээсэн байх;
/iii/ удирдах албан тушаалтанд шууд захирагдана.
3/ өргөдөл гаргагчийн зааварт дурьдсан үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, шалгах болон баталгаажуулах үүрэг бүхий гүйцэтгэх ажилтнууд.
(б) ЕЗАТГ эзэмшихээр өргөдөл гаргагч нь:
1/ ИНЕГ-аас өөрөөр тогтоогоогүй бол дараах үйл ажиллагаа тус бүрийг хариуцсан албан тушаалтантай байна:
/i/ газрын болон нислэгийн хангалт бүхий нислэгийн үйл ажиллагааг хариуцсан;
/ii/ нисэх багийн дадлага, сургалт, ур чадварыг дүгнэх асуудлыг хариуцсан;
/iii/ техник үйлчилгээний ажлыг удирдах, хянах асуудлыг хариуцсан;
/iv/ чанарын дотоод баталгаажуулалт хариуцсан;
/v/ ИНД-12-ын дагуу шинжилгээ судалгаа хийх үүрэг хүлээсэн;
2/ дээрх албан тушаалтан нь энэхүү дүрмийн Хавсралт А-д заагдсан мэргэшил, дадлага туршлагыг эзэмшсэн гэдгийг бататгасан байна.
(в) Өргөдөл гаргагчийн бүтэц зохион байгуулалтаас хамааран энэ зүйлийн (б) хэсгийн 1/-ийн (i)-д заагдсан албан тушаалтан нь мөн хэсгийн 1/-ийн (ii)-д заагдсан албан тушаалын ажлыг хавсран гүйцэтгэж болно.
119.27 Мэргэжлийн ур чадварт тавигдах шаардлагууд
(а) Өргөдөл гаргагч нь дараах журмыг боловсруулсан байна:
1/ өргөдөл гаргагчийн Үйл ажиллагааны зааварт тусгагдсан агаарын тээврийн үйл ажиллагааг баталгаажуулах, хянах, шалгах, зохион байгуулах, гүйцэтгэх, төлөвлөх эрх олгох болон ажиллагсдын ур чадварыг дээшлүүлэх журмууд;
2/ журмуудад ажиллагсдын эрх, үүргийг тодорхойлсон байх.
(б) Өргөдөл гаргагч нь ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн, ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг дүгнэдэг, эсхүл ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгуулдаг эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулж болно.
(в) Энэ зүйлийн (б) хэсэгт дурьдсан гэрээтэй тохиолдолд өргөдөл гаргагч нь Үйл ажиллагааны заавартаа дараах мэдээллийг тусгасан байна:
1/ гэрээт байгууллагад шилжүүлсэн эрх, үүрэг;
2/ гэрээт байгууллагын гүйцэтгэх сургалт, дадлага, шалгалтууд;
3/ сургалт, дадлага, шалгалт зохион байгуулах талаар гэрээт байгууллагад олгогдсон зөвшөөрөл.
(г) Өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (б) хэсэгт зааснаас гадна, ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн гадны байгууллагын шалгалтын болон сургалтын хөтөлбөрийг ашиглан тухайн байгууллагын шалгагчийн зэрэглэлтэй этгээдээр боловсон хүчнийхээ мэргэжлийн ур чадварыг шалгуулж, сургалт дадлага явуулж болно.
119.28 Хангалтад тавигдах шаардлагууд
(а) Өргөдөл гаргагч нь ИНЕГ-ыг дараах мэдээллээр хангана:
1/ Үйл ажиллагааны зааврынхаа дагуу ажиллах боломжтой эсэх;
2/ дараах зүйлээр хангагдсан эсэх:
/i/ ажлын байр, барилга байгууламж, ангар;
/ii/ тоног төхөөрөмж, нөөц сэлбэг, сургалтын материал болон үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бичиг баримт.
(б) Өргөдөл гаргагчийн ажлын байр нь:
1/ ажил үйлчилгээ явуулахад тохиромжтой;
2/ байгаль, цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс хамгаалагдсан байна.
119.29 Шалгах нислэг
(а) ЕЗАТГ эзэмшихээр, эсхүл гэрчилгээндээ нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөдөл гаргагч нь ИНЕГ-аас шаардсан тохиолдолд шалгах нислэг үйлдэнэ.
(б) Энэхүү шалгах нислэгийг ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн журмын дагуу гүйцэтгэнэ.
119.30 Техник үйлчилгээний талаар хүлээх хариуцлага
(а) Өргөдөл гаргагч нь агаарын хөлгийн их бие, хөдөлгүүр, сэнс, тоног төхөөрөмж, аваарын тоноглолууд ба эд ангиуд болон агаарын хөлгийг бүхэлд нь хамарсан Нислэгт тэнцэх чадвар /цаашид НТЧ гэх/-ын хадгалалтыг бататгах журмыг боловсруулсан байна.
(б) Өргөдөл гаргагч нь агаарын хөлгийн техник үйлчилгээг бусад этгээдээр гүйцэтгүүлэх бол үйл ажиллагааны заавартаа дараах мэдээллүүдийг тусгасан байна:
1/ тухайн этгээдэд шилжүүлсэн эрх, үүрэг;
2/ тухайн этгээдийн гүйцэтгэх техник үйлчилгээний ажлын цар хүрээ;
3/ тухайн этгээдийн техник үйлчилгээ болон үйл ажиллагаа гүйцэтгэх зөвшөөрөл.
119.31 Техник үйлчилгээний хөтөлбөр
Өргөдөл гаргагч нь ИНД-135-д шаардсан агаарын хөлгийн техник үйлчилгээний хөтөлбөрт дараах зүйлийг тусгасан байна:
1/ хөтөлбөрт хамрагдах агаарын хөлөг тус бүрийн бүртгэлийн таних тэмдэг;
2/ техник үйлчилгээнд хамрагдах агаарын хөлгийн их бие, хөдөлгүүр, сэнс, тоног төхөөрөмж болон аваарын тоноглолууд нь зайлшгүй шалгагдсан байх, тэдгээрийн эд ангид зориулалтын бус материал ашиглахаас, эсхүл ашиглалтын буруугаас аюулгүй ажиллагаа зөрчигдөхөөс сэргийлэх журам, зааварчилгаа;
3/ энэ зүйлийн 2/-т дурьдсан техник үйлчилгээний ашиглалтын болон хуанлины хугацаа, үечлэл, системийн ажиллагааны тоо, эсхүл тэдгээрийн нэгдлээр хийгдэх техник үйлчилгээний хуваарь;
4/ хэрэв тухайн хөтөлбөрт бодит хяналтаар техник үйлчилгээ гүйцэтгэхээр, эсхүл хяналтын системээс авсан мэдээллийг ашиглахаар тусгагдсан бол техник үйлчилгээнд дүн шинжилгээ хийх журам;
5/ тухайн техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу бүх үзлэгүүд хийгдсэн эсэхийг бататгах журам;
6/ техник үйлчилгээний явцад илэрсэн дутагдлыг мэдээлэх журам;
7/ техник үйлчилгээний явцад илэрсэн дутагдлыг арилгах, эсхүл дутагдлыг арилгах арга хэмжээг хойшлуулах тухай журам;
8/ дараах мэдээллийг хадгалах журам:
/i/ гүйцэтгэсэн ажлын тодорхойлолт, эсхүл ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн лавлах мэдээлэл;
/ii/ хэрэв техник үйлчилгээг гадны байгууллага гүйцэтгэх бол тухайн ажлыг баталгаажуулан техник үйлчилгээнээс гаргах эрх бүхий этгээдийн нэр.
119.32 Бичиг баримтууд
(а) ЕЗАТГ эзэмшихээр өргөдөл гаргагч нь 119.38-ын (в) хэсэгт шаардсаны дагуу удирдлагын системтэй байх ба өөрийн үйл ажиллагаа, аюулгүй байдлын болон техник үйлчилгээний тухай мэдээллийг түгээх, хяналт тавих, нэмэлт өөрчлөлт оруулах журмыг боловсруулсан байна.
(б) Өргөдөл гаргагч нь ИНД-91 болон ИНД-135-аас гадна холбогдох бусад дүрмүүдээр шаардсан бичиг баримтуудад хяналт тавих журам, зааврыг боловсруулсан байна.
(в) Энэ зүйлийн (а), (б) хэсэгт дурьдсан журмууд нь дараах зүйлүүдийг бататгасан байна:
1/ бичиг баримтуудыг хэвлэн гаргахаас өмнө холбогдох эрх бүхий этгээд хянаж зөвшөөрсөн байх;
2/ бичиг баримтууд нь хэвлэмэл хувиар, компьютерийн файлаар, эсхүл ИНЕГ-аас зөвшөөрсөн бусад хэлбэрээр шаардлагатай этгээдүүдэд хүргэгдсэн байх;
3/ ашиглалтаас хассан бичиг баримтуудыг цаг тухайд нь хураан авсан байх;
4/ бичиг баримтад хийгдсэн өөрчлөлтүүд нь холбогдох албан тушаалтнаар хянагдаж зөвшөөрөгдсөн байх;
5/ бичиг баримтын хүчин төгөлдөр хувь бүрд хүчингүй болсон буюу өөрчлөлт орсон хэсгүүдийг зааж тэмдэглэсэн байх.
119.33 Боловсон хүчний бүртгэл
Өргөдөл гаргагч нь дараах зүйлийг багтаасан журмыг боловсруулсан байна:
1/ дараах мэдээлэл бүхий мэдээллийн бүртгэл хөтлөх:
/i/ үүрэг гүйцэтгэхэд шаардагдах үнэмлэх, зэрэглэлтэй ажилтан;
/ii/ ИНЕГ-аас шилжүүлсэн эрх, үүргийн дагуу үүрэг гүйцэтгэж буй ажилтан;
/iii/ гэрчилгээ эзэмшигчээс олгосон аливаа эрхийн дагуу үүрэг гүйцэтгэж буй ажилтан.
2/ мэдээлэл цуглуулах:
/i/ энэ зүйлийн 1/-д дурьдсан ажилтнуудын мэргэшил, дадлага, туршлага, сургалтад хамрагдсан байдлын талаарх мэдээлэл;
/ii/ энэ зүйлийн 1/-ийн (i)-д дурьдсан үнэмлэх, зэрэглэлийн үйлчлэх хүрээ, хүчинтэй хугацааны талаарх мэдээлэл;
/iii/ энэ зүйлийн 1/-ийн (ii)-т тусгагдсан эрх, үүргийн шилжүүлэлттэй холбогдолтой мэдээлэл;
/iv/ энэ зүйлийн 1/-ийн (iii)-т тусгагдсан эрхийн холбогдолтой мэдээлэл;
3/ мэдээлэл хадгалах:
a. үнэмлэх, зэрэглэлийн дагуу гүйцэтгэх үүрэгт ажлаас татгалзсан тухай мэдээлэл,
b. шилжүүлсэн эрх, зөвшөөрлийн дагуу ажил үүрэг гүйцэтгэх тухай мэдээлэл.
c. мэдээллийг 1 жилийн хугацаагаар хадгална.
119.34 Хангалтын тухай мэдээлэл
Өргөдөл гаргагч нь:
1/ гэрчилгээнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ашиглагдах, аюулгүй байдалд шийдвэрлэх нөлөө бүхий аливаа хангалтад хийгдэх үзлэг шалгалтын мэдээллийн журамтай байна;
2/ энэ зүйлийн 1/-д заасан үзлэг шалгалтын тухай мэдээллүүдийг бичигдсэн өдрөөс эхлэн 2 жилийн хугацаагаар хадгална.
119.35 Нислэгийн хяналт ба зөвшөөрөл
Нислэгийн эхлэл, үргэлжлэл, төгсгөл нь 119.26-гийн (б) хэсгийн 1/-ийн (i)-д шаардсан этгээдээр хянагдаж, зөвшөөрөгдсөн гэдгийг өргөдөл гаргагч бататгана.
119.36 Бүртгэгдээгүй нислэгт мөрдөх систем
(а) Өргөдөл гаргагч нь ИНД-172-ын дагуу гэрчилгээжсэн НХҮ-ний байгууллагад бүртгүүлээгүй нислэгийн төлөвлөгөөний дагуу нислэг үйлдэхдээ дараах шаардлагыг хангасан гэдгийг бататгана:
1/ ил харааны нислэгийн журмаар хийгдэх нислэгийн төлөвлөгөөнд хавсрагдах шаардлагатай мэдээллүүдтэй байх;
2/ холбоо барих боломжгүй бүсэд нислэг үйлдэх бол яаралтай холбоо барих боломжийг цаг хугацаа болон байршлын хувьд тогтоох;
3/ агаарын хөлөг алдагдсан, эсхүл агаарын хөлөг нислэгийн цагаасаа хоцорсон тохиолдолд ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн байгууллагад мэдээлэх.
(б) Энэ зүйлийн (а) хэсгийн 2/-т дурьдсанаар агаарын хөлөг холбоогүйгээр нислэг үйлдэх хамгийн их хугацаа 30 минут байх ба үүнээс дээших хугацааг ИНЕГ-аас тогтооно.
119.37 Үйл ажиллагааны журам тогтоох
Өргөдөл гаргагч нь агаарын тээврийн үйл ажиллагаандаа энэхүү дүрэм болон бусад дүрмийн шаардлагыг хангасан журмыг тогтооно.
119.38 Удирдлага зохион байгуулалтын систем
(а) ЕЗАТГ эзэмшихээр өргөдөл гаргагч нь энэ дүрмээр шаардсан журмууд, тэдгээрийн мөрдөлтийг бататгасан удирдлага зохион байгуулалтын системийг тогтоосон байна.
(б) Удирдлага зохион байгуулалтын систем нь үйл ажиллагааныхаа цар хүрээнд нийцсэн, байгууллагын бүх түвшинд хэрэгжхүйц, ойлгомжтой байна.
(в) Энэ зүйлийн (д) хэсэгт зааснаас бусад нөхцөлд удирдлага зохион байгуулалтын систем нь дараах журмыг мөрдлөг болгоно:
1/ ИНД-12-т тусгагдсан нислэг-техникийн хэргийг мэдээлэх, шинжлэн судлах аюулгүй ажиллагааны бодлогын журам;
2/ системийн дотор гарч буй дутагдлыг илрүүлэх, тэдгээрийн шалтгааныг тодорхойлох, ажиллагсдын болон үйлчлүүлэгчдийн мэдээллийг бататгах журам;
3/ системийн хүрээнд илэрсэн бодит шалтгаан бүхий дутагдал нь дараах байдлаар шийдэгдсэнийг бататгах журам:
/i/ үүссэн дутагдлыг засаж залруулсан байх; ба
/ii/ засаж залруулсан байдал нь үр дүнтэй болсныг бататган шалгасан байх.
4/ байгууллагын хөтөлбөр болон зааврууд нь аюулгүй байдлын бодлогод хэрхэн нийцэж буйг шалгах журам;
5/ байгууллагын удирдлага зохион байгуулалт нь энэ дүрмийн шаардлагыг хангасан, үр нөлөөтэй гэдгийг бататгасан, дараах зүйлийг багтаасан журам:
/i/ үзлэг шалгалтын тогтмол төлөвлөгөө;
/ii/ илэрсэн дутагдлыг засаж арилгах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд болон хяналт шалгалтын үр дүнг тусгасан, ажилтнуудад тогтмол өгөгдөх мэдээлэл.
(г) Удирдлага зохион байгуулалтын систем хариуцсан албан тушаалтан нь аюулгүй ажиллагаанд хамаарах аливаа асуудлаар удирдах албан тушаалтантай шууд харьцана.
(д) Энэ зүйлийн (в) хэсэг нь ерөнхий зориулалтын агаарын хөлгөөр дараах үйл ажиллагаа эрхлэхээр өргөдөл гаргагчид үл хамаарна:
1/ гурваас цөөн тооны агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэх; мөн
2/ хоёр буюу түүнээс цөөн баазаас нислэг үйлдэх бол.
119.39 Үйл ажиллагааны зааварт тавигдах шаардлага
(а) Өргөдөл гаргагч нь дараах зүйлийг тусгасан Үйл ажиллагааны зааврыг ИНЕГ-т ирүүлсэн байна:
1/ өргөдөл гаргагчийн удирдах албан тушаалтан нь:
/i/ энэ дүрэм болон бусад дүрмийн заалтуудыг хэрхэн дагаж мөрдөж буйг тодорхойлох арга хэрэгсэлтэй гэдгийг;
/ii/ зааврыг ажиллагсад тогтмол дагаж мөрдөнө гэдгийг тус тус бататгана.
2/ 119.26-гийн (а) хэсгийн 1/, 2/-т заагдсан удирдах ажилтнуудын нэрс болон албан тушаал;
3/ энэ зүйлийн (а) хэсгийн 2/-т дурьдсан албан тушаалтнууд нь хүлээсэн үүрэг хариуцлагатайгаа холбогдсон асуудлаар байгууллагын нэрийн өмнөөс ИНЕГ-тай шууд харьцах;
4/ энэ зүйлийн (а) хэсгийн 2/-т дурьдсан албан тушаалтнуудын үүрэг хариуцлагыг харуулсан бүтэц зохион байгуулалтын бүдүүвч зураглал;
5/ үйл ажиллагааны үндсэн байршил ба техник үйлчилгээний үндсэн баазын талаарх дэлгэрэнгүй мэдээллүүд;
6/ энэ дүрмээр шаардсан журмуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллүүд;
7/ дараах зүйлийг багтаасан техник үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл:
/i/ ИНД-135-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөр;
/ii/ 119.30 ба 119.31-д шаардсан журмууд;
/iii/ техник үйлчилгээг хийж гүйцэтгэх байгууллага.
8/ энэ дүрмээр, эсхүл ИНД-135-д шаардсан хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллүүд;
9/ зааварт хяналт тавих, өөрчлөлт хийх, түгээх журмууд.
(б) Өргөдөл гаргагчийн Үйл ажиллагааны заавар ИНЕГ-аар хүлээн зөвшөөрөгдөөгүй тохиолдолд Ерөнхий зориулалтын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгохгүй.
Г Бүлэг. Үйл ажиллагааны шаардлагууд
119.40 Гэрчилгээ эзэмшигчийн үндсэн үүрэг
Гэрчилгээ эзэмшигч нь дараах үүрэгтэй:
1/ Энэ дүрмийн Б бүлэг, эсхүл В бүлгийн холбогдох заалтуудыг мөрдөж, тэдгээрийн шаардлагуудыг хангасан байна;
2/ Үйл ажиллагааны заавартаа тусгагдсан хөтөлбөр болон журмыг дагаж мөрдөнө;
3/ Үйл ажиллагааны тодорхойлолт болон зааврын холбогдох хувийг үйлдвэрлэл явуулж буй газартаа хэвлэмэл, эсхүл ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн бусад хэлбэрээр хадгална.
119.41 Нислэгийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагууд
(а) АТГ эзэмшигч нь үйл ажиллагаандаа:
1/ нисэх багийн гишүүдийн суудлаас гадна 30-аас дээш зорчигчийн суудалтай, эсхүл төлбөрт ачааллын хамгийн их жин нь 3410 кг-аас дээш жинтэй онгоцны хувьд ИНД-121-ийн шаардлагуудыг;
2/ нисэх багийн гишүүдийн суудлаас гадна 10-30 хүртэл зорчигчийн суудалтай, эсхүл төлбөрт ачааллын хамгийн их жин нь 3410 кг буюу түүнээс бага ба хөөрөлтийн хамгийн их жин нь 5700 кг-аас дээш жинтэй онгоцны хувьд ИНД-125-ын шаардлагуудыг тус тус дагаж мөрдөнө.
(б) ЕЗАТГ эзэмшигч нь үйл ажиллагаандаа, нисэх багийн гишүүдийн суудлаас гадна 9 буюу түүнээс цөөн тооны зорчигчийн суудалтай, хөөрөлтийн хамгийн их жин нь 5700 кг буюу түүнээс доош жинтэй онгоц, эсхүл нисдэг тэрэгний хувьд ИНД-135-ын шаардлагыг дагаж мөрдөнө.
119.42 Нисэх багийн мэргэшил
(a) Гэрчилгээ эзэмшигч нь ИНД-61-ийн дагуу олгогдсон мэргэжлийн үнэмлэх, зэрэглэлгүй этгээдийг агаарын тээврийн үйл ажиллагаанд нисэх багийн гишүүнээр оролцуулахгүй ба уг этгээд нь нисэх багийн гишүүний үүргийг гүйцэтгэх эрхгүй.
(б) Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна агаарын тээврийн үйл ажиллагаанд оролцох зөвшөөрөл авсан этгээд нь эрүүл мэндийн гэрчилгээтэй, мөн энэ зүйлийн (а) хэсэгт дурдсан мэргэжлийн үнэмлэхтэй байна.
119.43 Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгийн түрээс, захиалгат нислэг
(a) Гэрчилгээ эзэмшигч нь өөр бусад улсаас олгосон гэрчилгээ эзэмшигчээс агаарын хөлгийг нисэх багийн гишүүдтэй, эсхүл нисэх багийн гишүүдгүй түрээсэлж, эсхүл захиалж нислэг үйлдэх тохиолдолд агаарын хөлгийг агаарын тээврийн үйл ажиллагаанд ашиглахын өмнө аль гэрчилгээний дагуу нислэг үйлдэхийг тогтоох ба энэ тухай хөлгийн даргад мэдэгдсэн байна.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээгүй этгээдээс агаарын хөлгийг нисэх багийн гишүүдтэй, эсхүл нисэх багийн гишүүдгүй түрээсэлж, эсхүл захиалж нислэг үйлдэхдээ нислэгийн үйл ажиллагааг өөрийн гэрчилгээний дагуу гүйцэтгэнэ.
(в) Гэрчилгээ эзэмшигч нь агаарын тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэх түрээсийн, эсхүл захиалгат нислэгийн тухай бичгээр үйлдсэн гэрээний хувийг тухайн гэрээний дагуу сүүлчийн нислэг үйлдсэнээс хойш 1 жил, түүнээс дээш хугацаагаар хадгална.
(г) Гэрчилгээ эзэмшигч нь агаарын тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэх түрээсийн, эсхүл захиалгат нислэг хийх тохиолдолд меморандум байгуулах бөгөөд хэлэлцээрийн нөхцөлүүд болон түүнд оруулсан нэмэлтийг тухайн меморандумын дагуу сүүлчийн нислэг үйлдсэнээс хойш 1 жил, түүнээс дээш хугацаагаар хадгална.
119.44 Монгол Улсад бүртгэлгүй агаарын хөлгийг ашиглах
(a) Гэрчилгээ эзэмшигч нь Монгол Улсад бүртгэлгүй агаарын хөлгийг түрээсийн, захиалгын, эсхүл бусад хэлэлцээрийн дагуу ашиглах тохиолдолд ИНЕГ-аас хугацааг багаар тогтоогоогүй бол үйл ажиллагааг гүйцэтгэж эхлэхээс 30 хоногийн өмнө түрээсийн, захиалгын, эсхүл бусад хэлэлцээрийн үндсэн болзлуудын талаар ИНЕГ-т мэдэгдэх ба энэ нь дараах мэдээллийг багтаасан байна:
1/ агаарын хөлгийг нийлүүлэгч нь Конвенцийн хэлэлцэн тохирогч аль нэг улсаас олгосон агаарын тээвэр эрхлэх гэрчилгээтэй эсэх;
2/ хэлэлцээр байгуулагч талуудын нэр, хаяг;
3/ хэлэлцээр хүчин төгөлдөр байх хугацаа;
4/ хэлэлцээрт тусгагдсан агаарын хөлөг бүрийн маяг, эзэмшигч улс, бүртгэлийн тэмдэг.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь Монгол Улсын бүртгэлгүй агаарын хөлгийг агаарын тээврийн үйл ажиллагаанд ашиглахаас өмнө ИНЕГ-аас зөвшөөрөл авсан байна.
119.45 Албан ёсны нэр
Гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээнд бичигдэх албан ёсны нэрийн дор агаарын тээврийн үйл ажиллагаа явуулна.
119.46 ЕЗАТГ эзэмшигчид тавигдах хязгаарлалт
ЕЗАТГ эзэмшигч нь ИНД-121, эсхүл ИНД-125-ын дагуу агаарын тээврийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
119.47 Гэрчилгээ эзэмшигчийн бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт орох
(a) Гэрчилгээ эзэмшигч нь :
1/ байгууллагын тухайн нөхцөл байдалд тохируулан Үйл ажиллагааны заавартаа нэмэлт өөрчлөлт хийгдэж буйг баталгаажуулна;
2/ зааварт оруулсан нэмэлт өөрчлөлтүүд нь энэхүү дүрэм, бусад холбогдох дүрмүүдийн шаардлагад нийцэж буй болон зааварт нэмэлт өөрчлөлт оруулах журмын дагуу хийгдсэн болохыг баталгаажуулна;
3/ зааварт нэмэлт өөрчлөлт оруулсан даруйдаа уг нэмэлт өөрчлөлтийн хувийг ИНЕГ-т яаралтай хүргүүлнэ;
4/ нисэхийн аюулгүй байдалд шаардлагатай гэж ИНЕГ-аас үзсэн нэмэлт өөрчлөлтийг заавартаа тусгана.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь дараах өөрчлөлтийг хийхдээ энэ тухай ИНЕГ-т танилцуулж зөвшөөрөл авсан байна:
1/ удирдах албан тушаалтныг өөрчлөх;
2/ бусад албан тушаалтнуудыг өөрчлөх;
3/ 119.25 зүйлийн (a) хэсгийн 7/, эсхүл 119.39 зүйлийн (a) хэсгийн 5/-д заасан гэрчилгээ эзэмшигчийн агаарын тээврийн үйл ажиллагаа явуулах байршлыг өөрчлөх;
4/ гэрчилгээ эзэмшигчийн гэрчилгээний үйлчлэх хүрээ өөрчлөгдөх;
5/ АТГ эзэмшигчийн хувьд байгууллагын чанарын дотоод баталгаажуулалтын журмын ерөнхий зорилго, үйлчлэх хүрээ өөрчлөгдөх;
6/ 119.38 зүйлийн (в) хэсэгт хамаарах ЕЗАТГ эзэмшигч байгууллагын хувьд түүний зорилго, удирдлага, зохион байгуулалтын систем, үйл ажиллагааны цар хүрээ өөрчлөгдөх;
7/ техник үйлчилгээний хөтөлбөрийн өөрчлөлт;
8/ гэрчилгээ эзэмшигчийн техник үйлчилгээг гүйцэтгэдэг, эсхүл сургалт зохион байгуулдаг гэрээт байгууллага нь өөрчлөгдөх;
9/ нислэгийн ба ажил үүргийн зураглал өөрчлөгдөх;
10/ гэрчилгээ эзэмшигчийн аюулгүй ажиллагааны хөтөлбөр өөрчлөгдөх.
(в) Энэ зүйлийн (ж)-д дурьдсанаас бусад тохиолдолд ЕЗАТГ эзэмшигч нь 119.38 зүйлийн (в) хэсэгт дурьдсан удирдлага зохион байгуулалтын системдээ өөрчлөлт хийж байгаа бол:
1/ 119.38 зүйлийн (в) хэсэгт дурьдсан удирдлага зохион байгуулалтын системийн тухай зааварт нэмэлт өөрчлөлт хийх;
2/ албан тушаалтныг 119.26 зүйлийн (б) хэсгийн 1/-ийн (iv)-ийн дагуу ажилд томилох;
3/ системд өөрчлөлт оруулснаар агаарын тээврийн үйл ажиллагааны хүрээ өсөх бол тухайн системийн талаар ИНЕГ-аас зөвшөөрөл авсан байх.
(г) Энэ зүйлийн (б), эсхүл (в) хэсэгт заасан өөрчлөлтийг хийх үеийн, эсхүл уг өөрчлөлтүүдийг мөрдөх үеийн нөхцөлүүдийн талаар гэрчилгээнд ИНЕГ-аас тэмдэглэгээ хийж болно.
(д) Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (г) хэсэгт дурьдсан нөхцөлийг дагаж мөрдөнө.
(е) Энэ зүйлийн (б), эсхүл (в) хэсэгт заасан аливаа өөрчлөлтийг хийснээр гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай бол эзэмшигч нь гэрчилгээг ИНЕГ-т нэн даруй хүргүүлнэ.
(ж) Дараах тохиолдолд ЕЗАТГ эзэмшигч нь энэ зүйлийн (в)-д заасан нэмэлт өөрчлөлтийг хийлгүйгээр 7 хүртэл хоногийн хугацаатайгаар үйл ажиллагаа явуулж болно:
1/ төлөвлөгөөт нислэгийн үед;
2/ дөрөв, эсхүл түүнээс цөөн тооны агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа;
119.48 Техник үйлчилгээний хөтөлбөрт өөрчлөлт оруулах
Гэрчилгээ эзэмшигч нь, ИНЕГ-аас агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай гэж үзсэн аливаа өөрчлөлтийг техник үйлчилгээний хөтөлбөртөө хийнэ.
119.49 (R)Шилжилтийн гэрчилгээ
(R) Хавсралт "А". Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигчийн удирдах албан тушаалтанд тавигдах шаардлага
Энэ хавсралтаар 119.11-ийн (б)-гийн 1/-ийн (i), (ii), (iii) ба (iv)-ийн дагуу хариуцлага хүлээсэн албан тушаалтны мэргэжил, дадлага туршлагад тавигдах шаардлагыг тодорхойлно.
А-1. Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч нь дараах удирдах албан
тушаалд иргэний нисэхийн холбогдох мэргэжлийн хүмүүсийг ажиллуулна.
Үүнд:
1/ нислэгийн аюулгүй ажиллагаа хариуцсан удирдах албан тушаал
2/ техникийн үйл ажиллагаа хариуцсан удирдах албан тушаал
3/ нисэх багийн сургалт, дадлага хариуцсан удирдах албан тушаал
4/ чанарын дотоод баталгаажуулалт хариуцсан удирдах албан тушаал.
А-2. Удирдах албан тушаалтны мэргэжил, дадлага туршлагад тавигдах
шаардлага:
1/ Нислэгийн аюулгүй ажиллагаа хариуцсан удирдах албан тушаалтан нь
ИНД-121, 125 буюу ИНД-135-ын хүрээнд тавигдах шаардлагаас гадна:
/i/ нисэгч мэргэжилтэй /агаарын тээвэрлэгчийн /
/ii/ сүүлийн 6 жилийн 3-аас доошгүй жилд нь аль нэг маягийн агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн дадлага туршлагатай
/iii/ нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын ажлын дадлага туршлагатай байна.
2/ Техникийн үйл ажиллагаа хариуцсан удирдах албан тушаалтан нь ИНД-121, 125 буюу ИНД-135-ын хүрээнд тавигдах шаардлагаас гадна:
/i/ агаарын хөлгийн их бие, хөдөлгүүрийн буюу авионикийн инженер
/ii/ сүүлийн 6 жилийн 3-аас доошгүй жил агаарын хөлгийн техник
/iii/ үйлчилгээний ажил гүйцэтгэсэн дадлага туршлагатай, буюу агаарын хөлгийн техник үйлчилгээг төлөвлөх, удирдах, ТҮ-ний гүйцэтгэлийг хянах ажлын дадлага туршлагатай /энэ чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан/
2.1. ИНД-121-ийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж буй байгуулагд техникийн
үйл ажиллагаа хариуцсан удирдах албан тушаалтан нь:
/i/ ИНД-121-д хамаарах техник үйлчилгээний хангалтууд, байгууллагын үйл ажиллагааны зааварт тусгагдсан техник үйлчилгээний ажлын дадлага туршлагатай ,
/ii/ ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн агаарын хөлгийн техник үйлчилгээг гүйцэтгэх эрхтэй,
/iii/ өөрийн үйл ажиллагаанд ашиглах агаарын хөлөг, түүнтэй хэмжээ болон маягийн хувьд ижил агаарын хөлгийн техник үйлчилгээний ажлыг 5-аас доошгүй жил гүйцэтгэсэн дадлага туршлагатай,
/iv/ техник үйлчилгээний хяналт, төлөвлөлт, инженерингийн боловсруулалт буюу лаборатори цехийн орчинд ажилласан дадлага туршлагатай ,
/v/ ИНЕГ-аас шаардлагатай гэж үзсэн тохиолдолд техник үйлчилгээний төлөвлөлт, удирдлагын ур чадварыг тогтоох шалгалт өгсөн байна.
2.2 ИНД-125-ын хүрээнд үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагад техникийн үйл ажиллагаа хариуцсан удирдах албан тушаалтан нь:
(i) ИНД-125-д хамаарах техник үйлчилгээний хангалтууд, байгууллагын үйл ажиллагааны зааварт тусгагдсан техник үйлчилгээний ажлын дадлага туршлагатай,
(ii) өөрийн үйл ажиллагаанд ашиглах агаарын хөлөг , түүнтэй хэмжээ болон маягийн хувьд ижил агаарын хөлгийн техник үйлчилгээг 3-аас доошгүй жил, үүнээс агаарын хөлгийг техник үйлчилгээнээс гаргах ажлыг 1 жилээс доошгүй хугацаагаар гүйцэтгэсэн дадлага туршлагатай ,
(iii) өөрийн үйл ажиллагаанд ашиглах агаарын хөлөг, түүнтэй хэмжээ болон маягийн хувьд ижил агаарын хөлгийн техник үйлчилгээний хяналт ба зааварчилгаа, мөн нислэгт тэнцэх чадвар (НТЧ)-ын хадгалалтыг хянах ажлыг 5-аас доошгүй жил гүйцэтгэсэн дадлага туршлагатай, буюу
(iv) энэ хавсралтын 2.1-ийн шаардлагыг хангасан байна.
3/ Нисэх багийн гишүүдийн сургалт, дадлага хариуцсан албан тушаалтан нь ИНД-121, 125 буюу ИНД-135-ын хүрээнд тавигдах шаардлагаас гадна:
(i) нисэгч мэргэжилтэй /агаарын тээвэрлэгчийн/,
(ii) сүүлийн 6 жилийн 3 жилд нь аль нэг маягийн агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн дадлага туршлагатай,
(iii) нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын ажлын дадлага туршлагатай байна.
4/ Чанарын дотоод баталгаажуулалт хариуцсан албан тушаалтан нь энэ хавсралтын А-2-ын 1/, 2/-т заасан шаардлагыг хангасан байна.
(R) Хавсралт Б – Ерөнхий зориулалтын агаарын тээвэрлэгчийн гэрЧилгээ (ЕЗАТГ) эзэмшигЧийн албан тушаалтанд тавигдах шаардлага
Энэ хавсралтаар, 119.26-гийн (б)-гийн 1/-ийн (i), (ii), (iii) ба (iv)-ийн дагуу хариуцлага хүлээсэн албан тушаалтны мэргэжил, дадлага туршлагад тавигдах шаардлагыг тодорхойлно.
Б-1. ЕЗАТГ эзэмшигч нь дараах удирдах албан тушаалд иргэний нисэхийн холбогдох мэргэжлийн хүмүүсийг ажиллуулна. Үүнд:
1/ нислэгийн аюулгүй ажиллагаа хариуцсан удирдах албан тушаал
2/ техникийн үйл ажиллагаа хариуцсан удирдах албан тушаал
3/ нисэх багийн гишүүдийн сургалт, дадлага хариуцсан удирдах албан тушаал
Б-2 ЕЗАТГ эзэмшигчийн удирдах албан тушаалтны мэргэжил, дадлага туршлагад тавигдах шаардлага:
1/ Нислэгийн аюулгүй ажиллагаа хариуцсан удирдах албан тушаалтан нь ИНД-135-ын хүрээнд тавигдах шаардлагаас гадна :
(i) нисэгч мэргэжилтэй,
(ii) сүүлийн 6 жилийн 3-аас доошгүй жилд нь аль нэг маягийн агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн дадлага туршлагатай байна.
2/ Техникийн үйл ажиллагаа хариуцсан удирдах албан тушаалтан нь ИНД-135-ын хүрээнд тавигдах шаардлагаас гадна:
(i) агаарын хөлгийн их бие, хөдөлгүүрийн болон авионикийн инженер,
(ii) агаарын хөлгийн техник үйлчилгээг төлөвлөх, удирдах, ТҮ -ний гүйцэтгэлийг хянах ажлын дадлага туршлагатай /энэ чиглэлээр 3 – аас доошгүй жил ажилласан/
(iii) сүүлийн 6 жилийн 3- аас доошгүй жилд нь аль нэг маягийн агаарын хөлгийн техник үйлчилгээний ажил гүйцэтгэсэн дадлага туршлагатай;
(iv) ИНЕГ – аас шаардлагатай гэж үзсэн тохиолдолд техник үйлчилгээний ажлын төлөвлөлт, удирдлагын ур чадварын шалгалт өгсөн байна.
2.1 ИНД –135 – ын хүрээнд үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагад техникийн үйл ажиллагаа хариуцсан удирдах албан тушаалтан нь:
(i) ИНД – 135 – д хамаарах техник үйлчилгээний хангалтууд, байгууллагын үйл ажиллагааны зааварт тусгагдсан техник үйлчилгээний ажлын дадлага туршлагатай;
(ii) 119.38 – ын (в) – д заасан удирдлага зохион байгуулалтын систем шаардлагагүй байгууллагын хувьд, техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу хийгдэх техник үйлчилгээ нь үр дүнтэй хийгдсэн ба агаарын хөлөг нь Нислэгт тэнцэх чадвартай гэдгийг баталгаажуулах чадвартай, буюу
(iii) хавсралт А – ийн А–2–ын 2) –т заасан шаардлагыг хангасан байна.
3/ Нисэх багийн гишүүдийн сургалт, дадлага хариуцсан удирдах албан тушаалтан нь ИНД 135 – ын хүрээнд тавигдах шаардлагаас гадна:
(i) нисэгч мэргэжилтэй
(ii) нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт шалгалтын ажлын дадлага туршлагатай, буюу
(iii) сүүлийн 6 жилийн 3- аас доошгүй жилд нь аль нэг маягийн агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн дадлага туршлагатай;
Удирдлага зохион байгуулалтын систем хариуцсан албан тушаалтан нь чанар баталгаажуулалтын ажлын дадлага туршлагатай байна.
Тайлбар: Нэг нисэгчтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд
Хавсралт А, Б –д заасан албан тушаалтныг шаардахгүй.
Текст томруулах
A
A
A