A

A

A

Бүлэг: 1979
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ -12
НИСЛЭГ-ТЕХНИКИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭХ
БҮЛЭГ А. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ                                                                                              2
12.1.      Зорилго                                                                                                                       2
12.2.      Тодорхойлолт                                                                                                           2
БҮЛЭГ Б. НИСЛЭГ-ТЕХНИКИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭХ   3
12.3. Осол гарсан тухай мэдээлэх                                                                                3
12.4.      Ослын тухай нарийвчилсан мэдээлэл                                                                4
12.5.      Зөрчил гарсан тухай мэдээлэх                                                                            4
12.6.      Зөрчлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх                                                           5
12.7.      Шинжлэн шалгах ба мэдээлэх                                                                               6
12.8.      Мэдээлэл өгсөн этгээдийг нууцлах                                                                    6
12.9.      Мэдээллийг ашиглахгүй байх                                                                               6
БҮЛЭГ В. АГААРЫН ХӨЛӨГ, ТҮҮНИЙ ЭД АНГИ БОЛОН БИЧЛЭГИЙГ ХАМГААЛАЛТАД АВАХ                                                                                                  7
12.10.           Осолд өртсөн агаарын хөлөгт нэвтрэх                                                       7
12.11.   Бичиг баримтыг хамгаалалтад авах                                                             7
12.12.   Эвдэрч гэмтсэн эд ангийг хадгалах.                                                               8
БҮЛЭГ Г. СТАТИСТИК МЭДЭЭ                                                                                      8
12.13.  Агаарын хөлгийн ашиглалтын статистик мэдээг гаргах                                 8
12.14.  Статистикийн тайлан мэдээг нууцлах                                                       8
ХАВСРАЛТ А. ЗӨРЧЛИЙН ТАЛААРХ АНХНЫ МЭДЭГДЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА                                                                                                                                                                                                             9

Дэд бүтцийн сайдын 2001 оны 269 тоот тушаалын хавсралт
 
НИСЛЭГ-ТЕХНИКИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭХ
 
БҮЛЭГ А. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
12.1.       Зорилго
(а) Энэ дүрмээр нислэг-техникийн осол, зөрчлийн талаар илтгэх, мэдээлэх болон агаарын хөлгийн ашиглалттай холбогдсон статистикийн мэдээ гаргах үйл ажиллагааг зохицуулна.
(б) Энэ дүрэм нь, агаарын хөлгөөр ИНД-101, 103, 104,105 болон 106-гийн дагуу үйл ажиллагаа явуулах үед гарсан зөрчилд хамаарахгүй.
12.2.       Тодорхойлолт
"Агаарын хөлгийн зөрчил" гэж агаарын хөлгийн ашиглалттай холбогдон гарсан аливаа зөрчлийг;
"Ноцтой зөрчил" гэж ослын нөхцөл байдалд хүргэж болзошгүй зөрчлийг;
"Аэродром дээрх зөрчил" гэж агаарын хөлгийн ашиглалтын үед гарсан дараах зөрчлийг:
1/ аэродромын хаалт хашлага, барилга байгууламж, тэмдэг тэмдэглэгээ зэргийг мөргөж, шүргэснээс,
2/ агаарын хөлгийн явгалах зам, талбайн гадаргуугийн гэмтлээс шалтгаалсан,
3/ аэродром дээрх тоног төхөөрөмжийн гэмтлээс шалтгаалсан;
"Нислэгийн хөдөлгөөний удирдлагаас шалтгаалсан зөрчил" гэж агаарын хөлөг нислэгийн удирдагчийн удирдлага дор нислэг үйлдэх болон аэродром дээр явгалах үедээ өөр бусад агаарын хөлөг, газар дээрх барилга байгууламж, байгалийн саад зэрэгт аюултайгаар ойртсон болон тэдгээрээс зайлж гарах үед гарсан зөрчлийг;
"Шувуунаас шалтгаалсан зөрчил" гэж агаарын хөлөг нислэгийн үед шувуутай мөргөлдсөн, эсхүл шувууд агаарын хөлөгт хэт ойртсоны улмаас гарсан зөрчлийг;
"Аюултай ачаатай холбогдсон зөрчил" гэж агаарын хөлгөөр аюултай ачаа тээвэрлэхтэй холбогдсон дараах зөрчлийг:
1/ аюултай ачааг боож баглах журмыг зөрчсөнөөс хүний бие болон өмч хөрөнгөд гэмтэл учруулах, шатах, эвдрэх, сэгсрэгдэх болон цацраг идэвхт бодис алдагдах, хортой шингэн бодис асгарах, гоожих,
2/ аюултай ачааг буруу мэдүүлсэн, савласан, буруу шошго зүүсэн болон тэмдэглэсэн, бичиг баримтыг зохих ёсоор бүрдүүлээгүй;
"Техникээс шалтгаалсан зөрчил" гэж агаарын хөлөг болон түүний эд анги, тоног төхөөрөмжийн гэмтэл, дутагдлаас шалтгаалсан зөрчлийг;
"Холбоо, навигацийн тоног төхөөрөмжөөс шалтгаалсан зөрчил" гэж газрын холбоо, навигаци, цахилгааны тоног төхөөрөмжид гарсан гэмтэл, дутагдлаас шалтгаалсан зөрчлийг;
"Мэдээлэлтэй холбогдсон зөрчил" гэж АИП-ийн шугамаар түгээгдсэн алдаатай, бүрэн бус мэдээлэл, газрын зураг, баримт бичгийг ашигласнаас шалтгаалсан зөрчлийг;
"Нисэхийн аюулгүй байдалтай холбоотой зөрчил" гэж агаарын хөлгийн ажиллагаанд хөндлөнгийн хууль бус үйлдлийн улмаас гарсан зөрчлийг тус тус хэлнэ.
БҮЛЭГ Б. НИСЛЭГ-ТЕХНИКИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭХ
12.3.       Осол гарсан тухай мэдээлэх
(а)Ослын үед аливаа этгээд амь насаа алдсан буюу хүнд гэмтэл авсан, эсхүл агаарын хөлөг сураггүй алга болсон бол агаарын хөлгийн дарга, эсхүл тухайн агаарын хөлгийг ашиглагч энэ тухай ИНЕГ-ын даргад нэн даруй мэдээлнэ.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан мэдээлэлд дараах зүйлүүд тусгагдсан байна:
1/ осол гарсан он, cap, өдөр, цаг;
2/ болсон явдал;
3/ осолд өртсөн агаарын хөлгийн улсын бүртгэлийн дугаар;
4/ тухайн агаарын хөлгийг эзэмшигч болон ашиглагчийн нэр;
5/ газар зүйн хувьд хялбар тодорхойлохуйц мэдээлэл бүхий агаарын хөлгийн байрлал буюу хамгийн сүүлд илтгэсэн байршил;
6/ агаарын хөлгийн даргын овог, нэр;
7/ нислэгийн үйл ажиллагааны төрөл;
8/ тухайн агаарын хөлгийн хамгийн сүүлд хөөрөлт үйлдсэн нисэх буудал, газрын нэр;
9/ агаарын хөлгийн нисэн очихоор төлөвлөсөн нисэх буудал, газрын нэр;
10/цаг агаарын нөхцөл байдал;
11/ агаарын хөлгийн бүхээгт явсан хүний тоо;
12/ ослын үед амь насаа алдсан буюу хүнд гэмтэл авсан нисэх багийн гишүүд болон зорчигчдын тоо;
13/ ослын улмаас нисэх баг болон зорчигчдоос гадна амь насаа алдсан буюу хүнд гэмтэл авсан хүний тоо;
14/ агаарын хөлгийн эвдрэл, гэмтлийн нарийвчилсан тодорхойлолт.
12.4.       Ослын тухай нарийвчилсан мэдээлэл
(а) Ослын үед аливаа этгээд амь насаа алдсан буюу хүнд гэмтэл авсан, эсхүл агаарын хөлөг сураггүй алга болсон тохиолдолд агаарын хөлгийн дарга, эсхүл тухайн агаарын хөлгийг ашиглагч нь ослын тухай нарийвчилсан мэдээллийг осол гарснаас хойш 10 хоногийн дотор ИНЕГ-012/01 маягтын дагуу гаргаж ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
(б) Осолд өртсөн нисэх багийн гишүүн бүр болсон явдлын талаарх тодорхойлолтыг энэ зүйлийн (а)-д заасан маягтад хавсаргана.
(в) Хэрэв нисэх багийн гишүүн биеийн эрүүл мэндийн хувьд энэ зүйлийн б)-д заасан тодорхойлолтыг гаргаж өгөх боломжгүй тохиолдолд тодорхойлолтыг нөхөн гаргуулж авна.
12.5.       Зөрчил гарсан тухай мэдээлэх
(а) Зөрчил нь ноцтой зөрчилд хамаарсан, эсхүл агаарын хөлгийн нислэгийн аюулгүй ажиллагаанд шууд нөлөөлсөн тохиолдолд тухайн зөрчлийн талаар дараах байдлаар ИНЕГ-ын даргад нэн даруй мэдэгдэнэ:
1/ агаарын хөлгийн зөрчил буюу аюултай ачаатай холбогдсон зөрчлийн талаар ИНД-119, ИНД-129-ийн дагуу гэрчилгээ эзэмшигч;
2/ нислэгийн хөдөлгөөний удирдлагаас шалтгаалсан зөрчлийн талаар ИНД -172-ын дагуу гэрчилгээ эзэмшигч;
3/ холбоо, навигацийн тоног төхөөрөмжөөс шалтгаалсан зөрчлийн талаар ИНД-171-ийн дагуу гэрчилгээ эзэмшигч;
4/ техникээс шалтгаалсан зөрчлийн талаар ИНД-47, ИНД-119, ИНД-129, ИНД-145 болон ИНД-146-гийн дагуу гэрчилгээ эзэмшигч;
5/ нисэхийн аюулгүй байдалтай холбоотой зөрчлийн талаар ИНД-119, ИНД-129 болон ИНД-140-ийн дагуу гэрчилгээ эзэмшигч.
(б) Дор дурьдсан этгээд нь энэ зүйлийн (а)-д дурьдсан зөрчлийн талаар ИНЕГ-ын даргад нэн даруй мэдэгдэнэ:
1/ ноцтой зөрчилд хамаарах, эсхүл агаарын хөлгийн нислэгийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөх зөрчилд хамаарах этгээд;
2/ энэ зүйлийн (а)-д заасан гэрчилгээ эзэмшигч байгууллагад харъяалагддаггүй этгээд;
3/ агаарын хөлгийг ашигладаг, түүнд засвар, үйлчилгээ хийдэг болон иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд оролцогч этгээд.
(в) Нислэгийн хөдөлгөөний удирдлагаас шалтгаалсан зөрчил болон шувуунаас шалтгаалсан зөрчилд өртсөн агаарын хөлгийн дарга уг зөрчлийн талаар ИНЕГ-ын даргад нэн даруй мэдэгдэнэ.
(г) Энэ зүйлийн (а), (б)-д дурьдсан зөрчлийн тухай мэдээллийг дараах байдлаар гаргана:
1/ нислэгийн хөдөлгөөний удирдлагаас шалтгаалсан зөрчлийн үед Хавсралт А-гийн (а) заалтын дагуу;
2/ техникээс шалтгаалсан зөрчлийн үед Хавсралт А-гийн (б) заалтын дагуу;
3/ холбоо, навигацийн тоног төхөөрөмжөөс шалтгаалсан зөрчлийн үед Хавсралт А-гийн (в) заалтын дагуу;
4/ агаарын хөлгийн зөрчлийн үед Хавсралт А-гийн (г) заалтын дагуу;
5/ нисэхийн аюулгүй байдалтай холбоотой зөрчлийн үед Хавсралт А-гийн (д) заалтын дагуу;
6/ мэдээлэлтэй холбогдсон зөрчлийн үед Хавсралт А-гийн (е) заалтын дагуу;
7/ аэродром дээрх зөрчлийн үед Хавсралт А-гийн (ж) заалтын дагуу;
8/ аюултай ачаатай холбогдсон, мөн шувуунаас шалтгаалсан болон бусад зөрчлийн үед Хавсралт А-гийн (з) заалтын дагуу.
12.6.       Зөрчлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх
(а) Дараах этгээд нь энэ дүрмийн 12.5-ын (а)-д заасныг үл харгалзан, зөрчлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ зүйлийн (б)-д заасны дагуу ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
1/ зөрчилд хамаатай, энэ дүрмийн 12.5-ын (а)-д заасан гэрчилгээ эзэмшигч;
2/ дор дурьдсан этгээд:
(i)                 зөрчилд хамаарах этгээд;
(ii)               энэ зүйлийн (а)-гийн 1/-д заасан гэрчилгээ эзэмшигч байгууллагад харъяалагддаггүй этгээд;
(iii)             агаарын хөлгийг ашигладаг, түүнд засвар, үйлчилгээ хийдэг болон иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд оролцогч этгээд;
3/ нислэгийн хөдөлгөөний удирдлагаас шалтгаалсан зөрчил, эсхүл шувуунаас шалтгаалсан зөрчилд өртсөн агаарын хөлгийн дарга.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан дэлгэрэнгүй мэдээллийг зөрчил гарснаас хойш 10 хоногийн дотор ИНЕГ-012/01 маягтын дагуу гаргаж ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
12.7.       Шинжлэн шалгах ба мэдээлэх
ИНЕГ-аас өөрөөр заагаагүй бол энэ дүрмийн 12.6-гийн (а)-гийн (1) -д заасан гэрчилгээ эзэмшигч нь:
1/ зөрчлийн шалтгааныг тогтоох, шаардлагатай баримтыг ИНД-13, 203, 205-д заасны дагуу бүрдүүлэх, акт үйлдэх;
2/ ажлын тайлан, актыг зөрчил гарснаас хойш 90 хоногийн дотор ИНЕГ-012/01 маягтын дагуу гаргаж ИНЕГ-ын даргад ирүүлнэ;
3/ гарсан зөрчил болон түүнтэй ижил төрлийн зөрчил давтагдахаас сэргийлэх үүднээс авах арга хэмжээний талаар ИНЕГ-ын даргад санал ирүүлнэ.
12.8.       Мэдээлэл өгсөн этгээдийг нууцлах
Энэ дүрмийн 12.5, эсхүл 12.6-гийн дагуу мэдээлэл өгсөн этгээд нь мэдээлэл өгсөн тухайгаа нууцлахыг хүсвэл ИНЕГ-ын дарга нь нууцыг дараах байдлаар хадгална:
1/ мэдээллийн эх үүсвэрийг олж тогтоох боломж илэрмэгц уг мэдээллийг устгана;
2/ энэ зүйлийн 1/-д заасны дагуу устгагдсан мэдээллийн талаар ямар нэг тэмдэглэл хийхгүй.
12.9.       Мэдээллийг ашиглахгүй байх
(а) ИНЕГ-ын дарга дараах тохиолдолд аливаа этгээдийн өгсөн мэдээллийг шинжлэн шалгах үйл ажиллагаанд ашиглахгүй:
1/ мэдээлэл нь иргэд, байгууллага болон тэдний өмч хөрөнгөд хор хохирол учруулсан шалтгааны тухай биш бол;
2/ худал мэдээлэл болох нь нотлогдвол.
БҮЛЭГ В. АГААРЫН ХӨЛӨГ, ТҮҮНИЙ ЭД АНГИ БОЛОН БИЧЛЭГИЙГ ХАМГААЛАЛТАД АВАХ
12.10.                       Осолд өртсөн агаарын хөлөгт нэвтрэх
(а) Энэ зүйлийн (б), (в)-д зааснаас бусад тохиолдолд хууль, дүрмийн дагуу эрх олгогдоогүй аливаа этгээд осолд өртсөн агаарын хөлөгт нэвтрэх буюу эд зүйлийг оролдох, байрнаас нь хөдөлгөхийг хориглоно.
(б) ИНЕГ-ын эрх бүхий этгээд нь шинжлэн шалгах ажиллагаа явуулах зорилгоор осолд өртсөн агаарын хөлгийг хамгаалалтад авах шийдвэр гаргах, түүнд нэвтрэх, шинжлэн шалгах үүднээс осолд өртсөн эд зүйлсийг байрнаас нь хөдөлгөх эрхтэй.
(в) Энэ зүйлийн (г)-г харгалзан үзсэний үндсэн дээр аливаа этгээд нь:
1/ агаарын хөлөг, эсхүл түүний бүрдэл хэсгээс хүн, амьд амьтныг гаргаж болно, эсхүл
2/ агаарын хөлөг, түүний эвдэрсэн бүрдэл хэсэг болон шуудан, ачаа тээшийг цаашид гэмтэхээс хамгаалж болно, эсхүл
3/ агаарын хөлгийн бүхээгийн яриа бичигч, нислэгийн өгөгдөхүүн бичигч, ослын байршил дохиологч зэргийг цахилгаан тэжээлээс салгаж, эсхүл ажиллагааг зогсоож болно, эсхүл
4/ зайлшгүй шаардлагатай тохиолдолд, олон нийтэд болон нислэгийн хөдөлгөөний үйл ажиллагаанд саад учруулахаар байвал саадыг арилгаж болно.
(г) Агаарын хөлгийн эвдэрсэн бүрдэл хэсэг болон шуудан, ачаа тээшийг зөөж шилжүүлэхдээ:
1/ зөвхөн аюулгүй ажиллагааны шаардлагын үүднээс байрнаас нь хөдөлгөнө;
2/ тэдгээрийг агаарын хөлгийн аль хэсгээс авснаа тэмдэглэн, ангилж байрлуулна;
3/ боломжтой бол тэдгээрийн анхны байрлал болон эвдрэл гэмтэл авсан ул мөрийн гэрэл зургийг авч, гар зураглал болон тайлбар тэмдэглэлийг хавсаргана.
12.11.  Бичиг баримтыг хамгаалалтад авах
(а) ИНЕГ-ын дарга өөрөөр шаардаагүй бол, агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь нислэг-техникийн осол, эсхүл ноцтой зөрчилд өртсөн агаарын хөлгийн нислэгийн болон техник үйлчилгээний бичиг баримтыг ноцтой зөрчил буюу осол гарснаас хойш 14 хоногоос доошгүй хугацаагаар хамгаалалтад байлгана.
(б) ИНЕГ-ын дарга өөрөөр шаардаагүй бол, дараах гэрчилгээ эзэмшигч нь борт журнал, бүртгэл мэдээлэл, бичлэгийн төхөөрөмжүүдийн бичлэг зэрэг нислэг техникийн осол, зөрчилд өртсөн агаарын хөлөгт холбогдолтой мэдээллийг осол, зөрчил гарснаас хойш 14 хоногоос доошгүй хугацаагаар хамгаалалтад байлгана:
1/ холбоо, навигацийн тоног төхөөрөмжөөс шалтгаалсан осол, зөрчлийн талаар ИНД-171-ийн дагуу гэрчилгээ эзэмшигч, эсхүл
2/ нислэгийн хөдөлгөөний удирдлагаас шалтгаалсан осол, зөрчлийн талаар ИНД-172-ын дагуу гэрчилгээ эзэмшигч.
12.12.  Эвдэрч гэмтсэн эд ангийг хадгалах
ИНЕГ-аас өөрөөр шаардаагүй бол, ИНД-145 болон ИНД-171-ийн дагуу гэрчилгээ эзэмшигч, эсхүл агаарын хөлгийн улсын бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь техникээс шалтгаалсан зөрчилд холбогдох эвдэрч гэмтсэн эд ангийг мэдээлэл өгснөөс хойш 14 хоногийн хугацаанд тусгайлан хадгална.
БҮЛЭГ Г. СТАТИСТИК МЭДЭЭ
12.13.  Агаарын хөлгийн ашиглалтын статистик мэдээг гаргах
(а) Агаарын тээвэр эрхлэгч нь агаарын хөлгийн ашиглалтын статистик мэдээг ИНЕГ-012/01 маягтын дагуу, эсхүл ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн хэлбэрээр гаргаж cap бүрийн эцэст ИНЕГ-ын даргад ирүүлж байна.
12.14.  Статистикийн тайлан мэдээг нууцлах
(а) ИНЕГ нь дор дурьдсанаас бусад тохиолдолд агаарын тээвэр эрхлэгчээс ирүүлсэн агаарын хөлгийн статистикийн тайлан мэдээг нууцална:
1/ агаарын тээвэр эрхлэгч зөвшөөрсөн, эсхүл 2/ Чикагогийн Конвенцийн 67-р зүйлд заасны дагуу, эсхүл 3/ ДБЯ-ны иргэний нисэхийн салбар хариуцсан албан тушаалтан шаардсан тохиолдолд.
(б) ИНЕГ-ын дарга нь олон улсын нислэгийн үйл ажиллагаанд холбогдох статистикийн тайлан мэдээг Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын Зөвлөлд хүргүүлнэ.
ХАВСРАЛТ А. ЗӨРЧЛИЙН ТАЛААРХ АНХНЫ МЭДЭГДЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
(а) Энэ дүрмийн 12.5-ын (г)-гийн 1/-д заасан нислэгийн хөдөлгөөний удирдлагаас шалтгаалсан зөрчлийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
1/ зөрчил гарсан он, cap, өдөр, цаг;
2/ болсон явдлын тухай товч танилцуулга;
3/ агаарын хөлгийн маяг, үндэсний ба бүртгэлийн таних тэмдэг, радио дуудлага, нислэгийн дугаар ;
4/ агаарын хөлгийг ашиглагчийн нэр ;
5/ агаарын хөлгийн байрлал, өндөр;
6/ агаарын хөлгийн даргын овог нэр;
7/ нислэгийн үе шат;
8/ нислэгт үзүүлсэн нөлөөлөл;
9/ агаарын хөлөг ямар журмын дагуу нислэг үйлдэж байсан;
10/ агаарын хөлгийн нисэн гарсан ба нисэн очих аэродромын нэр;
11/ агаарын зайн ангилал, байршил, төрөл болон нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага;
12/ нисэгчийн мэдүүлсэн бусад мэдээлэл, нотолгоо.
(б) Энэ дүрмийн 12.5-ын (г)-гийн 2/-т заасан, техникээс шалтгаалсан зөрчлийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
1/ зөрчил гарсан он, cap, өдөр, цаг;
2/ болсон явдлын тухай товч танилцуулга;
3/ агаарын хөлгийн маяг, үндэсний ба бүртгэлийн таних тэмдэг;
4/ агаарын хөлгийг эзэмшигч, ашиглагчийн нэр;
5/ зөрчил гарах үеийн агаарын хөлгийн болон түүний эд анги, тоног төхөөрөмжийн байрлал;
6/ нислэгийн үе шат;
7/ нислэгт үзүүлсэн нөлөөлөл;
8/ агаарын хөлгийн нисэн гарсан ба нисэн очих аэродромын нэр;
9/ агаарын хөлөг, түүний эд анги, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчийн нэр, үйлдвэрлэлийн дугаар, техникийн сайжруулалт хийгдсэн бол түүний стандарт, тухайн эд ангийн агаарын хөлөг дээрх байрлал;
10/ зөрчлийн үр дагавар, бусад холбогдох мэдээлэл, тодорхойлолт;
11/ мэдээлэл өгч буй этгээд нь зөрчилд хамааралтай судалгаа шинжилгээг гүйцэтгэсэн эсэх, гүйцэтгэсэн хугацаа;
12/ мэдээлэл өгсөн хүний овог нэр, холбогдох бусад мэдээлэл.
(в) Энэ дүрмийн 12.5-ын (г)-гийн 3/-т заасан, холбоо навигацийн тоног төхөөрөмжөөс шалтгаалсан зөрчлийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
1/ зөрчил гарсан он, cap, өдөр, цаг;
2/ болсон явдлын тухай товч танилцуулга;
3/ агаарын хөлгийн маяг, үндэсний ба бүртгэлийн таних тэмдэг, радио дуудлага, нислэгийн дугаар;
4/ агаарын хөлгийг ашиглагчийн нэр;
5/ агаарын хөлгийн байрлал, өндөр;
6/ ашигласан аэродром, хөөрөх буух зурвасын нэр;
7/ агаарын хөлгийн даргын овог нэр;
8/ нислэгийн үе шат;
9/ нислэгт үзүүлсэн нөлөөлөл;
10/ радио холбооны мэдээллээр хангагч, мэдээллийн төрөл, үелзэл, таних тэмдэг ба дуудлага;
11/ мэдээлэл өгч буй этгээд нь зөрчилд хамааралтай судалгаа шинжилгээг гүйцэтгэсэн эсэх, гүйцэтгэсэн хугацаа;
12/ мэдээлэл өгсөн хүний овог нэр, холбогдох бусад мэдээлэл;
(г) Энэ дүрмийн 12.5-ын (г)-гийн 4/-т заасан, агаарын хөлгийн зөрчлийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
1/ зөрчил гарсан он, cap, өдөр, цаг;
2/ болсон явдлын тухай товч танилцуулга;
3/ агаарын хөлгийн маяг, үндэсний ба бүртгэлийн таних тэмдэг, радио дуудлага, нислэгийн дугаар;
4/ агаарын хөлгийг ашиглагчийн нэр;
5/ агаарын хөлгийн байрлал, өндөр;
6/ ашигласан аэродром, хөөрөх буух зурвасын нэр;
7/ агаарын хөлгийн даргын овог нэр;
8/ нислэгийн үе шат;
9/ нислэгт үзүүлсэн нөлөөлөл;
10/ нислэгийн үйл ажиллагааны ангилал;
11/ агаарын хөлгийн бүхээгт байсан хүмүүсийн тоо;
12/ мэдээлэл өгсөн хүний нэр, холбогдох бусад мэдээлэл.
(д) Энэ дүрмийн 12.5-ын (г)-гийн 5/-д заасан, нисэхийн аюулгүй байдалтай холбоотой зөрчлийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
1/ зөрчил гарсан он, cap, өдөр, цаг;
2/ болсон явдлын тухай товч танилцуулга;
3/ агаарын хөлгийн маяг, үндэсний ба бүртгэлийн таних тэмдэг, радио дуудлага, нислэгийн дугаар;
4/ агаарын хөлгийг эзэмшигч, ашиглагчийн нэр;
5/ агаарын хөлгийн байрлал, өндөр, зөрчил гарсан газар;
6/ хэрэв боломжтой бол аэродромын болон радио холбооны мэдээлэл дамжуулах төвийн нэр;
7/ агаарын хөлгийн даргын овог нэр;
8/ нислэгийн үе шат;
9/ нислэгт үзүүлсэн нөлөөлөл;
10/ нислэгийн үйл ажиллагааны ангилал;
11/ мэдээлэл өгсөн хүний нэр, холбогдох бусад мэдээлэл.
(е) Энэ дүрмийн 12.5-ын (г)-гийн 6/-д заасан, мэдээлэлтэй холбогдсон зөрчлийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
1/ зөрчил гарсан он, cap, өдөр, цаг;
2/ болсон явдлын тухай товч танилцуулга;
3/ газрын зураг, хүснэгт, мэдээллийн товхимлын нэр;
4/ зөрчил хүргэсэн мэдээллийн талаар;
5/ зөрчлийн тухай мэдээлэл өгсөн хүний нэр, холбогдох бусад мэдээлэл.
(ж) Энэ дүрмийн 12.5-ын (г)-гийн 7/-д заасан, аэродром дээрх зөрчлийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
1/ зөрчил гарсан он, cap, өдөр, цаг;
2/ болсон явдлын тухай товч танилцуулга;
3/ тухайн аэродромын нэр;
4/ мэдэгдэлд заасан аэродромын эвдрэл гэмтэл, саадны байршил ба тайлбар;
5/ мэдээлэл өгсөн хүний нэр, холбогдох бусад мэдээлэл.
(з) Энэ дүрмийн 12.5-ын (г)-гийн 8/-д заасан, аюултай ачаатай холбогдсон зөрчил, шувуунаас шалтгаалсан зөрчил болон бусад зөрчлийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
1/ зөрчил гарсан он, cap, өдөр, цаг;
2/ болсон явдлын тухай товч танилцуулга;
3/ мэдээлэл өгсөн хүний нэр, холбогдох бусад мэдээлэл.