- Нүүр
- Сайдын тушаал
- АГААРЫН ХӨЛГИЙН ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫГ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ – 145
АГААРЫН ХӨЛГИЙН ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫГ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ
· Энэ дүрэм ДБ-ийн сайдын 2001 оны 75 тоот тушаалаар батлагдаж, 2001 оны 06-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
· Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд:
1/ ДБ-ийн сайдын 2002 оны 268 тоот тушаалаар 145.4-ийн (а)-д "улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт" гэснийг "төлбөрийн баримт" гэж өөрчлөх
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 2
145.1 Зорилго 2
145.2 Тодорхойлолт 2
145.3 Үндсэн шаардлага 2
145.4 Өргөдөл гаргах 3
145.5 Гэрчилгээ олгох 3
145.6 Гэрчилгээ эзэмшигчийн эрх 3
145.7 Гэрчилгээний хугацаа 4
145.8 Үйл ажиллагаагаа зогсоох 4
145.9 Гэрчилгээг шинэчлэх 4
Б БҮЛЭГ. ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТЭД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД 4
145.10 Ажилтан, албан тушаалтанд тавигдах шаардлага 4
145.11 Ажлын байрны шаардлагууд 5
145.12 Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл материал 5
145.13 Техник үйлчилгээний ажлын хяналт 5
145.14 Зөвшөөрөл олгохтой холбогдсон журам 6
145.15 Нислэгт тэнцэх чадварын хадгалалтын холбогдолтой журам 8
145.16 Бүртгэл, тэмдэглэлд тавигдах шаардлага 8
145.17 Чанар баталгаажуулалтын дотоод систем 8
145.18 Техник үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны зааварт тавигдах шаардлага 10
В БҮЛЭГ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГУУД 11
145.19 Тогтмол хэрэгжилт 11
145.20 Эрх, үүрэг 11
145.21 Гэрчилгээ эзэмшигч байгууллагад орох өөрчлөлтүүд 12
Дэд бүтцийн сайдын 2001 оны 75 тоот тушаалын хавсралт
АГААРЫН ХӨЛГИЙН ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫГ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ
Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллага (цаашид АХТҮБ гэх)-ыг гэрчилгээжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
145.2 Тодорхойлолт
"Техник үйлчилгээ" гэдэгт агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварыг хадгалах үүднээс хийгдэх бүх төрлийн засвар, өөрчлөлт, үзлэг, хуваарьт болон хуваарьт бус үйлчилгээг;
"Үндсэн засвар" гэдэгт:
- стандарт, шаардлагын дагуу хийгдээгүй тохиолдолд агаарын хөлгийн жин, төвлөрөлт, бүтцийн бөх бат чанар, хүчний төхөөрөмжүүдийн ажиллагаа, нислэгийн үзүүлэлтүүд болон агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын бусад үзүүлэлтүүдэд нөлөөлөхүйц;
- энгийн болон практик аргаар хийгдэх боломжгүй засварыг;
- "Үндсэн өөрчлөлт" гэдэгт:
- агаарын хөлөг, агаарын хөлгийн хөдөлгүүр, сэнсний тодорхойлолтод тусгагдаагүй;
- стандарт, шаардлагын дагуу хийгдээгүй тохиолдолд агаарын хөлгийн жин, төвлөрөлт бүтцийн бөх бат чанар, хүчний төхөөрөмжүүдийн ажиллагаа, нислэгийн үзүүлэлтүүд болон нислэгт тэнцэх чадварын бусад үзүүлэлтүүд нөлөөлөхүйц;
- энгийн болон практик аргаар хийх боломжгүй өөрчлөлтийг;
"Техник үйлчилгээнээс гаргах" гэдэгт техник үйлчилгээний ажил хийгдсэний дараа нислэгт тэнцэх чадварын стандартад нийцүүлснийг эрх бүхий ажилтнаас баталгаажуулсныг тус тус хэлнэ.
145.3 Үндсэн шаардлага
Энэхүү дүрмийн дагуу АХТҮБ-ын гэрчилгээ эзэмшээгүй этгээд 145.6-д заасан эрхийг эдлэхгүй.
145.4 Өргөдөл гаргах
(а) АХТҮБ-ын гэрчилгээ эзэмшихээр өргөдөл гаргагч /цаашид Өргөдөл гаргагч гэх/ нь ИНЕГ-9145/01 маягтыг бөглөж улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хамт Иргэний нисэхийн ерөнхий газар /цаашид ИНЕГ гэх/-т ирүүлнэ.
(б) ИНЕГ өргөдөл гаргагчаас өргөдөлд хавсаргах нэмэлт тодруулгыг шаардаж болно.
145.5 Гэрчилгээ олгох
ИНЕГ нь АХТҮБ-ын гэрчилгээг дараах нөхцөлд олгоно:
1/ өргөдөл гаргагч Б Бүлэг-т заасан шаардлагуудыг хангасан;
2/ өргөдөл гаргагчийн ажилтан, албан тушаалтан нь 145.10-ын (a)–д заасан шаардлагуудыг хангасан;
3/ гэрчилгээ олгох нь нислэгийн аюулгүй байдлын ажиллагаанд харшлахгүй байх.
145.6 Гэрчилгээ эзэмшигчийн эрх
(a) АХТҮБ-ын гэрчилгээг дараах ангиллаар олгоно:
1/ A1- хөөрөлтийн хамгийн их жин нь 13610 кг-аас их агаарын хөлөгт хийгдэх техник үйлчилгээний ажил;
2/ A2- хөөрөлтийн хамгийн их жин нь 5700-3610 кг хүртэл жинтэй агаарын хөлөгт хийгдэх техник үйлчилгээний ажил;
3/ А3 - А1 буюу А2-т тусгагдаагүй, нисэх багийн гишүүдийн суудлаас гадна 12, түүнээс дээш зорчигчийн суудалтай агаарын хөлөгт хийгдэх техник үйлчилгээний ажил;
4/ А4- дараах агаарын хөлгийн техник үйлчилгээний ажил:
/i/ хөөрөлтийн хамгийн их жин нь 5700 кг буюу түүнээс бага;
/ii/ нисэх багийн гишүүдийн суудлаас гадна 12, түүнээс цөөн зорчигчийн суудалтай.
5/ С1- агаарын хөлгийн хөдөлгүүр болон сэнсэнд хийгдэх техник үйлчилгээний ажил;
6/ С2- агаарын хөлгийн эд ангиудад хийгдэх техник үйлчилгээний ажил;
7/ С3- агаарын хөлгийн цахилгааны тоног төхөөрөмжид хийгдэх техник үйлчилгээний ажил;
8/ С4- агаарын хөлгийн хэрэглэлийн тоног төхөөрөмжид хийгдэх техник үйлчилгээний ажил;
9/ С5- агаарын хөлгийн радио тоног төхөөрөмжид хийгдэх техник үйлчилгээний ажил;
10/ Р1- дээр дурьдсан ангиллуудад тусгагдаагүй агаарын хөлөг, түүний эд ангийн техник үйлчилгээний ажил.
(б) АХТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч /цаашид Гэрчилгээ эзэмшигч гэх/ нь зөвхөн гэрчилгээнд тусгагдсан агаарын хөлөг, түүний эд ангид техник үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэх эрхтэй.
(в) Гэрчилгээ эзэмшигч нь агаарын хөлөг, түүний эд ангид техник үйлчилгээ хийж гүйцэтгэсний дараа тэдгээрийг техник үйлчилгээнээс гаргана.
145.7 Гэрчилгээний хугацаа.
(a) АХТҮБ-ын гэрчилгээг 5 хүртэл жилийн хугацаатай олгоно.
(б) АХТҮБ-ын гэрчилгээ нь түүний хүчинтэй хугацаа дуусах, эсхүл ИНЕГ-аас үйл ажиллагааг нь түр болон бүрмөсөн зогсоох хүртэл хүчин төгөлдөр байна.
(в) Гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан, эсхүл үйл ажиллагааг нь түр зогсоосон тохиолдолд гэрчилгээ эзэмшигчийн гэрчилгээг ИНЕГ хураана.
(г) Үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоосон тохиолдолд гэрчилгээ эзэмшигч нь албан ёсны баримт гаргуулахын тулд гэрчилгээг ИНЕГ-т нэн даруй ирүүлнэ.
145.8 Үйл ажиллагаагаа зогсоох
Гэрчилгээ эзэмшигч нь үйл ажиллагаагаа 145.7 дугаар зүйлийн (в) хэсэгт зааснаас бусад үндэслэлээр зогсоохоор бол энэ тухайгаа 30-аас доошгүй хоногийн өмнө ИНЕГ-т бичгээр мэдэгдэнэ.
145.9 Гэрчилгээг шинэчлэх
(a) Гэрчилгээ эзэмшигч нь АХТҮБ-ын гэрчилгээг шинэчлэх тухай өргөдлийг ИНЕГ-9145/01 маягтын дагуу гаргана.
(б) Өргөдөл гаргагч нь гэрчилгээ шинэчлэх тухай өргөдлийг өмнөх гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө ИНЕГ-т ирүүлнэ.
Б Бүлэг. Гэрчилгээжүүлэлтэд тавигдах шаардлагууд
145.10 Ажилтан, албан тушаалтанд тавигдах шаардлага
(a) Өргөдөл гаргагч нь дараах албан тушаалтан, ажилтантай байна:
1/ өргөдөл гаргагчийн зүгээс явуулж буй бүх үйл ажиллагаа энэ дүрмийн дагуу гүйцэтгэгдэж, санхүүжиж байгааг бататгах эрх бүхий удирдах албан тушаалтан;
2/ энэ дүрэмд тусгасан шаардлагыг дагаж мөрдөж байгааг бататгах үүрэг хариуцлага хүлээсэн, удирдах албан тушаалтны өмнө доорх үүргийг хүлээсэн гүйцэтгэх албан тушаалтан:
/i/ техник үйлчилгээний ажилд хяналт тавих;
/ii/ ажилтанд эрх олгох;
/iii/ чанарын дотоод баталгаажилт хийх.
3/ өргөдөл гаргагчийн зааварт тусгагдсан техник үйлчилгээний ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, үзлэг шалгалт хийх болон баталгаажуулах үүрэг бүхий гүйцэтгэх ажилтан.
(б) Өргөдөл гаргагч нь :
1/ өөрийн үйл ажиллагааны зааварт тусгагдсан техник үйлчилгээний ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, үзлэг шалгалт хийх болон баталгаажуулахад оролцох ажилтнуудын сургалт болон ур чадварыг тогтоох журам боловсруулсан;
2/ тухайн ажилтнуудын эрх, үүргийг бичгээр баталгаажуулсан байна.
145.11 Ажлын байрны шаардлагууд
(a) Өргөдөл гаргагч нь техник үйлчилгээний ажлыг удирдах бүрэлдэхүүнтэй байхын зэрэгцээ техник үйлчилгээний ажил гүйцэтгэхэд тохиромжтой, доорх шаардлагыг хангасан ажлын байртай байна.
(б) Өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ ажлын байр нь:
/i/ цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс;
/ii/ хүрээлэн буй орчин болон ажиллах орчны бохирдолтоос хамгаалагдсан,
2/ тоног төхөөрөмж, багаж, сэлбэг материал хадгалах агуулах нь:
/i/ ажиллагаатай эд ангиуд найдвартай хамгаалагдсан;
/ii/ ажиллагаатай болон ажиллагаагүй эд ангиуд тусгаарлагдсан;
/iii/ хадгалагдаж байгаа эд ангиудыг гэмтэх, чанараа алдахаас сэргийлэгдсэн байна.
(в) Өргөдөл гаргагч нь нислэгт тэнцэх чадвар /цаашид НТЧ гэх/-т тодорхойлогдсон аливаа шаардлагуудыг хангасан, ажиллахад тохиромжтой орчинг бүрдүүлсэн байна.
145.12 Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материал
Өргөдөл гаргагч нь:
1/ техник үйлчилгээний ажил гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материалын боломжтой байна;
2/ тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материалтай ажиллах, өндөр нарийвчлалтай багаж, тоног төхөөрөмжид тохиргоо хийх журмыг боловсруулах ба энэ нь ИНЕГ-аас хүлээн зөвшөөрөгдсөн үечлэл болон стандарт шаардлагыг хангасан байна.
145.13 Техник үйлчилгээний ажлын хяналт
(a) Өргөдөл гаргагч нь техник үйлчилгээний заавар, ажлын байрны заавар, инженерингийн зураглал, тодорхойлолтууд, техникийн стандарт болон практик үйл ажиллагааны заавар, байгууллагын үйл ажиллагааны зааварт тусгагдсан шаардлагатай бусад бичиг баримтын хувийг хадгална.
(б) Өргөдөл гаргагч нь дараах журмуудыг боловсруулна:
1/ худалдан авахаас өмнө бүрэн гүйцэд үзлэг хийх боломжгүй эд анги болон агрегатууд чанарын шаардлага хангаж буй эсэхийг бататгах аргачлал бүхий сэлбэг материалд үзлэг хийх журам;
2/ сэлбэг материал нь тэдгээрийн хийцийн маяг, эсхүл тодорхойлолтод нийцэхгүй бол актлах журам;
3/ сэлбэг, материалыг боож баглах, савлах, хадгалах, зөөх, илгээх, хүлээн авах, шалгах, хаяглах журам;
4/ үзлэг шалгалтын дүн, техникийн стандарт болон практик ажиллагаа, инженерингийн зураглал, техник үйлчилгээний мэдээллийг ИНЕГ-т хүргүүлэх журам;
5/ өргөдөл гаргагчийн Үйл ажиллагааны зааварт тусгагдсан байх, доорх зүйлүүдийг бататгах аргачлал бүхий техник үйлчилгээний журам:
/i/ техник үйлчилгээний хүлээн зөвшөөрөгдсөн технологи, практик ажиллагааны ашиглалт;
/ii/ агаарын тээвэрлэгчдийн өмнө гэрээгээр хүлээсэн техник үйлчилгээний ажлын гүйцэтгэл;
/iii/ Үйл ажиллагааны зааварт онцгойлон заасан хуваарьт техник үйлчилгээ, эсхүл дутагдалтай агаарын хөлөгт хийгдэх техник үйлчилгээгээр хязгаарлагдах, үйл ажиллагааны зааварт тусгагдсанаас өөр газарт хийгдэх техник үйлчилгээ.
6/ өргөдөл гаргагчийн гэрээгээр хийх техник үйлчилгээ нь түүний Үйл ажиллагааны зааварт тодорхойлогдсон байх журам;
7/ агаарын хөлөг, түүний эд ангийг техник үйлчилгээнээс гаргах, баталгаажуулах эрх бүхий этгээдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, баталгаажуулах журам;
8/ энэ зүйлийн (a) хэсэгт тусгагдсан бичиг баримтын хувьд дараах журам:
/i/ хянах, баталгаажуулах;
/ii/ холбогдох ажлын байр болон ажилтнуудад түгээх;
/iii/ хүчингүй болсон бичиг баримтыг ашиглалтаас хасах;
/iv/ өөрчлөлт хийгдсэн бичиг баримтыг солих;
/v/ хүчин төгөлдөр бичиг баримтын хувь тус бүр баталгаажсан байх.
145.14 Зөвшөөрөл олгохтой холбогдсон журам
(a) Өргөдөл гаргагч нь дараах журмыг боловсруулна:
1/ агаарын хөлөг, түүний эд ангид техник үйлчилгээний ажил гүйцэтгэх, хянах журам;
2/ техник үйлчилгээний ажлыг гүйцэтгэсний дараа агаарын хөлөг, түүний эд ангийн техник үйлчилгээнээс гаргах журам;
3/ агаарын хөлөг, түүний эд ангид хийгдсэн үндсэн засвар, үндсэн өөрчлөлт нь зөвшөөрөгдсөн техникийн үзүүлэлтэд тохирч буй эсэхийг баталгаажуулах журам.
(б) ИНД-66-гийн дагуу үнэмлэх эзэмшигч нь зохих зэрэглэлгүй бол агаарын хөлөг, түүний эд ангийг техник үйлчилгээнээс гаргах эрхгүй гэдгийг бататгасан журамтай байна.
(в) ИНД-66-гийн дагуу үнэмлэх эзэмшигч нь дараах шаардлагыг хангасан тохиолдолд агаарын хөлөг, түүний эд ангийг техник үйлчилгээнээс гаргах эрхтэй:
1/ тодорхой эд ангийн маяг, төрлөөр засвар, үйлчилгээ хийх сургалтад хамрагдаж эрх авсан бол;
2/ агаарын хөлгийн их бие, хүчний төхөөрөмж, авионикийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, өөрчлөлт, зохион бүтээлтэд ашиглагддаг материал, багаж хэрэгсэл, суурь машин дээр 36 сараас доошгүй хугацаагаар ажилласан дадлага туршлагатай бол;
3/ тухайн эд ангийн маягийн засвар үйлчилгээний ажлыг 6 сараас доошгүй хугацаанд удирдан гүйцэтгэсэн бол;
4/ үл эвдэх сорилын аргаар үзлэг хийсний дараа эд ангийг техник үйлчилгээнээс гаргах эрх авсан бол;
5/ гагнуур хийсэн эд ангийг техник үйлчилгээнээс гаргах эрх авсан бол.
(г) Энэ зүйлийн (в)-хэсгийн 1/-д тусгагдсан сургалтыг дор дурьдсан байгууллага зохион байгуулна:
1/ энэ дүрмийн дагуу АХТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч;
2/ ИНД-141-ийн дагуу гэрчилгээ эзэмшигч;
3/ үйлдвэрлэгч өөрөө;
4/ Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч аль нэг улсын ИНЕГ-аас зөвшөөрөгдсөн байгууллага.
(д) ИНД-66-гийн дагуу үнэмлэх эзэмшигч нь дараах шаардлагыг хангаагүй бол агаарын хөлөг, түүний эд ангийг техник үйлчилгээнээс гаргах эрхгүй гэдгийг заасан байна:
1/ 145.13-ын (a) хэсэгт дурьдсан заавар, журмын талаар зохих мэдлэггүй бол;
2/ агаарын хөлөг, түүний эд ангийг техник үйлчилгээнээс гаргахтай холбогдсон ур чадвар эзэмшээгүй бол.
(е) ИНД-66-гийн дагуу үнэмлэх эзэмшигч нь үндсэн засвар, үндсэн өөрчлөлтийн холбогдолтой сургалтад хамрагдаагүй тохиолдолд агаарын хөлөг, түүний эд ангид хийгдсэн үндсэн засвар, үндсэн өөрчлөлтийг шалгаж баталгаажуулах эрхгүй гэдгийг бататгасан журамтай байна.
(ж) ИНД-66-гийн дагуу үнэмлэх эзэмшигч нь 66.13-т заасан дадлага туршлагыг эзэмшээгүй бол техник үйлчилгээний талаар тодорхой эрх эдлэхгүй гэдгийг бататгасан журамтай байна.
145.15 Нислэгт тэнцэх чадварын хадгалалттай холбогдолтой журам
Өргөдөл гаргагч нь дараах журмуудыг боловсруулсан байна:
1/ агаарын хөлөг, түүний эд ангид гарсан дутагдлыг бүртгэх, судлах, дүн шинжилгээ хийх, мэдээллийг:
/i/ үйлдвэрлэгч, зохион бүтээгч байгууллага;
/ii/ агаарын хөлөг буюу түүний эд ангийг эзэмшигч, эсхүл ашиглагч байгууллагад хүргүүлэх журам.
2/ осол гэмтлийн талаар эрх бүхий байгууллагад ИНД-12-ын дагуу мэдээлэх журам.
145.16 Бүртгэл, тэмдэглэлд тавигдах шаардлага
(a) Өргөдөл гаргагч нь агаарын хөлөг, түүний эд ангийг техник үйлчилгээнээс гаргахтай холбогдсон бичиг баримтыг бүрдүүлэх, хөтлөх, хадгалах, дугаарлах журамтай байна.
(б) Өргөдөл гаргагч нь дараах зүйлийг багтаасан журмыг боловсруулсан байна:
1/ агаарын хөлөг, түүний эд ангийг техник үйлчилгээнээс гаргах эрх бүхий ажилтны боловсрол, мэргэжил, ажлын дадлага туршлага, сургалтын талаар дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх;
2/ агаарын хөлөг, түүний эд ангид хийгдсэн ажлын тэмдэглэл хийх;
3/ агаарын хөлөг, түүний эд ангийг үйлчилгээнээс гаргасан тухай тэмдэглэл хийх;
4/ багаж, тоног төхөөрөмжүүдэд хийгдсэн тохируулга болон ашиглагдсан стандартын бичилт хийх;
(в) Өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (б) хэсэгт дурьдсан бүртгэл, тэмдэглэлийг:
1/ тогтмол, үнэн зөв, гаргацтай хөтөлнө;
2/ тухайн агаарын хөлгийг ашиглагчид хүргүүлсэн байна;
3/ энэ зүйлийн (б) хэсэгт заасан бүртгэл, тэмдэглэлийг хоёр жил хадгална.
(г) Өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (б) хэсэгт заасан бүртгэл, тэмдэглэлийг ИНЕГ-аас шаардсан тохиолдолд гаргаж өгнө.
145.17 Чанар баталгаажуулалтын дотоод систем
(a) Өргөдөл гаргагч нь энэ дүрмээр шаардсан журмууд хэрхэн мөрдөгдөж байгаа болон үйл ажиллагаанд нийцэж байгаа эсэхийг бататгах зорилго бүхий чанар баталгаажуулалтын дотоод системтэй байна.
(б) Чанар баталгаажуулалтын дотоод систем нь дараах журмуудад үндэслэнэ:
1/ Аюулгүй ажиллагааны заавар, журам
Аюулгүй ажиллагааны заавар журмууд нь ойлгомжтой, байгууллагын бүх түвшинд хэрэгжхүйц байна.
2/ Осол, дутагдлын бодит шалтгааныг тодорхойлох, шинжилгээ хийх журам
Осол, дутагдлын бодит шалтгааныг тодорхойлох, шинжилгээ хийх журамд дараах зүйлүүдийг тусгасан байна:
/i/ дутагдлыг хэрхэн арилгах талаар;
/ii/ дутагдлыг арилгах арга хэмжээний үр дүнд холбогдох журмуудад хэрхэн өөрчлөлт хийх талаар;
/iii/ дутагдлыг арилгах арга хэмжээний үр дүнд үндэслэн удирдлага зохион байгуулалтын системээ хянах талаар.
3/ Урьдчилан сэргийлэх арга хэмжээний журам
Урьдчилан сэргийлэх арга хэмжээний журамд дараах зүйлүүдийг тусгасан байна:
/i/ үүсэж болзошгүй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар;
/ii/ урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнд холбогдох журмуудад хэрхэн өөрчлөлт хийх талаар;
/iii/ урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнд үндэслэн удирдлага зохион байгуулалтын системээ хянах талаар.
4/ Аудитын дотоод хөтөлбөр
Аудитын дотоод хөтөлбөрт дараах зүйлүүдийг тусгасан байна:
/i/ аудит хийгдэх объект, давтамжийн талаар;
/ii/ аудитыг хэн гүйцэтгэх тухай;
/iii/ шалгалтын дүнг хэрхэн мэдээлэх тухай;
/iv/ шалгалтаар дутагдал илэрвэл түүнийг арилгах арга хэмжээний талаар;
/v/ дутагдлыг арилгах, давтан гарахаас урьдчилан сэргийлэх, шалгалтын мөрөөр хийгдсэн ажлын үр дүнг хэрхэн хянах талаар.
5/ Удирдлага зохион байгуулалтын хяналтын журам
Удирдлага зохион байгуулалтын хяналтын журамд:
/i/ чанар баталгаажуулалтын системийн идэвхтэй ажиллагааг хангах үүднээс тухайн системийн удирдлага зохион байгуулалтад хяналт тавих үечлэлийг заасан байна;
/ii/ чанар баталгаажуулалтын системд хяналт тавих менежерийг тодорхойлсон байна;
(в) Чанарын дотоод баталгаажуулалт хариуцсан этгээд нь аюулгүй ажиллагаатай холбоотой аливаа асуудлаар удирдах албан тушаалтантай шууд харьцах эрхтэй байна.
145.18 Техник үйлчилгээний байгууллагын Үйл ажиллагааны зааварт тавигдах шаардлага
(а) Өргөдөл гаргагчийн Үйл ажиллагааны заавар нь энэ дүрмийн шаардлагуудад бүрэн нийцсэн байхын зэрэгцээ дараах зүйлүүдийг тусгасан байна:
1/ 145.10-ын (a)-ийн 1/ ба 2/–т заасан удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудын албан тушаал болон нэрс;
2/ энэ зүйлийн (a)-ийн 1/-т заагдсан албан тушаалтнуудын хүлээх үүрэг, хариуцлагууд;
3/ энэ зүйлийн (a)-ийн 2/-т заагдсан албан тушаалтнуудын хүлээх үүрэг хариуцлагыг байгууллагын бүтцийн зураглалаар үзүүлсэн байх;
4/ энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд өргөдөл гаргагч техник үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх байршил болон тухайн байршил дахь байгууламж, тоног төхөөрөмжийг нарийн тодорхойлсон байх;
5/ энэ зүйлийн (a)-ийн 4/-т тусгагдсан байршил бүрийн бүтэц зохион байгуулалтыг үзүүлсэн байх;
6/ гүйцэтгэх үйл ажиллагаа, ажлын багтаамжийг нарийн тодорхойлсон байх;
7/ дараах журмуудыг нарийвчлан тодорхойлсон байх:
/i/ 145.10-ын (б)–д тусгагдсан ажилтнуудын ур чадварын талаар;
/ii/ 145.10-ын (б)–д тусгагдсан ажилтнуудын сургалтын талаар;
/iii/ 145.11-ийн (б)-ийн 3/–д тусгагдсан эд ангийг хадгалах нөхцөлийг хангах талаар;
/iv/ 145.11-ийн (в)–д тусгагдсан орчны нөхцөлийг хангах талаар;
/v/ 145.11-ийн 2/–т тусгагдсан шалгах тоног төхөөрөмж, техник үйлчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн тохируулга болон хяналтын талаар;
/vi/ 145.13-ын (б)–ийн 1/-д тусгагдсан материал, эд анги, агрегатад үзлэг хийх талаар;
/vii/ 145.13-ын (б)–ийн 2/-т тусгагдсан үл тохирох сэлбэг, материалын талаар;
/viii/ 145.13-ын (б)–ийн 3/-т тусгагдсан техник үйлчилгээний аргачлал, гүйцэтгэлийн талаар;
/ix/ 145.13-ын (б)–ийн 4/-т тусгагдсан гэрээт техник үйлчилгээний талаар;
/x/ 145.13-ын (б)–ийн 5/-д тусгагдсан сэлбэг материалыг боож баглах, савлах, зөөх, хадгалах, илгээх, хүлээн авах, шалгах, хаяглах талаар;
/xi/ 145.13-ын (б)–ийн 6/-д тусгагдсан техник үйлчилгээнээс чөлөөлөх эрхийг баталгаажуулах талаар;
/xii/ 145.13-ын (б)–ийн 7/-д тусгагдсан техник үйлчилгээнээс чөлөөлөх зөвшөөрлийн талаар;
/xiii/ 145.13-ын (б)–ийн 8/-д тусгагдсан бичиг баримтын ашиглалт, хөтлөлтийн талаар;
/xiv/ 145.14-д тусгагдсан ажилтнуудад зөвшөөрөл олгох талаар;
/xv/ 145.15-д тусгагдсан агаарын хөлөг болон түүний эд ангиудын нислэгт тэнцэх чадварын хадгалалтын талаар;
/xvi/ 145.16–д тусгагдсан бүртгэл, тэмдэглэлийн талаар;
/xvii/ 145.17–д тусгагдсан байгууллагын чанарын дотоод баталгаажуулалтын талаар;
8/ Үйл ажиллагааны зааврыг хянах, нэмэлт өөрчлөлт хийх, түгээх журмууд.
(б) Үйл ажиллагааны зааварт 145.13–ын (б)-ийн 3/-ын (iii)-д заагдсан техник үйлчилгээ явуулах байршлын талаар нарийвчлан тусгахгүй байж болно.
(в) Хэрэв үйл ажиллагааны заавар нь ИНЕГ-аар хүлээн зөвшөөрөгдөхгүй бол өргөдөл гаргагчид техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээ олгохгүй.
Гэрчилгээ эзэмшигч нь:
1/ байгууллагын үйл ажиллагааны зааврын хувийг ажлын байр бүр дээр хадгална;
2/ тухайн зааварт тусгагдсан бүх журмуудыг мөрдөнө;
3/ шаардлагатай гэж үзвэл аливаа этгээдэд зааврын холбогдох заалтуудыг хувилж түгээсэн байна;
4/ энэ дүрмийн Б Бүлэг-т заасан шаардлагуудыг тогтмол дагаж мөрдөнө;
5/ техник үйлчилгээнээс гарч буй агаарын хөлөг буюу түүний эд анги бүр нислэгт тэнцэх чадвартайг тодорхойлно.
145.20 Эрх, үүрэг
(а) Агаарын хөлгийн техник үйлчилгээний инженер-техникийн ажилтанд дараах зүйлийг хориглоно:
1/ хэрэв энэ дүрмийн дагуу гэрчилгээжсэн байгууллагаас зөвшөөрөл олгогдоогүй бол агаарын хөлөг буюу түүний эд ангийг техник үйлчилгээнээс гаргахыг;
2/ гэрчилгээ эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр агаарын хөлөг, түүний эд ангид хийгдсэн үндсэн засвар болон үндсэн өөрчлөлтийг шалгаж баталгаажуулахыг;
(б) Гэрчилгээ эзэмшигчээс агаарын хөлөг болон түүний эд ангийг техник үйлчилгээнээс гаргах зөвшөөрөл олгогдсон этгээд дараах эрхтэй:
1/ зөвшөөрөлд тусгагдсаны дагуу агаарын хөлөг болон түүний эд ангид техник үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэх буюу хянах;
2/ зөвшөөрөлд тусгагдсаны дагуу техник үйлчилгээний дараа агаарын хөлөг буюу түүний эд ангийг техник үйлчилгээнээс чөлөөлөх.
(в) Энэ дүрмийн дагуу гэрчилгээжсэн байгууллагын зөвшөөрөл бүхий этгээд агаарын хөлөг буюу түүний эд ангийг техник үйлчилгээний дараа техник үйлчилгээнээс гаргахдаа ИНД-43–ын В Бүлгийн заалтуудыг баримтална.
145.21 Гэрчилгээ эзэмшигч байгууллагад орох өөрчлөлтүүд
(а) Гэрчилгээ эзэмшигч нь үйл ажиллагааны заавартаа нэмэлт өөрчлөлт хийхдээ байгууллагын үндсэн чиг үүрэг, тодорхойлолт хэвээр үлдэнэ гэдгийг бататгана.
(б) Гэрчилгээ эзэмшигчийн:
1/ үйл ажиллагааны зааварт орсон бүх нэмэлт өөрчлөлт нь энэ дүрмийн шаардлагад нийцсэн байна;
2/ нэмэлт өөрчлөлт нь үйл ажиллагааны зааварт тусгагдсан журмын дагуу хийгдсэн байна.
(в) Гэрчилгээ эзэмшигч нь үйл ажиллагааны заавартаа оруулах нэмэлт өөрчлөлтийг ИНЕГ-аар баталгаажуулна.
(г) Гэрчилгээ эзэмшигч нь дараах зүйлд ИНЕГ-ын саналыг авсны үндсэн дээр өөрчлөлт хийнэ :
1/ удирдах албан тушаалтныг өөрчлөх;
2/ нэр заагдсан удирдах ажилтнуудыг өөрчлөх;
3/ гүйцэтгэх техник үйлчилгээний үйл ажиллагааг өөрчлөх;
4/ техник үйлчилгээний ажлыг гүйцэтгэх байршил өөрчлөгдөх;
5/ техник үйлчилгээний ажлыг баталгаажуулах этгээдэд зөвшөөрөл олгох журамд өөрчлөлт оруулах.
(д) Энэ зүйлийн (г)-д заагдсан өөрчлөлтийн аль нэгийг хийж байх хугацаанд гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг ИНЕГ–аас тодорхойлж өгч болно.
(е) Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (д)-д заагдсан аливаа нөхцөлийг дагаж мөрдөнө.
(ж) Энэ зүйлийн (г)-д тусгагдсан өөрчлөлтийн улмаас гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар бол эзэмшигч нь гэрчилгээг ИНЕГ-т нэн даруй ирүүлнэ.
(з) Гэрчилгээ эзэмшигч нь ИНЕГ-аас нисэхийн аюулгүй ажиллагааг хангах талаар гаргасан бичиг баримтыг үндэслэн үйл ажиллагааны заавартаа нэмэлт өөрчлөлт оруулна.
Текст томруулах
A
A
A